Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 115

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:        

      Прокурор                                                  Д.Нямдэлэг

      Шүүгдэгч нарын өмгөөлөгч                А.Отгонбаяр

              Нарийн бичгийн дарга                          Б.Намуунзул нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн Дэлэг овогт Насанжавын Болдбаатар, Бургууд овогт Буянжаргалын Болдбаатар, Мончок овогтой Мөнхбатын Батжаргал нарт холбогдох 1831000540064 дугаартай хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн суманд төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй,  Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 3 дугаар баг Эрхэт гэх газарт оршин суух хаягтай, Ургийн овог Дэлэг, эцгийн нэр Насанжав, өөрийн нэр Болдбаатар, РД:МЖ92112517

  Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн суманд төрсөн, 29 настай эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 3 дугаар баг Эрхэтэд оршин суух хаягтай, Ургийн овог Бургууд, эцгийн нэр Буянжаргал, өөрийн нэр Болдбаатар, РД:МЖ89111233

Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн суманд төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Дархан-Уул аймаг Орхон сумын Дэлгэр хороолол 1 дүгээр баг 7-3 тоотод оршин суух хаягтай, Ургийн овог Мончок, эцгийн нэр Мөнхбат, өөрийн нэр Батжаргал, РД:МЖ98020212

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Болдбаатар нь Б.Болдбаатар, М.Батжаргал нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3-р баг “Хэтийн нуга” гэх газарт оторлож байсан Ж.Эрдэнэбатын малнаас 10 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлан Ж.Эрдэнэбатад 1280000 төгрөгийн хохирол,

Б.Болдбаатар нь М.Батжаргал, Н.Болдбаатар нартай бүлэглэн 2018 оны оны 01 дүгээр сарын 31-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3-р баг “Хэтийн нуга” гэх газарт оторлож байсан Ж.Эрдэнэбатын малнаас 10 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлан Ж.Эрдэнэбатад 1280000 төгрөгийн хохирол,

М.Батжаргал нь Б.Болдбаатар, Н.Болдбаатар нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3-р баг “Хэтийн нуга” гэх газарт оторлож байсан Ж.Эрдэнэбатын малнаас 10 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлан Ж.Эрдэнэбатад 1280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч Б.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...“Тэр орой над руу Н.Болдбаатар “хонь ачаад өгчих” гэж утсаар ярихаар нь очиж хонь ачилцаж өгсөн. Хулгайн хонь ачиж байгаагаа мэдээгүй байсан чинь орой нь хүнд битгий хэлээрэй гэж надад хэлж 80.000 төгрөг өгөхөөр нь мэдсэн”...гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч Н.Болдбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... “Гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байна”...гэх мэдүүлэг, 

         3. Шүүгдэгч М.Батжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... “Гар утсаа барьцаанаас авах гээд Болдбаатар ах руу очсон чинь 10 хонь ачилцаад өгчих гэж хэлэхээр нь ачиж өгсөн”...гэх мэдүүлэг,

         4. Хохирогч Ж.Эрдэнбатын 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны үед өөрийн эзэмшлийн 481 хонь, 80 ямаа нийт 561 тооны малыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрхэтийн нуга” гэх газарт Түвшинжаргал гэдэг залуугийнд аваачиж оторлосон. Би өөрөө малаа маллуулахаар Шарын голд байсан Х.Наранчулуун гэдэг залууг сарын 300,000 төгрөгийн цалин өгөхөөр тохирч малчнаар хөлсөлж мал дээрээ аваачсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өглөө хүргэн Доржхандыг “нэг ямаа гаргаадах” гээд мал руугаа явуулсан юм. Тэгтэл манай хүргэн Доржханд мал дээрээ очоод над руу утсаар ярьсан. Юу гэж ярьсан гэхээр малчин “Наранчулуун шал согтуу орондоо хэвтэж байна, босоогүй байна, гэр орон нь авах юм алга, нил архи уусан шинжтэй Портер машин ирсэн бололтой мөр байна” гэхээр нь “чи тэгвэл малаа тоолоодох” гэхэд Доржханд малаа тоолоод “467 хонь, 76 ямаа” байна гэхээр нь малаа дутуу байна гэж бодоод Улаанбаатар хотоос шууд Дарханд ирж Сэлэнгэд мал дээрээ очиж малаа тоолоход 467 хонь, 76 ямаа байсан...Манайх нийт 481 хонь, 80 ямаа нийт 561 толгой хонь, ямаа нийлсэн малтай анх “Эрхэтийн нуга” гэх газарт Түвшинжаргалын гэрт өвөлжихөөр ирсэн. Энэ малнаас 14 хонь, 3 ямаа дутсан. Энэ дутсан нийт 17 хонь, ямаанаас мал маллаж байсан малчин Х.Наранчулуунд “цалинд нь тооцно” гэж хэлээд 2 хонь өгөх зөвшөөрөл өгч 1 хонь хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвшөөрч нийт 3 хонь хэрэглэхийг зөвшөөрсөн. Ингээд 14 хонь ямаанаас 10 хонь, 1 ямааг Н.Болдбаатар нар нь хулгай хийж авсан байдаг. 2 ямаа, 1 хонь сох дутаад байсан учир ойр орчимдоо хайгаад явтал үхсэн байсан сэгийг олсон учир гэм буруутай этгээдүүдээс 10 хонь, 1 ямааг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/

          5.Хохирогч Ж.Эрдэнбатын 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... “...Манайх нийт 481 хонь, 80 ямаа нийт 561 толгой хонь, ямаа нийлсэн малтай анх “Эрхэтийн нуга” гэх газарт Түвшинжаргалын гэрт өвөлжихөөр ирсэн. Энэ малнаас 11 хонь, 3 ямаа дутсан. Энэ дутсан нийт 17 хонь, ямаанаас мал маллаж байсан малчин Х.Наранчулуунд “цалинд нь тооцно” гэж хэлээд 2 хонь өгөх зөвшөөрөл өгч 1 хонь хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвшөөрч нийт 3 хонь хэрэглэхийг зөвшөөрсөн. Ингээд 14 хонь ямаанаас 10 хонь, 1 ямааг Н.Болдбаатар нар нь хулгай хийж авсан байдаг. 2 ямаа, 1 хонь сох дутаад байсан учир ойр орчимдоо хайгаад явтал үхсэн байсан сэгийг олсон учир гэм буруутай этгээдүүдээс 10 хонь, 1 ямааг нэхэмжилж байна. Иймд яг одоогийн байдлаар 10 хонь, 1 ямаа дутаж байна. Хохирол төлбөр барагдуулах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Дээрх хүмүүс нь архи ууснаас болж ийм хэрэг үйлдсэн байх, түүнээс биш ер нь их гайгүй хүүхдүүд шиг харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/

       6. Гэрч Ц.Түвшинжаргалын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Эрдэнэбат над руу утсаар яриад “мал алга болсон байна”  гэж хэлсэн, би Эрдэнэтээс гараад Дархан-Уул аймагт ирж уулзаад Зүүнбүрэн сум “Эрхэтийн Нуга” гэх газар ирэх үед манай өвөлжөөний гадаа портер маркийн машины мөр гарсан байсан. Мөн машиных нь шаврын хаалт унасан байсан. Бид хоёр айлуудаар явж шаврын хаалт нь унасан машин байна уу гээд хайгаад явах үед Уламбаяр гэх залуугийн шаврын хаалт унасан болохоор нь Эрдэнэбат гуай машиных нь дугаарыг бичиж аваад явсан. Эрдэнэбат гуай Уламбаярын дугаарыг олоод ярьсан чинь “тиймээ би авсан” гэж хэлсэн гэсэн, мөн хэн хэнтэй хамт авснаа бас хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/

       7. Гэрч Х.Наранчулууны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Эрдэнэбат гуайн хонь, ямааг маллаж байна. Эрдэнэбат гуайн малнаас 14 хонь, 3 ямаа нийт 17 мал алга болсон байсан. ...Би Н.Болдбаатар, М.Батжаргал, Б.Болдбаатар, Д.Уламбаяр нарт хашаатай байсан хониноос хонь ав гэж хэлээгүй. Ж.Эрдэнэбатын малнаас захиран зарцуулах эрх байхгүй. Харин намайг “3 хонийг өөртөө хэрэглээрэй” гэж надад зөвшөөрөл өгсөн. Бусдаар би малнаас зарж, зарцуулах эрхгүй юм. ...Уламбаяр нь архи уугаагүй, байгаагүй. Н.Болдбаатар бид 2 өглөөнөөс нь эхлээд уусан. Би Ж.Эрдэнэбат Орхон сумаас ирэхдээ пиво авчир өгөөд намайг эргээд явсан. Оройхон болохоор Н.Болдбаатар пиво авчирсан, М.Батжаргал, Б.Болдбаатар нар нь Н.Болдбаатартай уулзах гэж ирсэн юм байна лээ. Би нилээн согтуу байсан, биеэ хянах чадваргүй, тасарчихсан байсан. Болсон явдлын талаар сайн хэлж мэдэхгүй санахгүй байна. Намайг тасарсан байхад л хониноос Н.Болдбаатар нь Б.Болдбаатар, М.Батжаргал нартай нийлж хониноос ачсан юм байна лээ. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх дуртай, ер нь уучих гээд байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

8. Гэрч Х.Наранчулууны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Н.Болдбаатар нарт “хониноос ачаад ав, зар” гэж хэлээгүй. Би зөвхөн Н.Болдбаатарыг л таньж мэднэ. Б.Болдбаатар, Д.Уламбаяр, М.Батжаргал гэх хүмүүсийг таньж мэдэхгүй. Тухайн өдөр л ирсэн хүмүүс, Зүүнбүрэн сумын залуучууд байх шиг байсан. Би дээрх нэр бүхий хүмүүстэй хувийн өс, хонзон, маргаантай асуудал байхгүй. Надад хэн нэгэн хүнийг гүтгэсэн худал хэлсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/

9. Гэрч Б.Мөнхцэцэгийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Болдбаатарыг танина. Н.Болдбаатар буюу маамуу иргэний үнэмлэх, хар өнгийн мэдрэгчтэй утас барьцаанд тавиад нийт 43.900 төгрөгний юм авсан. Үүнд 2 шил архи, ундаа тамхи гэх зүйл авсан. Ингэж тавьснаасаа хойш 4-7 хоногийн дараа ирж утас, иргэний үнэмлэхээ авсан. Анх тавихдаа 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр утас, иргэний үнэмлэхээ тавьсан юм. Авсан өдрийг нь санахгүй байна. 4-7 хоногийн дараа ирээд мөнгөө өгөөд авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

10. Гэрч Ц.Болормаагийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Болдбаатар хааяа манайд ирдэг, голын хойно байдаг залуу гэдгээр нь мэднэ. 2018 оны 02 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Н.Болдбаатар гэдэг залуу “та дансаа өгөөч, би хүнээс дааганы мөнгө авах гэсэн юм, одоо мөнгийг нь шилжүүлье гээд байна” гэхээр нь би хаан банкныхаа 5056105253 дугаарын дансыг өгсөн юм. Цаад хүн нь 370,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд мөнгөө аваад явсан. Өөр юм яриагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/

11. Гэрч Ц.Доржхандын 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хадам аав Эрдэнэбатын мал байгаа газар болох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “эрхэтийн нуга” гэдэг газар малчин Түвшинжаргалынд очсон юм. Очиход малчин гэх Наранчулуун гэдэг залуу согтуу орондоо хэвтэж байсан. Малаа хашаанаас нь гаргаагүй байдалтай байсан. Би тэр үед өдрийн 12 цагийн орчим очсон. Энэ тухай хадам аавд утсаар хэлсэн. Хашаанд байсан хонийг тоолоход 464 хонь байсан. Тэгтэл хадам аав 15 хонь дутуу байна гэж хэлж байсан. Ингээд би хадам аав Эрдэнэбатыг “та өөрөө тоолоод учрыг нь ол” гэж хэлээд Дархан аймаг руу буцсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/

12. Гэрч Ц.Батсайханы 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр байх өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр Д.Уламбаяр миний утас руу залгаад “ах нь 10 хоньтой ороод ирлээ авах уу” гэхээр нь үзээд нэг хонийг нь 80.000 мянган төгрөгөөр бодож нийт 800.000 төгрөгөөр 10 толгой хонь худалдаж авсан. Д.Уламбаярт гарал үүслийн бичиг байгаагүй. Тэгэхээр нь би “асуудалтай юм биш биз” гэхэд “зүгээр би өөрөө хүнээс нь аваад ирсэн юм” гэхээр нь авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/

13. Гэрч Д.Уламбаярын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орхон жимс ногоо орж пиво, тамхи аваад эргэж Түвшинжаргалын гэрт нь ирээд хонио ачаад Дархан-Уул аймаг руу ганцаараа явсан. Дархан-Уул аймагт очоод таньдаг хүндээ хонинуудаа амьдаар тухайн үедээ нэг хонио 80,000 төгрөгөөр өгсөн зарсан. Нийтдээ 800,000 төгрөг болсон. Маргааш нь Н.Болдбаатарын данс руу би мобиль руу нь 400,000 төгрөг шилжүүлсэн юм Үлдсэн 200.000 төгрөг нь түлшний мөнгө, барьцаанд тавьсан байсан, гар утас, иргэний үнэмлэх, ойр зуурын пиво, тамхи авч өгөөд таарсан. Би 200,000 төгрөгийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/

14. Гэрч Т.Насанжавын 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү Н.Болдбаатар хувь хүний хувьд их ажилсаг, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Миний хүү өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Гэртээ малаа маллаад л байж байдаг. ... гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/

15. Гэрч Ц.Буянжаргалын 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Болдбаатар бол миний том хүү байгаа юм. Миний хүү их даруухан төлөв, даруу хүүхэд байгаа юм. Хааяа найз нөхөдтэйгээ нийлж архи дарс уугаад байгаа юм. Өөрөөр хэрэг холбогдож байгаагүй. Би эдгээр залуучуудтай холбоотой хэргийг саяхан л сонссон. Надад бол сайн мэдэх зүйл алга. ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/

16. Гэрч Т.Амарсайханы 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Болдбаатартай садан төрлийн холбоотой. Н.Болдбаатар нь даруу төлөв, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, үнэнч шударга зантай. Муу зуршил бараг байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй. Миний хувьд холбогдсон хэргийнх нь талаар сайн мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/

17. Гэрч Т.Монголын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Н.Болдбаатарын нагац эгч нь байгаа юм. Н.Болдбаатар нь даруу төлөв, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, үнэнч шударга зантай. Муу зуршил бараг байхгүй. Эхнэр, хүүхэд байхгүй. Бага байхдаа л мал маллаж, 10 жилийн сургуулиа төгсөөд л мал дээр гарсан. Ээж, эмээгийн хамт амьдардаг. ... гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/

18. Гэрч Р.Наранчимэгийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Батжаргал миний төрсөн дүү. М.Батжаргал нь даруу төлөв зантай, гэр бүлийн хүмүүжил сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Зүүнбүрэн сумын “Эрхэтийн нуга” гэх газар өвөө, эмээ дээрээ очиж хонь малд нь тусалдаг. Миний хувьд энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Өмнө нь хэрэг холбогдож, шалгагдаж байгаагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/

19. Гэрч Я.Мөнхбатын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Батжаргал миний төрсөн хүү. М.Батжаргал нь төлөв томоотой, даруу төлөв зантай, гэрээсээ гадуур тэнэдэггүй. Ар гэрийн зүгээс анхаарал халамж сайн тавьдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Миний нүдэнд лав согтуу харагдаж байгаагүй. Надтай хамт талбай дээр ногоо тарьдаг юм. Гэрийн ажилд тусархуу, аав, ээжийнхээ үгнээс гарахгүй. Хүний өөдөөс элдэв зан ааш гаргаад байдаггүй. Бид нар тогтсон ажил төрөл байхгүй. Хавартаа ногоо тариад намартаа ногоогоо хурааж, уг хурааж авсан ногоогоороо амьдардаг. Өвөлдөө болохоор ажил олдвол олсон ажлаа л хийдэг...гэх мэдүүлэг /хх-ын 54 дүгээр хуудас/

20. Гэрч Б.Дарханбаярын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Болдбаатар миний төрсөн ах. Бид аав, эмээ нартайгаа мал маллаж амьдардаг. Манай ах Б.Болдбаатар ер нь их даруухан, үг дуу цөөтэй, хүнд тусархуу хүн байгаа юм. Архи дарс ууж, хэрүүл зодоон хийж байсан удаа байхгүй. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Гэрээс гараад байдаггүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/

21. Гэрч Л.Бүрэнхишигийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Болдбаатартай садан төрлийн холбоотой. Нэг газарт мал маллаж амьдардаг юм. Б.Болдбаатар хувь хүний хувьд төлөв даруу зантай, их дуу цөөтэй, хүнд их сэтгэлтэй, хүний үгнээс гараад байдаггүй. Ажилсаг, ухаантай сайн хүүхэд байгаа юм. Аав, эмээ, дүү нарын хамт амьдардаг. ... гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/

22. Шүүгдэгч Н.Болдбаатар 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн.... 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна гэртээ байхад “Эрхэтийн нуга" гэх газарт манай ойролцоо өвөлждөг Түвшинжаргалын оторлож байсан газарт хүний мал маллаж байсан малчин ах манайд ирсэн юм. Уг малчны нэрийг нь Наранчулуун гэдэг гэсэн “ах нь хээр гадаа хоночихоод ирлээ, ахыгаа гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь морьтойгоо Түвшинжаргалыг гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь очиход Түвшинжаргалынд олон тооны мал байсан ба уг малын эзэн болох настай хөгшин ах байсан. Өөрийгөө Эрдэнэбат гэж танилцуулсан. Тэгээд Эрдэнэбат, Наранчулуун, Түвшинжаргал бид нар Эрдэнэбатын машинтай Орхон сум руу явцгаасан. Малын эзэн болох Эрдэнэбат ах Наранчулуунд 20,000 төгрөг өгсөн. Наранчулуун нь өгсөн мөнгөөр нь дэлгүүр орж пиво авсан. Ингээд эргээд Эрдэнэбат ах Түвшинжаргал, Наранчулуун бид 3-г гэрт хүргэж ирээд Түвшинжаргал, Эрдэнэбат 2 хамт буцаад явсан. Түвшинжаргалын гэрт Наранчулуун бид 2 үлдсэн. Наранчулуун ах бид 2 хонь малыг нь гаргаад дэлгүүрээс авсан пиво хувааж уусан. Тэгсэн Наранчулуун ах “энэ хүн надад цалин мөнгө гэж өгсөнгүй, намайг 3 хонь аваарай” гэж хэлсэн юм. Тэгснээ Наранчулуун ах “надаас хонь авах хүн байна уу” гэж асуухаар нь би хүнээс асуугаад танд хэлье “хэдэн хонь зарах гэж байгаа юм бэ” гэсэн Наранчулуун нь “10 хонь зарна” гэхээр нь

утасны сүлжээ барьдаг газарт очоод Д.Уламбаяр ах руу утасдаж “Түвшинжаргалынд ирсэн байгаа малчин хонь зарах гэж байна, та хонь авахгүй биз” гэж асуусан чинь Д.Уламбаяр ах “болох юм уу зүгээр үү” гэж асуухаар нь “малчин нь өөрөө зарах гэж байгаа юм шиг байна, та өөрөө ирээд уулз” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Түвшинжаргалын гэрт очсон. Түвшинжаргалын гэрт байхад Б.Болдбаатар, М.Батжаргал нар ирцгээсэн. М.Батжаргал надаас гар утас, иргэний үнэмлэхээ авах гэж ирсэн юм. Урьд нь 2018 оны 01 дүгээр сарын дундуур гар утас, иргэний үнэмлэх зэргийг Орхон суманд байдаг хүнсний дэлгүүрт архи, тамхи зэрэгт барьцаанд тавьчихсан байсан юм. Тэрийгээ надаас асуух гэж ирсэн юм байна лээ. Ингээд М.Батжаргал, Б.Болдбаатар нарыг “хонь хашилцаад өг” гэж хэлээд хонь хашилцаж байхдаа би “М.Батжаргалд нэг ямаа бариад ав” гэж хэлсэн юм: М.Батжаргал нь нэг ямаа барьж аваад мориндоо дүүрээд модонд дунд аваачиж уяах гээд явсан юм. Малаа хашчихаад байж байхад М.Батжаргал нь “ямаагаа модонд уячихсан” гэж хэлээд Түвшинжаргалын гэрт нь Б.Болдбаатар, М.Батжаргал, Наранчулуун бид нар орцгоосон. Тэгсэн малчин Наранчулуун ах жижиг шилтэй архи гаргаж ирээд тэрийг нь уугаад сууж байсан. Жижиг шилтэй архийг бид 4 хувааж ууцгаасан.Тэгсэн М.Батжаргал, Б.Болдбаатар нар морьтойгоо явж байхад нь араас нь очиж “10 хонь ачилцаад өг” гэж хэлэхэд М.Батжаргал нь “юун хонь яах гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь “энэ малчин ах цалин мөнгө аваагүй юм байна, 10 хонь хунд зарах гэж байгаа юм байна, мөнгийг нь хувааж авах юм байна, мөнгийг нь хувааж авах юм байна” гэж хэлэхэд М.Батжаргал Б.Болдбаатар нар зөвшөөрсөн. Эргэж очиход Д.Уламбаяр Портер маркийн машинтай орой 19 цагийн үед ирсэн санагдаж байна. Д.Уламбаяр ах малчин Наранчулуунтай уулзсан. Тэгсэн Наранчулуун нь хашсан байсан хониноосоо 1 тооны хонь барьж аваад иймэрхүү хонь байна 1 тооны хонийг 60,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд Д.Уламбаяр ах 10 тооны хонь авахаар болсон юм. Малчин Наранчулуун нь “дэлгүүр орж пиво авъя” гэж хэлээд Д.Уламбаярын портер машинтай Б.Болдбаатар, Д.Уламбаяр бид Орхон сум руу дэлгүүр рүү явсан. Наранчулуун, М.Батжаргал нар нь гэртээ үлдсэн. Орхон сум орж дэлгүүрээс М.Батжаргалын барьцаанд тавьсан гар утас, иргэний үнэмлэх, 6 том пиво авсан. Тэгээд эргэж Түвшинжаргалынд ирээд хашсан байсан хашаанаас малчин Наранчулуун нь зааж өгөөд бид нар 10 тооны хонийг барьж аваад Д.Уламбаярын машинд нь ачиж өгөөд явуулсан. М.Батжаргал, Б.Болдбаатар, Наранчулуун бид 4 пиво уугаад үлдсэн. Малчин Наранчулуун энэ малыг тоолоогүй байх гэж хэлсэн. 10 хонь зараад мөнгийг нь хуваана гэж хэлэхээр нь зөвшөөрсөн юм. М.Батжаргал, Б.Болдбаатар нарт хонь ачиж явуулсны дараа нь “хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн. Хулгай хийж байсныг мэдэж байсан. М.Батжаргал, Б.Болдбаатар нарын ирэхээс өмнө нь Наранчулуун бид 2, 2 том пиво уусан байсан. Дараа нь М.Батжаргал, Б.Болддбаатар нар ирсний дараа жижиг шилтэй архи гаргаж ирээд бид 4 хувааж уусан. Наранчулуун нь тасартлаа согтоогүй, гайгүй байсан. Хашсан байсан хониноос энэ хонийг барь гэж хэлэхэд М.Батжаргал, Б.Болдбаатар бид 3, зааж өгсөн хонийг нь машинд ачсан юм. Би хулгай хийж байсан аа мэдэж байсан. Хонийг ав гэж Наранчулуун малчин зааж өгсөн. Д.Уламбаярт бид нар 10 тооны хонь зарахдаа 1 тооны хонийг 60,000 төгрөгөөр зарсан. Нийтдээ 600,000 төгрөг болсон. Надад данс байхгүй болохоор таньдаг Нямбаяр гэх хүний дансны дугаарыг Д.Уламбаярт өгсөн; Маргааш нь 400,000 төгрөг дансаар орж ирсэн. 400,000 төгрөгийг Орхон суманд байхдаа М.Батжаргал, Б.Болдбаатар нарт хүн тус бүрт 80,000 төгрөг бэлнээр нь өгсөн. Үлдсэн 240,000 төгрөгийг М.Батжаргал бид Дархан-Уул аймаг орж архи уугаад үрчихсэн юм. Анх уг нь 10 тооны хонийг зараад М.Батжаргал, Б.Болдбаатар, малчин Наранчулуун бид 4, хонь зарсан 600,000 төгрөгийг хувааж авна гэж ярьж байсан юм. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/

23. Шүүгдэгч Б.Болдбаатарын 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн. ... 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр байх санагдаж байна. Манай хамаатан М.Батжаргал манайд өдөр ирээд “2-лаа Н.Болдбаатарынд очоод ирье” гэхээр нь хамт явахаар болсон юм. Ингээд Н.Болдбаатарын гэрт нь очсон чинь эгч нь “байхгүй өглөө Түвшинжаргалынх руу явсан” гэхээр нь Түвшинжаргалынд очсон. Н.Болдбаатар нь малчин ахтай гадаа үхэрт өвс өгөөд зогсож байсан. Тэгсэн Н.Болдбаатар дээр М.Батжаргал нь очиж уулзаж байхад Н.Болдбаатар нь “3-лаа яваад хонь хөөгөөд ирье” гэж хэлээд хамтдаа явахаар болсон юм. Тэгээд хонийг нь хашиж өгөөд явж байхдаа Н.Болдбаатар нь М.Батжаргалд хандаж “утсыг чинь авч чадаагүй, чи эндээс нэг ямаа бариад авчих” гэж хэлэхээр нь М.Батжаргал нь нэг ямаа бариад модонд аваачиж уясан. Тэгээд хонийг нь хашиж жижиг хашаанд оруулсан. Тэгсэн малчин нь гэртээ оруулаад жижиг шилтэй архи гаргаж ирээд тэр архыг нь бид 3 хувааж уугаад М.Батжаргал бид 2 харих гээд явсан юм. Тэгсэн араас Н.Болдбаатар нь араас ирээд “10 хонь ачилцаад өгөөрэй, машин ирж байгаа” гэхээр нь М.Батжаргал бид 2 “за за” гэж хэлээд эргэж гэрт нь очиход Д.Уламбаяр ах цэнхэр өнгийн портер машинтай ирсэн байсан. Малчин ах “Орхон сум руу дэлгүүр явж пиво, тамхи аваад ир” гэж хэлэхэд Д.Уламбаяр, Н.Болдбаатар бид Д.Уламбаярын машинтай явсан. М.Батжаргал малчин 2 гэртээ үлдсэн. Бид нар дэлгүүр орж М.Батжаргалын барьцаанд байсан гар утас, иргэний үнэмлэх, 6 том пиво авсан. Тэгээд Түвшинжаргалын гэрийн гадаа ирээд хашсан байсан хониноос нь 10 тооны хонийг малчин болох Наранчулуун ах өөрөө зааж өгсөн. М.Батжаргал, Н.Болдбаатар бид 3 малчинг нь зааж өгсөн хонинуудыг барьж аваад Д.Уламбаярын машинд ачиж өгөөд явуулсан. Н.Болдбаатар, М.Батжаргал, Наранчулуун бид 4 гэрт үлдээд пиво ууцгаасан. Дараа 3-4 хоногийн дараа Н.Болдбаатар нь М.Батжаргал руу утасдаж “Дархан-Уул аймагт ирж мөнгөө аваарай” гэж хэлсэн. М.Батжаргал бид 2 Дархан-Уул аймаг орж Н.Болдбаатараас хүн тус бүр 80,000 төгрөг авсан. Наранчулуун нь гэдэг малчин хулгай хийх санааг гаргасан гэсэн. Н.Болдбаатар бид нарт хэлэхдээ” энэ малчин 10 тооны хонийг зарах гэж байгаа юм шиг очоод ачаад өгөөч гэж М.Батжаргал бид 2-т хэлсэн юм. Мал ачиж байхдаа хулгай хийж байгаагаа мэдээгүй. Дараа нь хонио ачуулаад явсны дараа нь хулгай хийсэн талаараа мэдсэн юм. Надад бол хулгай хийх санаа зорилго байгаагүй. Наранчулуун нь Д.Уламбаяр нь 10 тооны хонио 600,000 төгрөгөөр зарахаар болоод тохироод байсан. Тэгэхээр нь бид уг 10 тооны хонийг нь ачиж өгсөн. Наранчулуун, Б.Болдбаатар нар нь М.Батжаргал бид 2 мөнгө өгнө ямар асуудалгүй гэж хэлсэн. Хэдэн төгрөг өгөх гэж байсныг мэдэхгүй байна. Дараа нь харин 80,000 төгрөг өгсөн. Наранчулуун өөрөө хэдэн төгрөг авах гэж байсан талаар мэдэхгүй. Д.Уламбаярт 10 тооны хонь ачиж өгсөн. М.Батжаргал нь 1 тооны ямааг төхөөрөөд Орхон сум руу махыг нь 50,000 төгрөгөөр зарсан. Өөр ямар нэгэн мал аваагүй. Би “Эрхэтийн нуга” гэх газарт амьдардаг. М.Батжаргал нь Дархан- Уул аймаг Орхон суманд байдаг М.Батжаргал манай ээжийн дүүгийнх нь хүүхэд төрсөн эгч дүүсийн хүүхдүүд. Н.Болдбаатар бол нэг нутгийн хүмүүс нэгнээ таньж мэднэ.Түвшинжаргал надтай хамаатан. Д.Уламбаярыг нь нутгийн ах гэдгээр нь танина. Наранчулууныг сайн танихгүй Түвшинжаргалынд хүний мал маллах гэж ирсэн хүн гэдгээр нь мэднэ. Би бодохдоо уг малнууд Наранчулууных, өөрөө малаа зарж байна гэж бодсон. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дугаар хуудас/

24. Шүүгдэгч М.Батжаргалын 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн. ... 2018 оны 01 дүгээр сарын дундуур санагдаж байна. Он сар цаг хугацаагаа сайн хэлж мэдэхгүй байна. Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 3 дугаар баг “Эрхэтийн нуга” гэх газарт манай эмээгийнх өвөлждөг юм. Би эмээгийндээ ирээд 4-5 хонож байсан. Манай эмээгийнд Б.Болдбаатар нь хамт байдаг юм. Б.Болдбаатар бид 2 хамаатаны хүмүүс. 2013 оны 01 дүгээр сарын сүүлээр байх Маамуу буюу Н.Болдбаатар ах надтай ирж уулзаад “миний гар утас, иргэний үнэмлэхээр Дархан-Уул аймгийн Орхон жимс ногоо суманд байдаг хүнсний дэлгүүрт архи, пивонд барьцаанд тавьчих дараа би өөрөө авч өгнө” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд хамт явахаар болсон юм. Дэлгүүрээс авсан архи, пиво хамт уугаад салцгаасан юм. Ингээд үүнээс хойш 4-5 хоногийн дараа Б.Болдбаатарын хамт Н.Болдбаатарын гэрт нь очсон чинь эгч нь “Түвшинжаргалынх руу яясан гэхээр нь Түвшинжаргал ахынх руу явсан. Н.Болдбаатар ах Түвшинжаргал гэх "Эрхэтийн нуга” газарт отроор өвөлжиж байсан айлд Наранчулуун гэх хүнтэй гадаа өвөлжөөний хажууд үхэрт нь өвс өгөөд зогсож байсан. Би тэгзхээр нь Н.Болдбаатар ах дээр очоод “гар утас хэзээ авч өгөх юм бэ” гэсэн чинь “одоогоор боломжгүй байна, удахгүй авч өгнө” гэж хэлээд Н.Болдбаатар ах “айлын хонь хамт хашилцаад өг” гэж хэлээд Б.Болдбаатар бид 3 хамт айлын хонь хашилцаж өгөөд явж байхад Н.Болдбаатар нь “энэ хонинууд дундаас нэг ямаа бариад ав” гэхээр нь “за” гэж хэлээд нэг ямаа барьж аваад мориндоо дүүрээд модон дунд аваачиж уяаад орхисон. Ингээд Б.Болдбаатар бид 2 хоныг нь хашилцаад өгөөд харих гээд явж байхад ардаас Н.Болдбаатар ах морьтойгоо ирээд “хоньчин нь 10 хонь зарах гээд байна, хүнтэй утсаар ярьсан байгаа, удахгүй машинтай хүн ирнэ, тэгээд ачаад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Болдбаатар бид 2 эргэж Түвшинжаргал гэх айлынд очсон чинь Наранчулуун буюу малчин ах “пиво аваад ирээч” гэж хэлэхээр нь Н.Болдбаатар, Б.Болдбаатар бид 3 явах гэж байхад Уламбаяр ах цэнхэр өнгийн Портер маркийн машинтай ирээд Наранчулуун ахтай уулзаж байсан. Ингээд Уламбаярын портер машинтай Н.Болдбаатар,  Б.Болдбаатар нар нь пиво авах гээд явсан. Дэлгүүрээс 6 том пиво авсан. 2 Боргио пиво, 4 Сэнгүр пиво, тамхи, мөн миний барьцаанд тавьсан гар утас, иргэний үнэмлэхийг бас авчирсан. Түвшинжаргал гэх айлын өвөлжөөний хажууд жижиг хонины хашаа байсан. Уг хашаанд хонь хашсан байсан. Уг хашсан хониноос 10 тооны хонийг Б.Уламбаярын унаж ирсэн цэнхэр өнгийн Портер маркын машинд ачиж өгөөд Уламбаяр нь хонио ачаад яваад өгсөн. Тухайн үед хонь ачиж байхдаа Наранчулууны хонийг ачиж өгч байна гэж бодсон. Хонь машинд ачиж өгөөд явуулсны дараа Н.Болдбаатар “битгий хүнд хэлээрэй” гэхээр нь хүний хонь байна гэж сэжиг төрсөн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/

25. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлан:

Нэр төрөл

Хэмжих

нэгж

Тоо

Нэгжийн

үнэ,

төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

Сэрх /эр ямаа/

ш

1

80,000

80,000

 

2

Төллөх /эм хонь/

ш

9

120,000

1,080,000

 

3

Эр хязалан хонь

ш

1

120,000

120,000

 

 

Нийт дүн

 

 

 

1,280,000

 

 

Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 03 сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/-н төгрөгөөр тогтоов. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 155 дугаар хуудас/

 

26. Шүүгдэгч Н.Болдбаатар, Б.Болдбаатар, М.Батжаргал нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 115-117 дугаар хуудас/,

27. Шүүгдэгч Н.Болдбаатар, Б.Болдбаатар, М.Батжаргал нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 135-137 дугаар хуудас/,

28. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07 дугаар хуудас/,

29. эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 165-167 дугаар хуудас/,

30.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт

/хавтаст хэргийн 102 дугаар хуудас/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                Шүүгдэгч Б.Болдбаатар, Н.Болдбаатар, М.Батжаргал нарын гэмт хэрэг

үйлдсэн гэм буруу, хохирол төлбөрийн талаар Шүүхээс хийсэн дүгнэлт.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Дэлэг овогтой Насанжавын Болдбаатар, Бургууд овогтой Буянжаргалын Болдбаатар, Мончок овогтой Мөнхбатын Батжаргал нарыг   бүлэглэн 2018 оны оны 01 дүгээр сарын 31-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3-р багийн нутаг  “Хэтийн нуга” гэх газарт отроор явсан Х.Наранчулуун гэгчийн маллаж байсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат Ж.Эрдэнэбатын малнаас 10 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлан иргэн Ж.Эрдэнэбатад 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй харъяалах шүүхэд шилжүүлснийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв.

   Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Учир нь:

         1. Хохирогч Ж.Эрдэнбатын 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны үед өөрийн амины 481 хонь, 80 ямаа нийт 561 тооны малыг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Эрхэтийн нуга” гэдэг газар Түвшинжаргал гэдэг залуугийнд аваачиж оторлосон. Би өөрөө малаа маллуулахаар Шарын голд байсан Х.Наранчулуун гэдэг залууг сарын 300,000 төгрөгийн цалин өгөхөөр тохирч малчнаар хөлсөлж мал дээрээ аваачсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өглөө хүргэн Доржхандыг “нэг ямаа гаргаадах” гээд мал руугаа явуулсан юм. Тэгтэл манай хүргэн Доржханд мал дээрээ очоод над руу утсаар “Наранчулуун шал согтуу орондоо хэвтэж байна, босоогүй байна, гэр орон нь авах юм алга, нил архи уусан шинжтэй Портер машин ирсэн бололтой мөр байна” гэхээр нь “чи тэгвэл малаа тоолоодох” гэхэд Доржханд малаа тоолоод “467 хонь, 76 ямаа” байна гэхээр нь “мал дутуу байна” гэж бодоод Улаанбаатар хотоос шууд Дарханд ирж Сэлэнгийн Зүүнбүрэнд мал дээрээ очиж малаа тоолоход 467 хонь, 76 ямаа байсан. Манай малнаас 14 хонь, 3 ямаа дутсан. Үүнээс малчин Х.Наранчулуунд “цалинд нь тооцно” гэж хэлээд 2 хонь өгч,1 хонийг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвшөөрсөн. 2 ямаа, 1 хонь сох дутаад ойр орчимдоо хайж явтал сэг нь олдсон. Ингээд 10 хонь, 1 ямааг Н.Болдбаатар нар  хулгай хийж авсан байдаг. Гэм буруутай этгээдүүдээс 10 хонь, 1 ямааг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/.

2. Шүүгдэгч Н.Болдбаатар 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн.... 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Манай ойролцоо өвөлжиж байсан Түвшинжаргалын гэрт байхад Б.Болдбаатар, М.Батжаргал нар ирцгээсэн. Бид 3-ыг Наранчулуун гэх настай хүн “хонь хашилцаад өг” гэж хэлээд хонь хашилцаж байхдаа би “М.Батжаргалд нэг ямаа бариад ав” гэж хэлсэн юм: М.Батжаргал нь нэг ямаа барьж аваад мориндоо дүүрээд модонд дунд аваачиж уях гээд явсан юм. Малаа хашчихаад байж байхад М.Батжаргал нь “ямаагаа модонд уячихсан” гэж хэлээд Түвшинжаргалын гэрт нь Б.Болдбаатар, М.Батжаргал, Наранчулуун бид нар орцгоосон. Тэгсэн малчин Наранчулуун ах жижиг шилтэй архи гаргаж ирээд тэрийг нь уугаад сууж байсан. Жижиг шилтэй архийг бид 4 хувааж ууцгаасан.Тэгсэн М.Батжаргал, Б.Болдбаатар нар морьтойгоо явж байхад нь араас нь очиж “10 хонь ачилцаад өг” гэж хэлэхэд М.Батжаргал нь “юун хонь яах гэж байгаа юм бэ” гэж асуухаар нь “энэ малчин ах цалин мөнгө аваагүй юм байна, 10 хонь хүнд зарах гэж байгаа юм байна, мөнгийг нь хувааж авах юм байна” гэж хэлэхэд М.Батжаргал Б.Болдбаатар нар зөвшөөрсөн. Эргэж очиход Д.Уламбаяр Портер маркын машинтай орой 19 цагийн үед ирсэн санагдаж байна. Д.Уламбаяр ах малчин Наранчулуунтай уулзсан. Тэгсэн Наранчулуун нь хашсан байсан хониноосоо 1 тооны хонь барьж аваад иймэрхүү хонь байна 1 хонийг 60,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Бид нар 10 тооны хонийг барьж аваад Д.Уламбаярын машинд нь ачиж өгөөд явуулсан. М.Батжаргал, Б.Болдбаатар, Наранчулуун бид 4 пиво уугаад үлдсэн. 10 хонь зараад мөнгийг нь хуваана гэж хэлэхээр нь зөвшөөрсөн юм. М.Батжаргал, Б.Болдбаатар нарт хонь ачиж явуулсны дараа нь “хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн. Хулгай хийж байсныг мэдэж байсан. М.Батжаргал, Б.Болдбаатар нарын ирэхээс өмнө нь Наранчулуун бид 2, 2 том пиво уусан байсан. Дараа нь М.Батжаргал, Б.Болддбаатар нар ирсний дараа жижиг шилтэй архи гаргаж ирээд бид 4 хувааж уусан. Д.Уламбаярт бид нар 10 тооны хонь зарахдаа 1 хонийг 60,000 төгрөгөөр зарсан. Нийтдээ 600,000 төгрөг болсон. Надад данс байхгүй болохоор таньдаг Нямбаяр гэх хүний дансны дугаарыг Д.Уламбаярт өгсөн; Маргааш нь 400,000 төгрөг дансаар орж ирсэн. 400,000 төгрөгийг Орхон суманд байхдаа М.Батжаргал, Б.Болдбаатар нарт хүн тус бүрт 80,000 төгрөг бэлнээр нь өгсөн. Үлдсэн 240,000 төгрөгийг М.Батжаргал бид хоёр Дархан орж архи уугаад үрчихсэн юм.   ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/.

  3. Шүүгдэгч Б.Болдбаатарын 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн. ... 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна. Манай хамаатан М.Батжаргал манайд өдөр ирээд “2-лаа Н.Болдбаатарынд очоод ирье” гэхээр нь хамт явахаар болсон юм Н.Болдбаатар нь М.Батжаргалд хандаж “утсыг чинь авч чадаагүй, чи эндээс нэг ямаа бариад авчих” гэж хэлэхээр нь М.Батжаргал нь нэг ямаа бариад модонд аваачиж уясан. Тэгсэн малчин нь гэртээ оруулаад жижиг шилтэй архи гаргаж ирээд тэр архийг нь бид 3 хувааж уугаад М.Батжаргал бид 2 харих гээд явсан юм. Тэгсэн араас Н.Болдбаатар нь ирээд “10 хонь ачилцаад өгөөрөй, машин ирж байгаа” гэхээр нь М.Батжаргал бид 2 “за за” гэж хэлээд эргэж гэрт нь очиход Д.Уламбаяр ах цэнхэр өнгийн портер машинтай ирсэн. Малчин ах биднийг архинд явуулсан. Өөрөө гэртээ Батжаргалтай үлдсэн, бид Орхон сум руу   Д.Уламбаярын машинтай явсан. Бид нар дэлгүүр орж 6 том пиво аваад эргэж ирээд  Наранчулуун ахын зааж өгсөн 10 хонийг барьж аваад Д.Уламбаярын машинд ачиж өгөөд явуулсан. 3-4 хоногийн дараа Н.Болдбаатар нь М.Батжаргал руу утасдаж “Дархан-Уул аймагт ирж мөнгөө аваарай” гэж хэлсэн. М.Батжаргал бид 2 Дархан-Уул аймаг орж Н.Болдбаатараас хүн тус бүр 80,000 төгрөг авсан. Би хонио ачуулаад явсны дараа нь хулгай хийсэн талаараа мэдсэн юм. Надад бол хулгай хийх санаа зорилго байгаагүй.   М.Батжаргал нь 1 ямааг төхөөрөөд Орхон сум руу махыг нь 50,000 төгрөгөөр зарсан. Өөр ямар нэгэн мал аваагүй.   ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дугаар хуудас/.

          4. Шүүгдэгч М.Батжаргалын 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн. ... 2018 оны 01 дүгээр сарын дундуур санагдаж байна. Он сар цаг хугацаагаа сайн хэлж мэдэхгүй байна. Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 3 дугаар баг “Эрхэтийн нуга” гэх газарт манай эмээгийндээ ирээд 4-5 хонож байсан. Манай эмээгийнд Б.Болдбаатар нь хамт байдаг юм. Б.Болдбаатар бид 2 хамаатаны хүмүүс. 2013 оны 01 дүгээр сарын сүүлээр байх Маамуу буюу Н.Болдбаатар ах надтай ирж уулзаад “миний гар утас, иргэний үнэмлэхээр Дархан-Уул аймгийн Орхон жимс ногоо суманд байдаг хүнсний дэлгуүрт архи, пивонд барьцаанд тавьчих дараа би өөрөө авч өгнө” гэж хэлэхэзр нь зөвшөөрөөд хамт явахаар болсон юм. Дэлгүүрээс авсан архи, пиво хамт уугаад салцгаасан юм. Ингээд үүнээс хойш 4-5 хоногийн дараа Б.Болдбаатарын хамт Н.Болдбаатарын гэрт нь очсон чинь эгч нь “Түвшинжаргалынх руу явсан гэхээр нь Түвшинжаргал ахынд очоод Н.Болдбаатар ахтай уулзаад “гар утас хэзээ авч өгөх юм бэ” гэсэн чинь “одоогоор боломжгүй байна, удахгүй авч өгнө” гэж хэлээд айлын хонь хашилцаж өгч байхдаа Н.Болдбаатар нь “энэ хонинууд дундаас нэг ямаа бариад ав” гэхээр нь би “за” гэж хэлээд нэг ямаа барьж аваад мориндоо дүүрээд модон дунд аваачиж уяаад орхисон.   Уг хашсан хониноос 10 тооны хонийг Б.Уламбаярын унаж ирсэн цэнхэр өнгийн Портер маркын машинд ачиж өгөөд Уламбаяр нь хонио ачаад яваад өгсөн. Тухайн үед хонь ачиж байхдаа Наранчулууны хонийг ачиж өгч байна гэж бодсон. Хонь машинд ачиж өгөөд явуулсны дараа Н.Болдбаатар “битгий хүнд хэлээрэй” гэхээр нь хүний хонь байна гэж сэжиг төрсөн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/

             5. Гэрч Х.Наранчулууны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Эрдэнэбат гуайн хонь, ямааг маллаж байна. Эрдэнэбат гуайн малнаас 14 хонь, 3 ямаа нийт 17 мал алга болсон байсан. ...Би Н.Болдбаатар, М.Батжаргал, Б.Болдбаатар, Д.Уламбаяр нарт хашаатай байсан хониноос хонь ав гэж хэлээгүй. Ж.Эрдэнэбатын малнаас захиран зарцуулах эрх надад байхгүй. Харин намайг “3 хонийг өөртөө хэрэглээрэй” гэж хэлсэн. Бусдаар би малнаас зарж, зарцуулах эрхгүй юм. ...Уламбаяр нь архи уугаагүй, Н.Болдбаатар бид 2 өглөөнөөс нь эхлээд уусан. Оройхон Н.Болдбаатар надад пиво авчирсан, М.Батжаргал, Б.Болдбаатар нар нь Н.Болдбаатартай уулзах гэж ирсэн юм шиг байна лээ. Би нилээн согтуу байсан, биеэ хянах чадваргүй, тасарчихсан байсан. Болсон явдлын талаар сайн хэлж мэдэхгүй санахгүй байна. Намайг тасарсан байхад л хониноос Н.Болдбаатар нь Б.Болдбаатар, М.Батжаргал нартай нийлж ачсан юм байна лээ. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх дуртай, ер нь уучих гээд байдаг юм. Би худлаа хэлж хүн гүтгэхгүй.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/.

           6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 05-07 дугаар хуудас/.

  7. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 165-167 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, Шүүхийн  шийдвэрийн үндэслэл буюу нотолгооны эх сурвалжаа болгов.

    Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан байна гэж шүүх дүгнэв.

Дээрхи нотлох баримтуудаас харахад хохирогч Эрдэнэбатын малыг маллаж байсан Х.Наранчулуун гэгч нь тухайн өдөр шүүгдэгч Насанжавын Болдбаатартай нийлж архи, пиво ууж согтож унасан ба араар нь Н.Болдбаатар нь Уламбаяр гэгчийг дуудан ирүүлж, шүүгдэгч Б.Болдбаатар, М.Батжаргал нартай хамтран Уламбаярын машинд 10 хонь ачиж өгөөд явуулсан, М.Батжаргалд нэг ямаа авч явахыг зөвлөсөн  зэргээр дээрхи 10 хонь, 1 ямааг   хулгайлсан ба Уламбаярт 1 хонийг 60.000 төгрөгөөр 10 хонийг 600.000 төгрөгөөр тооцон худалдаж,  Б.Болдбаатар, М.Батжаргал нарт олсон мөнгөнөөсөө тус бүр 80.000 төгрөг тараан өгч, үлдсэн мөнгөөрөө Батжаргалтай цуг Дархан хотод очиж үрж дуусгасан байдлууд нь тогтоогдож байна.  

 Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Насанжавын Болдбаатар, Буянжаргалын Болдбаатар, Мөнхбатын Батжаргал нарын дээрхи гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж шүүх үзсэн тул тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг бүрэн төлж, гэм хорыг арилгасан нь хохирогч Ж.Эрдэнэбатын “Н.Болдбаатар нараас хохирлоо бүрэн төлүүлж  авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг үндэслэн  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

    Шүүгдэгч Н.Болдбаатар, Б.Болдбаатар, М.Батжаргал нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул  тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...250 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл  зургаан сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан  6 сараас 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг ялгамжтай оногдуулах, оногдуулсан ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Н.Болдбаатар, Б.Болдбаатар, М.Батжаргал нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдав. Шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтлоо. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Алаг адуу Дэлэг овогтой Насанжавын Болдбаатар, Бургууд овогтой Буянжаргалын Болдбаатар, Мончок овогтой Мөнхбатын Батжаргал нарыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 2.6 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Насанжавын Болдбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, Буянжаргалын Болдбаатар, Мөнхбатын Батжаргал нарыг тус тус 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Н. Болдбаатарт оногдуулсан 1 жилийн хорих ял, Б.Болдбаатар, М.Батжаргал нарт тус тус  оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4.Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5.Ялтан Н.Болдбаатар, Б.Болдбаатар, М.Батжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан, тэдний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                   Б.НАЦАГДОРЖ