Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/00123

 

Д.Бнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/03608 дугаар шийдвэртэйнэхэмжлэгч Д.Бхариуцагч М ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 33,256,132 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 33,256,132 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийлгүүлэхийг хариуцагчид даалгана.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Нэхэмжлэгч Д.Б1995 оны 0дугаар сараас МТӨҮГ харьяа Хажуу-Улаан уулын үйлдвэрт нягтлан бодогчоор ажилд орж, тасралтгүй 19 жил ажиллаж, 2014 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. Ингээд 2019 оны 06 дугаар сард М ТӨҮГ-ийн ерөнхий нягтлан бодогч тус байгууллагад ажиллах санал тавьсны дагуу зөвшөөрсөн. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан боловч гэрээний хугацаа дуусах үед байгууллагаас сунгах эсэх талаар ямар нэгэн асуудал яригдаагүй учир гэрээг анхны хугацаагаараа сунгасан гэж ойлгож, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэх баримт ирсэн. Тус хөдөлмөрийн гэрээний өөрчлөлт нь одоо байгаа гэрээний нөхцөлийг дордуулж байгаа тул зөвшөөрөх боломжгүй. Иймээс гэрээний өөрчлөлтийг баталгаажуулалгүй буцаалаа гэсэн хариуг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бичижМ ТӨҮГ-ийн санхүү хэлтсийн санхүүч Б.Цэнд-Аюушд цахимаар илгээсэн. Өргөдлөө өгөөгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар талууд харилцан тохирсон гэх үндэслэлээр 2021 оны 0дугаар сарын 23-ны өдөр Б\40 тоот тушаалаар ажлаас халсан. Уг тушаалыг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр надад танилцуулсан. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны цалин буюу нэг сард 4,306,493 төгрөг, нэг өдөрт 200,302 төгрөг, үүнийг 166 хоногоор тооцоход 33,256,132 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт баталгаажилт хийлгэж, шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Д.Бнь 2020 оны дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Шалтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон MR-20-05-036 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний нэмэлтээр MR-20-05-036 тоот хөдөлмөрийн гэрээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж ажил олгогчийн гэрээний нэмэлтийг нэхэмжлэгч Д.Бхүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээ байгуулаагүй ажиллаж байсанДээрх хугацаа дууссаны дараа Д.Бмэргэшсэн нягтлан бодогчийнхоо сургалтад суугаад ажиллах бүрэн боломжтой гэдэг байдлаар шаардлага тавьсан. Сүүлийн байдлаар гэрээг 3 сарын хугацаатай сунгасан. Нэхэмжлэгчээс 3 сарын тэтгэмж өгчих, тэтгэмж өгвөл би өргөдлөө өгнө, харин та нар тушаал шийдвэрээ гаргачих гэсэн. Д.Б хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан ба уг хугацааг дуусмагц ажил олгогчийн зүгээс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж ажиллуулсанАжил олгогчийн зүгээс MR-20-05-036 тоот хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Д.Б уулзаж, харилцан тохиролцсоны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосонИймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Болорцэцэгийг М ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын харьяа Шалтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 19,712,462 төгрөгийг..гаргуулж нэхэмжлэгч Д.Болгож,..нэхэмжлэлийн..шаардлагаас 13,543,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч Д.Бнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг М ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Бнэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, М ТӨҮГ аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 326,712 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1 Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо алдаа гаргасан байна. Нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын цалин хөлсний дунджаас нэг сарын дундаж цалинг бодоход 4,306,493 төгрөг, нэг өдрийн цалин 200,302 төгрөг, 166 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 33,256,132 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааг 154 хоногоор тооцсон боловч бодолтын алдаа гаргаж, 19,712,462 төгрөг гаргасан байна. Гэтэл нэг өдрийн цалин 200 302 төгрөгийг 154 хоногт бодоход 30,846,508 төгрөг гарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартАнхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг зөв тогтоосон гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэв.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Бнь хариуцагч М ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 33,256,132 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч байгууллагатай байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/31 дүгээр тушаал, мөн сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь Шалтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх 6-8, 60/

Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан.

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр тушаал гаргасан гэх агуулгаар тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7-д ...2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүчинтэй байна гэж тохиролцсон байх бөгөөд тухайн ажлын байранд ажилтныг хугацаатай ажиллуулах шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Шалтны үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байр нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр байна.

2. Хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчтэй нэмэлт хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч уг гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байна. /хх.33Мөн хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчтэй зөвшилцөж, түүний хүсэлтийг үндэслэн цуцалж, ажлаас нь чөлөөлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

3. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг буруу тогтоосон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор зохицуулсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон цалингийн дэлгэрэнгүй бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сард 2,407,000 төгрөг, 02 дугаар сард 2,407,000 төгрөг, 03 дугаар сард 8,105,479 төгрөгийн цалин хөлс авсан байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгчийн 3 дугаар сард авсан 8,105,479 төгрөгт үндсэн цалингаас гадна улирлын урамшуулал орж бодогдсон гэж тайлбарласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Иймд ажил олгогчоос олгосон 2021 оны 01, 02, 03 дугаар сарын цалин хөлсний дунджаар нэг сарын цалинтай тэнцэх олговрыг тодорхойлох нь зүйтэй. Нэхэмжлэгч нэг сард 4,306,493 төгрөг, нэг хоногт 200,302 төгрөгийн цалин, хөлс авахаар байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 166 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 33,256,132 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/03608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 19,712,462 гэснийг 33,256,132 гэж, олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,543,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг олгосугай. гэж, 3 дах заалтын 326,712 гэснийг 324,231 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

А.МӨНХЗУЛ