Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 134

 

       Ш.............., Б.............. нарын

нэхэмжлэлтэй,хариуцагч  Орхон аймаг дахь

............. гүйцэтгэх газар-............. дугаар

  нээлттэй хорих ангид холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/001182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.............., Б.............. нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Орхон аймаг дахь ............. гүйцэтгэх газар-............. дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

“Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул онлайнаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гүррагчаа, Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.............., Б.............. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 36 дугаар гудамж, 04 а тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-............. дугаартай, 64 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 384 м.кв талбайтай газар. Орхон аймгийн Жаргалант сум, Жаргалант ............. тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2101010563 дугаартай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эдгээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул тогтоосон үнэлгээг хүчингүй болгож дахин шинжээч томилж өгнө үү.

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 142/ШШ2019/00923 дугаар шийдвэрээр хариуцагч Ш.............., Б.............. нараас зээлийн гэрээний үүрэг 20.115.385.63 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт олгож шийдвэрлэж, хариуцагч нар .............ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Орхон аймаг Баян-Өндөр сум, Наран баг 36 дугаар гудамж, 04 а тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-............. дугаартай, 64 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 384 м.кв талбайтай газар, Орхон аймгийн Жаргалант сум, Жаргалант ............. тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2101010563 дугаартай, 30 м.кв талбайтай бүхий 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар ............. гүйцэтгэх ажиллагааны явцад Орхон аймаг дахь ............. гүйцэтгэх байгууллагаас дээрх эд хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоохоор Тольдох оюуны өгөөж' ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд тухайн компани нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн бодит ханшинд нийцсэн бодит дүгнэлт болж чадсангүй. Бидний зүгээс ............. гүйцэтгэх албанд саад учруулсан, хугацаа хожих гэсэн ямар нэгэн сонирхол байхгүй. Харин ч бүх үйл ажиллагаа шударгаар хуулийн дагуу явагдаасай гэсэн чин хүсэлтэй байна. “Тольдох оюуны өгөөж” ХХК-аас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гаргаж, өөрийн хөрөнгөө шударгаар үнэлүүлэхийг л хүсэж байна.

Иймд надад илт хохиролгүй буюу миний хөрөнгийн үнийг илт дордуулсан, алдаатай буруу хийгдсэн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн дүгнэлтэд гомдолтой байна” гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь ............. гүйцэтгэх газар ............. дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь ............. гүйцэтгэх газар-............. дугаар нээлттэй хорих ангийг төлөөлж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ш.............., Б.............. нар нь “Тольдох оюуны өгөөж” ХХКомпаний 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2100107 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчаар Орхон аймаг дахь ............. гүйцэтгэх газар-............. дугаар нээлттэй хорих ангийг татсан. Шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ч.Гүррагчаагийн зүгээс төлбөр төлөгч Ш.............., Б.............. нарт Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 913 дугаар шийдвэрт заагдсан төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул хуульд заасны дагуу Ш.............., Б.............. нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20140289/02, 20140289/03 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20140289/05, 20140289/06 дугаартай тогтоолоор хураасан. ............. гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас хураагдсан эд хөрөнгийн үнийн саналыг бичгээр авахад үнийн санал зөрүүтэй байсан тул ............. гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Тольдох оюуны өгөөж” ХХКомпанийг шинжээчээр томилсон. ............. гүйцэтгэх газар-............. дугаар нээлттэй хорих анги нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь үнэлгээний дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлан эд хөрөнгийн үнэлгээг бие даан дүгнэлт гаргадаг болно.

Иймд Ш.............., Б.............. нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Тольдох оюуны өгөөж” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн захирал Мэргэшсэн үнэлгээчин Д.Отгонцагаан миний бие нь Орхон аймаг ШШГГ- ............. дугаар нээлттэй хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ч.Гүррагчаагийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн тогтоолоор Орхон аймаг Баян-Өндөр сум, Наран баг, 36 дугаар гудамж, 4А тоотод байрлах Ү-21010198983 улсын бүртгэлийн 64 м.кв бүхий хувийн сууц, Г-2101001714 тоотод улсын бүртгэлийн гэрчилгээтэй 384 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймаг Баян-Өндөр сум Жаргалант сум, Жаргалант ............. тоот Ү-2101010563 тоотод байрлах 30 м.кв талбайтай, хоёр өрөө бүхий орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохоор хөндлөнгийн шинжээчээр оролцсон болно. Уг хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлохдоо:

1. Хувийн өмчлөл, эзэмшлийн барилга нь 2019-2020 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш харьцангуй байдлаар буурсан төлөвтэй байсан ба шинжээч миний бие зах зээлийн судалгааг Жаргалант сумын хоёр өрөө орон сууцыг, байршил, аймгийн төвөөс байрлах зайн итгэлцүүр зэргийг харьцуулсан байдлаар түүвэрлэж, ижил төстэй шинж чанар, засвар, байршил, давхар зэргийг нарийн харгалзан үзсэн болно.

2. Орхон аймаг Баян-Өндөр сум, Наран баг, 36 дугаар гудамж, 4А тоотод байрлах Ү-21010198983 улсын бүртгэлийн 64 м.кв бүхий хувийн .сууц, Г-2101001714 тоотод улсын бүртгэлийн гэрчилгээтэй 384 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг ижил төстэй хөрөнгүүдтэй харьцуулан үзэж тооцоолсон ба уг 384 м2 талбай бүхий газар нь нүүрэн талд байршилтай 700м2 газрын зах зээлийн үнэ 25-30 сая төгрөгийн ханштай байсан ба нүүрэн талд байршилтай 1 м2 газрын үнэ 42,0-46 ,0 мянган төгрөгийн хооронд байсан бол нүүрэн тал бус газрын зах зээлийн үнэ 7,100-7,200 төгрөгийн ханштай байсан болно.

3. Шинжээч дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тодорхойлохдоо Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын Стандартын дагуу хийж гүйцэтгэн, үнэлгээний тайланг үнэн зөв, хараат бус байдлаар тогтоосон болно” гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/01182 дугаар шийдвэрээр:

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймаг дахь ............. гүйцэтгэх газар ............. дугаар нээлттэй хорих анги, “Тольдох оюуны өгөөж” ХХК-д холбогдох, Үнэлгээ хүчингүй болгуулах Ш.............., Б.............. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо:

Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ оролцогчийн нотлох баримтыг шалгуулах, хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж, шинжээчийн дүгнэлтийг урьдчилан хөдөлбөргүй үнэн баримт гэж үзэж, үүний улмаас үнэлгээний шатанд Жаргалант сум, Жаргалант ............. тоот 30 м2 2 өрөө сууцны үнийг үнэлэхдээ хэрэглэсэн /үнэлгээний аргачлалд/ мэдээллийн эх сурвалж нь тодорхой бус байсан байдлыг харгалзахгүй хариуцагчийн гаргасан тайлбарын хүрээнд дүгнэлт хийж шийдсэн нь хууль шүүхийн өмнө эрх, нотлох баримт шалгуулах эрхийг ноцтой зөрчлөө. Иймд шийдвэрийг анхан шатны .............ийг хүчингүй болгож өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны ............. хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ. 

Нэхэмжлэгч Ш.............., Б.............. нар “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга “...Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас хураагдсан эд хөрөнгийн үнийн саналыг бичгээр авахад үнийн санал зөрүүтэй байсан, хөрөнгийн үнэлгээг “Тольдох оюуны өгөөж” ХХК-аар дүгнэлт гаргуулсан тул Ш.............., Б.............. нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” хариуцагч “Тольдох оюуны өгөөж” ХХКомпаний төлөөлөгч Д.Отгонцагаан “Хувийн өмчлөл, эзэмшлийн барилга нь 2019-2020 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханш харьцангуй байдлаар буурсан төлөвтэй байсан ба шинжээч миний бие дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тодорхойлохдоо Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон Улсын Стандартын дагуу хийж гүйцэтгэн, үнэлгээний тайланг үнэн зөв, хараат бус байдлаар тогтоосон.” гэх тайлбар хийж, маргасан байна.

Төлбөр төлөгч .............ийг сайн дураараа биелүүлээгүй тул  зээлийн барьцааны хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний  санал  авахад төлбөр төлөгч 23.000.000-25.000.000 төгрөг,  төлбөр авагч 15.000.000 төгрөгөөр тус тус үнэлж саналаа ирүүлсэн тул талууд үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ.

Хуулийн хүчин төгөлдөр  .............ийг гүйцэтгэх ажиллагааг ............. гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлэх бөгөөд  шийдвэр гүйцэтгэгч нь  “Тольдох оюуны өгөөж” ХХКомпанийг үнэлгээчнээр тогтоож улмаар  шинжээчийн дүгнэлтээр  Жаргалант суманд байрлах 2 өрөө байрыг 16.350.980 төгрөгөөр, Баян-Өндөр сум наран баг, 36 дугаар гудамж, 4А тоотод байрлах Ү-............. улсын бүртгэлийн 64м.кв  хувийн сууц, газрыг 30.001.667 төгрөгөөр нийт 46.352.647 төгрөгөөр үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Ш.............., Б.............. нар барьцааны хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа  баримтаар нотлоогүй, ямар үндэслэлээр зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэдгийг нотолж чадаагүй байх тул шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид  хүлээлгэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлагад  нийцсэн байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.............., Б.............. нарын гаргасан  хамтран хариуцагчаар “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийг оролцуулах, нотлох баримт гаргуулах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг шүүх хангаж, харин  “...орон сууц үнэлэхдээ зах зээлийн болон орлогын хандлагаар үнэлэхдээ эх сурвалж нь тодорхойгүй, үнэлгээний тайлан хууль, стандарт дүрэм журмын хүрээнд хийсэн эсэхэд экспертизийн дүгнэлт гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг  “...шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцсэн эсэх талаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр  хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч “Тольдох оюуны өгөөж” ХХкомпани нь орон сууцыг 16.350.980 төгрөгөөр үнэлэхдээ олон улсын үнэлгээний арга болох зардлын, орлогын хандлагын болон зах зээлийн зэрэгцүүлэн тооцоолох аргуудыг   /орон сууцны Орчны шинжилгээгээр орон сууцны давуу, сул тал, түрээсийн орлого гэх мэт/ ашигласан энэ тухайгаа шинжээчийн дүгнэлтэд  тодорхой тусгасан  нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2,  8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч нараас шүүхэд  ирүүлсэн “...2 өрөө байр  зарна, 25 саяас” гэх баримт нь  хуульд заасан нотлох баримтын шаардлага  хангаагүйгээс гадна уг 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс доогуур хямд үнэлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын гаргасан “....үүний улмаас үнэлгээний шатанд Жаргалант сум, Жаргалант ............. тоот 30 м2 2 өрөө сууцны үнийг үнэлэхдээ хэрэглэсэн /үнэлгээний аргачлалд/ мэдээллийн эх сурвалж нь тодорхой бус байсан байдлыг харгалзахгүй хариуцагчийн гаргасан тайлбарын хүрээнд дүгнэлт хийж шийдсэн нь хууль шүүхийн өмнө эрх, нотлох баримт шалгуулах эрхийг ноцтой зөрчсөн тул анхан шатны .............ийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны .............ийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/01182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуулын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                          Б.БАТТӨР

                                                                                    Б.ОЮ