Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2022/00025

 

Д...........гийн нэхэмжлэлтэй,

Д...........т  холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй т.......... шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/01167 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д...........гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д...........т холбогдох,

“Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 8.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О..........., хариуцагч Д........... нарын гаргасан давж заалдсан гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О..........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч Д..........., хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О........... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний ээж Д........... нь 2016 оноос эхлэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “..........-өргөө” СӨХ-ны харьяа 3-13-р байрны 2-р подвалыг өөрийн хөрөнгөөр тохижуулж т.......... СӨХ-той гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гал гарч т.......... ажлын байр үйл ажиллагаа явуулах боломжгүй эд зүйл шатах нь шатаж даавуу бөс бараа материал хөө тортог болж цахилгааны утаснууд шатаж хана шал, тааз бүхэлдээ хар хөө тортог болсон. Гал гарсан шалтгаан нөхцөлийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №02/01 дугаартай “..........-.......... ДТС” ОНӨХК-ний хохирол тогтоосон актаар 3-13-р байрны 1-р орцны 12 айл өрхийн тэжээлийн кабель ТП-235 Панель №01 Р-3, Панель №06 Р-2 залгаатай, Щитний өрөөнд Оролт-1, 2-ын автомат залгаатай 2021 оны 01-р сарын 02-ны өдөр 12:36 минутанд СӨХ-ны дарга 99357288 дугаартай утаснаас подвалд гал гарлаа гэж дуудлага өгсний дагуу цахилгаанчин Б.Энхтайван очиж 1-р орцны оруулгын автомат буулгаж аваар ..........тгах бригад дуудах шаардлагатай гэсний дагуу газар дээр нь комисс ажиллахад “Гантх..........” ЗБН-ний Марал дэлгүүрийн тэжээлийн кабель ачааллаа даалгүй залгаасан дээрээ халалт үүссэнээс буйдангийн бүрээс солих, подвалын модон шкафанд гал авалцаж шатсанаас Ф50 төмөр хоолойгоор сүвлэгдсэн 1-р орцны 12 айл, орцны гэрэл, нөөц нийт 15 ширхэг тэжээлийн кабелийн бүрээс халж хоорондоо барьцалдан наалдсанаас дахин ашиглах боломжгүй болсон байв. Комиссын дүгнэлтээр Компаний техникийн комисс нарын 2021 оны 01-р сарын 02-ны өдөр газар дээр нь үзээд Марал дэлгүүрийн тэжээлийн кабель нь ачаалал даахгүй, залгаатай байснаас халалт үүсэж гал гарсан гэж дүгнэсэн. Орхон аймгийн Онцгой Байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №06/01 дугаартай дүгнэлтээр “..........-.......... ДТС” ОНӨХК-ийн хохирол тогтоосон актаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар байрны 2 дугаар подвалд гал түймэр гарсны улмаас подвалд байсан эд хогшил, бараа материал галд өртөж хохирол учирсан. “..........-өргөө” СӨХ-ны харьяа 3-13-р байрны 2-р подвалыг бид бүрэн засвар хийх шаардлагатай болсон ба шатсан эд хөрөнгө, бараа материалын тухай Д...........т удаа дараа хэлж уулзахад 500.000 төгрөг л төлнө, б..........ад хохирол төлж чадахгүй гэсэн. Ажлын байранд хадгалаастай байсан дахин ашиглах боломжгүй болсон бараа материалыг жагсаавал:

1.Samsung ml 710-20000-1 ш 20.000 төгрөг

2.принтерийн хор 505А*3= 60.000 төгрөг

3.принтерийн хор 4200 1* 20.000 төгрөг

4.принтерийн хор 104С*1=20.000 төгрөг

5.принтерийн хор 109*1=20.000 төгрөг

6.принтерийн хор Q7553А*1 =20.000 төгрөг

7.принтерийн хор 285А *1 =20.000 төгрөг

8.принтерийн хор 06Р*1 =20.000 төгрөг

9.Тамганы тос 1 ширхэг 4*2500=10.000 төгрөг

10.Цоологч 12*2000=24.000 төгрөг

11.Үдээсний машин 1= 3.000 төгрөг

12.Цаас нүхлэгч 3*3500=10.500 төгрөг

13.Будаг 12*1000=12.000 төгрөг

14.3ахиалагчийн хуудас 6*1000=6.000 төгрөг

15.Шугам 4*1000=4000 төгрөг

16.Наадаг үзэг 2*1000=2000 төгрөг

17.Нимгэн өнгийн уут 9*2000= 18.000 төгрөг

18.3узаан хар хавтас 9*3000= 27.000 төгрөг

19.Цэнхэр хавтас 3*3000=9.000 төгрөг

20.Тавиур 1*8000=8.000 төгрөг, барааны нийт үнэ-133.500, принтерийн хорны нийт үнэ-200,000 нийт 333.500 төгрөг, мөн оёдлын олон метр даавуу дахин ашиглах боломжгүй болсон тул даавуунууд б..........ад материал нийтдээ 3.000.000 төгрөг, ажлын байраа засварлахад эхний ээлжинд авсан материалын үнэ:

1. Галын цахилгааны утаснууд, гэрэл, унтраалга, утас далдлагч, хоолой нийт-466.000 төгрөг

2. Хошуувч,бээлий, нүдний саравч, маск нийт 38.500 төгрөг,

3. Обой цавуу-287.000 төгрөг, одоогийн байдлаар нийт засвар хийлгэх ажлыг 3.500.000 төгрөгөөр хийлгэхээр Б.Лхагвасүрэнтэй тохиролцож урьдчилгаанд 1.500.000 төгрөг төлсөн. Иймд миний ээж Д.Эрдэнэцэцэгт учирсан хохирол болох 8.000.000 төгрөгийг “Гантх..........” ЗБН-ний Марал дэлгүүрийн эзэн Д...........оос гаргуулж өгнө үү. Би дэлгүүрт .......... авахаар ороход энэ ах худалдагчтайгаа цуг байсан, яасан бэ? гэж асуухад нь гал гарсан байна гэж хариулсан.Засвар хийдэг нөхдүүд үүнийг  будаад хөнгөн маягаар хийх бол буцаад хар толбо харагдаад муухай болох учир сайтар цэвэрлэж х..........аж арилгаад хийх хэрэгтэй, их зардал гарна гэж хэлсэн. Өөрсдөө хоорондоо зохицъё гэхэд шүүхээр явахаар болоод шүүхэд хандсан байдаг. Урьд нь хүмүүсийн дэргэд гарын үсэг зурж зохицоод болно гэсэн хэр нь эргэж буцаад манайхаас болоогүй гэх зэргээр яриад байгаа нь сонин санагдаж байна. 12 айлын кабель утасны гадна талаар нь турба байдаг. Трубаны доогуур явж байгаа утас нь ихэвчлэн интернэтийн лангийн утаснууд байдаг, тиймээс тог дамжуулах асуудал байхгүй. .......... .......... дулаан түгээх сүлжээний байцаагч ирээд та бариад үз, энд халуун байна гэсэн. Марал дэлгүүрийн цахилгааны утсыг мэргэжлийн хүн болох .......... .......... дулаан түгээх сүлжээний байцаагч 1 хөлдөөгч, 1 хөргөгч дийлэх утас байна гэж байсан гэв. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч нь 8.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талд гэм хор учирсны улмаас Марал дэлгүүрийн эзэн ..........оос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгч, шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д........... болон хүү О........... нар нь гал гарлаа гэсний дагуу очиж хаалгыг нь онгойлгож өгсөн байдаг. Гал түймрийн давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд СӨХ өөрөө үүд, хаалгыг нь эвдээд орох боломжтой. Нэхэмжлэгч талаас хаалгаа онгойлгоод гаргах боломжтой гэсэн эд зүйлсээ гаргаад, б..........ад эд зүйлс нь шатсан гэсэн тайлбарыг өгч байна. 8.000.000 төгрөгт юу, юу нэхэмжилж байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө тайлбарлаж хэлсэн. Самсунг брэндийн принтерийн хорууд нь нийт 333.500 төгрөг болж байгаа юм. Шатсан буюу дахин ашиглах боломжгүй болсон даавуунуудыг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн. Эхний ээлжинд засвар хийхдээ авсан цахилгааны утас, гэрэл, унтраалга, утас далдлагч, хошуувч, бээлий, обой зэрэг нийт засварын ажлыг 3.500.0000 төгрөгөөр үнэлээд эхний удаад 1.500.000 төгрөгийг хөлсөнд нь өгсөн байдаг. Эдгээрийг хариуцагч ..........оос гаргуулж өгнө үү гэсэн байдаг. Яагаад Д...........т холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бэ? гэвэл тухайн гал гарсан өдрөөс хойш О...........ийн аав Одбаатар нь хариуцагчтай уулзсан. Тэгээд подвал засахад 2.500.000 төгрөгийн төлбөр гарах юм байна. Үүнийг та нар төлөөрэй гэхэд хүлээн зөвшөөрөхгүй, 500.000 төгрөгийг өгнө гэсэн байдаг. .......... .......... дулаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 01 сарын 05-ны өдрийн дүгнэлттэй танилцуулсан байсан. Энэ дүгнэлттэй танилцаад Орхон аймгийн Онцгой байдлын газрын байцаагч дүгнэлт гаргасан байдаг. Байцаагчийн дүгнэлтийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Хариуцагч .......... .......... дулаан түгээх сүлжээ ТӨХК-иас гарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Орхон аймгийн Онцгой байдлын газраас тухайн үед юунаас гал гарсан талаарх дүгнэлтийг хийсэн байна. Дүгнэлтдээ Марал дэлгүүрийн кабелийн утасны холбоосоос гал гарсан байна, тухайн үед п..........кател унаж тог тасарсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч Д........... нь 2016 оноос хойш 03-13-02 дугаар орцны подвалыг түрээсэлж байгаа ба түрээсийн гэрээнүүд болон “.......... өргөө” СӨХ-ын гаргасан тодорхойлолтоор нотлогдож байна. 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “.......... өргөө” СӨХ-ын Цэцэгдэлгэр гэдэг хүн Д...........г тухайн подвалыг түрээслэхгүй байгаа, түлхүүр өгөхгүй байгаа талаар тайлбарыг өгсөн байдаг. Д........... гэдэг хүний гэрээгээ хийгээд хугацаагаа сунгасан талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Түлхүүрээ өгдөггүй, үйл ажиллагаагаа явуулдаггүй байсан бол түрээсийн гэрээ дахин сунгагдаж хийгдэх үү?, тиймээс энэ тодорхойлолт үндэслэлгүй байна гэж харж байна. Гэрээгээр Д........... нь энэ подвалыг эзэмшиж байгаа нь тогтоогдож байна гэж үзэж байна. Нэгэнт хариуцагч өөрөө осол гарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, уг нөхцөл байдлаас шалтгаалж гал гарч дээрх эд зүйлд гэм хор хохирол учирсан байгаа учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу Б..........дын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль б..........аар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу гэм хор учруулснаас үүсэх хор хохирлыг Марал дэлгүүр хариуцах үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас 8.000.000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д........... шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

О...........ийн ээж .......... нь Уурхайчин багийн 13-р байрны 2-р дугаар орцны 2-р дугаар подвалыг ашиглах гэрээг “.......... -өргөө” СӨХ-той байгуулан үйл ажиллагаа явуулдаг байсан юм байна. Харин гал бол 13-р байрны 1-р орцны 1-р подвалд хамрагддаг өрөөнд гарсан байна. Гал гарсан гэх өрөө нь “Уурхайчин” багийн МАН-ын үүр ашиглаж байсан ба 1 ,2-р подвал нь т..........гаарлагдах хана байхгүй учир .......... нь түлхүүрийг эзэмшин ашигладаг байсан. Гал гарсан өрөө нь 1-р орцны 1-р подвалын 3 өрөөний мухрын өрөөнд гарсан. Гал гарлаа гэж дуулаад очиход галыг унтраасан байдалтай хуучин буйдан, сандал, модон шкаф хажуу талаасаа шатсаныг гаргаж тавьсан байсан. 1-р орцны 12 айл тоггүй болсон учир цахилгаанчид ирж залгасан. Уг гал гарсан өрөөнд хуучин буйдан, ор засварладаг үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс хэрэггүй зүйлээ орхиод явсан байсан. Цахилгаанчид манай кабелийг залгаатай байсан гэж үзсэн ч подвалын эзнийг маш олон цахилгааны утаснууд байхад ямар ч хамгаалалт хийгээгүйгээс гадна модон шүүгээ буйданг кабель утас руу шахаж тавьсан учир та нарын ч буруу байна гэж хэлсэн. Подвалын эзний нөхөр болох Одбаатар надтай уулзаж төлбөр гарвал хувааж төлөх байхдаа би төсвийн байгууллагад ажилладаг хэцүү байна гэж яриад хоёулаа .......... .......... дээр очиж галын дүгнэлт гарсан уу гэж асуугаад явж байсан, тэр үедээ манай эд хөрөнгө шатсан гэж ер ярьж байгаагүй хүн дүгнэлт гарч Марал дэлгүүрийн тэжээлийн кабелиас гал гарсан гэсэн үеэс л над руу утасдаж танай буруу учраас засвар хийх 2.500.000 төгрөг өг би Улаанбаатар хотод явж байна мөнгө хэрэгтэй байна гэж дахин дахин залгаж шатсан гэх өрөөгөөр далимдуулан мөнгө олох зорилготой байгаа нь мэдэгдсэн. Подвал нь айл амьдрах зориулалттай байр биш, өмнө нь сүрхий засвартай байгаагүй, гэтэл их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь ямар ч үндэслэлгүй тул би 500.000 төгрөгт хангалттай засвар хийнэ гэхэд тэд тэгвэл чамайг шүүхэд өгнө чамаас 5.000.000 төгрөг авна харж байгаарай гэсэн. Ингэж мөнгө нэхэж байхдаа ямар нэгэн хохирол учирлаа, ийм тийм эд хөрөнгө шатлаа гэж хэлээгүй засвар хийх мөнгө л гэж нэхээд байсан. Нэхэмжлэгч нар уг подвалын өрөөг оёдол хийх чиглэлээр ашиглаж байсан бөгөөд СӨХ-ны захирлын ярьж байгаагаар 2020 оны 9 дүгээр сараас хойш үйл ажиллагаа огт явуулаагүй гэж байгаа. Хэрвээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан эд зүйлүүд үнэхээр шатсан бол гал гарсан өдөр надад болон галын байцаагч болон .......... ..........аас ирсэн хүмүүст үзүүлж харуулж зургийг нь авхуулж, протокол хөтөлж галын дүгнэлтэнд т..........гуулах байсан. Галын дүгнэлт гарахаас өмнө төлбөр гарвал хувааж төлөх байхдаа гэж ярьж байсан хүмүүс одоо болохоор эд зүйлээ шатсан мэт нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Гал гарсан өрөө нь нэхэмжлэгч нарын оёдлын үйл ажиллагаа явуулж байсан өрөө биш, хамгийн мухрын буюу тухайн өрөөнд хуучин буйдан засварладаг өрөөнд гал гарч б..........ад өрөө рүү галын утаа орж харласан байдаг, өөрсдийнх нь өгсөн зураг гэрчилнэ. Гэтэл нэхэмжлэлд принтерийн хор, тамганы тос, үдээсний машин, шугам, хавтас уут, наадаг үзэг гэх мэт бичгийн дэлгүүрийн эд зүйл нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Оёдлын олон метр даавуу 3.000.000 төгрөг гэжээ. Ийм их хэмжээний даавуу, торго дурдан байсан бол хэнд ч харагдана. Бас галын улсын байцаагч зургийг авч дүгнэлтдээ дурдах ёстой, намайг сүүлд кабель солих гэж ороход ч харагдаагүй. Мөн подвалыг засварлах зардал, худалдан авсан гэх баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, и.баримт байхгүй. Гал гарсны дараа манайх кабелиа солих гэж подвалыг онгойлгуулах гэж өчнөөн хэлж гуйсан 3 сар подвалыг түгжчихээд оруулахгүй байсан. Бүр 4 дүгээр сар гарсан хойно подвалыг нээж би кабелиа сольсон. Ямар учиртай олон сараар цоожилсныг ойлгохгүй байна. Гал гарснаас үүдэлтэй 1 дүгээр орцны 12 айлын цахилгааны кабель утас, хоолой, б..........ад хэрэгсэл, ажлын хөлстэй нь 963.000 төгрөгийг ..........-.......... компанид би төлсөн. Тиймээс нэхэмжлэгчийн цахилгааны утас зэрэг материалууд 466.000 төгрөг, обой цавуу 287.000 ажлын хөлс 3.500.000 төгрөг гэжээ энэ арай л үндэслэлгүй байна. Подвалын хана шохой замаск байдаг айл өрх биш обой наах шаардлагагүй учир подвалд халуун хүйтэн ..........ны трубо байдаг ер нь подвал ямар байдгийг бүх л хүн мэднэ. Эцсийн эцэст гал гарсан өрөө ..........гийн үйл ажиллагаа явуулдаг өрөө биш. СӨХ-ны удирдлагын хэлснээр МАН сонгуулийн үед ашиглаж байсан, одоо ч ерөнхийлөгчийн сонгуулийн үед ашиглана өөрсдөө засвар хийнэ гэж ярьж байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, зөвхөн түүний эзэмшдэг өрөөний зардлыг бодит үнэнээр нь төлж өгч болох юм.

Тухайн өдөр 2021 оны 1 сарын 2-ны өдрийн 11 цагийн үед дэлгүүр дээрээ байсан энэ үед ирэхэд дэлгүүрийн тог байхгүй асуухад маналзаад тасарсан гэж хариулсан.Энэ залуу дэлгүүр дотор байхад манай подвалд гал гарсан тэгээд танай дэлгүүрийн тог тасарсан гэж хэлсэн. Залууг дагаад подвал руу очиход шатсан эд юмсаа гаргаад үүдэн дээр тавьсан байсан.Тэгээд л удалгүй галын байцаагч ирээд зургийг  нь аваад  цахилгааны утаснаас болсон байна гээд ерөнхийд нь дүгнэлт гаргасан. Тэгээд .......... хотын цахилгааны  хүмүүс ирээд тэр орцонд  арваад айлууд байдаг юм байна. Тэр арваад айлын цахилгааны монтаж, подвалын, дэлгүүрийн гэх зэрэг цахилгааны утас монтаж  нийт дээ 14 цахилгааны утас монтаж  явж байгаа. Марал дэлгүүрийг онцлоод яриад байгаа нь манай дэлгүүрийн утасны залгаас байсан. Үүнээс гарсан гэх боловч би өөрөө  тэр залгааснаас гал гарсан гэх үндэслэл огтхон ч байхгүй, гарах ч ёсгүй гэж бодож байгаа. Хоёр утасны хоорондын залгаасыг мэргэжлийн хүмүүс линтээр ороогоод ямар ч асуудалгүй хийсэн. Хэрэв тэрнээс масс гараад гал гарахдаа хүрэхэд манай гал хамгаалагч буугаад хаясан байх ёстой. Хөндлөнгөөс үзэхэд тэр олон айлын кабель утасны холбоосноос гал гарсан байх гэж үзэж байна. Гал гарсан хугацаа богинохон, 10 минутын хугацаа өнгөрсөн. Тэр олон айлуудын цахилгааны утсаар дамжаад явахад хугацаа шаардлагатай. Галын дуудлага өгөөд ирэхэд тэр подвал цоожтой байсан. Би дэлгүүрт ороод гарахад 5-10 минутын хугацаа өнгөрсөн. Намайг подвал руу ороход галын байцаагч дөнгөж орж ирсэн байсан. Тэрнээс өмнө 1 цаг гаруй хугацаа өнгөрсөн. Хэрэв манай дэлгүүрийн кабелиас гал гарсан гэж бодоход дор хаяж 2 цагийн хугацаанд аслаа гэхэд 11 цагийн үед л гал гарсан гэж үзнэ. Үүнээс харахад цаг хугацааны хувьд боломжгүй, үндэслэлгүй байхад над руу бүх хүмүүс дайраад давшлаад байна, би хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шатсан эд зүйлсийн хохирлыг ярихад шатсан гэх принтер б..........ад зүйлс шатаагүй, гадна талаасаа утаа тортогт дарагдсан байхаар дахиж ашиглах боломжийн тал дээр сайн мэдэхгүй. Ямар нэгэн зураг баримт байхгүй. Тэгэхээр хохирлыг арилгахад надад боломжгүй санагдаж байгаа. Засварын хувьд үнэлгээ их өндөр байна. Тэгээд ч подвалд засвар хийхэд ийм их хөрөнгө шаардлагагүй гэж бодож байна. Засварт хана таазыг замаскдаад, дараагаар нь эммульсдэхэд 200.000 төгрөгөөс 300.000 төгрөгийн засвар гарах байх гэж бодож байна. Подвалд урьд нь засвар хийгээд өгье гэхээр заавал т.......... СӨХ-өөс НӨАТ-ын баримт бүрдүүлдэг, би өөрөө хийе гэхэд боломжгүй гэдэг байсан. Би өөрөө 300.000 төгрөгөөр хийнэ, хүн хөлслөөд хийлгэвэл 500.000 төгрөгийн зардал гарахаар харагдаж байна. Надад олон дахин шүүхээр явахад хэцүүхэн л байна, хурдан түргэн шийдмээр байна. Халалт үүссэн гэж яриад байна, ингэх боломжгүй. Тухайн кабель нь олон жил болсон. Тухайн үед амралтын өдөр байсан учраас кабелийн утас олдохгүй, тог тасалчихсан учраас солих шаардлагатай болсон. Тэгээд сольсон, тэрийг халсан гэж яриад байгаа байх. Тухайн кабель нь халалт үүсэх боломжгүй. Хэрвээ халалт үүссэн бол галын байцаагч, бид нарт хэлэх эсвэл өөрсдөө тухайн подвалыг хариуцаж байгаа юм чинь галын аюулгүй байдал зэргийг хариуцах ёстой гэдэг юм байна лээ. Өмнө нь байсан кабелиуд нь зузаан, сайн кабель байсан, ганцхан залгаас орсон хэсэг л байгаа. Яагаад залгаас орсон бэ? гэхээр нэлээн хэдэн жилийн өмнө манай тог тасарсан. Тэгээд цахилгаанчин дуудаад үзүүлсэн чинь танай хориод метр кабель алга болчихсон байна гэж хэлсэн. Цахилгаанчинд кабелийн утас авч өгөөд холбуулсан. Залгаасны холболтоос болж гал гарлаа гэдэг. .......... .......... дулаан түгээх сүлжээний байцаагч дэлгүүрийн холболт ямар ч залгаасгүй байх ёстой, дараа нь бүтэн кабель аваад залгаасгүй холбох ёстой байдаг, манай цахилгаанчны хариуцлагагүй байдал нөлөөлсөн байна гэж хэлсэн. Тэгээд бага зэргийн зардал гарсан, үүнийгээ төлчих гэж хэлсэн. Яагаад үүнийг төлөх болсон бэ? гэвэл хэл амны нэмэр гэж бодоод бага зэргийн юм чинь төлчихье гэж бодсон. .......... .......... дулаан түгээх сүлжээ ТӨХК нь аль аль талаас буруутай гээд зардлаа 50, 50 хувиар хуваагаад хийе гээд төлсөн байдаг. Тэгсэн эд нар өмнө нь юм ярихгүй байж байснаа энэ хохирлыг төлсөн учраас танайх буруутай хохирлоо төл гээд шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн агуулга нь 2 дугаар подвалд гал гарсан талаарх агуулгаар гаргасан. ..........-Өргөө СӨХ-ын даргын тодорхойлолт болон түрээсийн гэрээгээр 2 дугаар подвалыг түрээсэлдэг гэдэгтэй маргахгүй байна. Гал хаана гарсан гэдэг дээр ямар ч дүгнэлт хийгдээгүй байна гэж үзэж байна. Учир нь тухайн гал 03-13-р байрны 01 дүгээр орцонд гарсан байдаг юм. Бид нарыг очиж үзэхэд тухайн подвалын цонхны хажууд гал гарсан байдалтай байсан. 2 дугаар орцны хажуу талд нь хаалга нь байж байгаад дөнгөж оронгуут нэг өрөө, цааш нь дахиад нэг өрөө, оёдлын үйл ажиллагаа явуулдаг өрөөнөөс 3 өрөөний цаана гал гарсан байдалтай байсан. Гал гарсан өрөө нэлээн тортогтой, 2 дахь өрөө бага, дараагийн өрөө нь нэлээн бага, сүүлийн өрөө нь ямар ч тортог болсон шинжгүй байсан. Энэ нөхцөл байдал нь үзлэгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Хоёрдугаарт үйлчлүүлэгч маань цахилгаанаас болоод гал гарсан бол гал нэлээн удаан гарах байсан. Хэрвээ Марал дэлгүүрийн утаснаас гал гарсан бол хамгийн эхлээд эднийд мэдэгдэнэ. Гэтэл Марал дэлгүүрийн тог 11 цагт тасарсан. Дүгнэлт гаргасан байцаагч маань гал 7-8 цагийн үед гарсан байх боломжтой гэдэг. Тэгэхээр энэ хоёрын хооронд ямар шалтгаант холбоо байна вэ?. 03-13-р байрны 01 дүгээр орцны 13 айлын цахилгаан тасарч, Марал дэлгүүрийн тог тасарсан байдаг. Энэ нь юуг нотолж байна вэ? гэхээр тухайн гал 1 дүгээр орцонд гарсан байгаа юм. 1 дүгээр орцонд гарсан галын дүгнэлтийг гаргах ёстой байсан байцаагч маань .......... .......... дулаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хохирол тогтоосон актад үндэслээд дүгнэлтээ гаргасан учраас тухайн гал юунаас гарсан бэ? гэдэг нь бүрэн нотлогдож тогтоогдоогүй байна. Уг дүгнэлт дээр зөвхөн цахилгааны талаас нь бичсэн байдаг. Галын байцаагчийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна уу? гэдгийг хангаагүй байна. 2 дугаар подвалд өөр төрлийн гал гарсан байна уу? гэдгийг анхаарч үзсэнгүй. Галын байцаагчийн хохирол тогтоосон актыг үндэслээд гаргасан дүгнэлтийг бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан уу? үгүй юу? гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Яагаад гэвэл цахилгааны массны Өлзийбаяр гэдэг хүн байдаг. Хариуцагч акттай танилцаад гарын үсэг зурсан учраас танай буруу гээд байдаг юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хорын хохирлын талаар зохицуулсан байдаг. Б..........дын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль б..........аар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл ..........т санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан үйлдэл байхгүй. Тухайн подвалын түлхүүр ..........д байдаг бөгөөд, .......... тухайн подвалыг ашигладаг. Уг нь сууц өмчлөгчдийн холбоонд подвалын түлхүүрийг өгөх ёстой байдаг. Сууц өмчлөгчдийн холбоо эдгээр хүмүүсийг 1 биш, 2-р подвалыг түрээсэлдэг гэж тайлбарладаг. .......... нь 1 дүгээр подвалын түлхүүрийг өгөөгүйгээс шалтгаалж, подвал хэсгийн байрыг өргөтгөж, янзлах боломжгүй болсон талаарх тодорхойлолт хавтаст хэргийн 33 дугаар хуудаст авагдсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас б..........ад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Хэрвээ Марал дэлгүүрийн утаснаас кабелийн утасны үнэр үнэртэхэд подвал эзэмшигчид нь н...........т мэдэгдсэн байгаад, тэрээр кабелийн утсыг солихгүй байсан бол түүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хохирол учирсан гэж үзнэ. Тэрээр дэлгүүрээ ажиллуулаад 10 гаруй жил болсон бөгөөд, подвалыг байнга шалгах боломжгүй байсан. Нэхэмжлэгчээс хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гал гарсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

   Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ бичгээр гаргасан дүгнэлтдээ:

Гал яг хаанаас гарсан нь тодорхойгүй байхад Онцгой байдлын галын дүгнэлт эргэлзээтэй байснаас энэ хүмүүс бие биендээ гомдол гаргажээ. Нэхэмжлэгч хариуцагч нар нь аль аль нь хариуцлагагүй хандаж, техникийн бүрэн бүтэн байдлаа бүрэн хангаагүй байсан тул 2 талын гэм буруугаас болж иймд явдал болжээ гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/01167 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Д...........оос 3.189.300 /гурван сая нэг зуун наян есөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д...........д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.810.700 /дөрвөн сая найман зуун арван мянга долоон  зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д...........оос улсын тэмдэгтийн хураамжид 65.978 /жаран таван мянга есөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д...........д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О........... шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Нэхэмжлэгч Д........... нь 2016 оноос хүртэл Орхон аймаг дахь Баян-Өндөр сум Уурхайчин баг “..........-өргөө” СӨХ-ийн харьяа 3-13-р байрны 2-р подвалыг өөрийн хөрөнгөөр тохижуулж т.......... СӨХ-тэй гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гал гарч т.......... ажлын байр үйл ажиллагаа явуулах боломжгүй эд зүйл шатах нь шатаж даавуу бөс бараа материал хөө тортог болж цахилгааны утаснууд шатаж хан шал таж бүхэлдээ хар хөө тортог болсон. Гал гарсан шалтгаан нөхцөлийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №02/01 дугаартай “..........-.......... ДТС” ОНӨХК-ний хохирол тогтоосон актаар 3-13-р байрны 1-р орцны 12 айл өрхийн тэжээлийн кабель ТП-235 Панель№01 Р-3, Панель№06 Р-2 залгаатай, Щитний өрөөнд Оролт-1,2-ын автомат залгаатай 2021 оны 01-р сарын 02-ны өдөр 12:36 минутанд СӨХ-ний дарга 99357288 дугаартай утаснаас подвалд гал гарлаа гэж дуудлага өгсний дагуу цахилгаанчин Б.Энхтайван очиж 1 орцны оруулгын автомат буулгаж аваар ..........тгах бригад дуудах шаардлагатай гэсний дагуу газар дээр нь комисс ажиллахад “Гантх..........” ЗБН-ний Марал дэлгүүрийн тэжээлийн кабель ачааллаа даалгүй запгаасан дээрээ халалт үүссэнээс буйдангийн бүрээс солих подвалын модон шкафанд гал авалцаж шатсанаас Ф50 өмөр хоолойгоор сүвлэгдсэн 1-р орцны 12 айл, орцны гэрэл, нөөц нийт 15 ширхэг тэжээлийн кабелын бүрээс халж хоорондоо барьцалдан наалдсанаас дахин ажиглах боломжгүй болсон. Комиссын дүгнэлтээр компанийн техникийн комисс нарын 2021 оны 01-р сарын 02-ны өдөр газар дээр нь үзээд Марал дэлгүүрийн тэжээлийн кабель нь ачаалал даахгүй, залгаатай байснаас халалт үүсэж гал гарсан гэж дүгнэсэн. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр Орхон аймгийн Онцгой Байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн №06/01 дугаартай дүгнэлтээр “..........-.......... ДТС” ОНӨХК-ний хохирол тогтоосон актаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар байрны 2 дугаар подвалд гал түймэр гарсны улмаас подвалд байсан эд хогшил, бараа материал галд өртөж хохирол учирсныг тогтоосон. Иргэн Д...........д гэм хорын хохиролд 8.000.000 сая төгрөг нэхэмжилсэн ба “Халиун капитал” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаартай хохирлын үнэлгээгээр 5.961.500 төгрөгийн үнэлгээ тогтоосон. Гэтэл шүүх уг дээрх үндэслэл бүхий дүгнэлтүүдээс гадна 5.315.500 хохирол учирсан гэж дүгнэсэн ба гэм хорын хохирлыг иргэдийн төлөөлөгчийн саналыг үндэслэж илтэд багаар буюу 3.189.300 төгрөгийг хариуцагч Д...........оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй гэж үзэн ИХШХШТХ-ийн 161.1-д заасны дагуу гомдол гаргаж байна. Учир өдрөөс өдөрт барилгын материал б..........ад шатсан бараа материал үнэд орж дээрх шинжээчийн дүгнэлтээр гаргасан үнэлгээгээр ч худалдан авах боломжгүй болсон байхад шүүх бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд ‘Халиун капитал” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаартай хохирлын үнэлгээгээр тогтоосон 5.961.500 төгрөгийн гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулж иргэн Д...........д олгуулж Орхон аймаг дахь Сум Дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/01167 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д........... шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Нэхэмжлэгч .......... нь Уурхайчин баг 3-13-р байрны 2-р орцны подвалыг оёдлын үйл ажиллагаа явуулахаар Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг “..........-өргөө 11” СӨХ-той байгуулсан байна. Гэтэл гал 1-р подвалд гарсан. Шүүхийн хийсэн үзлэгээр уг байрны 1,2-р подвал нь залгаа өөрөөр хэлбэл 1-р подвал орох хаалгагүй тул 2-р подвалын хаалгаар ордог, гал гарсан гэх өрөө ..........гийн оёдол хийдэг гэх өрөөнөөс 3 өрөөний цаана учраас галын утаа тортог ороогүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байсан өрөөнд огт гал гараагүй, тухайн оёдлын үйл ажиллагаа явуулахаа больсон учир .......... УБ хотод байдаг харин подвалын түлхүүрийг түүний хүүхдүүд эзэмшиж, ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй ч орж гардаг байсан байх магадлалтай. Уг подвал нь нэхэмжлэгчийн эзэмшлийнх биш учраас 3-13-р байрны “..........-өргөө 11” СӨХ-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, нэхэмжлэгчийн оёдол явуулж байсан өрөө нь 1-р подвалд эсвэл 2-р подвалд хамаардаг эсэхийг тодруулах, нэхэмжлэгчийн гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг өрөөг засвар хийх эсэх, б..........ад өрөөг хэрхэн засварлахыг нэхэмжлэгч .......... б..........даас нэхэмжлэх эрхтэй эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байтал шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. ИХШХШ тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх,үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэжээ. Маргаан бүхий “подвал” нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар ...дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх.орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх.ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо/цаашид “холбоо” гэх/-г байгуулна гэж зааснаар сууц өмчлөгчид ..........-өргөө 11 СӨХ байгуулсан. Иймээс подвалд засвар хэрхэн хийх асуудал СӨХ-ийн асуудал. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр гарсан тухай улсын байцаагчийн дүгнэлтэд “Гал түймэр гарсан байж болох шалтгаан нь цахилгаан утасны ачаалал хэт халалтаас үүдэлтэй гарсан байж болзошгүй” гэжээ. Дүгнэлт шууд Марал дэлгүүрийн цахилгааны утаснаас болсон гэж дүгнээгүй байна. Галын байцаагч дүгнэлт гаргахдаа “.......... .......... ДТС” ОНӨХК-ны дүгнэлтийг гаргаж гаргасан тухайгаа шүүх хуралдаан дээр хэлсэн. “.......... .......... ДТС” ОНӨХК-ны ажилчид галын дүгнэлт гаргах эрх бүхий субъект мөн үү. Үүнд ямар дүгнэлт хийгээгүй. Галын байцаагчийн тайлбарлаж байгаагаар гал өглөө 7,8 цагийн үед гарсан байх үндэслэлтэй. Учир нь дотор орж харахад тийм байдалтай байсан. Галын байцаагч ирээд галд шатсан юмнуудаа гарга гэсэн болохоор бүх шатаж байсан зүйлийг гаргасан. Галын улсын байцаагч хэргийн газар үзлэг хийгээгүй байтал, гал түймэр гарсан тухай дүгнэлтийг гаргаж байгаа нь галын улсын байцаагчийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй.Шатсан буйдан, сандал зэргийн зургийг авсан тухайн үед ямар байдалтай байсан зэрэг зургуудыг авч хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гал гарсан байхад үүнд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Уг гал гарснаас болж би маш их хохирч байна. Хэл амнаас зайлсхийдэг болохоороо шатсан цахилгааны утсыг бүгдийн солиулахад гарсан зардлыг дангаараа төлсөн. Би буруутай учраас төлөөд байгаа юм биш. Би цахилгааны мөнгийг төлчихвөл нэхэмжлэгч тал үлдсэн асуудлаа шийднэ гэж ойлгосон. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 -11-29-ны өдрийн 142/ШШ2021/01167 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Д...........гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О........... нь хариуцагч Д...........т холбогдуулан гал гарсны улмаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Д...........оос 3.189.300  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д...........д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.810.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д........... нь “..........-Өргөө” 11 СӨХ-той дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулж, СӨХ-ны эзэмшлийн 3-13 дугаар  байрны 2 дугаар подвалыг 2016 оноос эхлэн өөрийн хөрөнгөөр тохижуулан оёдлын үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан  болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Орхон аймгийн  Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар байрны 2 дугаар подвальд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 47 минутын үед гал түймэр гарч, гал гарсан шалтгааныг “Марал” дэлгүүрийн тэжээлийн кабель  нь ачаалал даахгүй, залгаатай байснаас халалт үүсч гал гарсны улмаас 2 дугаар подвальд байсан эд хогшил, бараа материал галд өртөж хохирол учирсан талаар акт, дүгнэлтүүд гарчээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн  үндэслэлтэй, хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О........... нь “...Халиун капитал” ХХК-ны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаартай хохирлын үнэлгээгээр тогтоосон 5.961.500 төгрөгийн гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулж иргэн Д...........д олгуулж,  шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргасан ба 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаар хохирлын үнэлгээгээр тухайн подвальд засвар хийхэд шаардлагатай барилгын материал, засварын ажлын хөлсний үнэлгээг 4.709.000 төгрөгөөр, шатсан эд зүйл, бараа материалын хохирлын үнэлгээг 1252.500 төгрөгөөр тогтоосон  дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хохирогчийн хэтэрхий болгоомжгүй эс үйлдэл нөлөөлсөн болох нь тогтоогдож байх тул гэж үзэн  хариуцагчийн хариуцах хохирлын хэмжээг 40 хувиар бууруулан тооцож 3.189.300 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх  4.810.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийгээд 1, 2 дугаар подваль  нь залгаа, 2 дугаар  подвалийн  хаалгаар ордог ганц орох хаалгатай болохыг тогтоожээ. ..........-Өргөө 11 СӨХ-ны 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаар тодорхойлолт хэрэгт авагдсан, т.......... тодорхойлолтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул т.......... СӨХ-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21/01 хохирол тогтоосон актын комиссын дүгнэлт, Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 01  дүгээр сарын 26-ны өдрийн 06/01 дугаар  дүгнэлтээр Марал дэлгүүрийн тэжээлийн кабель нь ачаалал даахгүй, залгаатай байснаас халалт үүсэж гал гарсан гэж тогтоогджээ.  Дээрх акт, дүгнэлтийн  талаар зохигчдоос тухайн үед ямар нэгэн гомдол санал гаргаагүй, галын улсын байцаагчаар одоо дахин хэргийн газрын үзлэг хийлгэх боломжгүй болсон, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны талаар  шүүх дүгнэлт хийж гал гарсны улмаас учирсан хохирлын хэмжээг бууруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д...........ийн  шүүхэд гаргасан давж заалдсан  гомдол нь дээрх баримтуудаар няцаагдаж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнийн гаргасан дүгнэлтийг давж заалдах шатны шүүх үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О...........ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  110.334 төгрөг, хариуцагч Д...........ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65.978 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/01167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О..........., хариуцагч Д........... нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О...........ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.334 төгрөг,  хариуцагч Д...........ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65.978 төгрөгийг т.......... т.......... төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР