Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2022/00313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, ...тоотод оршин суух, Э.Э,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ...байранд байрлах, НШШГГ

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, ...хаягт байрлах, “МИКАН” ХХК,

 

Битүүмжлэгдсэн хөрөнгийн жагсаалтаас үл хөдлөх эд хөрөнгийг хасуулж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Ш, Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
  2. НШШГГ-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн жагсаалтаас үл хөдлөх эд хөрөнгийг хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
  3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Э.Э нь охин Э.Ц-ий хамт “МИКАН” ХХК-ийн эрх олгосноор “МОССК” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Талууд уг гэрээгээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...82 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймгийн ...тоот хаягт байршилтай, 69,5 м.кв талбай бүхий орон сууцыг 40.500.000 төгрөгөөр худалдах , худалдан  авахаар харилцан тохиролцсон

Дээрх гэрээг байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох “МИКАН” ХХК байсан бөгөөд тус хөрөнгийг худалдан борлуулах эрхийг “МОССК” ХХК-д тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 19/19 дугаар тогтоолоор олгосон байдаг.

Э.Э, Э.Ц нар нь орон сууцны үнийг бүрэн төлж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 73...7 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авч, Иргэний хуулийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгч болсон.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах үед бусад этгээдийн барьцаанд бүртгэгдсэн тэмдэглэгээ байгаагүй, одоо ч байдаггүй. Өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан.

НШШГГ-аас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5...9 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Э, Э.Ц нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4/2....9 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч “АЭ” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөрт тооцон албадан дуудлага худалдаанд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад оруулахыг мэдэгдсэн.

Мөн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч зарагдаагүй бөгөөд орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагааг явуулах гэж байна.  

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5...9 дугаартай захирамжаас үзэхэд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Э нь зохигчоор болон гуравдагч этгээдээр орж байгаагүй. Мөн энэхүү захирамжид түүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тусгайлан зааж өгөөгүй.

Хариуцагч нь хариу тайлбартаа Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...71 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд үндэслэн ажиллагаа явуулж байна гэдэг. Энэ үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Ү-07...82 дугаартай орон сууцанд ямар хамааралтай болох нь тодорхойгүй. Бусдын өмчлөлийн үл хөрөнгөд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн... тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд “АЭ” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн жагсаалтаас Э.Э, Э.Ц нарын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...82 дугаарын бүртгэлтэй, Дорноговь аймгийн ... тоотод байршилтай, 69,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хасан, чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5...9 дугаартай захирамжаар “АЭ” ХХК-иас 752.502.630 төгрөгийг төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

НШШГГ-аас Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/3...2 тоот албан бичгээр дээрх орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3..7 дугаартай албан бичгээр ТБинд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр үүрэг оногдуулсан, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэж хариу ирүүлсэн.

Уг баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар “АЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ...тоотуудын хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-07...71 дугаарт бүртгэгдсэн 10 ширхэг орон сууцыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1...8/20, 1...8/21, 1...88/22, 1...8/23, 1...8/24, 1...8/25 дугаартай тогтоолоор барьцаалан хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад ,үнийн талаар харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 4/...4 дугаартай тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг “СЭ” ХХК-иар үнэлүүлэхэд 10 ширхэг орон сууцыг 520.028.460 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан бичгээр талуудад мэдэгдэж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан.

Маргаан бүхий орон сууц нь “ТБ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд 2012 онд барьцаалан, бүртгэгдсэн ба 2014 оны шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “МИКАН” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш, Б.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“АЭ” ХХК нь иргэн Б.О-тай 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, Б.О нь 83.400.000 төгрөг төлснөөр Дорноговь аймаг, ... тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авсан.

Б.О, А.М нар  2013 оны 07 дугаар саын 13-ны өдөр Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...82 дугаарт бүртгүүлэн өмчлөгч болж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

Б.О нь “ХХБ” ХХК-тай2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 58.380.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан байна.

“МИКАН” ХХК нь баталгаат үнэт цаасны хөрөнгийн багцыг бүрдүүлэхдээ банкнуудаас орон сууцны зээлийг багцлан худалдан авдаг бөгөөд Б.О-ийн зээлийн гэрээний шаардах эрхийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын багцад 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “ХХБ” ХХК, “МИКАН” ХХК нарын хооронд байгуулсан “худалдах, худалдан авах гэрээ”-гээр  шилжүүлэн авсан байдаг.

ХХБ нь “МИКАН” ХХК-тай байгуулсан үйлчилгээний гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчтэй харилцаж, хөрөнгөтэй холбоотой төлбөрийг цунлуулан тусгай зориулалтын компанид шилжүүлэх, бүртгэх, тайлагнах болон хөрөнгөтэй холбоотой холбоотой бусад үйлчилгээ үзүүлдэг.

Б.О нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “ХХБ” ХХК нь “МИКАН” ХХК-ийг төлөөлөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2017/0...9 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг ХХБанд олгох, зээлдэгч Б.О, А.М нар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...82 дугаартай, Дорноговь аймаг, ... тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх Б.О, А.М нар  зээлийн төлбөрөө сайн дураар  төлж  барагдуулахаар  Дорноговь аймгийн ...тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий Ү-07...82 улсын дугаартай  орон сууцыг  төлбөрт тооцуулан шилжүүлэх хүсэлтийг гаргасан .

“МИКАН” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр маргааны зүйл болох Дорноговь аймгийн ...тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгч болсон. /хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  нотлогдоно/

“МИКАН” нь Иргэн Э.Э-тэй 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, Дорноговь аймгийн ...тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий Ү-07...82 улсын дугаартай орон сууцны өмчлөх эрхийг Э.Э, Э.Ц нарт шилжүүлсэн бөгөөд Эрхийн улсын бүртгэлд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бүртгэл байна.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу “МИКАН” ХХК нь Э.Эт шилжүүлж байгаа тухайн хөрөнгө нь “ТБ” ХХК-ний барьцаанд байгааг мэдээгүй ба Улсын бүртгэлийн лавлагаанд уг үл хөдлөх эд хөрөнгөд ямар нэгэн үүрэг ногдуулаагүй гэдэгт итгэсэн.

Энэхүү ажиллагааны үр дүнд хэн ашиг хонжоо олоод байна гэвэл “АЭ” ХХК юм. Барьцаатай хөрөнгөө бусдад нуун дарагдуулан шилжүүлсэн үйлдэл нь Б.О, А.М, “ХХБ” ХХК, “МИКАН” ХХК, Э.Э нарт бүгдэд нь хохирол учруулаад байна.  

Барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах нь нэг этгээд бус гурван этгээдийн эрх, ашиг сонирхол давхар хөндөгдөж байна гэж ойлгож байна.

Хэрэгт баримтаар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг гаргуулж авсан ба 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/...7 тоот албан бичигт Улсын бүртгэлийн Ү-07...71 дугаартай, Дорноговь аймгийн ...тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг салгаж бүртгэхдээ “ТБ” ХХК-иас зөвшөөрөл авалгүй гэр[T1] чилгээ бичиж олгосон гэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар Улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй, улсын бүртгэлийн алдаатай үйлдэл байх ба уг албан бичиг нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн Ү-07...71 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн ...тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд өмчлөгч нь “АЭ” ХХК гэж бичигдсэн байгаа хэдий ч өмчлөх эрх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу дуусгавар болсон.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан байгаа. Энэ нь Өмчлөх эрх төдийгүй өмчлөх эрхийн дагалдах бусад эрхийг хамгаалсан зохицуулалт юм.

Иймд Э.Э нь Улсын бүртгэлийн Ү-07...82 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймгийн ...тоотод байрлах, 69,5 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч мөн тул  түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

4 Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...82 дугаарт бүртгэгдсэн, 00073...7 дугаар  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ”, Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...82 дугаарт бүртгэгдсэн  00...4 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, “МИКАН” ХХК-ийн Төлөөлөн удирдан зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1./.9 дугаар тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хур” системээс авсан хуулийн этгээдийн лавлагаа, “МИКАН” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, Э.Э-ээс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “ХХБ” ХХК-д 39.690.000 төгрөг төлсөн баримт, НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ..6 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, тус газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4/2....9 дугаартай албан тоот, Дорноговь аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6...1 тоот албан бичиг, Дорноговь аймаг Замын Үүд сумын Сүлд багийн ажлын албаны 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 4...3 тоот албан бичиг зэрэг бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. /1 дүгээр х.х-ийн 5-31 тал/

 

5. Хариуцагч НШШГГ-ын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хариу тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5...9 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 9....8 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай“ захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 8...9 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг гаргаж өгсөн. /1 дүгээр х.х-ийн 57-61 тал/

 

6. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШЗ2021/0....6 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-аас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5...9 дугаар” Зохигчийн эвлэрлийг баталж, хэрийг хэрэгсэхгүй болгох тухай”захирамжийн дагуу явуулж байгаа гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг. /1 дүгээр х.х-ийн 89-139 тал/

 

7. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШЗ2021/0...2 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Э.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн38дугаар зүйлийн 38.6-д зааснаар Дорноговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс шүүхийн журмаар бүрдүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...82, Ү-07...71 дугаар бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийн талаарх лавлагаа, хувийн хэрэг, холбогдох бусад нотлох баримтууд байна. /1 дүгээр х.х-ийн 201-250 тал, 2 дугаар хавтас хэргийн 1-87 тал/

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн хүсэлтээр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “МИКАН” ХХК-ийг татан оролцуулах тухай хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШЗ2021/1....0 дугаартай захирамж гарсан байна. /2 дугаар хавтас хэргийн 96-103 тал/

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “МИКАН“ ХХК-ийн хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “МИКАН” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21/13 дугаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай“ тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21...7 тоот итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн. /2 дугаар хавтас хэргийн 111-116 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж  үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Э.Э, хариуцагч НШШГГ-тхолбогдуулан орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...“МОССК” ХХК /одоо “МИКАН” ХХК/-тай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ байгуулж, Дорноговь аймгийн ...тоотын 69,5 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 40.500.000 төгрөгөөр худалдан авч 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...82 тоот бүртгэгдэн 00073...7 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Үл хөдлөх эд хөрөнгө нь бусад этгээдийн барьцаанд бүртгэгдсэн тэмдэглэгээ орон сууцыг худалдан авахад болон одоо ч байхгүй. “МОССК“ ХХК болон “МИКАН” ХХК-иас улсын бүртгэлийн лавлагаа гаргуулж, уг хөрөнгийг шалгахад ямар нэгэн барьцааны эрх бүртгэлгүй, ”МИКАН” ХХК өмчлөх эрхтэй байсан ...тоот орон сууцны өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан“ гэж тодорхойлж байна.

 

2. Харин хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, тус ажиллагаа хууль зөрчөөгүй“ гэх үндэслэлээр хариу тайлбар гарган, татгалзан маргаж байна.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “МИКАН” ХХК-ийг татан оролцуулж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэж заасан. 

 

Хэргийн оролцогчид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэх асуудлаар маргаж байгаа болно.

 

  1. Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

  4.1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5...9 дугаартай захирамжаар “АЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ТБ” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлах, зээлийн хүүг зогсоох, зээлийг эгүүлэн татуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 752.502.630 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс цуцлан, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоон, зээлийн гэрээний үүрэгт 752.502.630 төгрөгийг “АЭ” ХХК төлөх, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1 дүгээр х.х-ийн 59-60 тал/

4.2. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэнэ.

Төлбөр төлөгч “АЭ” ХХК нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төлбөр авагч “ТБ” ХХК-ийн хүсэлтээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 8...9 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ. /1 дүгээр х.х-ийн 91 тал/

Хариуцагч НШШГГ нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох “АЭ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-07...71 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, ....тоотуудын орон сууцуудыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, хураажээ. /1 дүгээр х.х-ийн 128, 134 тал/

Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...71 дугаарт бүртгэлтэй, ...тоотуудын орон сууцанд “ТБ” ХХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдсэн тухай албан бичгийг хариуцагч НШШГГ-т хүргүүлсэн байна.

Тодруулбал, “АЭ” ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “ТБ” ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 980.000.000 төгрөг зээлэхдээ, дээрх орон сууцуудыг барьцаалж, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1 дүгээр х.х-ийн 230-234 тал/

4.3. Маргааны зүйл болох Дорноговь аймгийн ...тоотод байрлах 69,5 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгч “АЭ” ХХК нь “ТБ” ХХК-иас 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 980.000.000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээл авахдаа, зээлийн гэрээний гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...71 дугаарт бүртгэгдсэн, 808,8 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба эдгээр барьцаа хөрөнгө дотор нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй болсон ...тоотын орон сууц багтсан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Төлбөр төлөгч “АЭ” ХХК нь маргаан бүхий байрыг барьцаалан “ТБ” ХХК-иас зээл авсан байх хугацаандаа буюу 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.О-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх байрны ...тоот орон сууцыг 83.400.000 төгрөгөөр худалдаж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-07...82 дугаарт бүртгүүлсэн байна.          

          Улмаар ...тоот орон сууцны өмчлөгч болсон Б.О, А.М нар “ХХБ” ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, тус орон сууцыг барьцаалан 58.380.000 төгрөгийн зээл авчээ. /2 дугаар х.х-ийн 2-5 тал/.

4.4. Зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотойгоор зээлдүүлэгч “ХХБ” ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 189 дугаартай шийдвэрээр Б.О нараас 58.886.101 төгрөг гаргуулж, “ХХБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /2 дугаар х.х-ийн 3-5 тал/

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад талууд барьцаа хөрөнгө болох ...тоот орон сууцыг төлбөртөө тооцон авахаар тохиролцсон байх бөгөөд төлбөр авагч “ХХБ” ХХК нь барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “МИКАН” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргасан байна. /2 дугаар х.х-ийн 1-17 тал/

       4.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Замын-Үүд дэх Шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/476 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх тухай” албан бичгээр ...09 тоотод байрлах орон сууцны өмчлөх эрхийг “МИКАН” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ. /2 дугаар х.х–ийн 19-23, 65 тал/

          Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4-т зааснаар барьцааны зүйлийн өмчлөх эрх барьцаалагчид шилжсэнээр барьцааны эрх дуусгавар болно.

          “ХХБ” ХХК нь Б.О-ийн орон сууцыг шилжүүлэн авахаар өөрийн барьцааны эрхийг дуусгавар болгон өмчлөгчийн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан захиран зарцуулах эрхийн хүрээнд “МИКАН“ ХХК-д, “МИКАН” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг Э.Эт нарт тус тус шилжүүлсэн байна.

          Нэхэмжлэгч Э.Э-ийн хувьд Дорноговь аймгийн ...тоот орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх байдал нь бусад барьцаалагчийн эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй гэж үзнэ.

Учир нь “ТБ” ХХК, “АЭ” ХХК-ийн нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан хөрөнгөд маргаан бүхий ...тоот орон сууц нэг бүрийн шинжээр тодорхойлогдон багтсан байх ба барьцаалагчийн барьцааны эрх дуусгавар болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан  нотлох баримтаар бүрэн  тогтоогдохгүй байна.

4.6. Мөн шүүхийн журмаар Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, холбогдох баримтуудыг гаргуулж авсан. /1 дүгээр х.х-ийн 217-250 тал, 2 дугаар х.х-ийн 1-87 тал/

Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/....7 тоот албан бичигт “Улсын бүртгэлийн Ү-07...71 дугаартай ...тоотуудад байрлалтай үл хөдлөх эд хөрөнгөөс Улсын бүртгэлийн Ү-07...82 дугаартай ... тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг салгаж бүртгэхдээ “ТБ” ХХК-иас зөвшөөрөл авалгүй гэрчилгээ бичиж олгосон байна. Улсын бүртгэлийн Ү-07...71 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрх гэрчилгээ нь “ТБ” ХХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №...3 тоот барьцаанд хадгалагдаж байсан тул ...тоотыг хасалт хийж гэрчилгээ бичиж олгоогүй...“ гэжээ. /1 дүгээр х.х-ийн 75, 217 тал/

Барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болдог бөгөөд нэхэмжлэгч Э.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсноор барьцаалагч “АЭ” ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх боломжгүй юм.

Тодруулбал, ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй.

Иймд “ТБ” ХХК-ийн барьцааны эрх хэвээр байгаа тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдуулан эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг НШШГГ явуулсныг буруутгах үндэслэл хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч НШШГГ-т холбогдох орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэрийг хянан шийдвэрлэсэн болно. /2 дугаар х.х-ийн 121, 123 тал/

 

6. Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-тхолбогдох Дорноговь аймгийн, ...тоотод байрлах, 69,5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2020/1....4 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай“ захирамжаар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ЦЭНГЭЛ

 

 


 [T1]Гээ  бичиж олсо