Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00626

“М д ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 000 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М д ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т т холбогдох, 17,450,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн агуулга: Н.Б нь тээврийн хэрэгслийн даатгалын 00000000 тоот гэрээт даатгуулагч “К ” ХХК-ийн 00-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser-200/ маркийн автомашиныг 2018 оны 06 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөгжим бүжгийн коллежийн зүүн урд уулзвар замд жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үед 00-00 УНБ улсын дугаартай маркийн автомашины жолооч Э.Т нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.1 болон 5.6 дахь заалтыг зөрчин осол гаргаж, даатгуулагч “К ” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд нийт 17,450,740 төгрөгийн хохирол учруулсан. Энэхүү ослын улмаас даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан 17,450,740 төгрөгийн хохирлыг “М д ” ХК-аас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхийг шилжүүлэн авсан.

Иймд Э.Т аас хохирлын нөхөн төлбөр болох 17,450,740 төгрөгийг гаргуулж “М д ” ХК-д олгож өгнө үү.

  1. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний талууд нь Г.Б , нөгөө талаас “М д ” ХК байна. Энэхүү гэрээний 7.2.1-д “Даатгал нь даатгуулагч болон даатгалын гэрээнд нэр заасан зөвшөөрөл бүхий 2 хүртэлх жолоочийн жолоо барих үед хүчинтэй” гэжээ. Гэрээнд даатгуулагч Г.Б болон н.Э гэж 2 жолоочийн нэр бичигдсэн. 2018 оны 06 сарын 07-ны шөнө зам тээврийн осол гаргаж, Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Н.Б жолоочийн нэр байхгүй буюу Н.Б нь даатгалын тохиолдол болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй жолооч биш байна. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн нь замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль, Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж явах үүрэг хүлээж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаа өөрөө хүлээдэг. Н.Б нь “М д ” ХК-ийн гэрээт даатгуулагчийн 00-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser-200/ маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нь Тээврийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 000 дугаар тогтоолд бичигдсэн. Э.Т нь энэхүү маргааны хариуцагч биш тул иргэний хэргийн зохигчийн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Т аас 17,450,740 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М д ” ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М д ” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,204 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Т аас улсын тэмдэгтийн хураамжид 245,204 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М д ” ХК-д буцаан олгож шийдвэрлэсэн.

  1. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

          а. Шүүх даатгалын хуульд заасан тохиролцсон болзол бүрдээгүй байхад даатгалын гэм хорыг шаардах эрхтэй гэж буруу тайлбарлаж, улмаар даатгалын нөхөн төлбөрийг төлөх ёсгүй хүнээс нөхөн төлбөр шаардаж шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. “М д ” ХК болон Г.Б нарын хооронд 2018 оны 02 сарын 21-ний өдөр 0000000000000 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулжээ. Энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д “Даатгал нь даатгуулагч болон гэрээнд нэр заасан зөвшөөрөл бүхий 2 хүртэлх жолоочийн жолоо барих үед хүчинтэй” гэжээ. Гэрээнд даатгуулагч Г.Б болон н.Э гэж 2 жолоочийн нэр бичигдсэн байх бөгөөд энэ хоёр хүн жолоо барьж байх үед даатгалын тохиолдол бий болвол 0000000000000 дугаартай даатгалын гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан байна. Гэтэл 2018 оны 06 сарын 07-ны шөнө зам тээврийн осол гаргаж, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Н.Б жолоочийн нэр бичигдээгүй байхад даатгалын нөхөн төлбөрийг олгосон байна.

          б. Тээврийн Прокурорын газраас 00-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser-200/ маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан Н.Б ийн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан. Энэхүү нотлох баримтад Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч нь Н.Б өөс “...зүүн гар эргэхдээ өөдөөс чигээрээ ирж яваа тээврийн хэрэгсэлд яагаад зам тавьж өгөөгүй вэ” гэж асуухад Н.Б нь “...машинууд зогсож байсан тул орсон” гэж хариулдаг. Мөн мөрдөгчөөс “...та Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна уу, “Хьюндай Соната-5” /Hyundai Sonata-5/ маркийн автомашин орж ирэхийг харсан уу” гэх мэт асуулт хариулт бүхий мэдүүлэг нотлох баримтаар авагдсан байгаа. Хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон этгээд зам тээврийн осол гаргасан байхад зөрчлийн хуулиар арга хэмжээ аваагүй шударга бус шийдвэр байгаагийн дээр даатгалын нөхөн төлбөр авахын тулд бүх бурууг Э.Т надад тохсон “мэт” шударга бус шийдвэрийг гаргасан байдаг. Энэ шийдвэр улмаар намайг даатгалын гэм хорын хохирол нөхөн төлөх хариуцагч болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

          в. Даатгалын тухай хуулийн 4.1.4, даатгалын гэрээний 7.1.2-т заасны дагуу Э.Т нь энэхүү хэрэг маргааны хариуцагч биш, иргэний зохигчийн үүрэг, хариуцлага хүлээхгүй. Даатгалын гэрээ, энэхүү гэрээний 7.1.2 дахь заалт, Тээврийн прокурорын газраас авагдсан Н.Б ийн мэдүүлэг бүхий нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болно. Харин даатгуулагчид төлсөн гэм хорын хохирлыг замын хөдөлгөөнд хурд хэтрүүлж оролцож, зам тээврийн осол гаргасан, даатгуулсан автомашиныг жолоодож явсан Н.Б нь өөрөө хариуцагч, өөрөөр хэлбэл “М д ” ХК өөрөө хариуцагчдаа даатгалын нөхөн төлбөр олгосон.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Замын цагдаагийн газрын тодорхойлолтоор жолооч Э.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.6-д заасныг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж тодорхойлсон. Мөн шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор жолооч Э.Т ын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нь даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нөхөн төлбөр олгоод, мэргэжлийн байгууллагын тодорхойлсны дагуу буруутай этгээдээс нөхөн төлбөрийг шаардсан. Даатгуулсан зүйл болох тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч албан журмын даатгалтай байсан эсэх нь энэ хэрэгт хамааралгүй.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

  1. Нэхэмжлэгч “М д ” ХК нь хариуцагч Э.Т т холбогдуулан 17,450,740 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 17,450,740 төгрөгийг барагдуулсан, хуульд заасны дагуу шаардах эрхийг шилжүүлэн авсан...” гэж тайлбарлажээ. /хх 1/

  1. Дээрх шаардлагыг хариуцагч Э.Т бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...даатгалын гэрээ Г.Б , н.Э нарт үйлчилнэ, зам тээврийн осол гарах үед автомашиныг Н.Б жолоодож явсан учир нөхөн төлбөр олгосон нь буруу, жолооч Н.Б хурд хэтрүүлэн хууль, дүрэм зөрчсөн, Э.Т нь уг хэргийн хариуцагч биш...” гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 59-60/

  1. Хэрэгт авагдсан №0000000000000 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-гээр даатгагч “М д ” ХК нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч Г.Б нь даатгалын хураамж төлөх нөхцөлийг 2018 оны 02 сарын 21-ний өдөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаанд хамаарч байна. /хх 6/

  1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, даатгуулагчаас даатгалын хураамжид 1,064,700 төгрөгийг төлсөн, улмаар даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 06 сарын 07-ны өдөр зам тээврийн осол гарч, үүний улмаас даатгалын зүйл болох 00-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser-200/ маркийн автомашинд 21,900,925 төгрөгийн эвдрэл бий болсон үйл баримтуудыг зөв тогтоосон байна. /хх 6, 145, 11-13, 27/

  1. 2018 оны 06 сарын 24-ний өдрийн №408 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-д “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser/L маркийн 00-00 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, “Хьюндай Соната-5” /Hyundai Sonata-5/ маркийн 00-00 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 “Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно”, 5.6 “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: “б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж дурдсан байна. Жолооч Э.Т ыг Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.23-т заасныг үндэслэн 20,000 төгрөгөөр торгосныг хариуцагч нь эс зөвшөөрч гомдол гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй. /хх 123/

          Өөрөөр хэлбэл, тухайн зам тээврийн осолд жолооч Н.Б буруугүй, харин жолооч Э.Т буруутай талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан байх тул “...жолооч Н.Б хурд хэтрүүлэн хууль, дүрэм зөрчсөн, Э.Т нь уг хэргийн хариуцагч биш...” гэсэн хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

  1. Өмнө дурдсан №0000000000000 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний даатгалын зүйл нь “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser-200/ маркийн 00-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба даатгуулагч нь “...тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх” эрсдэлийг даатгуулсан байх тул “...даатгалын гэрээ Г.Б , н.Э нарт үйлчилнэ, зам тээврийн осол гарах үед автомашиныг Н.Б жолоодож явсан учир нөхөн төлбөр олгосон нь буруу” гэсэн хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, улмаар энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

“М д ” ХК, Г.Б нар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ бус харин эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан байх тул хариуцагч талын дээрх тайлбар, татгалзал үндэслэлгүй юм.

  1. Иймд “М д ” ХК нь даатгалын нөхөн төлбөр гэж Г.Б т 17,450,740 төгрөгийг төлж барагдуулсан /хх 9, 10/ байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрх даатгагчид шилжсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч “М д ” ХК нь зам тээврийн осолд гэм буруутай этгээд болох Э.Т аас 17,450,740 төгрөгийг шаардах эрхтэй, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

  1. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 245,204 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ                    

       ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

                                                                                     Д.НЯМБАЗАР

“М д ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/00271 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М д ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т т холбогдох, 17,450,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн агуулга: Н.Б нь тээврийн хэрэгслийн даатгалын №0000000000000 тоот гэрээт даатгуулагч “К ” ХХК-ийн 00-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser-200/ маркийн автомашиныг 2018 оны 06 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөгжим бүжгийн коллежийн зүүн урд уулзвар замд жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үед 00-00 УНБ улсын дугаартай маркийн автомашины жолооч Э.Т нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.1 болон 5.6 дахь заалтыг зөрчин осол гаргаж, даатгуулагч “К ” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд нийт 17,450,740 төгрөгийн хохирол учруулсан. Энэхүү ослын улмаас даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан 17,450,740 төгрөгийн хохирлыг “М д ” ХК-аас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардах эрхийг шилжүүлэн авсан.

Иймд Э.Т аас хохирлын нөхөн төлбөр болох 17,450,740 төгрөгийг гаргуулж “М д ” ХК-д олгож өгнө үү.

  1. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний талууд нь Г.Б , нөгөө талаас “М д ” ХК байна. Энэхүү гэрээний 7.2.1-д “Даатгал нь даатгуулагч болон даатгалын гэрээнд нэр заасан зөвшөөрөл бүхий 2 хүртэлх жолоочийн жолоо барих үед хүчинтэй” гэжээ. Гэрээнд даатгуулагч Г.Б болон н.Э гэж 2 жолоочийн нэр бичигдсэн. 2018 оны 06 сарын 07-ны шөнө зам тээврийн осол гаргаж, Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Н.Б жолоочийн нэр байхгүй буюу Н.Б нь даатгалын тохиолдол болоход даатгалын нөхөн төлбөр авах эрхтэй жолооч биш байна. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн нь замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль, Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж явах үүрэг хүлээж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаа өөрөө хүлээдэг. Н.Б нь “М д ” ХК-ийн гэрээт даатгуулагчийн 00-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser-200/ маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нь Тээврийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 398 дугаар тогтоолд бичигдсэн. Э.Т нь энэхүү маргааны хариуцагч биш тул иргэний хэргийн зохигчийн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Т аас 17,450,740 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М д ” ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М д ” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,204 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Т аас улсын тэмдэгтийн хураамжид 245,204 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М д ” ХК-д буцаан олгож шийдвэрлэсэн.

  1. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

          а. Шүүх даатгалын хуульд заасан тохиролцсон болзол бүрдээгүй байхад даатгалын гэм хорыг шаардах эрхтэй гэж буруу тайлбарлаж, улмаар даатгалын нөхөн төлбөрийг төлөх ёсгүй хүнээс нөхөн төлбөр шаардаж шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна. “М д ” ХК болон Г.Б нарын хооронд 2018 оны 02 сарын 21-ний өдөр 0000000000000 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулжээ. Энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д “Даатгал нь даатгуулагч болон гэрээнд нэр заасан зөвшөөрөл бүхий 2 хүртэлх жолоочийн жолоо барих үед хүчинтэй” гэжээ. Гэрээнд даатгуулагч Г.Б болон н.Э гэж 2 жолоочийн нэр бичигдсэн байх бөгөөд энэ хоёр хүн жолоо барьж байх үед даатгалын тохиолдол бий болвол 0000000000000 дугаартай даатгалын гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан байна. Гэтэл 2018 оны 06 сарын 07-ны шөнө зам тээврийн осол гаргаж, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Н.Б жолоочийн нэр бичигдээгүй байхад даатгалын нөхөн төлбөрийг олгосон байна.

          б. Тээврийн Прокурорын газраас 00-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser-200/ маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан Н.Б ийн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан. Энэхүү нотлох баримтад Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч нь Н.Б өөс “...зүүн гар эргэхдээ өөдөөс чигээрээ ирж яваа тээврийн хэрэгсэлд яагаад зам тавьж өгөөгүй вэ” гэж асуухад Н.Б нь “...машинууд зогсож байсан тул орсон” гэж хариулдаг. Мөн мөрдөгчөөс “...та Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна уу, “Хьюндай Соната-5” /Hyundai Sonata-5/ маркийн автомашин орж ирэхийг харсан уу” гэх мэт асуулт хариулт бүхий мэдүүлэг нотлох баримтаар авагдсан байгаа. Хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон этгээд зам тээврийн осол гаргасан байхад зөрчлийн хуулиар арга хэмжээ аваагүй шударга бус шийдвэр байгаагийн дээр даатгалын нөхөн төлбөр авахын тулд бүх бурууг Э.Т надад тохсон “мэт” шударга бус шийдвэрийг гаргасан байдаг. Энэ шийдвэр улмаар намайг даатгалын гэм хорын хохирол нөхөн төлөх хариуцагч болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

          в. Даатгалын тухай хуулийн 4.1.4, даатгалын гэрээний 7.1.2-т заасны дагуу Э.Т нь энэхүү хэрэг маргааны хариуцагч биш, иргэний зохигчийн үүрэг, хариуцлага хүлээхгүй. Даатгалын гэрээ, энэхүү гэрээний 7.1.2 дахь заалт, Тээврийн прокурорын газраас авагдсан Н.Б ийн мэдүүлэг бүхий нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болно. Харин даатгуулагчид төлсөн гэм хорын хохирлыг замын хөдөлгөөнд хурд хэтрүүлж оролцож, зам тээврийн осол гаргасан, даатгуулсан автомашиныг жолоодож явсан Н.Б нь өөрөө хариуцагч, өөрөөр хэлбэл “М д ” ХК өөрөө хариуцагчдаа даатгалын нөхөн төлбөр олгосон.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Замын цагдаагийн газрын тодорхойлолтоор жолооч Э.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.6-д заасныг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан гэж тодорхойлсон. Мөн шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор жолооч Э.Т ын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон. Нэхэмжлэгч нь даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нөхөн төлбөр олгоод, мэргэжлийн байгууллагын тодорхойлсны дагуу буруутай этгээдээс нөхөн төлбөрийг шаардсан. Даатгуулсан зүйл болох тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч албан журмын даатгалтай байсан эсэх нь энэ хэрэгт хамааралгүй.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

  1. Нэхэмжлэгч “М д ” ХК нь хариуцагч Э.Т т холбогдуулан 17,450,740 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 17,450,740 төгрөгийг барагдуулсан, хуульд заасны дагуу шаардах эрхийг шилжүүлэн авсан...” гэж тайлбарлажээ. /хх 1/

  1. Дээрх шаардлагыг хариуцагч Э.Т бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...даатгалын гэрээ Г.Б , н.Э нарт үйлчилнэ, зам тээврийн осол гарах үед автомашиныг Н.Б жолоодож явсан учир нөхөн төлбөр олгосон нь буруу, жолооч Н.Б хурд хэтрүүлэн хууль, дүрэм зөрчсөн, Э.Т нь уг хэргийн хариуцагч биш...” гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 59-60/

  1. Хэрэгт авагдсан №0000000000000 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-гээр даатгагч “М д ” ХК нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч Г.Б нь даатгалын хураамж төлөх нөхцөлийг 2018 оны 02 сарын 21-ний өдөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаанд хамаарч байна. /хх 6/

  1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, даатгуулагчаас даатгалын хураамжид 1,064,700 төгрөгийг төлсөн, улмаар даатгалын гэрээний хугацаанд буюу 2018 оны 06 сарын 07-ны өдөр зам тээврийн осол гарч, үүний улмаас даатгалын зүйл болох 00-00 УНЕ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser-200/ маркийн автомашинд 21,900,925 төгрөгийн эвдрэл бий болсон үйл баримтуудыг зөв тогтоосон байна. /хх 6, 145, 11-13, 27/

  1. 2018 оны 06 сарын 24-ний өдрийн №408 дугаар “Шинжээчийн дүгнэлт”-д “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser/L маркийн 00-00 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, “Хьюндай Соната-5” /Hyundai Sonata-5/ маркийн 00-00 УНБ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 “Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно”, 5.6 “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: “б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж дурдсан байна. Жолооч Э.Т ыг Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.23-т заасныг үндэслэн 20,000 төгрөгөөр торгосныг хариуцагч нь эс зөвшөөрч гомдол гаргасан талаар баримт хэрэгт авагдаагүй. /хх 123/

          Өөрөөр хэлбэл, тухайн зам тээврийн осолд жолооч Н.Б буруугүй, харин жолооч Э.Т буруутай талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан байх тул “...жолооч Н.Б хурд хэтрүүлэн хууль, дүрэм зөрчсөн, Э.Т нь уг хэргийн хариуцагч биш...” гэсэн хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

  1. Өмнө дурдсан №0000000000000 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний даатгалын зүйл нь “Тоёота Ланд Круйзер-200” /Toyota Land Cruiser-200/ маркийн 00-00 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба даатгуулагч нь “...тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх” эрсдэлийг даатгуулсан байх тул “...даатгалын гэрээ Г.Б , н.Э нарт үйлчилнэ, зам тээврийн осол гарах үед автомашиныг Н.Б жолоодож явсан учир нөхөн төлбөр олгосон нь буруу” гэсэн хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, улмаар энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

“М д ” ХК, Г.Б нар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ бус харин эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан байх тул хариуцагч талын дээрх тайлбар, татгалзал үндэслэлгүй юм.

  1. Иймд “М д ” ХК нь даатгалын нөхөн төлбөр гэж Г.Б т 17,450,740 төгрөгийг төлж барагдуулсан /хх 9, 10/ байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрх даатгагчид шилжсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч “М д ” ХК нь зам тээврийн осолд гэм буруутай этгээд болох Э.Т аас 17,450,740 төгрөгийг шаардах эрхтэй, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

  1. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/00271 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.