Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

хохирогч М.Цэцэгсүрэн, түүний өмгөөлөгч Я.Батханд,

шинжээч Ц.Ганболд, Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Э.Ганбат,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох 1708005310477 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэст цагдаа, зохицуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 33 дугаар байр 130 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, М.М гэв.

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч М.М нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүй долоон худаг гэх газарт Наадмын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн М.Цэцэгсүрэнтэй маргалдан баруун мөр, гар луу нь түлхэж цохьсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүгдэгч М.М мэдүүлэхдээ:  “2017 оны 7 сарын 11-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан. Миний хариуцсан хаалганы зүүн хойно ургийн баяраа хийж байсан айлууд байсан. Тэгээд манайхаас зөвшөөрөл аваад 7 сарын 10-11-ний айлд очиж байсан машинуудыг бүртгэж оруулж байсан. 3 машин ирээд бүртгээд оруулж байхад цагаан өнгийн криста маркийн машин 2 дахь машины урдуур дайраад ороод ирэхээр нь би та ургийн баярт оролцох хүмүүстэй хамт явж байгаа юм уу гэж асуухад үгүй 7 худаг руу морь үзэх гэж байгаа гэсэн. Тэгэхээр нь би оруулахгүй учир нь морины газар луу ордог тул оруулахгүй гэж хэлсэн. Тэгтэл хохирогч чи яахаараа оруулдаггүй юм бэ чи өөрийнхөө хамаатан садангуудаа оруулдаг юм уу гээд бичлэг хийгээд байсан. Тэгсэн нөхөр нь ирээд чиний хувийн дугаар чинь хэд вэ гэхээр 29860 гэж хэлээд үнэмлэхээ үзүүлсэн чинь сайн харагдахгүй байна чи хувийн дугаараа худлаа яриад байна үнэмлэхийг чинь үзье гэсэн. Тэгэхээр нь би үнэмлэхээ бол өгөхгүй харагдахуйц зайнаас үзүүлэх ёстой байдаг юм гэж хэлсэн. Түрүү нь гаргаж өгсөн баримт бол хохирогч Цэцэгсүрэн болон Отгонбаяр нарыг ирэхээс өмнө орсон 3 машины дугаар байгаа юм. Цэцэгсүрэн миний нүүр рүү тулгаад бичлэг хийгээд байхаар нь би та  боль гээд өөрийнхөө утасыг гаргаад ирсэн чинь миний гарыг цохиод миний малгайг цохиод унагасан. Тэгэхээр нь би гарыг нь түлхсэн чинь орилоод суучихсан. Тэгээд би хамт хажууд явж байсан гэрч эгчээс асуусан чинь мэдэхгүй гараа бариад орилоод байна гэж байсан. Тэгээд би Тэгшжаргалд хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Цэцэгсүрэн мэдүүлэхдээ:” 7 сарын 11-ний өдөр бид 3 өглөө гэрээсээ 8 цаг гээд гарсан. Тэгээд хажуугаар нь өнгөрөөд явж байсан чинь тэрүүгээр машинууд орж байхаар буцаж очоод энүүгээр ямар машин орж байна вэ гээд асуухад энэ цагдаа хууль ёсны шаардлага тавиагүй. Оруулахгүй, оруулахгүй гэсэн хүнийг яахын гэсэн тэгсэн манай нөхөр хувийн дугаарыг чинь харъя гэсэн чинь битгий сонин юм яриад байгаарай үзүүлэхгүй гэсэн. Тэгээд би ургийн баяр болж байгаа юм бол албан ёсны зөвшөөрөл авсан байх ёстой. Тэгээд тэр бичгийг чинь харъя гэсэн боловч байхгүй байсан. Тэгээд энэ цагдаа хууль бус машинууд оруулаад аймаар сандарчихсан байсан тэгээд би чиний хууль бус үйлдлийг чинь илчилж бичлэг хийнэ гээд бичлэг хийсэн байгаа. Тэгээд оруулж байгаа машинтай нь хамт бичлэгийг нь хийсэн. Тэгээд хувийн дугаарыг нь хэлүүлэх гэсэн боловч хэлээгүй. Шүүгдэгч М.М Алтанцэцэг гэж энэ өмгөөлөгч эгчдээ их найдаж явдаг хүн байна лээ. Би юу ч хийсэн хамаагүй гэсэн харилцаа хандлагатай хүн юм байна лээ. Би нүүр нь дээр тулгаж бичлэг хийсэн гээд байхын би хажуу талаас нь энгэр дээрх нэр болон хувийн дугаарыг нь авах гээд би авчихлаа даа гээд гарах гэтэл би ч гэсэн бичлэг хийж чадна гээд гэнэт ирээд чи яахаараа бичлэг хийдгийн гээд миний баруун гарыг базаж зүүн гараараа дараад ноцолдоод мушгаад дарсан. Тэгтэл миний гар таг тэгээд дуугарсан. Тэгээд би босох гэтэл баруун гар шанжигнаад байсан. Тэгээд би чи хүн гэмтээчихлээ ш дээ гэж хэлсэн. Гэрч гээд яриад байгаа хүнийг би мэдэхгүй хараа ч үгүй манай нөхөр цаана нэг эгч байсан гэж хэлж байсан. М.М намайг цохьсон гээд яриад байна лээ би энэ хүнийг цохих чадалтай хүн бол биш. Би тухайн өдрийн өглөөний 9-10 цагийн хооронд гэмтсэн. Тэгээд би М.Мд чи хүн гэмтээчихээд түргэн дуудаачээ гэсэн болов ч манай хүмүүс ирж байгаа гээд зогсоод байсан. Тэгээд би бүтэн өдөржингөө уйлаад миний баруун гар хөхрөөд чинрээд миний ам цангаад бүр хоолой сойгоод ирсэн. Түргэн 13 цаг гээд ирсэн, мөн ёс журам бас ирсэн тэгээд намайг ямар хуу байдалтай байгааг тэд нар бичлэг хийгээд явсан байгаа. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очоод миний гарыг 1 бүтэн хагас эргүүлээд оруулсан. Тэгээд би имра зургаа авахуулсан чинь доторх юмнууд нь урагдсан байна гэсэн. Их ховор тохиолдол Монголд хийх боломжгүй гэж хэлсэн. Ийм төрлийн хагалгааг бол бид нар хийх боломжгүй хийж байгаагүй гэсэн. Намжид гэдэг эмч намайг гэмтсэн байхад байгаагүй. Би 6 даврахын эмч нарт бүгдээс нь асуусан чинь яаралтай явахгүй бол мэдрэлийн судаснууд үхэжчихдэг юм шүү цаашлаад гараа тайруулах болно шүү гэж хэлж байсан гэсэн. Мөнхсайхан гэдэг эмчтэй би өөрөө орж уулзсан та өөрөө хийдэг гэж байна гээд уулзаж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг хийхгүй гэхээр нь би Солонгос эмнэлэг рүү зургаа явуулахад 27.000.000 төгрөг болно гэсэн. Тэгээд би Солонгос элчин сайдтай уулзъя гэж уйлаад гуйсан. Тэгээд өргөдлөө бэлдчихээд байж байсан чинь 27.000.000 төгрөг дээрээ 10.000.000 төгрөг бэлдээрээ гэсэн. Тэгээд би хүнээс хүүтэй мөнгө төгрөг зээлээд бэлдэж байсан. Тэгээд нөхөр хүү 2 лагер дээр байсан. Би эмнэлэг бараадаад хотын гэртээ байсан. Тэгээд тэр орой тонгойж чаддаггүй хагас суугаа байдалтай унтдаг байсан. Шөнө 1 цаг өнгөрч байсан чинь миний эрүүл мөчүүд саваад байсан. Толгойдоо захирагдахгүй байсан. Тэгээд би хаалга, цонхоо онгойлгочхоод эргэж ирээд суусан чинь арай гайгүй болсон. Тэгээд 20 минутын дараа би бодсон яг кино нь дээр гардаг шиг юм болсон. Тэгээд би нөхөртэй ч хэлэлгүй, би өөрөө ч их айсан, тэгээд нөхөртэй би яаралтай эмчилгээнд явахгүй бол болохгүй юм байна гэж хэлээд нөхөр маань хүнээс хүүтэй мөнгө олоод би Эрхүү хот явсан. Одоо хагалгаанд орж ирээд сайжирч байгаа зүйл огт алга өвчин намдсан боловч хөдөлгөөн огт байхгүй байгаа. Баримттай хохирол 15.236.676 төгрөг байгаа. Баримтгүй 20.000.000 төгрөг болж байна. Гомдолтой байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

мөрдөн байцаалтад гэрч С.Отгонбаярын:  “2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хүй долоон худагт эхнэр М.Цэцэгсүрэн, хүү О.Арвин нарын хамт очсон. Тэгтэл зөвшөөрөлгүй машинуудыг оруулахгүй гээд цааш нь явуулсан. Цаашаа явж байтал нэг газар машинууд хүй долоон худаг руу орж байгаа харагдсан. Тэгэхээр нь ард нь очиж зогсоод орох гэтэл миний урд байсан 3 машиныг оруулаад намайг замын цагдаагийн албан хаагч замаа чөлөөлөөд гар гээд оруулаагүй. Машинаа замаа чөлөөлөөд тавьчихаад бууж ирээд ямар хүмүүс орж байгаа юм бэ гэхэд жагсаалтаар орж байгаа гэсэн. Тэгэхээр нь чамд жагсаалт байхгүй байна шүү дээ хамаагүй ороод байна шүү дээ гэхэд дуугарахгүй байсан. Би наадмын комиссын мэддэг хүмүүсээс нь асууя, чиний хувийн дугаар хэд бэ гэхэд үзүүлэхгүй байсан. Тэгэхээр нь цагдаа болгон хувийн дугаартай чи төрийн цагдаа байж үзүүлэх ёстой биз дээ гэхэд бид нар дуртайд үзүүлээд байдаг хүмүүс биш гэсэн. Тэгэхээр нь би танай дотоод хяналтад хэлэхээс дээ гэхэд үнэмлэхээ нээж үзүүлээд хаачихсан. Тэгэхээр нь би болъёо гэж бодоод очоод машиндаа суусан. Суугаад удаагүй байж байтал гадаа манай эхнэр Цэцэгсүрэн нь чангаар орилсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад буцаад очтол газар сөхрөөд суучихсан баруун мөр нь унжчихсан энэ цагдаа гэж хэлчихээд уйлаад байсан. Хажууд 60 орчим насны эмэгтэй байсан. 9301 УНО гэсэн дугаартай байвуу даа машинтай эмэгтэй. Тэр эмэгтэйгийн машин манай машин 2 зогсож байхад өөр машин тэр хэсгээр ороод байсан. Би цагдаад нь чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ гэхэд би зодоогүй би гарыг нь ингэсэн гээд гараа өргөж хөдөлгөж үзүүлсэн. Би тэр цагдаад чи арайч дээ эмэгтэй хүн зодоод гээд хэлчихээд эхнэрээ машинд оруулах гэтэл явж чадахгүй орилоод байсан. Би цагдаад чи 103 дуудаачээ гэхэд дуудсан гээд хэлсэн. Чи хүн зодсон юм чинь дотоод хяналт гэж байдаг байх тэрийгээ дууд хэв журмаа ч дууд гэхэд ирнэ гэсэн. Тэгээд байж байтал нэг замын цагдаа машинтайгаа ирчихээд яваад өгсөн. Энэ цагдаа чинь биш юм уу гэхэд замын цагдаагийн албан хаагч дуугарахгүй байсан. Би болохгүй болохоор нь эхнэрээ машинд суулгачихаад 103 дуудсан. Тэгтэл хүй долоон худаг руу хэлчихлээ гэхээр нь хэзээ ирэх юм бэ гэхэд азарганы уралдаан явагдаж байна дуусаад очно гэсэн. Тэр үед цагдаа нь хэв журмаа ч 103 ч дуудаагүй байсан. Цаг орчимын дараа нэг цагдаа машинтайгаа ирэхээр нь бид нар орж болохгүй байгаа юм чинь чи манай эхнэрийг аваад хүй долоон худагт байгаа түргэн тусламж руу аваад яваачээ гэхэд би авч явахгүй 103 ирнэ гэсэн. Би замын цагдаагийн ёс зүйч билүү нэг газар руу нь утасдаад эхнэрийг яриулсан. Ёс зүйн ирж байна гэсэн. Ёс зүй ч ирэхгүй байна, 103 ирэхгүй байна бид нар өөрсдөө явъя гэтэл замын цагдаа нь 103 ирнэ, цагдаа ирнэ хүлээ гээд явуулахгүй байсан. Би цагийг нь сайн санахгүй байна 103 ирчихээд анхны мөрний мултрал болохоор аймар эмзэг байдаг та шууд гэмтэл рүү яв анальгин тарьчлаа гэсэн. Удаад байх тусам хэцүү дээ гэсэн. Та цагдааг хүлээгээд байлгүй явмаар л байна даа гэсэн. Нөгөө цагдаа нь манай цагдаа ирж байгаа гээд явуулахгүй байсан. 103 явчихсаны дараа цагдаа ирээд камераар бичээд байж байсан.  Тэгэхээр нь би та нарт юу хэрэгтэй бэ гэхэд нэр, овог, оршин суух хаягаа хэлчих гэхээр нь хэлчихээд гэмтэл рүү явсан. Би хараагүй машиндаа байсан. Би цохиогүй ээ гарыг нь ингэсэн гээд хөдөлгөөн үзүүлж байсан. Чи мөрийг нь мултлаад хаячихсан юм биш үү гэхэд мөр нь мултардаг л хүн байна ш дээ гэж хэлж байсан. Намайг цаглаагийн албан хаагчтай ярилцаж байхад Цэцэгсүрэн миний хойно зогсож байсан юм шиг байна лээ. Тэгээд би яваад машиндаа суухад манай эхнэр ард үлдсэн. Манай эхнэр бичлэг хийж байсан юм шиг байна лээ тэр цагдаа бас бичлэг хийж байсан юм шиг байна лээ. Би бол тэр 2-ыг өөд өөдөөсөө бичлэг хийж байсан талаар хараагүй. Тэр газарт манай эхнэр Цэцэгсүрэн, замын цагдаагийн албан хаагч, би, тэгээд 60 орчим насны эмэгтэй байсан. Тэр эмэгтэйн машинд нэг хүн байсан. Машиныхаа хамрыг онгойлгож үзээд байх шиг харагдсан. Нэг дусал залгуулсан бие муутай хүүхэд байсан. Тэр эмэгтэй нь машин жаахан зайтай байсан. Тэр машинд байсан хүмүүс юу болсныг мэдээгүй байх, бид нарын байсан газар руу ойртоогүй. Тэр эмэгтэйг явуулахгүй байж байгаад цагдаагийн ёс зүйн хүмүүс нь уулзсан байх. Та ийшээ нэвтэрч болохгүй гээд хэлсэн. Би оръё гэж дайраагүй. Тэр талаар нь мэдэхгүй. Дараа нь Цэцэгсүрэнгээс сонсоход чи бичиж байгаа бол би бичиж байгаа гээд утсаараа бичлэг хийж байснаа ирээд утастай гарыг нь базаад авсан гэсэн. Тэгээд яасан бүү мэд гар сулраад орилоод явчихсан гэсэн. Тийм тохиолдол байхгүй. Мөр мултарсанаас болоод мөрний урд талын хэсэг булчин урагдсан. Лабрум гэх цагаан мөгөөрс маягын зүйл урагдсан байна гэж эмч нар хэлсэн. Гэмтлийн эмнэлгийн гар сарвууны тасгийн эмчид үзүүлсэн. Спортын төв ордны эмч Насаа гэх хүнд үзүүлсэн, мөн Монгол Хьюндай эмнэлгийн Болор гэдэг эмчид үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэцэцэгийн: “Би өөрийн машинаа унаад наадам үзэхээр 2017 оны 07 сарын 11-ний өдөр Хүй долоон худаг руу явсан. Хүй долоон худаг руу орох гэтэл зөвшөөрөл байхгүй гээд оруулахгүй болохоор нь цаашаагаа нилээд яваад Цагаан хөтөл гэх газарт замын цагдаагийн албан хаагч зогсож байхаар нь цагдаагаас очиж асууя гэж бодоод машинаа зогсоогоод буугаад очсон. Хүй долоон худаг руу орох замын уулзварт машинаа тавиад хаалт хийсэн байдалтай цагдаагийн албан хаагч нэг эмэгтэйн хамт зогсож байсан. Тэрний урдхан талд цагаан өнгийн машин зогссон байсан. Намайг очих үед цагдаагийн албан хаагч тэр эмэгтэй хүнтэй маргалдаж байсан. Тэр цагдаагийн албан хаагч нь зөвшөөрөлгүй машин оруулахгүй байгаа гэхэд нөгөө эмэгтэй чи яахаараа оруулдаггүй юм гээд хэрэлдээд чи дугаараа өгчих гээд утсаа гаргаж ирээд бичлэг хийж нүүр лүү нь тулгаад байсан. Тэр цагдаа бичлэг хийлгэхгүй гэхэд тэр эмэгтэй цагдаагийн албан хаагчийн малгайг нь аваад газар шидсэн. Цагдаагийн албан хаагч та яагаад миний малгайг аваад шидчихвээ гэхэд нөгөө эмэгтэй хохино гэж хэлж байсан. Тэгээд нүүр лүү нь тулгаад бичлэг хийх гээд дайраад байсан. Тэр цагдаагийн албан хаагч мөн өөдөөс нь  бичлэг хийх гээд утсаа гаргаж ирсэн. Тэр эмэгтэй нь баруун гараараа утсаа барьчихсан байсан. Цагдаагийн албан хаагч мөн баруун гартаа утсаа барьсан байсан. Эмэгтэй нь цагдаагийн нүүр лүү нь тулгаад бичлэг хийгээд байсан тул цагдаа зүүн гараараа утастай гарнаас нь барьсан нөгөө эмэгтэй мөн зүүн гараараа цагдаагийн утсыг авах гээд самардаад байсан. Тэр үед цагдаагийн албан хаагч зүүн гараараа утастай гарыг нь доош нь дараад түлхсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй гараа бариад орилоод суучихсан.Тэгтэл цаана зогсож байсан машинаас нөхөр нь бололтой эрэгтэй хүн гарч ирээд чи хүний гар хугалчихлаа гээд орилоод байсан.  Тэр эхнэр нөхөр 2 хотоос түргэн дуудсан боловч ирээгүй. Тэгтэл цагдаагийн албан хаагч морин дээр эмч байгаа гээд эмч дуудсан боловч морь ирчихсэн байна морьны дараа очно гээд хэсэг хугацааны дараа ирсэн. Тэр хооронд нөгөө эмэгтэй орилоод л хэв журам дуудсан ч гэл үү хэсэг хугацааны дараа нилээн хэдэн цагдаагийн албан хаагч ирсэн. Мөн эмч нар ирсэн. Эмч нар ирээд үзэх гэтэл ойртуулахгүй гараа үзүүлэхгүй орилоод байсан тул өвчин намдаах тариа хийж өгье гээд тариа хийж өгөөд гарыг нь сойж боогоод мэдэгдэх юм алгаа хот руу явж үзүүл гээд явуулсан. Тэгээд эмч нар ч яваад өгсөн. Тухайн газарт хоёр том асар барьчихсан 20 гаруй машин зогсчихсон ургийн баяр болж байсан. Ургийн баярын хүмүүсийг л оруулж байсан. Тэр эмэгтэй чи хахууль авч машин оруулдаг гээд хэрэлдээд байсан. Цагдаагийн албан хаагч машин оруулахгүй гэсэн тул би ч ороогүй. Тэр эмэгтэй байнга л ийшээ тийшээ утасдаад л дарга нарт нь мэдэгдээд байсан. Мөн тэнд байхдаа л эмчилгээний мөнгө 350000 төгрөг байдаг гээд л нэхээд байсан. Хохирол барагдуулаарай гээд нөхөртэйгээ нилээд орилоод байсан. Нөхөр нь юу хийлгэхэд гэсэн бэ 350000 төгрөг гардаг гээд л яриад байсан. Тэр эрэгтэй эмэгтэй хоёр мөнгө л яриад байсан. Би замын цагдаагаас энүүгээр орж болох уу гээд хажууд нь оччихсон байсан болохоор бүх зүйлийг нь сонсож бүх болсон асуудлыг нь харсан. Би машиндаа хэвтэрт байдаг өөрийн бага хүүтэйгээ явсан. Би машинаа замын эсрэг талд байрлуулсан. Өргөн замтай шүү дээ. Тэр эмэгтэйгийн машин мөн замын эсрэг урсгалд нилээн зайтай харагдаж байсан. Манай хүү хөгжлийн бэрхшээлтэй учраас болсон зүйлийг ойлгохгүй. Тэр маргаан болсон газарт би цагдаагийн албан хаагч, нэг эмэгтэй л байсан. Цаана жаахан зайтай нөгөө эмэгтэйгийн машин зогсож байсан. Тэр машинд нь нөхөр нь байсан юм шиг байна лээ. Ургийн баяр болж байсан газар нь 2-3 км зайтай нилээн хол харагдаж байсан. Өөр хүн байгаагүй. Цагдаагийн албан хаагч цохиогүй. Харин утастай гарыг нь өөрөөсөө холдуулах гээд түлхсэн. Тэр эмэгтэй утсаараа бичлэг хийхдээ цагдаагийн албан хаагчийн нүүр лүү нь тулгаж бичлэг хийгээд байсан. Мөн малгайг нь авч шидсэн. Тэр эмэгтэй би чамайг бичлэг хийж интернэтэд тавина гээд байсан. Тэр үед л бичлэг хийлгэхгүй гээд гарыг нь бариад доош нь дараад түлхсэн. Намайг очих үед цагдаагийн албан хаагч нь зөвшөөрөлтэй машин бол төв хаалгаар ордог юм, эгчээ энд ургийн баяр болж байна ургийн баярын машин л орно. Та энэ хар л даа хашлага хийчихсэн зөвшөөрөлгүй машиныг оруулахгүй  байгаа гээд байсан. Тэр үед нөгөө эмэгтэй уурлаад л дайраад байсан. Тэр эмэгтэй өөрөө утсаа гаргаж ирээд орилж чарлаад байсан шүү дээ. Би тэр цагдаагийн албан хаагчийг танихгүй. Одоо нэрийг нь ч мэдэхгүй байна. Тэнд цагдаагийн албан хаагчид ирээд надаас тайлбар авсан. Мөн дотоод хяналт шалгалтаас нь гээд нэг дарга намайг дуудаад тайлбар авч байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас х-45 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Ганбаярын: “Тухайн үед биедээ хүргэж үзлэг хийлгэхгүй байсан. Би хэсэг хугацааны дараа баруун мөр мултарсан байхыг оруулж өгсөн. Би урьдчилсан оношийн код тавиад зургаа авахуул гэж явуулсан. Зургаа авахуулаад ирэхэд мөр нь мултарсан байсан. Мөрийг нь оруулчихаад боолт хийж өгсөн. MRI зураг авахуул гэж зөвлөсөн. Тухайн үед рентгэн зураг авахуулсан юм. Тэрнээс хойш эмнэлэг дээр ирчихсэн эмч нартай хэл ам хийгээд явж байсан. Би гар сарвууны нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэдгийг нь хэлж байсан. Тэрнээс хойш надад дахин үзлэг хийлгээгүй. Мөрний мултралын улмаас булчин урагдах тохиолдол байдаг. Хэрэв мөрний булчин урагдсан бол үений уутыг оёж  бэхлэх дурангын хагалгаа хийлгэдэг.  Энэ хагалгааг нарийн мэргэжлийн эмч нар мэднэ. Үзүүлсэн хүн бүр бүртгэлтэй байх ёстой. Архиваас авсан лавлагаатай адил амбулиторт үзүүлсэн бол бүртгэгдэх ёстой. ГССҮТөв нь бүх үйлчилгээг цахимд бүртгэдэг болсон” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-46-47 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Л.Нанжидын: “ Цахим санд үзүүлсэн хүн бүхэн бүртгэгдэх ёстой. Үгүй. Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралтаа аваад 2017 оны 08 сарын 21-нд ажилдаа орсон. ГССҮТөвд үзүүлж үйлчилгээ авсан бол бүх үзлэг нь цахим бүртгэлд бүртгэгдэх ёстой. Хэрвээ цахим бүртгэгдээгүй байгаа бол үзүүлээгүй байна гэсэн үг. Хэрвээ Цэцэгсүрэн нь үзүүлэхээр ирсэн бол амбулиаторит цаг авч гар сарвууны тасгийн эмч нарт үзүүлэх ёстой. Хэрвээ цаг аваагүй бол үзэхгүй. Мөрний мултрал гэмтлээс мөрний үений уут мөрний үеийг үүсгэж байгаа булчин шөрмөс урагдаж сунах тохиолдол байдаг. MRI зургийг дүрс оношлогооны эмч нар маш сайн уншдаг. Монгол улсад эмчилж байгаа. Булчин бүрэн тасарсан, сэмрээд урагдчихсан зэрэгт л Монголд эмчилж чадахгүй байна. Мөрний өргөгч шөрмөсний хөндлөн урагдал зэргийг ил аргаар болон дурангийн хагалгаагаар ГССҮТ-д эмчилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-48 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Л.Тэгшжаргалын: “ Тухайн өдөр Хүй долоон худагт урд талын зам дагуу 3 пост, хөндий дагаад 2 постыг удирдлагын төвтэй холболт хийж үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад эхний морь буцаж эргэсэн байх үед 09-10 цагийн хооронд юм болов уу М.М станцаар дуудаад энд 2-3 иргэн ирчихсан шаардлага биелүүлэхгүй байна, хамгаалалтын бүс рүү орно гээд байна гэхээр нь би яваад очъё гээд очсон. Би хөндийд явж байсан тул 3-4 минутын дараа М.Мгийн үүрэг гүйцэтгэж байсан газарт яваад очсон. Тэгтэл нэг эмэгтэй уйлсан, нэг залуу орилоод байж байсан. Манай эхнэрийн гарыг эвгүй болгочихлоо гээд зогсож байсан. Би нөгөө хүүхэн дээр очоод бие нь яаж байна гэхэд мөр эвгүй болчлоо гэсэн. Тэгэхээр нь би 103 руу өөрийн 93021837 дугаараасаа залгаж дуудлага өгсөн. Энэ хооронд харсан гээд байсан настайвтар эгч ирээд би бас оръё гэсэн чинь энэ цагдаа хамгаалалт авчихсан байна оруулахгүй гэсэн тэгтэл миний хажууд байсан хүүхэн цагдаагийн малгай толгойг нь авч шидээд бичлэг хийж байгаа утсыг нь булааж авах гээд дайраад байсан, танай цагдаа гарыг нь түлхэх шиг болсон, тэрнээс барьж гарыг нь өчсөн, цохисон үйлдэл хийгээгүй гэж хэлсэн. Тасгийн дарга хошууч Чинзоригт мэдэгдээд морь уралдаж байсан газарт машин ороод ирлээ гээд станцаар хэлэхээр нь би тийшээ яаралтай явж мөнгөлөг өнгийн Тоёото Ист машиныг гаргачихаад буцаад 10-15 минут болоод буцаад ирэхэд Чинзориг дарга ирсэн байсан. Тасгийн дарга штабтай холбогдоод түргэн тусламж гаргана гэсэн юу болов гэхэд түргэний машинууд морь дагаад явж байна цагаан хөтөл дээр явж байна гэсэн тул Чинзориг дарга намайг түргэний машиныг нь замаас нь тосоод хурдан аваад ир гэж үүрэг өгсөн. Би дааганы гарааны тийшээ яваад түргэний машиныг авч ирсэн. Түргэний эмч нарыг авчирчихаад би өөрийн хариуцаж байсан пост руугаа явж байраа эзэлсэн. Миний мэдэх зүйл гэвэл энэ л байна. Төв замын хажууд байрлах айл ургийн баяр хийж байсан. Эхний өдөр нь машинууд ороё гэхээр нь бид нар хамгаалалт авсан гээд оруулаагүй юм. Тэгээр нь эрх чөлөө боогдуулж байна гэхээр нь удирдлагуудтай холбож өгөөд штабаас зөвхөн ургийн баярт орох машинуудыг айлтай нь холбогдоод улсын дугаарыг нь бүртгэж аваад нэвтрүүл харин цаашаа хөдөлгөөн хийлгэхгүй байх тал дээр хажуу талын постуудыг хяналтандаа ав гэсэн үүрэг өгсөн. Тийм учраас ургийн баярт орох гэж байгаа машинуудыг бүртгэж аваад нэвтрүүлж байсан. Надад ямар нэгэн нэр ус хэлээгүй, харин иргэн шаардлага биелүүлэхгүй байна гэж хэлж байсан. Би тэр үед яваад очих хооронд малгайг нь авч шиэдж эсэргүүцсэн байсан талаар намайг ирэхэд нэг настай эгч мөн М.М өөрөө хэлж байсан. Миний санахаар намайг очиж мөн өөр эрэгтэй хүн чиний буруу ш дээ гээд тэр хүүхэн рүү хэлж байсан. Эмэгтэй нь баруун гараа бариад машиныхаа хойд талын суудал дээр уйлаад сууж байсан. Мөн танай энэ цагдаа сая намайг бичлэг хийсэн мөнгө төгрөг аваад хамгаалалтын бүс рүүгээ машин оруулаад байгаа юм биш үү гээд байсан. Би тэгэхээр нь уучлаарай энд ургийн баяр болж байгаа бөгөөд бүртгээд баярт оролцож байгаа машинуудыг нэвтрүүлж байгаа гэхэд урдаас тайлбар сонсохгүй орилоод байсан. Мөн нөхөр нь гэх эрэгтэй танай цагдаа манай эхнэрийн гарыг нь эвгүй болгочихлоо гээд над руу орилоод байсан. Мөр нь унжсан, ил харагдах шарх, гэмтэл бэртэл харагдахгүй байсан. Та нар муусайн юмнууд гээд доромжлоод орилоод байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-49 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Сүхбатын мэдүүлэхдээ: “Замын цагдаагийн албаны баталсан хуваарийн дагуу тал албан хаагч нь Төв цэнгэлдэхэд, зарим албан хаагч нь ахлах байцаагч Чинзоригийн удирдлага нь дор морь барианы газар хөдөлгөөн зохицуулахаар хувиарлагдан ажилласан. 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн орой Чинзориг над руу яриад миний удирдаж явсан М.М хүнтэй маргалдаад нөгөө хүнийх нь гар мултарсан. Шууд удирдах даргад мэдэгдэж байна гэж илтгэсэн. Ингээд жолоочтой маргалдаж хүний мөр мултарсан байна гэдэг асуудлыг мэдээд шууд удирдах даргын хувьд тухайн иргэн буюу М.Цэцэгсүрэнтэй холбогдож биеийн байдлыг асууж тодруулсан. Ингээд холбогдоход М.Цэцэгсүрэн нь тухайн үедээ би одоо таньтай ярих боломжгүй байна, тиймээс дараа холбогдоорой гэж хэлсэн . 2017 оны 07 дугаар сарын 12-, 13-ны өдрүүдэд М.Мгийн шууд удирдах даргын хувьд М.Цэцэгсүрэнгийн биеийн байдлыг асуусан. 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр санагдаж байна амралтын өдөр дуусаад ажлын эхний өдөр Замын цагдаагийн албанд дотоод хяналтын байцаагч Шаравнямбуугийн өрөөнд ороход нэг эмэгтэйтэй Шаравнямбуу уулзаад сууж байсан. Шаравнямбуу намайг хараад энэ хүн нөгөө М.Мгийн дарга Сүхбат гэдэг хүн байна гээд хэлсэн. Ингээд Цэцэгсүрэн юм байна гэдгийг нь мэдээд би нөгөө М.Мгийн дарга нь байна тань руу утсаар яриад биеийн байдлыг нь асууж байсан хүн байна гэхэд Цэцэгсүрэн нь та М.Мг ажлаас нь хал энэ хүнээс 30,0 сая төгрөг гаргуулж өг гэж надад хэлсэн. Би тэр үед нь М.Мг ажлаас нь халах болон 30,0 сая төгрөг гаргуулаад өгөх эрх бүхий албан тушаалтан биш ээ, хуулийн байгууллага шалгаад шүүхээр гэм буруутайд тооцох юм бол хохирлыг нь барагдуулж өгнө байхаа гэдгийг хэлэхэд надад уурлаж чи миний хохирлыг барагдуулсангүй гээд уурласан. Та яахаараа СХД-ийн цагдаа М.Мтай ямар холбоотой болоод санаа тавиад байгаа юм та Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн дарга биз дээ гээд уурлаад байсан. Би тайлбарлаад М.М нь Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн ажилтан тухайн үед баяр наадмаар Хүй долоон худагт үүрэг гүйцэтгэж байсан гэдгийг хэлэхэд үгүй М.М нь Сонгинохайрхан дүүргийн цагдаа та ах нь байна энэ цагдааг өөр дээрээ шилжүүлээд авсан байна гэж буруу ойлголттой над руу ярьж уурлаж байсан. Түүнээс хойш 2-3 удаа утсаар ярихад та ах нь байна, ах нь байна гэж ярьсан та ямар ч хамааралгүй байж над руу яриад байна гээд байхаар нь энэ хүнтэй ярихаа больсон. М.М бид хоёрын хооронд садан төрлийн холбоо байхгүй гэдгийг хэлсэн. Манай албан хаагч учир шууд даргалах даргын хувьд албан хаагчдаа санаа зовоод юу болсон талаар нь асууж анхаарал тавьсан нь буруу ойлголт төрүүлсэн тул би харьцахаа больсон. Шууд удирдаж байсан удирдлага нь Чинзориг байгаа юм. Яг тэр орчимд ургийн баяр болоод морь руу явахгүй ургийн баяр руу орох хүмүүсийг нэвтрүүлсэн гэж надад хэлж байсан. Энэ талаар бол Чинзориг мэднэ гэж ойлгож байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-52 тал/,   

мөрдөн байцаалтад гэрч Ц.Чинзоригийн: “Улсын баяр наадмаар Замын цагдаагийн албаны даргын баталсан хувийн дагуу Хүй долоон худгийн А,Б зогсоол Галзуу харын худаг гэх газрыг хүртлэх замын постуудыг хариуцаж ажилласан. Манай хэлтсийн даргаар ажиллаж байсан Сүхбат болохоор Төв цэнгэлдэх хүрээлэн дээр хэсэг албан хаагчдаа хариуцаж ажиллаж байсан. М.М нь А,Б зогсоолоос цааш Цагаан хөтөлийн наад талд 2 дугаар гарцан дээр морь уралдааны зам руу автомашин оруулахгүй байхаар хамгаалалт авсан байсан. Харин тэр орчимд хэсэг айлууд амьдардаг юм. Урьд өдөр нь очиж уулзахад маргааш ургийн баяр болно яах бэ гэсэн. Тийм учраас хариуцсан цагдаадаа ургийн баярт ирсэн машинуудынхаа дугааруудыг өгөөд оруулаарай, харин хурдан морины зам руу ургийн баярт ирсэн хүмүүсээ  оруулахгүй байх асуудлыг хариуцаарай гэсэн чиглэл өгсөн. Миний хариуцсан зам 2,5-3 км хоорондох замыг хариуцаж байсан тул албан хаагч нараа байрлуулаад өөрөө УИХ-ын даргын хамгаалалтанд А, Б зогсоолоо хариуцаад байж байсан. Тэр хооронд станц муу авалцдаг тул Тэгшжаргал дэслэгчийг автомашинтай эргэж тойроод холболт хийж байх чиглэлийг өгсөн. Тэгээд байж байтал 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн орчим болов уу цагийг нь сайн санахгүй байна, М.Мтай нэг эмэгтэй ирж маргалдаж байгаад гар хуруу нь гэмтсэн юм шиг байна та ирэх хэрэгтэй байна гээд Тэгшжаргал надад утсаар мэдэгдсэн. Хамгаалалтын суваг өөр байсан тул станцаар мэдэгдэх боломжгүй байсан. Манай замын цагдаагийн хүрээг хариуцаж байсан Замын цагдаагийн албаны хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга хурандаа Батболдод энэ тухай мэдэгдээд би өөрөө очих гэж зам нь хол байсан тул 15-20 минутын дараа очсон. Уг газарт очиход 30-40 орчим насны болов уу гэмээр эмэгтэй, 40-50 орчим насны эрэгтэй хүний хамт М.М руу орилоод загнаад дайраад зогсож байсан. Тэр эмэгтэй нь болохоор баруун мөрөө унжуулаад хагас тонгойсон байдалтай хэрүүл хийгээд байж байсан. Нөхөр нь гэх эрэгтэй хүн танай цагдаа манай эхнэрийн гарыг өчиж мушгиж байгаад мултлаад хаячихлаа гэсэн. Тэгэхээр нь М.Мгаас юу болсон юм гээд асуухад энэ эмэгтэй намайг цохих гэж байхад нь гараараа хамгаалсан тэгтэл гар мултарчихлаа гээд байна, тэрнээс би өчиж цохисон зүйл огт байхгүй гэж хэлсэн. Энийг чинь харсан үзсэн хүн байна уу гээд асуухад яг хажууханд зогсож байсан настайвтар эмэгтэй зогсож байсан. Тэр эмэгтэйгээс асуухад юу яриад байгаа юм бэ цагдаа цохиогүй шүү дээ та 2 өөрсдөө дайраад давшлаад байгаа биз дээ би гэрчилнэ надад ч төрийн байгууллагад ажилладаг хүүхэд байдаг гэж хэлж байсан. Тэгэхээр нь би нөхцөл байдлыг өөрөө мэдээд штаб руу нь утсаар мэдэгдээд түргэн яаралтай явуулаачээ гэсэн. Тэр эмэгтэйг та машин тэргэндээ суучих гэхэд та нар машинаас мөнгө авч байгаад хамгаалалт руу оруулдаг ард түмэн хараг гэх мэтээр яриад байсан. 103 руу ярихад Хүй долоон худаг дээр 103 ажиллаж байгаа тэр 103 нь одоо морь дагаж байгаа морь орж ирэхээр явуулий гэсэн. Тэгээд 103 эмч гээд нэг хүний утсыг аваад ярихад морь орж ирж байна гэсэн. Тэгэхээр нь Тэгшжаргалыг алаг тэрэгтэйгээ өөдөөс нь тосуулаад түргэний машмныг дагуулаад ир гээд явуулсан. Тэгээд удаагүй эмчийг дагуулаад ирж үзүүлсэн. Эмч ирээд мөр мултарсан байна, бид нар авч явахгүй өөрсдөө яв гээд эмч яваад өгсөн.Тэгтэл 5 минутын дараа ёс журмын эргүүл, ерөнхий эрүүл хүрээд ирээд тэр хүмүүстэй уулзаад үлдсэн. Тэгтэл харъяалалын дагуу СХД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа гээд илтгэх хуудсаа бичээд явуулсан.Ийм  зүйл болсон. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өмнөх өдөр нь проб хийж хамгаалалт авах цэргүүдээ шалгаж үзээд явсан. Тэгтэл 2-3 айл хүй долоон худаг хамгаалалтын бүс дотор байсан. Тэгээд тэнд байсан алба хаагч нараа айлуудаар нь яваад уулзаадах гээд Тэгшжаргалыг явуулсан. Тэгтэл нэг айл нь ургийн баяр хийх гэж байгаа юм гэсэн тул удирдлагуудаас асууж байгаад ургийн баярт ирэх  машинуудыг нь бүртгээд хурдан морь руу орохгүйгээр айлын хажуу талын зогсоол дээр тавиарай гээд шаардлагыг тавьсан. Тэрнээс тэр гарцаар орсон машинууд хурдан морьны зам руу ороогүй, дотор талд нь хэв журмын хамгаалалт авагдсан байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-53-54 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Энхжаргалын: “М.М нь миний нөхөр Алтан-Эрэгтэй хамт Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэст ажилладаг юм. Бид нар гэр бүлийн найзууд байгаа юм. 2014 оноос хойш гэр бүлээрээ найзэлж байгаа юм. М.М нь нийтэч, ааш зан сайтай, хүнд тусархаг, сүрхий залуу байдаг юм. Хамт олонтойгоо их нийтэч, санаачлагатай байдаг. М.М нь эхнэр 4 хүүхдийнхээ хамт амьдардаг. М.М нь архи дарс уудаггүй, тамхи ч татдаггүй. Хааяа хамт хүүхдүүдээ аваад салхинд гардаг. Хүнтэй маргалдаж муудалцаад байддаггүй, эхнэр болон гэр бүлдээ их анхаарал халамжтай байдаг. Манай нөхөр хамт ажилладаг болохоор нэг нэгнийхээрээ байнга орж гардаг. Өмнө нь хүнтэй маргалдсан гэх асуудал огт гаргаж байгаагүй. Хүн зодохоор зан ааштай ч хүн биш гэж ойлгож байна. Манай нөхөр ч М.М их сайн залуу гэж дүгнэж ярьдаг” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-142 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхтуяагийн: “М.М бид хоёр 2005 онд гэр бүл болсон. Анхны хүүхэд маань 2006 онд төрсөн. Түүнээс хойш бид хоёр 4 хүүхэдтэй. Хүүхдүүд маань 5-11 насны хооронд байдаг. Би одоо гэртээ хүүхдүүдээ хардаг. Миний нөхөр М.М гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг. Миний хань М.М нь их дөлгөөн тайван хүн байгаа юм. Байгууллагадаа их нэр хүнтэй цагдаагийн байгууллагад 7 жил ажиллаж байгаа бөгөөд өмнө нь нэг удаа ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Хамт олонтойгоо болон найз нөхөл, гэр бүлтэйгээ их найрсаг сайхан харьцаатай, архи, тамхи аль алиныг нь огт хэрэглэдэггүй. Усан спортоор хичээллэдэг байж байгаад ажлаасаа болоод завгүй явж чадахгүй байна. Байгууллагынхаа тэмцээн уралдаанд их сайн ордог, нийгмийн идэвхи сайтай. Бид хоёр 12 жил хамт амьдрахдаа хоорондоо хэрэлдэж үзээгүй. Эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин байхгүй, бие сайтай. Ажилдаа өглөө гараад орой ирдэг. Ажилдаа дуртай. Хамт олондоо нэр хүндтэй байдаг. Миний нөхөр М.М нь багын найзууд болон хамт олонтойгоо их найзалдаг. Багын найзууд нь Хосбаяр, Намхайдорж, Алтан-Эрдэнэ болон тэдгээрийн гэр бүл гээд их сайхан найзуудтай. Ажлынхантайгаа бол бүгдтэй нь нийлдэг. Эцэг эхээс 8-уулаа 5 эгч, 1 ахтай, 1 дүүтэй. Ээж нь өндөр настан, аав нь бага байхад нь өнгөрсөн. 1 эгч нь үсчин, 1 эгч нь өмгөөлөгч бусад нь ажилгүй байдаг. Зарим нь хөдөө нэг дүү нь Солонгос явчихсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-143 тал/,

мөрдөн байцаалтад шинжээч М.Ганболдын: “Аль ч чиглэлд түлхэх хүч үйлчлэхэд мөр мултрах боломжтой. 2017 оны 07 сард гаргасан 8916 тоот дүгнэлт, 2017 оны 09 сард гаргасан 929 тоот дүгнэлт нь хөнгөн зэргийн гэмтэл гаргасан мөн банкарт буюу лабрумын урагдлыг тусгаагүй байсан тул үндэслэлгүй. Мөрний атгаал яс нь далны хонхорт орж лабрумаар бэхлэгдэж байдаг болохоор мөр мултрах үед лабрум буюу банкарт урагдана. Хэрвээ сурмаг мултралтай бол банкарт гэмтэхгүй байж болно. Монгол улсад эмчлэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хх-97-98 тал/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Лхагвадоржийн: “Би СХД-ийн газрын албанд газар зохион байгуулагч мэргэжилтэн албан хаагчаар ажилладаг юм. Улсын наадам болдог Хүй долоон худгийн Цагаан хөтөл гэдэг нэртэй газар болохоор Төв аймгийн Аргалант сумын нутагт харъяалагдах бөгөөд Цагаан хөтөл гэх газар нь болохоор улсын наадмын 5 насны морины уралдааны гараанаас гарах зурхайн газар бөгөөд СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бол харъяалагдахгүй, энэ газрын албанаас гаргаж өгсөн кадасртийн албаны зураг дээр байгаа хилээр бол Хүй долоон худгийн хуушуур болон худалдаа эрхлэх хоёр ширхэг цементэн дугуй талбайн зүүн талын засмал замаас баруун тийш уг засмал зам нь ертөнцийн зүгээр хойшоо чиглэн явж 361-ийн төмөр замын орох бөгөөд уг засмал замаар хилийн дээс зурвас хуваагддаг юм. Тийм болохоор морь барианы газар болон хуушуур худалдааны газар эрхэлдэг хоёр ширхэг дугуй цементэн талбайгаас баруун тийш байгаа бүх газар Төв аймгийн Аргалант сумын нутагт харъяалагдаж байгаа ба СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр бол биш болохыг батлан хэлж байна. Энэ газрын албанаас гаргаж өгсөн кадастрийн зураг дээр байгаа хилийн зурвасаар тодорхой харагдаж байна. Шаардлагатай бол тухайн газрын хилийн зургийг цэгээр гаргаж өгч болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хх-97-98 тал/,

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-05 тал/,

-Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан М.Цэцэгсүрэнгийн өргөдөл /1 дүгээр хавтас хх-06 тал/,

-2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн илтгэх хуудас /1 дүгээр хавтас хх-09 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №8916 дугаар бүхий шинжээчийн

1. М.Цэцэгсүрэнгийн биед баруун мөрний мултрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хх-18 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүээр сарын 20-ны өдрийн №929 дугаар бүхий шинжээчийн

1.М.Цэцэгсүрэнгийн биед баруун мөрний мултрал гэмтэл тогтоогдлоо. Баруун мөрний булчингийн урагдал гэмтэл гэх оношийг батлах боломжгүй байна.

2.Булчин зөөлөн эдийн урагдал гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

3.М.Цэцэгсүрэнгийн биед учирсан гэх дээр дурьдсан баруун мөрний гэмтлийг оношилж эмчилгээ шинжилгээ хийсэн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн хяналт байхгүй, нарийн мэргэжлийн эмч нар зургийг зөрүүтэй уншиж байгаа тул хяналтын журмаар зургийг дахин авч шинэ хуучин гэмтэл, үрэвсэл байгаа эсэхийг шалгах боломжтой.

4.Мөрний мултрал болох хөнгөн гэмтэл нь эмчилгээний үр дүнд тодорхой хугацаанд эмчлэгдэх боломжтой.

5.Нарийн мэргэжлийн эмчилгээ шинжилгээнд хамрагдсан өвчиний түүх, амбулаторийн хяналт байхгүй бөгөөд МУ-д эмчлэгдэх боломжтой.

6.ГССҮТ-н үзлэгт мөрний мултрал гэсэн онош тавьсан байгаа бөгөөд МУ-д эмчилэгдэх боломжгүй гэсэн онош дүгнэлт гаргасан баримт байхгүй байна.

7.Мөрний мултралын шалтгаантай болон эмчлэх үед дараах хүндрэл гарсан гэх эмнэлэгийн онош магадлагаа байхгүй байна.

8.Мөрний мултрал нь гарын эвгүй аль нэг хөдөлгөөний үед болон сурмаг мултралтай үед үүсэх боломжтой” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хх-60-61 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №1238 дугаар бүхий 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн

1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8916 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

2.Нэмэлтээр хийсэн шүүх эмнэлгийн үзлэг №929 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

3.М.Цэцэгсүрэнгийн биед тухайн үед баруун мөрний мултрал, баруун мөрний булчин мөгөөрсний /лабрум/ бүрэн бус урагдал гэмтэл учирчээ.

4.Баруун мөрний мултрал, баруун мөрний булчин мөгөөрсний /лабрум/ бүрэн бус урагдал гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Ирүүлсэн материалд М.Цэцэгсүрэн нь урьд өмнө нарийн мэргэжилийн эмчилгээ, шинжилгээнд хамрагдсан өвчний түүх, амбулаторын хяналт байхгүй тул баруун мөрний сурмаг мултралтай байсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хх-68-69 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1324 дугаар бүхий 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн

1.  Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын №8916, 929 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна.

2. Хавтаст хэргийн 1238 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

3. М.Цэцэгсүрэнд баруун мөрний мултрал, далны тогооны уруулын гэмтэл/лабрум/ буюу Банкартын гэмтэл учирсан байна. /injure bankart/. Харин сурмаг мултрал тогтоогдсонгүй. Энэ гэмтэл /банкарт гэмтэл/ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Банкартын гэмтэл, мөрний мултрал нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр учирсан байна. Банкартын гэмтэл нь мөрний үе мултрахад голчлон үүсдэг ба мөрний үений мултрал нь гарыг хөших, мушгих, мөрөөр унах, цохигдоход үүсэх ба нэг удаагийн үйлдлээр үүснэ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас хх-95-96 тал/,

-Камрын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-104-106, 107 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-108-109 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас хх-110-115 тал/,

-Дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас хх-119 тал

-“Люкс мэд” эмнэлгийн лавлагааны хуудас /1 дүгээр хавтас хх-121-122 тал/,

-“Түргэн тусламжийн дуудлагын хуудас” /1 дүгээр хавтас хх-121-122 тал/,

-Шүүгдэгч М.Мгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хавтас 138-141, 145-149, 151-152, 155-249 тал, 2 дугаар хавтас хх-82-88 тал/,

 -Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүй 7 худаг орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтын хуваарь /1 дүгээр хавтас хх-250, 2 дугаар хавтас хх-01-02 тал/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтас хх-150 тал 2 дугаар хавтас хх-79 тал/,

Шүүгдэгч М.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа болон түүний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргийг  тус тус шинэчлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч М.М нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүй долоон худаг гэх газарт Наадмын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн М.Цэцэгсүрэнтэй маргалдан түүний баруун мөр, гар луу нь түлхэж цохьсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

            Хэрэг учрал гароах үед хамт байсан гэрч Д.Эрдэнэцэцэг, С.Отгонбаяр хохирогч С.Цэцэгсүрэн нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч шүүгдэгч нарын гар утсаараа хийсэн бичлэгийг СД-нд буулгасан бичлэг, хэрэг учрал гарсны дараа очсон гэрч Ц.Чинзориг, Л.Тэгшжаргал нарын мэдүүлэг болон гэмт хэрэгт гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-05 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1324 дугаар бүхий 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас хх-95-96 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас хх-108-109 тал/,гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас хх-110-115 тал/, Дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтас хх-119 тал, “Түргэн тусламжийн дуудлагын хуудас” /1 дүгээр хавтас хх-121-122 тал/, / болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

           

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат “ хохирогчийн хууль бус үйлдлийг зогсоох зорилгоор гэмтэл учруулсан тул М.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нь “болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулсан. Хохирогч гадаадад эмчилгээ хийлгэсэн нь хохирол хэт өндөр гарсан. Монголд эмчлэгдэх боломжтой байсан” гэж тус тус мэтгэлзсэн байна.

          Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэсгүй байна.

          Хэрэгт авагдсан баримтаар Замын Цагдаагийн албаны дарга цагдаагийн хурандаа Б.Даваазулын 2017 оны 7 сарын 7-ны өдрийн хувиарын тус албаны цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч ажилтай М.М нь Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүй 7 худаг орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэсэн байна. /1 хавтас хх-250 тал/

           2017 оны 07 дугаар сарын 11-ны  өдрийн 10 цагийн орчим цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч ажилтай М.М нь Төв аймгийн Аргалант сумын Хүй долоон хутаг гэх газарт наадмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа хэд хэдэн автомашиныг баяр наадмын зөвшөөрөлгүйгээр хамгаалалт нэвтрүүлэн оруулсан байна.

            Энэ үед хохирогч М.Цэцэгсүрэн нь гэр бүлийн хүн болох С.Отгонбаярын хамт наадмын талбай руу орох талаар М.Мтай маргалдаж улмаар М.М хохирогч М.Цэцэгсүрэн нар нь өөр өөрсдийн гар утсаар бичлэг хийсэн байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.М М.Цэцэгсүрэн нарын гар утсаараа бичсэн бичлэгийг хуулбарласан СД болон  хэрэг учрал гарах үед байсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч М.М хохирогч М.Цэцэгсүрэн нар маргалдаж хохирогч утсаар бичлэг хийх үед түүний 2 гар ямар нэгэн гэмтэлгүй байсан байна.

  Хохирогч М.Цэцэгсүрэн нь шүүгдэгч М.Мгийн нүүр рүү нь тулгаж бичлэг хийсний улмаас бичлэг хийлгэхгүй гээд хохирогчийн гарыг бариад доош нь дарж түлхэсний /гэрч Д.Эрдэнэцэцэгийн мэдүүлснээр хх-44 тал/ улмаас хохирогчийн биед баруун мөрний мултрал, баруун мөрний мөгөөрсний /лабрум/ бүрэн бус урагдалт бүхий хүндэвтэр гэмтэл учирчээ. /хх-68, 95 болон шинжээч эмч шинжээч Ц.Ганболд, Ц.Оюун-Эрдэнэ нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгт тусгагдсанаар/

Хохирогчийн биед учирсан гэмтэл нь аль ч чиглэлд түлхэх хүч үйлчлэхэд үүсэх боломжтой талаар шинжээч эмч М.Ганболдын “Аль ч чиглэлд түлхэх хүч үйлчлэхэд мөр мултрах боломжтой. 2017 оны 07 сард гаргасан 8916 тоот дүгнэлт, 2017 оны 09 сард гаргасан 929 тоот дүгнэлт нь хөнгөн зэргийн гэмтэл гаргасан мөн банкарт буюу лабрумын урагдлыг тусгаагүй байсан тул үндэслэлгүй. Мөрний атгаал яс нь далны хонхорт орж лабрумаар бэхлэгдэж байдаг болохоор мөр мултрах үед лабрум буюу банкарт урагдана. Хэрвээ сурмаг мултралтай бол банкарт гэмтэхгүй байж болно.” гэж тусгагджээ./хх-97-98 тал/  

Шүүгдэгч М.Мгийн “хохирогчийг гар утсаар нь бичлэг хийлгэхгүй гэх үндэслэлээр хохирогчийн гарыг барьж доош нь дараад түлхэж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Харин хэрэг учрал гарах үед хохирогч М.Цэцэгсүрэн нь эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хохирогч М.Цэцэгсүрэн нь өөрт учирсан гэмтлийг ямар эмчид үзүүлэх, хаана хагалгаа хийлгэх эсэх нь түүний өөрийн нь эрхийн асуудал тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх багасах боломжгүй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Цэцэгсүрэн түүний өмгөөлөгч Я.Батханд нар хохирогч М.Цэцэгсүрэнг хөдөлмөрийн чадвараа 50% алдсан гэсэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт шинээр гаргаж өгсөн.

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар болон хохирогч түүний өмгөөлөгч нар хохирогчийн талаас шинээр гаргаж өгсөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт болон хохирогч М.Цэцэгсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учирснийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

   

                Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:

                Шүүх шүүгдэгч М.Мг “2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Хүй долоон худаг гэх газарт Наадмын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн М.Цэцэгсүрэнтэй маргалдан түүний баруун мөр, гар луу нь түлхэж цохьсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан”гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнд хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

              Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон байна.

                Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч шүүгдэгч М.Мд торгох ял оногдуулах санал гаргасан,

                Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нь торгох ялыг багасгаж оногдуулах санал гаргаснийг тус тус харгалзан шүүх М.Мд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

               

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдлыг /эхнэр 5-11 насны 4 хүүхдийн хамт амьдардаг/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг төлөх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоолоо.

Тав: Бусад зүйлийн талаар:

            Хохирогч М.Цэцэгсүрэн нь М.Мгийн санаатай үйлдлээр хүндэвтэр хохирол учирсаны улмаас үүссэн үр дагавар буюу ОХУ-д хагалгаа хийлгэсэн зардал, замын зардал монгол улсад шинжилгээ эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад зардалд нийт 15236676 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчид төлсөн 500000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж зааснаар,

           Шатахууны зардал 180000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчид ОХУ-ын рублийн ханшийн мэдээлэлийг Монгол банкнаас албан ёсоор аваагүй тул хагалгааны зардлыг жич нэхэмжлэхээр үлдээх санал гаргасан боловч хэрэгт хохирогч М.Цэцэгсүрэн нь ОХУ-ын Иркутскийн мэс засал ба гэмтлийн эрдэм шинжилгээний төвд 2017 оны 9 сарын 12-ны өдрөөс 2017 оны 9 сарын 19-ны хооронд шинжилгээ, хагалгаа хийлгэсэн /2 хавтас хх-187-189, 209-214/ авсан эм тариа /2 хавтас хх-219-224 тал / явсан ирсэн онгоцны тийз /хх-204,225 тал/ тус тус албан ёсны орчуулгын товчоор орчуулуулан хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

         Хэргийн 2 хавтасны хх-215 талд Монгол банкаас зарласан ханшийн авагдсан байна.

         Иймд хохирогч М.Цэцэгсүрэнгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 680000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Мгаас ОХУ-д явсан, ирсэн замын зардал,  хагалгаа болон эм тарианы зардал Монгол улсад гарсан эмчилгээний болон бусад зардал нийт 14556676 төгрөгийг гаргуулан хохирогч М.Цэцэгсүрэнд олгож, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин эд мөрийн баримтаар тооцсон Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Боржигон овогт М.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг торгох ялыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар М.М нь энэ тогтоолын 3 дах хэсэгт заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 680000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.М-гаас 14556676 /арван дөрвөн сая таван зуун тавин зургаан мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Цэцэгсүрэнд олгож, хохирогч М.Цэцэгсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ