| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2021/02410/И |
| Дугаар | 192/ШШ2025/06071 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 192/ШШ2025/06071
| 2025 07 31 | 192/ШШ2025/06071
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *****тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой Дийн Х /РД: *****3/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ***** хаягт оршин байх Х с ХХК /РД:2609401/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,500,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Н.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Н.С нь хариуцагч Д.Х , Х с ХХК-д холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Б.Баясгалан нь өрхийн хэрэгцээний зориулалтаар худаг гаргуулахаар зарын дагуу н.Ууганбаяр, н.Х гэх хүнтэй 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр утсаар холбогдон уулзаж 219 диаметртэй буюу өргөн трубагаар оросын УКС 22 худгийн өрмөөр нийт 9,000,000 төгрөгт худаг гаргуулахаар харилцан тохиролцож урьдчилгаанд 4,500,000 төгрөг төгсөн. Худгийн урьдчилгаа 2,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 05-нд Н.Сийн хаан банкны ***** тоот данснаас хариуцагч Д.Х ын хаан банкны *****7 тоот данс руу худгийн урьдчилгаа *****6 гэх утгаар, 2021 6 дугаар сарын 08-нд 2,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Урьдчилгаа мөнгө шилжүүлэхээс өмнө гэрээ хийж гарын үсэг зурах байсан ч хариуцагч Д.Х нь гэрээний хавсралтад заагдсан иргэний үнэмлэх, компанийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн инженерийн үнэмлэхийг өгөөгүйн улмаас бичгээр гэрээ хийгдээгүй. Хариуцагч Д.Х нь урьдчилгаа мөнгө авснаас хойш 7 хоногийн дараа манай газарт ирж байрласан бөгөөд худаг гаргахаар ирсэн хүмүүс нь ажлаа хийлгүй 3 хоног архидан согтуурч байгаад манай газарт хайгуул хийгээгүй өрөмдсөн дүр үзүүлэн ус гарахгүй байна гэж хэлээд явсан. Манайх худаг гаргахаас өмнө Төв аймгийн Аргалант сумын засаг даргаас худаг гаргуулах албан тоот гаргуулж, өөрийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг Төв аймгийн байгаль орчны мэргэжилтэн н.О н руу и-мэйлээр явуулсан. Хариуцагч Д.Х нь худгийн компанийн хайгуулын дүгнэлт, цооног өрөмдөх тусгай зөвшөөрлийн хамт хавсарган холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дараа худгийн өрөмдлөг хийх байсан ч худаг гаргах хайгуул хийж, дүгнэлт гаргаж, зөвшөөрөл авалгүйгээр биднийг хуурч, хууль зөрчиж манай газарт өрөмдлөг хийсэн гэх дүр үзүүлж ус гаргалгүй биднийг хохироогоод байна. 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл манайх худгаа гаргуулж чадаагүй, худгийн урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөгөө ч буцаан авч чадаагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө сэтгэл санаагаараа хохироод байна. Иймд хариуцагч Д.Х нь харилцан тохиролцсон ажлаа биелүүлээгүй тул худгийн урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөгийг буруутай хариуцагчаас гаргуулж биднийг хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.Х нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд хэт нэг талыг барьж, намайг буруутай мэтээр бичиж намайг гүтгэж байгаад нь гомдолтой байна. Би Төв аймгийн байгаль орчны мэргэжилтэн н.О н руу тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ явуулсан боловч гэрээ байгуулахаар тохиолцсон нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээндээ гарын үсэг зуралгүй, хойшлуулж байсан. Хэдийгээр гэрээнд гарын үсэг зураагүй ч би худаг гаргуулах газар дээр очин цаг хугацаандаа ажлаа эхлүүлсэн. Тус газрыг одоогийн байдлаар 100 метр гүн ухсан байгаа. Тус газар нь чулуутай байсан тул эхний 20 метр газар ухсаны дараа чулуу тээглэн өөр хийн цохилтод ухаж доош 100 метр гүн ухсан боловч ус гараагүй юм. Газрыг ухахтай одоогийн байгаа байдалд хүргэх хүртэл бүхий л хугацаанд би урьдчилгаанд өгсөн төлбөрийг ашиглаж, ухсан. Мөн одоог хүртэл хийсэн ажил нь урьдчилгаанд өгсөн төлбөрөөс давсан их өртөг гарсан тул би одоо мөнгө төлөх шаардлагагүй. Уг худгийг ухахад урьдчилсан байдлаар 4,500,000 өгсөн боловч тэр нь худгийг өдийг хүртэл ухсан зардалд тооцогдсон. Би шаардлагатай бүхий л бололцоог гарган ажиллаж худгийг ухсан байтал одоо ингэж надаас мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Х с ХХК-д нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани иргэн Н.Сийн нэхэмжлэлтэй, Д.Х од холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан. Иймд иргэн Н.Сийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х ХХК-ийн гидрогеологич Д.Х нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээ-г байгуулсан байна. Уг гэрээний дагуу манай компанийн гидрогеологич Д.Х нь тогтоож өгсөн газарт нь усны хайгуулын өрөмдлөгийн ажил хийсэн. Төв аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/125 дугаар худаг гаргах зөвшөөрөл авсан газар нь худаг өрөмдөх ажил хийсэн. Уг газарт нь шинжээчийн дүгнэлтийн дагуу 58 м урт худаг ухсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч Д.Х нь нэхэмжлэгч Н.Ст холбогдуулан 5,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Манай Х ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээг нэхэмжлэгч нартай байгуулахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нар гэрээнд гарын үсэг зуралгүй удаан байсан тул манай компанийн гидрогеологич Д.Х оор ахлуулсан баг гэрээгээр тохирсон галзуу хар гэх газарт очиж цооног өрөмдөх ажлыг эхлүүлсэн. Тэд гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэх явцад ус гарахгүй, том чулуу таарсан тул ажлын явцыг өөрсдийн байж болох бүхий л нөөц бололцоог гаргаж том өрөм авчран цооногийг өрөмдсөн. Уг хийсэн ажлыг нь үнэлж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 574 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр цооногийг нийт 58 м гүн ухсан тухай тогтоогдсон. Би гэрээгээр тохиролцсон ажлыг огтоос хийгээгүй биш хийж гүйцэтгэж байсан нь үүгээр харагдаж байна. Хэдийгээр бид гэрээгээр 9,000,000 төгрөг гэж тохирсон боловч урьдчилгаанд авсан 4,500,000 төгрөгөөс давсан ажил хийсэн гэдэг нь илэрхий байна. Шинжээчийн дүгнэлтээр 58 м гүн ухсан, энэ нь тооцооллоор 10,000,000 төгрөгийн ажил хийсэн тухай нотолж байх тул хийсэн ажлын хүрээнд зөрүү болох 5,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн бид худгийг ухаж ус гаргахад бэлэн болгосон бүтэн 58 м ухсан байдалтай байгаа. Одоо тус худгийн усыг шавхаж төхөөрөмж тавин худаг ажиллуулах бүрэн боломжтой нөхцөл байдалд байгаа. Бид эхлүүлсэн ажлаа дуусгах бүрэн боломжтой байх тул худаг өрөмдсөн нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж бодож байна. Иймд Төв аймгийн Аргалант сумын Галзуу харын худаг гэх газар худаг өрөмдсөн худгийн ажлын үнийн дүнгийн зөрүү 5,500,000 төгрөгийг Н.Сээс гаргуулж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч Х с ХХК нь нэхэмжлэгч Н.Ст холбогдуулан 5,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Д.Х нь 5,500,000 төгрөг нэхэмжилж буй үндэслэлдээ Төв аймгийн Аргалант сумын галзуу харын худаг гэдэг газар өрөмдсөн өрөмдмөл худгийн үнийн дүнгийн зөрүү болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргаснаар 219 диаметрийн өргөн трубагаар 14 тууш метрийг 180,000 төгрөгөөр тооцож 2,520,000 төгрөг, 165 диаметрийн нарийн трубагаар 44 тууш метрийг 170,000 төгрөгөөр тооцож 7,480,000 төгрөг гэж тооцон 5,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Бид анх өрхийн хэрэгцээнд худаг гаргуулахаар зарын дагуу Д.Х той холбогдож 219 диаметрийн өргөн трубагаар тууш метрийг 180,000 төгрөгөөр худаг гаргуулахаар тохирсон. Худаг гаргуулахаар тохирсон тууш метрийн 180,000 төгрөгт доорх ажил үйлчилгээ багтана. Үүнд: худгийн хайгуул хийж усны таамаг нөөц гаргаж хайгуулын дүгнэлт гаргах, өрөмдлөг хийж, 219 диаметрийн өргөн труба суулгах, гүнээсээ хамаарч тоо ширхэг гарна, усны ган, РУС хоолой суулгах, тросс, цахилгааны утас, худгийн ус гарсны дараа худгийн насос суурилуулалт тус тус хийгдэнэ. Гэтэл Д.Х нь үнийн дүнд багтсан дээрх ажлуудаас зөвхөн 14 тууш метрийг өрөмдсөнөөс бусад ажлуудыг гүйцэтгээгээгүй орхиж, худаг гаргаагүй хохироосон нь дээрх 5,500,000 төгрөгийг өгөх ямар ч үндэслэлгүй харагдаж байна. Д.Х нь анхнаасаа худаг гаргахдаа технологи алдаж хайгуулаа хийгээгүй дурын газар ухсан нь мөн л биднийг хохироож байна. Худгийн өрөмдлөг хийхээс нь өмнө тухайн худгийн компани нь хайгуулаа хийж хайгуулын дүгнэлтээ гаргаж худаг гаргуулах зөвшөөрөл авч байж худгийн цооног ухах тухай Усны тухай хуульд заасан байна . Усны тухай хуулийн 27 дугаар зүйлд Ус хэрэглэгчид олгох зөвшөөрөл, 27.1-д Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно, 27.2-т Ус хэрэглэгч зөвшөөрөл авахдаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргах бөгөөд өргөдөлд дараах мэдээллийг тусган, үүнд ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар, худгийн мэдээлэл. 27.3-т Аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчийн худаг, цооногийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгоно. 27.4-т Ус хэрэглэгч ашиглалтын зориулалтыг өөрчлөх, зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татахыг хориглоно гэж заасан. Миний зүгээс ус хэрэглэгч болохыг хувьд өөрөөс шаардагдах бичиг баримтыг Төв аймгийн Байгаль орчны газарт и-мэйлээр хүргүүлсэн боловч Д.Х нь худгийн зөвшөөрөлд өөрөөс хамаарах холбогдох баримт буюу хайгуулын дүгнэлт, худаг өрөмдөх тусгай зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэхийг дутуу өгч худаг өрөмдөх зөвшөөрөл гаргаагүй. Дээрхи нөхцөл байдлаас харахад Д.Х нь хайгуул хийлгүйгээр, худаг өрөмдөх зөвшөөрлийн материалаа дутуу өгч, зөвшөөрөл гараагүй байхад худаг өрөмдөж хууль зөрчсөн нь тогтоогдож байна. Мөн үндэслэлгүй дүгнэлт гаргасан учраас хохирсон гэж үзэж байна гэжээ. Д.Х нь Хөрөнгийн үнэлгээний төв-ийн дүгнэлтийг үндэслэлгүй дүгнэлт гаргаж хохирсон гэж үзсэн мөртлөө хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан үнэлгээний дагуу миний бие Н.Сээс зөрүү 5,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь мөн л үндэслэлгүй, нэхэмжлэлээ үгүйсгэсэн нь харагдаж байна. Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж Д.Х ын гаргасан Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож миний бие Н.Сийн хариу тайлбарыг хүлээн авч худаг гаргуулах урьдчилгаанд өгсөн 4,500,000 төгрөгийг Д.Х оос гаруулж өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Д.Х болон н.Ууганбаяр нартай уулзаж 9,000,000 төгрөгөөр өргөн трубагаар худаг гаргуулахаар тохиролцсон. Д.Х ын дансанд урьдчилгаа төлбөр 4,500,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч Д.Х нь Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т зааснаар тусгай зөвшөөрөлтэй тэгээд биш байсан бөгөөд тохиолцсон ажлаа зохих ёсоор хийгээгүй. Ажлаа хийж дуусгахыг шаардсан ч үр дүн гараагүй.
7.Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Х с ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би Х с ХХК-тай гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.
7.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 3/, Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээ /1хх-ийн 5-6/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 27/, фото зураг /1хх-ийн 43-46/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/125 тоот тушаал /1хх-ийн 108/, итгэмжлэл /1хх-ийн 173/, хариуцагчаас фото зураг /1хх-ийн 13-14/, Төв аймгийн Аргалант сум, иргэн Б.Бийн гүний худгийн ажлын төсөв /1хх-ийн 15-19/, Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 201/, итгэмжлэл /1хх-ийн 208/, шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэгийн тэмдэглэл /1хх-ийн 119-121/, Хаан банк ХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 29/6324 тоот хариу албан бичиг /1хх-ийн 191/, гэрчээр Б.Б асуусан /1хх-ийн 27-31/, хариуцагчийн хүсэлтээр Х ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 574 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 56-69/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 07/349 тоот албан бичиг /1хх-ийн 73/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07/55 тоот албан бичиг /1хх-ийн 116/, үзлэгийн тэмдэглэл /1хх-ийн 216-222/, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07/362 тоот албан бичиг, хавсралт /1хх-ийн 223-224/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Н.С нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би хариуцагч Д.Х , н.У нартай уулзаж 219 диаметртэй буюу өргөн трубагаар оросын УКС22 худгийн өрмөөр нийт 9,000,000 төгрөгөөр худаг гаргуулахаар тохиролцсон. Д.Х од түүний дансанд худгийн урьдчилгаа төлбөрт 4,500,000 төгрөг шилжүүлсэн. Тохиролцсон ёсоор Д.Х нь худаг гаргаж өгөх үүрэг хүлээсэн боловч худгийн нүх ухаад ус гарахгүй байна гээд хаяад яваад өгсөн. Бид зөвхөн нүх ухахаар ажлын хөлс тохиролцоогүй. Худаг ухаж, ус гаргаж, холбогдох тоног төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр тохиролцсон. Энэ ажлаа хийж өгөөгүй орхиж явсан. Ажлаа хийж дуусгаж өгөхийг хүлээсэн ч дуусгаагүй. Хариуцагч нь худаг өрөмдөх тусгай зөвшөөрөлгүй этгээд байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэв байна гэж тодорхойлсон байна.
3.Хариуцагч Д.Х нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би Төв аймгийн байгаль орчны мэргэжилтэн н.О н руу тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ явуулсан. Гэрээ байгуулахаар тохиолцсон ч нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээндээ гарын үсэг зураагүй. Хэдийгээр гэрээнд гарын үсэг зураагүй ч би худаг гаргуулах газар дээр очин цаг хугацаандаа ажлаа эхлүүлсэн. Тус газрыг 100 метр гүн ухсан боловч ус гараагүй юм. Газрыг ухаж одоогийн байгаа байдалд хүргэх хүртэл бүхий л хугацаанд би урьдчилгаанд өгсөн төлбөрийг ашигласан. Хийсэн ажил нь урьдчилгаанд өгсөн төлбөрөөс давсан их өртөг гарсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна.
4.Хариуцагч Х с ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... Х ХХК-ийн гидрогеологич Д.Х нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээ-г байгуулсан байна. Уг гэрээний дагуу манай компанийн гидрогеологич Д.Х нь тогтоож өгсөн газарт нь усны хайгуулын өрөмдлөгийн ажил хийсэн. Төв аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/125 дугаар худаг гаргах зөвшөөрөл авсан газар нь худаг өрөмдөх ажил хийсэн. Уг газарт нь шинжээчийн дүгнэлтийн дагуу 58 м урт худаг ухсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.
5.Хариуцагч Д.Х сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Төв аймгийн Аргалант сумын нутаг, Галзуу харын худаг гэдэг газар өрөмдсөн өрөмдмөл худгийн үнийн дүнгийн зөрүү, өрөмдмөл худгийн өртгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь гаргахдаа эхний 200 мм өрөмдсөн 14 тууш метрийг 180,000 төгрөгөөр, 165 мм өрөмдсөн 44 тууш метрийг 170,000 төгрөгөөр үнэлж, нийт өртөг 10,000,000 төгрөг болсон. Үүний дүнгээс урьдчилгаа 4,500,000 төгрөгийг хасаад ажлын хөлс 5,500,000 төгрөгийг иргэн Н.Сээс гаргуулна гэж тайлбарласан байна.
6.Хариуцагч Х ХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... Манай Х ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээг нэхэмжлэгч нартай байгуулахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нар гэрээнд гарын үсэг зуралгүй удаан байсан тул манай компанийн гидрогеологич Д.Х оор ахлуулсан баг гэрээгээр тохирсон Галзуу хар гэх газарт очиж цооног өрөмдөх ажлыг эхлүүлсэн. Тэд гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэх явцад ус гарахгүй, том чулуу таарсан тул ажлын явцыг өөрсдийн байж болох бүхий л нөөц бололцоог гаргаж том өрөм авчран цооногийг өрөмдсөн. Уг хийсэн ажлыг нь үнэлж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 574 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр цооногийг нийт 58 м гүн ухсан тухай тогтоогдсон. Хэдийгээр бид гэрээгээр 9,000,000 төгрөг гэж тохирсон боловч Шинжээчийн дүгнэлтээр 58 м гүн ухсан. Энэ нь тооцооллоор 10,000,000 төгрөгийн ажил хийсэн тухай нотолж байх тул хийсэн ажлын хүрээнд зөрүү болох 5,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. гэж тодорхойлсон байна.
7.Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Н.Х ын сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би хариуцагч Д.Х болон н.Ууганбаяр нартай уулзаж 9,000,000 төгрөгөөр өргөн трубагаар худаг гаргуулахаар тохиролцсон. Д.Х ын дансанд урьдчилгаа төлбөр 4,500,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч Д.Х нь Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т зааснаар тусгай зөвшөөрөлтэй тэгээд биш байсан бөгөөд тохиолцсон ажлаа зохих ёсоор хийгээгүй. Ажлаа хийж дуусгахыг шаардсан ч үр дүн гараагүй.
7.Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Х с ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би Х с ХХК-тай гэрээ байгуулаагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.
8.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1.Хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №1 тоот Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээ авагдсан. Гэрээний гүйцэтгэгч талаас Х ХХК-ийг төлөөлж Д.Х гарын үсэг зурсан, харин захиалагч талаас гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.
8.2.Хаан банкин дахь Н.Сийн ***** тоот дансны хуулгаар Н.С нь Д.Х од худаг гаргуулах ажлын хөлс 4,500,000 төгрөг шилжүүлсэн байна.
8.3.Шүүхээс хийсэн үзлэгийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн тэмдэглэлд Цахимногоон ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний Цооног өрөмдөх сэргээн засварлах, тоноглох эрхийг 5 жилийн хугацаатай сунгасан нэмэлт өөрчлөлтийн сунгалтын бүртгэлийн хэсэг авагдсан байна.
8.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Х нь нэхэмжлэгч Н.Ст холбогдуулан худгийн ажлын хөлс 5,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
8.5.Дээрх үйл баримт болон зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч Н.С, хариуцагч Д.Х нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажил хийх хэцэл хийгдсэн байна гэж үзэв.
9.Нэхэмжлэгч Н.Сийн худаг гаргуулах, хариуцагч Д.Х худаг гаргаж өгөхөөр тохиролцсон хүсэл зориг, хэлцлийн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Харин Н.С болон Х ХХК-ийн хооронд хэлцэл хийгдсэн нь хэрэгт авагдсан нолох баримтаар тогтоогдохгүй байна.
10.Хариуцагч Д.Х нь хэлцлийн дагуу худаг гаргах өрөмдлөгийн ажил хийж, худгийн нүхийг уртааш 58м ухсан болох нь Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.
11.Гэвч Усны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, сэргээн засварлах, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан. Хариуцагч Д.Х болон Х с ХХК нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болохоо нолох баримтаар нотолж, нолох баримт гаргаагүй.
12.Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж зааснаар нэхэмжлэгч Н.С, хариуцагч Д.Х нарын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэв.
13.Хэлцэл хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь хариуцагч Д.Х оос Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хэлцлийн дагуу шилжүүлсэн төлбөр болох 4,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
14.Хариуцагч Д.Х , Х с ХХК нь нэхэмжлэгч Н.Стэй худаг гаргах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, худаг ухах ажил хийсэн үндэслэлээр хийсэн ажлын хөлсний зөрүү төлбөрт 5,500,000 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган шаардсан.
15.Хариуцагч нар нь мөн хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу хийсэн ажлын хөлсний зөрүү төлбөр шаардах боломжтой хэдий ч хийсэн ажлын үр дүнг ашиглах боломжтой байх нөхцөлд шаардах эрх үүснэ.
16.Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрлийг аймаг, Нийслэлийн Байгаль орчны алба ус хэрэглэгчид олгохоор заасан ба мөн хуульд заасан материалыг хариуцагч гаргаж өгөөгүйгээс худаг өрөмдөх тусгай зөвшөөрөл гараагүйд хариуцагч буруутай нь тогтоогдсон.
17.Хариуцагч нь худаг гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх, худгийн өрөмдсөн цооног ашиглах боломжтой эсэхийг нотлох баримтаар нотлох үүрэг хүлээсэн. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн дүгнэлтээр худаг гаргах өрөмдлөгийн ажил хийгдэж, худгийн нүхийг уртааш 58м ухсан болох нь тогтоогдсон хэдий ч тус худгийн ажлыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх, тухайн газарт худаг гаргах тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг хариуцагч нотолж чадаагүй. Иймээс хариуцагч нар худаг гаргахаар хийсэн ажлын хөлсний зөрүү төлбөрт 5,500,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
18.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.Х оос 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ст олгож, нэхэмжлэгч Н.Ст холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Х , Х с ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
19.Нэхэмжлэг Н.С нь хариуцагч Х с ХХК-д холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэг Н.С нь хариуцагч Х с ХХК-д холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
20.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,600 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Болортуяагаас 426,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч Д.Х оос 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ст олгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Н.Ст холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Х , хариуцагч Х с ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэг Н.С нь хариуцагч Х с ХХК-д холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Сээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөг, хариуцагч Д.Х оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөг, Х с ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х оос 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР