Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 827

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, хариуцагч Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан “Д*******” ХХК, “Г*******” ХХК, “М*******” ХХК, “Н*******” ХХК-иудын нэхэмжлэлтэй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад холбогдох “1. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд байхгүй үндэслэлээр хязгаарлаж, хуульд байхгүй үүрэг бий болгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 2. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгохдоо Аж ахуйн нэгж байгууллагаар VPN төхөөрөмжийн үнэ гэж 280 000 төгрөгийг А******* ХХК-ийн дансанд төлүүлж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 3. Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 4.Нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авсан боловч хуульд заагдаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/7016, 6/7017, 6/7018, 6/7019 тоот шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 5. Нэхэмжлэгч Д******* ХХК, Г******* ХХК, М******* ХХК, Н******* ХХК-ийн 2015.08.24-ний өдөр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан шийдвэрийг гаргахыг хариуцагчид даалгах” шаардалга бүхий захиргааны  хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д*******” ХХК, “Г*******” ХХК, “М*******” ХХК, “Н*******” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүхэд  гаргасан  нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч М******* ХХК Засгийн газраас батлагдсан солбицлын дагуу Өмнөговь аймгийн Баяновоо сумын нутаг дэвсгэрт планшетийн К- код, 2858.32 га талбай бүхий Баян овоот нэртэй талбайд мөн Өмнөговь аймгийн Баяновоо сумын нутаг дэвсгэрт  планшетийн К- код, 8369.71 га талбай бүхий Баян овоот 2 нэртэй талбайд;

Нэхэмжлэгч “Д*******” ХХК Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт планшетийн М- код, 239.7 га талбай бүхий Э нэртэй талбайд мөн Дундговь аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт планшетийн L- код, 18339.14 га талбай бүхий Х нэртэй талбайд;

Нэхэмжлэгч “Г*******” ХХК 1/ Дундговь аймгийн Э сумын нутаг дэвсгэрт планшетийн L-48-66, L-48-78 код, 14668.98 га талбай бүхий Цагаан овоо нэртэй талбайд, 2/ Дундговь аймгийн Г, Ө сумын нутаг дэвсгэрт планшетийн L-48-106 код, 15289.58 га талбай бүхий Х нэртэй талбайд, 3/Дорноговь аймгийн Улаанбадрах, Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт планшетийн К-, К- код, 6770.26 га талбай бүхий Н нэртэй талбайд;

Нэхэмжлэгч “Н*******” ХХК Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт планшетийн М- код, 600.4 га талбай бүхий Төмөрт нэртэй талбайд мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт планшетийн К-, К- код, 14507.94 га талбай бүхий Орд нэртэй талбайд тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 18.2-т заасан холбогдох баримтуудын хамтаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Гэтэл Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 6/6245-6/6248 тоотоор нэхэмжлэгч нарт цахимаар дугаар авсны дараа шуудангаар биш биечлэн өргөдлөө гаргах, мөн МУ-ын нутаг дэвсгэрийн 104 градусын зүүн хагаст өргөдөл хүлээн авах боломжгүй гэсэн үндэслэлээр бидний гаргасан өргөдлийг хүлээн авсан боловч хянан шийдвэрлэлгүйгээр хариу өгсөн.

Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн дээрх шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хууль зүйн үндэслэлээр уг шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын газрын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхийг олгохдоо цахимаар дугаар олгож буй үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарт гаргасан өргөдлийг нь үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даатгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:... 

... Уул уурхайн яам болон Ашигт малтмальнггазраас МУ-ын нутаг дэвсгэрийн уртрагийн 104 градусын зүүн талд, эсхүл баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах талаар ямар нэг албан ёсны шийдвэр гаргаж нийтэд мэдээлээгүй атлаа зүүн баруунаар ангилан аман шийдвэр гаргаж байгаа нь өргөдөл гаргах харилцаа хуулийн зохицуулалтын дагуу биш албан тушаалтны үзэмжээр шийдэгдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Иймд “1. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд байхгүй үндэслэлээр хязгаарлаж, хуульд байхгүй үүрэг бий болгосон Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 2. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгохдоо Аж ахуйн нэгж байгууллагаар VPN төхөөрөмжийн үнэ гэж 280 000 төгрөгийг А******* ХХК-ийн дансанд төлүүлж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 3. Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаалыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 4.Нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авсан боловч хуульд заагдаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/7016, 6/7017, 6/7018, 6/7019 тоот шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 5. Нэхэмжлэгч Д******* ХХК, Г******* ХХК, М******* ХХК, Н******* ХХК-ийн 2015.08.24-ний өдөр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан шийдвэрийг гаргахыг хариуцагчид гаргаж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Уул уурхайн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгохдоо аж ахуйн нэгж байгууллагад \/РN төхөөрөмжийг заавал худалдан ав гэсэн шаардаж байгаа хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6-д Монгол улсын үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох” чиг үүргийг Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт тогтоосон үйлчилгээний хөлс нь зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр хүсч гаргасан өргөдлийг хянан үзэх тэмдэгтийн хураамж тул Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөл авах..” үйлчилгээний хөлсөнд Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай тушаалын хавсралтаар баталсан дээрх 3 төрлийн үйлчилгээний хөлсийг хамааруулна.

Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот тушаал нь Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дугаартай тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.7-д заасан шаардлагыг хангасан тул мөн журмын 2 дугаар зүйлийн 2.4.3- ын “а”-д заасны дагуу Хууль зүй яам улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн нь үндэслэлтэй.

Засгийн газрын удаа дараагийн ээлжит хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, өргөдөл хүлээн авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлийг Ашигт малтмалын газар өгснийг баримтлан цахимаар тусгай зөвшөөрлийн дугаар олгох программ хангамжийн системийн нэвтрэх эрхийг сайжруулах, \/РN төхөөрөмжийг тус компаниас нийлүүлэх ажлыг зохион байгуулах, хамтран ажиллах гэрээг “А” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын I 12-ны өдөр байгуулсан.

Энэхүү гэрээгээр “А” ХХК нь өөрийн хөрөнгөөр Х/РЫ төхөөрөмжийг худалдан авч, тус газарт нийлүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд энэ төхөөрөмжийг тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах хуулийн этгээд ашиглахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хууль болон эрх бүхий байгууллагаас баталсан журамгүйгээр хязгаарлаж байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын асуудлаар төрийн холбогдох байгууллагуудын бүрэн эрхийг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байдаг.

Тухайлбал мөн хуулийн 10 дугаар зүйлд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/Уул уурхайн яам/-ын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд 10 дугаар зүйлийн 10.1.4-т “тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох”, мөн зүйлийн 10.1.10-т “ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх” гэж тус тус заасан.

Хуулиар олгогдсон дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаал гарсан бөгөөд уг тушаалд “1.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох. ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг тус тус хавсралтаар тогтоосугай.

Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Ашигт малтмалын газарт тус тус үүрэг болгосугай” гэж заасан байна.

Хоёр.Нэхэмжлэлийн “...нэхэмжлэгч нарын өргөдлийг хүлээн авсан боловч хуульд заагдаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6/6245, 6/6246, 6/6247, 6/6248 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож нэхэмжлэгч Д******* ХХК, Г******* ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, нэхэмжлэгч Майнинг энд дөвелопмөнт ХХК, Н******* ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 20-нд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хянан шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

1.Улсын Их Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд уг бодлогын баримт бичигт нийцүүлэн Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай” хууль хүчингүй болсон.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль/2014 оны 7 сарын 01-ний өдрийн/-аар тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх бүрэн эрхийг МУ-ын Засгийн газарт олгосон бөгөөд Засгийн газар 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон.

Төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанд Уул уурхайн сайдын 2015 оны1/85 албан бичгээр танилцуулга хүргүүлсний үндсэн дээр шийдвэрлүүлсэн бөгөөд тэдгээрээс хэлэлцэж зөвшөөрсний дагуу Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлогын хүрээнд нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр уртрагаас баруун  хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн.

 Энэ талаар Уул уурхай яам болон Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд нээлттэй зарлан мэдээлсэн бөгөөд уг мэдээллийг Ашигт малтмалын газрын вэбсайтад 2014 оны 9 дүгээр сарын 16, 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр болон 1 дүгээр сарын 23-ны өдрүүдэд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ”, “Ашигт малтмалын газраас мэдээлж байна" нэртэйгээр байршуулж, олон нийтэд мэдээлж сурталчлах ажлыг зохион байгуулсан.

Эдгээр шийдвэр, мэдээллүүдийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргийн хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрийн 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авч шийдвэрлэж эхэлсэн.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар дээрх ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцээд 104 дүгээр уртрагийн зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгон, нутгийн удирдлагатай нь зөвшилцсөний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг зохих хууль тогтоомжийн дагуу олгох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад даалгасан.

Засгийн газрын дээрх хуралдааны шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгохдоо 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгосон ажлын явцад гарсан аливаа алдаа дутагдлыг давтахгүй байх, техникийн нөхцөлийг сайтар хангуулах ажлыг зохион байгуулсны үндсэн дээр 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цахим дугаарыг олгож, өргөдөл хүлээн авах ажлыг явуулж эхэлсэн.

Гурав. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч шуудангаар гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хүлээн авч дарааллын дагуу бүртгэн, шийдвэрлэх ёстой бөгөөд шуудангаар хүргүүлсэн нэхэмжлэлд дурдсан 4 өргөдөл нь бичгээр гаргаж байгаа өргөдөл байхад 19 дугаар зүйлд заасан ажиллагааг Кадастрын хэлтэс явуулаагүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч шуудангаар гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хүлээн авч дарааллын дагуу бүртгэн, шийдвэрлэх ёстой бөгөөд шуудангаар хүргүүлсэн нэхэмжлэлд дурдсан 4 өргөдөл нь бичгээр гаргаж байгаа өргөдөл байхад 19 дугаар зүйлд заасан ажиллагааг Кадастрын хэлтэс явуулаагүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь хэсэгт “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” чиг үүргийг Кадастрын хэлтэст хамааруулсан тул мөн хуулийн 17, 18, 19 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэхээс гадна Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12. дахь хэсэгт “бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” заасны дагуу хүлээн авч бүртгэн, дарааллын дагуу шийдвэрлэж байгаа билээ.

Энэ 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаас үзвэл өргөдлийг "..дарааллын дагуу шийдвэрлэнэ" гэсэн нь Кадастрын хэлтэс дарааллын хэлбэрийг өөрөө тогтоох эрхтэй бөгөөд дугаар олгох төхөөрөмжөөр тасалбар тараан дугаар олгох, очерлуулан/ээлжлэх/ дугаарлах, цахимаар дугаар олгох гэх мэт аливаа хэлбэрийг сонгож болно гэсэн зохицуулалтыг агуулж байна.

Мөн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны 12.1 дэх хэсэгт “Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ..” гэж заасны дагуу Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгохыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн бага хурал хийн мэдээлж, өөрийн цахим хаягт байршуулсан.

Гэтэл нэхэмжлэгч үүнийг мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үүний өмнө нэхэмжлэгч нь хүсэлт хэлэлцэх шүүх хуралд цахим хэлбэрээр өргөдөл гаргасан боловч дугаар авч чадаагүй гэж байгаа нь анхнаасаа цахимаар дугаар авч байгаа мэдэж байсан нь тогтоогдож байх тул Засгийн газрын өгсөн чиглэл болон хуульд заасан үндэслэлийн дагуу хийгдэж байгаа ажлыг тасалдуулах гэсэн үйлдэл гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд байхгүй үндэслэлээр хязгаарлаж, хуульд байхгүй үүрэг бий болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгохдоо Аж ахуйн нэгж байгууллагаар VPN төхөөрөмжийн үнэ гэж 280.000 төгрөгийг “А*******” ХХК-ийн дансанд төлүүлж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авсан боловч хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/7016, 6/7017, 6/7018, 6/7019 дугаар шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нэхэмжлэгч “Д*******” ХХК, “Г*******” ХХК, “М*******” ХХК, “Н*******” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж, уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “М*******” ХХК Өмнөговь аймгийн Баяновоо сумын нутаг дэвсгэрт “Баян овоот” болон “Баян овоот 2” нэртэй талбайд, “Д*******” ХХК Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт “Э”, Дундговь аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт “Х” нэртэй талбайд, “Г*******” ХХК Дундговь аймгийн Э сумын нутаг дэвсгэрт “Цагаан овоо”, мөн аймгийн Г, Ө сумын нутаг дэвсгэрт “Х”, Дорноговь аймгийн Улаанбадрах, Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт “Н” нэртэй талбайд, “Н*******” ХХК Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт “Төмөрт”, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “Орд” нэртэй талбайд тус тус хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох баримтуудын хамт Ашигт малтмалын газар(хуучин нэрээр)-ийн Кадастрын хэлтэст шуудангаар хүргүүлсэн боловч хариуцагч 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 6/7016-6/7019 дугаар албан бичгээр өргөдлийг шуудангаар биш биечлэн гаргах, Монгол улсын нутаг дэвсгэрийн 104 дүгээр градусын зүүн хагаст өргөдөл хүлээн авах боломжгүй гэсэн үндэслэлээр хянан шийдвэрлээгүй байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд байхгүй үндэслэлээр хязгаарлаж, хуульд байхгүй үүрэг бий болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах шаардлагын хүрээнд:

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, Уул уурхайн яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд "Хайгуулын тусгай зөвшөөрөл  олгох бэлтгэл ажил"-ын талаар танилцуулга хийн Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан тусгай зөвшөөрлийг төлөвлөгөөтэй эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагаст буюу уртрагийн 104 дүгээр градусаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжид тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох талаар санал оруулж, Засгийн газрын тухайн өдрийн хуралдаанаар “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох системийг олон нийтэд танилцуулах сургалт, сурталчилгаа зохион байгуулахыг Уул уурхайн сайдад даалгасан” байна. 

Ийнхүү Засгийн газраас даалгасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж уртрагийн 104 дүгээр градусаас баруун хэсгийн 9 сая га талбайд эхний ээлжид хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цахимаар хүлээн авах талаар нийтэд мэдээлж, энэ талаарх мэдээллийг Ашигт малтмалын газрын цахим хуудаст байршуулжээ. 

Засгийн газраас тогтоосон солбицлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг ийнхүү 2 хэсэгт хуваан хугацаа тогтоон зохион байгуулсан нь Уул уурхайн яамны бүрэн эрхийн талаарх Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 "геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, биелэлтийг хангах", 10.1.3 "ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах", 10.1.10 “ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх”, Ашигт малтмалын газрын чиг үүргийн талаарх мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 "хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих", 11.1.15 “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ... ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.1.16 “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, 11.1.19 “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” заалтуудыг зөрчөөгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх этгээдүүдэд тэгш боломж олгосон зохицуулалт болсныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

2. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгохдоо Аж ахуйн нэгж байгууллагаар VPN төхөөрөмжийн үнэ гэж 280.000 төгрөгийг “А*******” ХХК-ийн дансанд төлүүлж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах шаардлагын хүрээнд:

Засгийн газраас даалгасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, түүнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлийг Ашигт малтмалын газарт өгснийг баримтлан цахимаар тусгай зөвшөөрлийн дугаар олгох программ хангамжийн системийн нэвтрэх эрхийг сайжруулах үүднээс “А” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.

Энэхүү гэрээгээр тухайн компани VPN төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд орчин үеийн техник технологийн хүчин чадлыг ашиглан, тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдүүдэд тэгш боломж олгосон үр дүнтэй ажил болсон гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар олгох ажиллагаанд VPN төхөөрөмж ашиглах хариуцагчийн шийдвэр нь цахимаар дугаар олгох ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, цахим халдлага гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд технологийн дэвшлийг ашигласан төдийгүй Засгийн газраас даалгасан чиглэлийн хүрээнд хийгдсэн ажиллагаа байх тул нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага үндэслэлгүй байна.  

3. Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах шаардлагын хүрээнд:

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “”Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”,  10.1.4-т “тусгай зөвшөөрөл авах.....ажиллагааны үйлчилгээний хөлсийг тогтоох;” гэснийг баримтлан гарсан Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох тухай” 15 дугаар тушаал хууль зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах”, 9.1.2-т “геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх” гэж заасны дагуу Засгийн газраас Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн захиргааны байгууллагуудад ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбоотой чиглэл, үүрэг даалгавар өгөх, хяналт тавих бүрэн эрхийн хүрээнд уул уурхайн сайдад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын талаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл олгох ажлыг зохион байгуулахыг даалгасан ажлын хүрээнд мөрдүүлсэн дээрх тушаал холбогдох хууль, журамтай нийцсэн гэж дүгнэв.

4. Нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авсан боловч хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/7016, 6/7017, 6/7018, 6/7019 дугаар шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах шаардлагын хүрээнд:

Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавина.”, 11.1.16-д “....ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч нэр бүхий 4 компанийн тухайд Монгол Улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдан Уул уурхайн яам, Ашигт малтмалын  газраас зохион байгуулалттайгаар хэрэгжүүлсэн цахим бүртгэлийн үйл ажиллагааг хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлээгүй гэж үзсэн нь тухайн харилцааны бодлогыг боловсруулан мөрдүүлж хэрэгжүүлдэг, гүйцэтгэлийн хяналтыг тавьдаг эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудын шийдвэртэй нийцээгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдал, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч компаниудын өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлүүдээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам, өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. 

5. Нэхэмжлэгч “Д*******” ХХК, “Г*******” ХХК, “М*******” ХХК, “Н*******” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж, уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын хүрээнд:

Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, тухайн салбарын бодлогыг тодорхойлдог Төрийн захиргааны төв байгууллагын өгсөн чиглэлийг хэрэгжүүлж нутаг дэвсгэрийг 2 хуваан үе шаттайгаар зөвшөөрөл олгох зохион байгуулалт хийснийг хууль зөрчсөн үйлдэл гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авснаар дэс дараатай, зохион байгуулалттай олгож байгаа ажлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Иймд “Д*******” ХХК, “Г*******” ХХК, “М*******” ХХК, “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд байхгүй үндэслэлээр хязгаарлаж, хуульд байхгүй үүрэг бий болгосон Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсийн үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгохдоо Аж ахуйн нэгж байгууллагаар VPN төхөөрөмжийн үнэ гэж 280.000 төгрөгийг “А*******” ХХК-ийн дансанд төлүүлж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авсан боловч хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/7016, 6/7017, 6/7018, 6/7019 дугаар шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нэхэмжлэгч “Д*******” ХХК, “Г*******” ХХК, “М*******” ХХК, “Н*******” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж, уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.4, 10.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1.14,11.1.15, 11.1.16, 11.1.19, 18, 19 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д*******” ХХК, “Г*******” ХХК, “М*******” ХХК, “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд байхгүй үндэслэлээр хязгаарлаж, хуульд байхгүй үүрэг бий болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгохдоо Аж ахуйн нэгж байгууллагаар VPN төхөөрөмжийн үнэ гэж 280.000 төгрөгийг “А*******” ХХК-ийн дансанд төлүүлж байгаа үйлдлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нэхэмжлэгч нарын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авсан боловч хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн Ашигт малтмалын газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 6/7016, 6/7017, 6/7018, 6/7019 дугаар шийдвэрүүдийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нэхэмжлэгч “Д*******” ХХК, “Г*******” ХХК, “М*******” ХХК, “Н*******” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж, уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.            

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.НАСАНДЭЛГЭР