Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2022/00042

 

“Ө К И ......... ХХН-ийн

нэхэмжлэлтэй М..........т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б..........төр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2022/00167 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:Ө К И ......... ХХН-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: М..........т холбогдох,

 

 “Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөр 8.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Ө хөлсөнд төлсөн 4.000.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөөгч Б.Анандын гаргасан давж заалдсан гомдлоор 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн цахимаар, хариуцагч М.........., хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюун........., нарийн бичгийн дарга Т.Буджав оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К И ......... ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ананд нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

Ө К И ......... ХХН болон М.......... нарын хооронд 2020.01.02-ны өдөр ХЗҮГ20200102-01 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Ө К И ........." ХХН-ийн зүгээс үйлчлүүлэгч М..........ын төрсөн хүү болох Б..........-Эрдэнийн нэр бүхий 65 иргэнтэй Бит ......... Блокчэйн ХХК болон хувь иргэнээрээ байгуулсан зээлийн гэрээнээс үүдэлтэй иргэний маргаан, мөн Б..........д холбогдох эрүүгийн хэрэг, Ч.Оч гэх иргэний Б..........д холбогдуулан гаргасан гомдолтой эрүүгийн хэрэг маргаанд үйлчлүүлэгчийн эрх, ашгийг хамгаалж оролцохоор тохиролцсон. Үйлчилгээний төлбөр, хугацааг 2020.01.02-ны өдрөөс 2020.07.02-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар, сар бүрийн төлбөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг байхаар тохиролцож, хууль зүйн үйлчилгээг үзүүлсэн. Үйлчлүүлэгч М.......... нь 2020.02.01-ний өдөр өмгөөлөгч Б.Раднаасүрэнд 2.000.000 төгрөгийг бэлнээр, 2020.02.23-ны өдөр 2.000.000 төгрөгийг Хаан банкны 5090560572 тоот данснаас /Воldogoos baterdenii гэх/ гүйлгээний утгатай төлсөн. Үйлчлүүлэгч М..........т өмгөөлөгч Б.Раднаасүрэн, Б.Галбадрах нар хууль зүйн үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд 2020.09.23-ны өдөр хүртэл үйлчилгээг үзүүлсэн бөгөөд гэрээгээр тохиролцсон 2020 оны 3, 4, 5, 6 дугаар саруудын хууль зүйн үйлчилгээний төлбөр тус бүр 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг үйлчлүүлэгч төлөөгүй болно. Үйлчлүүлэгч М..........т 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, холбогдох баримт бичиг, материалыг хүлээлгэн өгсөн бөгөөд үйлчлүүлэгч М..........ын зүгээс ямар нэгэн тайлбаргүйгээр гэрээний үүрэг 8.000.000 төгрөгийг төлөхгүй өдий хүрч байна. Иймд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөр 8.000.000 төгрөгийг хариуцагч М..........аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М..........ын гаргасан тайлбар, татгалзал, түүний агуулга:

Ө К И ......... ХХН болон М.......... нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ХЗҮГ20200102-01 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан болно. Уг гэрээгээр М.......... миний хүү болох Б.......... нэр бүхий 65 иргэнтэй Бит ......... блокчейн ХХК болон хувь иргэнээрээ байгуулсан зээлийн гэрээнээс үүдэлтэй иргэний маргаан, Б..........д холбогдох эрүүгийн хэрэг, Ч.Оч гэх иргэний Б..........д холбогдуулан гаргасан гомдолтой эрүүгийн хэргийн маргаанд үйлчлүүлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж оролцохоор тохиролцсон болно. Үйлчилгээний урьдчилгаа төлбөрт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Б.Раднаасүрэнд 2,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус байгууллагын Хаан банкны 5090560572 тоот дансанд 2,000,000 төгрөгийг нийт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний урьдчилгаа 4,000,000 төгрөг төлсөн болно. Гэвч Ө К И ......... ХХН-ийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн, Б.Галбадрах нар нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эсрэг гаргасан гомдлуудад анхаарал тавьж ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, санаачилгагүй, хуулийн зөв гаргалгаа хийх арга замыг илэрхийлж ажиллаагүй. Хууль зүйн туслалцаа авах гээд байгаа хүн нь манай хүү ......... байгаа гэвч надтай гэрээ хийсэн. Манай хүүхдийг гадаад явахаас өмнө хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж байсан. Анх гэрээ хийхдээ хэрэгт холбогдсон хүнээ гадагшаа явуулчхаад ямар өмгөөлөл хийх гээд байгаад эргэлзэж байсан. Хүүг гадагшаа гаргаснаас болж эдийн засгийн алдагдалд орсон. Гадаадад байх хугацаанд 60,000,000 гаруй төгрөг зарцуулсан байдаг. Уг нь энэ зарцуулсан мөнгөө хохирогч нарт өгч байсан бол гэж бодол төрдөг. Би гэрээ байгуулаад 2,000,000 төгрөг өгсөн. Дараа нь ямар ч ажил хийгдээгүй байхад 2,000,000 төгрөг өгсөн. 4.000.000 төгрөг өгсөндөө харамсдаг. Нэхэмжлэгч 65 иргэний Удвалтай холбоотой 2.480.000 төгрөг, .........тэй холбоотой 6.791.000 төгрөг, .........той холбоотой 40.000.000 төгрөгийн асуудлаар үйлчилгээ үзүүлсэн гэж тайландаа бичдэг. Манай гэр бүлээс үнийн дүн багатай хүнээс эхэлж хохирол өгье гэж яриад бид өөрсдөө утасдаж хотод байгаа өмгөөлөгчтэй уулзаж гэрээ байгуулчих гэдэг байсан. Энэ хүмүүс өмгөөлөгч дээр очиж гарын үсэг зурсан. Гарын үсэг зуруулсан асуудал нь хэдэн төгрөг байх ёстой вэ. 9.000.000 төгрөгийн асуудал шийдсэн. ......... гэдэг хүний 40.000.000 төгрөгийн асуудал нь шийдэгдээгүй байгаа. ......... гэдэг хүнтэй өмгөөлөгч надад хүсэлт тавьсан учраас уулзаж хоолонд орсон. Шүүх хурал болоод анх авсан үнийн дүнгээс дээгүүр хувиар шийдэгдсэн байсан. Тухайн бид нараас яаж шийдүүлэх талаар асуугаагүй. Би тухайн үед дургүйцсэн. Тэгсэн өмгөөлөгч ингэж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг болгож байгаа учраас та бидэнд ашигтай гэсэн. Энэ нь бусад хохирогч нарт .........ын хэрэгтэй адилхан иргэний хэрэг байгаа гэж үзүүлээд явах баримт хэрэгтэй байсан учраас илүү мөнгө төлөх нь хамаагүй, харин ашигтай хийлгэсэн гэдэг асуудлыг өмгөөлөгч ярьдаг. Иймд Ө К И ......... ХХН-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч М.......... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ө К И ......... ХХН-тай миний хүү Б.......... нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа үйлчлүүлэгч тал хэрэгт хамааралтай гэх нэлээдгүй олон баримтыг тус Ө нөхөрлөлд хүлээлгэн өгсөн. Б..........-Эрдэнийн зүгээс өмгөөлөгч Б.Раднаасүрэнг хууль зүйн туслалцаа үзүүлж гэрээний 2.1.3 дахь хэсэгт зааснаар түргэн шуурхай ажиллана гэж итгэсэн. Гэтэл өмгөөлөгч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, түргэн шуурхай ажиллаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг байгуулснаас хойш хагас сар гаруй болсны дараа хэрэгт холбогдолтой 1 хүсэлтийг цагдаагийн газарт өгсөн байдаг. Ө тухай хуулийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн, эрх хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж чадаагүй. Гэрээ цуцалж урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан авах талаар урьд өмнө утсаар хэлж байсан ч гэрээг цуцлахгүй хугацаа алдаж, бидний хүлээлгэн өгсөн материалыг буцааж өгөхгүй байснаар бид дараагийн өмгөөлөгчийг авах боломжгүй болсон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийн урьдчилгаанд М.......... би 4.000.000 төгрөг төлсөн. Өмгөөлөгч талаас гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн тул тус төлбөрийг буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

 Сөрөг нэхэмжлэлийн агуулга нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2020 оны 1, 2 дугаар сарын төлбөрт төлсөн 4.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь М..........ын зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа талаар огт илэрхийлж байгаагүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс үйлчлүүлэгч болох М..........тай үл ойлголцсон, маргасан асуудал огт байхгүй бөгөөд зөвхөн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа илэрхийлж улмаар шүүхэд хандсан. М..........ын зүгээс хүү Б..........-Эрдэнийн холбогдсон хэрэг бүртгэлтийн хэрэгт Цагдаагийн газарт 1 хүсэлт өгсөн, тууштай шуурхай ажиллаагүй талаар дурдсан байна. М..........т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өмгөөлөгч нь хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэрэгтэй бүхэлд нь танилцдаггүй, зөвхөн мэдүүлэг өгөхөд нь байлцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах, холбогдох гомдол хүсэлтийг гаргах зэргээр хязгаарлагдмал хүрээнд ажиллах эрх зүйн зохицуулалттай талаар тайлбарлаж байсан болно. Ө К И ......... ХХН"-ийн зүгээс үйлчлүүлэгчид үзүүлсэн үйлчилгээнийхээ хүрээнд нууцлалыг хадгалан, зарим хийж гүйцэтгэсэн ажил буюу уулзсан төрийн албан тушаалтны талаар болон хоорондоо харилцсан зурвас бусад баримт зэргийг нэхэмжлэлд бүрэн тусгаагүй болно. М.......... нь хүүгийнхээ холбогдсон хэрэг бүртгэлтийн хэрэгт өмгөөлөгч Б.Раднаасүрэнг огт ажиллаагүй мэтээр тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. М..........ын хүү Б..........д холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэгт өмгөөлөгч Б.Раднаасүрэн нь Цагдаагийн байгууллагын холбогдох ажилтнуудтай М..........ын хамт очиж уулзан хүсэлт гаргаж, М..........ыг мэдүүлэг өгөхөд байлцаж байсан. М..........ын хүү Б..........д холбогдох залилангийн гэх хэрэг бүртгэлтийн хэрэгт Б.......... нь Монгол улсад байхгүй, гадаад улсад зорчсон байсан тул зөвхөн холбогдсон хохирогч гэх иргэдтэй өр төлбөрийг нь хэрхэн барагдуулах талаар М..........аас чиглэл авч ажиллаж байсан болно гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө К И ......... ХХН-ийн хариуцагч М..........аас 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч М..........ын нэхэмжлэгч Ө К И ......... ХХН-өөс 4.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө К И ......... ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөг, хариуцагч М..........ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ананд давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”.., мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана”.., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ”... гэж тус тус заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, хугацаа, гэрээний төлбөрийн хэмжээний талаар маргаагүй... зөв дүгнэжээ, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд үндэслэн шаардах эрхээ тодорхойлсон боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэж, талууд гэрээгээр сард 2.000.000 төгрөгийн хөлсийг тогтмол төлөхөөр тохиролцсон, хариуцагч нь эхний 2 сарын төлбөр буюу урьдчилгаа төлбөрт 4.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд Иргэний хуулийн 364.1 -д зааснаар гэрээний хугацаа дуусч гэрээ дуусгавар болсон байна, .... нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор хийж гүйцэтгэсэн ажлын тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээ буюу тайланд тусгагдсан ажлуудын гүйцэтгэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна .. гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үр дүн байхаар хуульчлагдсан. Нэхэмжлэгчийн үйлчлүүлэгч М..........тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд ажлын үр дүнгээс хамаарч урамшуулал олгох, авах талаар тохиролцсон нь Иргэний хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд харшлаагүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний чөлөөт байдалтай нийцнэ. Шүүх Хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн боловч үйлчлүүлэгч буюу хариуцагч М..........ын хөлс төлөхөөс оролцоогүй болохыг тайлбарладаг, иймд энэ хэрэгт гэрээний хүчинтэй хугацаанд үйлчилгээ үзүүлсэн баримт байхгүй болохыг шүүхэд мэдүүлсэн. М Си Эс Пропертийз Холдинг XXК -ийн нэхэмжлэлтэй, Б..........-Эрдэнийг орон байрнаас албадан гаргуулах хэрэгт Ө Кей и ......... ХХН, өмгөөлөгч Б.Раднаасүрэн оролцоогүй гэх татгалзлын тухайд: Үүнтэй холбогдуулан хэргийн оролцогчоор оролцож байгаа эсэхийг тодруулах нотлох баримт гаргуулах хүсэлт гаргадаг. Гэвч уг хэрэг нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүчинтэй хугацаанд үүсээгүй, хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Баян-Эрдэнийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэг үүсээгүй. Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс энэ хэрэгт ажилласан эсэх баримтыг гаргуулъя гээд “Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс нотлох баримт гаргуулъя” гэснийг хэргийг удаашруулах зорилготой, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт гаргуулах хүсэлт гэж нэхэмжлэгч талаас татгалздаг. Учир нь Нэхэмжлэгч уг хэрэгт ажилласан гэж Ажлын тайландаа тусгаагүй, уг хэргийн материал хүлээлцэх актаар баримт өгөөгүй, хариуцагчаар оролцвол зохих хэрэг нь Хууль зүйн үнэлгээ үзүүлж байсан хугацаанд үүсээгүй тул уг хэрэгт оролцоогүй болохоо шүүхэд мэдүүлснийг нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн гэж ойлгож болохгүй. Харин хариуцагч нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүчинтэй хугацаанд үүссэн Эрүүгийн болон иргэний хэрэгт оролцоогүй үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутгаж, нэхэмжлэлээс татгалзаж байгаа бол түүнийг нотлох баримт болох /2019.12.27-2020.07.02/-ны өдрийн хооронд Б..........д хэрэг үүсгэсэн баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгөх, өөрөө гаргаж өгөх боломжгүй байгаа бол энэ тухай үндэслэлээ бичиж хандах эрхтэй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хугацаанд үүсээгүй хэрэгт /үйлчлүүлэгчийн хариуцагчаар оролцвол зохих хэрэгт/ оролцоогүй гэдгээ үнэн зөвөөр шүүхэд мэдүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө үгүйсгэсэн, нотлох баримтаа өөрөө цуглуулах, бүрдүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэж болохгүй гэдгийг онцгой анхаарах нь зүйтэй. ......... лайн ХХК болон Оч нарт залилуулсан гэх Б..........-Эрдэнийн гомдолтой хэрэгт гомдол гаргагчийн өмгөөлөгчөөр Ө Кей и ......... ХХН хэрхэн оролцсон тухайд: ......... лайн ХХК болон Оч нарт залилуулсан гэх Б..........-Эрдэнийн гомдолтой хэрэгт гомдол гаргагчийн өмгөөлөгчөөр Ө Кей и ......... ХХН хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байсан болон оролцож байгаа эсэх баримт гаргуулах талаар хариуцагчийн өмгөөлөгч хүсэлт гаргадаг. Уг хүсэлттэй холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажлаа Ажлын тайландаа тусгасан, хариуцагч нь өөрөө уг баримттай маргаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д зааснаар өөрөө бүрдүүлэх, гаргуулах боломжгүй байгаа бол үндэслэлээ заан нотолж гаргуулах нь зүйтэй гэж тайлбар өгсөн. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хүлээлгэж өгсөн Ажлын тайлангийн 3-д энэ талаар тусгасан бөгөөд М Си Эс проперти ХХК-ийн орон сууцны маргаан нь эрүүгийн хэрэгт холбоотой болохыг дурдаж, Ч.Очийн гомдолтой, Б..........д холбогдох автомашин дээрэмдсэн гэх хэрэг бүртгэлтийн хэрэгт хэрхэн ажилласнаа тусгасан. Хариуцагчийн зүгээс уг нотлох баримтыг гаргуулах нь хэрэгт ямар ач холбогдолтой талаараа шүүхэд мэдүүлээгүй, өмгөөлөгч Б.Раднаасүрэнг энэхүү хэрэгт нь ажиллаагүй гэж мэдүүлээгүй, харин хамт очиж гэрчийн мэдүүлэг өгч байснаа хүлээн зөвшөөрдөг. Энэхүү хэрэг нь Б.......... нь Монгол Улсад байхгүй байсан тул яллагдагчаар татагдаагүй, мөн хохирогчоор тогтоогдож мэдүүлэг авагдаагүй, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хугацаанд үйлчлүүлэгчид хохиролтой зүйл болоогүй болохыг шүүхэд мэдүүлснийг үнэлээгүй нь учир дутагдалтай байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн зүгээс Э..........ын нэхэмжлэлтэй хэрэгт муу ажилласан М. Удвал. Б. ......... нартай хийсэн эвлэрлийн гэрээ, шуугчийн захирамж нь бид уг эрүүгийн хэрэг болон шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс хэрхэн баримт байхгүй, үйлчилгээ үзүүлж байх хугацаанд М Си Эс Пропертийз Холдинг ХХК Б..........-Эрдэнийг уг асуудлаар шүүхэд өгсөн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, энэ хэрэгт болон давж заалдах шатны шүүх дээр байгаа хэрэгт нь Ө үйлчилгээ үзүүлээгүй..., гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна... гэжээ. Хариуцагч нь 2021.10.20-ны өдөр анхан шатны шүүхэд өмгөөлөгч Б.Раднаасүрэнтэй хийсэн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон гэрээ дүгнэсэн акт, бусад холбогдох бичиг баримтуудыг Нийслэлийн мөрдөн байцаах газрын залилантай тэмцэх хэлтсийн дэд хурандаа Наранбаатараас иргэн .........д холбогдох хэргийн материал дундаас гаргуулах хүсэлт гаргасныг Шүүх 2021.10.28-ны өдрийн 142/11132021/04578 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн мөрдөн байцаах газраас Наранбаатар гэх мөрдөгч байхгүй талаар хариу ирсэн. Ул маар нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд өгсөн 2021.12.10-нд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн өгсөн баримттай хариуцагч нь огт маргаагүй, уг баримтын хувийг Цагдаагийн байгууллагад хариуцагч М.......... нь өөрөө өгсөн бол түүнийгээ өөрөө хуулбарлан авах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан шүүхээр гаргуулах баримт биш ...” гэж тайлбарласан. Мөн хариуцагч М..........ын өмгөөлөгч Х.Оюун.........ын 2022.01.12-ны өдрийн 08 дугаартай шүүхэд гаргасан хүсэлттэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль 2022.01.13-ны өдөр “Хүсэлттэй холбогдуулан тайлбар гаргах тухай” бичгээр гаргасан тайлбартаа маш тодорхой байдлаар хариуцагчийн татгалзалтай холбогдуулан уг нотлох баримт нь хэрэгт ач холбогдолгүй талаар тайлбарласныг шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрөө үгүйсгэсэн мэтээр үндэслэх хэсэгт оруулсан нь учир дутагдалтай байна. Учир нь Нэхэмжлэгч            Ө Кей и ......... ХХН, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэнгээс хариуцагчид хүлээлгэн өгсөн Ажлын тайлангийн хүрээнд үлдэгдэл хөлс болох 8.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Харин хариуцагч нь Ө Кей и ......... ХХН, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэнгийн тайланд тусгагдаагүй ажлыг хийсэн эсэх талаар баримтыг бүрдүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан.    Нэхэмжлэгч нь өөрийн хийгээгүй ажил буюу тайланд тусгагдаагүй ажлыг хийгээгүй болохыг хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш юм. Хариуцагч М.......... нь үйлчилгээний хөлс төлөхөөс дараах үндэслэлээр татвалзсаныг зөвшөөрөөгүй нь үндэслэлгүй болохыг хариу тайлбар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг үнэлээгүйд гомдолтой байна. М..........ын хүү Б..........-Эрдэнийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаагүй гэх татгалзлын тухайд: Б..........д холбогдуулан олон иргэн тус хэлтэст залилуулсан талаар гомдол гаргасан буюу Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүчинтэй хугацаанд Б.......... нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар яллагдагчаар татагдаагүй, Монгол Улсад байгаагүй тул өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж уг хэрэгт чөлөөлөх хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй, хугацаа нь дууссан гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь ажил үйлчилгээгээ хүлээлгэн өгсөн, харин хариуцагч ажил үйлчилгээг хүлээн авсан боловч хөлсийг төлөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Гэрээний зүйл болох ажлын үр дүнг ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ө “К и .........” ХХН хүлээлгэж өгсөн бөгөөд уг хүлээлгэж өгснөө Ажлын тайлан, ажилласан баримт эх хувийг хүлээлцсэн актаар .........алгаажуулсан. Гэтэл шүүх ажил гүйцэтгэх гэрээ бус хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг дутуу дүгнэжээ. Мөн Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн ч Ажлын хөлсийг сар бүр тохиролцсоноор төлөх хариуцагчийн буюу үйлчлүүлэгчийн үүргийг гүйцэтгүүлэхгүй байх, уг үүргээс чөлөөлөх үндэслэл байхгүйг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй. Учир нь Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал /гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага талуудаас гараагүй/, хугацаа /хууль зүйн үйлчилгээ 2019.12.27-ны өдрөөс эхэлсэн, гэрээ 2020.01.02-ны өдрөөс 2020.07.02-ны хооронд хүчинтэй байна. 2020.09.23-нд үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу баримт бичгийг хүлээлгэн өгсөн/, төлбөрийн дүн /сар бүр 2.000.000 төгрөг/ болохыг Талууд огт маргаагүй болохыг зөв дүгнэсэн. Гэтэл хууль зүйн үйлчилгээг үзүүлсэн талаарх баримтыг буюу ажлын тайлан, хүлээлцсэн баримт бичгийн актыг шүүх үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Учир нь шүүхэд нэхэмжлэгчийн өгсөн ажлын тайлан, баримт бичиг хүлээлцэх акт нь Талуудын гарын үсэг зурсан эх баримт бичиг бөгөөд ямар нэгэн байдлаар уг баримт бичгийг хуулбар, эсхүл гарын үсэг зураагүй, танилцаагүй гэж огт маргаагүй баримт бичиг юм. Энэхүү баримт бичгийг шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт үнэлэх агуулга, зарчим зөрчигджээ. Шүүхэд нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой эргэлзээ бүхий нөхцөлд хэрхэн шийдвэрлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан. Тухайлбал; Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах бүрэн эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.. гэж заажээ. Харин нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Ажлын тайлан, баримт бичиг хүлээлцэх актыг хариуцагч үгүйсгээгүй, Харин тухайн хийж гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг болох хэрэг маргаанд нэхэмжлэгчийг дутуу ажилласан, түргэн шуурхай ажиллаагүй, сэтгэл дундуур байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Энэ талаар хариуцагч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч нэхэмжлэгчид Хуульд зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүчинтэй хугацаанд огт илэрхийлээгүй, зөвхөн төлбөр төлөхөөс зайлсхийх тайлбар болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд /уг төлбөр төлөхөөс татгалзах буюу татгалзлыг нотлох 1 ч баримт байхгүйгээр/ нотлогддог. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 9-д: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Саулегүль нь “.. хариуцагчийн хүү болох Б.......... нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хугацаанд Монгол Улсын хилээр гарч гадаад улсад байсан, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт холбогдогч Б.......... нь гадаад улсад байх хугацаанд өмгөөлөгчийн зүгээс хохирогч нартай эвлэрүүлэн зуучлал, шүүх дээр иргэний журмаар эвлэрлийн гэрээ байгуулах нь зүйтэй гэж .........тай тохиролцож, ажилласан харилцан тохиролцож, хохирлоо барагдуулсныг гэрээ гэх баримтад өмгөөлөгч очиж гарын үсэг зурсан нь 8.000.000 төгрөгийг төлөх ажил биш гэж маргадаг тухайд: Энэхүү татгалзал болгон хэлж буй хэрэг маргаанд хэрхэн ажилласан талаар Ө Кей и ......... ХХН, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэн нь хүлээлгэж өгсөн Ажлын тайландаа тусгаж, Баримт бичиг хүлээлцэх актад шүүхийн шийдвэр, захирамжийн эх хувийг өгсөн талаараа дурдсан. Үйлчлүүлэгч нь энэхүү хэрэг маргаанд нөхөрлөл, өмгөөлөгчийг оролцоогүй гэж маргаагүй, тухайн шийдвэр захирамжийг хүлээн авснаа шүүхэд мэдүүлсэн, улмаар тухайн шүүхийн шийдвэр, захирамж нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүчинтэй хугацаанд хийгдсэн. Гэтэл шүүх “ тайланд тусгагдсан ажлуудын гүйцэтгэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна..” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй нь хууль зүйн болоод бодит байдалтай огт нийцэхгүй юм. Учир нь энэхүү ажил хийгдсэн нь талуудын тайлбар мэдүүлгээр нотлогдсон, ажлын тайлан, баримт бичиг хүлээлцэх актаар холбогдох шүүхийн шийдвэр, захирамжийн эх хувийг хариуцагч нь хүлээн авч, гарын үсэг зурсан байтал үүнийг няцаах баримт үгүй байхад үнэлээгүйд гомдолтой байна. Э..........ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн хүү Б.......... нь хувь хүн болон компаниараа хариуцагчаар татагдсан байсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр Б..........-Эрдэнийг хасуулсан, нэхэмжлэлийн дүн 87.099.140 байсныг 66.380.407 төгрөг болгон бууруулсан, хэрэв шүүх иргэний хэрэг бус гэж үзсэн бол Эрүүгийн хэрэгт Б.......... нь залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдох байсан зэрэг амжилт гаргасан тухайгаа хариуцагчид тайлбарласныг хариуцагч шүүх хуралдаан дээр мөн мэдүүлдэг. Уг хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй Улсын дээд шүүх дээр байгаа тул Ө К и ......... ХХН нь урамшууллын талаар нэхэмжлэл гаргаагүй талаар мөн мэдүүлсэн. Гэтэл энэ талаар ажил хийгдсэн, ажлыг хариуцагч М.......... нь хүлээн авсан байтал шүүх ажил хийгдээгүй мэт ажил гүйцэтгэсэн үндсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг үнэлэх, дүгнэхдээ анхан шатны шүүх алдаа гаргасан гэж үзэж байна. М.Удвал, Б.......... нартай хийсэн эвлэрлийн гэрээ нь хөлс төлөх ажил биш гэж хариуцагч татгалзсаныг анхан шатны шүүх мөн .... тайланд тусгагдсан ажлуудын гүйцэтгэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.... гэж татгалзлыг зөвшөөрч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх 2 иргэнтэй Эвлэрлийн гэрээг шүүхийн Эвлэрүүлэн зуучлалаар хийж, шүүгчийн захирамжаар .........алгаажуулсныг хариуцагч шүүхэд мэдүүлсэн, нэхэмжлэгч уг хийсэн ажлаа Тайландаа тусгасан, Баримт бичиг хүлээлцэх актаар гэрээ, захирамжийг хүлээлгэн өгсөн байтал шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйл Ажил гүйцэтгэх гэрээ, 359 дүгээр зүйл Хөлсөөр ажиллах гэрээний ялгагдах зүйл нь ажлын үр дүн байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажлын үр дүнг бий болгохоос гадна түүнийг ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгөх нь ажил гүйцэтгэгчийн зайлшгүй биелүүлэх үүрэг болдог. Харин хөлсөөр ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүрэгтэй, ажлын эцсийн үр дүнг хариуцдагтай. Хөлсөөр ажиллагч нь тодорхой хугацааны туршид, эсхүл тодорхой даалгаврыг гүйцэтгэх үүрэг хүлээдэг бөгөөд үүнийг ажиллуулагч чөлөөтэй удирдан чиглүүлэх боломжтой байдаг. Хууль хэрэглээний гомдлын тухайд: Анхан шатны шүүх Галуудын хооронд үүссэн харилцааг Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бус Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний тухайд хүлээн авсан ажил үйлчилгээний талаар доголдлын асуудал байна гэж үзвэл захиалагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан хугацаанд гомдлын шаардлагаа гаргах эрхтэй байдаг. Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ нь тодорхой .........лагдсан норм, дүрэмд баригддаггүй, хувь хүний ур чадварт суурилсан, үйлчлүүлэгчдээ урьдчилан ямар нэгэн амлалт өгөх эрхгүй ажил үйлчилгээ тул ихэвчлэн Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж онолын тайлбар, нийгэмд үздэг. Нэхэмжлэгчийн зүгээс Талуудын хооронд үүссэн харилцааг Хөлсөөр ажиллах гэрээний харалцаа гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин хөлс төлөх үүргээс  хариуцагчийг чөлөөлж буй үндэслэлд туйлын гомдолтой байна. Иргэний хуулийн 360 дугаар зүйлд хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож болохыг, мөн хуулийн 362 дугаар зүйлд ажил үйлчилгээг хүлээн авахаас татгалзах талаар тусгагдсан байна. Хөлсөөр ажиллах гэрээний хувьд “Ө К и .........” ХХН болон иргэн М.......... нарын хооронд гэрээ байгуулагдсан, 2020.01.02-2020.07.02-ны хооронд хугацаатай хариуцагчийн даалгасан ажлыг гүйцэтгэсэн, уг ажлын доголдол чанарын талаар талууд гомдол гаргах эрхгүй буюу ажиллагч нь ажиллуулагчийн өмнө гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар хариуцлага хүлээдэггүй зохицуулалттай бөгөөд шүүх үндсэн нэхэмжлэлийг бүрэн хангах хууль зүйн боломжтой байхад хийгдсэн ажлын талаарх баримт ирүүлээгүй гэх үндэслэл зааж итгэмжлэлийг хэрэгсэхгүй болсон нь үндэслэлгүй. Шүүхээс хөлсөөр ажиллах гэрээнд ажлын үр дүнг шаардсан агуулгатай дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй гэсэн нь хуулийг буруу тайлбарласан шийдвэр болсон байна. Иймд гомдолд дурдсан үндэслэл, баримтыг судлан үзэж Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2022/00167 дугаар шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Ө К и ......... ХХН-ийн 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй балгаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд нэхэмжлэгч талыг цахим хэлбэрээр оролцуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.2.-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө К И ......... ХХН нь ажлын хөлс 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч М.......... нь “...би гэрээ байгуулаад 2.000.000 төгрөг, дараа нь ямар ч ажил хийгээгүй байхад нь 2.000.000 төгрөг өгсөн боловч үйлчлүүлэгчийн гаргасан гомдлуудад анхаарал тавьж ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулийн зөв гаргалгаа гаргаж ажиллаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3. Нэхэмжлэгч Ө К И ......... ХХН гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Хөлсөөр ажиллах гэрээ байгуул агдсан гэж  дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

5. Талуудын хооронд байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх  гэрээний 2.1.-д гэрээний зүйлийг “өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн дараах маргаан бүхий иргэн болон эрүүгийн хэрэгт үйлчлэгчид шаардлагатай хууль зүйн туслалцаа өгөх, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажиллана” гэж,  гэрээний хугацааг 6.1.-д “энэхүү гэрээг байгуулахаас өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хууль зүйн үйлчилгээг үзүүлсэн бөгөөд гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 6 /зургаа/ сарын хугацаатай”, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар 8.2.-т “гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй” үйлчилгээний төлбөр, зардлын талаар 5.2.-т “үйлчилгээний сар бүрийн тогтмол төлбөр нь 2.000.000 төгрөг байна. Үйлчлүүлэгч нь сар бүрийн тогтмол төлбөрийг тухайн сарын 30-ны өдөрт багтаан өмгөөлөгчид төлнө” гэж тус тус тодорхойлж, харилцан тохиролцсон байна.

          6. Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар гэрээг бичгээр үйлдэж, хэн аль гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

           7. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 360 дугаар зүйлийн 360.2.-т  зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлсийг төлөхөөр зохицуулагдсан.

           8. Хариуцагч М.......... нь гэрээнд заасны дагуу ажлын хөлс -4.000.000 төгрөг өгсөн, нэхэмжлэгч тал нь компанийн хувьцааг Б..........-Эрдэнийн нэр дээр шилжүүлэх ажил, Б..........-Эрдэнийг гүйцэтгэх захирлаар томилсныг улсын бүртгэлд бүртгүүлэх, М.Удвалтай уулзаж төлбөр тооцоо дууссан тухай тэмдэглэл авсан,  талуудын эвлэрлийн гэрээг .........алгаажуулсан шүүгчийн захирамжийг авч ажилласан, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00374 дугаартай шийдвэрээр Б.........., Бит ......... Блокчейн ХХК нараас 66.380.407 төгрөг гаргуулан нэхэмжлэлээс 20.718.733 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүхийн магадлалаар Б..........д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсэн, Б..........-Эрдэнийн хамт очиж Ч.Очийн Б..........д машинаа дээрэмдүүлсэн гэх хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхөд өмгөөлөгчөөр оролцсон, ......... Лайн ХХК-ийн Голомт банкны ам долларын дансны хуулга гаргуулах, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ......... лайн ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах, орон сууцыг хүлээлгэж өгсөн баримтыг гаргуулах, гэрчээс мэдүүлэг авах тухай хүсэлтийг 2 удаа гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь Ө К И ......... ХХН ажлын тайлан, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

          9. Гэрээний оролцогч талууд гэрээний зүйл, тогтмол төлөх төлбөр, урамшуулал, зардлын   тодорхой зааж тохиролцсон боловч нэхэмжлэгч тал сар тутам  гүйцэтгэх ажил үйлчилгээг хэрхэн гүйцэтгэх,  үйлчилгээний  чанарыг  хэрхэн тооцож дүгнэх талаар  тодорхой заагаагүй, энэ талаар тодорхой бус  байхад шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

        10. Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн  214.1.-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан.

         11. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээг үзүүлж, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн өдрийн 997 дугаартай магадлалаар Б..........д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Бит ......... Блокчейн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ......... лайн ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах, С.Чинбаатар Б.Зоригт нарыг гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг 2 удаа гаргаж ажилласан, шүүх хуралдаанд оролцсон зэрэг үйлчилгээг гүйцэтгэж байсан тул хариуцагчаас гэрээний дагуу төлөх 3, 4 дүгээр сарын ажлын хөлсийг гаргуулах боломжтой юм.

        12. Харин нэхэмжлэгч тал дээрх ажил үйлчилгээг үзүүлсэн боловч тэрээр гэрээний 5.4.-т заасны дагуу төлбөрийн нэхэмжлэлийг хариуцагчид гаргаж өгөөгүй, ажил, үйлчилгээний тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй байхад гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар хариуцагчид мэдэгдээгүй байх тул 5, 6 сарын хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэл байхгүй.

       13. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

       14. Хариуцагч М.......... нь “...үйлчлүүлэгчийн гаргасан гомдлуудад анхаарал тавьж ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуулийн зөв гаргалгаа гаргаж ажиллаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

       15. Түүнчлэн хариуцагч тал гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч тал зохих ёсоор биелүүлээгүй, буруу зөвлөгөө өгч байсан, холбогдох баримтуудыг өгөөгүйгээс өөр өмгөөлөгч авах боломжгүй болсон, хүү Б..........-Эрдэнийг гадаад улс руу явуулснаар хохирол учирсан гэж үзсэн тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй атал энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

         16. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1.-д заасны дагуу талуудын  тохирсон  6 сарын хугацаа  дууссанаар  гэрээ дуусгавар болсныг дурдах нь зүйтэй.

         17. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч М..........аас гэрээний дагуу төлөх 3, 4 сарын  ажлын хөлс 4.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 5, 6 сарын хөлс 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 142/ШШ2022/00167 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 360 дугаар зүйлийн 360.2.-т заасныг баримтлан хариуцагч М..........аас 4.000.000 төгрөг гаргуулж, Ө К И ......... ХХН-д  олгож, үлдэх 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...хариуцагч М..........аас 78.950 төгрөг гаргуулж Ө К И ......... ХХН-д олгосугай...” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Анандын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б..........ТӨР  

                                                ШҮҮГЧ                                               Б.ОЮУНЦЭЦЭГ