| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 153/2021/00424/и |
| Дугаар | 02 |
| Огноо | 2022-01-11 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 02
*******ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* хэсэг их дарь эх 1 гудамж тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:ПЮ9*******1**************814/,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, баг, Арвын газарт оршин суух, овогт -д холбогдох,
Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, *******0************** оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /онлайнаар/, хариуцагч Б. түүний өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн агуулга:Б.ы хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх.
1.1.Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* сумын багийн Арвын газар хаягт байрлах нэгж талбарын 84170007*******3 дугаар бүхий 50000 м******* /га/ талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрыг Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.
1.*******.Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь ******* аймгийн ******* сумд газар тариалан эрхлэхээр төмс хүнсний ногооны тариалангийн газар худалдаж авахаар хайсан. Улмаар гэдэг хүн надтай уулзаад би Ц.Балжинням гэдэг хүний газрыг харж манаж байгаа газрын эзэмшигч Ц.Балжинням нь 50000 мкв /га/ Төмс, хүнсний ногооны усалгааны тариалан зориулалттай газраа зарна гэж байгаа гэж хэлсэн.
Улмаар би Ц.Балжиннямтай холбогдож ******* сумын багийн Арвын газар хаягт байрлах нэгж талбарын 84170007*******3 дугаар бүхий 50000 м.кв /га/ газрыг *******0,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар надад Иргэний газар эзэмших эрхийн 0001*******9881 дугаартай гэрчилгээг сумын Засаг даргын захирамжийн *******0*******1 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/156 тоот шийдвэрийг үндэслэн ******* аймаг, ******* сумын баг, Арвын газар хаягт байрлах нэгж талбарын 84170007*******3 дугаар бүхий 50000 м.кв /га/ Төмс, хүнсний ногооны усалгааны тариалангийн зориулалтаар 45 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэж гэрчилгээ олгосон.
Мөн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг *******0*******1 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №08440-*******0*******1/00047 дугаартай гэрээг ******* сумын газрын албаны мэргэжилтэн Хинауар овогтой Жанартай дараах нөхцөлтэйгээр байгуулсан.
Үүнд: Газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ: 50000 м*******, үүнээс нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан, тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ 50000 м*******, газар эзэмших хугацаа 45 жил байх гэрээний нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.
Гэтэл энэ хооронд Б. нь миний эзэмшлийн газарт дур мэдэн ногоо тарьж, хүмүүст түрээслүүлж миний Монгол улсын Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Би хуулийн дагуу авсан өөрийн эзэмшлийн газартаа хүнсний ногоо тариалах өргөтгөл хийж янзлах гэсэн боловч Б. нь хүрз, жоотуу зэрэг багаж барьж над руу дайрч хэл амаар доромжилж намайг өөрийн эзэмшил газар луу минь оруулахгүй хохироосоор ирлээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.*******-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, мөн 106.4-д Энэ хуулийн 106.*******, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасан.
Иймд ******* аймаг, ******* сумын баг, Арвын газар хаягт байрлах нэгж талбарын 84170007*******3 дугаар бүхий 50000 м.кв /га/ Төмс, хүнсний ногооны усалгааны тариалангийн зориулалттай газар эзэмших эрхтэй *******ийн газрыг Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
*******. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
*******.1 Хариуцагчийн татгалзлал: *******ийн авсан шинэ гэрчилгээг хүчингүй болгуулах.
*******.******* Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Миний бие нь ******* аймгийн Буянт сумын 10-ын газарт *******001 оноос хойш газар тариалан эрхэлж одоо *******0*******1 он хүртэл *******0 жил уг газрыг эзэмшиж ирсэн билээ. *******001 онд уг газрыг миний Казакстанд нүүсэн ах дүүгээс надад хуучин хүнсний үйлдвэрийн дарга Д.Цэвэгжав авч өгсөн билээ. *******0 жилийн дараа буюу *******0*******1 онд Ж. гэх залуу би худалдаж авсан гэж булаацалдаж байгаа. Газар тариалан эрхлэхэд саад учруулж удаа дараа ирж шахалт үзүүлсэн. *******009 оны газрын гэрчилгээтэй боловч уг Ж. гэх залуу газрын даамал Жанартай хуйвалдаж, шинэ гэрчилгээ авсан гэж *******0*******1 оны зун даралттай, өвчтэй хүнийг удаа дараа дарамталж, сэтгэл санааг үймүүлж, хуулийн байгууллагаар сүлдүүлсэн. Ажил хийлгэхгүй, зунжин хөлс хөдөлмөрөө урсгаж тарьсан ногоо өвсийг хураалгахгүй өдий хүрлээ. Иймд миний *******0 жилийн хөдөлмөрөө урсгаж, тордож босгож ирсэн тул *******ийн авсан шинэ гэрчилгээг хүчингүй болгож өгөхийг хүсье.
3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******1 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр:” Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн ******* сумын багийн Арвын газар хаягт байрлах нэгж талбарын 84170007*******3 дугаар бүхий 50000 м******* талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрыг Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 70*******00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
4.1 ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
4.******* Нотлох баримтын үнэлгээтэй холбоотой үндэслэл: Хариуцагч Б.ы ******* аймгийн ******* сумын баг, арвын газарт байрлах *******01400096 дугаартай гэрчилгээ авагдаагүй байна. Мөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон *******009 оны 04 дүгээр сарын *******4-ний өдөр авсан *******01400096 нэгж талбарын дугаартай газрын гэрчилгээнд бичигдсэн нэгж талбараас өөр буюу 8417000673 дугаартай кадастрын зураг ******* аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гарч ирж байна. 8417000673 дугаартай кадастрын зургийг *******0*******1.11.*******9-ний өдөр хүртэл хариуцагч Б., нэхэмжлэгч Ж. мэдээгүй юм.
Мөн газрын кадастрын мэдээллийн системээс харвал Б.ы газар, нэхэмжлэгч *******ийн газар өөр өөр газар байна. Мөн хариуцагч Б.ы газрын координат 403606.80, 403656.56, 403755.48, 40,739.44 байхад нэхэмжлэгч *******ийн газрын координат 40*******865.00, 40*******83*******.50, 40*******767.68, 40*******761.00, 40*******768.01, 40*******808.07, 40*******831.05,40*******903.14, 40*******895.61, 40*******906.70, 40*******907.65, 40*******9*******8.94 буюу нэг газар дээр давхардуулан олгосон газар биш тус тусдаа газар байна. Тухайн хэргийг анхан шатны шүүхэд буцаавал газрын алба, эсвэл хэмжилт хийдэг эрх бүхий хүмүүсийг аваачиж газрын кадастрын зургийн дагуу хэмжилт хийлгэх зайлшгүй шаардлагатай байна.
4.3 Хууль хэрэглээний талаар: Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, *******70 дугаар зүйлийн *******70.1, *******70.*******, *******71.1-д зааснаар давуу эрх эдлэх эрхтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар *******ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Ж. нь “******* аймгийн ******* сумын багийн Арвын газарт байрлах нэгж талбарын 84170007*******3 дугаар бүхий 50000 м******* талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрыг Б.ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” шаардлагыг хариуцагч Б.д холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нотлохоор “0001*******9881 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх *******0*******1 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн № 08440-*******0*******1/00047 дугаар гэрээ, нэгж талбарын дугаар 84170007*******3 дугаар бүхий газрын кадастрын зураг, ******* аймгийн ******* сумын Засаг даргын *******0*******1 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/140 дугаар захирамж, ******* сумын Засаг даргын *******0*******1 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/156 дугаар захирамж, *******0*******1 оны 6 дугаар сарын *******5-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн газар эзэмших эрхээ бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлсэн, түүний шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.******* дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
*******.Хариуцагч Б. нь “хуучин хүнсний үйлдвэрийн дарга байсан Д.Цэвэгжав *******001 онд миний казахстанд нүүсэн ах дүү нараас уг газрыг авч өгсөн, *******001 оноос хойш газар тариалан эрхэлж өдий хүртэл *******0 жил уг газрыг эзэмшиж ирсэн, *******009 оны газрын гэрчилгээтэй” гэж тайлбарладаг боловч уг тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмшилдээ авсан, уг газрыг эзэмших эрхтэй болохоо шүүхэд нотолж чадаагүй байх тул түүний татгалзал нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын *******0*******1 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/140 дугаар захирамжаар “******* хотын ******* дүүрэгт амьдарч байсан Чимэдцэрэн овогтой Цэвэгжав /ЦГ690*******1777/-н багийн Арвын газарт төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшиж байгаа 5,0 га газрыг Цэвэгжав овогтой Балжинням /УК97010917/-д өвлүүлэн шилжүүлж, *******006 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар захирамжаар уг газрыг эзэмшиж байсан Чимэдцэрэн овогтой Цэвэгжав /ЦГ690*******1777/-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон байна.
Мөн ******* сумын Засаг даргын *******0*******1 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/156 дугаар захирамжаар “******* сумын багийн Арвын газарт төмс, хүнсний ногооны зориулалттай ******* хотын ******* дүүргийн иргэн Цэвэгжав овогтой Балжинням /УК97010917/-ын эзэмшлийн 5,0 га газрыг ******* хотын ******* дүүргийн иргэн Жаналган овогтой /ПЮ9*******1**************814/-д төмс, хүнсний ногооны зориулалтаар 45 жилийн хугацаагаар эрх шилжүүлэн эзэмшүүлж, *******0*******1 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/140 дугаар захирамжийг хүчингүйд тооцжээ.
Түүнчлэн *******0*******1 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ******* сумын Засаг даргын 08440-А/156/*******0*******1 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж, ******* сумын Газрын албаны мэргэжилтэн Х.Жанар,газар эзэмшигчийг төлөөлж иргэн Ж. нар иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх № 08440-*******0*******1/00047 дугаар гэрээ байгуулж улмаар Ж.д “******* сумын багийн Арвын газарт байрлах,нэгж талбарын 84170007*******3 дугаар бүхий 50000мкв га газрыг 45 жилийн хугацаагаар эзэмшүүлж,эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж иргэний газар эзэмших эрхийн 0001*******9881 дугаар гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон байна.
******* сумын Засаг даргын дээрх шийдвэрээр иргэн Ц.Балжиннямын эзэмшлийн “******* сумын багийн Арвын газарт байрлах, нэгж талбарын 84170007*******3 дугаар бүхий 50000мкв га талбай бүхий төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтай газрыг эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт иргэн Ж.д шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1 дэх заалтад нийцжээ.
Түүнчлэн шүүх талуудын хоорондох маргааны үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” Гэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4.Хариуцагч Б. нь анхан шатны шүүхэд маргаан бүхий уг газрыг Ж.д давхцуулан олгосон гэж тайлбарлаж байсан боловч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...газрын кадастрын мэдээллийн системээс харвал Б.ы газар, *******ийн газар өөр өөр газар, нэг газар дээр давхцуулан олгосон газар биш тус тус газар байна. ” гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ж. нь ******* аймгийн ******* сумын багийн Арвын газар хаягт байрлах нэгж талбарын 84170007*******3 дугаар бүхий 50000 м******* талбайтай Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдсон байх тул “газар эзэмших эрх шилжүүлэгч Ц.Балжинням нь хариуцагч Б.аас эрх шилжүүлж, худалдаж авах талаар ямар нэгэн байдлаар асуугаагүй” гэх хариуцагчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх *******0*******1 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б. болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17******* дугаар зүйлийн 17*******.*******.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА