2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/00412

 

 

 

 

 

 

 

 

2024 01 17 184/ШШ2024/00412

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Э.Амин-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч. Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Тахилтын * дугаар гудамж * тоотод оршин суух, *,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Тахилтын *дугаар гудамж* тоотод оршин суух, * нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, *дугаар хороолол,* тоотод оршин байх,* ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, *дугаар хороо, * тоотод оршин суух, *0/ нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 5,110,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, нэхэмжлэгч * хариуцагч *гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн өмгөөлөгч *, иргэдийн төлөөлөгч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *, *нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *миний бие 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн * улсын дугаартай * маркийн суудлын автомашинтай ээж *, том хүү *, бага хүү *ын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, хилчин хотхоны зүүн замаар явж байтал ар талаас хариуцагч Hyundai avante маркийн * улсын дугаартай* ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй автомашиныг согтуугаар жолоодож хурд хэтрүүлэн миний машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Улмаар тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гарсан газарт үзлэг хэмжилт хийж иргэн *ийн буруутай нь тогтоогдож, зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан.

Иймд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангалгүй замын хөдөлгөөнд оролцож миний эд хөрөнгө болон зорчигч, жолооч миний биед хохирол учруулсан буруутай үйлдлээс бидэнд учирсан хохирол нь машинд учирсан хохирол 3,675,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 185,000 төгрөг, хүү *ын эмчилгээний төлбөр 100,000 төгрөг, хүү *ын авсан тосон түрхлэг 10,550 төгрөг, хүү *ын эмчилгээний төлбөр 250,000 төгрөг, *гийн эмчилгээний төлбөр 400,000 төгрөг, *гийн эмчилгээний төлбөр 400,000 төгрөг, эмчилгээ хийлгэхдээ явсан бензиний төлбөр 90,000 төгрөг нийт 5,110,550 төгрөг болж байна. Иймд бидэнд учирсан хохирлыг Hyundai avante маркийн * улсын дугаартай автомашины эзэмшигч* ХХК болон * нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 10 сард ээжийгээ ажлаас нь авч хүүхэдтэйгээ машинтайгаа Хилчин хотхоноос уруудаад явж байхад араас машин ирж хүчтэй мөргөсөн. Бууж ирээд яагаад араас мөргөсөн талаар асуухад 3 залуу архи уусан байдалтай бууж ирсэн. Яагаад мөргөсөн талаар асуухад бид 3 мөргөөгүй өөр хүн жолоо барьж яваад зугтаачихлаа гэсэн. Цагдаа ирээд Баянхошуунд байдаг цагдаагийн хэлтэст очиж өргөдлөө бичиж өгсөн. Өргөдлөө бичиж өгөөд тэр орой нь 2 хүүхдээ гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. 1 сартай хүүхэд байсан тул унтуулгатай томографт үзүүлсэн. Том хүүхэд маань толгой нь доргиж, өлгийтэй хүүхэд маань ээжтэй явж байгаад өлгийтэйгээ доргисон. Маргааш нь бариач дээр очиж бүтэн биеийн бариа хийлгэсэн. Би бас цээж хэсгээрээ доргисон тул бариач дээр очиж бариулсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар хэрэг маргаан шилжиж ээлж дараалан мэдүүлэг авсан.

Тэгээд бид автомашины үнэлгээ хийлгэсэн, тухайн үед бага хүү маань дөнгөж 2 сартай хүүхэд байсан учир эмч имирай, томограф хийж болохгүй гээд хэрэв шөнө уйлаад байвал уулгаарай гээд эм, тосон түрхлэг бичиж өгснийг эмийн сангаас авч хэрэглэсэн. Хүүхэд маань уйлаад байсан тул толгой, нурууны бариа хийлгээд 100,000 төгрөгийг төлсөн. Мөн том хүү болон ээж бид 3 бас тэр эмнэлэгт бариа хийлгэсэн. Нэг өдрийн бариа хүүхэд 25,000 төгрөгөөр, том хүн 80,000 төгрөгөөр барьсан. Бид анх өмчлөгч нь* ББСБ дээр нэр нь бүртгэлтэй байсан болохоор нь хариуцагчаар Их алтан хүрд ХХК-ийг сонгож нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл* ХХК нь хариуцахгүй барьцаалж зээл авч байгаад хаасан, * өмчлөгч нь гэхээр нь *г хариуцагчаар сонгосон. * би хариуцахгүй миний машиныг * унааж явсан учир хохирлыг хариуцна гэхээр нь тэр хүнийг олох гэтэл хаяг байхгүй, олдохгүй байсан. * нь *ийг таньдаг, хамт ажилладаг байсан, найз нөхөд гэж ярьж байсан. Өнөөдөр эд нар хамт архи уусан, өөрөө машинаа унаж явах боломж олгосон учир өөрөө бидний хохирлыг хариуцаад тэр хүнээсээ олж авах эсэх нь эдний асуудал байх. Бид энэ ослоос хойш маш их хугацаа өнгөрч байна. Одоо хэргийг дуусгаж хохирлоо шүүхээс тогтоосон хэмжээгээр *гээс гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед байцаалт хийсэн байцаагч нь та 1,000,000 төгрөг аваад тохир гээд байсан. Би энэ залуу өөрөө барьж явсан учраас байцааж шалгаж өгөөч гэхэд байцаагч маань ерөөсөө тоогоогүй. Цагдаа үзлэг хийгээд явсан. Жолоо барьж явсан жолоочийг нь эрэн сурвалжлаад олдоггүй, үүнээс болж хэрэг шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байна. Тухайн үед гэнэт араас мөргөөд бид юу болов гээд харахад * гээд залуу жолооны ардаас бууж ирэхийг би харсан. Тэгээд хүүхдүүд айж уйлалдаад айж сандраад юу ч хийж чадаагүй. Энэ ослоос болж би доргилт авсан учир толгой тархи өвддөг, даралт ихэсдэг болсон, би маш их стресстэй сэтгэл санааны хувьд хүнд байна. Машин харахаар айж байна. Энэ хэрэг 3,4 жил болж байгаа хэрэг байна. * өөрөө хамт архи уучихаад яагаад тэр хүнд түлхүүрээ өгч явуулж байгаа юм бэ, тэгээд өдий болтол тэр хүн нь буруутай бол олоод ирэх боломж байсан. * * төлбөрийг төлнө гээд байгаа боловч *ийгээ олж ирдэггүй, анх найз нөхөд гэж явж байгаад одоо болтол яагаад үнэхээр хохирсон бол хайгаад олоод ирж болохгүй байсан юм. Одоо бид энэ хэргийг сунжруулах боломжгүй, өнөөдөр дуусгах хүсэлтэй байна. Маш их нааш цааш явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч* ХХК-ийн төлөөлөгч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Их алтайн хүрд ХХК-ийн нэр дээр байгаа * улсын дугаартай *арлын дугаартай *маркийн автомашины тээврийн хэрэгсэлийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Цэдэндорж овогтой ** дугаартай зээлийн гэрээ үйлдэн барьцаанд нь * автомашиныг* ХХК-ийн нэр дээр шилжүүлж зээл авсан. Зээлээ 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үндсэн үлдэгдэл 606,000 төгрөг, хүү 44,000 төгрөгийн хамт нийт 650,000 төгрөгийг төлөн зээл хаасан. 2019 оны 11 дүгээр сарын 17-нд *гийн өмч болох * тээврийн хэрэгслийг шилжүүлэх албан тоот нэг удаа, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр албан тоот дахин өгсөн тул * улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *гийн өмч мөн болно. Албан тоотын дагуу өмчөө нэр дээрээ шилжүүлж авах шаардлагыг удаа дараа тавьсан болно. Иймд* ХХК нь тус тээврийн хэрэгслийн хувьд хамааралгүй бол гэжээ.

 

Хариуцагч * шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: * би тус автын ослын хэрэгт буруугүй жолоо барьж явсан жолооч буруутай учир нь би тэр залууд машин барьж гэж зөвшөөрч унуулаагүй дураараа хаалганд байсан ажлын түлхүүртэй цуг байсан машины түлхүүр бүгдийг авч гарч осол гаргасан байсан. Би тэр өдөр юу болсныг мэдээгүй маргааш нь мэдсэн. Би өрх толгойлсон 3 хүүхэдтэй өвчтэй бие муутай групптэй нэг дүүгийн хамт амьдардаг. Айлын хашаанд гэр түрээсэлж амьдардаг би өөрөө тархины судас нарийсалтай мартаж санадаг, сахарын өвчтэй нүүр мурийж нүүрний саажилттай болсон би энэ хариуцлага хүлээж чадахгүй би ч бас хохирогч машинаа тэр залуугаар төлүүлнэ гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагч *гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: * нь 2021.10.12-ны өдөр хариуцагчийн үсчиний газарт 2 найзтайгаа ирсэн. Тухайн үед * үсчин *ай хамт ажиллаж байсан. * нь Ц*ийн үсчиний газрын түлхүүртэй хамт байсан машиныг түлхүүрийг хэлэлгүйгээр авч гараад машиныг маань унаж яваад машин мөргөж осол гаргасан. * нь согтуугаар, *гийн автомашиныг зөвшөөрөлгүйгээр унаж осол гаргасан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нарын шаардсан мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй, хариуцахгүй *ээс шаардах хэрэгтэй.

Хариуцагч *гийн зөвшөөрөлгүйгээр * автомашины түлхүүрийг авч гараад үсчний газраас хол биш газар осол гаргасан байдаг. * гэм буруутай учир * хохирол төлөхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Уг ослоос болж * ч гэсэн эд хөрөнгөөрөө хохирсон, автомашинаа одоо болтол журмын хашаанаас авч чадаагүй байгаа. *тэй хамт амьдарч байсан зүйлгүй гэдэг, хамт нэг дор хэсэг хугацаанд ажиллаж байсан гэдэг. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг баримт байхгүй, нотлогдохгүй байгааг шүүх анхаарч үзэх байх. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудын тухайд: Нэхэмжлэгчээс төлбөрийн баримт, Цагдаагийн хошууч *ын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаа, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, * улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, *ын * дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, *ын * дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон тэмдэглэл, *ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Мастер үнэлгээ ХХК-ийн төлбөрийн баримт, фото зураг, Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн * дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан, зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч* ХХК-иас 2019.11.17-ны өдөр Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн өмчлөл, гэрчилгээ өөрчлүүлж бүртгүүлэх тухай хүсэлт, барьцаат зээлийн гэрээ,* ХХК, * нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *дугаартай зээлийн гэрээ, зээл хүсэгч *гийн анкет, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зэрэг бичгийн баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс * хэргийн дугаартай *эд холбодох зөрчилийн хэргийн материалыг талуудын гаргасан хүсэлтээр ирүүлснээс зохигчид нэмж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны замд гарсан зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, *гийн гаргасан тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хохирогч *гээс авсан мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны * дугаартай тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн холбогдогч *ээс авсан мэдүүлэг, Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн цагдаагийн хошууч *ын магадалгаа, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай санал зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Иргэдийн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Уг хэрэгт* ХХК гэм буруугүй байна. Иргэн * жолоодох эрхийн үнэмлэхгүй байж автомашиныг согтуугаар жолоодож явсан учраас хохирлыг хариуцах ёстой. Мөн хариуцагч * анхаарал болгоомж алдсан, хамт архи ууж байсан, өөрийн эд хөрөнгөө хамгаалаагүй учир буруутай гэж үзэж байна. гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч * * нар нь хариуцагч* ХХК, * нарт холбогдуулан гэм хорын хохиролд 5,110,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч *гийн өмчлөлийн * улсын дугаартай *арлын дугаартай *маркийн автомашиныг иргэн Алтанхуягийн * нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16.30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Хилчин хотхоны зүүн замд жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Toyota Prius 20 маркийн *, Toyota * маркийн * улсын дугаартай автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Замын Цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэг хийсэн тэмдэглэл, газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн шийтгэл ногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай Эрх бүхий албан тушаалтны санал, Зөрчлийн хэрэг нээсэн * дугаартай материалд авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

 

Уг зам тээврийн ослын улмаас тухайн осол болоход Toyota Prius 20 маркийн * улсын дугаартай автомашиныг жолоодон явсан нэхэмжлэгч * түүнтэй хамт түүний ээж нэхэмжлэгч *, *гийн төрүүлсэн хүүхдүүд болох *, * нар зорчин явж байсан бөгөөд тэдний эрүүл мэндэд болон эд хөрөнгөд хохирол учирсан байна.

Зам тээврийн осол болох үед хариуцагч *гийн өмчлөлийн * улсын дугаартай *арлын дугаартай * маркийн автомашиныг иргэн Алтанхуягийн * согтуугаар, жолоодох эрхгүйгээр жолоодож явсан, уг тээврийн хэрэгсэл нь* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, уг автомашиныг тус компанид барьцаалан зээл авч, эзэмшиж ашиглаж байсан талаараа маргадаггүй.

Харин хариуцагч * нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбар гаргахдаа уг ослыг * өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр автомашиныг дур мэдэн унаж осол гарган бусдад хохирол учруулсан учир хариуцахгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нар ...хариуцагч * өөрөө *ийг таньдаг, найз нөхдийн холбоотой, түүнээсээ өөрөө хохирлоо нэхэмжлэх ёстой, бидний хохирлыг өмчлөгчийнхөө хувиар барагдуулах үүрэгтэй, өөрөө автомашиныг унах боломж олгосон... гэж тайлбарладаг.

Хариуцагч * * өөрийн зөвшөөрөлгүй автомашиныг унаж явсан гэж тайлбарладаг боловч түүний * дугаартай зөрчлийн хэрэгт гаргасан тодорхойлолт, мэдүүлэгт ...* манай ажил дээр 2 найзтайгаа ирж пиво ууя гээд бид үсчний газраа хааж байгаад ууцгаасан. Уучихаад дахиад гарч 2.5 л сэнгүр пиво гурван савыг авч ирээд манай үсчний газрын охин, *, түүний 2 найзын хамт 5-уулаа хувааж уусан. Машины түлхүүр, үсчний газрын түлхүүртэй хамт хаалганд зоолттой байсан, * пиво авахаар гарахдаа түлхүүрийг авч гаднаас цоожилж яваад эргээд орж ирсэн. Дараа нь гаднаас цоожлоод гараад явсан байхаар нь пиво авахаар гарсан байх гэтэл гаднаас * машиныг чинь унаж яваад машин мөргөчихлөө гээд 2 найз нь орж ирсэн, тэгээд удалгүй * орж ирсэн. Машин хаана байна гэхэд үүдэнд буцаагаад тавьсан гайгүй гэж хэлэхээр нь уучихсан байсан учир унтаад өгсөн... гэх мэдүүлэг тайлбар, гэрч *ын ...*тэй хамт үсчний газар ажилладаг байсан. Тэр өдөр *тэй сар гаран уулзаж найзалж байсан * гэдэг залуу гаднаас 2 найзтайгаа орж ирээд үсчний газрын амрах өрөөнд пиво ууж байсан. Тэгээд 3-уулаа гарч явж гаднаас пиво авч ирж ууж байгаад дахиад гараад явсан. Би түлхүүр авч явсныг мэдээгүй, * машин унаж яваад осол гаргачихлаа гээд найз нар нь орж ирсэн. Автомашиныг авч явсныг 1 цаг гарангийн дараа мэдсэн.... гэх мэдүүлгүүдээр түүнийг ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн *эд тээврийн хэрэслийг ашиглах боломж олгосон гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учруулсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч *гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд хариуцагч * нь мөн өөрөө хохирогч, эд хөрөнгөөрөө хохирсон, * зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг унаж ашигласан түүнээс хохирлоо гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хугацаанд буюу зам тээврийн осол гарснаас хойш зөрчлийн хэрэг материал нээн шалгах явцад Замын цагдаагийн газар мэдүүлэг өгч байснаас өнөөг хүртэл хугацаанд түүнд холбогдуулан ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямарваа нэгэн хүсэлт санал гаргаагүй болохыг дурдаж байна.

 

Бусдын эрх, амь, нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан байна. Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорын хохирлыг тээврийн хэрэгсэл өмчлөгч болон эзэмшигчийн алинд ч холбогдуулан шаардах эрхтэй тул хариуцагч* ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзан, хариуцагч *гээс гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч * * нар нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамтран хариуцагчаар *ийг оролцуулах, түүний оршин суугаа газар мэдэгдэхгүй учир эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авахаас татгалзсан үндэслэл, шүүхийн тогтоолд гомдол гаргаагүй, мөн энэ асуудлаар нэхэмжлэгч нар шүүхэд дахин хүсэлт санал гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч* ХХК болон * нараас татгалзаж, хариуцагчаар *г тодорхойлон түүнээс гэм хорын хохиролд 5,110,550 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *нь Toyota Prius 20 маркийн * улсын дугаартай автомашины өмчлөгч мөн болох нь тогтоогддог. *нь ослын улмаас өөрийн өмчлөлийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *Үнэлгээ ХХК-иар хийлгэж, тус газраас гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний * дугаартай тайланг гарган ирүүлсэн байна. Уг үнэлгээгээр нэхэмжлэгч *ийн өмчлөлийн Toyota Prius 20 маркийн * улсын дугаартай автомашинд нийт 3,675,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон байна. Мөн уг Үнэлгээг гаргуулахад *э ХХК-д нэхэмжлэгчээс үнэлгээний хөлс 185,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч * мөн өөрийн эмчилгээний зардалд бариа хийлгэсний төлбөрт 400,000 төгрөг, төрүүлсэн хүүхдүүд болох * эмчилгээний зардалд 250,000 төгрөг, *ын эмчилгээний зардалд 100,000 төгрөг, тосон түрхлэг авч хэрэглэсний зардалд 10,550 төгрөг, эмчилгээ хийлгэхэд зарцуулсан бензиний зардалд 90,000 төгрөгийг тооцон нэхэмжилдэг.

Уг төлбөрөөс баримтаар тогтоогдож буй * ХХК-иас 2021.10.12-ны өдөр худалдан авсан өвчин намдаах лаа, тосон түрхлэгийн үнэд нэхэмжилсэн 10,550 төгрөг, *ХХК-иас шатахууны төлбөрт нэхэмжилсэн 90,000 төгрөгийг буюу 100,550 төгрөгийг гаргуулж, үлдэх физик эмчилгээ буюу бариа хийлгэхэд зарцуулсан *гийн 400,000 төгрөг, * эмчилгээний зардалд 250,000 төгрөг, *ын эмчилгээний зардалд 100,000 төгрөг, нэхэмжлэгч *гийн 400,000 төгрөг нь тус тус хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нар дээрх нэхэмжлэлийг шаардлагыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан ...иргэн * жолоодох эрхийн үнэмлэхгүй байж автомашиныг согтуугаар жолоодож явсан учраас хохирлыг хариуцах ёстой. Мөн хариуцагч * анхаарал болгоомж алдсан, хамт архи ууж байсан, өөрийн эд хөрөнгөө хамгаалаагүй учир буруутай гэж үзэж байна... гэх дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч * * нарын гаргасан 5,110,550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,960,550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 1,150,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч* ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч * нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай, холбогдох этгээдээс шаардан шүүхэд хандахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *гээс 3,960,550 /гурван сая есөн зуун жаран мянга, таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * * нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,150,000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг болон хариуцагч* ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН

 

 

Э.АМИН-ЭРДЭНЭ