2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/05141

 

 

 

 

 

 

 

    2025            06           13                                         192/ШШ2025/05141

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах, М******* О******* х******* н******* н******* У******* т******* з******* нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, ***** байр, ***** тоот хаягт байрлах, Р******* ХХК /РД:/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 28,445,684 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* О******* х******* н******* н******* У******* т******* з******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №15/2-35 тоот гэрээгээр БГД-ийн 33 дугаар байрны 1 дүгээр давхарт 380 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 2015.03.01-ний өдрөөс 2018.03.01-ний өдрийг хүртэл сард 4,940,000 сая төгрөгөөр, мөн дүүргийн тээвэрчдийн гудамжинд байрлалтай ногооны зоорийн объектыг төмс, хүнсний ногоо хадгалах зориулалтаар 2014.09.15-ны өдрөөс эхлэн сарын 7,000,000 сая төгрөгийн түрээсийн төлбөртэй түрээслэхээр тохиролцон түрээсийн гэрээ байгуулсан. Улмаар гэрээний үүргээ зөрчсөн тул -ын санаачилгаар гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг түрээслэгч сайн дураар чөлөөлөөгүй тул "Р******* " ХХК-ийн эзэмшлээс 33 дугаар байрны 1 дүгээр давхарт 380 м.кв талбайтай дэлгүүр тээвэрчдийн гудамжинд байрлалтай ногоон зоорийг чөлөөлөх тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарч 2018.06.19-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч Р******* ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлж объектуудыг чөлөөлөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр НШШГГ-т хандсан ба тус газраас ажиллагаа явуулж, ногоон зоорь объектыг 2018.10.02-ны өдөр чөлөөлж, төлбөр авагч -д шилжүүлсэн. НШШГГ-аас ажиллагаа явуулж албадан чөлөөлөх хүртэл хугацаа буюу 2018.10.02-ны өдөр хүртэл хариуцагч Р******* ХХК нь ногоон зоорийн талбайг чөлөөлөөгүй, -аас объектыг бусдад түрээслэн орлого олох боломжоо алдсан тул тэр хэмжээгээр хохирол учирсан. Бусдын хууль зөрчсөн үйлдлээр учирсан хохирол гэдэгт тухайн этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гаргах ёстой зардал, хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол олж авах ёстой байсан орлого, алдсан ашиг хамаардаг бөгөөд хохирлыг тодорхойлох нь шаардах эрхийн урьдчилсан нэг нөхцөл мөн. Өөрөөр хэлбэл талуудын хоорондох түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон, уг маргаантай асуудлыг 3 шатны шүүх нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн тул хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 28,445,684 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хохирлыг тооцвол ногоон зоорь объектыг Р******* ХХК-д түрээсэлж байсан 5,000,000 төгрөгөөр тооцон 2018 оны 7, 8, 9 саруудад ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, 33 дугаар байрны дэлгүүрийн 2018 оны 7 дугаар сарын төлбөр нь түрээсийн гэрээний төлбөр буюу 4,940,000 төгрөгөөр, Ногоон зоорийг НШШГГ-тай хамтран чөлөөлөхөд гарсан зардал 8,470,684 төгрөг нийт 28,445,684 төгрөг болно. Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй байдаг бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй хариуцагчийн буруугаас шалтгаалж, түрээсийн зүйлийн бусдад түрээсэлж олох ёстой байсан орлого, шийдвэрийг албадан гүйцэтгэхэд гарсан зардлыг шаардах эрхтэй болно. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч нь дээрх зардлыг гаргаж хохирох ёсгүй байсан. Иймд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тусгайлан заасан тул хариуцагчаас гэм хорын хохиролд 28,445,684 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Р******* ХХК болон хариуцагчийн өмгөөлөгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…У******* т******* зам бол шийдвэр гүйцэтгэх байгууллага биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх, түүнтэй холбоотой зардлыг хэрхэн шийдвэрлэх тусгайлсан зохицуулалтай. Хавтаст хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэртэй холбоотой ганц мэдэгдэл байна. Мэдэгдлээс өөр төлбөр авагч талтай ямар ажиллагаа яаж хийсэн, гарсан зардал зэргийг нотолсон баримт байхгүй.Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа хийгээгүй, баримт байхгүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Бусдаар ажил хийлгэсэн гэж, гэрээ байгаа, зардал гээд баримт хавсаргаад иргэний үнэмлэх канондсон байсан. Энэ хийсэн гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан ажиллагааны дагуу хийсэн эсэх, энэ нь хуульд нийцэж байгаа нь тогтоогдохгүй байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн дагуу гүйцэтгэх ёстой. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ногоон зоорь объектыг ашигласны төлбөр болох 15,000,000 төгрөгийг манайхаас нэхэмжилж байгаа. Шийдвэр гарснаас хойш яаж ашигласан талаарх баримт хавсаргаж өгөөгүй. Гэм хорын хохирол гэж шаардсан 28,445,684 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй…” гэжээ.

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Ногоон зоорь” объектыг албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан ажлын тайлан, Ногоон зооринд 10 дугаар сарын 02-ны өдөр УЛБХТ-өөс ажилласан ажилчдын нэрс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран 2018.10.02-ны өдрийн “Ногоон зоорь” объектыг чөлөөлөхөд гарсан зардлын дэлгэрэнгүй тайлан, зарлагын баримтууд, кассын зарлагын ордер №3/01, 2018.10.02-ны өдрийн 10-02 дугаар Ажил, үйлчилгээний гэрээ, Н.Б иргэний үнэмлэхийн хуулбар,  Н.Б гараар бичсэн хүсэлт, кассын зарлагын ордер №3/04, 2018.10.02-ны өдрийн 10-06 дугаар Ажил, үйлчилгээний гэрээ, Ш.Ө жолооны үнэмлэхийн хуулбар, Ш.Ө гараар бичсэн хүсэлт, кассын зарлагын ордер №3/03, 2018.10.02-ны өдрийн 10-03 дугаар Ажил, үйлчилгээний гэрээ, Ж.Б иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Б гараар бичсэн хүсэлт, кассын зарлагын ордер №3/02, 2018.10.02-ны өдрийн 10-05 дугаар Ажил, үйлчилгээний гэрээ, С.Т гараар бичсэн өргөдөл, С.Т иргэний үнэмлэхийн хуулбар, кассын зарлагын ордер №3/05, 2018.10.02-ны өдрийн №10-04 дугаар Ажил, үйлчилгээний гэрээ, Т.Б иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Б гараар бичсэн хүсэлт, кассын зарлагын ордер №3/07, 2018.10.02-ны өдрийн 10-07 дугаар Ажил, үйлчилгээний гэрээ, Б.Э иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Э гараар бичсэн хүсэлт, кассын зарлагын ордер №3/06, 2018.10.02-ны өдрийн 10-01 дугаар Ажил, үйлчилгээний гэрээ, Д.М жолооны үнэмлэхийн хуулбар, Д.М гараар бичсэн хүсэлт, нэхэмжлэл, УБ ХҮҮТ-д ногоо зөөвөрлөхөд ажилласан ЗИЛ-130 79-10 УБК, 53-15 УБД автомашины жолооч Б.Б, Д нарын илүү цаг, Табель хүснэгт, 2018.10.02-ны өдрийн автомашины захиалга, У******* т******* з******* У******* худалдааны төвийн 2018.10.01-ний өдрийн 43/414 дугаар албан бичиг, нэхэмжлэх, У******* Т******* з******* Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанаас ногоон зоорин дээр 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд хамгаалалтад ажилласан хүмүүсийн цалингийн зардлын тооцоо, У******* Т******* з******* Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албанаас ногоон зоорин дээр 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ногоо зөөж, хурааж ажилласан хүмүүсийн цалингийн зардлын тооцоо, нэхэмжлэгч №78, 2018.10.02-ны өдрийн Тээврийн хэрэгслийн захиалгын хуудас, ажлын гүйцэтгэлийн акт, У******* т******* з******* у******* худалдааны төвийн 2018.07.04-ний өдрийн 43/263 дугаар албан бичиг, 2018.07.04-ний өдрийн 11 дугаар албан бичиг, 2018.07.06-ны өдрийн мэдэгдэл, У******* т******* з******* у******* худалдааны төвийн 2018.02.26-ны өдрийн 43/77 дугаар албан бичиг, 2018.07.07-ны өдрийн мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.08.16-ны өдрийн 41/2676 дугаар албан бичиг, М******* Улсын Дээд шүүхийн 2018.06.19-ний өдрийн 001/ХТ2018/01010 дугаар тогтоол, дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.11-ний өдрийн 102/ШЗ2019/07592 дугаар захирамж, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2018.08.16-ны өдрийн 4112676 дугаар албан бичиг, 2018.07.04-ний өдрийн 43/263 дугаар албан бичиг, 2018.07.05-ны өдрийн 43/270 дугаар албан бичиг, 2018.08.09-ний өдрийн 43/329 дугаар албан бичиг, гараар бичсэн хүсэлт, Орлогын ордер тасалбарууд, 2015.03.01-ний өдрийн №15/2-35 дугаар Түрээсийн гэрээ, 2015.03.30-ны өдрийн 21 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.16-ны өдрийн 102/ШЗ2017/09672 дугаар захирамж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.02.18-ны өдрийн 49 дугаар тогтоол, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.16-ны өдрийн 2022/ШЦТ/373 тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.06-ны өдрийн 2022/ДШМ/705 дугаар магадлал, М******* Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2022.11.23-ны өдрийн 174 дугаар шүүх хуралдааны тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.07.06-ны өдрийн 2022/ДШМ/705 дугаар магадлал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.16-ны өдрийн 2022/ШЦТ/373 дугаар тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2019.10.24-ний өдрийн 190504192 дугаар тогтоол, У******* т******* з******* у******* дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн 2014.10.21-ний өдрийн 17/159 тоот албан бичиг, У******* т******* з******* у******* дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн 2015.10.13-ны өдрийн 17/421 дугаар албан бичиг, У******* т******* з******* у******* дахь худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн 2014.12.04-ний өдрийн 17/213 дугаар албан бичиг,

Шүүхээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022.10.22-ны өдрийн А-1/2012 тоот албан бичиг, 2020.02.18-ны өдрийн 49 дугаар тогтоол, Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* О******* х******* н******* н******* У******* т******* зам  хариуцагч Р******* ХХК-нд холбогдуулан ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг 2018 оны 7,8,9 сар хүртэл 3 сар ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг 2018 оны 7 дугаар сарын төлбөр 4,940,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу ногоон зоорийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран чөлөөлөхөд гарсан зардал 8,470,684 төгрөг нийт 28,445,684 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дугаар шийдвэр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 19 дүгээр дэлгүүр, ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг хариуцагч Р******* ХХК-ийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх болон хариуцагчаас 25,999,541 төгрөгийг гаргуулах хэсгийг  тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 588 дугаар магадлал, М******* Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 001/ХТ2018/01010 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, мөн зүйлийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан.

Дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагч Р******* ХХК-нд ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг чөлөөлөхийг даалгасан ч сайн дураар биелүүлээгүй тул 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, албадан чөлөөлөх ажиллагаагаар ногоон зоорийг чөлөөлсөн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Р******* ХХК-нд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 4/12676 дагаар албан бичгээр өгсөн мэдэгдэл /1хх-ийн 78 дугаар тал/, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Шүүхийн шийдвэрт М******* О******* х******* н******* н******* У******* т******* зам, Р******* ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээгээр Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, У******* дахь Худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногооны зоорийг төмс, хүнсний ногоо хадгалах, хашаанд түрээслэгчийн контейнерыг тавиулж барилгын материал хадгалах, худалдаа явуулах зориулалтаар 3 жилийн хугацаатай, сарын 7,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон, улмаар 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулахдаа хугацааг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жил, түрээсийн төлбөрийг сар бүр 5,000,000 төгрөг гэж тохиролцсон, мөн 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 15/2-35 тоот гэрээгээр Баянгол дүүрэг 33 дугаар байрны 1 дүгээр давхарт 380 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сард 4,940,000 төгрөгөөр түрээслүүлэхээр талууд тохиролцсон талаар дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримт буюу түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн төлбөрийн талаар шүүх дахин нотлохгүй, эрх зүйн дүгнэлт хийхгүй болно. 

Нэхэмжлэгч нь “...шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд объектыг Р******* ХХК-д түрээсэлж байсан 5,000,000 төгрөгөөр тооцон 2018 оны 7, 8, 9 саруудад ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, 33 дугаар байрны дэлгүүрийн 2018 оны 7 дугаар сарын төлбөр нь түрээсийн гэрээний төлбөр буюу 4,940,000 төгрөгөөр, Ногоон зоорийг НШШГГ-тай хамтран чөлөөлөхөд гарсан зардал 8,470,684 төгрөгийг шаардаж байна. Р******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй гэм буруутай. Хариуцагчийн энэхүү гэм буруутай үйл ажиллагааны улмаас манай байгууллагад гэм хорын хохирол учирсан тул нийт нийт 28,445,684 төгрөгийг гэм хорын хохирол учирсан...” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарлан шаардаж байна.

Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Үүрэг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж заасан байх бөгөөд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д “гэм хор учруулах”-ыг үүрэг үүсэх үндэслэлд хамааруулсан байна. Үүрэг үүсэх үндэслэлийг гэрээний, гэрээний бус гэж ангилдаг бөгөөд гэрээний бус үүрэг нь хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа, зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж хуваадаг. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг юм.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу гэж үздэг. Өөрөөр хэлбэл гэм буруутайн улмаас хохирлыг арилгах үүрэг үүсэх ба үйлдлийг санаатай, болгоомжгүй хэлбэрээр гаргадаг юм.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ХНН-ийн тээш худалдааны төвийн ногоон зоорийг хариуцагч Р******* ХХК-ийн эзэмшлээс чөлөөлөх ажиллагааг явуулсан болох нь зохигчийн тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Р******* ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 4/12676 дагаар албан бичиг зэргээр тогтоогдсон талаар дээр дүгнэсэн.

Нэхэмжлэгч М******* О******* х******* н******* н******* У******* т******* зам нь хариуцагч Р******* ХХК-ийн эзэмшлээс Баянгол дүүрэг, Тээвэрчдийн гудамж, У******* дахь Худалдаа үйлдвэр үйлчилгээний төвийн ногооны зоорийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан албадан чөлөөлөх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ус, бээлий, шуудай, хамгаалах хэрэгсэл, ачигчийн ажлын хөлс, ногоо тээвэрлэх тээврийн хэрэгслийн зардалд нийт 8,470,684 төгрөгийг зарцуулсан нь гэм хорын хохирол учирсан гэж үзэж,  хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах энэ хуульд заасан зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэнэ, мөн зүйлийн 118.3-т Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ, 118.4.-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно, 118.10-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн гаргана гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шийдвэрлүүлэх, ажиллагаатай холбоотой гарсан зардлаа гаргуулах зохицуулалттай байх тул нэхэмжлэгчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран чөлөөлөхөд гарсан зардал 8,470,684 төгрөг гаргуулах шаардлага нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэлд хамаарахгүй учраас  уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч Р******* ХХК-ийн эзэмшлээс ногоон зоорийг чөлөөлөх тухай шүүхийн шийдвэр 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ногоон зоорийг чөлөөлж өгөөгүй, шүүхийн шийдвэрээр ногоон зоорийн сарын түрээсийн төлбөрийг 5,000,000 төгрөгөөр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа түрээсийн гэрээний улмаас учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөх шаардлага гаргаагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох тээш худалдааны төвийн ногоон зоорийг 2018 оны 7,8,9 сар хүртэл 3 сар ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 33 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг 2018 оны 07 дугаар сарын төлбөр 4,940,000 төгрөг гаргуулах шаардлага нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээн үндэслэлд хамаарахгүй тул уг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.

Иймд гэм хорын хохиролд шаардсан нийт 28,445,684 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Р******* ХХК-нд холбогдох гэм хорын хохиролд 28,445,684 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М******* О******* х******* н******* н******* У******* т******* з******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч М******* О******* х******* н******* н******* У******* т******* замаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ

 

                  ШҮҮГЧ                                 Ч.НЯМСҮРЭН

 

                                                              Д.ЭНХЦЭЦЭГ