Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 36

 

 

 

******* аймгийн ******* ******* дахь *******

******* ******* газрын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр *******лж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш  нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймгийн ******* ******* дахь ******* ******* шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2021/00157 дугаар шийдвэртэй ******* аймгийн ******* ******* дахь Сум ******* Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймгийн Үенч *******ын ******* гол багт оршин суух , ******* аймгийн Үенч *******ын ******* ******* ажилтай овогт гийн *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сувд-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн *******ар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: ******* аймгийн Үенч *******ын ******* *******ар ажиллаж байсан Э.******* нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  ******* хөгжүүлэх сангийн журам зөрчиж М.Буянхишигийн нэрийн өмнөөс төсөл бичиж уг төслийг *******ын засаг даргын тамгын газарт хэрэгжүүлж Үенч ******* хөгжүүлэх санд 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Э.*******гийн дээрх үйлдэл нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдэн 2019 онд шалгагдсан байх бөгөөд 2015 онд батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Э.*******гийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч уг хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч цаашид /эрүүгийн хариуцлагад татах боломжгүй нөхцөл байдал/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай ******* тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Үенч *******ын ******* хөгжүүлэх санд учирсан 18,000,000 төгрөгийг улсын төсөвт оруулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн шаардлагыг 2,000,000 төгрөгийн зөрүүтэй бичсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 20,000,000/хорин сая/ төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Үенч *******ын ******* даргын тамгын газраас Газар тариаланг хөгжүүлэх, Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэх, олон жилийн өмнөөс Цөлжсөн газрыг нөхөн сэргээх, иргэдийн газар тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор санаачилга гарган Цагаан түнгэ багийн Хар үзүүрийн 50 га газарт тариа тарих төслийг хэрэгжүүлж байсан бөгөөд энэ нь Үенч *******ын ******* даргын тамгын газар хариуцаж хэрэгжүүлсэн томоохон төсөл юм. Дээрх хөрөнгөөр тарьж ургуулсан Хөх тариаг ******* даргын Тамгын газраас 30 орчим иргэнд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөнгөлттэй үнээр олгосон мөн Дарви *******ын ******* даргын тамгын газарт 8 сая төгрөгийн тариа худалдан борлуулж, хөтөлбөрийг *******ын ******* даргын Тамгын газарт авсан байдаг. Дээрх хөрөнгүүдийг миний бие *******ын ******* даргын ажлыг хүлээлгэн өгөхдөө *******ын ******* даргын тамгын газарт энэхүү төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг санал болгож хүлээлгэн өгсөн болно. ******* даргын тамгын газраас ард түмний төлөө хэрэгжүүлж байсан дээрх төслийг миний бие хариуцах боломжгүй бөгөөд ******* аймгийн ******* ******* дахь ******* ******* ******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

******* аймгийн ******* ******* дахь ******* ******* шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2021/00157 дугаар шийдвэрээр:”  1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******гаас  гэм хорын хохиролд 20,000,00 /хорин сая/ төгрөгийг гаргуулж ******* аймгийн Үенч *******ын “Сум хөгжүүлэх сан”-д олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Э.*******гаас 257950/хоёр зуун тавин долоо мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:Анхан шатны шүүх ******* аймгийн ******* ******* дахь ******* ******* ******* газрын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 25 тогтоолд дурдагдсан үйл баримтыг хэрэгт хамааралтай талаас нь гүйцэд үнэлэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар хэсэгчлэн тайлбарласанд гомдолтой байна. Учир нь тухайн ******* тогтоол болон хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад Э.******* нь тухайн ******* хөгжүүлэх сангийн мөнгийг хувьдаа авч зарцуулсан үйл баримт байхгүй бөгөөд харин ******* аймгийн Үенч *******ын ******* даргын тамгын газарт 9000 тн үр тариа хэлбэрээр хүлээлгэн өгсөн. Тухайн *******ын ******* даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн үр тариаг нэр бүхий хүмүүст өгч түүнийгээ буцааж аваагүй байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэл болон хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоог тогтоогоогүй, хариуцагч Э.******* нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тогтоогдсоор байхад жинхэнэ хариуцагчаар Үенч *******ын ******* даргын тамгын газрыг сольж болох эсэхийг нэхэмжлэгчээс тодруулалгүйгээр Э.*******гаас хохирол гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* дахь Сум ******* ******* газар нь Төрд учирсан хохирол 18.000.000 төгрөгийг ******* аймгийн Үенч *******ын ******* хөгжүүлэх санд оруулахаар Үенч *******ын Батхаан ХХК-ний захрал Э.*******д холбогдуулан гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж 20.000.000 төгрөг нэхэмжилэсэн  байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа  үндэслэлээ “Үенч *******ын ******* даргын Тамгын газраас газар тариаланг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй бодлого хөгжүүлэх цөлжсөн газрыг нөхөн сэргээх, иргэдийн газар тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор санаачлага гарган “Арвайн гурил” төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд тухайн үед ******* *******ар ажиллаж байсан миний бие хариуцах боломжгүй” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* дахь Сум ******* ******* газар нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 ”Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж заасан тул шүүхэд “өөрийн санаачлаагаар нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тайлбарлаж байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж өөрчлөлт оруулсан байна. Хуулийн энэхүү  зүйл заалт  нь  2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хууль тогтоогч тодорхой хугацаа тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ хуулийн зохицуулалтаар прокурор өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүсэхээр хуульчлагдсан байна.

            Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар  ******* аймгийн ******* ******* дахь Сум ******* *******  газар нь төрийн байгууллагын хүсэлтгүйгээр өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй байна.Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллагын хүсэлтгүйгээр өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Түүнчлэн гэрээний эрх зүйн харилцаа нь талуудын тэгш эрхийн үндсэн дээр үүсдэг бөгөөд үүнд тэдгээрийн хүсэл зориг бүхий хувийн ашиг сонирхол үйлчилдэг. Хариуцагч Э.******* нь ******* аймгийн Үенч *******ын ******* *******ар ажиллаж байхдаа төрийн байгууллагыг төлөөлж Үенч *******ын ******* хөгжүүлэх сангаас зээл олгох  гэрээний нэг тал  буюу зээлдэгч төрийн байгууллагыг төлөөлж иргэдтэй гэрээ байгуулж  байжээ. 

Төрийн байгууллага гэрээний нэг тал болж оролцох бүрд уг гэрээний зүйл төрийн, эсхүл нийтийн ашиг сонирхлоор тодорхойлогдоно гэж ойлгох боломжгүй юм.

Тиймээс төрийн байгууллагын оролцоотой, гэрээний тэгш харилцааны талуудын үүргийн зөрчил бүрд прокурор  нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр төрийн нэрийн өмнөөс  иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай дээрх  хуулийн зохицуулалтын агуулгад нийцэхгүй байна. Иймээс төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг гэрээний талуудын онцлогоос гадна зөрчигдсөн ашиг сонирхлын ялгааг харгалзан нотлох баримтад үндэслэж тогтоовол зохино.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэргийн үйл баримт болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг буюу “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” талаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

  Хуульд зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар Голомт банкны зохих данснаас гаргаж, хариуцагч Э.*******д буцаан  олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1. ******* аймгийн ******* ******* дахь ******* *******  шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2021/00157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* аймгийн ******* ******* дахь Сум ******* ******* газрын  нэхэмжлэлтэй  Э.*******д  холбогдох, ******* аймгийн Үенч *******ын ******* хөгжүүлэх санд учруулсан хохирол 20,000,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай иргэний  хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Э.*******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж түүнд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               М.НЯМБАЯР                                                                                

                 

                   ШҮҮГЧИД                                    Д.КӨБЕШ                                                                     

  

                                                                       Н.ТУЯА