Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00403

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00403

 

МАГАДЛАЛ

2022.03.07

З-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02846 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ээ- ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн ,,,,,,, дугаар хороо, ,,,,,,,,,,,,,,,,,,,, 41-1 дугаар орон сууцны барилгын зоорийн давхрын тал хэсгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

З-ХХК нь ээ- ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ,,,,,,, дугаар хороо, ,,,,,,,,,,,,,,,,,,,, хороолол, 41-1 тоот хаягт байрлах 5 давхар орон сууцны зориулалттай барилгын хөрөнгө оруулагчаар З-ХХК оролцож, барилгын ажлын гүйцэтгэлийг ээ- ХХК хариуцаж ажилласан. 2011 оноос 2015 оны хооронд барилгыг барьж, санхүүгийн тайлан дахь гүйцэтгэлээр 2,252,273,444 төгрөгийн өртөг бүхий 2,955 м.кв ашигтай талбай бүхий барилгыг 2014 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. 20,,,,,,, оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ээ- ХХК болон З-ХХК-ийн удирдлагууд Удирдах зөвлөлийн тогтоол нэртэй баримт үйлдэж, хоёр компани ашиг орлогоо хэрхэн хуваарилах талаараа тохиролцож орон сууц өгөхөөр болсон. ээ- ХХК-ийн захирал н.Чимбат нь хөрөнгө нэмж өг гэж улмаар маргаан үүсч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1879 дугаар шийдвэрээр маргааныг шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болсон. Тус шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хэрэгт цугларсан санхүүгийн үйл баримтуудад, маргааны үйл баримтууддаа шүүхийн зүгээс дэлгэрэнгүй дүгнэлт өгсөн. З-ХХК энэ маргааныг шийдвэрлэхийг хүлээж зоорины давхартай холбоотой асуудлыг нэхэмжлээгүй байсан. Удирдах зөвлөлийн тогтоолд зоорины асуудлыг огт хөндөөгүй. Гэвч тус хэсэг нь байшингийн салшгүй хэсэг мөн. Доторх сантехникийн төхөөрөмжүүд болон Сууц өмчлөгчдийн холбоо ажиллах талбай байгаа боловч ашиглаж болохуйц хоосон зай ихтэй үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй ээ- ХХК-д мэдэлд байгаа. Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шийдвэрээр удирдах зөвлөлийн тогтоол нэртэй баримт нь эрх зүйн хүчин төгөлдөр акт болохыг тогтоосон. Хариуцагч тайлбартаа зоорины давхрыг хуваагаагүй талаар дурдсан. Хөрөнгө оруулалтыг ерөнхийд нь хүлээн зөшөөрдөг бөгөөд тоон үзүүлэлтийн хувьд их бага гэсэн маргаан байдаг. Зоорийн давхрын үнэлгээний тухайд хоёр тал тохирсон зүйл байхгүй. Орон сууцны талбайг 1,200,000 төгрөгөөр үнэлж зарсан тул зоорины нийт 719 м.кв талбайг 1 м.кв-ыг 381,000 төгрөгөөр үнэлэх саналыг З-ХХК-ийн гаргасан. Өөрсдөдөө байгаа баримтуудыг үндэслэн барилгын материалын зардлыг тооцож, бодитоор үнэлэхийг зорьсон. Нийт 719 м.кв талбайн тал болох 359 м.кв талбайн үнэ 136,779,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

ээ- ХХК-ийн Удирдах зөвлөлийн 20,,,,,,, оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын хөрөнгө хуваарилах тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн ,,,,,,, дугаар хороо, ,,,,,,,,,,,,,,,,,,,, хороолол, 41-1 тоот хаягт байрлалтай 5 давхар орон сууцыг хуваахтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Харин зоорийн давхрыг хуваах талаар харилцан тохиролцоогүй. Хөрөнгө хуваарилах тухай тогтоолын 5 дугаар зүйлд орон сууцны ашиглалт, үйлчилгээ, зохион байгуулалт, нийтийн үйлчилгээний байгууллагад шилжүүлэх ажлыг ээ- ХХК хариуцна гэж заасан. Зоорийн давхарт Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг ба дулаан болон бохир усны шугам, халаалтын насос, цахилгаан хангамжийн шит байрладаг. ээ- ХХК орон сууцыг анх барихад эзэмших газар болон барилгын бүх төрлийн зураг төсөл, төрийн байгууллагуудын зөвшөөрлийг авсан. З-ХХК нь 991,601,744.45 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь үндэслэлгүй. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З-ХХК-ийн хариуцагч ээ- ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн ,,,,,,, дугаар хороо, ,,,,,,,,,,,,,,,,,,,, 41-1 дугаартай 5 давхар орон сууцны барилгын зоорийн давхрын тал хэсгийг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох, тухайн тал хэсгийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 841,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.    Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ... Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан 20,,,,,,, оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай хөрөнгө хуваарилах тухай хэлцлээр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, хөрөнгө хуваарилж дууссан тул одоо зоорийн давхрыг хуваан авахаар нэхэмжлэх эрхгүй гэж Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлаж зоорийн давхрыг хуваарилалгүй жич тохиролцохоор орхисон... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 20,,,,,,, оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хэлцлээр З-ХХК ба ээ- ХХК нар Хан-Уул дүүргийн ,,,,,,, дугаар хороо, ,,,,,,,,,,,,,,,,,,,, 41-1 тоотод байрлах 5 давхар орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах тухай хамтран ажиллах гэрээг дүгнэж оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авах болон ашгаа ямар хэлбэрээр тооцож хуваарилан авахаа тохиролцсон бөгөөд энэ гэрээгээр барилга хамтран барих харилцааг дуусгавар болгосныг дүгнэсэн. Харин хөрөнгө хуваарилах харилцааг дуусгавар болгоогүй тул зоорийн давхрыг хуваах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчтай хамтран ажиллаж хөрөнгөө нийлүүлж бий болгосон хөрөнгө болох орон сууцны барилгын зоорийн давхрыг хариуцагчтай хамтран өмчлөх эрхтэй. Шүүх зоорийн давхрыг нийт орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйл хэмээн барилга барьсан талууд хуваарилан авах эрхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Орон сууцны эд зүйлийг зориулалтаар нь ашиглахад шаардлагатай талбай болон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй. Орон сууцны зоорийн давхар бол барилгад хөрөнгө оруулсан талуудын өмчлөлийн зүйл хэвээр байгаа бөгөөд түүнийг ямар зориулалтаар хэнд хэрхэн шилжүүлсэн талаар баримт байхгүй. Зоорийн давхар нь орон сууцны талбайн нэг хэсэг тул барилгыг хамтран барьсан гэрээний талуудын өмчлөлийн зүйл мөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид маргаан бүхий зоорийн давхрыг шаардах эрх үүсэхгүй юм. Учир нь талуудын хооронд дундаа хамтран өмчлөлийн зүйлийг нэгтгэж, нийлүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 20,,,,,,, оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай ТУЗ-ийн хурлын тогтоол байдаг. Энэ тогтоолд зоорийн давхар, техник, төхөөрөмжийг СӨХ-д хүлээлгэн өгөх ажлыг хариуцагч компани гүйцэтгэхээр үүрэг болгосон. Мөн хөрөнгө оруулагч 2 тал 60 айлын орон сууц барих төсөл бүрэн хаагдаж, хамтран ажиллах гэрээ дуусгавар болно гэж заасан. Иймд уг тогтоол, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тул эдгээрийг үндэслэж шаардах эрх үүсээгүй. 2011 онд хийлгэсэн барилгын зураг төсөлд зоорийн давхрыг нийтэд нь техникийн өрөөний зориулалтаар зохион байгуулсан. Түмэн туст СӨХ нь одоогийн байдлаар тухайн техникүүдийг хариуцаад оршин суугчдаас хураамж, татвараа аваад техник үйлчилгээ явуулж байгаа. Мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрх нэхэмжлэгч талд үүсэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,,,,,,,7 дугаар зүйлийн ,,,,,,,7.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч З-ХХК нь хариуцагч ээ- ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ,,,,,,, дугаар хороо, ,,,,,,,,,,,,,,,,,,,, 41-1 дугаар орон сууцны барилгын зоорийн давхрын тал хэсгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. З-ХХК болон ээ- ХХК-иуд 2011 онд хамтран Хан-Уул дүүргийн ,,,,,,, дугаар хороо, ,,,,,,,,,,,,,,,,,,,, 41-1 дугаар хаягт байрлах 60 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан үйл баримтын талаар зохигч маргаангүй байна. Мөн талууд 20,,,,,,, оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тогтоолоор 2011 оны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Хан-Уул дүүргийн ,,,,,,, дугаар хороонд барьж ашиглалтад оруулсан 60 айлын орон сууцыг хуваарилах асуудлыг хэлэлцэж, уг орон сууцыг барихад Н.Батаа (З-ХХК) 1,991,601,744.45 төгрөгийн, С.Чимбат (ээ- ХХК) 300,000,000 төгрөгийн, нийт 2,291,601,744.45 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болохыг дурдаж, З-ХХК-д 32 ширхэг орон сууц болон урьд борлогдсон 22 байрны үлдэгдэл төлбөр 223,941,000 төгрөгийг, ээ- ХХК-д 5 ширхэг орон сууцыг тус тус ашиг хэлбэрээр хуваарилан 60 айлын орон сууц төсөл бүрэн хаагдаж, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна. (хх-9-13)

 

Түүнчлэн, А.Бямбадорж, Ч.Мишээл нар Н.Батаа, С.Чимбат нарт холбогдуулан Хөрөнгө хуваарилах тухай дээрх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний 181/ШШ2020/01879 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.(хх-ийн ,,,,,,,-19)

 

Иймд Хөрөнгө хуваарилах тухай тогтоолтой холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дугаар зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй болно.

 

1.в. Талууд орон сууцны зоорийн давхрын талбайг хамтран ажиллах гэрээний ашиг нь хуваарилахаар тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

2.    Давж заалдах гомдлын талаар

2.а. Талууд 20,,,,,,, оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн ,,,,,,, дугаар хороонд барьж ашиглалтад оруулсан 60 айлын орон сууцыг хуваарилах асуудлыг хэлэлцэж хамтран ажиллах гэрээ дуусгавар болгосноос гадна хамтран ажиллах гэрээг дүгнэх үедээ маргааны зүйл болсон зоорийн давхрыг дундаа өмчлөхөөр тохиролцоогүй байна. Иймд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4 дэх хэсэгт Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гэж зааснаар уг зоорийн давхрыг хамтран өмчлөх эрхтэй гэх гомдол үндэслэлгүй.

 

2.б. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдын дундын өмчлөлд байна гэж заасан. Уг зоорийн давхарт дулааны болон бохир усны шугам халаалтын насос, цахилгаан хангамжийн шийт байрладаг гэж хариуцагч тайлбарласан, маргаж байгаа зоорийн давхарт Түмэн туст СӨХ үйл ажиллагаа явуулдаг байна.

 

Мөн ээ- ХХК-ийн 5 давхар орон сууцны барилгын ажлын зурагт зоорийн давхарт техникийн өрөөнүүд байхаар төлөвлөгдсөн байх ба уг ажлын зурагт өөрчлөлт орсон, 20,,,,,,, оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар Хөрөнгө хуваарилах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,,,,,,,7 дугаар зүйлийн ,,,,,,,7.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,,,,,,,2 дугаар зүйлийн зааснаар ,,,,,,,2.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 841,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,,,,,,,7 дугаар зүйлийн ,,,,,,,7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Н.БАТЗОРИГ