| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0359/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0359/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.******* жаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Ш.Отгон-Өлзий,
Улсын яллагч Н.Идэр,
Хохирогч Н-,
Шүүгдэгч М-өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Э- өмгөөлөгч П.Буманзаяа,
Шүүгдэгч Б- өмгөөлөгч Н.Баярмаа,
Шинжээч эмч Б.Долгормаа,
Гэрч ******* , ******* , *******,******* , ******* ,
Шүүгдэгч М-, Э-, Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ******* ******* , ******* , ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000506 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М-, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, Э-, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, Б-, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М-, Э-, Б- нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2015 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 06 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд ******* ийг өдөж, хоргоосон шалтгааны улмаас Н-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
2015 оны 07 дугаар сарын 02-ны өглөөний 06 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Улаан хад” хүнсний дэлгүүрийн орчимд шүүгдэгч М- нь хохирогч Н-ийн толгой, дагз хэсэг рүү тоосгоор цохиж унагасан, шүүгдэгч Б- нь хохирогч Н-ийг унасан байхад нь толгой дээр нь хэд хэдэн удаа дэвссэн, шүүгдэгч Э- нь хохирогч Н-ийн цээж, мөр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б-н өгсөн: 2015.7.10-ны өдөр бид бөөндөө ******* ынд архи уусан. ******* ынхаас ******* ын найз охин ******* нь ******* , ******* , ******* нарын хамт гараад явсан. Тэгтэл ******* “би найз охиноо авч ирэх гэсэн юм, надтай хамт гараач” гэхээр нь би ******* тай хамт гарсан. Гудамжнаас гараад явж байтал хүмүүс орилох чимээ гарсан. Тэгсэн ******* , ******* бид хоёрын өөдөөс гүйж ирээд “намайг хэдэн хүмүүс өдөж, хоргоогоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* бид хоёр эхлээд тэдгээр хүмүүс дээр очсон. Тэгсэн нэг хүн “хөөе наашаа хүрээд ир” гэж дуудсан. Би газраас тоосго аваад очсон. Тэдгээр хүмүүс бөөндөө зогсож байсан. ******* өө гэх залуу ******* ыг заамдсан байсан учраас би араас нь тоосгоор цохисон. Удалгүй ******* ирээд миний мөрнөөс татсан. Тэгээд би тоосгоо хаяад зогсож байтал хажууд байсан Н- “та нар болиоч” гэж хэлсэн. *******ийг би барьж аваад бид хоёр хамт замын нөгөө талд гарсан. Замын нөгөө талд гараад би газраас базргар чулуу аваад тэр залууг цохиход ******* ирээд намайг тэр залуугаас салгасан. ******* өө ******* тай барьцалдаад зогсож байснаа цаашаа гүйгээд явсан. Би ******* өөгийн араас хөөхөд хохирогч ******* газар унасан байсан. Би ******* өөг барьж аваад бид хоёр өндөр хүчдэлийн хажууд барьцалдаад зогсож байхад******* араас хүрч ирээд миний хажуугаар орж зодолдсон. Тэгсэн ******* өө босоод зугтаасан чинь******* араас нь хөөгөөд би тэндээ үлдсэн. Тэгээд ******* босоод зогсчихсон байхаар нь би ******* ийн араас өшиглөж, жийж унагаагаад толгой дээр нь 2-3 удаа дэвсэж, нуруу руу нь өшиглөж байхад Э- хажуугаас орж ирээд ******* ийг хажуу тийш хараад хэвтэж байхад нь нуруу руу нь өшиглөсөн. Тэгтэл ******* нь “та нар хүн аллаа шүү дээ, цагдаа дуудсан одоо ирж байгаа” гэж хэлэхээр нь би гүйгээд явсан. Тэгээд би гэртээ ороод хувцсаа солиод гараад ирсэн чинь ******* ,******* хоёр цагдаад баригдсан байсан. Би бас цагдаад баригдаад бид нар эрүүлжүүлэхэд орсон гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э- өгсөн: 2015.7.12-ны өдөр буюу наадмын үеэр өглөө үүрээр******* , ******* , ******* , ******* , манай хоёр найз бид манайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манайхаас эхлээд ******* , ******* , ******* нар гарсан. Араас нь ******* , ******* нар гарсан. Тэгсэн манай 2 найзын нэг нь унтлаа гээд би ор засаад байж байсан. Сүүлд ******* ыг би гаргаж өгсөн. Би буцаж гэр лүүгээ ороод нохойгоо тавих гээд гарч ирэхэд манай гудамжны ар талд хүмүүс орилолдох чимээ гарсан. Өглөө үүрээр 6 цаг өнгөрч байхад нартай байсан. Тэгээд хүмүүс орилоод байхаар нь би зодоон болж байгаа газар явж очсон. Намайг очиход ******* , ******* , ******* нар наад талын гудамжнаас надтай зэрэгцэн гарч ирсэн. Тэр үед зодоон эхэлсэн байсан. Зодолдож байгаа хүмүүс хоорондоо нилээн зайтай байсан. Хамгийн наана ******* ******* /нүүрэндээ мэнгэтэй, махлагдуу/ гэх ах манай найз нарын нэгэнтэй нь зодолдож байх шиг байсан. Би тэр зодоон болж байсан газар очсон. Цаана нэг хүн унасан. Тэгсэн бүр 10 метрийн зайтай бас нэг хүн хашааны ойролцоо унасан байсан. Гэрч гэх ******* нь ******* тэй үстэлцэж, зодолдоод байсан. ******* нь тухайн үед улаан өнгийн өмд өмссөн, согтуу байсан. Хамгийн наана манай хүмүүсийн нэг нь нэг ахтай зодолдож байсан. Уг нь би тэр хоёрыг салгах санаатай очсон. Юу болсон талаар би сайн мэдээгүй. Гэтэл би салгах гээд дундуур орсон чинь тэр ах намайг цохисон. Намайг цохихоор нь би тэр ахыг заамдаж авсан. Тухайн үед би мөнгөн гинж зүүсэн байсан. ******* ******* ах намайг заамдаж татахдаа миний мөнгөн гинжийг тасалж, цамцны захыг урсан. Миний гинжийг тасалж, цамцыг урахад маргаан үүссэн. Би тэр ахаас “гинжээ авъя” гэхэд миний гинжийг өгөхгүй байсан. Тэгээд би тэр ахыг 2-3 удаа цохиж, 2 удаа өшиглөсөн, намайг зөрүүлээд 2 удаа өшиглөж, зугтаах үйлдэл гаргаж байсан. Миний хажууд ******* , ******* нар байсан. Миний гинжийг шидэх шиг болсон гэхдээ би гинжээ хайгаад олоогүй. ******* намайг явъя гэхэд нь би гинжээ хайгаатахъя гэж хэлсэн. Цаана цагдаа дуудаад улаан үстэй эгч нь та нар хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгээд нэг харахад ******* ийн хажууд ******* газар унасан байдалтай, 6 метрийн зайтай******* , ******* , ******* нар байсан. ******* гэдэг эгч ******* ийг “боль боль” гээд ******* , ******* хоёр руу “та нар хүн алчихлаа” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би яг ******* ийн хажуугаар ороод харахад хохирогч ******* газар унасан, миний өөдөөс ******* хараад зогсож байсан. ******* хохирогчийг газар унасан байхад өшиглөөд байхаар нь би “энэ хүн яасан юм бэ” гээд хохирогчийн цээжин хэсэг рүү нь өшиглөсөн. Намайг хохирогчийг өшиглөхөд царай нь доошоо харсан, бие нь дээшээ эргэсэн, нүүр нь битүү цус болсон, ухаангүй байдалтай хэвтэж байсан учраас хохирогчийг болохоо байсан байна гэж бодоод бид нар тал тал тийш зугтаасан. Нэг харахад охидууд байхгүй, сүүлд би гэр лүүгээ харихдаа эргээд харахад******* тэнд үлдсэн харагдсан. ******* ийг унасан байхад нь би мөр хэсэг рүү өшиглөсөн нь үнэн гэх мэдүүлэг,
Хохирогч Н-ийн өгсөн: ******* хотоос ******* ыд ирсэн. Бид нар хамт архи уусан. Тэгсэн ******* “******* гийн гэрт очъё” гэж хэлсэн. ******* гийн гэрт очиход ******* гэртээ байхгүй байсан. Тэгээд ******* гийн дүүг дагуулаад ******* гийн байгаа газрыг заалгахаар авч явсан. ******* г байсан газраас нь авч, бид нар вокзал руу архинд явсан. ******* г дагуулаад ******* бид хоёр урд нь явж байсан. Тэгсэн намайг цохиж унагаасан. Тэгээд цаашаа юу болсныг би сайн санахгүй байна. ******* намайг өмөөрч байсныг санаж байна. Хохиролд ******* 1,700,000 төгрөг, ******* 1,300,000 төгрөг, ******* ын ар гэрийн зүгээс 285,320 төгрөг өгсөн. ...Миний толгой хааяа өвддөг болсон. Заримдаа хүний ярьж байгаа зүйлийг сайн ойлгохоо больсон. Надад өмнө нь ямар ч хууч өвчин байгаагүй. Эмч ирж үзүүлээрэй, тархины зураг авахуулаарай гэж хэлсэн. Мөн би өмнө нь барилга дээр ажилладаг, сарын 450.000 төгрөгийн цалин авдаг байсан. Харин одоо ажлаа хийхгүй байгаа, барилгын ажил хийж чадахаа байсан. Иймээс ******* ас ажилгүй байсан хугацааны цалин болох 1 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Гэрч******* ийн өгсөн: Өглөөний 06 цагт ******* , ******* /жинхэнэ нэрийг мэдэхгүй/, ******* , ******* нар ирсэн. ******* надтай уулзахаар Улаанбаатар хотоос ирсэн байсан. Тэгээд бид нар бөөндөө явж байтал бид нарын хажуугаар нэг шивээстэй охин зөрсөн. ******* ******* тэр шивээстэй охинд хандаж “ямар гоё шивээстэй охин бэ” гэж хэлсэн. Тэгээд “Улаан Хад” дэлгүүр өнгөрөөд явж байтал араас нэг залуу “******* гэдэг нь хэн юм” гэж хэлээд орилсон. Эхлээд бид нар зогсохгүй цааш явсан. Тэгсэн Улаан хад дэлгүүрийн тэнд араас нөгөө залуу гүйгээд ирэхээр нь бид нар зогссон. Эхлээд ******* ******* г хавсарч унагаагаад зодсон.******* нь ******* тай зууралдсан. ******* нилээн согтсон байсан. ******* би ******* байна гэж хэлсэн. ******* ийг******* тоосгоор цохисон. ******* босч ирээгүй. ******* цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд улаан цамцтай******* зугтаасан. Хамгийн түрүүнд “зогсож бай” гэж хашхираад******* , ******* хоёр бид нар дээр гүйж ирсэн. ******* ийг******* эхлээд түлхэхэд ******* дахин босч ирсэн. Тэгсэн******* цамцаа тайлаад тоосго шиг зүйл хийсэн байсан. Тэгээд тоосготой цамцаараа ******* ийг цохисон. ******* дахин босч ирээгүй. ******* өө эрүүл байсан гэх мэдүүлэг,
Гэрч ******* ын өгсөн: Өглөө ******* , ******* , ******* , ******* өө нар манайд ирсэн. ******* бид хоёр унтаж байсан. Тэгээд “гол гаръя” гэж хэлсэн. Бид нар гудамж эргээд явж байтал нэг шивээстэй хүүхэн таарсан. Тэр хүүхнийг “ямар гоё шивээстэй хүүхэн бэ” гэж хэлэхэд тэр хүүхэн цааш гүйсэн. Бид нар Улаан хад дэлгүүр рүү алхаад явж байхад 2 залуу гүйж ирсэн. Нэг залуу нь “******* өө гэж хэн бэ” гээд хашхирсан. Би бүр цаана очиж зогссон. Харин ******* , ******* , ******* өө гурав дэлгүүрийн урд зогсож байсан. Шивээстэй охины найз залуу гэх хар малгайтай залуу буюу ******* /хуралдааны танхимд ******* руу гараараа заав/ нь ******* г цохиж унагаасан. ******* тэр хоёрыг салгах гэтэл******* тоосгоор ******* ийг цохиж унагаагаад ******* өө рүү дайрсан. Удалгүй улаан подволктай залуу хүрч ирээд ******* өө рүү дайрсан. Тэнд зодоон болж байхад цаанаас гурван охин нэг жижиг биетэй залуу хүрч ирсэн. Тэр үед ******* газар унасан байсан. Тэгсэн нэг цэнхэр цамцтай залуу хүрч ирээд ******* өөтэй барилцаж аваад нэг гинж яриад байсан. Тэгээд ******* цагдаа дуудсан. Нэг бүдүүн шар залуу ирээд “...би цохиогүй шүү” гэж хэлээд явсан. Цагдаагийн машин ирсэн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад
Гэрч Б.******* ийн өгсөн: ******* ийг халзан толгойтой, махлаг залуу гартаа юм барьчихсан толгой руу нь цохисон чинь ******* доошоо хараад уначихсан. Мөн улаан цамцтай залуутай би хүн зодлоо гээд зууралдаад хэрэлдэхэд тэр улаан цамцтай, тод хар хөмсөгтэй залуу намайг түлхэж унагаад ******* ийг газар уначихсан байхад нь нүүр, тогой дээр нь нилээд хэдэн удаа хүчтэй дэвссэн. ...Сүүлд нь ******* ийг газар унаад ухаан алдсан байхад тод хар хөмсөгтэй залуу дэвсэхэд хажуугаас нь нийлээд хар бор царайтай, зургийг нь үзүүлж байгаа залуу /Э-/ дэвссэн. Энэ хоёр залуугийн нэг нь гэхэд 2, 3 удаа дэвссэн. гэх 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 42/, 1 номерын зураг дээрх халзан толгойтой залуу /М-/ анх гартаа тоосго барьчихсан гүйж ирээд ******* ийн ар дагз руу цохиж унагаагаад цаашаа ******* ******* рүү гүйгээд явсан. Тэгээд ******* ******* тэй зодолдож байгаад ирсэн юм шиг байна лээ, сүүлд ******* ийг ухаангүй байхад ирчихээд “би таны найзыг яагаа ч үгүй шүү” гэхээр нь би “чи цохисон биз дээ” гэж хэлэхэд над руу салаавч гаргаад хэл амаар дайраад “тэгвэл яваад заргалд би харъя” гэсэн. 2 номерын зураг дээрх тод хар хөмсөгтэй залуу /Б-/ ******* ийг унаад хэвтэж байхад толгой дээр нь 2-3 удаа дэвссэн. 3 номерын зураг дээрх залуу /Э-/ гүйж ирээд ******* ийн цээж дээр нь нэг өшиглөөд зугтаачихсан. гэх 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 152/,
Гэрч Т.******* ******* ийн өгсөн: ...Тэгсэн цаанаас халзан толгойтой залуу гүйж ирээд ******* г жийж унагаад цамцандаа тоосго боочихсон гүйж ирээд ******* ийн толгой орчимд тоосгоороо цохисон. Би тэр үед газар уначихсан байсан болохоор толгойных нь аль хэсэгт цохисныг хараагүй. Намайг босож байхад ******* ийг дугуй бор царайтай, хүзүүндээ мөнгөн гинжтэй бусдыгаа бодвол өргөн цээжтэй залуу мөр рүү нь өшиглөөд гүйгээд яваад өгсөн, дэвссэн эсэхийг нь бол би хараагүй. гэх 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 33/, ...яг одоо санахад ******* ийг эхлээд ******* гэх залуу гараараа нүүр орчим цохиод унагааж харагдсан, дахиад нэг харахад халзан толгойтой залуу цамцандаа тоосго ороочихсон ******* ийг толгой орчим нь цохиж унагаасан. Тэгээд би нэгэнтэй нь зодолдоод хөөцөлдөөд байж байхад ******* ийг ******* цээж нүцгэн нүүрэн дээр нь дэвсэж байсан. Дараа нь эдгээр залуус над руу бөөнөөрөө дайраад би газар унаад босож ирэхэд цаанаас дугуй бор царайтай бусдыгаа бодвол өргөн цээжтэй залуу /Э-/ мөр рүү нь өшиглөөд гүйгээд явсан. гэх 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 154/,
Гэрч Ж.******* ы өгсөн: ...******* нөгөө залуучуудад хандаж “та нар зүгээр байгаа хүнийг яагаад зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд халзан толгойтой баруун далан дээрээ шивээстэй залуу “чамд ямар хамаатай юм” гээд цохисон. Тэр үед би “боль” гээд очиход эрээн цоохор цамц өмссөн залуу болон саарал өнгийн малгайтай цамц өмссөн байсан залуу хоёр над руу дайраад хавсарч унагаад миний дээрээс дэвсэж өшиглөсөн. Тэр үед халимаг үстэй дээгүүрээ нүцгэн доогуураа шорт өмссөн байсан залуу нь цамцандаа тоосго хийчихээд миний баруун хөлний өвдөг хэсэг рүү 4-5 удаа цохисон. Мөн нүүр лүү нэг удаа цохичихоод намайг орхиод явсан. Би газраас босоход ******* нүүр нь нилэнхүүдээ цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд би “та нар хүн алчихлаа шүү дээ” гэж хэлэхэд халзан толгойтой залуу нь “наадах чинь амьсгаатай л байна шүү дээ. Наад муугаа хая” гээд найз нарыгаа аваад явсан. гэх 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 28/, 1 номерын зураг дээрх халзан толгойтой залуу /М-/ ******* ийг тоосгоор цохиж унагаасан. 2 номерын зураг дээрх залуу /Б-/ ******* ийн нүүр дээр нь дэвсээд байсан. 3 номерын зураг дээрх бор залуу /Э-/ ******* ийн бие рүү нь өшиглөж байсан. гэх 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлэг /1-р хх-ийн 200/,
Гэрч ******* ийн өгсөн: ...Би хамгийн анх цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөхдөө айж сандраад бас цагдаа асуугаад байхаар нь ******* ирээд цохисон гээд хэлчихсэн юм. ******* ийг хэн газар унагасныг бол хараагүй. гэх 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 403/, ...Би анх удаа мэдүүлэг өгч байсан. Тэгээд айж сандарсандаа ******* ыг хохирогч залууг цохиж унагаасан гээд хэлчихсэн юм. Ямар ч гэсэн намайг ******* тэй муудалцаад барьцалдаад байж байхад ******* , ******* хоёр газар унасан ******* ийг өшиглөж байгаа харагдсан. гэх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэг /2-р хх-ийн 435/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн хохирогч Н-ийн биед дагз ясны хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, тархи доргилт, баруун бугалга, баруун шууны цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол учирсан болох нь:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10727 дугаартай “******* ийн биед дагзны яс хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор доод ханын хугарал, тархи доргилт, баруун бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 52/,
Хохирогч Н- Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн тухай 7406 дугаартай өвчний түүх, Их эмч ******* гийн 2015 оны 07 дугаар сарын 16 болон 27-ны өдрүүдийн компьютер томографийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 125-134/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба хохирогчийн биед учирсан гэмтлийн шалтгааныг шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.Долгормаа: ...Ар дагз ясны хугарал нь хатуу мохоо зүйлээр нэг удаа хүчтэй цохих үед үүсэх боломжтой. Дагзаараа савж унахад ар дагз ясны хугарал үүсэх боломжтой. Аль эсвэл олон удаагийн цохилтоор ч үүсэх боломжтой. 1 удаа хөл нүцгэн өшиглөхөд Ар дагз ясны хугарал нь үүсэх боломжгүй. Гутлаар толгой дээр дэвссэн хүчээс шалтгаалан үүсч болно. Гэхдээ хатуу гадаргуу дээр хавсарсан тохиолдолд үүсэх боломжтой. Шороон гадаргуу дээр гавал ясны хугарал үүсэх боломж муутай. Тухайн газар шороон эсхүл цементэн гадаргуутай эсэхээс шалтгаална. Хэрэв сул шороон дээр унасан байхад хөл нүцгэн толгой дээрээс нь дэвсэхэд гэмтэл үүсэх боломжгүй. Газар нь хадархаг газар байсан ч хөл нүцгэн толгой дээр нь дэвсэхэд ар дагз ясны хугарал гэмтэл үүсэх боломж муутай. Хатуу бүрхүүлийн доорх цусан хураа нь гавал ясны хугарлаас үүдэлтэй. Тархины хатуу бүрхүүлийн цусан хураа нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дагз ясны хугарал нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хатуу бүрхүүлийн цусан хураа нь дангаараа үүсч болдог ч дагз ясны хугарлаас үүссэн гэж үзэх боломжтой учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тайлбарлаж байна.
Иймд шүүгдэгч М-хохирогч Н-ийн толгой, дагз хэсэг рүү тоосгоор цохьсон үйлдэл, шүүгдэгч Б- хохирогч Н-ийг унасан байхад нь толгой дээр нь хэд хэдэн удаа дэвссэн үйлдэл зэрэг нь хохирогчийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл шүүгдэгч М-, Б- нарын үйлдлийн улмаас хохирогч Н-ийн биед дагзны яс хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Э- хохирогч Н-ийн цээж, мөр хэсэг рүү өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед дээрхи хүнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Б-, М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би буцаад ирэхэд хохирогч болох ******* дээшээ харсан, ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэгээд би хохирогчтой хамт явж байсан ******* гэдэг хүнд хандаж “...хамт явж байгаа хүн чинь хэцүү байдалтай байна, та түргэн, цагдаа дууд” гэж хэлсэн... хохирогч ******* газар унасан, ******* , ******* ******* бид дөрөв үлдсэн байсан. Тэгээд би ******* т “...би энэ хүнд чинь гар хүрээгүй шүү, та цагдаа, түргэн дуудаж энэ хүний биеийн байдалд анхаараарай” гэж хэлээд цааш явсан.” гэх мэдүүлэг,
Гэрч ******* ын өгсөн: Хэрэг гарсан өдөр бид нар ******* ынд байж байгаад өглөө 6.30 цагийн үед гарсан. Эхлээд ******* , ******* , ******* нар гарч явсан. Дараа нь ******* гарсан. Тэгсэн удалгүй ******* буцаж хүрч ирээд надад “...намайг хэдэн залуучууд хоргоогоод явуулахгүй, шивээстэй гээд доромжлоод байна” гэж хэлсэн. Тэгээд ******* бид хоёр гараад очиход 3 залуу 1 хүүхэн байсан. Би махлаг залуу ******* ******* тэй нь маргалдаж, харилцан нэгнээ цохисон. Тэгсэн ******* ******* цаашаа зугтсан. Би ******* ******* ийн араас хөөхөд******* , ******* хоёр миний араас ирсэн. Бид гурав ******* ******* тэй барьцалдаж байгаад газар унахад ******* ******* дахиад цаашаа зугтаасан. Тэгээд ******* ******* ийн араас******* хөөсөн. Намайг эргэж харахад ******* , ******* 2 үстэлцсэн байсан. Нэг харахад ******* газар унасан байсан. Удалгүй******* ирээд “наад хүний чинь хамраас цус гарсан байна, цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгтэл цагдаа ирсэн гэх мэдүүлэг,
Гэрч Т.******* гийн өгсөн: Тухайн өдөр өглөө үүрээр ******* , ******* хоёртой ******* ынхаас гараад явж байхад хүмүүс орилох чимээ сонсогдсон. Тэгээд бид нарыг очиход ******* , ******* 2 зодолдож байсан. Хохирогч ******* гэх хүн дээшээ хараад хэвтэж байсан.******* ирээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд бид салцгаасан гэх мэдүүлэг,
Гэрч ******* ы өгсөн: Намайг очиход ******* тай ******* , ******* хоёр зодолдож байсан. Харин ******* тай******* маргалдаж байсан. ******* ******* эгчтэй маргалдаж байсан. Намайг нэг харахад ******* ахыг газар унагаагаад дээрээс нь ******* , ******* хоёр дэвсэж байсан. Тэгээд******* бид хоёр цаанаас ирж тэд нарыг салгаад ******* цагдаа дуудаад бүгд тарцгаасан гэх мэдүүлгүүд нь гэрч******* ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Эхлээд ******* ******* г хавсарч унагаагаад зодсон.******* нь ******* тай зууралдсан. ******* нилээн согтсон байсан. ******* би ******* байна гэж хэлсэн. ******* ийг******* тоосгоор цохисон. ******* босож ирээгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.******* ийн мөрдөн байцаалтад өгсөн “1 номерын зураг дээрх халзан толгойтой залуу /М-/ анх гартаа тоосго барьчихсан гүйж ирээд ******* ийн ар дагз руу цохиж унагаагаад цаашаа ******* ******* рүү гүйгээд явсан. Тэгээд ******* ******* тэй зодолдож байгаад ирсэн юм шиг байна лээ, сүүлд ******* ийг ухаангүй байхад ирчихээд “би таны найзыг яагаа ч үгүй шүү” гэхээр нь би “чи цохисон биз дээ” гэж хэлэхэд над руу салаавч гаргаад хэл амаар дайраад “тэгвэл яваад заргалд би харъя” гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152/, гэрч Т.******* ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгсэн цаанаас халзан толгойтой залуу гүйж ирээд ******* г жийж унагаад цамцандаа тоосго боочихсон гүйж ирээд ******* ийн толгой орчимд тоосгоороо цохисон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33/, гэрч Ж.******* ы мөрдөн байцаалтад өгсөн “...1 номерын зураг дээрх халзан толгойтой залуу /М-/ ******* ийг тоосгоор цохиж унагаасан” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 200/-ээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Б-, М- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н-ийн биед хүнд хохирол учирсан ба шүүгдэгч Б- нь хохирогчийн эмчилгээний төлбөрт бэлнээр 1.100.000 төгрөг, Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан замын зардал, эм тариа бусад зардал 109.000 төгрөг, нийт 1.209.000 төгрөг төлсөн болох нь хохирлын төлбөр барагдуулж, мөнгө хүлээлцсэн баримт /2-р хх-ийн 348/, хохирогч Н-ийн бичсэн ******* алгаа /2-р хх-ийн 352/, санхүүгийн баримт /2-р хх-ийн 353, 354/-аар, шүүгдэгч М- нь хохирогчийн эмчилгээний зардалд 285.320 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өсгөн мэдүүлэг, санхүүгийн баримт /2-р хх-ийн 317-324/-аар тус тус нотлогдож байна.
Хохирогч Н- нь ажилгүй байсан хугацааны цалин болох 1.000.000 төгрөг шүүгдэгч М-ас нэхэмжилж, мөн “миний толгой хааяа өвддөг болсон. Заримдаа хүний ярьж байгаа зүйлийг сайн ойлгохоо больсон зураг авахуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн, одоо барилгын ажил хийж чадахаа больсон” гэж мэдүүлж байх боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б-, М- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б-, М- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б-, М- нь хохирогч Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Б-, М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б- цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Э- нь 11 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч М- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хагархай тоосго, 1 ширхэг бетоны хэлтэрхий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-, Э-, М- нарт холбогдох эрүүгийн 201509000506 дугаартай хэргээс Боржигон овогт Цэрэндоржийн ******* т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Э-ыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч ******* ******* , ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Б-, М- нар нь бусдад төлөх төлбөргүй ба хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-, М- нарт тус бүр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б-, М- нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оногдуулан тооцсугай.
7. Шүүгдэгч М- нь цагдан хориглсон хоноггүй, Э- 11 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хагархай тоосго, 1 ширхэг бетоны хэлтэрхий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Э-т авсан хувийн ******* алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-, М- нарт өмнө авсан хувийн ******* алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Т.******* ЖАРГАЛ