Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 119

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              М.Энхбаатар

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч      Д.Даваасүрэн

 Шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Батцэцэг, Т.Аззаяа

 Нарийн бичгийн дарга             Б.Намуунзул нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Ж.Мөнхбаатар, А.Гэрэлт-Од нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000000084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 06 дугаар сарын 06-нд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж аав ах 2 дүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 135 тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 12 жилийн сургалттай 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10-в ангид суралцдаг, Сартуул овогт Жаргалын Мөнхбаатар /РД:МЮ-02260612/

 

Монгол улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 1 дүгээр хэсэг 11 тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 12 жилийн сургалттай 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 10-в ангид суралцдаг, найрал дууны улсын аваргын алтан медаль шагналтай, ял шийтгэлгүй, Тайж нар овогт Аззаяагийн Гэрэлт-Од /РД:МЮ-02301419/

 

Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нар нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, 2-р хэсэг 029 тоотод оршин суух иргэн З.Наранбаатарын гэрийн цонхыг түлхэж онгойлгон гэрт нь нэвтрэн орж гэр дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг зэрэг бусад эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Гэрэлт-Одын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Цаашид ийм хэрэг хийхгүй. Энэ зүйлд маш их харамсаж байна. Анги хамт олон дотроо суралцах боломжоор хангаж өгнө үү...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Ж.Мөнхбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Дахин хэрэг зөрчилд холбогдохгүй. Анги хамт олон дотроо суралцах боломжоор хангаж өгнө үү...” гэх мэдүүлэг

Хохирогч З.Наранбаатарын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2 дугаар хэсэг 029 тоотод эхнэр хүүхдийн хамт 4 жил амьдарч байна. Манай эхнэр 2017 оны 12 дугаар сард амаржаад Орхон аймагт өөрийн ээж аав дээрээ түр амьдарч байгаа. Миний хувьд гэртээ түр хугацаанд байхгүй, айлын байр түрээслэж амьдарч байгаад 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн гэртээ амьдрахаар хувцас, ор хөнжил зэрэг ахуйн хэрэглээнүүдээ гэртээ 20 цагийн орчим гэрийнхээ хаалга, үүдийг цоожлоод ажилдаа яваад гэртээ хоноогүй. Маргааш өглөө нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг орчим гэртээ иртэл манай гэрийн хаалганы хажуу талын цонхны доод хэсэг нь онгорхой байхаар нь гайхаж хаалгаа онгойлгоод дотогш ороход угаалгын өрөөнд байсан хээрийн аранзны цүнх задалж, онгойлгоод дотор нь байсан 2 лаазалсан махны 1 нэгийг нь задлаж онгойлгоод аяга тавагны тавиур дээр тавьчихсан байсан. Ингээд хулгай орсноо мэдэж юу алга болсоныг үзтэл том өрөөний зурагтны тавиурнаас хаалгыг нь онгойлгоод дотор нь байсан 3 дунд, 1 жижиг гарын мөнгөн аяга авчихсан, манай унтлагын өрөөний шүүгээнээс ягаан өнгийн даалимбатай шаргал өнгийн хөөрөг 1 ширхэг, улбар шаргал өнгийн даалимбатай цагаан хөөрөг 1 ширхэг, гэрээс селфиний гар, гарын булчин чангалах базуур зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Батхуягийн 2018 оны 04 дүгээр сарын 21-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би З.Наранбаатар гэх залуугийн хөршөөр 5 жил амьдарч байна. Өчигдөр орой буюу 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед хажуу З.Наранбаатарын хашаанд хүүхэд дугарах шиг чимээ гарсан. Хашаа давуулаад хартал манай хашааны урдуур бараан өнгийн хувцастай 2 хүүхэд явж байхаар нь та хоёр хаа хүрч яваа юм гэхэд найзынхаасаа гараад явж байна гэсэн. Хашааны үзүүрийн айл Мөнхсайхан гэхээр нь Цэнээгийн гэрээс үү гэхэд тийм гэж хэлээд яваад өгсөн. Би ч удалгүй гэрлүүгээ орсон. Гэтэл З.Наранбаатар манай гэрийн цонхон дээр 13 цагийн орчимд ирээд манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. З.Наранбаатартай хамт хашаа руу нь ороход 3 цонхны захынх нь онгорхой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/

Гэрч Л.Отгонзаяагийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Садан төрлийн харилцаа холбоо байхгүй. А.Гэрэлт-Одын ээж бид хоёр ерөнхий боловсролын нэг сургуульд суралцаж, багаасаа найзалж нөхөрлөсөн хүмүүс. А.Гэрэлт-Одын төрсөн аавтай нь салчихсан, Т.Аззаяа хүүхдээ өөрөө өсгөж хүмүүжүүлсэн. Т.Аззаяа амралтын газар тогооч ажилтай, улирлын чанартай ажил хийдэг учраас өвөл нь амарч зун нь ажилтай байдаг. Амьдрал ахуйн хувьд сайнгүй, өрхийн орлого нь өөрийн ажил хөдөлмөр хийж олсон мөнгө нь байдаг. Т.Гэрэлт-Од нь хичээл сурлага хүмүүжилдээ сайн хүүхэд гэж би боддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

Гэрч Б.Цэцэгмаагийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Мөнхбаатар нь аав ээж ах дүүгийн хамт амьдардаг. Ээж нь 3 дугаар сургуульд туслах тогооч ажилтай. Аав нь яг тогтсон ажил хөдөлмөр байхгүй. Ахуй амьдралын хувьд сайнгүй. Ж.Мөнхбаатар нь зан байдлын хувьд төлөв даруу ажилсаг хүүхэд байгаа юм. Хичээл сурлагандаа сайн, аав ээжийнхээ үгэнд сайн ордог. Аав ээжийн анхаарал халамж сайн. Гэр бүлийн таагүй уур амьсгал байхгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/

Гэрч Ч.Алтантуяагийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр 12 жилийн ерөнхий боловсролын сургуульд 33 жил түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байна. Би А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарын 6-в бүлгийг 2013-2014 оны хичээлийн жилд анги даан авсан. Одоо манай анги 25 хүүхэдтэй 10 в бүлэг юм. А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нар нь манай ангийн хүүхдүүд учраас би сайн мэддэг. А.Гэрэлт-Од нь төрсөн ээж Т.Аззаяагийн хамт хоёулаа амьдардаг бол Ж.Мөнхбаатар ээж, аав, ах, 2 дүү нарынхаа хамт амьдардаг. А.Гэрэлт-Одын ээж улирлын чанартай ажил хийдэг бол Ж.Мөнхбаатар ээж нь 3 дугаар сургуулийн үйлчлэгч ажилтай, аав нь эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөргүй. Хоёулангийнх нь амьдрал ахуй сайнгүй. Гэхдээ хоол унд, хүүхдийн өмсөж хэрэглэх зүйлээр дутагдаж, гачигдсан зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай:

“1.Хэргийн газраас ирүүлж  бэхжүүлж авсан “8, 10” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн “1-7, 9, 11” гэж дугаарласан гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөр нь папилон санд байгаа хүмүүсийн  гарын мөртэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр тал/

Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 54-56 дугаар тал/

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ, төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

13 см диаметртэй мөнгөн аяга

ш

3

135.000

405.000

 

2

12 см диаметртэй мөнгөн аяга

ш

1

125.000

125.000

 

3

10см х 3.5см цагаан чулуун гартааман толгойтой төмөр нуухтай хөөрөг

ш

1

150.000

150.000

 

4

6.4см х 3.5см гартааман даваа толгойтой төмөр нуухтай хөөрөг

ш

1

100.000

100.000

 

5

36.5см х 16см хэмжээтэй улбар шар өнгийн даалимба

ш

1

250.000

250.000

Зүү ороох оёдлоор гараар оёсон Очир болон Нацагдорж хээтэй, загасан нуруутай зоосон ширээтэй

6

29.5см х 14см хэмжээтэй даалимба

ш

1

20.000

20.000

Энгийн машинаар оёсон даалимба

7

Булчин чангалагч базуур

ш

1

10.000

10.000

 

8

Селфиний гар

ш

1

5000

5000

 

 

Нийт дүн

 

 

 

1.065.000

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-5 дугаар тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр тал/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/

Өсвөр насны яллагдагч нарын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 60 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 дугаар тал/

Ж.Мөнхбаатарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 64 дүгээр тал/

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 67-70 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар тал/

А.Гэрэлт-Одын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 74 дүгээр тал/

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 75-79 дүгээр тал/

Шүүгдэгч нарын анги удирдсан багшийн тодорхойлолт /хх-ийн 80-81 дүгээр тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-85 дугаар тал/

А.Гэрэлт-Одын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/

Ж.Мөнхбаатарын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

 

           Шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нар нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, 2-р хэсэг 029 тоотод оршин суух иргэн З.Наранбаатарын гэрийн цонхыг түлхэж онгойлгон гэрт нь нэвтрэн орж гэр дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг зэрэг бусад эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч З.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 14-15/, иргэний хариуцагч Т.Аззаяагийн /хх-ийн 17/, Х.Жаргалын /хх-ийн 19/, гэрч Б.Батхуягийн /хх-ийн 22-23/ мэдүүлгүүд болон Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-05 дугаар тал/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт /хх-ийн 06, 08-11 дүгээр тал/, Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56/ зэрэг болно.                

         Шүүх дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон З.Наранбаатарын мэдүүлэг нь гэрч Б.Батхуягийн мэдүүлэг болон шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.              

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “.....орон байранд нэвтэрч хулгайлах.....” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна. 

         Иймээс шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “...орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу оногдуулах ял шийтгэлийг 2 дахин багасгаж эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Насанд хүрээгүй шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нар нь гэнэн томоогүй байдлаасаа болж анх удаа гэмт хэрэгт холбогдсон, уг гэмт хэргийн улмаас учруулсан хор хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан тэдэнд ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

         Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “ орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг нь хоёр жилээс найман жилийн хорих ял оногдуулах шийтгэлтэй байх ба энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байх тул хүнд ангиллын дээрх гэмт хэрэгт хэрэглэх боломжгүй байна. 

        Хохирогч З.Наранбаатарын зүгээс хэргийн материалтай танилцах үедээ шүүгдэгч нарт холбогдуулан нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэсэнд үндэслэн шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

        Шүүгдэгч А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.                  

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Тайж овогт Аззаяагийн Гэрэлт-Од, Сартуул овогт Жаргалын Мөнхбаатар нарыг  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Аззаяагийн Гэрэлт-Од, Сартуул овогт Жаргалын Мөнхбаатар нарт тус тус 02 жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 3-д заасныг журамлан ялтан Тайж овогт Аззаяагийн Гэрэлт-Од, Сартуул овогт Жаргалын Мөнхбаатар нарт тус тус оногдуулсан 02 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Энэ гэмт хэргийн улмаас ялтан нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Ялтан А.Гэрэлт-Од, Ж.Мөнхбаатар нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.   

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

   

ДАРГАЛАГЧ                                          Б.ЭРДЭНЭХИШИГ