Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00449

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00449

 

 

 

 

                                         Г.Цын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02258 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Цын  хариуцагч С.Лид холбогдуулан гаргасан М ХХК-ийн тамга, компанийн санхүүгийн бичиг баримт, ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаартай газрын гэрчилгээ, газар ашиглах гэрээ, Ланд круйзер 100 маркийн автомашины гэрчилгээ, түлхүүрийг албадан гаргуулах тухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч С.Лоос М ХХК-ийн тамга, газрын гэрчилгээ, газар ашиглах гэрээг гаргуулна. Харин компанийн санхүүгийн бичиг баримт, Ланд круйзер 105 маркийн автомашин, гэрчилгээ, түлхүүр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Г.Ц нь гадаадын хөрөнгө оруулалттай М ХХК-ийн нийт хувьцааг Белорусь Улсын иргэн К В К50, 50 хувиар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл К В К нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нас барсан. Тус компанид ажиллаж байсан С.Л түүнийг нас барсны дараа М ХХК-ийн тамга, компанийн 2009-2016 оны санхүүгийн баримтууд, компанид бүртгэлтэй байсан Ланд круйзер 100 маркийн автомашин, гэрчилгээ, түлхүүр зэргийг мэдэгдэлгүй санаатайгаар хуурч авч явсныг 2021 онд мэдсэн. 2020 онд компанийн ашиглалтад байдаг Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 59 м.кв болон 61 м.кв талбайтай газрын гэрчилгээг Газрын албанд сунгуулахаар өгч 2021 онд Газрын албанд очиход хариуцагч нь компанийн тамгыг дарж, хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэлийг ашиглан газрын албан тушаалтнуудтай хуйвалдан үгсэж, ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаартай газрын гэрчилгээ, 2020 оны газар ашиглах гэрээ зэргийг гарын үсэг зурж дур мэдэн авч явсан. Итгэмжлэлд дурдсан В И Ггэх хүнийг өв залгамжлагчаар тогтоогоогүй, өв залгамжлагч мөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд Ковалёвийн түр хугацаанд Монголд амьдарсан хүний нэр дээрх итгэмжлэл гэх эрх зүйн үндэслэлгүй баримт бичгийг ашиглаж газрын гэрчилгээ, гэрээг авсан. Итгэмжлэлийг эх хувиар нь өгөөгүй, зөвхөн мэйлээр илгээсэн. Хариуцагч нь К В Кийн эхнэр В И Ггэх хүний 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр болон 2019, 2021 онд өгсөн итгэмжлэлийн хүрээнд компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, тамгыг хууль бусаар эзэмшиж тодорхой үйл ажиллагааг явуулж байна. С.Л нь М ХХК-д ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, хувьцаа эзэмшигч биш. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсэгт заасны дагуу К В Кийн эхнэр болох В И Гөгсөн итгэмжлэлийн дагуу С.Лийн хууль бус эзэмшлээс үүдэлтэй эд хөрөнгийг гаргуулна. С.Лийн эзэмшил нь хууль бус бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар шударга эзэмшигч биш. Хэргийн материалын 47-48 дугаар хуудсанд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн итгэмжлэлийг К В Кийг нас барснаас 7 хоногийн дараа олгосон байна. В И Гэд хөрөнгө Монгол Улсад байхгүй, итгэмжлэлд нөхөр К В Кийн өв залгамжлалаар ирсэн эд хөрөнгө, эрхийн тухай асуудал байсан бол өөр, итгэмжлэл буруу байх бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчийн талаар ямар зүйл байхгүй.  Өвлөгчийн эрхийн гэрчилгээ 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр В И Голгогдсон байна. Иймд 2016, 2019 онд өгсөн итгэмжлэл нь хууль бус юм. Өвлөх эрхийн гэрчилгээ албан ёсны болоогүй байхад С.Лид итгэмжлэл олгох эрхгүй гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: С.Л нь М ХХК-ийн ерөнхий захирал асан К В Ктой  хамт ажиллаж ах дүүгийн дотно харилцаатай байсан. Тэрээр өвчний хүндрэлийн улмаас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нас барж шарилыг нь эхнэр В И Гхүсэлтээр эх орон руу явуулахад ойролцоогоор 5,000 орчим ам.доллар зарцуулсан.  К В К 2008 онд харвалт өгч эхнэрийг нь Беларусь улсаас онгоцоор авчрах болон буцаж явах, эмчилгээнд явуулахад гарсан зардал 2,280 ам.долларыг С.Л гаргаж байсан. 2010 оны 10 дугаар сард 3,000 ам доллар, 2010 оны 12 дугаар сард 17,280 ам долларыг С.Лоос зээлдэн авч оффис, амьдарч байсан гэрийн төлбөрүүдээ төлж байсан ба уг мөнгийг буцааж төлж чадаагүй нас барсан. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр хууль ёсны өв залгамжлагч В И ГС.Лид К В Кийн үлдсэн эд хөрөнгө, түүнтэй холбоотой компанийн эд хөрөнгө хуваах бүх асуудлыг хуулийн дагуу шийдэх эрхийг олгосон. Хариуцагч нь компанийн хууль ёсны 50 хувь эзэмшигчийн албан ёсны төлөөлөгчийн хувьд компанийн газрын гэрчилгээг хуулийн дагуу авсан. М ХХК-ийн 2009-2016 оны санхүүгийн бичиг баримт олдоогүй бөгөөд хамгийн сүүлийн 2009 оны жилийн эцсийн тайлан баланс байгаа. Ланд круйзер 105 маркийн автомашиныг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 30,000,000 төгрөгийн барьцаанд тавьж худалдсан байсныг хариуцагч 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 33,000,000 төгрөг төлж авч өгсөн. Уг мөнгийг хариуцагчид төлбөл автомашиныг эргүүлж өгөхөд татгалзахгүй.  К В Кийн эхнэр хууль ёсны өв залгамжлагчаас С.Лид  олгосон итгэмжлэлийн дагуу бичиг баримтыг авсан. 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийн  арын хэсэгт Монгол улсад байршилтай М ХХК-д хамааралтай хуулиар олгогдсон нэхэмжлэлийн шаардлага, өргөдөл, гомдол, гарын үсэг зурах, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн ашиг сонирхолтой иргэн, захиалагч Монгол Улсын бүхий л байгууллагад хандах, хэрэгжүүлэх, нэхэмжлэл, гомдол, өргөдөл гаргах, арбитрын шүүхэд хандах, нэхэмжлэлээс бүрэн болон хэсэгчлэн татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрлийн гэрээ байгуулах, итгэмжлэлийн зүйл, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, бүх эрхийг олгох М ХХК-д дурдсан. Энэ итгэмжлэлийн дагуу хариуцагч газрын гэрчилгээг хүлээж аваад К В Кийн эхнэрт хүлээлгэж өгсөн үйл баримт байна. С.Лийн эзэмшилд байхгүй зүйлийг нэхэмжилж байна. Харин итгэмжлэл олгосон хүнтэй асуудлаа шийдэхээс биш ямар ч хамааралгүй төлөөлөл хэрэгжүүлж явсан хүнээс шаардах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С.Лоос М ХХК-ийн тамга, ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаар бүхий газрын гэрээ, гэрчилгээ гаргуулах тухай Г.Цын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь компанийн санхүүгийн бичиг баримт, Ланд круйзер /Land cruiser/ 100 маркийн автомашин, түлхүүрийг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгийг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч С.Л нь М ХХК-ийн тамга, газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн шарадлага хангаагүй итгэмжлэлээр авч явсан тул тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь шаардах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч нь тус итгэмжлэлээр компанийн тамга, тэмдэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшилдээ авах эрхгүй болохыг нотолж буй баримтуудыг шүүхээс буруу, дутуу үнэлсэн. Хариуцагч нь төлөөлүүлэгч В И Гитгэмжлэлээр олгогдсон эрхээ хэрэгжүүлж, компанийн тамга, тэмдэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг өөртөө шилжүүлэн авсан гэж тайлбарладаг боловч уг итгэмжлэлээр К В Кийн тус компанид эзэмшдэг 50 хувийн хувьцаатай холбоотой хувь нийлүүлсэн эд хөрөнгийн эрх шилжээгүй байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлд “Миний бүх төрлийн эд хөрөнгийг захиран зарцуулах ... эрхийг олгож байна” гэсэн. Гэтэл К В Кийн эд хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр В И Голгогдсон ба итгэмжлэл энэ өдөр олгогдсон боловч компанийн хувьцаа, эрхийн талаар ямар ч заалт зохицуулалт тусгагдаагүй. Хариуцагч С.Л нь итгэмжлэлд заагаагүй эрхийг эдэлж, бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байхад шүүхээс хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

4.2 Шүүх дээрх илэрхий нөхцөл байдлыг буруу дүгнэж, нотлох баримтыг дутуу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Компанийн хувьцаа эзэмшигч Г.Ц 2016 оноос одоог хүртэл компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхэлж, төлбөр тооцоог хийж эд хөрөнгийг хамгаалан, холбогдох гэрээг гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргах зэргээр ажиллаж байсан. Иймд Компанийн тухай хуулийн 3.2 дах хэсэг, Иргэний хуулийн 90, 91 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчийн хууль бус эзэмшшлээс компанийн тамга тэмдэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргийг шаардах эрхтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.Ц хариуцагч С.Лид холбогдуулан М ХХК-ийн тамга, санхүүгийн бичиг баримт, ашиглалтын 133025/0036, 133025/0040 дугаартай газрын гэрчилгээ, газар ашиглах гэрээ, ланд круйзер 100 маркийн автомашины гэрчилгээ, түлхүүрийг албадан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь компанийн санхүүгийн бичиг баримт, ланд круйзер 100 маркийн автомашины гэрчилгээ, түлхүүрийг албадан гаргуулах шаардлагаасаа татгалзаж, М ХХК-ийн тамга, ашиглалтын ... дугаартай газрын гэрчилгээ, газар ашиглах гэрээг гаргуулахаар шаардсан.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... С.Л компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Ковалёв Константиновичийг нас барсны дараа хууль бус итгэмжлэлийг үндэслэн компанийн тамгыг дарж газрын 2 гэрчилгээ, газар ашиглах гэрээг авсан” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “... К К-н хууль ёсны өв залгамжлагч болох эхнэрээс нь олгосон итгэмжлэлийн дагуу газрын гэрчилгээг хүлээн авч эхнэрт нь хүлээлгэн өгсөн ..., ” гэж татгалзаж байна. 

4. Хэрэгт авагдсан М ХХК-ийн дүрэм, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ, нас барсны бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг, талуудын тайлбар зэргээр дараахь үйл баримт тогтоогдсон. Монгол-Оросын хамтарсан М ХХК-ийг Монгол Улсын иргэн Г.Ц, ОХУ-ын иргэн К В К нар 1997 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулж, компанийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг байх ба 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч ОХУ-ын иргэн .... нас баржээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Беларус Улсын нотариатчийн баталгаажуулсан итгэмжлэл болон компанийн тамгыг үндэслэн тус компанийн эзэмшлийн нэгж талбарын ... дугаартай 2,435 м.кв газрын, нэгж талбарын .... дугаартай 2,725 м.кв талбайтай газрын гэрчилгээг хариуцагч С.Лид олгосон байна. /1хх9, 11, 71-75, 145-146, 198-199/

Хэрэгт Беларусь Улсын иргэн В И Гхариуцагч С.Лид 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэл байх ба уг итгэмжлэлээр хариуцагчид М ХХК-ийн компанийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг шаардах эрх олгоогүй байна. /1хх45-59/

Иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.1 дэх хэсэгт “Өвлөх харилцааг өвлүүлэгч хамгийн сүүлд нутаг дэвсгэр дээр нь байнга амьдран сууж байсан улсын хуулиар зохицуулна” гэж заасан. Монголын Нотариатчдын танхимын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 379 дугаар албан бичигт “... өвлүүлэгч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нас барсан ОХУ-ын иргэн .... овогтой ..... ... хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна” гэжээ. /хх69/

Дээрхээс үзэхэд  Беларусь Улсын иргэн В И Гнь нас барагч .... хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргаж, нас барагчийн Монгол Улсад байгаа хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг авсан талаарх баримтгүй. Мөн дээр дурьдсанаар хариуцагчид М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг шаардах эрх итгэмжлэлээр олгогдоогүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлд М ХХК-ийн хувьцаа, эрхийн талаар ямар ч заалт тусгагдаагүй байхад С.Л нь итгэмжлэлд заагаагүй эрхийг эдэлж байна” гэх гомдлыг үндэслэлтэй гэж үзэв.

Иймд хариуцагч С.Лоос М ХХК-ийн тамга тэмдэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар ашиглах гэрээ зэргийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Лоос М ХХК-ийн тамга тэмдэг, ашиглалтын ..... дугаар бүхий газрын гэрчилгээ, газар ашиглах гэрээг гаргуулж, нэхэмжлэгч Г.Цт олгосугай.” гэж өөрчилж,  тогтоох хэсгийн 3 дах заалтын “... үлдээсүгэй.” гэснийг “... үлдээж, хариуцагч С.Лоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цт олгосугай.” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

               ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                     А.МӨНХЗУЛ