Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 36

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,

Өсвөр насны шүүгдэгч******* ын өмгөөлөгч Л.Цуурай,

Өсвөр насны шүүгдэгч ******* ийн хууль ёсны төлөөлөгч ******* ,

Өсвөр насны шүүгдэгч******* ын хууль ёсны төлөөлөгч ******* ,

Өсвөр насны шүүгдэгч ******* ий хууль ёсны төлөөлөгч ******* ,

Өсвөр насны шүүгдэгч ******* ,******* , ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* , ******* , *******нарт холбогдох эрүүгийн 1718003790149 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,  ******* /РД: *******/, 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, боловсролгүй, талх нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, сурдаггүй, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг,******* тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 6 сарыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж ял эдэлж байгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 4 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

2. Монгол улсын иргэн, ******* /РД:*******/, 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, сурдаггүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн 8 дугаар баг *******тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол улсын иргэн, ******* /РД: *******/, 2003 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, сурдаггүй, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* ,******* , ******* нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 58 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Шинэ зах дотор байрлах Оргил цайны газрын цонхоор нэвтэрч бэлэн 413.300 төгрөг хулгайлсан /үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч/ гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* ,******* , ******* нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 58 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Шинэ зах дотор байрлах Оргил цайны газрын цонхоор нэвтрэн орж бэлэн 413.300 төгрөг хулгайлсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Өсвөр насны шүүгдэгч ******* ийн өгсөн: Бид нар хуучин Дарханд хоол идээд гарч яваад бирж орж цайны газрын цонхоор нь орсон. ******* бид хоёр ороод мөнгөний гахайнаас нь мөнгө авсан. Энэ хоёр эхлээд надад хулгай хийе гэж хэлсэн. ******* надад “Мөнгө олъё. Тоглоом тоглож, хотод ээжтэйгээ уулзах хэрэгтэй байна” гэж ятгасан.******* тэгье гэсэн. Би цонхны хаалтыг хөлөөрөө жийж онгойлгоод ******* бид хоёр хамт орсон.******* гадаа хүн харуулдаж байсан. Дотор ороод улаан гэрэл гараад байхаар нь камерыг нь салгасан. Мөнгөний гахайнаас 70.000 төгрөг л авсан. 25.000 төгрөгөөр нь хот руу замын зардал хийж явсан гэх мэдүүлэг,  

Өсвөр насны шүүгдэгч******* ын өгсөн: Би тухайн үед айгаад байсан болохоор жаахан цаана байсан. Тэр хоёр эхлээд бие нь багтахгүй байсан болохоор хувцсаа тайлаад орсон. Мөнгөний гахай байна наашаа хүрээд ир гэж дуудсан. ******* бид гурав уг мөнгийг тоолж үзэхэд 70,000 төгрөг байсан. Байцаагч та гурав наад мөнгийг хувааж төл гэсэн. Манай гэрийнхэн хохиролд 137,000 төгрөгийг төлсөн гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч ******* ийн өгсөн: Аав орцны жижүүр хийдэг болохоор мөнгө олъё гэж би хэлж анх хулгай хийх санааг гаргасан. Нөгөө хоёроосоо асуухад ******* тэгье гэсэн.******* юм дуугарахгүй байсан. Тэгээд зах орсон. ******* толгой багтах газар байна уу үзээрэй гэсэн. ******* цонхыг онгойлгож намайг өргөөд би дотогш нэвтэрч орсон.******* ыг хүн хараад зогсож бай гээд үлдээсэн. Би эхлээд ганцаараа орох гэсэн боловч ******* той хамт орсон. Хамт ороод ******* цаана юм хайж байхад би хөргөгч онгойлгоод явж байсан. Бид хот явсан. Ээж дээр очих гэсэн боловч хаалгаа онгойлгоогүй учир гадуур хоносон. Яг хэдэн төгрөг юунд үрсэн гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Мөнгөө тоглоом тоглох, хоолонд л үрсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч******* ын өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн ажлын байр буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Дархан захын 4 номерийн Оргил цайны газраа ажиллуулж байгаад орой 20:00 цагийн орчимд ******* гэх хүнд ажлаа хариуцуулж үлдээгээд явсан. ******* 20:30 цагийн орчимд цайны газраа хаагаад гэр лүүгээ харьсан гэсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 07:30 цагийн орчимд ******* надад “цайны газарт хулгай орсон байна. Хурдан ир” гэж утсаар мэдэгдсэн. Хулгай орсон талаар цагдаагийн байгууллагад Дархан захын хамгаалагч дуудлага өгч мэдэгдсэн байсан. Намайг ажилдаа ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Би өдөрт мөнгөний гахайндаа 10.000 төгрөг хийдэг. Мөн нохойн хоол зарсан 2, 3 мянган төгрөгөө гайхандаа хийсэн байсан. Өнгөрсөн 7 хоногт гахайндаа хийсэн мөнгөө аваад дахин мөнгө хийгээд 7 хоног болж байсан юм. Би маргааш нь хот явах байсан учраас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой сүүний 200.000, хүнсний ногооны 28.300, будааны 40.000, маргааш нь хэрэглэх задгай 74.000 төгрөгийг жижиг цүнхэнд хийгээд ******* т өгсөн. ******* цүнхтэй мөнгийг хөргөгчинд үлдээгээд явсан гэсэн. Харин мөнгөний гахайнд 71.000 төгрөг байсан. Нийт 413.000 төгрөг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28, 29/,

Гэрч ******* ын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 06:30 цагт манай хамгаалалтын объектын Шинэ зах дотор үйл ажиллагаа явуулдаг Оргил нэртэй зоогийн газрын арын цонхоор хулгай орсон байна гэж хамгаалагч*******надад хэлсэн. Мэдээллийн дагуу очиж шалгахад цайны газрын арын цонх онгорхой, доторх эд зүйлс нь ундуй сундуй болсон байсан. Энэ талаар албаны дарга ******* болон цагдаад мэдэгдсэн. Цагдаа ирээд гуанзны дотор талын хяналтын камерыг шүүж үзсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч Ц.******* ийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* тухайн өдрийн орлогоны 74.000 төгрөг, сүүний 200.000 төгрөг, ногооны 28.300 төгрөг, нийт 342.300 төгрөгийг жижиг цүнхтэй өгсөн. Би жижиг цүнхтэй нь хоолны дээж хийдэг хөргөгчинд орхиод гарсан. Манай эзэн ******* мөнгөний гахайнд эхний орлогоосоо болон хоол зарсан мөнгөнөөсөө хийгээд явдаг. Мөнгөний гахайг газар тавиад дотор нь байсан мөнгийг авсан байсан. Мөнгөний гахайнд хэдэн төгрөг байсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31, 32/,

Гэрч*******ийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр цайны газарт хэдэн төгрөгийн орлого орсоныг мэдэхгүй. Тэр хөргөгчинд байнга мөнгө үлдээдэг. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ч гэсэн намайг харж байхад мөнгөө хөргөгчинд хийгээд ******* бид 2 хамт ажлаас гарсан. Яг хэдэн төгрөг үлдээсэн талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

Гэрч*******ын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар луу *******улсын дугаартай Тоёота приус-20 маркийн машинаараа 09-10 цагийн орчимд эхнэр, нөхөр болон 14-16 орчим насны 3 эрэгтэй хүүхдийг тээвэрлэж, Улаанбаатар хотын Драгон төв дээр буулгасан. Эхнэр, нөхөр хоёр 30.000 төгрөгөөр, 3 хүүхэд 25.000 төгрөгөөр явсан гэх мэдүүлэг /хх-ийн 34, 35/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/, эд мөрийн баримтаар хураагдсан Оргил цайны газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны оройн камерын бичлэг бүхий DVD зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч нар нь ...Мөнгөний гахайнаас 70.000 төгрөг л авсан... гэж мэдүүлж байгаа боловч 2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 58 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Шинэ зах дотор байрлах Оргил цайны газраас 413.300 төгрөг алдагдсан, өсвөр насны шүүгдэгч ******* , ******* нар нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 58 минутын үед Оргил цайны газрын цонхоор нэвтрэн орсон,******* нь гадаа хүн харж үлдсэн гэх нөхцөл байдал нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Оргил цайны газрын хяналтын камерийн бичлэг бүхий DVD болон хохирогч******* , цайны газрын ажилтнууд болох гэрч Ц.******* , *******нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч ******* ,******* , ******* нарыг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 58 минутын үед бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Шинэ зах дотор байрлах Оргил цайны газрын цонхоор нэвтрэн орж бэлэн 413.300 төгрөг хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Өсвөр насны шүүгдэгч ******* ,******* , ******* нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч ******* ,******* , ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч ******* ,******* , ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч******* т 413.300 төгрөгийн хохирол учирсан ба өсвөр насны шүүгдэгч******* нь өмгөөлөгч Н.Баярмаагаар дамжуулан хохиролд 137.766 төгрөг төлсөн болох нь хохирол барагдуулсан тухай баримтаар нотлогдож байгаа ба өсвөр насны шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч ******* ,******* , ******* нар нь хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн буюу гэмт хэрэг үйлдэх үедээ******* нь 14 нас 4 сар 8 хоногтой, ******* нь 14 нас 2 сар 29 хоногтой, ******* нь 16 нас 8 сар 29 хоногтой байсан болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэлүүд /хх-84-89/ болон хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар нотлогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч******* , ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон ба ял эдэлж байгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 4 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбаруудаар нотлогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ид 3 жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч******* , ******* нарт тус бүр 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч ******* ид оногдуулсан 3 жил,******* , ******* нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 дахин багасгаж, ******* ийн эдлэх ялыг 1 жил 6 сараар,******* , ******* нарын эдлэх ялыг 1 жилээр тус тус тогтоох нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нарын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 40 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий DVD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч ******* ,******* , ******* нар нь сургууль завсардсаны улмаас гадуур тэнэж, орц хонгилоор хонодог, эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нь хараа хяналт муу тавьдаг зэрэг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдуламын ******* , Элжгэн овогт Самбуугийн******* , ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч******* , ******* , ******* болон иргэний хариуцагч ******* , ******* , ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ийг 3 жилийн хугацаагаар,******* , ******* нарыг 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ид оногдуулсан 3 жил,******* , ******* нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 дахин багасгаж, ******* ийн эдлэх ялыг 1 жил 6 сар,******* , ******* нарын эдлэх ялыг 1 жилээр тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ,******* , ******* нарын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий DVD-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ******* ,******* , ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР