2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/04587

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 21

191Ш2025/04587

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, .. дугаар хороолол, ... тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, ...тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт ийн ******* /регистрийн дугаар / нарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ..дугаар хороолол,.. тоот хаягт байрлах, ХХК /регистрийн дугаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б./,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо,... мянгат гудамж, ... тоот хаягт оршин суугч, овогт ын /регистрийн дугаар / нарт холбогдох

 

 Нэхэмжлэлийн шаардлага: ХХК-иас 326,6,225 гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК, ******* ******* ББСБ ХХК нарын,

ХХК-иас 580,144,647 гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн,

ХХК болон Ц. нараас 53,207,200 ийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай Б.******* нарын үндсэн нэхэмжлэлтэй,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ББСБ ХХК-иас 461,886,4 , ******* ******* ББСБ ХХК-иас 3,608,883,174 гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О.,

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,

Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ц., өмгөөлөгч Н.Батбаатар, Н.Мөнгөнтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан, нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч О.Баяржаргал нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчдын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, ******* ******* ББСБ ХХК нар ХХК-иас 262,017,981 гаргуулахаар, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн ХХК-иас 580,144,647 гаргуулахаар, нэхэмжлэгч Б.******* ХХК болон Ц. нараас 53,207,200 ийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, ******* ******* ББСБ ХХК, Б.******* нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О. нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь өөрийн эзэмшлийн 980 м.кв талбай бүхий газарт буюу Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт ажилчдын 53 айлын - хотхон орон сууцны барилга угсралтын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байсан ба тухайн үед түүний хүү болох Д.- болон ******* ******* ББСБ ХХК нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байсан. Д.- нь ******* ******* ББСБ ХХК-иас Эсэн арал ХХК-ийн нэр дээр 2012 оноос эхлэн эргэлтийн хөрөнгийн зээлийг 2 удаа, өөрийн нэр дээр 1 удаа зээл авч зээлийн эргэн төлөлтийн зөрчилд орж байсан тул түүнтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр өөрийнхөө аав болох Д.ын тус барилгад зээлийн санхүүжилтийг зарцуулсан гэдгийг мэдэж бидний хооронд зээлийн маргаантай асуудал үүссэн. Д.ын хүү болох Д.- нь тухайн үед ******* ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.*******д орон сууцны барилгын ажлыг хамтран барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх, муу зээлийн харилцааг дуусгавар болгох талаар санал тавьж уг саналыг талууд харилцан хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч тал - хотхоны барилгын ажлын эхлүүлэх болсон. Барилгын ажлыг эхлүүлэхэд бидэнд санхүүжилт шаардлагатай байсан тул ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн нэг болох Ц.д барилгаа барихад санхүүжилт хэрэгтэй байна ажилд туслаад хамтран барилга барих боломж байгаа эсэх талаар тодруулахад Ц. болно, гол асуудал төмөр байдаг, тэрийг чи бүтээж чадвал бусад нь гайгүй байдаг гэсэн хариу өгснөөр бид хамтран ажиллах нөхцөл бүрдсэн. Ингэснээр ХХК нь их ажилчдын 53 айлын орон сууцны гүйцэтгэгчээр ажиллах болсон. Улмаар дээрх тохиролцооны дагуу ******* ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.*******ын зүгээс ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр /2017 дугаар Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нийт 304.38 тонн төмөр авахаар болж, төмөр хүлээн авах эрхийг итгэмжлэлээр ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Ц.д олгосон байдаг. Бид харилцан тохиролцсоны дагуу барилгын ажлыг эхлүүлсний дараа Ц.гийн зүгээс Хаан тай зээлийн харилцаа үүсгэсэн байсан бөгөөд нийт 218,000,000 ийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар мэдэгдэж энэ зээлээ төлүүлэн зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, 6 иргэнтэй шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийн асуудал үүсгэсэн байгаа нийт 51,000,000 байгаа үүнийг төлүүлэх талаар санал гаргасан. Тухайн үед Ц.гийн зээл муудаж шүүхэд хандсан байсан. Бидний зүгээс Ц.гийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хаан ны тусгай активын газрын тоот дансанд 218,000,000 ийг ХХК-ийн өмнөөс төлж, тэдний бусдын өмнө хүлээсэн өр төлбөрийг барагдуулан зээлийг бүрэн хаасан. Үүний дараа ХХК нь манай бус санхүүгийн байгууллагатай дээрх авсан зээлийг нь хаасан дүнгээр Зээлийн гэрээ байгуулан зээл болон зээлийн хүүг бодох график гарган төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл 218,000,000 болон түүнд ногдох 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 44,017,981 буюу нийт 262,017,981 төлөөгүй. Дээрх Хаан тай холбоотой зээлийг төлөх явцад ХХК дээр 6 иргэнээс шүүхийн шийдвэрийн дагуу маргаан үүсгэсэн байсан бөгөөд Ц. нь тухайн үед энэ асуудлыг шийдвэрлээд өг, би 7 хоногийн дотор мөнгийг буцаан төлнө, 51,000,000 орчим хэрэгтэй байна гэсэн санал тавьсан. ХХК болон Ц. нар нь барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул түүнд итгэн ******* ******* ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Төрийн ны тоот данснаас 51,000,000 ийг бэлнээр авч Ц.д хүлээлгэн өгч бусдад төлөх өр төлбөрийг нь бүрэн барагдуулсан. Уг төлбөрийг төлөхдөө Б.******* нь ХЗХ-ноос зээл авч төлсөн байдаг. ажилчдын 53 айлын орон сууцны барилгыг нэхэмжлэгчийн зүгээс түргэн шуурхай барьж ашиглалтад оруулахын тулд Ц.гийн тавьсан саналын дагуу ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс ХХК-тай Зээлээр төмөр худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр НГ03/2017 гэрээг байгуулан нийт 330.4 тонн төмөр авахаар болж, төмөр хүлээн авах эрхийг тухайн үед барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Ц.д олгосон байдаг. Ц.гийн итгэмжлэлийн дагуу ХХК нь ХХК-аас нийт 6 удаагийн падаанаар нийт 505,019,960 ийн барилгын арматур төмөр хүлээн авсан байх боловч уг төмрийг манай компанийн барьж байсан барилгад огт оруулалгүйгээр шууд ХХК-д худалдан борлуулан ашиг олж байсан бөгөөд одоогоор манай компанид ХХК-ийн төлөх төмрийн үлдэгдэл төлбөр нь алдангийн хамт 405,144,647 болсон байна. Уг төмрийн тооцоог ХХК-ийн зүгээс ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн иргэний хэрэг маргаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Иймд нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, ******* ******* ББСБ ХХК нарын нэхэмжлэлтэй, ХХК-аас 262,017,981 , ******* ******* ББСБ ХХК-ийн, ХХК-аас 580,144,647 , Б.*******ын нэхэмжлэлтэй ХХК болон Ц. нараас 53,207,200 ийг хувь тэнцүүлэн гаргуулна гэв.

2.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, ******* ******* ББСБ ХХК, Б.******* нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О. нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1А/2017 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтын талаар хариуцагч ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс маргахгүй. Уг гэрээгээр Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 461 тоот захирамжтай газарт 20 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 67/20 тоот барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөөр үйлчилгээтэй орон сууц, 17.6х13.6 м хэмжээтэй, 53 айл, 9 давхар, зоорьтой, төмөр бетон каркас хийцтэй барилгыг барьж гүйцэтгэх ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй ХХК нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ барилга баригдах газрын хөрш залгаа газар дээр байрлах гаражуудын эзэмшигч этгээдүүдтэй хэлцэл хийж газрыг чөлөөлүүлэхээс эхлээд 5 давхар хүртэл барилгын каркас цутгалтын ажил гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд бараа материал, ажиллах хүч, техник, машин, тээвэр гэх мэт зардалд 817,571,4 зарцуулсан. э нь ч тухайн барилгыг барихаас өмнө хийлгүүлсэн мэргэшсэн төсөвчний төсөв тооцоо тохирч байгаа гэж тайлбарлаж байгаа. Хавтаст хэрэгт ХХК-аас нотлох баримтаар Ажил хүлээлцэх акт гэсэн нэг талын баримтыг гаргаж өгсөн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар барилгын зураг төслийн дагуу 9 давхар барилгын 4 давхрын каркас, цутгалтын ажлыг дуустал хийснээр барилгын ажлыг хүлээлцсэн талаар, мөн ажил хүлээлцэх өдрийн байдлаар талбай дээр 55,454,0 ийн бараа материал үлдсэн талаар акт үйлдэж захиалагч талын инженер Ё.ээр гарын үсэг зуруулсан баримтыг гаргаж өгсөн байдаг. э баримтаар гүйцэтгэгч ХХК нь 4 давхар хүртэл каркасын ажил хийсэн гэх үйл баримт мөн үлдсэн бараа материалыг хүлээлгэж өгсөн үйл баримтаар сөрөг нэхэмжлэлийн дээр дурдсан үндэслэл үгүйсгэгдэж байна. Талууд төслийг хэрэгжүүлэхдээ захиалагч тал ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр 206,000,000 ийг Хаан анд төлж барьцааг чөлөөлөх, чөлөөлсөн барьцаа хөрөнгийг Төрийн анд барьцаалан 1,000,000,000 ийн зээлийг авахаар, гүйцэтгэгч тал Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, /1 хаягт байрлах Ү-, ГД дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Хаан наас авсан зээлийг төлж барьцаанаас чөлөөлж, Төрийн ны барьцаанд тавих эрхийг ******* ******* ББСБ ХХК-д олгоно гэж тохиролцож, авсан зээлээр барилгын ажлыг үргэлжлүүлэх байсан болох нь баримтаар нотлогддог. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд Захиалагч буюу ******* ******* ББСБ ХХК нь барилгын ажилд зарцуулах мөнгөгүй байсан тул захирал Б.******* нь өөрийн холбоо харилцааг ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ХХК-тай бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж арматур зээлээр авч, авсан арматурынхаа нэг хэсгийг барилгад ашиглах, нөгөө хэсгийг Групп ХХК-д худалдаж мөнгө босгохоор болсны дагуу ХХК нь ХХК-иас авсан арматурын 225 тонныг барилгад зарцуулсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нараас арматурын тооцооны талаарх дэлгэрэнгүй жагсаалт, зарцуулалтын баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд 53 айлын орон сууцанд ашиглагдах арматурын тоо хэмжээг ажлын зургаар нь авч үзвэл хавтан суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэл нийт 285.11 тонн арматур төмөр буюу 423,376,585 болохоор байсан. ХХК нь 53 айлын орон сууцны барилгын 4 давхар хүртэл итгэмжлэлийн дагуу ХХК-аас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний хооронд 353.37 тонн буюу 505,019,960 ийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан байдаг. Үүнээс 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 159 тонн буюу 246,577,100 ийн үнэ бүхий арматур төмрийг Групп ХХК-д өгсөн. Дараа нь нэмэлтээр дахин 50.91 тонн буюу 75,600,000 ийн төмөр нэмж авч нийт 404.28 тонн буюу 580,619,960 ийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан ч боловч үүнээс 239.28 тонн арматур төмрийг барилгад огт зарцуулаагүй бусдад худалдан борлуулсан байсан. Ийнхүү худалдан борлуулснаа хариуцагч тал хүлээн зөвшөөрч Ц. ХХК-д бид харилцан тохиролцоод төмөр зарсан нь үнэн, зарсан төмрийн үнийг барилгад оруулсан гэж өөрөө тодорхой тайлбарласан байдаг. Нөгөө талаар ХХК нь 1-4 давхар хүртэл нийт 5 тонн буюу 245,025,000 ийн үнэ бүхий арматур төмрийг барилгад зарцуулсан үйл баримтын талаар талууд мөн маргахгүй байгаа. Суурийн давхраас 4 давхар хүртэл ашиглагдах арматурын тоо хэмжээ нь батлагдсан зургаар 157.15 тонн төмөр орно гэсэнтэй нийцэж байгаа. Ажил гүйцэтгэгч ХХК нь барилгын ажлыг хийхгүй 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орхин явснаас хойш нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 53 айлын орон сууцны барилгын 5-9 дүгээр давхарт хэрэглэгдэх арматур төмрийг ХХК, ХХК, ХХК-иас худалдан авсан бөгөөд нийт 190,013,290 ийн арматур төмөр дахин худалдан авч барилгадаа ашигласан байдаг. э талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Дээр дурдсан нөхцөл байдлуудаар ХХК-ийн ХХК-иас авсан арматур төмрийн 225 тонныг барилгад зарцуулсан гэх тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдэж байна. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан тооцоолол, түүнд хавсаргасан баримтуудаар захиалагч тал ХХК-ийн нэмэлтээр дахин авсан 50.91 тонн арматур төмрийн үнэ болох 75,600,000 ийг 3 удаагийн гүйлгээгээр ХХК-д шилжүүлж төлсөн баримт хэрэгт авагдсан. Захиалагч ******* ******* ББСБ ХХК-ийн хувьд гүйцэтгэгч талд дансаар нийт 8,298,827 ийг арматур, хэв хашмал, зуурмаг, краны мөнгө, хоолны мөнгө, цахилгааны түр холболт, брусны төлбөр, ХХК-ийн ажлын хөлс, ажлын хөлс, Баянмөнхөд ажлын хөлс зэрэг гүйлгээний утгаар шилжүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч талд ажлын зардлуудыг захиалагч тал бүрэн төлж байсан. Мөн гүйцэтгэгч ХХК-д 110.56 тонн арматурын үнэд 231,2,650 ийг, 838 м.куб зуурмагийн үнэнд 118,850,000 ийг, хэв хашмалын үнэнд 42,400,000 ийг, ажлын хөлсөнд 54,768,960 ийг, нийт 447,260,610 ийг захиалагч талаас ажил гүйцэтгэгч талд төлсөн байна. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд захиалагч тал гүйцэтгэгчид дээр дурдсан хоёр тооцооллын нийлбэр дүнгээр бүгд 865,559,437 ийг ХХК-д төлсөн тооцоо гарч байгаа бөгөөд ******* ******* ББСБ ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт орсон байгаа тул дүгнэлт гарсны дараа холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гарган өгөх болно. ХХК-ийн хувьд барилга барьж өгөх боломжтой талаар тохиролцож улмаар бусдад төлөх өр төлбөрүүдийг бүгдийг төлүүлсэн боловч ажлын ямар нэгэн үр дүн гаргалгүй ажлыг орхиж явсан нь анхнаасаа хууран мэхлэх зорилготой байсан болохыг харуулж байгаа юм.

Иргэн Г. гэх этгээд ******* ******* ББСБ ХХК-иас зээл авч, авсан зээлээрээ хамгаалах их ажилчдын орон сууцны барилгыг санхүүжүүлэх байсан. Улмаар 2015 онд Г.ын зээл муудаж чанаргүй зээлийн ангилалд орсон байсан тул чанаргүй зээлийн багцын хөрвөх чадварыг сайжруулах үүднээс иргэн Г., Д. нарын зээлийн өрийг *******ийн үйлчилгээний дагуу барагдуулах шийдвэрийг ******* ******* ББСБ ХХК-ийн ТУЗ-өөс гаргаж их ажилчдын орон сууц барих барилгыг санхүүжүүлж, борлуулалтыг зээлийн өрөнд суутгаж авах зорилготой байсан. Үүний дагуу Б.*******аас Ц.д уг барилгыг барихад туслах боломж байгаа эсэх, барилгаа барихад санхүүжилт босгох хэрэгтэй болно, энэ асуудалд туслалцаад барих боломж байгаа эсэх саналыг тавьсан. Ц.Оногийн зүгээс гол асуудал арматур төмөр, тэрийг чи бүтээж чадвал бусад нь гайгүй байдаг гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу Б.******* нь ХХК-тай гэрээ байгуулан төмөр зээлээр авах болсон. Үүний дагуу Ц. барилга барихыг хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр ******* ******* ББСБ ХХК-иас төмөр хүлээн авах эрхийг итгэмжлэлээр Ц.д олгосноор тэдний хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. э үед Ц.гийн зүгээс Хаан анд 109,000,000 ийн зээлийн үлдэгдэлтэй байгаа зээлийг бүрэн төлж барьцаа хөрөнгийг Хаан наас чөлөөлж, улмаар өөр анд барьцаалж зээл авч барилга барих санал гаргасан. Тэгэхгүй бол Хаан ны барьцаа хөрөнгө нь зээлийн үүрэгт хураагдах болсныг хэлсэн. ХХК-ийн Хаан наас авсан зээлийг судлан үзэхэд нийт 218,000,000 ийн зээлийн үлдэгдэлтэй байсан тул Б.*******ын зүгээс ХХК-ийн Хаан ны зээлийг бүрэн төлөх аар өрийг худалдан авсан. Хэрэгт авагдсан болон энэхүү тайлбарт дурдагдсан хэлцэлд тохиролцсон дагуу ХХК нь ******* ******* ББСБ ХХК-тай 218,000,000 ийн зээлийн гэрээ байгуулан Хаан тай байгуулсан хугацаагаар, мөн тай байгуулсан зээлийн хүүний дагуу төлнө гэсэн боловч уг зээлийг огт төлөөгүй хохироосон. Мөн барьцаа хөрөнгийг зээлийн үүрэгт ногдуулах явцад ХХК дээр 6 хүнээс шүүхийн шийдвэрийн асуудал үүссэн байгаа, үүнийг бас төлөх саналыг Ц.гийн зүгээс Б.*******д тавьсан. Нэгэнт хамтран барилгын ажлыг эхлүүлэхээр болсон тул түүнд туслах үүднээс Б.******* нь ХЗХ-оос 51,000,000 ийг зээлэн авч Ц.д өгсөн. Ингэснээр Ц. нь бусдын өмнө ХХК-ийн хүлээсэн өр төлбөрийг ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүйгээр бүрэн чөлөөлүүлж бусдын өмнө хүлээх ямар нэгэн өр төлбөргүй болсон. Тухайн үед ХХК нь Ц., М. нарын үүсгэн байгуулсан компани байсан бөгөөд сүүлд хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж Б. гэх этгээд бүртгэлтэй буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болсон байсан. Б. нь ХХК-ийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх тул хуулийн этгээдийн хувьд бусдын өмнө хүлээх өр төлбөрийн асуудлыг бүрэн хариуцах ёстой гэж үзэж байгаа бөгөөд хохирлоо тухайн үед үүсгэн байгуулагч Ц., М. нараас шаардах эрх нь нээлттэй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., өмгөөлөгч Н.Батбаатар, Н.Мөнгөнтуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч тал өөрийн татгалзлаа сөрөг нэхэмжлэл гаргах аар нотолж нэхэмжлэлийг няцаах болно. ХХК болон ******* ******* ББСБ ХХК-ийн барилгын ажил хамтран гүйцэтгэх гэрээ байгуулагдсанд маргахгүй. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр барилгын шав тавьсан. Санхүүжилт байхгүй тул Б.*******аас ХХК-иас арматур авч түүнийг худалдан борлуулж, олсон орлогоос барилгын ажлыг гүйцэтгэж болох юм байна гэсний дагуу ХХК-иас арматур авч худалдан борлуулсан. Санхүүжилт ингээд ч хүрэхгүй байсан тул Төрийн наас дахин зээл авахаар болсон. Гэтэл ХХК-ийн барьцаа хөрөнгө нь Хаан ны 218,000,000 ийн зээлийн барьцаанд бариулсан байсан тул уг зээлийг төлөх шаардлага бий болсон. Ингээд хэлцэл хийж, ХХК-ийн Хаан ны зээлийг чөлөөлж, Төрийн тай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Мөн өдрөө зээлийн барьцааны гэрээг байгуулж, ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалсан. э гэрээний үүрэг зөрчигдсөн тул Төрийн ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн төлбөрийг ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан. Бид хүү тохироогүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй. Харин 218,000,000 ийг ХХК-ийн барьцаа хөрөнгийг Төрийн ны зээлийн барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд төлж болно. Уг зээлийг ХХК авч ашиглаагүй. ХХК нь 3 иргэн, компанид нийт 21,1,048 ийн өртэй байсныг иргэн Б.*******аас авч төлсөн. Иймд Б.*******ын шаардлагаас 21,1,048 т холбогдох хэсгийг зөвшөөрнө. Гэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3-т зааснаар Төрийн ны барьцаанаас хөрөнгийг чөлөөлж өгөөгүй тохиолдолд бид татгалзах эрхтэй. д хамаарах нэхэмжлэлээс бусад хэсгийг зөвшөөрөхгүй. ХХК-иас арматурын үнийг хохиролд тооцон шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь ******* ******* ББСБ ХХК-тай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1A/2017 дугаар Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээний дагуу 5 давхар барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг захиалагч ******* ******* ББСБ ХХК хүлээн авсан атлаа уг барилгад ашигласан арматурыг хохирол гэж нэхэмжилж байгаатай холбоотой юм. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй арматур нь тус компанийн хүлээн авсан дуусаагүй барилгад буюу барилга угсралтын ажилд орсон байхад ******* ******* ББСБ ХХК-иас арматур төмрийн 405,144,647 ийн хохирол гаргуулах хэмээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Манай компани ******* ******* ББСБ ХХК-ийн нийлүүлсэн арматурыг өөр хөдлөх эд хөрөнгөтэй нийлүүлэх холих аар барилга угсралтын ажлын үр дүн барилга буюу салгаж үл болох барилгын бүрэлдэхүүн хэсэг болгон захиалагч ******* ******* ББСБ ХХК-ийн эзэмшилд үлдээсэн. ХХК нь барилга угсралтын ажлын хөлсөө нэхэмжлэх нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын хувьд харилцан тооцогдох шаардлага болохоор байна. Өөрөөр хэлбэл, хэрэв ******* ******* ББСБ ХХК-ийн арматур төмрийн 405,144,647 гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх тохиолдолд ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох барилга угсралтын ажлын хөлсөнд ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй арматур нь материалын зардлаар шингэсэн байгаа учраас харилцан тооцогдох шаардлага мөн гэж үзэж байна. ХХК болон ******* ******* ББСБ ХХК-иуд нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1А/2017 дугаар Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч ХХК нь Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоот хаяг бүхий 0,1328 га газар дээр 17.6мх13.6м хэмжээтэй, зоорийн давхраас дээш 9 давхар 53 айлын төмөр бетон каркасан цутгамал хийцтэй орон сууцны барилгыг барьж, улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч ******* ******* ББСБ ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 1,800,000,000 ийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэлийн үе шатаар гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээг ажил эхэлсний дараа нөхөж байгуулсан бөгөөд ХХК нь барилгын ажлыг 2017 оны 4 дүгээр сард эхлүүлсэн байсан. ХХК нь барилга баригдах газрын хөрш залгаа газар дээр байрлах гаражуудын эзэмшигч этгээдүүдтэй хэлцэл хийж чөлөөлүүлэхээс эхлээд 5 давхар хүртэл барилгын каркас цутгалтын ажил гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд бараа материал, ажиллах хүч, техник, машин, тээвэр гэх мэт зардалд 817,571,4 зарцуулсан. э нь ч тухайн барилгыг барихаас өмнө хийлгүүлсэн мэргэшсэн төсөвчний төсөв тооцоотой тохирч байгаа. Захиалагч буюу ******* ******* ББСБ ХХК нь барилгын ажилд зарцуулах мөнгөгүй байсан тул захирал Б.******* нь өөрийн холбоо харилцааг ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ХХК-тай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж арматур зээлээр авч, авсан арматурынхаа нэг хэсгийг барилгад ашиглах, нөгөө хэсгийг Групп ХХК-д худалдаж мөнгө босгохоор болсны дагуу ХХК нь ХХК-иас авсан арматурын 225 тонныг барилгад зарцуулсан. Түүнчлэн барилгын ажлыг цааш санхүүжүүлэх зорилгоор ХХК-ийн 139.5 м.кв талбайтай Ү- дугаартай зочид буудлын барилгыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ББСБ ХХК-ийн нэрээр Төрийн ны барьцаанд тавьж, 1 тэрбум ийн зээл авсан. Гэвч Төрийн ны зээл гарсны дараахан ******* ******* ХХК нь ХХК-ийн ажилчдыг барилгын талбайгаас гаргаж Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцалсан. Улмаар ******* ******* ББСБ ХХК нь Төрийн наас авсан 1 тэрбум ийн зээлээ төлөөгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 дугаар шийдвэрээр ХХК нь өөрийн үл хөдлөх хөрөнгөөрөө нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн 1 тэрбум гаруй ийн зээлийн гэрээний үүргийг хариуцах болоод байна. ******* ******* ББСБ ХХК нь дээр дурдсан 53 айлын орон сууцны барилгыг ХХК-ийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авч барьчхаад тус компанийн гаргасан зардал, ажлын хөлс, ашгийг төлөлгүйгээр ажлын үр дүнг хүчээр эзэмшилдээ аваад зогсохгүй тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг ны өрөнд үлдээх аар ашиг хонжоо олсон. Харин ХХК нь туслан гүйцэтгэгч, бараа материал нийлүүлэгч, түрээслүүлэгч нараас ихэвчлэн зээлээр бараа материал авч барилгын ажлыг гүйцэтгэсэн учраас тэдгээр өр төлбөрийг хариуцаж хохироод байгаа юм. ХХК нь ******* ******* ББСБ ХХК-ийн 53 айлын орон сууцны барилгын зоорийн давхраас 5 давхар хүртэлх карказ цутгалтыг хийхдээ цалин нийт 109,889,600 , бараа материалын зардалд нийт 682,596,814 , тээврийн хэрэгслийн түрээсэнд нийт 17,285,000 , тээврийн зардалд нийт 7,800,000 буюу бүгд 817,571,4 болж байна. Үүнээс ******* ******* ББСБ ХХК нь цалинд нийт 104,143,000 , бараа материалын зардалд нийт 117,947,000 , тээврийн хэрэгслийн түрээсэнд нийт 2,600,000 , тээврийн зардалд нийт 1,800,000 буюу нийт 226,490,000 төлсөн, ХХК-иас 129,195,000 ийн 87 тонн арматур авсныг барилгад оруулсан тул манайхаас гарсан зардлаас бүгд 355,685,000 хасагдаж, үлдэх 461,886,4 ийн зардал төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 343.1-д заасны дагуу ажлын хөлсөө нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 238.1-д Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн буюу мөнгөн төлбөрийн дээрх хоёр үүрэг болох үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага харилцан тооцогдох боломжтой байх тул сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд ******* ******* ББСБ ХХК-иас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зардал 817,571,4 өөс төлөгдөөгүй хэсэг болох 461,886,4 ийг гаргуулна. Анх гаргасан шаардлагаа энэ хэмжээнд багасгаж байна. Хариуцагч Ц. миний хувьд Б.*******ын зүгээс иргэн Ц.гийн өмнөөс өр төлбөр төлсөн ямар ч үйл баримт байхгүй. Харин ХХК-ийн өмнөөс 21,1,048 төлсөн нь үнэн. Харин Ц.гийн өмнөөс нэг ч төлөөгүй тул Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

4.Нэхэмжлэгч нараас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/268 дугаар Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зарлага, орлогын мэдүүлгүүд, ХХК-тай хийх тооцоо, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1А/2017 дугаар Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/67 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, хавсралт, төлбөрийн баримт, зарлагын баримт, кассын зарлагын ордер, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/042 дугаар шийдвэр, ******* ******* ББСБ ХХК-иас ХХК-д хүргүүлсэн итгэмжлэл, хүсэлтүүд, ХХК-ийн хариу тайлбар хүргүүлэх тухай албан тоот, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2017 дугаар NCD/17/0035 гэрээний тооцоо нийлсэн баримт, зарлагын падаан, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн /2017 дугаар Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Гэрээний нэмэлт, гэрээний хавсралт, Орон сууцны барилгын арматурын тооцоо, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2017/002 дугаар Барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, Хавсралт, Орлогын мэдүүлэг, Депозит дансны гүйлгээний хуулга, ХХК-ийн ажилчдын цалин, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Бэлэн мөнгөний зарлагын баримт, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/10 дугаар Подъём түрээсийн гэрээ, ************** ББСБ ХХК-ийн 53 айлын орон сууцны барилгын ажлын төсөв, Объектын төсөв, Цалингийн нэгтгэл, Материал ба тээврийн зардал, Нийт барилгын машин механизмын хэрэгцээ, Төсөвт өртгийн нэгдсэн товчоо, хариу тайлбар зэргийг

Хариуцагч нараас нотлох баримтаар Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээ, 53 айлын орон сууцны ажлын төлөвлөгөө, Орон сууцны танилцуулга, Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн фото зургууд, Барилга угсралтын ажлын актууд, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Ажил хүлээлцэх акт, Барилгын хувийн хэрэг дэх Ил, далд ажлын акт, Үндэсний төв архивын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/125 дугаар лавлагааны хариу хүргүүлэх тухай албан бичиг, т ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 215 дугаар Зээлийн гэрээ, 215/01 дугаар Барьцааны гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Депозит дансны харилцагчийн монгол хуулга, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, ХХК-ийн орон сууцны эскиз зураг, ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Г3/407 дугаар албан тоот, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 дугаар шийдвэр, Ил далд ажлын акт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1964 дугаар магадлал, Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл, ХХК-ийн шаардлага хүргүүлэх тухай тоот, ХХК-ийн Төлбөрийн хугацаа хойшлуулах тухай албан тоот, тайлбар, Зарлагын баримтууд, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17-143 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02340 дугаар шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын -ны өдрийн 181/ШШ2020/00201 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрйин 201А/2017 дугаар Автомашин хүлээн авч, хүлээлгэн өгсөн баримт, Кассын зарлагын ордер, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02/17 дугаар Барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн баримтууд, ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/2017 дугаар Түрээсийн бараа, материал шилжүүлэх тухай албан тоот, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2017/002 дугаар Барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, Хавсралт, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/10 дугаар Подъём түрээсийн гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11-1346230 дугаар албан тоот, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18/02 тоот гэрээний хавсралт, Цайз дугаар хорооллын Орон сууцны барилга эхлүүлэхэд шаардлагатай зардал, 2017 оны 5, 6, 7, 8 сарын цалин тавьж олгосон хүснэгт, Кассын зарлагын ордерууд, Бетон зуурмаг хүлээлцсэн баримтууд, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2017/09 дугаар Дараа төлбөрөөр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20/10 дугаар албан тоот, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Барилга угсралтын ажлыг туслан гүйцэтгэх стандарт гэрээний гэрээ дүгнэж, гэрээ дуусгавар болсон баримт, Бэлэн мөнгөний орлогын баримтууд, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2А/2017 дугаар гэрээ, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13/19 тоот Үндэсний архивын газарт хүргүүлсэн тайлбар, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ГЗ 04/18 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ цуцлах тухай тушаал, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/17 дугаар тушаал, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот Хүсэлт, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээ, Zarmedee.mn зар, хариу тайлбар зэргийг

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан ХХК-иас тоот дансны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ХХК төлбөр төлөгчөөр оролцож байсан тухай баримтууд, хариуцагчийн хүсэлтээр гэрч Ё., нэхэмжлэгчийн хүсэлтээр Б. нараас гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн хүсэлтээр Үндэсний төв архиваас Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, баримтууд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ХХК-ийн иргэнд өр төлбөртэй эсэх талаарх лавлагаа, нэхэмжлэгч Б.*******ын хүсэлтээр /[email protected]/ хаягаас /_[email protected]/ хаягаар илгээсэн и-мэйлд үзлэг хийж тэмдэглэлээр баталгаажуулан нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, ******* ******* ББСБ ХХК нар хариуцагч ХХК-иас 326,6,225 гаргуулах тухай,

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч ХХК-иас 580,144,647 гаргуулах тухай,

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ХХК болон Ц. нараас 53,207,200 ийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас 461,886,4 , ******* ******* ББСБ ХХК-иас 3,608,883,174 гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, ******* ******* ББСБ ХХК нар нь ХХК-иас 326,6,225 шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа 262,017,981 гаргуулах гэж, ХХК нь ******* ******* ББСБ ХХК-иас 835,862,159 шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 461,886,4 гэж тус тус багасгасан,

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, ******* ******* ББСБ ХХК нар хариуцагч ХХК-иас 262,017,981 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хүүгийн төлбөрт 108,6,225 өөр нэмэгдүүлж нийт 326,6,225 гаргуулах,

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь ХХК-иас 405,144,647 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 175,000,000 өөр нэмэгдүүлж нийт 580,144,647 ,

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК болон Ц. нараас 51,000,000 ийг хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хүүгийн төлбөр 2,207,200 өөр нэмэгдүүлж нийт 53,207,200 гаргуулахаар,

Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас 461,886,4 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа, ******* ******* ББСБ ХХК-аас 3,608,883,174 гаргуулах нийт 4,070,769,588 гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул шүүх энэ хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 7.Хариуцагч ХХК нь 21,1,048 ийн өрийг нэхэмжлэгч Б.******* төлсөн болохыг зөвшөөрнө, ******* ******* ББСБ ХХК нь Хаан анд 218,000,000 ийн зээлийг төлсөн, гэхдээ энэ төлбөрийг Төрийн ны зээлийн барьцаанаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг чөлөөлсний дараа төлнө гэж тайлбарлаж, Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 21,1,048 холбогдох хэсгийг зөвшөөрч, хүүгийн төлбөр болон үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан бол хариуцагч Ц. өөрт холбогдох 26,603,600 ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж, ******* ******* ББСБ ХХК нь ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ гарсан зардлуудыг төлсөн, одоо 72,000,000 орчим ийн үлдэгдэлтэй байхад илүү мөнгө нэхсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж маргасан байна.

8.******* ******* ББСБ ХХК болон ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1А/2017 дугаартай Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээ нэртэй Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр ХХК нь Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... тоот хаягт байршилтай 53 айлын үйлчилгээтэй 9 давхар, зоорьтой, төмөр бетон каркасан хийцтэй барилгыг угсарч барих ажлыг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөх, ******* ******* ББСБ ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 08, 2017 оны 06 дугаар сарын 20, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус бүр 540,000,000 , 2017 оны 09 дүгээр сарын -ны өдөр 180,000,000 буюу нийт 1,800,000,000 ийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /1хх-ийн 156-157, 204-206 тал/

9.э гэрээний дагуу ХХК нь зоорийн болон 1-4 давхар барилгын каркас цутгалтын ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн боловч тодорхойгүй шалтгаанаар зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагджээ. /2хх-ийн 15- тал/

10.Гэрээ цуцлагдах хүртэл ХХК нь нийт 817,571,4 ийн зардлыг өөрөөс гарсан гэж тайлбарласан бол төсөвчин Б. 53 айлын орон сууцны барилгын 4 дүгээр давхар хүртэлх каркас цутгалтын ажлын төсвийг 737,438,817 өөр, Хөрөнгийн үнэлгээний т эстимэйт ХХК ажлын хөлс, материалын зардлыг 722,155,113 өөр тус тус тогтоосон байна. /1хх-ийн 207-223, 3хх-ийн 234-250, 4хх-ийн 1-4 тал/

11.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь барилгын ажилд зориулан бүгд 865,559,437 ийг ХХК-д төлсөн гэж маргасан ба үүнээс 226,490,000 т холбогдох хэсгийг ХХК хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөгдөөгүй гэж тайлбарласан.

12.******* ******* ББСБ ХХК нь Хаан ХХК-иас ХХК-ийн авсан зээлийн үлдэгдэл 218,000,000 ийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлж, ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна. /1хх-ийн 32, 154-155 тал/

 13.******* ******* ББСБ ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000,000 ийг 24 сарын хугацаатай Төрийн наас зээлсэн бөгөөд уг зээлийн барьцаанд ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 1,395 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, ГД- тоот гэрчилгээ бүхий 379 м.кв талбайтай газар эзэмших эрх зэргийг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байх ба энэ зээлийг юунд зарцуулсан талаараа зохигчид тайлбарлаж чадаагүй бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 тоот шийдвэрээр ******* ******* ББСБ ХХК-иас 1,095,147,756 ийг гаргуулж Төрийн анд олгох, энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ХХК-ийн өмчлөлийн дээрх барьцаа хөрөнгөнүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс хангуулахаар шийдвэрлэжээ. /2хх-ийн 18-21, 22-26 тал/

 14.Б.******* нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХХК-ийн дугаар бүхий 379 м.кв Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийг барагдуулах зорилгоор ХЗХ-оос 51,000,000 зээлж, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр С.гийн төлбөрт 6,483,236 , 2017 оны 08 дугаар сарын -ны өдөр О.ын төлбөрт 3,786,000 , 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ХХК-ийн төлбөрт 11,030,048 /нийт 21,299,284 /-ийг тус тус ХХК-ийн бусдад төлөх төлбөрт төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанууд дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон. /1хх-ийн 29-31, 178-197 тал/

 15.******* ******* ББСБ ХХК нь ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр /2017 тоот бараа материал зээлээр худалдах, худалдан авах, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах НГ-03/2017 тоот гэрээг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, уг гэрээний үндсэн дээр нийт 485,085,760 ийн арматур худалдан авч, үүнээс 220,385,527 ийн үнийг төлсөн, 264,700,233 ийн үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/042 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1964 дүгээр магадлалаар тус тус 140,444,4 ийн алдангийн хамт нийт 405,144,647 ийг төлөх үүргийг хүлээсэн байна. /1хх-ийн 120-122, 158-4, 243-244, 2хх-ийн 121-127 тал/

 .э гэрээний дагуу бараа буюу арматур хүлээн авах эрхийг ******* ******* ББСБ ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ХХК-д олгосны дагуу ХХК-ийн төлөөлөгч Ц. арматурыг хүлээн авч байсан үйл баримт шүүхийн дээрх шийдвэр болон хэргийн баримтууд, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон байна. /1хх-ийн 7-8 тал/

 17.Хэрэгт авагдсан баримтуудаар ХХК-д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Ц. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 485,085,760 ийн үнэ бүхий 283,427 тонн арматур, 56 боодол Катанка зэргийг хүлээн авсан болох нь тогтоогджээ. /1хх-ийн 9-173 тал/

18.Хүлээн авсан арматураас 368,345,100 ийн арматурыг ХХК-аар дамжуулан ХХК-д шилжүүлэн өгсөн, Групп ХХК-ийн төлсөн төлбөрөөс 100,000,000 ийг ******* ******* ББСБ ХХК-ийн өмнөөс ХХК-д ХХК төлж байсан үйл баримт мөн тогтоогдож байна. /1хх-ийн 176, 237-238, 246, 2хх-ийн 1-2 тал/

 19.******* ******* ББСБ ХХК болон ХХК нар нь бичгээр хэлцэл хийж, уг хэлцлээр ******* ******* ББСБ ХХК нь ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр 206,000,000 ийг Хаан анд төлж барьцааг чөлөөлөх, 1,000,000,000 ийн зээлийг Төрийн наас авч, зээлийн барьцаанд ХХК-ийн өмчлөлийн Ү-, ГД- үл хөдлөх хөрөнгийг тавьж, зээлийг хугацаанд нь төлж барьцааны зүйлийг чөлөөлж өмчлөгчид буцаан шилжүүлэх, зээлийг төлөөгүйгээс барьцааны зүйлээр гэрээний үүргийг хангасан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавих эрх олгосон ХХК-д барьцааны зүйлийн үнэ 1,000,000,000 ийг төлөх, барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангасан, мөн барьцааны зүйлийн үнийг хугацаанд нь төлөөгүйгээс учирсан хохирлыг бүрэн хариуцах үүргийг, ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг Хаан наас авсан зээлийн үлдэгдлийг төлж барьцаанаас чөлөөлж, Төрийн наас 1,000,000,000 ийн зээлийн барьцаанд барьцаалах эрхийг ******* ******* ББСБ ХХК-д олгох, ******* ******* ББСБ ХХК-ийн чөлөөлсөн Хаан анд төлсөн зээлийн төлбөр болох 206,000,000 т зээлийн гэрээ байгуулах, зээл болон хүүг тохирсон графикт тогтоосноор төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /1хх-ийн 28 тал/

20.э хэлцлийн дагуу ХХК болон ******* ******* ББСБ ХХК нар 206,000,000 ийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.Тогтоогдсон дээрх үйл баримтад үндэслэн шүүх үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг шаардлага тус бүрийг дүгнэвэл:

21. ХХК-аас үндсэн зээл 218,000,000 , зээлийн хүү 108,6,225 буюу нийт 326,6,225 гаргуулах тухай ******* ББСБ ХХК, ******* ******* ББСБ ХХК нарын шаардлагын тухайд:

22.******* ******* ББСБ ХХК нь ХХК-ийн өмнөөс 218,000,000 ийн өрийг төлснөөр ХХК нь Хаан ны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдсөн үйл баримт нэгэнт тогтоогдсон. эхүү төлбөрийг ХХК нь ******* ******* ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулах аар хүү тооцон төлөх үүргийг хэлцлээр хүлээсэн ч ийнхүү гэрээ байгуулагдаагүй, ******* ******* ББСБ ХХК-ийн төлсөн төлбөрийг шаардах эрхийг ******* ******* ББСБ ХХК-д шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй тул шүүх ******* ******* ББСБ ХХК-ийг шаардах эрхгүй, мөн ******* ******* ББСБ ХХК болон ХХК нарын хооронд бичгээр хийгдсэн хэлцэл нь ******* ******* ББСБ ХХК-иас зээлийн төлбөрт төлсөн 218,000,000 ийг шаардах эрхийг ******* ******* ББСБ ХХК-д олгохгүй гэж үзэж, ******* ******* ББСБ ХХК-ийг шаардах эрхгүй гэх дүгнэлтэд хүрлээ.

23.Харин ХХК-ийн өрийг төлсөн болох нь тогтоогдсон тул ******* ******* ББСБ ХХК нь шаардах эрхтэй байна.

24.Зохигчдын хооронд өр төлөх болсон шалтгаан нөхцөлийн талаар бичгээр байгуулсан гэрээ үгүй, талууд харилцан адилгүй тайлбар гаргасан тул шүүх ******* ******* ББСБ ХХК-ийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу 218,000,000 ийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзлээ.

 25.Харин хүү шаардсан ******* ******* ББСБ ХХК-ийн шаардлага үндэслэлгүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, шүүх гэрээний бус үүргийн хүрээнд 218,000,000 ийн шаардлагыг хангасан тул зээлийн хүү үндэслэлээр ХХК-аас шаардсан 108,6,225 ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 26.******* ******* ББСБ ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр өөрөөс материал гаргаж, барилгын ажлыг гүйцэтгэх үүргээ зөрчсөнөөс өөрт хохирол учирсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн дагуу ХХК-д төлөхөөр заасан хэмжээгээр хохирол тооцож, 580,144,647 ийг ХХК-аас шаардсан шаардлагын тухайд:

 27.******* ******* ББСБ ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан 1А/2017 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1 дэх заалтаар ХХК нь өөрийн материалаар орон сууцны барилга угсралтын ажлыг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гүйцэтгэх үүргийг хүлээсэн байдаг. Гэхдээ нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн шаардаж буй 405,144,647 нь ХХК-ийн гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ зөрчсөнтэй шууд холбоотой учирсан хохирол биш байна.

 28.******* ******* ББСБ ХХК нь ХХК-тай байгуулсан гэрээний дагуу арматур хүлээн авах эрхийг ХХК-д итгэмжлэлээр олгосон, энэ дагуу арматурыг хүлээн авч байсан үйл баримт тогтоогдсон боловч цаг хугацааны хувьд ажил гүйцэтгэх гэрээнээс өмнө байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан арматурыг хожим байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэж байгаа барилгын ажилд ашиглагдах байсан гэж үзэхэд эргэлзээтэй, дараах нөхцөл байдал үүнд саад болж байна.

 29.Тодруулбал, ХХК нь барилгын ажилд зарцуулах зорилгоор ХХК-иас арматур хүлээн авсан гэж үзвэл хожим байгуулсан 1А/2017 тоот ажил гүйцэтгэх гэрээнд энэ тухай тусгах боломж талуудад байсан, гэтэл уг гэрээгээр ХХК нь барилгын ажлыг өөрийн материалаар гүйцэтгэх үүргийг хүлээсэн байдаг бөгөөд энд заасан өөрийн материал гэх ойлголтод ******* ******* ББСБ ХХК-иас олгосон эрхийн дагуу ХХК-иас ХХК-ийн авсан арматурыг хамаатуулан үзэх үндэслэлгүй байна.

 30.Үүний зэрэгцээ ХХК-ийн хүлээн авсан арматурыг ХХК-аар дамжуулан Групп ХХК-д нийлүүлэх, нийлүүлсэн арматурын төлбөрийг ХХК-аар дамжуулан ******* ******* ББСБ ХХК-ийн өмнөөс ХХК-д төлж байсан, ХХК-ийн ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлд ******* ******* ББСБ ХХК баталгаа хүртэл гаргаж байсан зэргээс үзвэл зохигчдын хооронд болон бусад этгээдүүдтэй байгуулсан иргэний эрх зүйн өөр гэрээний харилцаа байсан гэж үзэхээр байгаа тул үүнийг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ХХК-ийн үүрэгт шууд хамаатуулан үзэх боломжгүй юм.

31.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагын үндэслэлээ ******* ******* ББСБ ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд үндэслэн гаргасан тул шүүх энэ хэмжээнд нь дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

 32.Иймд ******* ******* ББСБ ХХК-д учирсан гэх 580,144,647 ийн хохирол нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ ХХК зөрчсөнөөс үүдэлтэй гэж үзэх үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 33.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь анхнаасаа ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах болсон үндэслэл буюу Б.******* болон Ц. нарын хооронд амаар хийгдсэн хамтран ажиллах гэрээний тохиролцоо юу байсан, хамтран ажиллах гэрээгээр тэдгээрийн хүлээсэн үүрэг, хэн ямар үүргийг хэрхэн гүйцэтгэх байсныг зөрчсөн, үүний улмаас хэнд хэдий хэмжээний хохирол учирсан талаарх баримт нотолгоог гаргаж, энэ шаардлагад тусгагдсан хохирлын асуудлаа өөр нэхэмжлэл гаргах аар шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 34. ХХК болон Ц. нараас 51,000,000 хүүгийн төлбөрт 2,207,200 нийт 53,207,200 ийг хувь тэнцүүлэн гаргуулах гаргуулах тухай Б.*******ын шаардлагын тухайд:

 

35.Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-иас 461,886,4 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа, ******* ******* ББСБ ХХК-иас 3,608,883,174 гаргуулах нийт 4,070,769,588 гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул шүүх энэ хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

36. ХХК-ийн бусдад төлөх өр 21,299,284 ийг Б.******* төлсөн, ийнхүү төлснөөр ХХК-аас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь тогтоогдсон, энэ төлбөрийг Б.*******д төлөхийг ХХК хүлээн зөвшөөрсөн, Б.******* нь үүнээс илүү төлбөр төлсөн байдлаа нотлоогүй тул шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар ХХК-аас 21,299,284 ийг гаргуулан Б.*******д олгох үндэслэлтэй байна.

 37.Харин ХХК-д холбогдох Б.*******ын шаардлагаас 4,200,7 т холбогдох хэсэг болон Ц.гоос 25,500,000 гаргуулахыг хүссэн Б.*******ын нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй, мөн хүү төлөхөөр тохиролцоогүй тул байх хүүгийн төлбөрт 2,207,200 ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 38.Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 39.******* ******* ББСБ ХХК-иас 461,886,4 гаргуулах, ******* ******* ББСБ ХХК-иас 3,608,883,174 нийт 4,070,769,588 гаргуулах тухай ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 40.******* ******* ББСБ ХХК болон ХХК-ийн хооронд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 1А/2017 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 .Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

42.Манай тохиолдолд ******* ******* ББСБ ХХК нь гэрээний дагуу төлбөр төлөөгүй, ХХК нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ажил гүйцэтгэх гэрээ 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цуцлагдсан бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ХХК-ийн гүйцэтгэсэн зоорийн болон 1-4 давхар барилгын каркас цутгалтын ажлын хэмжээ, чанар, хугацааны талаар ******* ******* ББСБ ХХК маргаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 43.Гэрээ цуцлагдсан үндэслэлийн талаар талууд харилцан адилгүй тайлбарладаг хэдий ч нэхэмжлэгч тал хариуцагч ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 72,000,000 орчим төлөх өртэйгөөс бусдыг төлсөн гэж тайлбарласнаас үзэхэд шүүх гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасны дагуу захиалагчийн санаачилгаар цуцлагдсан гэх дүгнэхээр байна.

 44.Захиалагч нь ажил дуусахаас өмнө гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар хүлээдэг бөгөөд учирсан хохирол гэх ойлголтод ХХК-иас гарсан зардлыг ойлгоно.

45.э тохиолдолд нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь барилгын ажилд зориулан нийт 865,559,437 ийг ХХК-д төлсөн гэж маргасан бол хариуцагч ХХК нь нийт 817,571,4 ийн зардал гарснаас 226,490,000 төлөгдсөн, үлдэх 591,081,4 өөс арматурын үнэ 129,195,000 ийг хасах үндэслэлтэй гэж 461,886,4 ийг нэхэмжлэгчээс шаардсан.

 46. ХХК нь барилга угсралтын ажлын явцад цалинд нийт 109,889,600 , бараа материалын зардалд нийт 682,596,814 , тээврийн хэрэгслийн түрээсэнд нийт 17,285,000 , тээврийн зардалд нийт 7,800,000 буюу бүгд 817,571,4 ийн зардал гаргасан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч сөрөг шаардлагын үндэслэлийг нотолж буй зардлын гэх баримтууд нь ХХК-ийн ажлын явцад болон гэрээ цуцлагдсанаас хойш бусадтай байгуулсан гэрээ болон нэг талын үйлдсэн баримтууд байх тул шүүх эдгээрт үндэслэн 817,571,4 ийн зардал ХХК-иас гарсан гэж үзэх боломжгүй байна.

 47.Иймд ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын зардлыг төсөвчин Б.гийн 2019 онд гаргасан төсөв /737,438,817 / болон Хөрөнгийн үнэлгээний т эстимэйт ХХК-ийн /722,155,113 / 2020 онд гаргасан үнэлгээний аль нэгд үндэслэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 48.Гүйцэтгэсэн ажлын хэмжээг төсөвчин болон үнэлгээчин 2 өөр дүнгээр тодорхойлсон байх боловч цаг хугацааны хувьд болоод ажлын гүйцэтгэлийн хувь харилцан адилгүй үед хийгдсэн үнэлгээ гэдэг үндэслэлээр нэгийг нь нөгөөгөөр үгүйсгэх үндэслэлгүй, нэхэмжлэгч эдгээр үнэлгээний үнэн зөвд огт маргаагүй байдаг.

 49.Шүүх ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны дараа буюу тухайн онд багтаан хийгдсэн, мэргэжлийн төсөвчин Н.гийн гаргасан 737,438,817 ийн төсөвт өртөгт үндэслэн хариуцагч ХХК-ийн гаргасан зардлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 50.******* ******* ББСБ ХХК нийт 865,559,437 ийг ХХК-д төлсөн гэх боловч 76,710,000 өөс бусад хэсэг нь баримтаар бүрэн нотлогдохгүй байх тул шүүх 737,438,817 өөс хариуцагчийн зөвшөөрсөн дүн болох 226,490,000 ийг хасаж, үүнээс хариуцагчийн хасаж тооцсон арматурын үнэ 129,195,000 ийг мөн хасаж, үлдэх 381,753,817 ийг ******* ******* ББСБ ХХК-иас гаргуулан ХХК-д олгож, ХХК-ийн багасгасан сөрөг шаардлагаас үлдэх 80,132,597 т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

51.Хариуцагч ХХК нь ******* ******* ББСБ ХХК-иас 3,608,883,174 гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ХХК нь ******* ******* ББСБ ХХК-ийн өмнөөс 1,100,851,644 ийг Төрийн анд төлөхийн зэрэгцээ 5,0,063,059 ийн зах зээлийн үнэ бүхий Барилга, газраа 50 хувь бууруулан төлбөр авагчид шилжүүлсний улмаас 2,508,031,529 ийн алдагдал хүлээх нөхцөл байдал үүсээд байна гэж тайлбарлаж мэтгэлцэв.

52.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссан талаарх баримтаа гаргаагүй нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

53.Иймд ******* ******* ББСБ ХХК-иас 3,608,883,174 гаргуулах хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй бөгөөд харин энэ шаардлагад тусгагдсан хохирлын асуудлаа өөр нэхэмжлэл гаргах аар шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

54.Дээрх үндэслэлүүдээр шүүх ХХК-иас 218,000,000 ийг гаргуулан ******* ******* ББСБ ХХК-д, ХХК-иас 21,299,284 ийг гаргуулан Б.*******д, ******* ******* ББСБ ХХК-иас 381,753,817 ийг гаргуулан ХХК-д тус тус олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

55.Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,222,919.36 , хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,539,627 ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 1,512,396.5 ийг гаргуулж 1,247,950 ийг ******* ******* ББСБ ХХК-д, 264,446 ийг Б.*******д тус тус олгож, ******* ******* ББСБ ХХК-иас 2,066,719 ийг гаргуулж ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

56.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02115 дугаар шийдвэрээр хэргийн шийдвэрлэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын -ны өдрийн 2143 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх ба ******* Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2022/00471 дугаар тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын -ны өдрийн 2143 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

57.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 4 хавтас 952 хуудас хэргийн хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, зохигчдын хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

58.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийг дахин хуваарилсан байх ба 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнгөнтуяа хэргийн дугаарлалтууд буруу, сөрөг нэхэмжлэл баримт өмнө, хойноо орсон. Хэргийн материалтай танилцах, бүх баримтууд байгаа эсэх, зарим материал хэрэгт байгаа эсэхийг шалгах нягтлан шалгах шаардлагатай гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

59.Тов тогтоосон 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас 4 хавтас 952 хуудас энэ хэрэг нь одоо 6 хавтас 130 хуудас болсон байх ба 4 дэх хавтас хэргээс хойш өгсөн баримтууд урд хойноо орж үдэгдсэн тул ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн нотлох баримтуудыг товьёог хийж /6 хавтас 159-3 тал/ ирүүлсэн бөгөөд дахин хэргийг цэгцлэж дугаарлуулах хүсэлт гаргасныг шүүх хангах боломжгүй байна.

60.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэгээс 6 хавтас, 1 хуудас баримтыг хүлээн авсан бөгөөд түүний бичсэн дугаарыг засах, дараалал алдагдаж үдэгдсэн баримтыг дахин дугаарлахаар нэхэмжлэгчийн баримтуудын хуудас бас өөрчлөгдөх тул хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 239,299,284 ийг гаргуулан 218,000,000 ийг ******* ******* ББСБ ХХК-д, 21,299,284 ийг Б.*******д тус тус олгож, хариуцагч ХХК-д холбогдох ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, ******* ******* ББСБ ХХК-ийн ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 108,6,225 т холбогдох хэсгийг, нэхэмжлэгч Б.*******ын гаргасан ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,304,3 т холбогдох хэсгийг, Ц.д холбогдох 26,603,600 т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6-д заасныг баримтлан ******* ******* ББСБ ХХК-иас 381,753,817 гаргуулан ХХК-д олгож, ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 80,132,597 т холбогдох хэсгийг, ХХК-иас хохирол 580,144,647 гаргуулах ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, ******* ******* ББСБ ХХК-иас 3,608,883,174 гаргуулах ХХК-ийн сөрөг шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,222,919.36 , хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,539,627 ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 1,512,396.5 ийг гаргуулж 1,247,950 ийг ******* ******* ББСБ ХХК-д, 264,446 ийг Б.*******д тус тус олгож, ******* ******* ББСБ ХХК-иас 2,066,719 ийг гаргуулж ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ