Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 901

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 0 сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолоор   Б дүүргийн хороо, хороолол В байрны тоот орон сууцыг Т.Эын хамт Д.Ш, Э.Э нарт хувьчилсныг хууль бус болохыг тогтоолгох, Т.Эын гэр бүлийн гишүүд болох иргэн Д.О, Э.А нарын нэрсийг оруулахыг даалгах, өмчлөх  эрхийн Ү-22******* улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Ш, Э.Э нарыг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, хууль ёсны өмчлөгчөөр Д.О, Э.А нарыг бүртгэж өгөхийг даалгах” шаардлага бүхий иргэн Д.Оийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, гуравдагч этгээд

үүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, иргэдийн төлөөлөгч Л.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Ш нь Т.Эын гэрт өрөө хөлслөн амьдарч байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн Т.Эын хууль ёсны эхнэр Д.О охин Э.А нарын оронд  хуурамч бичиг баримт бүрдүүлэн БГД-ийн хорооны в байрны тоот орон сууц өмчилж байсныг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2016 оны 0 сарын 1-ний өдөр бичгийн хэлбэрээр гардан авахдаа мэдлээ. Д.Ш нь иргэн Л.Б*******гийн хууль ёсны эхнэр бөгөөд тэдний дундаас төрсөн хүү Эыг оролцуулан хорооны Засаг даргын хуурамч тодорхойлолтыг үндэслэн иргэн Д.Оийн хууль ёсны  нөхөр Т.Эын эхнэр мэтээр бичиг баримт бүрдүүлэн бидний өмчлөх эрхэнд халдсан байх тул Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны  2004 оны сарын 29-ний өдрийн 07 тоот Тогтоолыг хүчингүй болгон хууль бус хамтран өмчлөгч Д.Ш, Б.Э нарыг хамтран өмчлөгчөөс хасаж, хууль ёсны гэр бүлийн гишүүн Д.О охин Э.А нарыг Б дүүргийн хороо хороолол в байрны тоот /гэрчилгээний дугаар 009*******/-ын хамтран эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-н төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбартаа: “Б дүүргийн хороо, хороолол в байрны тоот 1 өрөө 18м2 орон сууц нь 951533 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн Т.Эын нэр дээр 3 ам бүлээр 2004 оны 0 сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолоор хувьчлагдаж 009******* дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. Тухайн үед Орон сууц ашиглалтын 7 дугаар  конторын орон сууц хувьчлалын мэргэжилтэн нь Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн иргэн Т.Э, Д.Ш нарыг гэр бүлийн гишүүд гэж үзэж өмчлөх эрхийн гэрчилгээнд бичилт хийж хувьчлалд хамруулсан байна. Гэр бүлийн гэрчилгээнд тулгалт хийхгүй Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаагаар тогтоогдож байх тул Д.О, Э.А нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэх үндэслэлтэй гэж үзэн тайлбар гаргаж байна” гэжээ.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Д.Ш миний бие талийгаач нөхөр Т.Этой 1995 онд танилцсан бөгөөд БГД-ийн хороо, хороолол, в байр, тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцанд өөрийн хүү Э.Эын хамтаар нөхөр Т.Эыг өвчний улмаас 2014.07.24-ний өдөр нас барах хүртэл хамтран амьдарч байсан юм. 2011 онд тус орон сууцыг бид өөрсдийн нэр дээр хувьчилж авсан. Миний нөхөр Т.Эын биеийн байдал муудсан тул тэрээр өөрийн хүсэл зоригийн дагуу хүү Э.Э, эхнэр Д.Ш нарын өмчлөлд дээрх орон сууцыг шилжүүлэхээ илэрхийлэн өөрийн эцэг Н.Түдэв, дүү Т.Э, Т.Энхтуяа нарыг байлцуулан хуулийн дагуу хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлэн, улмаар хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөлдөө авсан. Нэхэмжлэгч иргэний шүүхэд хандахдаа “хуурамч баримт бүрдүүлэн өмчилж байсныг шүүхийн шийдвэрийг авахдаа мэдлээ гэж шүүхэд худал, үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Нөхөр маань амьд ахуйдаа “... би өмнө нь Д.О гэдэг бүсгүйтэй амьдарч байсан нэг охинтой бид 2 өрөө байртай байсан 1994 онд салах үед эхнэр маань мөнгө нэхээд байсан тул 1995 онд  2 өрөө байрыг энэ нэг өрөө байраар сольж, зөрүү мөнгийг нь Д.Од өгсөн” гэж хэлдэг байсан. Нөхөр маань хэдий гэрлэлтээ цуцлуулаагүй байсан ч энэ байраа Д.Оээс салсныхаа дараа 1995 онд авсан. 2011 онд бүртгэлийн газарт бүртгүүлснээр бидний өмчлөлд шилжсэн болно” гэжээ.

Хариуцагч “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-н төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын баримт лавлагаагаар иргэн Т.Э, Д.О нарын гэр бүлийн гэрчилгээ, Э.Агийн төрсний гэрчилгээгээр эдгээр хүмүүс нэг гэр бүл, Л.Б*******, Д.Ш нарын гэр бүлийн баталгаа одооч хүчин төгөлдөр, Б.Эын төрсний гэрчилгээгээр эдгээр хүмүүс нэг гэр бүл болох нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд Захиргааны актын илэрхий алдааг 45.1-д заасан ”Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж  болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй”, 45.2-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй” гэх заалтуудын дагуу хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 

Иргэн Т.Эын эзэмшлийн Б дүүрэг хороо, хороолол, в байрны тоот 1 өрөө орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанаас 1995 оны 5 дугаар сарын 20-нд олгосон 951533 эрхийн бичгийг үндэслэн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 0 сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолоор хувьчилж 009******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. 

ОСА-ын 7 дугаар конторын хувьчлал хариуцсан мэргэжилтэн Б.Нарангэрэлийн бүрдүүлснээр хувьчлагдсан энэ шийдвэр нь “Орон сууц хувьчлах тухай хуулийн 11.3-т Орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээ болон орон сууц эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн иргэний бичиг баримт бүртгэл, түүнчлэн сууцны хөлс төлөлтийг шалгаж зөрчлийг арилгуулах гэх заалтыг зөрчсөнөөс хамтран өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж маргаан үүссэн болох нь нотлогдож байна. 

Иймд Т.Эын хууль ёсны гэр бүл болох Д.О, Э.А нарыг орон сууц хамтран өмчлөх гэр бүлийн гишүүнээр бүртгэж, Д.Ш, Б.Э нарын нэрийг орон сууцны хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүн гэж бүртгэгдсэнийг хасахыг даалгасан шүүхийн шийдвэр гаргуулж хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Монгол улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1998.10.14/ 7-р зүйл, 8-р зүйлд заагдсан үүргээ Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар  хэрэгжүүлээгүй байх тул ЗХХШ тухай хуулийн -р зүйлд зааснаар хамтран хариуцагчаар Захиргааны хэргийн шүүхэд татан оролцуулж Б дүүргийн 15-р хорооны 3-р хороолол в байрны тоот РО 9******* тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Ү-22******* улсын бүртгэлийн дугаартай  байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн Д.Ш, Э.Э нарын өмчлөх эрхийг хүчингүй болгон хууль ёсны өмчлөгчөөр Д.О, Э.А нарыг бүртгэж өгөхийг УБЕГ-т даалгасан шүүхийн шийдвэр гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:  “Б дүүргийн хороо, хороолол в байрны тоот 18м2 талбайтай 1 өрөө орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 0 сарын 29-ний өдрийн  7 дугаар Тогтоолоор иргэн Т.Э, Д.Шүрэнцэцэг, Э.Э нарт хувьчлан 009******* тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт 2011 оны 8 дугаар сарын 9-ний өдөр бүртгэсэн байна. 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 248 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр Т.Э өмчлөгчөөс хасагдаж, Д.Ш, Э.Э  нар өмчлөгчөөр үлдсэн. Уг бүртгэлийг хийхэд холбогдох хууль журмыг зөрчөөгүй” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Г.Д******* гаргасан дүгнэлтэндээ: “Шүүх хурал нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын дунд мэтгэлцээний журмаар хэвийн явагдсан гэж үзэж байна. Шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэнэ” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсны дагуу захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргалаа. Үүнд:

        - Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдуулан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 0 сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолоор Б дүүргийн хороо, хороолол, В байрны тоот орон сууцыг Т.Эын хамт Д.Ш, Э.Э нарт хувьчилсныг хууль бус болохыг тогтоолгох, Т.Эын гэр бүлийн гишүүд болох иргэн Д.О, Э.А нарын нэрсийг оруулахыг даалгах”

        - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ”өмчлөх  эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Ш, Э.Э нарыг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, хууль ёсны өмчлөгчөөр Д.О, Э.А нарыг бүртгэхийг даалгах”.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн болон тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нэг. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ж.Батсайхан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 8/1377 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа  Д.Ш, Э.Э нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх батлах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д.О Т.Э нар гэр бүлээ цуцлуулаагүй байхад маргаан бүхий орон сууцыг Т.Эын хамт  Д.Ш, Э.Э нарт хувьчилсан нь Орон сууц хувьчлах тухай хуулийг зөрчсөн” гэж мэтгэлцээнээ үндэслэсэн болно.

Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд Т.Э нь Б дүүргийн хороо, хороолол, В байрны тоот орон сууцыг хувьчлалд хамруулах хүсэлт гаргахдаа Д.Ш, Э.Э нарыг уг орон сууцыг хамтран эзэмших эрхтэй гишүүдээр оруулсан байна. Улмаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 0 сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Орон сууц нийтийн аж ахуйн 7 дугаар конторт хамаарах Б дүүрэг, хороо, хороолол, В байрны тоот 18 кв.м. нэг өрөө орон сууцыг иргэн Т.Эод хувьчилж, хамтран өмчлөгчөөр Д.Ш, Э.Э нарыг бүртгэж 009******* дугаар гэрчилгээ олгожээ. 

Орон сууц хувьчлах тухай хуулийн зүйлийн 5 дахь хэсэгт “"сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг / ордер/ , орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж тус тус заажээ. Энэхүү хуулийн зохицуулалт ёсоор иргэн болон түүний гэр бүлийн гишүүд нь тухайн орон сууц эзэмших эрхийн бичиг дээр бичигдсэн тохиолдолд тухайн орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран хувьчилж  авах эрх үүсдэг байна. Гэтэл нэхэмжлэгч Д.О болон түүний охин Э.А нар нь маргаан бүхий орон сууц эзэмших эрхийн бичиг дээр хамтран эзэмшигчээр бүртгэгдээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул тухайн орон сууцыг хувьчлахад оролцох эрхгүй болно.

Нөгөө талаар Д.О, Э.А нар “Б дүүргийн хороо, хороолол, В байр, тоот орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцуулах, уг орон сууцны өмчлөлөөс Д.Ш Э.Э нарыг хасуулж, өмчлөх эрхгүй болохыг тогтоох” шаардлагатай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасныг Б, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01149 дүгээр шийдвэрээрээ нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00726 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Энэхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “Д.Ш Э.Э нар нь дээрх орон сууцанд Т.Эын хамт амьдарч байгаад Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 0 сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хамтран хувьчлан авсан”, “Д.О, Т.Э нарын гэрлэлт хүчин төгөлдөр байсан хэдий ч маргааны зүйл болох орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлгүй” гэх үйл баримтуудыг тогтоосон болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О болон түүний охин Э.А нар нь Б дүүрэг, хороо, хороолол, В байрны тоот 18 кв.м. нэг өрөө орон сууцыг хувь тэнцүү эрхтэйгээр хувьчлахад оролцох эрхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар.  

2011 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Т.Э нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Д.Ш, Э.Э нарын хамт хувьчилж авсан орон сууцыг эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, мэдүүлэг гаргасны дагуу бүртгэлийн байгууллага бүртгэл хийжээ. Уг өргөдөл, мэдүүлгийг гаргахдаа Т.Э нь орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Ш, Э.Э нарыг тодорхойлсон байна. Энэхүү анхны бүртгэлийг Орон сууц хувьчлах тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүснэ” гэж заасан хуулийн заалттай бүрэн нийцсэн байна.

Түүнчлэн 2014 онд гуравдагч этгээд Д.Ш, Э.Э нарын өмчлөлд Б дүүрэг, хороо, хороолол, В байрны тоот 18 кв.м. нэг өрөө орон сууцыг бүртгэсэн бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ” гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, 19 дүгээр зүйлийн 19.2-т ”Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 19.3-т “Эрхийн улсын бүртгэлд хийсэн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэн, нотлох баримтыг хавсаргана” гэх хуулийн заалтыг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон болно.  

Тодруулбал, Т.Э болон гуравдагч этгээд нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр  “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”  хийгдэж Т.Э Б дүүрэг, хороо, хороолол, В байрны тоот 18 кв.м. нэг өрөө орон сууцыг өмчлөх эрхийн өөрт ногдох хэсгээсээ татгалзсан бөгөөд гуравдагч этгээд Д.Шийн гаргасан мэдүүлгийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ү-22******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууц Д.Ш, Э.Э нарын өмчлөлд шилжиж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000330047 дугаартай гэрчилгээ олгогджээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн бөгөөд Д.Шийн бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэгт хавсаргагдсан баримтуудыг шүүхээс судлан үзэхэд хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасны дагуу Д.Шийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүртгэлийн байгууллагад байхгүй байсан байна. 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00726 дугаар тогтоолоор “...Д.Ш, Э.Э нар нь тухайн байрны өмчлөгч юм” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй 

Нэгтгэн дүгнэхэд, Т.Этой хамтран амьдарч, орон сууцыг хамтран эзэмшиж байсан гуравдагч этгээд нарт тухайн орон сууцыг хувьчилсан нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална”, Т.Эын өөрийн хүсэл зорилгоор орон сууцны өөрт ногдох хэсгээсээ татгалзсаныг бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зүйлийн 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” гэх заалт, зарчмуудад нийцсэн байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3-т заасныг баримтлан иргэн Д.Оийн “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 0 сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолоор   Б дүүргийн хороо, хороолол В байрны тоот орон сууцыг Т.Эын хамт Д.Ш, Э.Э нарт хувьчилсныг хууль бус болохыг тогтоолгох, Т.Эын гэр бүлийн гишүүд болох иргэн Д.О, Э.А нарын нэрсийг оруулахыг даалгах, өмчлөх эрхийн Ү-22******* улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Ш, Э.Э нарыг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, хууль ёсны өмчлөгчөөр Д.О, Э.А нарыг бүртгэж өгөхийг даалгах” шаардлага бүхий Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ

                                ШҮҮГЧ                                Н.ДАМДИНСҮРЭН

                  ШҮҮГЧ                                Ц.ОДМАА