Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 65

 

 Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Н.Алтантуяа

Улсын яллагч Д.Түвшинтөгс       

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  З.Одгэрэл

Хохирогчийн өмгөөлөгч  Б.Ганбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Хосбаяр  нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч У  овогт Ч ийн Б     холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 173700002002 дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1986 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хилийн албаны ажилтан мэргэжилтэй, Хилийн цэргийн 0130 дугаар ангид Ярантын заставын орлогч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн  Булган  сумын Алагтолгой багт оршин суух, У  овогт Ч ийн Б  .  /РД: /

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

     Шүүгдэгч Ч.Б    Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хилийн цэргийн 0130 дугаар ангийн Ярантийн заставын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа албандаа хайнга хандаж хууль захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Монгол улсын хилийн зурвас бүх газарт зохих хяналт тавьж ажиллаагүйн улмаас хохирогч З.Одбаяр нь хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч 60-ын тохой гэх газарт байх Булган голд загасны тор татах гэж байгаад живж амь насаа алдсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч  Ч.Б  ын   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Ярантын заставтын орлогч ажилтай. Манай Заставын дарга А   тухайн үед ээлжийн амралттай байсан. Би албан ёсоор заставын даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан юм.

2017 оны 05 сарын 21-ний өдөр би Заставт дотоод ажилтай байсан. Тухайн хүмүүс надад загас барихаар голруу явж буйгаа мэдэгдээгүй. Тухайн үед цэрэг халагдсан байсан учир хилийн хамгаалалтыг цөөн хүчээр хамгаалж байсан. Лутбаяр надад усанд хүн живчихлээ гэж утсаар мэдэгдсэн. Тэгээд би олс дээс аваад хоёр хүн дагуулаад яваад очиход З.Одбаярыг усанд живээд 15 минут орчим болж байна гэсэн.

Заставын даргын ажлыг орлох хугацаанд би хилийн зурваст нэвтэрч байгаа этгээдэд зөвшөөрөл олгож нэвтрүүлэх, хилийн зурваст зөвшөөрөлгүй орж байгаа этгээдэд хяналт тавих үүрэгтэй. Зөрчлийг хилийн манаа илрүүлэх, би хилийн манааг томилох, хяналтаараа уг зөрчлийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг шалгах үүрэгтэй.  Талийгаач З.Одбаяр нь тагнуулын албаны ажилтан тул засватын зурвас руу нэвтрэх эрхтэй, гэхдээ заставт заавал мэдэгдэх үүрэгтэй. Хамт явсан бусад хүмүүс нь нэвтрэх эрхгүй бөгөөд энэ тухайгаа мэдэгдэх үүрэгтэй.

...Булган боомтоос Жарын тохой хүртэл хилийн манаа байхгүй байсан. Тухайн үед цөөн хүчээр хил хамгаалж байсан” гэх мэдүүлэг, 

Шүүгдэгч  Ч.Б  ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед заставын дарга амарчихсан байсан болохоор заставыг би хариуцаж байсан. Хөдөлгөөн илэрсэн тохиолдолд манаа томилох ёстой байсан. Цэрэг халагдсан үе байсан учир хүн хүч муутай байсан. 2017 оны 05 сарын 29-ний орой 20 цагийн үед манай боомтын дарга Лутбаяр голын усанд хүн живлээ гэж над руу ярьсан. Тэгээд уг газар шуурхай очиход З.Одбаяр нь усанд живчихлээ живээд 15 минут орчим болчихлоо гэж байсан. Хилийн зурвас газарт хэн орж гарч байгааг бид нар мэдэх үүрэгтэй боловч тухайн үед мэдээгүй...” гэх мэдүүлэг,

            Хохирогч  З. Одгэрэлийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Уг хэргийн тухай би 2017 оны 05 сарын 29-ний өдөр Тагнуулын Ерөнхий газрын хурандаа М  гэх хүнээс мэдсэн. Утсаар энэ тухай мэдэгдсэн. Талийгаач З.Одбаяр бид хоёр эхээс хоёулхнаа. Тухайн үед маш хүнд байдалд орсон. Ээж минь тухайн үед хагас галзуурлын байдА  байсан. Бидэнд тохиолдсон энэ уй гашууг хэн ч юугаар ч нөхөж чадахгүй. Хэргийн хувьд үнэн зөвийг тогтоогооч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Хохиролын хувьд оршуулгын буюу буяны ажилд гарсан зардлыг нэхэмжилсэн. Талийгаач дүү маань Номингэрэл гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан юм. Тэр хоёр 7 настай нэг хүүтэй байсан. Ар гэрийн боломжгүй байдлаас болж түүний 7 настай хүүг би өөрийн асрамжид авсан. Одоо манайд байж суралцаж байгаа. Энэ хэргийн улмаас бидний амьдрал орвонгоороо эргэсэн.

            Талийгаач дүүгийн найз нөхөд, ажлын газар, анги заставаас нь 500.000, 1000.000 төгрөг гэх мэтээр мөнгө орж ирж байсан. Гэвч тухайн үед оршуулгын болон шүүхийн задлан шинжилгээний үед өчнөөн зардал гарсан. Тухайн үед зардлын материал бүрдүүлж явах сэхээ надад байгаагүй. Хохирогчийн хувьд хэлэхэд Лутбаяр гэгч ахлах албан тушаалтны хувьд хилийн зурваст орж болохгүй гэсэн үйлдэл гаргасан бол энэ хэрэг гарахгүй байх боломжтой байсан гэж бодож байна. Мөн Ч.Б   тухайн үед тэр машинуудыг хараад сүүнд явж байгаа юм байна гэж харсан үйлдлээ зогсоогоод хориглосон бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байх байсан. Магадгүй тухайн үед хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар тэнд машин очсон бол та яах байсан бэ? Хилийн хориотой бүсийг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй гэж ойлгож байна“ гэх мэдүүлэг,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэлийн  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ” Талийгаачид хамгийн ойр хүн гэвэл надаас өөр манай төрсөн ээж Дуламсүрэн гэх 69 настай хүн Улаанбаатар хотод байдаг, аав маань нас барсан, эхээс бид хоёулаа гэж явдаг. Талийгаачид хамтран амьдарч байсан, гэр бүлийн баталгаагүй Номингэрэл гэх эмэгтэй байсан, мөн дундаасаа 7 настай хүүтэй. Одоо Замын-Үүд суманд ажиллаж амьдарч байгаа юм. 2017 оны 05-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод байдаг Хилийн тагнуулын газрын хурандаа М  /99211199/ гэх хүн залгаж надад анх энэ талаар хэлсэн. Тэгэхэд нь би сандраад юу гэж хэлснийг сайн сонсож чадаагүй. Тэгээд хамт явсан хүмүүс нь Номингэрэлд талийгаачийг Булган голд загасны тор тавих гэж байгаад усанд живж, тухайн үедээ олдоогүй, 3 хоногийн дараа олдсон гэж хэлсэн гэсэн. Тэгээд яарА  очсон ба онцгой байдлын албаныхан талийгаачийг олсон. Би хаанаас ямар байдА  олдсон гэдгийг мэдээгүй, тэр талаар холбогдох хүмүүс бидэнд мэдээлэл өгөөгүй байна”  гэх мэдүүлэг,

   Гэрч  Б.Б ын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн : ”...  2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Булган боомтын жолооч тээврийн хэрэгслийн шалгагч Бүрэнжаргал, хилийн албаны тасгийн ажилтан Э.Булганбаяр нарын хамт уурын зуухны галлагааны байранд засвар хийсэн юм. Тэгээд орой ажлаа дуусаад гэртээ очоод хувцасаа солиод байж байтал манай ажлынхан загасанд явъя гэнэ явах юм уу гэхээр нь за тэгье гээд хамт Жарын тохой гэх газарт хамт очоод загасанд тор тавихаар болоод талийгаач хувцасаа тайлаад торны үзүүрийг бариад араас нь шалгагч Ч.Б сэд торны дунд хэсгээс бариад гол руу ороод 5-6 метр яваад голын ус талийгаачийн цээжээр татсан. Ийшээ гүнзгий байна гэхээр нь бид нар баруун гараа дагаад дээшээ эргээд яваарай гэхэд гэнэт хөл алдаад ус руу ороод буцаад гарч ирэх үедээ тороо алдчихсан байсан. Тухайн үед авраарай гэх шиг дуу гарахад шалган нэвтрүүлэх заставын дарга ахмад Ч.Лутбаяр, тээврийн хэрэгслийн шалгагч Ч.Б сидийг наад хүнээ хурдан татаад аваадах гэхэд Ч.Б сид хүзүүндээ хүртэл усанд ороод цаашаа явж чадахгүй байсан. Би подволк шортоо тайлаад сэлээд З.Одбаярын баруун гараас нь бариад татах гэхэд намайг дээрээс ус руу дараад оруулахаар хөл газар  хүрэхгүй болохоор би амь тэмцэн ус самардаж гарч ирээд З.Одбаярын гар нь харагдаж байсан татах гээд зүтгэсэн боловч гар хүрэхгүй ус руу ороод алга болчихсон юм .....гэх мэдүүлэг,  

   Гэрч  Э.Булганбаярын  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн : ”...  2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Булган боомтын жолооч Б.Б , тээврийн хэрэгслийн шалгагч Бүрэнжаргал  нарын хамт уурын зуухны галлагааны байранд засвар хийсэн юм. Тэгээд орой ажлаа дуусаад гэртээ очоод хувцасаа сольж жолооч Б.Б ын албан хаагчийн дэлгэрэнгүй судалгааны анкет өгөх гээд явж байтал боомтын ажилтан Б.Б , орлогч Б.Отгонпүрэв нар тааралдаад манайхан загасанд явах гэж байна гээд загасны тор барьчихсан зогсохоор нь тэднийг дагаад гол руу жолооч Б.Б ын машинтай очсон. Гол дээр очиход нар шингэх гэж байхаар эрт тороо татаад өглөө ирж эргье гэж ярилцаад талийгаач хувцасаа тайлаад  торны үзүүрийг бариад араас нь шалгагч Ч.Б сид торны дунд хэсгээс бариад гол руу ороод 5-6 метр яваад голын ус талийгаачийн цээжээр татсан. Ийшээ гүнзгий байна гэхээр нь бид нар баруун гараа дагаад дээшээ эргээд яваарай гэхэд гэнэт хөл алдаад ус руу ороод буцаад гарч ирэх үедээ тороо алдчихсан байсан. Тухайн үед авраарай гэх шиг дуу гарахад шалган нэвтрүүлэх заставын дарга ахмад Ч.Лутбаяр, тээврийн хэрэгслийн шалгагч Ч.Б сидийг наад хүнээ хурдан татаад аваадах гэхэд Ч.Б сид хүзүүндээ хүртэл усанд ороод цаашаа явж чадахгүй байсан. Отгонпүрэв, Б , Б  нар ус руу ороод Б  сэлж очоод гараас бариад автал өөрийг нь дараад ус руу оруулахаар буцаж сэлж гарч ирээд дахиад татаж авах гэхэд алга болчихсон юм...” гэх мэдүүлэг,  

Гэрч  Б.Отгонпүрэвийн   мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ”...З.Одбаяр нь Хил хамгаалах байгууллага шалган нэвтрүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө Хилийн цэргийн 12 айлын орон сууцны нэг байранд ганцаараа амьдарч байсан. Шалган нэвтрүүлэх алба Хилийн цэргийн харъяанд ирсэн цагаас хойш манай гэрт амьдарч байсан. Энэ үедээ аймаг болон Улаанбаатар хот руу сургалт, тэмцээнд уралдаанд оролцож явж байгаад ирсэн. 2017 оны 05 сарын эхээр Улаанбаатар хотоос ирээд нэг сарын хугацаанд манай гэрт амьдарч байсан...” гэх мэдүүлэг,

Ч.Б  ын мөрдөн байцаалтын  шатанд гэрчээр өгсөн : ”... 2017 оны 05 дугаар сарын 29-ний  өдөр 19 цагийн үед Хилийн цэргийн 0130 дугаар ангийн авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга  Ч.Лутбаяр хүн нас барчихлаа хурдан ир гэхээр хаана юм бэ гэхэд  дахиад утасдаад усны хойгуур юм уу урдуур юм уу гэхэд урдуур гээд  утасаа таслахаар нь жарын тохойд жагсаалын дарга Баттогтох,  харуулын дарга Г  нарын хамт очиход заставын дарга Ч.Лутбаяр, жолооч Б ,  Булганбаяр, Б , Отгонпүрэв, Б сид нар сандарсан байдА  байсан. Тэгээд очоод юу болсон талаар тодруулахад тагнуулын ажилтан З.Одбаяр гол руу тор  татахаар ороод усанд живчихлээ гэж хэлсэн. Тэгээд З.Одбаярыг усанд живсэнийг мэдсэн юм...” гэх

...Тухайн алба хаагч нарыг хил бүс нутагруу зөрчүүлэхгүй эрх мэдэл надад байсан, гэвч шалгах боломж гараагүй. Тухайн үед би Б ын машиныг дахиад малчнаас сүү авах гэж байгаа юм байна гэж бодоод шалгаагүй. Ярантын заставын ойр орчимд цэргийн алба хаагч байгаа тохиолдолд цагийн манаагаар хяналт тавих үүрэгтэй байдаг. Тухайн үед цэрэг халагдсан байсан тул алба хаагч өөрсдөө хяналт тавих ёстой байсан” гэх мэдүүлэг,

 Гэрч   Б.Энхсайханы  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “Булган сумын Ярант заставаас хүн усанд осолдлоо гэсэн дуудлагын дагуу хэрэг учрал болсон газар очиж ажилласан. Бид нар эрлийн ажлыг зохион байгуулж цогцсийг 4 дахь өдөр олсон. Цогцосыг би анх завьтай явж байгаад Булган голын усанд байхыг хараад бүлгийнхэндээ мэдэгдсэн. Завин дээрээс харахад ямар ч байсан цогцос байгаа нь тодорхой байсан бөгөөд ус булингартай шавартай байсан болохоор цогцос усан дотор ямар байрлА  байгаа нь сайн харагдахгүй байсан. Цогцос байсан усны гүн 2 метрээс ямар ч байсан илүү байсан...” гэх  мэдүүлэг,

 Гэрч   Ч.Анхбаярын   мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ”...Ховд аймгийн Булган сумын Булган голын усанд живж нас барсан гэх З.Одбаярын цогцосыг Онцгой байдлын шуурхай бүлэг хэрэг учралын газар дээр 4 өдөр ажиллаж 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган голын уснаас олсон. Тухайн үед талийгаачийн цогцосыг усан дотор хагас суугаа, сугаа хавчсан байдА  гараа тохойны үеэр урагшаа нугалсан гарын сарвуу нь бага зэрэг хумьсан байдА  нүд нь аниастай цогцос усан дотор модон тээглэсэн байдА  байхад нь би уснаас гарагаж ирсэн...” гэх мэдүүлэг,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 24  тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.  З.Одбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй .

2. З.Одбаяр нь живэлтийн улмаас нас барсан. З.Одбаярын цогцсонд гадны нөлөөтэй гэхээр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй.

3. З.Одбаярын цогцосноос авсан цус шинжилгээнд тэнцэнэ. 

4. З.Одбаярын цогцосноос авсан цусанд 2.1 промилли этилийн спирт илэрсэн.           

5. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

6. З.Одбаяр  нь  О/1/ бүлгийн цустай байна  гэжээ.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 12-ны өдрийн 68 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. З.Одбаярын цогцосноос авсан  гэх цус  нь шинжилгээнд тэнцэнэ. 

4. З.Одбаярын цогцосноос авсан гэх цусанд 2.1 промилли этилийн спирт илэрсэн.           

5. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 60 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.         Б.Отгонпүрэвийн биенээс авсан гэх  цус нь шинжилгэнэд тэнцэнэ.

2.         Б.Отгонпүрэвийн биенээс авсан гэх  цусанд этилийн спирт илрээгүй. 

 Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 47 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

            1.Б.Отгонпүрэвийн биенээс авсан гэх  цус нь шинжилгэнэд тэнцэнэ.

             2.Б.Отгонпүрэвийн биенээс авсан гэх  шингэн цус нь моноклон оношлуураар В/III/ бүлгийн цустай байна.

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

           1.Ч.Б сидийн  биенээс авсан гэх  цус нь шинжилгээнд тэнцэнэ.

           2.Ч.Б сидийн   биенээс авсан гэх  цусанд этилийн спирт илрээгүй. 

         Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 45 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.         Ч.Б сидийн   биенээс авсан гэх  шингэн цус нь шинжилгэнэд тэнцэнэ.

2.         Ч.Б сидийн  биенээс авсан гэх  шингэн цус нь моноклон оношлуураар А/II/ бүлгийн цустай байна.

           Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 58 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.         Б.Б ын   биенээс авсан гэх  цус нь шинжилгэнэд тэнцэнэ.

2.         Б .Б ын     биенээс авсан гэх  цусанд этилийн спирт илрээгүй. 

         Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

            1.  Б.Б ын   биенээс авсан гэх шингэн  цус нь шинжилгэнэд тэнцэнэ.

             2. Б.Б ын  биенээс авсан гэх  шингэн цус нь моноклон оношлуураар В/III/ бүлгийн цустай байна.

         Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 62 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.         Э.Булганбаярын   биенээс авсан гэх  цус нь шинжилгэнэд тэнцэнэ.

2.         Э.Булганбаярын     биенээс авсан гэх  цусанд этилийн спирт илрээгүй

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 43 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

            1.  Э.Булганбаярын   биенээс авсан гэх шингэн  цус нь шинжилгэнэд тэнцэнэ.

             2. Э.Булганбаярын   биенээс авсан гэх  шингэн цус нь моноклон оношлуураар О/I / бүлгийн цустай байна.

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 61 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.         Б.Б ын   биенээс авсан гэх  цус нь шинжилгэнэд тэнцэнэ.

2.         Б.Б ын       биенээс авсан гэх  цусанд этилийн спирт илрээгүй

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 42  тоот шинжээчийн дүгнэлтэнд:

            1.  Б.Б ын    биенээс авсан гэх шингэн  цус нь шинжилгэнэд тэнцэнэ.

             2. Б.Б ын     биенээс авсан гэх  шингэн цус нь моноклон оношлуураар О/I / бүлгийн цустай байна.

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 63  тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.             Ч.Лутбаярын  биенээс авсан гэх  цус нь шинжилгээнд тэнцэнэ.

2.         Ч.Лутбаярын  биенээс авсан гэх  цусанд этилийн спирт илрээгүй

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 44  тоот шинжээчийн дүгнэлтэнд:

             1.  Ч.Лутбаярын  биенээс авсан гэх шингэн  цус нь шинжилгээнд тэнцэнэ.

             2.    Ч.Лутбаярын    биенээс авсан гэх  шингэн цус нь моноклон оношлуураар А/II / бүлгийн цустай байна.

           - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н / зэрэг  болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүгдэгч  Ч.Б   нь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Ярантын заставын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа албандаа хайнга хандаж, хууль захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Монгол улсын хилийн зурвас, бүс газарт хяналт тавиагүйн улмаас 2017 оны 05 сарын 29-ний өдөр хохирогч З.Одбаяр хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч  Жарын тохой гэх газарт Булган голд загасны тор татах гэж байгаад живж амь насаа алдсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн “Би Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Ярантын заставтын орлогч ажилтай. Манай Заставын дарга А   тухайн үед ээлжийн амралттай байсан. Би албан ёсоор заставын даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан.

... Лутбаяр надад усанд хүн живчихлээ гэж утсаар мэдэгдсэн. Тэгээд би олс дээс аваад хоёр хүн дагуулаад яваад очиход З.Одбаярыг усанд живээд 15 минут орчим болж байна гэсэн. Заставын даргын ажлыг орлон гүйцэтгэх хугацаанд би хилийн зурваст нэвтэрч байгаа этгээдэд зөвшөөрөл олгож нэвтрүүлэх, хилийн зурваст зөвшөөрөлгүй орж байгаа этгээдэд хяналт тавих үүрэгтэй” гэх,

 ...Булган боомтоос Жарын тохой хүртэл хилийн манаа байхгүй байсан. Хөдөлгөөн илэрсэн тохиолдолд манаа томилох ёстой байсан. Тухайн алба хаагч нарыг хилийн бүс нутагруу зорчуулахгүй эрх мэдэл надад байсан, гэвч шалгах боломж гараагүй. Тухайн үед би Б ын машиныг дахиад малчнаас сүү авах гэж байгаа юм байна гэж бодоод шалгаагүй. Ярантын заставын ойр орчимд цэргийн алба хаагч байгаа тохиолдолд цагийн манаагаар хяналт тавих үүрэгтэй байдаг. Тухайн үед цэрэг халагдсан байсан тул алба хаагч өөрсдөө хяналт тавих ёстой байсан.   Хилийн зурвас газарт хэн орж гарч байгааг бид нар мэдэх үүрэгтэй боловч тухайн үед мэдээгүй...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэлийн “Хохирогчийн хувьд хэлэхэд Лутбаяр гэгч ахлах албан тушаалтны хувьд хилийн зурваст орж болохгүй гэсэн үйлдэл гаргасан бол энэ хэрэг гарахгүй байх боломжтой байсан гэж бодож байна. Мөн Ч.Б   тухайн үед тэр машинуудыг хараад сүүнд явж байгаа юм байна гэж харсан үйлдлээ зогсоогоод хориглосон бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байх байсан. Магадгүй тухайн үед хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар тэнд машин очсон бол та яах байсан бэ? Хилийн хориотой бүсийг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй гэж ойлгож байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Б , Э.Булганбаяр, Б.Отгонпүрэв, Ч.Б  , Б.Энхсайхан, Ч.Анхбаяр нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 12-ны өдрийн 52 дугаартай, 06 сарын 15-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хилийн цэргийн 0130 дугаар ангийн хилийн заставын сургалт эрхэлсэн орлогчийн ажлын байрны тодорхойлолт /хх-н 85, 86х/, Хилийн 1 дүгээр заставын дарга ахмад А   чөлөөгөөр явж байгаатай холбогдуулан заставын даргын ажлыг 2017 оны 05 сарын 15-ны өдөр сургалт эрхэлсэн орлогч ахмад Ч.Б   түр хүлээлгэн өгсөн акт /хх-н 87х/ зэрэг хэрэгт хамаарА  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хилийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т” ...хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор улсын хилийн зурвас, боомт, бүс, хил орчмын нутаг дэвсгэрт улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах ...үйл ажиллагааг улсын хил хамгаалалт гэнэ, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т ...Хил хамгаалах байгууллага нь тэргүүн дэд дарга, хилийн цэргийн штабын дарга, дэд дарга нартай байна..., 35 дугаар зүйлийн 35.1.5-д хил хамгаалах байгууллага нь хил орчмын дэглэмийг сахиулан хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, хилийн зөрчлийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх ...үүрэгтэйг хуульчилсан байна.

Дээрхи хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан Хилийн 1-р засватын дарга А   нь тухайн хэрэг гарах үед чөлөөгөөр явсан, чөлөөгөөр явж байгаатай холбогдуулан заставын даргын ажлыг 2017 оны 05 сарын 15-ны өдөр сургалт эрхэлсэн орлогч ахмад Ч.Б   хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 87 дугаар хуудсанд байх ажил хүлээлцэх актаар тогтоогдож байна гэж үзлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан тушаалд Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаалтан хамаарна. Үүнд: ...8.6.1. зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шинжээч, мэргэжилтэн” гэж заасан тул Ч.Б   нь албан тушаалтан болно.

            Иймд шүүгдэгч Ч.Б  ыг албан тушаалтан албандаа хайнга хандаж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт нийт 9.302.060 /есөн сая гурван зуун хоёр мянга жар/ төгрөгний хохирлын баримт гаргаж, нэхэмжилсэн боловч шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан 3.178.591 /гурван сая нэг зуун далан найман мянга таван зуун ерөн нэг/ төгрөгний бодит хохиролыг шүүгдэгч Ч.Б  аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохиролын жагсаалтад оруулсан талийгаач З.Одбаярын цалингийн зээл төлсөн нийт 6.123.469 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзээгүй болно.

            Шүүгдэгч Ч.Б   нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүхээс тогтоосон 3.178.591 төгрөгний хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж хүсэлт гаргасан, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хилийн зурваст мөрдөх журам зөрчсөн үйлдэл нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, хэргийн хамт хураагдан ирсэн гар утасыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, загасны торыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  У  овогт Ч ийн Б  ыг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч ийн Б  ын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 6 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б   тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б  ын тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд Ч.Б   нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б  аас 3.178.591 /гурван сая нэг зуун далан найман мянга таван зуун ерөн нэг/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Одгэрэлд олгож, 6.123.469 төгрөгний хохирлыг хэрэгсэхгүй болгосугай.

            6. Шүүгдэгч Ч.Б   нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохиролыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

            7. Хэрэгт хураагдсан 1 ширхэг гар утасыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, загасны тор 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.