| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 102/2021/03785/И |
| Дугаар | 210/МА2022/00657 |
| Огноо | 2022-04-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2022/00657
| 2022 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 210/МА2022/00657 |
Б.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00439 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-д холбогдуулан гаргасан 24,416,000төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т, хариуцагч Д.М-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
ХЯНАВАЛ:
5.а. Гэрч Д.О- “... Д.М- 24,416,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн, би уг мөнгийг Ш.О-т өгсөн. Тэрээр юань болгоод н.С- руу шилжүүлдэг” гэж мэдүүлжээ. Мөн н.С-, н.Л- нарын хооронд ярьсан ярианы бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд н.С-, н.Л- нарын хооронд 50,258 юань буюу 22,616,000 төгрөг шилжүүлсэн талаар бичсэн байна. Иймд хариуцагчийн “нэхэмжлэгчээс шилжүүлсэн 24,416,000 төгрөгийг дахин дамжуулан шилжүүлсэн” гэх тайлбар дээрх баримтаар тогтоогдсон гэж үзнэ. /хх 24-29, 51-53/
Тодруулбал, нэхэмжлэгч нь Хятадын иргэн н.Л-т мөнгөн төлбөрийг хариуцагчаар дамжуулан гүйцэтгэхээр шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн төлбөр тооцоог гүйцэтгэхээр мөнгө шилжүүлж авсан байна.
5.в. Бусдын өмнөөс төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагааг Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 15 дугаар зүйлийн 1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар Монгол банкнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд эрхэлнэ. Хариуцагч төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэх эрхгүй байх тул нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
7.б. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “ .... энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хэлцлээр шилжүүлсэн 24,416,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагчаас 24,416,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00439 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.М-аас 24,416,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.” гэж, 2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 280,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ