Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00715

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00715

Э.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/00313 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байрны *** тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Э.Э- нь охин Э.Ц-ий хамт Мик актив нэг ТЗК ХХК-ийн эрх олгосноор Мик ОССК ХХК-тай 201++оны 11 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Эрхийн улсын бүртгэлийн ++ дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байр, ++ тоот хаягт байршилтай, 69,5 м.кв талбай бүхий орон сууцыг 40,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Мик актив нэг ТЗК ХХК байсан бөгөөд тус хөрөнгийг худалдан борлуулах эрхийг МИК ОССК ХХК-д тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 201++оны ***дүгээр сарын 25-ны өдрийн 19/1++дугаар тогтоолоор олгосон байдаг. Э.Э-, Э.Ц- нар нь орон сууцны үнийг бүрэн төлж, 201++оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, ---дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч, Иргэний хуулийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч болсон.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед бусад этгээдийн барьцаанд бүртгэгдсэн тэмдэглэгээ байгаагүй, одоо ч байдаггүй. Өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 585++дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Э-, Э.Ц- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4/2229++дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч +++ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөрт тооцон албадан дуудлага худалдаанд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад оруулахыг мэдэгдсэн. Мөн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч зарагдаагүй бөгөөд орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг явуулах гэж байна.

...585++дугаартай захирамжаас үзэхэд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Э- нь зохигчоор болон гуравдагч этгээдээр орж байгаагүй бөгөөд захирамжид түүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тусгайлан зааж өгөөгүй. Бусдын өмчлөлийн үл хөрөнгөд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна. Иймд +++ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн жагсаалтаас Э.Э-, Э.Ц- нарын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ++ дугаарын бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байр, ++тоотод байршилтай, 69,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хасч, чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 585++дугаартай захирамжаар +++ХХК-аас 752,502,630 төгрөгийг төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34552 тоот албан бичгээр дээрх орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Тус Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 357 дугаартай албан бичгээр **инд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр үүрэг оногдуулсан, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэж хариу ирүүлсэн. Уг баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар +++ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байр, 1, 5, 9, 10, 18, 21, 23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэгдсэн 10 ширхэг орон сууцыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/20, 16301188/21, 16301188/22, 16301188/23, 16301188/24, 16301188/25 дугаартай тогтоолоор барьцаалан хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнийн талаар харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4/224 дугаартай тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд 10 ширхэг орон сууцыг 520,028,460 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан бичгээр талуудад мэдэгдэж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан. Маргаан бүхий орон сууц нь ** ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд 2012 онд барьцаалан, бүртгэгдсэн ба 2014 оны шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд МИК актив нэг ТЗК ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: +++ХХК нь иргэн Б.Отгонбулагтай 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Б.Отгонбулаг нь 83,400,000 төгрөг төлснөөр ...маргаан бүхий ***тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нар 2013 оны 07 дугаар саын 13-ны өдөр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган Эрхийн улсын бүртгэлийн ++ дугаарт бүртгүүлэн өмчлөгч болж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Б.Отгонбулаг нь Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 58,380,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан байна. Мик актив нэг ТЗК ХХК нь баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг бүрдүүлэхдээ банкнуудаас орон сууцны зээлийг багцлан худалдан авдаг бөгөөд Б.Отгонбулагийн зээлийн гэрээний шаардах эрхийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын багцад 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК, Мик актив нэг ТЗК ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан байдаг. Худалдаа хөгжлийн банк ХХК нь Мик актив нэг ТЗК ХХК-тай байгуулсан үйлчилгээний гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчтэй харилцаж, хөрөнгөтэй холбоотой төлбөрийг цуглуулан тусгай зориулалтын компанид шилжүүлэх, бүртгэх, тайлагнах болон хөрөнгөтэй холбоотой бусад үйлчилгээ үзүүлдэг. Б.Отгонбулаг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Худалдаа хөгжлийн банк ХХК нь Мик актив нэг ТЗК ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2017/0018++дугаартай шийдвэрээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкинд олгох, ...барьцаа хөрөнгө буюу Эрхийн улсын бүртгэлийн ++ дугаартай, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байр, ***тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нар орон сууцыг төлбөрт тооцуулан шилжүүлэх хүсэлтийг гаргасан. Мик актив нэг ТЗК ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр маргааны зүйл болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байр, ++тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгч болсон. Мик актив нэг ТЗК нь иргэн Э.Э-тэй 201++оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байр, ++тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий ++ улсын дугаартай орон сууцны өмчлөх эрхийг Э.Э-, Э.Ц- нарт шилжүүлсэн бөгөөд улсын бүртгэлд 201++оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бүртгэл байна. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу Мик актив нэг ТЗК ХХК нь Э.Э-т шилжүүлж байгаа тухайн хөрөнгө нь ** ХХК-ийн барьцаанд байгааг мэдээгүй ба улсын бүртгэлийн лавлагаанд итгэсэн. Барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах нь нэг этгээд бус гурван этгээдийн эрх, ашиг сонирхол давхар хөндөгдөж байна.

Хэрэгт баримтаар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг гаргуулж авсан ба 2021 оны ***дүгээр сарын 30-ны өдрийн 01/747 тоот албан бичигт Улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаартай, Замын-Үүд сумын 1 дүгээр баг, +++ дугаар байрны ...***тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг салгаж бүртгэхдээ **наас зөвшөөрөл авалгүй гэрчилгээ бичиж олгосон гэсэн нь улсын бүртгэлийн алдаатай үйлдэл байх ба уг албан бичиг нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэлтэй +++ дугаар байрны ***тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд өмчлөгч нь +++ХХК гэж бичигдсэн байгаа хэдий ч өмчлөх эрх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу дуусгавар болсон. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Иймд Э.Э- нь улсын бүртгэлийн ++ дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байр, ++тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч мөн тул  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

  4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дорноговь аймгийн, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байр, ***тоотод байрлах, 69,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2020/13214 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Э-ийг эрхийн улсын бүртгэлийн ++ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэрхэн олж авсан талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй. Иргэн Э.Э- өөрийн охин Э.Ц-ий хамтаар МИК актив нэг ТЗК ХХК-с эрх олгосноор МИК ОССК ХХК-тай 201++оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр эрхийн улсын бүртгэлийн ++ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан. Харин МИК актив нэг ТЗК ХХК Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын шүүхийн 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 137/ШШ2017/0018++дугаар шийдвэрийг үндэслэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байдаг. Ийнхүү МИК актив нэг ТЗК ХХК-ийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд буюу зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулан барьцааны зүйл болох Дорноговь аймаг, Замын-Үүд, нэгдүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байр, ++тоот хаягт байрших, 69.5 м.кв орон сууцыг төлбөрт тооцон өмчлөлдөө шилжүүлж авснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2++дүгээр зүйлийн 2++дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгч Э.Э-ийн хувьд ...***тоот орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх байдал нь бусад барьцаалагчийн эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй гэж үзнэ. Учир нь ** ХХК, +++ХХК-ийн нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 21 -ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан хөрөнгөд маргаан бүхий ***тоот орон сууц нэг бүрийн шинжээр тодорхойлогдон багтсан байх ба барьцаалагчийн барьцааны эрх дуусгавар болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байна гэжээ.

Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт дараах үндэслэлээр няцаагдаж байна. Улсын бүртгэлийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эрхийн улсын бүртгэлийн газрын Дорноговь аймгийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 691 дугаар албан бичигт Эрхийн улсын бүртгэлийн ++ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр +++ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн тухай тодорхойлолт бусад холбогдох нотлох баримтыг үндэслэн иргэн Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нарын өмчлөлд, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 01/476 дугаар албан бичиг, 2017 оны 05 сарын 24-ний өдрийн 137/ШШ2017/0018++дугаар шийдвэрээр МИК актив нэг ТЗК ХХК-н өмчлөлд, 201++оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 115 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр Э.Э-, Э.Ц- нарын өмчлөлд тус тус бүртгэсэн. Өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлийн ++ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай хэлцэл бүртгэгдээгүй мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болон уг эд хөрөнгийг битүүмжилсэн тухай бүртгэл бүртгэгдээгүй байгаа болно гэжээ. Үүнээс дүгнэхэд 2013 онд өмчлөх эрх иргэн Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нарт шилжсэн бөгөөд Э.Э-ийн өмчлөлийн эд хөрөнгөд аливаа үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй талаар улсын эрхийн бүртгэлийн газар дээрх хариуг ирүүлсэн.

Барьцааны эрх шилжсэн байдал Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т тус тус заасны дагуу 2013 онд Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нарт өмчлөх эрх шилжсэнээр +++ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болсон. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасан ипотекийн эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхээр зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, барьцааны эрх шилжсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх шилжих ёстой байсан бөгөөд улсын бүртгэлийн газрын тодорхойлолтоор Э.Э-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд үүрэг ногдуулсан тухай бүртгэл орон сууцыг худалдан авах үед болон одоо ч хийгдээгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад эрхийн улсын бүртгэлийн ++ дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нарыг хариуцагч болон бусад этгээдээр татан оролцуулаагүй ба эвлэрлийн захирамжид барьцаа хөрөнгийг тухайлан заагаагүй байдаг. Түүнчлэн хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр баг, 7-р хэсэг, +++-р байр ...нийт 15 ширхэг орон сууцны өмчлөгчөөр +++ХХК бүртгэгджээ. Гэтэл мөн нотлох баримтаар гаргаж өгсөн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд дээрх орон сууцнуудаас зөвхөн 10 орон сууцанд нь хөрөнгийн үнэлгээ хийлгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иймд бусад таван орон сууц болох +++-р байр 07, 22, 29, 43, 48 тоотод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан эсэх, эсхүл хуульд заасан ямар үндэслэлээр ажиллагаа явуулаагүй болох тухай тайлбар, тус нөхцөл байдлыг тодруулах нотлох баримтуудыг гаргуулах" тухай хүсэлтийг 2021 оны 07 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан. Хүсэлтийг шүүгчийн 6832 дугаар захирамжаар хангаж тус 5 ширхэг орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг гаргуулах-аар шийдвэрлэсэн. Тус захирамжийн дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны ***сарын 17-ны өдрийн 4-229/17565 дугаар албан бичиг, хавсралт 3 хуудас баримтыг ирүүлсэн. Үүнээс үзэхэд +++ХХК-ийн өмчлөлийн Ү-0714001871 улсын бүртгэлийн дугаартай Замын-Үүд сумын Нэгдүгээр баг, 7-р хэсэг, +++-р байр 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот нийт 15 ширхэг орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 121/02 тогтоолоор битүүмжилсэн боловч тэдгээрээс 07, 22, 29, 43, 48 тоот нийт 5 ширхэг орон сууцанд цаашид ямар ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал тодорхой болсон. Хариуцагч хариу тайлбартаа эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг дурдсан байх боловч уг үл хөдлөх хөрөнгө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ++ дугаартай орон сууцад ямар хамааралтай болох талаар тайлбар гаргаж, нотлох баримтаар нотлоогүй юм. Өөрөөр хэлбэл +++ХХК-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан маргаан бүхий Ү-0714001871 улсын бүртгэлийн дугаартай 15 ширхэг орон сууцыг оролцуулахгүйгээр бусад нийт 6 ширхэг эд хөрөнгөд ажиллагаа явуулахад **ны 756,352,893 төгрөг төлөх үүрэг болон бусад зардлыг хангалттай төлж барагдуулах юм. Гэтэл ийнхүү өмчлөлийн маргаантай орон сууцыг тэргүүн ээлжинд дуудлага худалдаанд оруулж бусдын өмчлөх эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Э.Э- нь ...++тоот хаягт байрших, 69.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хуульд заасны дагуу олж авсан шударга өмчлөгч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Тухайн орон сууц нь бүхэлдээ нэг гэрчилгээтэй 15 ширхэг орон сууц байсан бөгөөд барилгыг барихын тулд бүхэлд нь барьцаалсан. Иймд барьцааны эрх бүртгэгдсэн байсан тул барьцааны эрхийг үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан. Тус барьцаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хуулийн дагуу явагдаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээдийн гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндсэн дээр олж авсан барьцааны зүйлийн өмчлөх эрх нь МИК актив нэг ТЗК ХХК-д ямар нэгэн эрхийн хязгаарлалтгүйгээр шилжсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн үүнтэй уялдуулан Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болох буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсантай холбоотойгоор +++ХХК-ийн шилжсэн гэх барьцааны эрх дуусгавар болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан өөрийн болон охин Э.Ц-ий өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байрны ***тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч Э.Э- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...МИК актив нэг ТЗК ХХК-ийн эрх олгосноор МИК ОССК ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны үнийг бүрэн төлж, 201++оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ++ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авч, хууль ёсны өмчлөгч болсон. Үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын барьцаанд бүртгэгдсэн тэмдэглэгээгүй, МИК актив нэг ТЗК ХХК нь өмчлөх эрхтэй байсан гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явагдсан бөгөөд хууль зөрчөөгүй гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд МИК актив нэг ТЗК ХХК нь ...тус компани 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр уг орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд өмчлөлдөө шилжүүлэн авч, иргэн Э.Э-тэй 201++оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн гэж тус тус тайлбарлажээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5а. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 585++дугаартай захирамжаар +++ХХК-аас 752,502,630 төгрөг гаргуулан ** ХХК-д олгох, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр барьцаа хөрөнгө болох +++ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаартай бүртгэлтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот орон сууцнуудыг битүүмжилж, хураасан, Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 357 тоот албан бичгээр дээрх орон сууцуудад **ны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан бүртгэл хийсэн талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /1 хх 59-60, 91, 128, 134, 230-234/

5б. Мөн төлбөр төлөгч +++ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг ** ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан байх хугацаанд буюу 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Отгонбулагтай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, маргаан бүхий ***тоот орон сууцыг 83,400,000 төгрөгөөр худалдаж эрхийн улсын бүртгэлийн ++ дугаарт бүртгүүлсэн /2хх-54-62/, уг орон сууцны өмчлөгч Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нар нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 58,380,000 төгрөгийн зээл авч, Мик актив нэг ТЗК ХХК нь Б.Отгонбулагийн зээлийн гэрээний шаардах эрхийг ипотекийн эрхээр баталгаажсан бондын багцад 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан, түүнчлэн зээлдэгч нар зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2017/0018++дугаартай шийдвэрээр Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нараас 58,886,101 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /2хх2-5/

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад талууд барьцаа хөрөнгө болох ***тоот орон сууцыг төлбөртөө тооцон авахаар тохиролцож төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Мик актив нэг ТЗК ХХК-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Замын-Үүд дэх шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/476 тоот албан бичгээр уг орон сууцны өмчлөх эрхийг Мик актив нэг ТЗК ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсний дагуу Мик актив нэг ТЗК ХХК нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. /2хх1-17, 63-75/

Нэхэмжлэгч Э.Э-, охин Э.Ц- нар ньМик актив нэг ТЗК ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 201++оны ***дүгээр сарын 25-ны өдрийн 19/1++дугаартай тогтоолоор эрх олгосны дагуу Мик ОССК ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан, төлбөр 40,500,000 төгрөгийг төлж 201++оны 02 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн ++ дугаарт бүртгэгдэж өмчлөгч болсон үйл баримт тус тус тогтоогджээ. /1хх7-16, 24, 2хх9-18/

6. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр +++ХХК-ийн нэхэмжлэлтэй, ** ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх болон уг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, явуулахаас өмнө буюу 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгч +++ХХК нь ** ХХК-ийн барьцаат зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан тухай болон захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай бүртгэл хийгдсэн хөрөнгө болох маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг иргэн Б.Отгонбулагт худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж, мөн өдөр иргэн Б.Отгонбулаг, А.Мөнхтуяа нар, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Мик актив нэг ТЗК ХХК, 201++оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Э.Э-, Э.Ц- нар Иргэний хуулийн 1***дүгээр зүйлийн 109.3, 110 дугаар зүйлийн 110.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу уг орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн лавлагаа, Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 357 тоот, 2020 оны 691 тоот, 2021 оны 01/747 тоот албан бичгүүд, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, холбогдох баримтуудаас /1хх-8, 74, 131, 217, 2хх-20/ уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, давхар барьцаалсан үйл явдалд шударга өмчлөгч нарыг буруутгах боломжгүй бөгөөд төлбөр төлөгч +++ХХК, Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн буруутай үйл ажиллагаа, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлгээ хийлгэх зэрэг ажиллагаа явуулахдаа шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагдсан барьцаа хөрөнгө бодит байдалд хэний эзэмшил, ашиглалтад байгаа, эрхийн зөрчилтэй эсэхийг нягтлаагүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага хоорондын мэдээллийн болон ажлын уялдаа холбоо хангалтгүй байсан зэрэг байдал нөлөөлсөн болох нь харагдаж байна.

Дээр дурьдсанаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, явуулах үед барьцааны зүйл болох орон сууцны өмчлөх эрх нь шударга өмчлөгч нарт шилжсэн, бодит байдлаар эрхийн зөрчилтэй байсныг шүүх анзааралгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/00313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байрны ***тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбай бүхий орон сууц-ыг хасаж, битүүмжлэлээс чөлөөлсүгэй гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-т олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5++дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11++дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Д.ЦОГТСАЙХАН

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00715

Э.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/00313 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байрны ***тоот хаягт байрлах, 69.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Э.Э- нь охин Э.Ц-ий хамт Мик актив нэг ТЗК ХХК-ийн эрх олгосноор Мик ОССК ХХК-тай 201++оны 11 дүгээр сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Эрхийн улсын бүртгэлийн ++ дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, +++ дугаар байр, ++тоот хаягт байршилтай, 69,5 м.кв талбай бүхий орон сууцыг 40,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Мик актив нэг ТЗК ХХК байсан бөгөөд тус хөрөнгийг худалдан борлуулах эрхийг МИК ОССК ХХК-д тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 201++оны ***дүгээр сарын 25-ны өдрийн 19/1++дугаар тогтоолоор олгосон байдаг. Э.Э-, Э.Ц- нар нь орон сууцны үнийг бүрэн төлж, 201++оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, ---дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч, Иргэний хуулийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч болсон.