Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00320

 

                                                **** **** **** **** **** **** ****

                                                  **** газрын нэхэмжлэлтэй

                                                     иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

**** **** **** **** **** **** **** шүүхийн

2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2021/00157 дугаар шийдвэр,

**** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар магадлалтай,

**** **** **** **** **** **** **** **** газрын нэхэмжлэлтэй,

****д холбогдох

Гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч /прокурор/ Б.Оюунцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч /прокурор/ Ш.Одонсүрэн, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. **** **** **** **** **** **** **** **** газар нь ****д холбогдуулан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ.

2. **** **** **** **** **** **** **** шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2021/00157 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч ****гаас  гэм хорын хохиролд 20,000,00 төгрөг гаргуулж **** **** Үенч ****ын “ **** хөгжүүлэх сан”-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т заасныг баримтлан энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ****гаас 257,950төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар магадлалаар **** **** **** **** **** **** **** шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2021/00157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, **** **** **** **** **** **** **** Прокурорын газрын  нэхэмжлэлтэй  ****д  холбогдох, **** **** Үенч ****ын **** хөгжүүлэх санд учруулсан хохирол 20,000,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай иргэний  хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч ****гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж түүнд буцаан олгожшийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч /прокурор/ Б.Оюунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн хяналтын гомдол гаргаж байна.  Шүүхийн дүгнэснээс үзэхэд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас төрд 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байна . Гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах тухай хуулийн зохицуулалтад хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч ****гаас гэм хорын хохирол 20,000,000 төгрөгийг гаргуулж, **** **** Үенч ****ын **** хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, ****гаас 257,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж өөрчлөлт оруулсан байна. Хуулийн энэхүү заалт нь 2022.07.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хууль тогтоогч тодорхой хугацаа тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ хуулийн зохицуулалтаар прокурор өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь 2022.07.01-ний өдрөөс хойш үүсэхээр хуульчлагдсан байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар **** **** **** **** **** **** **** **** **** нь төрийн байгууллагын хүсэлтгүйгээр өөрийн санаачлагаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар төрийн байгууллагын хүсэлтгүйгээр өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.1. **** **** Үенч ****ын Засаг дарга **** нь 2020.10.02-ны өдрийн 3/285 дугаартай албан бичгээр иргэн ****гаас төрд учирсан 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтийг **** **** **** **** **** **** **** **** ****т гаргаж ирүүлсэн байна. Мөн **** **** Үенч ****ын Засаг даргын тамгын газраас 2020.10.02-ны өдрийн 786 дугаар албан бичгээр **** хөгжүүлэх сангаас авсан зээлийн материал, холбогдох баримт, хүсэлтийг ирүүлсэн. **** **** **** **** **** **** **** шүүхэд 2021.01.21-ний өдрийн 3/24 дугаартай албан бичгээр Үенч ****ын Засаг даргын Тамгын газраас прокурорыг төлөөлүүлэхээс татгалзсан хүсэлтийг гаргасан нь төр хохирсон дээрх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд уг асуудлыг хариуцах байгууллага этгээд байгаа боловч дээрх байгууллага нь Үенч ****ын Засаг даргын Тамгын **** нь хариуцагч ****гаас нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэмт хэргийн улмаас төрд учирсан 20,000,000 төгрөгийг нэхэмжлэх сонирхолгүй, нэхэмжлэл гаргахаас татгалзаж байгаа нь харагдаж байна. Улсын Дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 7 дугаар зүйлд төрийн байгууллагын хүсэлтэд Монгол Улсын Их Хурал болон Засгийн **** тэдгээрээс эрх олгосон байгууллагаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлүүлж прокурорыг оролцуулах хүсэлтийг бичгээр гаргасныг хамааруулан ойлгоно гэжээ. Үүнээс дүгнэхэд **** **** Үенч ****ын Тамгын газрын дарга **** нь 2020.10.02-ны өдрийн 3/285 дугаартай албан бичгээр иргэн ****гаас төрд учирсан 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай төрийн байгууллагын хүсэлтийг хүлээн авч прокурор 2020.10.30-ны өдрийн 05 дугаартай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь прокурор өөрийн санаачлагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэл муутай байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

ХЯНАВАЛ:

6.Магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нэхэмжлэгчийн төлөөлөгч /прокурор/ Б.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна.

7. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.02.25-ны өдрийн 001/ШХТ2022/00224 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, **** **** **** **** **** **** **** Прокурорын газрын  нэхэмжлэлтэй  ****д  холбогдох, **** **** Үенч ****ын **** хөгжүүлэх санд учруулсан хохирол 20,000,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай иргэний  хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

9. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоож, **** тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус заасан журмыг баримтлаагүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан.

11. **** **** Үенч ****ын Засаг дарга ****гийн 2020.10.02-ны өдрийн 3/285 дугаартай албан бичгээр ****гаас төрд учирсан 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргаснаар **** **** **** **** **** **** **** **** **** шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

12. **** **** Үенч ****ын Засаг даргань хариуцагч ****гийн учруулсан гэм хорын хохирлын маргаанд материаллаг эрх зүй дэх эрхээ хэрэгжүүлэх эсэх нь процессын эрхээр илэрдэг бөгөөд энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу хүсэлт гаргасан ч прокурорын хамт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой байна.

Хуульд зааснаар прокурор нь төрийн ашиг сонирхлыг, харин Засаг дарга **** хөгжүүлэх сангийн эрх, тус байгууллагын эрхийг хамгаалж оролцдогоороо ялгаатай, түүнчлэн прокурор нэхэмжлэгчийн эдлэх эрхийг бүрэн эдэлдэггүй тул төрийн байгууллага байгаа тохиолдолд прокурор түүний хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бус нэхэмжлэгчийн хамт оролцох хууль зүйн үндэслэлийг анхаарах нь зайлшгүй болно.   

13. Шүүх хуулийн эдгээр зохицуулалтыг дээрх байдлаар цаашид нэг мөр ойлгох нь зүйтэй бөгөөд энэ тохиолдолд хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэснийг Монгол Улсын Их Хурлын 2021.01.15-ны өдрийн хуулиар “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж өөрчлөн найруулж, 2022.07.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна.

14. Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 263 дугаартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 7-д “Энэ заалтын "прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх" үндэслэлд Монгол Улсын Их Хурал, Засгийн **** нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, төрийн өмчийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, төрөөс төлөх нөхөн төлбөр, олговор зэрэг асуудлаар Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцад маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уул асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй /эрх нь дуусгавар болсон, эрхийг түдгэлзүүлсэн, зогсоосон зэрэг/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан, энэ хэсэг ач холбогдлоо алдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх прокурорыг төлөөлөх эрхгүй гэж үзэхдээ дээрх тайлбараас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1, 31.2-т заасан этгээд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос, эсхүл гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан явдал уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох үндэслэл болохгүй” гэж заасанд дүгнэлт хийгээгүй, тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий засаг дарга нэхэмжлэлийг нотлох холбогдох баримтыг прокурорт бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн, энэ нь **** хөгжүүлэх сангийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөөгүй байх тул прокурорын нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй нөхцөл байдалд тус тус дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

15. **** **** Үенч ****ын Засаг дарга мөн **** **** **** **** **** **** **** ****т ****гаас төрд учирсан 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтээс татгалзсан нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй.

Гэвч **** **** Үенч ****ын Засаг дарга ****гийн 2021.01.21-ний өдрийн 3/24 дугаартай албан бичгээр дээрх хүсэлтээс татгалзсан байна.  

16. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

17. Хэрэгт авагдсан **** **** **** **** **** **** **** Прокурорын газрын 2020.03.05-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор **** **** Үенч ****ын Засаг даргаар ажиллаж байсан **** 2016.09.12-ны өдөр албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, **** хөгжүүлэх сангийн журам зөрчиж М.Буянхишигийн нэрийн өмнөөс төсөл бичиж уг төслийг ****ын засаг даргын тамгын ****т хэрэгжүүлж, Үенч ****ын **** хөгжүүлэх санд 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч уг хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, эрүүгийн хариуцлагад татах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар прокурорын шатанд ****гийн хууль бус үйлдлийг тогтоосон уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож буй прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн гэм буруу, учруулсан гэм хорыг нотлоно.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1-д“Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй”,  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн9.1-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж тус тус заасан байх тул прокурор ****гийн гэм буруу, гэм хорыг хариуцах үүрэгтэйг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох үүрэг хүлээнэ.

19. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө.

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг.

Түүнчлэн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хэмжээ тогтоогдсон байхыг шаардахаас гадна гэм буруутай этгээдийн  үйлдэл/эс үйлдэх/-тэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардал тогтоогдсон байх учиртай.  

20.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй”  гэж заажээ. 

Хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсч, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна.

Харин хариуцагч эд хөрөнгөд учирсан хохирол өөрийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, гэм хорын хэмжээнд маргах эрхтэй.

21. Хариуцагч **** 2016.09.12-ны өдөр албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “ **** хөгжүүлэх сангийн журам” зөрчиж М.Буянхишигийн нэрийн өмнөөс төсөл бичиж уг төслийг ****ын Засаг даргын тамгын ****т хэрэгжүүлж Үенч ****ын **** хөгжүүлэх санд 20,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь 2016.09.10-ны өдрийн 03 дугаартай Үенч ****ын **** хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээ, дансны хуулга, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаартай “ **** хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүртгэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”, түүний хавсралт, **** **** **** **** **** Прокурорын газрын 2020.03.05-ны өдрийн 25 дугаартай тогтоолд бичигдсэн гэрч ****гийн “...жолооч Буянхишигийн нэр дээр төслийг оруулж шалгаруулсан юм. ...уг асуудал **** хөгжүүлэх сангийн журмыг зөрчсөн. Уг зээл нь журам зөрчиж байгаа гэсэн ч ард иргэдэд хэрэгтэй зүйл болсон...”, гэрч М.Буянхишигийн “...Үенч ****ын **** хөгжүүлэх сангаас 20,000,000 төгрөгийн зээл авсан асуудал байхгүй. ...уг мөнгө миний дансаар орж ирсэн зүйл огт байхгүй...”, гэрч Н.Бат-Эрдэнийн “...М.Буянхишигийн нэр дээр төсөл бичиж, ...төсөл хэрэгжүүлье гэж засаг дарга **** надтай ярилцсан...” гэрч Т.Батсүхийн “...төлүүлэх гээд Буянхишигт шаардлага тавихад би уг зээлийг аваагүй гэж хариулсан...”  гэх мэдүүлэг зэрэг бичмэл баримтаар нотлогдож байна.     

22. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, ****гаас  гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулж **** **** Үенч ****ын “ **** хөгжүүлэх сан”-д олгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

23. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй тодорхойлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

24. Хариуцагч **** “...Үенч ****ын Засаг даргын тамгын газраас Газар тариаланг хөгжүүлэх, Байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэх, олон жилийн өмнөөс Цөлжсөн газрыг нөхөн сэргээх, иргэдийн **** тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор санаачилга гарган Цагаан түнгэ багийн Хар үзүүрийн 50 га ****т тариа тарих төслийг хэрэгжүүлж байсан бөгөөд энэ нь Үенч ****ын Засаг даргын тамгын **** хариуцаж хэрэгжүүлсэн томоохон төсөл юм. Дээрх хөрөнгөөр тарьж ургуулсан Хөх тариаг Засаг даргын Тамгын газраас 30 орчим иргэнд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хөнгөлттэй үнээр олгосон...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч дээрх нөхцөл байдал гэм хор төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Үүнээс гадна хариуцагчийн “...Дарви ****ын Засаг даргын тамгын ****т 8 сая төгрөгийн тариа худалдан борлуулж, хөтөлбөрийг ****ын Засаг даргын Тамгын ****т авсан байдаг...” гэх тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Энэ нь хариуцагч ****тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.

25. Анхан шатны шүүх шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон энэ маргаанд холбогдох **** тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэрийг үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч /прокурор/  Б.Оюунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар магадлалыг хүчингүй болгож, **** **** **** **** **** **** **** шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 154/ШШ2021/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч /прокурор/ Б.Оюунцэцэгийнхяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д зааснаарзааснаар прокурор хяналтын журмаар гомдол гаргахдааулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЦОЛМОН

                                    ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД