Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 28

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат   би

Нэхэмжлэгч: С.Раднаадорж

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 3 дугаар тогтоолын хавсралтын 24-т бүртгэгдсэн Самбуу овогтой Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээж,  мөн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолын 24 дүгээрт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн нэхэмжлэгч С.Раднаадоржийн “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Раднаадорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Самбуу овогтой Раднаадорж миний бие 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр тус шүүхэд “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 3 дугаар тогтоолын хавсралтын 24-т бүртгэгдсэн Самбуу овогтой Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээж,  мөн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолын 24 дүгээрт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг болохыг  тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 3 дугаар тогтоолын хавсралтын 24-т бүртгэгдсэн Самбуу овогтой Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээж,  мөн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолын 24 дүгээрт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардсан нэхэмжпэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн С.Раднаадоржоос Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд  холбогдуулан  “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 3 дугаар тогтоолын хавсралтын 24-т бүртгэгдсэн Самбуу овогтой Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээж,  мөн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолын 24 дүгээрт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч С.Раднаадорж “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтээ 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,...,”, 66 дугаар зүйлийн 66.1.–д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах болно.”, 66.2.-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Раднаадорж нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч С.Раднаадоржийн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 3 дугаар тогтоолын хавсралтын 24-т бүртгэгдсэн Самбуу овогтой Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээж,  мөн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолын 24 дүгээрт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Нэхэмжлэгч С.Раднаадоржид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар нэхэмжлэгч С.Раднаадоржийг “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 3 дугаар тогтоолын хавсралтын 24-т бүртгэгдсэн Самбуу овогтой Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээж,  мөн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолын 24 дүгээрт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн С.Раднаадоржийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.5.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

     ШҮҮГЧ                                          С.ГАНБАТ