Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00387

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00387

 

 

хххх ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02627 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч хххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ххххххххххх-т холбогдох

Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд ттухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, Б.Отгонтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1.Нэхэмжлэгч хххх ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1а. ххххххххххх нь хххх ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураан авсны дараа өмчлөгчөөс үнийн санал авч, талуудын хооронд үнэ тохиролцуулах арга хэмжээ авах ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь хххх ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14300839/23 дугаар тогтоолоор хураан авсны дараа өмчлөгч хххх ХХК-аас үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлээгүй. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/426 тогтоолоор***** ХХК-ийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна.

1б.Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгчид танилцуулаагүй.

1в.Хөрөнгийн үнэлгээний***** ХХК-ийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан нийцээгүй. Тодруулбал, хххх ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн онцлог шинж байдал, зах зээлийн үнэлгээ тогтооход ашигтай давуу талуудыг судлаагүй, үндэслээгүй, энэ талаар үнэлгээний тайланд тусгаагүй, үнэ тогтоосон үндэслэл тодорхой бус байна. Мөн хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл нь***** ХХК-ийн үнэлгээнд бодитой тусгагдаагүй байна.

1г.хххх ХХК-ийн өмчлөлийн тус үл хөдлөх хөрөнгө нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, м.кв талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй, хотын А зэрэглэлийн төв бүсэд байрлалтай зэрэг давуу байдлаараа зах зээлийн бодит үнэ ханш нь 3,500,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө. Уг объект өмнө нь 70 хувийн гүйцэтгэлтэй байсан, одоо үнэлгээ хийх үеийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй болсон. Гэтэл***** ХХК нь хххх ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнийг багаар буюу 2,152,405,100 төгрөгөөр үнэлсэн. Иймд***** ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарын агуулга: хххх ХХК-аас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дугаар захирамжаар 23,039,506 төгрөгийг Б.Нд, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 233 дугаар захирамжаар 7,044,000 төгрөгийг Б.Тд, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний 282 дугаар захирамжаар 16,254,000 төгрөгийг Н.Эд, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1027 дугаар шүүхийн шийдвэрээр 15,180,000 төгрөгийг Б.Бд, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5813 дугаар захирамжаар 16,650,330 төгрөгийг Б.Дд, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2087 дугаар захирамжаар 25,702,017 төгрөгийг М.Нд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 211/Ч шийдвэр болон Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 9 дугаар сарын 19-ний өдрийн 907 дугаартай магадлалаар 32, 662,775 төгрөгийг П.Бт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7943 дугаар захирамжаар 19,944,000 төгрөгийг ***ХХК-д, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8237 дугаар захирамжаар 49,210,000 төгрөгийг *** ХХК-д, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8955 дугаартай шийдвэрээр 13,745,310 төгрөгийг Эрдэс бетон ХХК-д, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1675 дугаартай шийдвэрээр 318,850,750 төгрөгийг *** ХХК-д, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2213 дугаар шийдвэрээр 72,473,000 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2273 дугаар захирамжаар 12,000,000 төгрөгийг Т.Энхгэрэлчулуунд, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18771 дугаар захирамжаар *** ТӨХК-д 4,522,129 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрүүдийн дагуу холбогдох ажиллагаа явуулж төлбөр төлөгч хххх ХХК-ийн өмчлөлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, тоот хаягт байршилтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй 3,450 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14300839/01 дугаар тогтоолоор битүүмжилж, мөн сарын 08-ны өдрийн 14300839/23 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч хххх ХХК нь дээрх эд хөрөнгөд үнийн санал өгөх боломжгүй учир шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/426 дугаар тогтоолоор***** ХХК-ийн шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний***** ХХК дээрх үл хөдлөх хөрөнгийг 2,152,405,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4/122/36514 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч хххх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дагва-Очирт гардуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар үнэлгээтэй холбоотой гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасныг зөрчсөн. Мөн өмнө нь энэ үнэлгээний талаар гомдол гаргасан учир дахин гомдол гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***** ХХК-ийн тайлбарын агуулга:*****" ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/426 дугаар шинжээч томилох тухай тогтоолд газар үнэлэх талаар тусгагдаагүй байхад шинжээч дур мэдэн газрыг үнэлсэн нь хууль бус байна.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1,386 м.кв газрыг ***** ХХК-д гараж, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж гэрчилгээ олгосон. Мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/420 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо хаягт байрлах, нэгж талбарын ***дугаар бүхий 2,034 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших гэрчилгээ олгосон.

***** ХХК нь хххх ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр арилжааны гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан ***** ХХК-ийн өмчлөлийн 0083030 тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй гараж, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө буулган газраа чөлөөлж, хххх ХХК-ийн зураг төслөөр газар дээрээ барилга бариулж, улсын комисс ажиллан ашиглалтад оруулахыг зөвшөөрсний дараа газрыг хххх ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгч, А корпусын 883,2 м.кв талбай бүхий үйлчилгээний болон орон сууцны зориулалттай 1, 2, 3 давхар мөн орон сууцны хонгилын гуравны нэг хэсгийг ***** ХХК авахаар харилцан тохиролцсон.

Шинжээч нь газар эзэмших эрхийн үнэлгээг 250,546,000 төгрөг гэж ойр байршилтай жишиг 3 газартай харьцуулж үнэлсэн. Шинжээчийн гаргасан үнэлгээ нь Монгол Улсын Засгийн газрын Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл бүс, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолыг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, ямар зориулалтын газартай жишиж байгаа нь тодорхойгүй, үнэгүй.мн" сайтаас хоосон газартай жишиж харьцуулан үнэлсэн байх тул***** ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу ххххххххххх-т холбогдох хххх ХХК-ийн өмчлөлийн Ү-****дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Д тоот хаягт байршилтай 3,450 м.кв талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулттай хөрөнгийг 2,152,405,100 төгрөгөөр үнэлсэн***** ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж хариуцагч ххххххххххх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: **** ХХК-ийн үнэлгээний тайланд 50Б блокийг үнэлсэн үнэ болох 2,152,405,100 төгрөгт тухайн барилгын ногдох газрын үнэ цэнийг 250,546,000 төгрөгөөр тооцон нийт үнэд шингээж гаргасан нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэгт заасантай бүрэн нийцсэн, газраас салгаж үл болох хөрөнгийн үнэ байх бөгөөд шүүгч энэ бүхнийг харгалзалгүйгээр **** ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заасан заалтыг зөрчөөгүй тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч давж гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч хххх ХХК нь хариуцагч ххххххххххх-т холбогдуулан **** ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ./1хх1-3,58,59/

3.ххххххххххх нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2110/Ч дугаар шийдвэр, гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасанд нийцсэн байна. /1хх20-21/

4.Талууд барьцаа хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, үнэлгээ хийлгэх шинжээч томилсон ажиллагаанд маргаангүй, шинжээчийн үнэлгээ нь хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул талуудаас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9-426 дугаартай тогтоолоор *** ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн байна. /1хх 61-63/

6. Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоолд 3,450 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоохыг даалгасан байхад шинжээч зөвхөн Б блокт ноогдох 462 м.кв талбайн газрын үнийг тогтоож, нийт газар эзэмших эрхийн үнэ цэнийг 250,546,000 төгрөгөөр тодорхойлсон нь ойлгомжгүй. Иймээс шинжээч***** ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасанд үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд уг үнэлгээг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/02627 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД