Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00700

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00700

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/00522 дугаар шийдвэртэй,

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/10, 6/11 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.Б- нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 32/1 байр, .... тоот хаягт байрлах, 141.8 м.кв талбайтай, оффисын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхрын .... тоот  хаягт байрлах, 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг өмчилдөг.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00901 тоот захирамжаар Б.М- нь “Э ББСБ” ХХК-д 499,838,470 төгрөгийг төлөх, дээрх төлбөрт тодорхой үл хөдлөх хөрөнгөнүүдийг шилжүүлэн өгөхөөр, тогтоосон хугацаанд үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн.

Б.М- нь шүүгчийн захирамжийг биелүүлэлгүй байсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, 2 дахь албадан дуудлага худалдаа болсныг Б.Б- мэдээгүй байсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4-185/9269 тоот үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлж, зөрүү төлбөр хүлээн авах дансны хүсэлтээ ирүүлэх талаарх мэдэгдлийг сүүлд мэдсэн.

Цар тахал гарснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өссөн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй ажиллагаа явуулсан. “Баян модот” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ гарснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Үнэлгээ хийлгэснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд дахин үнэлгээ гаргах боломжтой.

Б.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өссөнтэй холбоотой гомдол гаргасныг хянаад 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 04/2685 тоот албан бичгээр шүүхэд хандах талаар хариу мэдэгдсэн.

Иймд хоёр дахь албадан дуудлага худалдаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хөндөж, хууль зөрчиж явагдсан тул шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10, 6/11 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 901 дугаар захирамжаар Б.М-оос 499,838,470 төгрөгийг гаргуулж “Э ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.М- уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 32/1 байр, зоорийн давхрын .... тоот  хаягт байрлах, 15 м.кв талбайтай автозогсоол, мөн байрны .... тоот хаягт байрлах, 141.8 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжилж, хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар үнэ тогтоож, анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч худалдан борлогдоогүй.

Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоол гарч, эдгээр тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/19731 дугаартай мэдэгдлээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Б-эд гардуулж өгсөн.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээнд гомдол гаргах хугацаа ч хэтэрсэн. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу ч гомдол гаргах уг хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хангасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Гуравдагч этгээд “Э ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 901 тоот захирамжаар иргэн Б.М-оос гэрээний үүрэгт 499,838,470 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 2,867,742 төгрөгийг тус тус гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

Б.М- нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 10 сараас явагдаж эхэлсэн. Нэхэмжлэгч Б.Б- нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л шатанд оролцож байсан ба тэрээр нэхэмжлэл гаргахдаа илт худал үндэслэл гаргасан.

Хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг гардуулаагүй, мэдээгүй гэх агуулгатай шаардлага гаргасан нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар, өөрийнх нь хүсэлтээр няцаагдаж байна. Хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, хоёр дахь албадан дуулага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10, 6/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн албадан дуудлага худалдааг явуулахдаа хууль зөрчсөн. Учир нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Б.Б-ээс үнийн санал авалгүй анхны болон хоёрдахь дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна.

Хэдийгээр Б.М- шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь Б.Б-ийн буруу биш. Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээний хэмжээнээс хамаарч Б.Б-ийн эрх, ашиг хөндөгдөж байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахдаа дан ганц төлбөр төлөгчөөс бус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал зайлшгүй авах ёстой байдаг.

Тухайн асуудалтай холбоотойгоор Б.Б- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өсөж байгаатай холбогдуулан эрх, ашиг зөрчигдөж байгаа талаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Б-ийн гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй нь шийдвэр гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэстэй. Тухайн нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй өмчлөгчөөс үнийн санал аваагүй нь хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Уг хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч татгалзсан хариу авсан.

Иймд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд гаргасан үндэслэлгүй нэхэмжлэлээ давж заалдах гомдолдоо дурдсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний нэхэмжлэл няцаагддаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд  заасан журмын дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах 6/10, 6/11 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 901 тоот захирамжаар Б.М- 499,838,470 төгрөгийг “Э ББСБ” ХХК‑д төлөх, уг төлбөрт тодорхой үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг шилжүүлэн өгөх, тогтоосон хугацаанд үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 34 дүгээр байр, 79 тоотод байрлах, 105,85 м.кв талбайтай, Ү-2203029367 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Б-ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 32/1 дүгээр байрны зоорийн давхарт .... тоот од байрлах, Ү-2203025750 дугаартай, 15 м.кв талбайтай авто зогсоол, мөн хаягт орших 701 тоотод байрлах, 141,8 м.кв талбайтай оффисын зориулалттай, Ү-2203025751 дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 5-8/

3.б. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэж, ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох Б.Б-ийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 32/1 дүгээр байрны зоорийн давхарт .... тоот од байрлах, 15 м.кв талбайтай авто зогсоол, мөн хаягт орших 701 тоотод байрлах, 141,8 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хураан авсан, үнийн санал авсан, анхны албадан дуудлага худалдаа явагдсан талаар гомдол гаргаагүй тул уг ажиллагаа хүчинтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах журам зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өөрчлөгдснийг дахин үнэлгээ хийх боломжтой гэх байдлаар анхан шатны шүүхэд тайлбар гаргасан атлаа үнийн санал аваагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь энэ маргаанд хамааралгүй болжээ.

3.в. Дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10, 6/11 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 50 хувиар тооцож 195,534,559 төгрөгөөр тогтоож, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад болох хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ.

6/10, 6/11 тоот тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4/19731 тоот мэдэгдлээр Б.Б-эд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн, Б.Б- гарын үсэг зурж хүлээн авсан нь Сүхбаатар дүүргийн 185 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 89-90/

3.г. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/10, 6/11 тоот тогтоолуудыг хүргүүлээгүй, мэдэгдлийг хүлээн аваагүй, хоёр дахь албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68, 69, 72, 75 дугаар зүйлийн 75.1.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 177.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

4. Нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түүний эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөн талаар гомдлыг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хянаж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 04/2625 тоот албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.Б-ээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан нь гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй. /хх 16, 1-2/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшийн өсөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б- нь шийдвэр гүйцэтгэгчид дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргасан гэх байдал тогтоогдоогүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өссөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/00522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД                                                Д.БЯМБАСҮРЭН

Э.ЗОЛЗАЯА