Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 35

 

Д..............ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймаг дахь .............

гүйцэтгэх газар, ............. дугааар нээлттэй хорих

ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б..............,

шийдвэр гүйцэтгэгч Ц.............. нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00036 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д..............ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь .............гүйцэтгэх газар, ............. дугааар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.............., шийдвэр гүйцэтгэгч Ц.............. нарт холбогдох,

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Ц.............., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Энхцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Д.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.............. нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 1102 дугаартай шийдвэрээр Э.Буян-Ундрахыг тэжээн тэтгэхээр болсон. Үүний дараа энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Орхон аймаг дахь .............гүйцэтгэх газарт явагдаж эхэлсэн. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад надад мөнгөний хэрэг гараад байна 1.000.000 төгрөг өгчих тэгвэл .............гүйцэтгэх ажиллагааг хаая, би чамтай зууралдаж байх сонирхол алга, би хүүхдээ өөрөө тэжээгээд явчихаж чадна гэдэг зүйлийг хэлсэн. Би тухайн үед нь үнэхээр л мөнгөний хэрэг гарсан бол түүнд энэ мөнгийг нь бүтээж өгье гэж бодоод 1.000.000 төгрөгийг олоод түүнд өгсөн. Д.Энхцэцэг нь мөнгийг аваад Орхон аймаг дахь .............гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрийн хүсэлтээр дуусгавар болгох тухай хүсэлт гаргаж улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг .............гүйцэтгэгчийн 13/33-09 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолоор дуусгавар болгосон. Гэтэл 2019 оны 07 дугаар сард шүүхээс дуудаж тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд танд холбогдуулан гаргасан байна ирж нэхэмжлэлээ ав гэсний дагуу нэхэмжлэлийг эхнэрээрээ авахуулсан. Энэхүү тэтгэлэг нэхэмжилсэн иргэний хэрэгт өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч М.Мэндбаярыг оролцуулсан юм. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг дахь .............гүйцэтгэх газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарсан болохыг олж мэдсэн. .............гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгч нар надад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг надад огт мэдэгдээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг .............гүйцэтгэх тухай хуульд үндэслэн сэргээсэн гэж үзэхгүй байна. Иймд Орхон аймаг дахь .............гүйцэтгэх газар ............. дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай” тогтоол хууль бус тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.............., Ц.............. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1102 дугаар шийдвэрээр Д..............аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж Д.Энхцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож гүйцэтгэх баримт бичгийг 2013 оны 04 дүгээр сарын 29 ний өдрийн 13/55-09 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Тэтгэлэг авагч Д.Энхцэцэг тус газар хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул гүйцэтгэх баримт бичгийг сэргээлгэх талаар хүсэлтийг ирүүлсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг .............гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 заасны дагуу сэргээсэн. Нэхэмжлэгч нь хуулийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү?... гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.............. нь .............гарснаас хойш хүүхдийн тэтгэлэгийн мөнгөө огт төлөхгүй байж байгаад фондын өвс шатаасан хэргээр хорих ялаар шийтгүүлээд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Өвс шатаасан хэргийн хохиролд 7 сая орчим төгрөг төлөх ёстой байсан ба хэрэв төлөхгүй тохиолдолд дахин хорих ял эдлэх асуудал үүссэн тул 1 сая төгрөг өгөөд тэтгэлэгээ түр зогсооё, тэгээд би 7 сая төгрөгөө төлчихөөд хүүхдийн тэтгэлэгээ үргэлжлүүлэн өгье гэж гуйсаар байгаад бичиг хийлгэж аваад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгвар болгосон. Би 1 сая төгрөг авья гэж ер хэлээгүй. Намайг гүтгэж байна... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00036 дугаар шийдвэрээр:

.............гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 30 дугаар зүйлийн 30.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймаг дахь .............гүйцэтгэх газар ............. дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.............., шийдвэр гүйцэтгэгч Ц.............. нарт холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах                     Д..............ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий бүхий болж чадсангүй. Д.Чнибатад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 012-55-18 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор үүсэж улмаар шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явагдсаны дараа буюу 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор дуусгавар болсон. Энэ хугацаанд 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдаж 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн .............гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Уг хуулийн 16 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлүүдийг зааж өгсөн. 16 дугаар зүйлийн 16.1.1.-т төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр, 16.1.3.-т төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор тус тус дуусгавар болгож болгох талаар тусгасан байна. 16.3.-т Энэ хуулийн 16.1.1, 16.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн, төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд энэ үндэслэлээр гомдол гаргах эрхгүй гэж заасан. Хэргийн 16 дахь талд авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, 15 дахь талд авагдсан Д.............., Д.Энхцэцэг нарын тодорхойлолт, 14 дэх талд авагдсан бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн тухай акт, 13 дахь талд авагдсан бэлэн мөнгө хураасан тухай акт, 12 дахь талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсноос үүсэх эрх зүйн үр дагаврыг танилцуулсан тухай тэмдэглэл зэргээс үзвэл төлбөр дуусгавар болж, цаашид энэ талаар гомдол, хүсэлт гаргахгүй байх хүсэл зориг төлбөр авагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхцэцэгт байсан болох нь нотлогддог. Хууль зүйн хувьд буюу .............гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын тухайд ч нэгэнт дууссан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх талаарх эрх зүйн зохицуулалт байхгүй ба харин түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх талаар тодорхой тусгасан байна. Анхан шатны шүүхийн хэрэглэсэн 2017 оны .............гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-т Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх ажиллагаа огт хийгээгүй. .............гүйцэтгэх тухай 2017 оны хуулийн 30 дугаар зүйлд заасныг хэрэглэх нөхцөл тус хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхэд чиглэсэн байтал шийдвэр гүйцэтгэгч нар нь хуулийг буруу хэрэглэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээснийг шүүх мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлээгүй хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00036 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны .............хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагын хангасан байна.

Нэхэмжлэгч Д.............. нь хариуцагч Орхон аймаг дахь .............гүйцэтгэх газар, ............. дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.............., шийдвэр гүйцэтгэгч Ц.............. нарт холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19-58/01 дугаар дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1102 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д..............ыг 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Буян-Ундрахын эцгээр тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн ба шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. .............нь .............гүйцэтгэх газарт хүргэгдэж 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлжээ.

.............гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр .............гүйцэтгэх газарт төлбөр авагч Д.Энхцэцэг нь Д.............. бид хоёр хоорондоо тохиролцож бэлнээр 1 сая төгрөг аваад цаашид хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг хаалгахаар тохиролцлоо гэсэн хүсэлт гаргаснаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Азжаргал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол үйлдэж гүйцэтгэлийн ажиллагааг дууссанд тооцсон байна.

Улмаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр .............гүйцэтгэх газар, ............. дугааар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.............. нь дуусгавар болсон гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 19-5/01 дугаар тогтоолыг төлбөр авагч Д.Энхцэцэгийн хүсэлтийн дагуу гаргаж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх .............гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолд төлбөр авагч Д.Энхцэцэг, төлбөр төлөгч Д.............. нар харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгосон байх ба хүүхдийг 18 нас хүртэл нь дуусгавар болгосон талаар дурдаагүй, .............гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр төлөгч, авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна, тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсноор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох учиртай, тэжээн тэтгүүлэгч насанд хүрээгүй, тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд .............гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.-д заасантай нийцжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд төлбөр авагч Д.Энхцэцэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлт гаргаагүй өөрөөр хэлбэл .............гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2., 29.1.6.-д заасан үндэслэлийн дагуу хүсэлт гаргаагүй тухайн үедээ төлбөр төлөгчтэй тохиролцсон байдлаар хүсэлт гаргасан байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуульд заасан үндэслэлийн дагуу хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй тул .............гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсныг буруутгах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2020/00036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    С.УРАНЧИМЭГ