2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/08117

 

 

 

 

 

 

 

 

 

2025 9 26 191/ШШ2025/08117

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн УУ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух Б******* ******* ******* овогт Г******* Ж******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн нотариатч ЦА******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Г******* Х******* холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Монгол Улсын иргэн УШ регистрийн дугаартай, тоотод оршин суух Боржигон овогт Г Г,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Г.Гд олгосон №334 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагч Г.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Г, түүний эхнэр С.А нар нь өөрсдийн өмчлөл, эзэмшлийн  ангийн зүүн талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 2003 онд Тээвэр хөгжлийн банканд зээлийн барьцаанд тавьж, зээлээ төлж чадаагүй тул 2008 онд шүүхийн шийдвэрээр хураагдаж Тээвэр хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн байсан үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт Г.Ж миний бие нь худалдаж авсан ба 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Г.Ж би  ангийн зүүн талд байрлах Капитал банкны Эд хөрөнгийн эрхийн дугаар бүхий гэрчилгээтэй, 308 м.кв бүхий бүхий амины орон сууцыг худалдан авсан тул газрын кадастрыг баталгаажуулж миний нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргаж өгсний дагуу  өдрийн 61-р захирамжаар өмнөх эзэмшиж байсан газартай хамтатгаж 800 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж одоог хүртэл эзэмшиж байгаа болно. С.Г нь 2013 онд нас барж Нийслэлийн  дүүргийн тойргийн нотариатч Г.Х нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Г овогтой Гд №334 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо тухайн өвлөж буй газрын эрх нь хэний эзэмшилд байгаа, газар эзэмшигч солигдсон эсэх, газар эзэмших эрхийн хугацаа хүчинтэй эсэх, талийгаач тухайн хаягтаа албан ёсны бүртгэлтэй болон амьдарч байсан эсэх, өв хүлээн авах баримт бичиг нь хүчинтэй, үнэн зөв эсэх, Г.Г нь өвлөж авах эрхтэй эсэх зэргийг нягтлан шалгах үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна.

Г.Гд олгосон №334 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-нд: НЗД-ын 2001 оны 3-6-ны өдрийн 18А/281 тоот шийдвэртэй 500 м/кв газар эзэмших эрхийг, өмчийн харилцааны газрын даргын 2013-6-18-ны А/281 тоот тушаалаар гэрчилгээ нөхөн олгосон учир 500 м2 газар гэрчилгээний арын нүүрэнд: Өмчийн харилцааны газрын даргын 2013-6-18-ны өдрийн А/281 тоот тушаалтай НЗД-ийн 2001 оны 3-6-ны өдрийн 18А/281 тоот шийдвэртэй 500 м.кв газар эзэмших эрхийг,  тоот хаяг байршилтай гэсэн байна.

 тоот хаяг байршилтай гэж заасан маргааны гол зүйл болоод байгаа ба Г.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нар нь дээрх өвлөх эрхийн гэрчилгээг ашиглан иргэн Г.Ж миний хуулийн дагуу шударгаар газар эзэмших эрх, үйл ажиллагаанд хууль бусаар халдаж Иргэний болон Захиргааны хэргийн шүүх, Нийслэл газар зохион байгуулалтын алба болон холбогдох төр захиргааны байгууллагад үндэслэлгүйгээр гомдол гаргаж, үйл ажиллагаанд саад учруулсан үйлдлийг удаа дараа олон жил гаргаж хохироож байгаад маш их гомдолтой байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчийн үйлдэл нь:

Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараах баримт бичгийг үндэслэнэ гэж, 43.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг мөн түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ ХИЙХ ЗААВАР-ын 8.2.9-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг мөн 8.2.11-т өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/-ыг тус тус үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор заасан.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан бөгөөд Г.Гд өвлүүлж буй газрын гэрчилгээнд нэгж талбарын дугааргүй, газар эзэмших хугацаа дууссан эсэх, ямар нэгэн маргаантай эсэх, өөр этгээдэд шилжсэн эсэх зэрэг эргэлзээтэй байхад холбогдох байгууллагаас лавлагаа авах, цахим санг ашиглах, баримт бичгийг хянаж нягтлах үүргээ нотариатч хэрэгжүүлээгүй буюу Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах нь нотариатчийн эрх бөгөөд үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах үүргээ зөрчсөн, Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-т нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх нь Г.Гийн үүрэг бөгөөд газар эзэмших эрхийн хувьд маргаантай байгаа талаар нотариатчид мэдэгдэх үүрэгтэй байсан. Тодруулбал: Тухайн өвлөж авч буй газар, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамт 2004 онд Тээвэр хөгжлийн банкны барьцаанд хураагдаж, шүүхийн шийдвэрээр банкны эзэмшилд шилжин үүнээс хойш иргэн Г.Ж эзэмшиж газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нураан барилга барихаар газар шорооны ажил эхлүүлж байсныг мэдэж байсан, мөн Г.Гийн эх С.А нь бусдад хууль бусаар шилжүүлж улмаар шүүхээр хүчингүй болж байсан байна.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1.нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх; нь нотариатын чиг үүрэг байх тул маргаантай байгаа газрыг эрхийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нотариатын үйлдэл хууль бус байсан нь тогтоогдож байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №334 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-нд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 3-6-ны өдрийн 18А/281 тоот шийдвэр" гэж уг гэрчилгээний арын нүүрэндНийслэлийн Засаг даргын 2001 оны 3 сарын 6-ны өдрийн А/281 тоот шийдвэртэй 500 м.кв газар эзэмших эрхийг гэж өөр өөр бичсэн мөн эргэлзээтэй байх ба дээрх шийдвэрүүдийг эх хувиар нь нягталж шалгаж энэхүү өвлөх гэрчилгээг олгосон нь эргэлзээтэй байна.

Энэхүү Баянзүрх дүүргийн нотариатчийн хууль зөрчиж Г.Гд олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ-ээс болж иргэн Г.Ж миний хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашиг маш их зөрчигдөж байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж заасны дагуу Г.Ж******* шударгаар газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1а. Г, А нар нь өөрийн өмчлөлийн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн хамт зээлийн барьцаанд тавиад төлж чадаагүй тул хураагдсан. Улмаар тээвэр хөгжлийн банк өмчилж авсан байдаг. Улмаар нэхэмжлэгч нь уг газрыг худалдаж аваад өөрийн газартай нэгтгээд БЗД-н засаг даргын захирамжаар нэгтгүүлж авсан. 2010 оноос хойш өнөөг хүртэл газраа эзэмшиж ашиглаж байгаа юм. Г нь нас барснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Ингэхдээ уг газар хэний эзэмшилд байгаа эсэх, газар эзэмших эрх хүчинтэй эсэх, тухайн газар дээрээ амьдарч байсан эсэхийг шалгалгүй өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан. Өвлөх эрхийн гэрчилгээгээр газар эзэмших эрхийг өмчийн харилцааны газрын даргын тушаалтай 2001 оны шийдвэртэй 500 м.кв газар гэж тодорхойлсон байдаг. Өвлөж авсан газрын маргаан нь хаягийн маргаанаас болсон юм. Хариуцагчийн үйлдэл нь нотариатын тухай хуулийн 26.1, 43.2, зааврын 8.2.9-д заасныг зөрчсөн. Газрын тухай хуулийн 27.3-т заасныг зөрчиж нэгж талбарын дугааргүй өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан. Улмаар холбогдох байгууллагаас лавлагаа авах үүргээ хэрэгжүүлээгүй. Нотариатын тухай хуулийн 21-д зааснаар шалгах байсан. Үүнээс болоод хууль ёсны эзэмшигч болох нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа болно. Иймд хууль зөрчиж үйлдсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. 2014.8.25-ны өдрийн өвлөх эрх гэрчилгээ болон үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. Өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгосноос нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Нотариатын тухай хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн үйлдлийг сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүй болгож өгнө үү.

1б. Анхнаасаа давхардаж байсан талаар хэрэгт баримт өгсөн. Захиргааны 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Ж******* эзэмшиж байгаа 2009 оны болон 2011 оны захирамж хууль ёсны болох талаар шүүх дүгнэсэн. Шүүхийн шийдвэрээр газрын давхцалын талаар дүгнээд Гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Гд олгосон итгэмжлэл хаягийн зөрүүтэй гэж гарсан. Газрын давхцалын талаар шүүх дүгнэлтээ хийчихсэн юм. Өвлөх эрхийн гэрчилгээ олгоход газрын гэрчилгээ эх хуваариа байх ёстой. Шалгах эрхээ нотариатч хэрэгжүүлээгүй. Гэтэл захирамжийг үндэслээд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн үйлдэл юм. Газрын тухай хуулийн 20-д зааснаар газрыг засаг даргын шийдвэрийг үндэслэж олгоно. Газар нь нэгж талбарын дугаартай байх бөгөөд эрхийн гэрчилгээтэй байхаар заасан. Өвлөх эрхийн гэрчилгээ дээр нэгж талбарын дугаар байхгүй. Үүнийг заасан бол энэ маргаан үүсэхгүй байсан юм. Өмнөх шүүхийн шийдвэрүүд гараад хүчин төгөлдөр болчихсон. Гийн эх А хүртэл нэхэмжлэл гаргаад хэрэгсэхгүй болсон. Мөн Гийн нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон. Дээд шүүхийн захиргааны хэргийн хурлын тогтоолд маргаад байгаа зүйлийг дурдсан байдаг. Энд газрын хэмжээг томсгосон шийдвэр хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль зөрчсөн эсэх яригдаж байна. Нотариат нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох баримтын үнэн зөвийг шалгаагүй, зарим баримтыг шалгаагүй байна. Нотариатч нь шаардлагатай баримтыг шаардан авах эрхтэй гэж хуульчилсан. Баримтын үнэн зөвийг шалгаад үйлдэл хийх байсан. Гэтэл гэрчилгээг хүчингүй болгоод дахин олгосон гэсэн шийдвэрийг үндэслээд олгосон. Баримтыг шалгах эрхээ хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болсон юм. Өвлөх гэрчилгээг үндэслээд шүүхэд нэхэмжлэл болон төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд байна. 500 м.кв болон 550 м.кв талбайтай газар давхцалтай гэсэн баримт байхгүй. Г нь гомдол гаргаад манай үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо захирамж болон гэрчилгээг үзэлгүй олгосон. Гэрчилгээнд хаяг тавигдаагүй бөгөөд зааврыг зөрчсөн байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Ж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, өвлөх эрхийн гэрчилгээний талаар архиваас баримт бичиг шаардлагатай байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Дэлгэрэнгүй тайлбараа шүүх хурал дээр гаргахыг мэдэгдэж байна.

2а. Гийн аав Г нас барсан. Эх Атай гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Г нь төрсөн ганц хүүхэд нь бөгөөд өөр хүүхэд байдаггүй. Өвлөх эрхийн өөр хүсэлт гаргасан хүн байгаа эсэхийг шалгасан байдаг. Гад 2001.3.6-ны өдрийн шийдвэрээ тоот 500 м.кв газрыг олгогдсон байдаг. Уг бичиг баримтаа үрэгдүүлсэн гээд 2013 онд тухайн газрыг эзэмшүүлэхээр нөхөн олгосон бөгөөд уг тушаал хүчинтэй байдаг. Уг захирамжийн 15-д зааснаар захирамжийг үндэслээд гэрчилгээ олгосон байдаг. Өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон. Газрын давхцалгүй гэдэг нь кадастрын зураг дээр харагдана. Банканд Агийн эзэмшдэг газар хураагдсан бөгөөд Г газар хураагдаагүй юм. Газрын албаны даргын тушаал болон кадастрын зургаар нотлогдоно. Газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамжаар Г нь 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр дахин баталгаажуулж гэрээ хийсэн байдаг. Эдгээрийг үндэслээд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Ж******* маргаж байгаа асуудалд хамааралгүй юм. Банкнаас авсан газар нь Гийн газартай давхцал байхгүй юм гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хандаж нэхэмжлэгч Г.Жас гаргасан ... Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Г.Г овогтой Гд олгосон №334 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад гуравдагч этгээд Г.Гийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байгааг хүлээн авна уу. Үүнд:

1. Нэхэмжлэгч Г.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...Г.Ж миний бие Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гуравдагч этгээд Г.Гийн өв залгамжлалын журмаар өвлөн авсан газрыг анх Тээвэр хөгжлийн банк-аас худалдан авсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 тоот захирамжуудаар газар эзэмших эрхтэй болсон... гэж дурджээ. Гуравдагч этгээд Г.Ж******* эзэмшил дэх 800 м.кв /анх 500 м.кв байсан/ газар болон иргэн С.Г эзэмшил дэх 500 м.кв газрууд нь шаардлагад дурдсанчлан хэмжээ байршлын хувьд нэг газар биш бөгөөд үүнийг дараах байдлаар тодруулж болно. Үүнд:

Г.Ж******* эзэмшил газрын хувьд:

- Тус газарт анх иргэн С.А 1997 онд Нийслэлийн Засаг даргын А/183 дугаар захирамжаар 500 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх үүсэж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 457 дугаар захирамжаар С.Агийн нэр дээр 500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар эзэмших эрх дахин олгогдсон байдаг.

Цаашлаад үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий  үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Тээвэр хөгжлийн банк болсон тул тус үл хөдлөх эд хөрөнгийн эдэлбэр газар болох 500 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 107 дугаар захирамжаар С.Агаас Тээвэр хөгжлийн банк-нд шилжүүлсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч Г.Жагийн шаардлагад дурдсан ... Тээвэр хөгжлийн банкнаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан ... гэх үйл баримт эхлэх бөгөөд ны өдрийн 162 дугаар захирамжаар үл хөдлөх эд хөрөнгө орших 550 м.кв газрыг Тээвэр хөгжлийн банк-аас иргэн Г.Жд шилжүүлсэн.

Иргэн Г.Ж нь дүүргийн Засаг даргын 2009 оны 162 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн 550 м.кв газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлт гаргаж дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар 800 м.кв болгон нэмэгдүүлсэн байдаг бөгөөд Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/97 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч Г.Жагийн 2009 оны 162 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн 550 м.кв газар нь Нийслэлийн газрын Кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18645311657948 дугаартайгаар 2009 онд, 2011 оны 51 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээ нэмэгдүүлж эзэмших эрх үүссэн 800 м.кв газар нь Нийслэлийн газрын Кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18645311661961 дугаартайгаар 2012 онд тус тус бүртгэгдсэн байдаг.

С.Г эзэмшил газрын хувьд:

Нэхэмжлэгч Г.Жагийн маргаж буй гуравдагч этгээд Г.Гд өв залгамжлалын журмаар өвлөгдөж ирсэн иргэн С.Г эзэмшил дэх 500 м.кв газарт Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/183 дугаартай захирамжаар 500 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг анх иргэн С.Гад олгосон бөгөөд 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565, 2008 оны 188 дугаар захирамжуудаар газар эзэмших эрхийн хугацааг тухай бүр сунгаж баталгаажуулсаар иржээ. С.Г эзэмшил дэх 500 м.кв газар нь засаг захиргааны хувьд тоот хаягт бүртгэлтэй бөгөөд С.Г нь газар эзэмших эрх үүссэн 1997 оны 05 дугаар сараас нас барах хүртлээ буюу 2013 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус хаягтаа оршин сууж амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иргэн С.Г эзэмшил дэх Нийслэлийн Засаг даргын 1997 оны А183, 2002 оны 565, 2008 оны 188 дугаар захирамжуудтай амины орон сууцны зориулалттай 500 м.кв газар нь Нийслэлийн газрын Кадастрын мэдээллийн санд дугаартайгаар 2008 онд бүртгэгдсэн бөгөөд эзэмших эрх үүссэнээс хэмжээ байршил болон эзэмшигчийн нэр өөрчлөгдөөгүй.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл иргэн С.Г, Г.Ж нарын эзэмшил дэх газрууд нь хэмжээ байршлын хувьд өөрөөр, харилцан давхцалгүй бөгөөд тус бүрдээ газрын кадастрын нэгдсэн бүртгэлд нэгж талбарын өөрөөр дугаараар бүртгэгдэж баталгаажсан болох нь тогтоогдож байхад нэхэмжлэгч Г.Ж нь ... утаг дэвсгэрт байрлах 500 м.кв газрыг анх Тээвэр хөгжлийн банкнаас худалдан авсан гэж маргах ямар ч үндэслэлгүй юм.

Давхцалын хувьд гуравдагч этгээд Г.Жд дүүргийн Засаг даргын 2009 оны 162 дугаар захирамжаар эзэмших эрх үүссэн нэгж талбарын 18645311657948 дугаартай 550 м.кв газар нь иргэн С.Гад Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/183 дугаартай захирамжаар эзэмших эрх олгосон нэгж талбарын дугаартай 500 м.кв газартай ертөнцийн зүгээр хойд хэсгээр залгаа буюу зэрэгцэж байрласан бөгөөд дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ ертөнцийн зүгээр хойд тал уруугаа буюу иргэн Г эзэмшил газартай бүхэлд нь давхцуулан 800 м.кв болгон нэмэгдүүлж нэгж талбарын 18645311661961 дугаар олгогдсон болохыг Барилга хот байгуулалтын яамны харьяа Газрын харилцаа геодези зураг зүйн газраас гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болно.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Г.Жас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтууд нь үндэслэлгүй, гуравдагч этгээд Г.Гийн өв залгамжлалын журмаар өвлөн авсан 500 м.кв газар нь нэхэмжлэгч Г.Жагийн маргаж буй газартай хамааралгүй, нотариатч Г.Х зүгээс дээрх байдлыг үнэн бодитой дүгнэж өв залгамжлах хүсэлтийг хүлээн авч Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн зүйлгүй байх тул нэхэмжлэгч Г.Жас гаргасан ... Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Г.Г овогтой Гд олгосон №334 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

3а. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ байрлах газрыг банкнаас худалдан авсан бөгөөд холбогдох захирамжаар эзэмших эрхтэй болсон гэдэг. Өвлөх эрхийн гэрчилгээгээр олгосон болон нэхэмжлэгчийн газар нь тусдаа газрууд юм. Ад анх эзэмших эрх үүсэж байсан юм. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь банк болсон тул уг хөрөнгө байх газрыг Агаас банканд шилжүүлсэн байдаг. Үүний дараа нэхэмжлэгч нь худалдан авсан гэдэг. Нэхэмжлэгч нь эзэмших эрх үүссэн газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаж 800 м.кв болгон нэмэгдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч 2009 оны захирамжаар эзэмших эрх үүссэн газар нь бүртгэгдсэн. Дараа нь 2013 онд 800 м.кв газар нь бас бүртгэгдсэн байдаг. Харин Гийн газар нь 1997 оны захирамжаар эзэмшүүлсэн. 2002, 2008 оны захирамжаар эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан. Энэ газарт Г нь уг хаягт оршин сууж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэ газар нь мэдээллийн санд 2008 онд бүртгэгдсэн бөгөөд эзэмших эрх үүссэнээс хойш өөрчлөгдөөгүй. Нэхэмжлэгчийн газартай хэмжээ байршлын хувьд өөр юм. Иймд нэхэмжлэгч нь уг газрыг худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Гад олгосон 500 м.кв газар нь нэхэмжлэгчийн газартай хөрш залгаа газар юм. Улмаар газрыг нэмэгдүүлэхдээ давхардуулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнээс үзэхэд нэхэмжлэл нь үндэслэлгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн зүйлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь хаягийн давхцал ярьдаг боловч ийм асуудал байхгүй. Гийн газар нь  гэдэг бол нэхэмжлэгчийн хаяг нь өөр байдаг. Шүүх маргаан бүхий үйл баримтыг дүгнэчихсэн гэдэг. Талуудын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй юм. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ажлын хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлэ гэсэн л шийдвэр гарсан юм. Гд олгосон итгэмжлэл дээрх хаяг зөрүүтэй гэх талаар бол маргаантай холбоогүй юм. Хариуцагч нь нотариатын үйлдэлтэй холбоотойгоор хариу тайлбартаа тодорхой дурдсан. Нэхэмжлэгчид банкнаас газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж байдаг. 2008 оны захирамж нь Гыг газар эзэмших эрхтэй байна гэдгийг тогтоосон захирамж тул нотариат үүнийг үндэслэсэн байх. Г газар эзэмших эрхийг энэ захирамжаар тодорхойлох боломжтой тул нотариатын үйлдэл хүчин төгөлдөр хийгдэж үндэслэл болговол зохих шийдвэрийг дурдсан гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх6-7/, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх8/, С.Г иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх9/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0830 дугаар шийдвэрийн хуулбар /хх10-19/, Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа /хх196/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0436 дугаар шийдвэрийн хуулбар /хх197-200/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0636 дугаар магадлалын хуулбар /хх201-203/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 462 дугаар тогтоолын хуулбар /хх204-205/

 

Шүүхийн журмаар Нийслэлийн Архивын газраас Нийслэлийн тойргийн 72 тамганы дугаартай нотариатч Г.Х 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 334 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ бүртгэлийн дэвтэр /хх53-69/, Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/281 тоот тушаал, хавсралт /хх128-136/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас лавлагаа /хх71, 94/-г тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Г.Х******* холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Г.Гд олгосон №334 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Нотариатын тухай хуульд заасан нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль журамд зааснаар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй улмаас маргаантай байгаа газрыг эрхийн хувьд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нотариатын үйлдэл хууль бус гэж тодорхойлсон.

1.2 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... нотариатын үйлдлийг зохих хууль, зааврын дагуу хийсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй гэж хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцсон.

1.3 Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Хариуцагч Г.Х нь Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/281 тоот шийдвэрээр эзэмших эрхтэй тоот хаягт байршилтай 500 м.кв газрыг Г.Гийн хүсэлтийг үндэслэн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 334 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /1 дүгээр х.х-ийн 6-7/

Харин Нийслэлийн Архивын газраас ирүүлсэн Нийслэлийн тойргийн 72 тамганы дугаартай нотариатч Г.Х 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 334 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээнд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/281 тоот шийдвэрээр эзэмших эрхтэй тоот хаягт байршилтай 500 м.кв газрыг өвлөх эрхийг олгосон гэж өөрөөр тусгагдсан байна. /2 дугаар х.х-ийн 33-36 дахь талд/

3.1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхтэй бөгөөд тийнхүү татгалзах үндэслэл байхгүй бол гэрээ, хэлэлцээрийг гэрчлэх ба хожим 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 31 дүгээр зүйлийг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцож болно гэж зохицуулсан бөгөөд хариуцагчийн хувьд нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлгүй байсан бөгөөд талууд үүнтэй маргаагүй.

4. Өвлөх эрхийн гэрчилгээгээр олгосон газрын тухайд:

4.а. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар С.Гад  тоот хаягт байрлах, 500 м.кв газрыг ашиглах эрх олгосон болох нь тус захирамж, хавсралтын хуулбар, газар ашиглах гэрээний хуулбар, кадастрын зургийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 84-87, 88-89, 90, 82/

4.б. Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/281 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох тухай тушаал, түүний хавсралтад дурдсанаар нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэнтэй холбогдуулан хүчингүй болгосон байх тус тушаалын 15 дугаарт 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжийг үндэслэн иргэн Самбуу овогтой Гад олгосон 3012/0143 тоот гэрчилгээ гэжээ. /2 дугаар х.х-ийн 62-63 дахь талд/

4.в. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0830 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар иргэн С.Гад /нэхэмжлэгч Г.Гийн аав/ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 500 м.кв газрыг амины орон сууц барих зориулалтаар эзэмшүүлсэн, /хавсралтын Баянзүрх дүүрэг хэсгийн 243-т/ Газар эзэмшүүлэх гэрээг 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3012/0143 дугаар бүхий Аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээг-г 5 жилийн хугацаагаар олгосон, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 188 дугаар захирамжаар иргэн С.Г эзэмшиж буй ангийн зүүн байрлах, 500 м.кв газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан гэжээ. /1 дүгээр х.х-ийн 10-19 дэх талд/

Эдгээр баримтуудаас үзэхэд талийгаач С.Г агсан нь  дугаар ангийн зүүн талд байрлах, 500 м.кв, нэгж талбарын дугаартай газрыг эзэмших эрхтэй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч Г.Ж******* газар эзэмших эрхийн тухайд:

5.а. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар Г.Жд Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн эзэмшилд байсан  тоот хаягт байрлах 550 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь уг захирамж, түүний хавсралтын хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 94-97 дахь талд/

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 61 дүгээр захирамж, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар тус тус Г.Ж******* эзэмшлийн газрын хэмжээг 800 м.кв болгон нэмэгдүүлж, уг газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь холбогдох захирамж, хавсралтын хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 99-107 дахь талд/

5.б. Нэхэмжлэгч Г.Ж******* анх эзэмшиж байсан 550 м.кв газар нэгж талбарын 18645311657948 дугаартай шинээр нэмж олгосон 800 м.кв газар нэгж талбарын 18645311661961 дугаартай болж өөрчлөгджээ. /1 дүгээр х.х-ийн 97, 102 дэх талд/

Тодруулбал, талийгаач С.Г агсаны эзэмшиж байсан Г.Гд өвлөх эрхийн гэрчилгээгээр олгогдсон 500 м.кв газар нь нэгж талбарын дугаартай бол харин Г.Жд анх олгогдсон 550 м.кв газар нь нэгж талбарын 18645311657948 дугаартай хил залгаа, давхцалгүй байсан болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/05 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. /1 дүгээр х.х-ийн 61-64, 63 дахь талд/

Шинжээч дүгнэлтийн 4-т Иргэн Г.Жд талбайтайгаар нэмэгдүүлэн олгосон газар нь 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18645311661961 дугаартай 800 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байх бөгөөд иргэн С.Г нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв талбайтай газартай давхцуулан үзэхэд бүхэлдээ давхцалтай байна гэжээ. /1 дүгээр х.х-ийн 61-64 дэх талд/

5.в. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 0436 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны09 дүгээр сарын 06-ны өдрийн 0636 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 462 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 162, 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн Г.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1 дүгээр х.х-ийн 197-200, 201-203, 204-205 дахь талд/

6. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд нотариатын үйлдлийн төрлийг зохицуулж, 25.1.4-т өвлөх эрхийн гэрчилгээ олгох гэж заасан.

Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо дээрх хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг үндэслэх бөгөөд үүнд өвлөгч болохыг нотлох баримт, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр, өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэж заасан.

6.а. Нийслэлийн Архивын газраас ирүүлсэн Нийслэлийн тойргийн 72 тамганы дугаартай нотариатч Г.Х 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 334 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоход хавсаргасан баримт бичигт Г.Гийн өв хүлээн авах тухай хүсэлт, өргөдөл, мөн тэрээр талийгаачийн төрсөн хүү мөн болох талаарх төрсний бүртгэлийн лавлагаа, Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/281 дугаартай ташаал, С.Г нас барсны гэрчилгээ, С.Агийн өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт зэрэг хавсаргагдсан, нотариатын 334 дугаартай бүртгэлд Г.Г гарын үсэг зурсан байна. /2 дугаар х.х-ийн 53-69 дэх талд/

Хэдийгээр, хариуцагч Г.Х нотариатын үйлдэл хийхдээ Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/281 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох тухай тушаалыг үндэслэсэн өөрөөр хэлбэл, талийгаач С.Г газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гарсан эсэхийг баримтыг шаардан аваагүй, түүнчлэн өвлөх эрхийн гэрчилгээнд газар эзэмших эрхтэй талаарх баримт бичгийн талаар 2 өөр байдлаар тусгасан байх боловч энэ үндэслэл нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл, талийгаач С.Г хувьд эрх бүхий байгууллагын шийдвэрээр тоот хаягт байршилтай 500 м.кв газрыг эзэмших эрхтэй болох нь дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул уг газрыг түүний хүү Г.Гд өвлөх эрхийн гэрчилгээгээр олгосон үйлдлийг Нотариатын тухай хууль, холбогдох дүрэм, зааврыг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй.

7. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Г.Гд олгосон №334 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдэл нь нэхэмжлэгч Г.Ж******* хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

8. Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Ж******* гаргасан Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Г.Гд олгосон №334 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийнх 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ж******* Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Г.Гд олгосон 334 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ