Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 724

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, Д.Чанцалням, С.Оюунгэрэл нарын бүрэлдхүүнтэй, шүүх хуралдааны н бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******, Д.Л*******, Д.Б*******, О.Ц*******, хариуцагч Д.Ө*******, М.С*******, Б.Б*******, Р.Д*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батт*******ох  нарыг оролцуулан “Ч” ХХК нэхэмжлэлтэй,  Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Р.Д*******, татварын улсын байцаагч М.С*******, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ө*******, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б******* нарт холбогдох “...Татварын улсын байцаагч нарын т*******оосон 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0003808 дугаар тын т*******оох хэсгийн 1, 2, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, татвар т*******оосон захиргааны тын төлбөрийн хэмжээг өөрчлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын улсын байцаагч нарын 0003808 дугаар тад дурдсан зөрчлийн хувьд тын т*******оох хэсэгт дурдсанаар Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4, 24 дүгээр зүйлийн 24.2.5-д заасныг үндэслэн 42242213.1 мянган төгрөгийн нөхөн татвар, 21362137.2 мянган төгрөгийн хүү, шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг үндэслэн 3652256.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 1095677.0 мянган төгрөгийн торгууль, 1490123.9 мянган төгрөгийн алданги, нийт 69842407.8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан.

Харин “Ч” ХХК нь дараах үндэслэлээр Татварын улсын байцаагчийн 0003808 дугаар тыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Т*******оох хэсгийн нэгд хамаарах тайлбар: Актын зөрчлийн тэмдэглэлийн 1 дэх хэсэгт: Өөрийн ажлын байранд хамааралгүй БНХАУ-аас оруулж ирсэн ажилчдын виз, ажлын байрны төлбөр 2010 онд 103680.0 мянган төгрөг, 2011 онд 375840.0 мянган төгрөг, 2012 онд 43215.0 мянган төгрөг бүгд 522735.0 мянган төгрөгийн зардал бичиж, татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “.... орлогоос баримтаар нотлогдож буй шууд зардал, үүнд цалин, хөдөлмөрийн хөлс, бүх төрлийн материалын зардал түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан зүйл, уур, ус, эрчим хүч, түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл, албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно” гэсэн заалтыг зөрчсөн гэж 78410.3 мянган төгрөгийн нөхөн татвар 39205.1 мянган төгрөгийн хүү ногдуулсан.

Гэтэл манай компани уурхайн хэсэгт ажилладаг гадаад ажиллагсдын тоо квотын хэмжээндээ байдаг боловч манайд тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Б” ХХК, “Г” ХХК, “Ом******* ц ” ХХК гэсэн 3 компанийн гадаадын харьяат жолооч нарын виз, ажлын байрны төлбөрийг гэрээний дагуу манай компани хариуцан Гаалийн байгууллага болон Гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх газарт төлсөн. Эдгээр гадаадын харьяат жолооч нар нь Монгол Улсад бүртгэлтэй дээрх 3 компанийн авсан гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл, квотын хүрээнд хил нэвтрэх, ажлын байранд ажиллах эрх авсан ба зөвхөн манай компанийн олборлосон нүүрсийг зөөх үйлчилгээ үзүүлсэн.

Бид дээр дурдсан виз, ажлын байрны төлбөрийг дээрх квоттой компаниудад ажлын хөлс, үйлчилгээний төлбөр хэлбэрээр төлөх боломжтой байсан боловч хууль т*******оомжийн дагуу төсөвт төлөгдөх төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлүүлэх, тээврийн үйл ажиллд сөрөг нөлөөлөл, саатал, тасалдал гаргуулахгүй байлгах үүднээс компаниас шууд төсөвт төлсөн. Иймд 1992 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр гэж хамрагдах эдгээр зардлыг хасагдах зардлаар тооцох ёстой байдал зөрчлөөр тооцон нөхөн татвар хүү ногдуулж байгаа нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа илт хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Актын зөрчлийн тэмдэглэлийн 2 дахь хэсэгт: Экспортолсон нүүрсний борлуулалтын орлогыг гэрээний үнээр тооцсоноос 2010 онд 59046640.9 мянган төгрөг, 2011 онд 164434748.1 мянган төгрөг, 2012 онд 46918654.0 мянган төгрөг, нийт 270400043.0 мянган төгрөгийг борлуулалтад дутуу тооцож, татвар ногдох орлого бууруулсан зөрчил нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 4.1.1.-д Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого" Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Т*******вортой байдлын гэрээ”-ний 6.12-т “Хөрөнгө оруулагч нь "Н "-ийн нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлийн үнээр экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд 40560006.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 20280003.2 мянган төгрөгийн хүү ногдуулсан.

А.Энэхүү таас өмнө тус компанид дээрх үндэслэлээр УТОХГ-аас 2010 онд 210037 тоот тыг т*******оож байсан. Бид тыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа тайлбарласан ба Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл бидний гомдол тайлбарыг авч хэлэлцээд 2011 оны 3 сарын 22-ны өдрийн 23 дугаар т*******оолоор уг зөрчлийг хүчингүйд тооцож байсан. Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөл дээрх шийдвэрийг гаргахдаа ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзний хошууны үнийг жишиг болгон тооцож байгааг хууль т*******оомж болон т*******вортой байдлын гэрээг зөрчөөгүй гэж дүгнэж байсан.

Б.Татвар төлөгчийн зүгээс Засгийн газрын 2007 оны 88 дугаар т*******оолын дагуу Эрдэс баялгийн яам болон Уул уурхайн яамнаас зарладаг жишиг үнийг бид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тодорхойлоход жишиг болгон үздэг. Гэвч татварын улсын байцаагч нар энэхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тооцоход ашиглаж нөхөн татвар, хүү ногдуулж байгаа нь илт хууль бус үйлдэл юм.

Засгийн газрын 2007 оны 88, 2010 оны 39 дүгээр т*******оол, Татварын ерөнхий газрын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар баталсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ын 2.9-д зааснаар зөвхөн эрх зүйн туудыг зөвхөн “...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах”-д мөрдөхөөр тодорхой заасан.

В. Татварын улсын ахлах байцаагч Р.Д******* Татварын маргаан таслах зөвлөлд өгсөн нэмэлт тайлбартаа Т*******вортой байдлын гэрээний 6.12 дах заалтыг зөрчиж, харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжид бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн бус үнээр арилжсан тул жишгээр татвар ногдуулсан тухай тайлбарлажээ. Татварын улсын байцаагчийн энэхүү шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Татварын ногдлыг “шууд бус аргаар тодорхойлох” тухай заалт нь Т*******вортой байдлын гэрээ байгуулах үед буюу 2005 онд Татвар ногдуулалт төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хэрэгжиж байсан.

Энэ заалтаар бол шууд бус аргаар татварыг ногдуулахын тулд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар бодит үнийн аргыг сонгон харилцан хамааралгүй этгээдтэй хийсэн арилжааны үнэд үндэслэн бодит үнэ т*******ооно. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д зааснаар хэрэв шууд бус аргаар бодит үнэ т*******оох бол татвар ногдуулалт хариуцсан байцаагч, хяналт шалгалт хариуцсан байцаагчтай харьцуулалт тооцооллын аргаар үнэ т*******оож т үйлдэж, татварын албаны дарга хянаж баталгаажуулахыг хуульчилсан байсан.

Гэтэл тад бодит үнийн арга ашигласан татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлсон тухай ******* дурдалгүйгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тодорхойлоход ашигладаг биржийн үнийг шууд ашигласан нь илт хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Г. Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 тоот т*******оолоор Засгийн газрын 88 дугаар т*******оолоор Олон Улсын жишиг үнэ т*******оодог биржийг нэрлэн зарласан учир уг бирж дээрх бүтээгдэхүүний зарласан үнийг шууд хэрэглэх эрх зүйн үндэслэлгүй болон одоогоор коксжих, хүрэн, хагас боловсруулсан нүүрсийг олон улсын стандартад нийцсэн ангилал хийгдээгүй, олон улсын биржийн зах зээлээс алслагдсан байрлалтай нүүрсний үнэд олон улсын зах зээлийн үнэлгээг баримтлах нь хууль т*******оомж болон бодит байдалд нийцэхгүй байна гэж үзсэн байна.

Д.Нүүрсний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцоход ашиглах энэхүү жишиг үнийг мөрдөхийг Засгийн газрын 2012 оны 74, 2014 оны 88, 89 дүгээр т*******оолуудаар тус тус өөрчилснийг дурдаж байна.

Актын зөрчлийн тэмдэглэлийн 4 дэх хэсэгт: Борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй 2010 онд 5 845 955,2 мянган төгрөг, 2011 онд 1 828 498,7 мянган төгрөг, 2012 онд 12 734 107,3 мянган төгрөг, нийт 20 408 561,2 мянган төгрөгийн зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь ашигт малтмалын лицензээр олгогдсон уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно. 1/ экспортод гаргасан бол тухайн бүтээгдэхүүн, эсхүл түүнтэй ижил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн т*******мол нийтлэгддэг үнийн тухайн сарын дундаж болон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим дээр үндэслэн .... тооцно, 38.3-т Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна. Т*******вортой байдлын гэрээний 2.5-д “Хөрөнгө оруулагч төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2.5 хувиар төлнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж 510214.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 255107.0 мянган төгрөгийн хүү ногдуулсан.

Гэтэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг биржийн үнээр жишиж үнэлэх хуулийн заалт, Засгийн газрын 2007 оны Засгийн газрын 88 дугаар т*******оол нь Т*******вортой байдлын гэрээ байгуулснаас хойш батлагдан гарч мөрдөгдөж байгааг дурдах нь зүйтэй.

Т*******вортой байдлын гэрээний 6.12-т “Хөрөнгө оруулагч нь Н ын нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлд экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээ авна” гэж заасан. Үүний дагуу бид нүүрсээ БНХАУ-ын зах зээлийн нэг хэсэг болох Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эзнээ хошуунд борлуулдгийн хувьд энэ орон нутгийн зах зээлийн үнэ ханшаар борлуулж байгаа. Тухайн орон нутаг нь нүүрсний орд газар ихтэйг ч анхаарах ёстой. Гаалийн байгууллагын үнэлгээ нь манай үнэлгээтэй тохирч байгааг Татварын улсын байцаагчид шалгаж нотолсон.

Татварын улсын байцаагч нарын ашиглаж байгаа жишиг үнийн хүснэгт нь бүрэн бус, тухайлбал, шатлалууд нь тасалдалтай, 5500-6300 кКалл илчлэгтэй нүүрсний үнэлгээ байгаагүй. Манай зарим нүүрсний илчлэг 6100 кКалл байхад шууд хамгийн дээд шатлалд хамруулан тооцжээ. Ийнхүү татварын хууль т*******оомжийг татвар төлөгчид илүү дарамттай байдлаар тайлбарлан ихээхэн хэмжээний нөхөн татвар т*******оож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Засгийн газрын 2012 оны 74 дүгээр т*******оолоор “нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох жишиг үнийг экспортын гэрээний үнээр тооцох”-оор шийдвэр гарсан ба татварын улсын байцаагч нар нь Т*******вортой байдлын гэрээтэй тул та бүхэнд Засгийн газрын 2012 оны 74 дүгээр т*******оол хамаарахгүй гэж дүгнэн 2012 онд 12734107.3 мянган төгрөгийн борлуулалтын зөрүү гарган 510214.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 255107.0 мянган төгрөгийн хүү ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Актын т*******оох хэсгийн 2-т хамаарах тайлбар:

Актын зөрчлийн тэмдэглэлийн 3 дэх хэсэгт: 2011 онд Л компанид түрээсийн төлбөр, Б машин техникийн компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс 4797612.8 мянган төгрөгийг шилжүүлэхдээ орлогын албан татвар суутгаж, төсөвт төлөөгүй зөрчил нь Аж ахуй нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Монгол Улсад оршин суугч бус хуулийн этгээдийн Монгол Улсад олсон дараах орлогод 20 хувиар албан татвар ногдуулна. в/ “... түрээсийн төлбөр ...”, г/ “....аж ахуйн нэгж, бусад байгууллага, хувь хүнд үзүүлсэн техникийн болон бусад үйлчилгээний орлого” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж 959522.6 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.

Гэвч Т*******вортой байдлын гэрээний 4.3-д зааснаар Хөрөнгө оруулагч нь Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн харилцааны тухай хэлэлцээрийн дагуу тээвэрлэлтийг явуулна.

А.Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Авто тээврийн харилцааны тухай хэлэлцээр”-ийн /1991 оны 06 дугаар сарын 24-ний/ болон /2011 оны 6 дугаар сарын 16-ны/ Арванхоёр дугаар зүйлд “энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хооронд авто замын тээвэрлэлт гүйцэтгэж буй Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгчийг хэлэлцэн тохирогч нөгөө тал тээвэрлэлтийн орлого болон ашгийн татвараас чөлөөлнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ хэлэлцээрээр хил дамнасан олон улсын тээвэр эрхлэгч байгууллага нь БНХАУ-д бүртгэлтэй бол БНХАУ-д, Монгол улсад бүртгэлтэй компани бол Монгол улсад орлого, ашгийн татвар төлдөг.

Иймд 1992 оны болон 2008 оны Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Олон Улсын гэрээний заалтыг мөрдөж  БНХАУ-д бүртгэлтэй “Б” тээврийн компани нүүрс тээвэрлэлтийн орлогодоо Монгол Улсад татвар төлөхгүй ба Ч ХХК нь уг татварыг суутгах үүрэггүй болно.

В.Татварын улсын байцаагчид т үйлдэхдээ 1992 оны Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалтыг үндэслэл болгосон. Гэвч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “гадаадын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн орлогод Монгол улсын хууль т*******оомж болон Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хууль заасан хувь хэмжээгээр татвар ногдуулна” гэж заасан.

Г. Д.Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 болон Т*******вортой байдлын гэрээ байгуулах үеийн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д зааснаар Б компани нь олон улсын гэрээгээр татвараас чөлөөлөгдсөн буюу татвар төлөх үүрэг нь дуусгавар болсон байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.7, 9.1.9 дэх заалтад дурдсанаар олон улсын 2 гэрээг нэгэн зэрэг зөрчсөн илт хууль бус захиргааны тыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн Л компани нь 2010 онд манай компанид тоног төхөөрөмж түрээслэх үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд энэ нь Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай БНМАУ-ын Засгийн Газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 7.1-д зааснаар "төлөөлөгчийн газраар дамжуулан үйл ажиллагаа эрхлээгүй" тул БНХАУ-д орлогын татвараа төлөхөөр байна. Иймд БНХАУ-ын Лун Шин компани Монгол Улсад орлогын татвар төлөхгүй ба компани 20 хувиар суутгах эрх үүрэггүй болно.

Актын зөрчлийн 5 дахь хэсэгт: Хувь хүмүүст олгосон орлого 2010 онд 5877.8 мянган төгрөг, 2012 онд 357411.8 мянган төгрөг, нийт 363289.6 мянган төгрөгөөс хүн амын орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй зөрчил нь Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д аж ахуй нэгж, байгууллага хувь хүнд олгосон дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулж дундын суутгал хийнэ: а-д "энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн “б”-д заасан орлогыг олгохдоо 10 хувиар ... “мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “энэ хуульд албан татвараас чөлөөлөхөөр зааснаас бусад орлого” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд 36328.96 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.

Хувь хүмүүст дараа тайлангаар тооцоо хийхээр олгосон мөнгөн дүн, хувь хүмүүсээс авах авлага дансны үлдэгдлийн зөрүүгээр шууд хувь хүний орлого гэж үзэж нөхөн татвар ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Актын зөрчлийн 6 дахь хэсэгт: БНХАУ-ын иргэн Жнд шилжүүлсэн орлого 2010 онд 109642.4 мянган төгрөг, 2011 онд 420802.2 мянган төгрөг, 2012 онд 446863.9 мянган төгрөг,  нийт 972308.5 мянган төгрөгөөс хүн амын орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй зөрчил нь Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5 дахь заалтын “в”-д заасан орлогод 20 хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д энэ хуульд албан татвараас чөлөөлөхөөр зааснаас бусад орлого гэсэн заалтыг зөрчсөн гэж 97730.85 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсан 

Эдгээр төлбөр нь компанийн хувь нийлүүлэгчдийн 2009 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр т*******оолоор баталсан компанийн удирдлага, менежмент, захиргааны зардал зэрэг компанийн ТУЗ-ийн даргын шийдвэрээр олгогдсон томилолт, захиргаа, удирдлагын зардлууд юм. Энэ зардал нь хилийн чанад дахь борлуулалт, гэрээ контрт, зөвшөөрөл, барааны хадгалалт, хамгаалалт, даатгал зэрэг маш олон төрлийн зардлын нэгдсэн дүн билээ.

Энэ зардал нь тухайн үед мөрдөгдөж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “Хөрөнгө эзэмшигчдээс т*******оосон хэмжээний захиргааны зардал” бөгөөд татвар ногдох орлогоос хасагдах зардал юм.

Тус компани нь ННБОУС-ын дагуу үйл ажиллагаагаа санхүүгийн тайлан тэнцэлд тусгадаг. 2010-2012 онуудад аудит хийсэн аудитын компаниуд дараа тайлангаар хийсэн тооцоог ННБОУС-г зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Дараа тайлангаар тооцоо хийдэг дансны бичилтээс ерөнхий захирал Жнд холбоотой журналын бичилтээс дараа тайлангийн тооцоог хаасан анхан шатны баримт материалыг үзэж танилцалгүйгээр нийт дүнгээр нь шууд хувь хүний шууд бус орлого гэж нөхөн татвар тооцох нь үндэслэлгүй юм.

Т*******оох хэсгийн 4-т хамаарах тайлбар

Актын зөрчлийн 8 дахь хэсэгт: Л компанид түрээсийн төлбөр, Б машин техникийн компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс 2010 онд 17139557.3 мянган төгрөг, 2011 онд 19383009.3 мянган төгрөг нийт 36522566.6 мянган төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж 3652256.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 1095677.0 мянган төгрөгийн торгууль, 1490123.9 мянган төгрөгийн алдангийг ногдуулсан.

Б тээврийн компанид шилжүүлсэн тээврийн хөлс, Л компанид шилжүүлсэн түрээсийн орлогоос НӨАТ суутган тооцоогүй гэсэн зөрчлийг 2007 оноос хойш мөрдөгдөж буй НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9 болон 16 дугаар зүйлийн 16.1.2-д зааснаар тодорхойлжээ.

Оршин суугч бус этгээдээс НӨАТ суутгах үүрэг нь:

А. 2005 онд Т*******вортой байдлын гэрээгээр татварын орчинг т*******воржуулах үед НӨАТ-ын хуульд байгаагүй. Өөрөөр хэлбэл, т*******воржсон татварын орчинд ийм үүрэг байгаагүй. НӨАТ нэмж ногдуулах хууль 2009 оны 02 дугаар сарын 20-ны хуулиар нэмэгдсэн.

Б. “Ч” ХХК нь Т*******вортой байдлын гэрээний 2.4-д заасны дагуу экспортын бараа үйлчилгээндээ тэг хувь НӨАТ ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, бусад төлсөн НӨАТ-аа төсвөөс буцаан авдаг.

В.Б тээврийн компани нь хил дамнасан улс хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.22.а-д зааснаар 2 хувиар татвар ногдох үйлчилгээ үзүүлсэн.

Г. Энэхүү нөхөн татварыг ногдуулахдаа 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэсэн нь Т*******вортой байдлын гэрээ болон Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь заалтыг зөрчсөн байна

Д.Сангийн сайдын албан бичигт Т*******вортой байдлын гэрээний нэг тал болох Сангийн яам нь гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын орчин гэрээ дуусах хүртэл хугацаанд хадгалагдахыг баталж тодорхойлолт өгч байсныг хавсаргав.

Ийнхүү дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг хянан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн Татварын улсын байцаагчийн 0003808 тоот тын т*******оох хэсгийн 1, 2, 4 заалтыг тус тус хүчингүй болгож төлбөр т*******оосон захиргааны тын төлбөрийн хэмжээг өөрчлөх шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Т.С******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжээчийн дүгнэлтээр баримтаар нотлогдоогүй зардлыг хүлээн зөвшөөрч байгаа тул тын т*******оох хэсгийн 2.б-д  дурдсан 134.059,8 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулснаас 46.272,2 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Д*******, М.С*******, Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ө*******, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б******* нар нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...“Ч” ХХК-ийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Р. Д*******, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ө*******, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б******* нар шалгахад татварын хууль т*******оомжийг зөрчсөн нийт 337406278.2 мянган төгрөгийн зөрчил илэрсэн тул татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0003808 дугаар таар 45894469.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 1095677.0 мянган төгрөгийн торгууль, 1490123.9 мянган төгрөгийн алданги, 21362137.2 мянган төгрөгийн хүү нийт 69842407.8 мянган төгрөгийн төлбөрийг т*******оосон. Татвар төлөгч уг тыг хүлээн зөвшөөрөөгүй Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан болно.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хүлээн *******д 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 0003808 дугаар тыг хэвээр баталсан.

“Ч” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.Үүнд:

Нэг: Актын зөрчлийн тэмдэглэлийн 1 дэх хэсэгт: “Өөрийн ажлын байранд хамааралгүй БНХАУ-аас оруулж ирсэн ажилчдын виз, ажлын байрны төлбөр 2010 онд 103680.0 мянган төгрөг, 2011 онд 375840.0 мянган төгрөг, 2012 онд 43215.0 мянган төгрөг бүгд 522735.0 мянган төгрөгийг зардалд бичиж, татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил нъ Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...орлогоос баримтаар нотлогдож буй шууд зардал, үүнд цалин, хөдөлмөрийн хөлс, бүх төрлийн материалын зардал түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан зүйл, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно" гэсэн заалтыг зөрчсөн.

Тус компани нь 2010 онд 300672.0 мянган төгрөгийн, 2011 онд 775762.0 мянган төгрөгийн, 2012 онд 43215.0 мянган төгрөгийн ажлын байр, визний зөвшөөрөлтэй холбоотой нийт 1119649.0 мянган төгрөгийн зардлыг өөрийн компанийн үйл ажиллы зардал гэж татвар ногдох орлогоос хассан байна. Дээрх зардлыг дэд захирал Т.Стай хийсэн ярилцлага болон бусад баримтаас /мэргэжлийн хяналтын шалгалтын үр дүн/ нягталж үзэхэд тухайн компанийн нэр дээр 2010 онд 47 жолооч орж ирсэн бөгөөд Монгол улсын Засгийн газрын 248, 376, 123 дугаар т*******оолуудад зааснаар тус компани нь жилд 76 гадаадын иргэн авч ажиллуулж болохоор байна гэж тооцон 2010 онд 76, 2011 онд 123 /76+47/, 2012 онд 76 хүнд ногдох 2010 онд 103680,0 мянган төгрөг, 2012 онд 375840.0, 2012 онд 43215.0 мянган төгрөгөөр зардлыг тооцож, үлдсэн зардлыг компанийн үйл ажиллы зардал биш гэж үзсэн болно.

Хоёр: Актын зөрчлийн тэмдэглэлийн 2 дахь хэсэгт: “2010 онд 59046640.9 мянган төгрөг, 2011 онд 164434748.1 мянган төгрөг, 2012 онд 46918654.0 мянган төгрөг, нийт 270400043.0 мянган төгрөгийн экспортолсон нүүрсний борлуулалтын орлогыг /гэрээний үнээр/ дутуу тооцож, татвар ногдох орлого бууруулсан зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:, 4.1.1. “Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан "Т*******вортой байдлын гэрээ"-ний 6.12-т “Хөрөнгө оруулагч нь “Н "-ийн нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлийн үнээр экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн.

Т*******вортой байдлын гэрээний 2.6-д “хөрөнгө оруулагч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулах...”, 6.12-д “Хөрөнгө оруулагч нь Н ын нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлд экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр борлуулах арга хэмжээ авна..” гэж заасныг мөрдөж ажиллах ёстой. Тус компани нь олборлосон нүүрсээ өөрийн компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын Ч групп-д борлуулсан.

Засгийн газраас зарладаг биржийн үнэ, БНХАУ-ын Сэхэ боомтын зах зээлийн үнэ, Монголын алт “М” ХХК-ийн борлуулалтын үнэ зэрэгтэй харьцуулж үзэхэд “Ч М” ХХК-тай хийсэн гэрээний үнэ нь 2010 онд 59046640.9 мянган төгрөг, 2011 онд 164434748.1 мянган төгрөг, 2012 онд 46918654.0 мянган төгрөгөөр доогуур байсан.

Гурав: Актын зөрчлийн тэмдэглэлийн 4 дэх хэсэгт: 2010 онд 5845955.2 мянган төгрөг, 2011 онд 1828498.7 мянган төгрөг, 2012 онд 12734107.3 мянган төгрөг, нийт 20408561.2 мянган төгрөгийн борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчил нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь ашигт малтмалын лицензээр олгогдсон уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө. 2-д борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно. 1/экспортод гаргасан бол тухайн бүтээгдэхүүн, эсхүл түүнтэй ижил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн т*******мол нийтлэгддэг үнийн тухайн сарын дундаж болон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим дээр үндэслэн ... тооцно. 3-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна”, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Т*******вортой байдлын гэрээ”-иий 2.5-д “Хөрөнгө оруулагч төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байгаа Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу 2.5 хувиар төлнө" гэсэн заалтыг зөрчсөн.

АМНАТ-ыг Засгийн газраас зарласан үнээр биш, гэрээний үнээр тооцосноос 2010 онд 5845955.2 мянган төгрөг, 2011 онд 1828498.7 мянган төгрөг, 2012 онд 12734107.3 мянган төгрөгийн орлогод ногдох 510214.1 мянган төгрөгийг дутуу тайлагнасан байна. Энэ тохиолдолд АМНАТ-ыг ногдуулахдаа тухайн үед мөрдөж байсан журмыг баримталсан боловч тооцооллын алдаа гаргасан.

Дөрөв: Актын зөрчлийн тэмдэглэлийн 3 дэх хэсэгт: “Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.5-д “аж ахуйн нэгж, байгууллага бусдад олгосон хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөнөөс нөхөн төлүүлэх “ гэсэн заалтыг үндэслэн:

2011 онд Л компанид түрээсийн төлбөр, Б машин техникийн компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс шилжүүлэхдээ орлогын албан татвар суутгаж, төсөвт төлөөгүй 4797612.8 мянган төгрөгийн зөрчилд 959522.6 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулах гэсэн заалтыг зөрчсөн.

Л компаниас тоног төхөөрөмж түрээсээр авч ашиглаж 2011 онд 4797612.8 мянган төгрөгийн түрээсийн мөнгийг тус компанид шилжүүлсэн. Уг компани аль улсын татвар төлөгч болохыг тодорхойлсон сертификат байхгүй. “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, гадаад улс хоорондын хэлэлцээр”-ийн дагуу гадаад улсын байнга оршин суугч татвар төлөгчийн Монгол Улсад олсон орлогод ногдуулсан албан татварыг бүртгэх, хянан баталгаажуулах болон илүү төлсөн албан татварын буцаан олгох маягт ДТ-01, ДТ-02, ДТ-04 маягтуудыг бөглөж татварын албанд хүргүүлээгүй байна. Тээвэрлэгч компани нь ӨМӨЗО-ны Б авто тээврийн компани юм. Иймээс ӨМӨЗО-ны Б авто тээврийн компанид дээрх хуулийн заалт болон Олон Улсын гэрээ хамаарахгүй. “Ч” ХХК болон БНХАУ-ын Ч групп компаниуд нь өөрсдөө тээврийн үйлчилгээ хийгээгүй болно. Т*******вортой байдлын гэрээ нь зөвхөн “Ч” ХХК-д хүчин төгөлдөр үйлчилнэ, бусад татвар төлөгчид хамааралгүй. 2010 онд 17139557.3 мянган төгрөг, 2011 онд 19383009.3 мянган төгрөгийн тээврийн хөлсийг ӨМӨЗО-ны Б авто тээврийн компанид шилжүүлсэнд нэмж НӨАТ ногдуулсан болно.

Тав: Актын зөрчлийн тэмдэглэлийн 5,6 дахь хэсэгт: “Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.5-д "аж ахуйн нэгж, байгууллага бусдад олгосон хөдөлмөрийн хөлс шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөнөөс нөхөн төлүүлэх” гэсэн заалтыг үндэслэн:

Хүн амын орлогын албан татвар суутгаж, төсөвт төлөөгүй нэр бүхий хүмүүст олгосон шууд бус орлого 2010 онд 5877.8 мянган төгрөг, 2012 онд 357411.8 мянган төгрөг, нийт 363289.6 мянган төгрөг, БНХАУ-ын иргэн Жнд шшжуүлсэн орлого 2010 онд 109642.4 мянган төгрөг, 2011 онд 420802.2 мянган төгрөг, 2012 онд 446863.9 мянган төгрөг, нийт 977308.5 мянган төгрөг, бүгд 1340598.1 мянган төгрөгийн зөрчилд 134059.8 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулах” гэсэн заалтыг зөрчсөн.

БНХАУ руу 2010 онд 109642.4 мянган төгрөг, 2011 онд 420802.2 мянган төгрөг, 2012 онд 446863.9 мянган төгрөгийг хувь хүнд шилжүүлэхдээ дараа тайлангаар олгож байгаа мэт дүр эсгэсэн бичилт хийж, 1210 дансаар дамжуулан 8710 дансанд бичин үйл ажиллы бус зардал гэж нягтлан бодох бүртгэлд тусгасан байгаа. Дээрх шилжүүлсэн орлого нь хувь хүний шууд бус орлого тул хувь хүний орлогын албан татварыг суутган тооцож таар нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан болно.

Зургаа: Актын зөрчлийн тэмдэглэлийн 8 дахь хэсэгт: “Л компанид түрээсийн төлбөр, Б машин техникийн компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс 2010 онд 17139557.3 мянган төгрөг, 2011 онд 19383009.3 мянган төгрөг нийт 36522566.6 мянган төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн.

“Ч” ХХК нь 2005 онд Монгол улсын Засгийн газартай байгуулсан Т*******вортой байдлын гэрээтэй. Энэхүү гэрээгээр “Ч” ХХК-ийн татварын орчин нь т*******воржиж байгаа юм.

Иймээс “Ч” ХХК нь татвар төлөгч бус харин суутгагчийн үүрэгтэй тул Б тээврийн компанид шилжүүлсэн тээврийн хөлс, Л компанид шилжүүлсэн түрээсийн орлого дээр нэмж НӨАТ аван төсөвт төлөх ёстой” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С Татварын улсын байцаагч нарын 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 0003808 дугаар тын т*******оох хэсгийн 1а, 1б, 1в, 2а, 2б-ийн 134.059.8 мянган төгрөгөөс 46.272.2 мянган төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдэх 87.787.6 мянган төгрөг болон т*******оох хэсгийн 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Нэхэмжлэгч “Ч м н ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгчөөс Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Р.Д*******, Татварын улсын байцаагч М.С*******, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ө*******, Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б******* нар “Ч м н ” ХХК-ийн 2010-2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 0003808 дугаар “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” таар нийт 337.406.278.2 мянган төгрөгийн зөрчилд 45.894.469.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 1.095.677.0 мянган төгрөгийн торгууль, 1.490.123.9 мянган төгрөгийн алданги, 21.362.137.2 мянган төгрөгийн хүү тус тус ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр т*******оосон захиргааны тын төлбөрийн үлдсэн нөхөн татварын болон хүү, алданги, торгуулийн хэмжээг бууруулж шийдвэрлэв.

1.Актын т*******оох хэсгийн 1.а-д “өөрийн ажлын байранд хамааралгүй гадаад ажиллагсдын виз, ажлын байрны төлбөрийг ААНОАТ-ын хасагдах зардалд тооцсон: гэсэн зөрчлийн тухай;

Дээрх зөрчилтэй холбоотой 2010 онд 103.608.0 мянган төгрөг, 2011 онд 375.840.0 мянган төгрөг, 2012 онд 43.215.0 мянган төгрөг, бүгд 522.735.0 мянган төгрөгийн зөрчилд 78.410.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 39.205.1 мянган төгрөгийн хүү ногдуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй байна.

“Ч” ХХК нь “Б” ХХК, “Г” ХХК, “Ом******* ц ” ХХК-иудтай Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах нэхэмжлэгч компанийн баруун уурхайгаас Шивээхүрэнгийн боомт хүртэл нүүрс тээвэрлэхээр “Ачаа тээвэрлэх гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний 6.3-т “Ачаа тээврийг түргэн шуурхай зохион байгуулах үүднээс улсын төсөвт төвлөрөх гадаад иргэдтэй холбоотой төлбөр хураамжийг тээвэрлэгч компанийн өмнөөс шууд төсөвт төвлөрүүлж дараа нь ачаа тээврийн үнээс хасч тооцно.” гэж тохиролцсоны дагуу “Ч” ХХК эхний ээлжид төлбөр хураамжийг хийж дараа нь суутган тооцож иржээ.

Энэ тухай Шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1348 дугаар захирамжаар томилогдсон Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн шинжээчдийн дүгнэлтэд тухайн төлбөрийг тээврийн зардал дансанд бүртгэж, дээрх тээврийн компаниудтай тооцоо нийлж баталгаажуулсан гэж дүгнэжээ.

Гэвч “Ажиллах хүч гадаадад гаргах, ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хууль”(2001 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг энэ хуулийн 9.2-т заасан хэмжээгээр төлнө” гэж заасан тул төлбөр төлөх үүрэг нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах зөвшөөрөл авсан дээрх тээврийн компаниудад хамаарах тул Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль(1992 он)-ийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Албан татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлоно.”, энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “ заасан “...орлогоос баримтаар нотлогдож буй шууд зардал, үүнд цалин, хөдөлмөрийн хөлс, бүх төрлийн материалын зардал, түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан зүйл, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, албан татвар ногдох орлогоос хасч тооцно.” гэснийг зөрчсөн гэж үзэж т т*******оосон улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс тус компанийн гадаад ажилчдын визний болон ажлын байрны төлбөр Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль(1992 оны)-ийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “..бусдаар гүйцэтгүүлсэн ажил...”-д хамаарч байгаа гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд орлогын хасагдах зардалд оруулж тооцсон нь буруу гэж үзсэн татварын байцаагчийн дүгнэлт холбогдох хууль, журамтай нийцсэн гэж дүгнэв.

“Ч” ХХК  гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрөл, квотын хүрээнд хэдэн ажилтан компанийн уурхайн хэсэгт, хэдэн ажилтан хил нэвтрэх ажлын байранд ажиллах эрх авсан нь тодорхойгүй бөгөөд  зөвшөөрөгдсөн 76 гадаад ажилчдын тоогоор хязгаарлан татвар ногдох орлогыг хасч, үлдсэн 522 сая төгрөгийг хасагдах зардалд бичиж, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь зөрчил гэж үзсэн татварын улсын байцаагчийн шийдвэрийг буруутгах аргагүй байна.

Нөгөө талаар гэрээгээр нүүрс тээвэрлэгч нэр бүхий 3 компанийн шалгалтад хамрагдах хугацааны буюу 2010-2012 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар “борлуулалтын орлогын болон тээврийн зардал”-д орлогоор тайлагнаагүй “Х” тайлан гаргаж байсан нь шүүхийн шатанд нотлох баримтаар ирүүлсэн дээрх компаниудын тухайн оны тайлангуудаар нотлогдож байна.  

Иймд өөрийн ажлын байранд хамааралгүй гадаад ажиллагсдын виз, ажлын байрны төлбөрийг ААНОАТ-ын хасагдах зардалд тооцсон 522.735.0 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 78.410.3 мянган төгрөгийн нөхөн татварыг хариуцуулж, 39.205.1 мянган төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөлд хамруулах үндэслэлтэй гэж үзэв.

2.Актын т*******оох хэсгийн 1.б-д “Экспортоор борлуулсан нүүрсний орлогыг (гэрээний үнээр) дутуу тооцож, татвар ногдох орлого бууруулсан, 2010 онд 59.046.640.9 мянган төгрөг, 2011 онд 164.434.748.1 мянган төгрөг, 2012 онд 46.918.654.0 мянган төгрөг нийт 270.400.043.0 мянган төгрөгийн зөрчилд 40.560.006.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 20.280.003.2 мянган төгрөгийн хүү ногдуулсан тухайд;

Хариуцагч Татварын улсын байцаагчид тын энэ хэсэгт заасан зөрчлийг т*******оохдоо: Гэрээний үнээр нүүрс борлуулсны орлогыг дутуу тооцож, татвар ногдох орлого бууруулсан, өөрийн компанийн хөрөнгө оруулагч харилцан хамаарал бүхий БНХАУ-ын “Ч групп”-т нүүрсээ борлуулсан, бусад компанийн экспортолдог нүүрстэй адил чанарын нүүрсний хувьд хэт бага үнээр борлуулсан гэж тайлбарлажээ.

 Монгол улсын Засгийн газар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль (1993 оны)-ийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Монгол улсад 2.0 сая америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч хүсэлт гаргавал түүний үйл ажиллагаа явуулах орчныг т*******вортой байлгах эрх зүйн баталгаа болгож Монгол улсын Засгийн газрыг төлөөлж татварын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хөрөнгө оруулагчтай т*******вортой байдлын гэрээг байгуулж болно.”, Ашигт малтмалын тухай хууль (1997 оны)-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ”Тухайн төслийн эхний 5 жилд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах хөрөнгө оруулалт 2 саяас доошгүй доллартай тэнцэхүйц хэмжээтэй бөгөөд ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь хүсэлт гаргавал тухайн этгээдийн үйл ажиллагаа явуулах орчныг нь урт хугацаанд т*******вортой байлгахын баталгаа болгож Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд т*******вортой байдлын гэрээг байгуулна.” гэснийг үндэслэн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах татварын орчныг тодорхой хугацаанд т*******вортой байлгах баталгаа болгож 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 10 жилийн хугацаатай “Т*******вортой  байдлын гэрээ”-г байгуулжээ.

Уг “Т*******вортой  байдлын гэрээ”-ний 1.1-д “Энэхүү гэрээ нь Хөрөнгө оруулагч Монгол улсын Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт Н ын чулуун нүүрсний ордыг Үйлдвэрлэлийн аргаар эзэмших, ашиглах төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахад нь татварын т*******вортой нөхцлийг хангах, тухайн хөрөнгө оруулалтын зорилго, хэмжээ, гэрээг цуцлах үндэслэл, хэрэгжүүлэх хугацаа, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.”, 1.2-т “Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль т*******оомжийн заалтаас үл хамааран т*******вортой мөрдөгдөнө.”, 6.12-т “Хөрөнгө оруулагч нь Н ын нүүрсний уурхайгаас олборлосон нүүрсээ БНХАУ-ын зах зээлд экспортлохдоо БНХАУ-ын зах зээлийн үнээр  борлуулах арга хэмжээ авна.” гэж тус тус зохицуулжээ.

Үүнээс үзвэл тухайн гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд  “Ч м н ” ХХК-ийн БНХАУ-ын зах зээлд нүүрс экспортлох үйл ажиллагаа нь дээрх “Т*******вортой  байдлын гэрээ”-гээр зохицуулагдаж татварын орчин энэ гэрээнд заасан нөхцлөөр тодорхойлогдож байсан гэж ойлгогдохоор байна.

 Гэтэл Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээс боловсруулсан “Ч” ХХК-ийн 2010-2012 оны татварын хяналт шалгалтын ажилд зориулсан техник туслалцааны зөвлөмж”-ийн 8-д заасан “Ч” ХХК-ийн 2010-2012 оны борлуулалтын гэрээний үнэ нь бодит бус байх тул Засгийн газраас зарласан жишиг үнээр татварын ногдлыг тооцож гаргах;” тухай чиглэл нь татварын т*******вортой нөхцлийг хангах зорилго бүхий  “Т*******вортой  байдлын гэрээ”-ний зохицуулалттай нийцээгүй байна.  

Ашигт малтмалын тухай хууль (2006 он)-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө.”,  47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно; 47.2.1 “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг т*******оох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлана;” гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч энэ хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Засгийн газраас зарласан жишиг үнээр тооцож төлсөөр ирсэн байна.

Үүний зэрэгцээ Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар т*******оолоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ т*******оодог биржийн нэрийг зарлажээ.

Харин олон улсын зах зээлээс алслагдсан байрлалтай, уурхайн ам болон хилийн нөхцлөөр нүүрсээ борлуулж буй “Ч м н ” ХХК-ийн борлуулалтын үнэд бирж дээрх олон улсын зах зээлийн үнийг баримтлах нь хууль т*******оомж болон бодит байдалд нийцэхгүй байна гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах аргагүй байна.

 Ийнхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцож төлсөн байхад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг “....борлуулалтын гэрээний үнэ нь бодит бус байх тул Засгийн газраас зарласан жишиг үнээр татварын ногдлыг тооцож гаргах;”  тухай “...техник туслалцааны зөвлөмж”-ийг үндэслэл болгож т т*******оосон татварын улсын байцаагчийн шийдвэр хууль бус байна.                

Тухайлбал хариуцагчийн зүгээс нүүрсний борлуулалтын зах зээлийн үнийг судалдаг бөгөөд тухайн үед “Засгийн газраас зарладаг биржийн үнэ, БНХАУ-ын Сэхэ боомтын зах зээлийн үнэ, “Монголын алт М” ХХК-ийн нүүрс борлуулах гэрээний үнэтэй харьцуулахад зах зээлийн үнээс хэт доогуур байсан тул татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлж, Засгийн газрын 2007 оны 88 дугаар т*******оолын дагуу зөрчилд тооцон татвар ногдуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь Монгол улсын Сангийн яамны төрийн н бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 4-211975 дугаар албан бичгээр “.....Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээг зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад хэрэглэх бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зорилгоор ашиглахгүй. Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зорилгоор албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо нүүрс борлуулах гэрээний үнэд үндэслэн тооцно.” гэсэн нь дээрх “...техник туслалцааны зөвлөмж”-ийг баримтлах үндэслэл байгаагүй гэдгийг давхар нотлож байна гэж үзэв.

Нөгөө талаар хариуцагч татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлсон талаараа 0003808 тад дурдаагүй бөгөөд тухайн үед мөрдөж байсан “Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль”(2002 он)-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “ ..... үйл ажиллдаа бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй…. эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй тохиолдолд тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг татварын алба….шууд бус  аргаар тодорхойлно:”, 17.7-д Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох ажлыг тухайн аж ахуйн нэгжийг хариуцан ногдуулалт хийсэн татварын байцаагч, хяналт шалгалт хариуцсан татварын байцаагчтай хамтран т үйлдэж гүйцэтгэнэ. Шууд бус аргаар ногдуулсан татварын тыг тухайн татварын албаны дарга хянаж батална.”  гэснийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна    

Мөн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006 он)-ийн 11 дүгээр зүйлд зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн....бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг  болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно.” гэж заасны дагуу  т т*******оосон гэх хариуцагчийн тайлбар “Т*******вортой байдлын гэрээ”, холбогдох хууль т*******оомжтой нийцээгүй байна.

Нүүрс борлуулах гэрээний талууд болох нэхэмжлэгч “Ч” ХХК, БНХАУ-д бүртгэлтэй, ӨМӨЗО-ны Алшаа аймаг, Эзнээ хошууны “Ч-М-Н ” арилжаа худалдааны компаниуд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан харилцан хамаарал бүхий этгээдүүд байх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар т*******оогдоогүй байна.

Тодруулбал шүүхийн шатанд нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар ирүүлсэн 1520 регистрийн дугаар бүхий БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эзнээ хошууны “Цин Хуа М Н Трейд” ХХК-ийн аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн гэрчилгээгээр  нэхэмжлэгч “Ч” ХХК, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006 он)-ийн 6 дугаар зүйлд заасан “..хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг, хувьцааны ногдол ашиг авах болон компанийн удирдлага томилох, бодлогын чиглэлийг тодорхойлоход оролцдог..” талаар ямар нэг бүртгэл байхгүй, тус компанийн хууль ёсны төлөөлөгч Ж (ZH) гэх нэг этгээд байгаа зэрэг нь эдгээр компаниудыг харилцан хамаарал бүхий этгээд гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж дүгнэв.

Түүнчлэн дээрх харилцан хамаарал бүхий гэх тодотгол нь “Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль”(2002 он)-ийн 17 дугаар зүйлийн 17.2-т Харилцан хамаарал бүхий этгээд” гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа аж ахуйн нэгжийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд  нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ.” гэсэн зохицуулалтад хамаарахгүй байна.

Актын т*******оох хэсгийн 1в-д “Экспортолсон нүүрсний борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй 2010 онд 5.845.955.2 мянган төгрөг, 2011 онд 1.828.498.7 мянган төгрөг, 2012 онд 12.734.107.3 мянган төгрөг нийт 20.408.561.2 мянган төгрөгийн зөрчилд 510.214.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 255.107.0 мянган төгрөгийн хүү ногдуулсан” тухайд;

Нэхэмжлэгч “Ч-М-Н ” ХХК-ийн нүүрс экспортлох үйл ажиллы явцад нүүрсний борлуулалтын үнийн хэлбэлзлээс шалтгаалж Монгол улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 74 дүгээр т*******оол гарч “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нүүрс борлуулж, экспортод гаргахдаа “Гэрээний үнэ”-ийг баримтлах, энэ т*******оолыг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөрдөхөөр болжээ.

Засгийн газрын энэхүү т*******оолоор нэхэмжлэгч компанийн 2012 оны 10,11,12 дугаар сарын нүүрсний экспортын борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр тооцохоор байхад жишиг үнээр тооцож т т*******оосныг үндэслэлгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул энэ хугацаанд ногдох 12.734.107.3 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 510.214.0 мянган төгрөгийн нөхөн татварыг 318.352.7 мянган төгрөг, 255.107.0 мянган төгрөгийн хүүг 157.676.4 мянган төгрөгөөр бууруулж 191.861.3 мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлж, 97.430.6 мянган төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөлд хамруулах үндэслэлтэй гэж үзэв.

Актын т*******оох хэсгийн 2 а-д “2011 онд Л компанид түрээсийн төлбөр, Б компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс шилжүүлэхдээ орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 4.797.612.8 мянган төгрөгийн зөрчилд 959.522.6 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсан тухайд;

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын “Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”- (1991он)-ийн 8 дугаар зүйлийн 1-д “Олон улсын шугамд.....тээврийн хэрэгслээр тээвэр хийж олох ашигт зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн удирдах,толгойлох байгууллага нь оршдог хэлэлцэн тохирогч улсад татвар ногдуулна.”, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийн Арванхоёр дугаар зүйлд “энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хооронд авто замын тээвэрлэлт гүйцэтгэж буй Хэлэлцэн тохирогч нэг талын тээвэрлэгчийг Хэлэлцэн тохирогч нөгөө тал тээвэрлэлтийн орлого болон ашгийн татвараас чөлөөлнө.”   гэсний дагуу “Б” тээврийн компанид шилжүүлсэн 2.268.665.2 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 453.733.0 мянган төгрөгийн нөхөн татварыг “Татварын ерөнхий хууль”(1992 он)-ийн 2 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль т*******оомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын “Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”- (1991он)-т тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ, төлбөрийн талаар тусгайлан заагаагүй, Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус Л компани нь үйл ажиллагаагаа тус улс дахь төлөөний газраар дамжуулан гүйцэтгэсэн эсэхийг тодорхойлох боломжгүйн дээр  Л компанийн тоног төхөөрөмжийг түрээслэн үйл ажиллагаа явуулсан  орлогод ногдох татварыг төлүүлсэн тын холбогдох хэсэг үндэслэлтэй байх тул тус компанид шилжүүлсэн түрээсийн төлбөр 2.497.612.8 мянган төгрөгт ногдуулан суутгах 499.522.6 мянган төгрөгийн нөхөн татварыг нэхэмжлэгч компани хариуцах нь зүйтэй байна.

Актын т*******оох хэсгийн 2 б-д “Хүн амын орлогын албан татвар суутгаж, төсөвт төлөөгүй нэр бүхий хүмүүст олгосон шууд бус орлого 2010 онд 5.877.8 мянган төгрөг, 2012 онд 357.411.8 мянган төгрөг, нийт 363.289.6 мянган төгрөг, БНХАУ-ын тргэн Жнд шилжүүлсэн орлого 2010 онд 109.642.4 мянган төгрөг, 2011 онд 420.802.2 мянган төгрөг, 2012 онд 446.863.9 мянган төгрөг, нийт 977.308.5 мянган төгрөг, нийт 1.340.598.1 мянган төгрөгийн зөрчилд 134.059.8 мянган төгрөгийн нөхөн татвараас Хувь хүний орлогын албан татвар суутгаагүй зөрчлийн тухайд;

Актын энэ хэсэгт т*******оосон 134.059.8 мянган төгрөгийн нөхөн татвараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Д.Б******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллы явцад Шинжээчийн дүгнэлтээр баримтаар нотлогдоогүй зардлыг хүлээн зөвшөөрч 46.272.2 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсан тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин үлдэх 87.787.6 мянган төгрөгийн нөхөн татварыг үйл ажиллы бус зардал гэж үзэж ногдуулсан бөгөөд энэ нь санхүүгийн тайланд тусгагдсан бусдаас авах зардалд ордог, хувь хүний орлогын албан татвар суутгах байсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.       

Актын т*******оох хэсгийн 4 дэх хэсэгт “Л компанид түрээсийн төлбөр, Б машин техникийн компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс 2010 онд 17.139.557.3 мянган төгрөг, 2011 онд 19.383.009.3 мянган төгрөг, нийт 36.522.566.6 мянган төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийн тухайд;

“Т*******вортой байдлын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2-т “Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татвар гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу 15 хувиар т*******оосон бөгөөд гэрээний хүчинтэй байх хугацаанд мөрдөгдсөн байна.

Хариуцагч тад дурдсан зөрчлүүдэд Т*******вортой байдлын гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Татварын ерөнхий (1992он) хууль, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай (1992 он) хуулийн холбогдох заалтуудыг үндэслэсэн атлаа тын энэ хэсэгт “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”(2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.4.9-д заасныг зөрчсөн гэж дүгнэн “Татварын ерөнхий хууль”(2008 оны шинэчилсэн найруулга)-ийн 74 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн “Т*******вортой байдлын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4-т “Хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 0/тэг/-тэй тэнцүү байна.”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”(1998 он)-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д “зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ”-нд ногдуулах татварын хувь хэмжээ 0/тэг/-тэй тэнцүү байна гэснийг зөрчин экспортын ачаа тээврийн үйлчилгээнд 10 хувиар татвар ногдуулсан нь Т*******вортой байдлын гэрээ, тухайн үед мөрдөж байсан холбогдох хуулийн заалтуудтай нийцээгүй байна.

Мөн “Т*******вортой байдлын гэрээ”-ний 1-ийн 2-т “Татварын ерөнхий хууль(1992 он)-ийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу энэхүү гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль т*******оомжийн заалтаас үл хамааран т*******вортой мөрдөгдөнө.” гэжээ.

Өөрөөр хэлбэл Т*******вортой байдлын гэрээ байгуулагдсанаас хойш батлагдсан татварын хууль т*******оомжууд нь татварын орчныг т*******вортой байлгах зорилгын хүрээнд “Ч м н ” ХХК-ийн албан татвар, ногдуулалт, төлөлтөд хамааралгүй байна.

Иймд “Ч м н ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий тын 1а буюу “өөрийн ажлын байранд хамааралгүй гадаад ажиллагсдын виз, ажлын байрны төлбөрийг ААНОАТ-ын хасагдах зардалд тооцсон;” зөрчилд ногдуулсан 78.410.3 мянган төгрөгийн нөхөн татвар,1в буюу “Экспортолсон нүүрсний борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 510.214.0 мянган төгрөгийн нөхөн татвараас 2012 оны 10,11,12 дугаар сараас бусад нүүрсний экспортын борлуулалтын орлогод ногдох 191.861.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 2 а буюу “2011 онд Л компанид түрээсийн төлбөр, Б компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс шилжүүлэхдээ орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 959.522.6 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсгийн “Л” тээврийн компанид шилжүүлсэн түрээсийн 2.497.612.8 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 499.522.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 2.б буюу үйл ажиллы зардлаас хүн амын орлогын албан татвар суутгаагүй 134.059.8 мянган төгрөгийн нөхөн татвар, нийт 903.854.0  мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлж, тын т*******оох хэсгийн 1а-д хамаарах 39.205.1 мянган төгрөгийн, 1в-д хамаарах 97.430.6 мянган төгрөг, 3 дахь хэсэгт хамаарах 787.821.8 мянган төгрөг нийт 924.457.5 мянган төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөлд хамруулж, төлбөр т*******оосон захиргааны тын төлбөрийн нөхөн татварын хэмжээг 44.990.615.8 мянган төгрөгөөр, хүү, торгууль, алдангийг 23.023.480.5 мянган төгрөгөөр нийт 68.014.096.3 мянган төгрөгөөр бууруулж шийдвэрлэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Татварын ерөнхий (1992 он) хуулийн 2 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэг,13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай (1992 он) хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 1 дэх хэсгийн 1, 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-ийн в-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч м н ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий тын 1.а буюу “өөрийн ажлын байранд хамааралгүй гадаад ажиллагсдын виз, ажлын байрны төлбөрийг ААНОАТ-ын хасагдах зардалд тооцсон;” зөрчилд ногдуулсан 78.410.3 мянган төгрөгийн,1.в буюу “Экспортолсон нүүрсний борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 191.861.3 мянган төгрөгийн, 2.а буюу “2011 онд Л компанид түрээсийн төлбөр, Б компанид нүүрс тээвэрлэлтийн ажлын хөлс шилжүүлэхдээ орлогын албан татвар суутган төсөвт төлөөгүй 4.797.612.8 мянган төгрөгийн зөрчилд 959.522.6 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэсгийн “Л” тээврийн компанид шилжүүлсэн түрээсийн 2.497.612.8 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 499.522.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 2.б буюу үйл ажиллы зардлаас хүн амын орлогын албан татвар суутгаагүй 134.059.8 мянган төгрөгийн нөхөн татвар, нийт 903.854.0  мянган төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр т*******оосугай.

 2.Актын т*******оох хэсгийн 1.а-д хамаарах 39.205.1 мянган төгрөг, 1.в-д хамаарах 97.430.6 мянган төгрөг, 3 дахь хэсэгт хамарах 787.821.8 мянган төгрөг нийт 924.457.5 мянган төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар өршөөлд хамруулж, төлбөр т*******оосон захиргааны тын төлбөрийн нөхөн татварын хэмжээг  44.990.615.8 мянган төгрөгөөр, хүү, торгууль, алдангийг 23.023.480.5 мянган төгрөгөөр нийт 68.014.096.3 мянган төгрөгөөр бууруулсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Ч м н ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, Д.Б******* нар “0003808 дугаар тын т*******оох хэсгийн 2.б-д холбогдох 46.272.2 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг баримтлан шинжээч нарын ажлын хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг “Ч м н ” ХХК-иас, 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг Татварын ерөнхий газраас тус тус гаргуулж, нийт 6.000.000/зургаан сая/ төгрөгийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Татварын ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү *******гүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.НАСАНДЭЛГЭР

           ШҮҮГЧИД                             Д.ЧАНЦАЛНЯМ

                                                           С.ОЮУНГЭРЭЛ