| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/00645/И |
| Дугаар | 192/ШШ2025/05716 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/05716
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох 3,510,858.27 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлагын төлөх ёстой хүү 913,757.5 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 922,757.5 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,588,100.76 төгрөгийг хариуцагч *** хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 8 сар хугацаанд тэнцүү хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,124 төгрөгийн 14,764 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****с 56,360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ