| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/01818/И |
| Дугаар | 191/ШШ2025/07007 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/07007
2025 08 25 191/ШШ2025/07007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн дж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, -р байр, 71 тоот хаягт оршин суух, Г*******гийн *******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, ******* хотхон, -р байр, 54 тоот хаягт оршин суух, Сн Жд /РД: / холбогдох
8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.Жын түрээсийн төлбөр 9,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,
Хариуцагч С.Ж,
Хариуцагчийн өмгөөлөгч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.******* нь *******,*******, ******* хотхоны -р байрны В1 давхрын 71 тоотын авто зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар С.Жтай тохирч, төлбөрийг хувааж төлөхөөр болсон.
Г.******* нь авто зогсоолын төлбөрөөс урьдчилгаа төлбөрт 2020 оны 04 сарын 04-ний өдөр С.Жын Хаан банк дахь тоот данс руу 5,000,000 төгрөгийг 71 тоот гаражийн төлбөр гүйлгээний утгатай эхнэр н.гийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот данснаас, 2020 оны 09 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг -71 тоот гаражийн төлбөр гүйлгээний утгатай эхнэр н.гийн Хаан банк дахь тоот данснаас, 2021 оны 05 сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг 71 тоот гаражийн төлбөр гүйлгээний утгатай, 2022 оны 08 сарын 18-ны өдөр С.Жын охин Ж.Аы Хаан банк дахь тоот данс руу 1,000,000 төгрөгийг 71 тоот гаражийн төлбөр гэсэн гүйлгээний утгатай, нийт 16,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн.
2022 оны 08 сарын 21-ний өдөр Г.******* нь АНУ-руу гэр бүлээрээ удаан хугацаагаар ажиллаж амьдрахаар явсан бөгөөд С.Жын охин Ж.А авто зогсоолоо ашиглахгүй бол өндөр үнээр зараад төлбөрийг чинь буцааж өгье гэхээр нь зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан.
С.Ж авто зогсоолыг 35,000,000 төгрөгөөр зараад Г.*******ийн төлсөн урьдчилгаа 16,000,000 төгрөгийг төлнө гэсэн бөгөөд 2023 оны 01 сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хэрэгт авто зогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдсан баримт бүртгэлээс ирсэн байсан.
Үлдэгдэл 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй байх тул С.Жаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Ж би *******,*******,*******, Нарны зам, -р байрны В1 давхрын 12 м.кв талбай бүхий авто зогсоолыг сарын 240,000 төгрөгөөр түрээслүүлэх гэрээг Г.*******той 2019 оны 10 сарын 09-ний өдөр байгуулсан.
2019 оны 10 сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны гаражийн түрээсийн төлбөрт 664,000 төгрөг төлсөн. Түрээслэж байсан гаражаа 2020 онд 25,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьж, 16,000,000 төгрөгийг төлбөрт төлсөн. Төлбөрөө бүрэн төлөөгүй тул түүнд гаражийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй.
Гэтэл Г.******* 2022 оны 08 сард гэр бүлээрээ АНУ-руу удаан хугацаагаар явахаар болсон гэж гаражийг худалдаж авахаас татгалзсан тул би 2023 оны 01 сард өөр хүнд худалдсан.
Г.******* гаражийг 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 сар дуустал 34 сар, үүнээс хойш түүний дүү 4 сар ашигласан.
Энэ хугацаанд анх байгуулсан түрээсийн гэрээ ёсоор сарын 240,000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг тооцоход нийт 38 сарын түрээсийн төлбөр 9,120,000 төгрөг болсон.
Г.*******ийн 3 жилийн түрээсийн төлбөрийг АНУ-руу явах хүртэл хугацаагаар тооцоход 8,160,000 төгрөг болсон ба түүний надад шилжүүлсэн 16,000,000 төгрөгөөс түрээсийн төлбөрийн 160,000 төгрөгийг хөнгөлж, мөн дүүдээ ашиглуулсан 4 сарын мөнгийг хасч зөвхөн 8,000,000 төгрөгийг суутган, үлдэх 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.
8,000,000 төгрөгийг миний охин Ж.А Хаан банк дахь 515061333 тоот данснаасаа Г.*******ийн Хаан банк дахь тоот данс руу 2023 оны 04 сарын 01-ний өдөр шилжүүлсэн.
Хүний өмч хөрөнгийг худалдаж авна гэж өөрийн эзэмшилдээ өчнөөн удаан хугацаагаар байлган, өгсөн мөнгөө буцааж авна гэж байгааг зөвшөөрөхгүй туд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч С.Ж би нэхэмжлэгч Г.*******той 2019 оны 10 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн*******, ******* орд хотхон, -р байрны 71 тоот авто зогсоолыг түрээслэх гэрээг байгуулсан.
Гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан боловч гэрээний 2.2-т Гэрээний хугацаа дуусахад талууд өөрөөр тохиролцоогүй бол ижил нөхцлөөр сунгагдсанд тооцно, 3.2-т Түрээслэгч түрээсийн төлбөрийг метр квадратаар тооцон нэг сарын 240,000 төгрөгийг тухайн сарын эцсийн баасан гарагийн дотор түрээслүүлэгчийн Хаан банкны тоот дансанл шилжүүлнэ, 12.1-т Талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн гэрээний нөхцлүүдийг нэхэмжлэгч Г.******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон.
Хариуцагч С.Ж би гэрээний үүргээ биелүүлж түүний эзэмшилд дээрх зогсоолыг шилжүүлсэн бөгөөд Г.*******оос зогсоолыг 38 сар ашигласны түрээсийн төлбөрт 9,120,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч С.Ж нь түрээсийн төлбөр 9,120,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******оос нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Талуудын хооронд 2019 оны 10 сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж тус гэрээгээр 2020 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 4 сарын хугацаанд, сарын 240,000 төгрөгөөр авто зогсоолыг түрээслэсэн.
Авто зогсоолыг нийт 4 сарын хугацаанд түрээслэж, түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон.
Үүний дараа авто зогсоолыг худалдаж авахаар хариуцагч С.Жтай тохиролцон худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн 16,000,000 төгрөгийг Г.******* нь С.Жд шилжүүлсэн.
2022 оны 08 сард Г.******* гэр бүлийн хамт АНУ-руу удаан хугацаагаар ажиллаж амьдрахаар явсан ба авто зогсоолын үлдэгдэл төлбөрөө төлөхөөр ажиллаж байсан боловч С.Жын охин Ж.А холбогдон та авто зогсоолоо ашиглахгүй бол өндөр үнээр зарах боломж байна, зараад таны шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлье гэсний дагуу зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний харилцаа 2020 оны 03 сарын 01-ний өдөр дуусгавар болж худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, С.Ж түрээсийн төлбөр шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, авто зогсоолын төлбөрт 16,000,000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн байна.
Хариуцагч С.Ж нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, Г.*******той 2019 оны 10 сарын 09-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээ,
Г.*******т 8,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Ж.Аы дансанд Г.******* нь 1,000,000 төгрөг төлсөн баримт,
Сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 13152 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс *******,*******,*******, Нарны зам, -р байрны 12 м.кв талбай бүхий 7 тоотын авто зогсоолын хувийн хэргийн хуулбарыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 06 сарын 04-ний өдөр баримтыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 30491 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.*******ийн Д Г.******* хаягаас хариуцагч С.Жын охин Ж.Аы хаяг хооронд 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 08 цаг 39 минутаас 2023 оны 01 сарын 04-ний өдрийн хооронд харилцсан чатад үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг 2024 оны 12 сарын 19-ний өдөр хийжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.Жд холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч С.Ж нь түрээсийн төлбөр 9,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Ж нь 2019 оны 10 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г.*******той түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн *******,*******,*******, Нарны зам, -р байрны 12 м.кв талбай бүхий 07 тоотын авто зогсоолыг Г.*******т 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс 2020 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл сарын 240,000 төгрөгөөр түрээслүүлэхээр,
түрээслэгч Г.******* түрээсийн төлбөр 240,000 төгрөгийг тухайн сарын эцсийн баасан гаригт түрээслэгч талын /Ж.А/ Хаан банк дах тоот дансанд төлөхөөр, түрээсийн төлбөрийг гэрээний хугацаанд тогтвортой байлгахаар талууд тус тус харилцан тохиролцжээ.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 30-34 дүгээр тал /
*******,*******, иргэн С.Жын үйлчилгээтэй 24 авто машины дулаан зогсоолтой 98 айлын орон сууцны барилгыг 2013 оны 06 сараас барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 08 сарын 01-ний өдөр барьж дуусгасан ба барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 08 сарын 25-ны өдрийн 2015/490 тоот актаар уг барилгыг 2015 оны 08 сарын 24-ний өдрөөс ашиглалтанд оруулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
/ХХ-ийн 99-104 дүгээр тал/
*******,*******,*******, Нарны зам, -р байрны 12 м.кв талбай бүхий 07 тоотын авто зогсоолын өмчлөгч С.Ж болох нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн уг авто зогсоолын хувийн хэргийн хуулбараар тогтоогдсон болно.
Түрээслэгч Г.******* нь 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрт нийт 664,000 төгрөг төлсөн талаар талууд хэн аль нь тайлбарласан ба түрээслүүлэгч С.Ж энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 127-136 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Авто зогсоолын түрээслэгч Г.******* нь түрээслүүлэгч буюу өмчлөгч С.Жд түүний өмчлөлийн гаражийг 25,000,000 төгрөгөөр худалдан авах санал 2020 онд гаргасныг өмчлөгч С.Ж хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар талууд мөн тайлбарлаж байна.
Худалдан авагч Г.******* нь худалдагч С.Жын Хаан банк дахь тоот данс руу 2020 оны 04 сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг,
2020 оны 09 сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг,
2021 оны 05 сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 18-ны өдөр С.Жын охин Ж.Аы Хаан банк дахь тоот данс руу 1,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг төлсөн талууд маргаагүй.
/ХХ-ийн 6-9, 29 дүгээр тал/
Худалдан авагч Г.******* 2022 оны 08 сарын 21-ний өдөр АНУ-руу гэр бүлийн хамт амьдрахаар явсан бөгөөд үүнтэй холбоотой тэрээр гэрээнээс татгалзсан талаараа тайлбарласан болно.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 30491 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.*******ийн Д Г.******* хаягаас хариуцагч С.Жын охин Ж.Аы хаяг хооронд 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 08 цаг 39 минутаас 2023 оны 01 сарын 04-ний өдрийн хооронд харилцсан чатад үзлэг хийхээр шийдвэрлэн үзлэгийг 2024 оны 12 сарын 19-ний өдөр хийжээ.
/ХХ-ийн 166-187 дугаар тал/
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,
243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Худалдагч буюу авто зогсоолын өмчлөгч С.Ж авто зогсоолыг 2023 оны 01 сарын 03-ны өдөр Ж.Энхзулд 30,000,000 төгрөгөөр худалдсан ба худалдан авагч Г.*******т 2023 оны 01 сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөгийг буцаалт гэж шилжүүлсэн талаар талууд мөн тайлбарлалаа.
/ХХ-ийн 27, 127-136 дугаар тал/
Худалдан авагч Г.******* нь 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс хойш 2022 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд авто зогсоолыг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгасан ба тэрээр 2020 оноос 2022 оны 08 сарын 21-ний өдрийг хүртэл буюу гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд авто зогсоолыг эзэмшил, ашиглалтандаа байлган эзэмшиж, ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй.
Хариуцагч С.Ж нь нэхэмжлэгч Г.*******оос 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 08 сар дуустал 34 сар, үүнээс хойш Г.*******ийн дүү 4 сар ашигласан гэж сарын түрээсийн төлбөрийг 240,000 төгрөгөөр тооцон, нийт 38 сарын түрээсийн төлбөр 9,120,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2022 оны 9-12 саруудад тухайн авто зогсоолыг Г.******* бус өөр этгээд эзэмшиж ашигласан гэх хариуцлагыг Г.******* хүлээх үндэслэлгүй.
9,120,000 төгрөг-960,000 төгрөг /Г.*******ийн дүү эзэмшсэн гэх 4 сар/-160,000 төгрөг /түрээсийн төлбөрөөс хөнгөлсөн гэж тайлбарласан/=8,000,000 төгрөг.
2019.10.09-2019.12.31-ний өдрийг дуустал 664,000 төгрөг төлсөн талаар өмчлөгч С.Ж маргаагүй.
2020.01.01-2022.08.01-ний өдрийг хүртэл 31 сар,
31*240,000 төгрөг =7,440,000 төгрөг /240,000 төгрөг 1 сарын төлбөр/,
240,000 төгрөг/31 хоног=7,742 төгрөг /1 хоногийн түрээс/,
7,742 төгрөг*21 хоног=162,582 төгрөг ,
Нийт 7,602,582 төгрөгийг /2020.01.01-2022.08.21-ний өдөр хүртэл авто зогсоолыг эзэмшин, ашигласны төлбөр/ нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.Жд төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасан тул худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс Г.*******чийн авто зогсоолыг өөрийн эзэмшилд байлгасан хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч С.Ж суутгасан нь үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 238 дугаар зүйлийн 238.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Жаас 397,418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,602,582 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч С.Жын түрээсийн төлбөр 9,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 238 дугаар зүйлийн 238.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Жаас 397,418 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,602,582 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч С.Жын түрээсийн төлбөр 9,120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг болон хариуцагч С.Жын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 160,870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Жаас 12,573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН