Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2022/00050

Д.............ын нэхэмжлэлтэй,

хариуцагч ............ ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2022/00224 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ ТӨҮГ-т холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны цалин 41.033.177 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д............., түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д............., түүний өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.............ын гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

............ ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Маркетинг чанарын албанд чанарын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020.07.02-ны өдөр ажлаас хууль бусаар халагдсан ба Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн ............ тоот магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021.06.17-ны өдрийн 001/ХТ2021/00............ тоот тогтоолоор ажилд эгүүлэн тогтоогдсон. Ингээд ............ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2021.10.26-ны өдрийн Б/............ тоот тушаалаар ............ ТӨҮГ-ын Барилга засварын цехийн Маркетинг чанарын албанд чанарын мэргэжилтнээр эгүүлэн ажилд тогтоосон. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн ............ тоот магадлалаар ажилгүй байсан хугацааны цалинг 2020.07.02-ноос 2020.10.26 хүртэлх хугацааны буюу 3 сар 18 хоногийн цалин 9.511.639 төгрөгийг тогтоон олгохоор шийдвэрлэсэн. Иймд ажилд эгүүлэн тогтоолгосон тушаал гарах хүртэл хугацааны цалин хөлс болох 2020.10.26-аас 2021.10.26-ны хугацааны цалин хөлс 29.031.648 төгрөг, энэ хугацаанд нэмэгдэл бүх ажилчдын цалин 2 удаа буюу 2020 оны 7 сар болон 2021.07 сард 10 хувь нэмсэн /3.701.529 төгрөг/, урамшуулал /энэ хугацаанд бүх ажилчдын цалин 2 удаа буюу 2020 оны 8 сард 1.500.000 төгрөг болон 2021.07 сард 100.000 төгрөг урамшуулал/ 2.500.000 төгрөг, 13 дахь цалин 1.500.000 төгрөг, 2020 оны ээлжийн амралтын мөнгө 4.300.000 төгрөг нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 41.033.177 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяагийн тайлбар, татгалзал, түүний агуулга:

Нэхэмжлэлийн бусад шаардлага болох нэмэгдэл 3.701.529 төгрөг, урамшуулал 2.500.000 төгрөг, 13 дахь сарын цалин 1.500.000 төгрөг, 2020 оны ээлжийн амралтын олговор 4.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэмэгдэл 3.701.529 төгрөгийн хууль зүйн үндэслэл болон санхүүгийн тооцоо тодорхойгүй байх бөгөөд ............ ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэхэд нэхэмжлэгч Д.............ын үндсэн цалин нэмэгдсэн болох нь түүний цалингийн хуудсаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдэл гэх 3.701.529 төгрөгийг олгох үндэслэлгүй байна. ............ ТӨҮГ-ын Цалин хөлсний тухай журамд үйлдвэрийн газрын болон тухайн бүтцийн нэгжийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамт олон, ажилтны оруулж буй хувь нэмэр, ажлын гүйцэтгэл, үр дүн, идэвх зүтгэлийг бодитоор үнэлж, ажилтнуудыг идэвхжүүлэх зорилгоор сар бүрийн ажлын үр дүнгийн урамшуулал, жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Д............. нь 2020, 2021 онд үйлдвэрийн газарт биечлэн ажил, үүрэг гүйцэтгээгүй, түүний ажлын үр дүнг үнэлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан урамшуулал болон 13 дахь сарын цалинг нөхөн олгох үндэслэлгүй байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолоор 2021 онд төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй, аливаа зардал гаргахгүй, хэмнэлт хийхийг даалгаснаар тус үйлдвэрийн газар нь 2021 онд энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2.500.000 төгрөгийн шагнал, урамшуулал олгогдоогүй байна. Нэхэмжлэгч Д............. нэхэмжлэлдээ 2020 оны ээлжийн амралтын олговор 4.300.000 төгрөг олгуулахаар шаардсан байна. Нэхэмжлэгч Д.............ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан урамшуулал 2.500.000 төгрөг, нэмэгдэл 3.701.529 төгрөг, 13 дахь сарын цалин 1.500.000 төгрөг, 2020 оны ээлжийн амралтын олговор 4.300.000 төгрөгийн хууль зүйн үндэслэл болон санхүүгийн тооцоо тодорхойгүй байх тул эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү хариу тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвлэрэн хэлэлцэх саналыг хариуцагчид хүргүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасныг баримтлан ............ ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 31.531.648 төгрөг гаргуулан Д.............т олгож, нэхэмжлэлээс 9.501.529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 116 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ............ ТӨҮГ-с улсын тэмдэгтийн хураамжаар 315.608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.............т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Уламбатаар, түүний өмгөөлөгч Х.Оюунбат нар шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

............ ТӨХК -ийн ерөнхий захирлын 2020.05.25-ны А/243 тоот тушаалаар Ажилтнууд цалинг нэмэгдүүлэх ахмадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор цалин хөлсийг 10 хувь ,15 хувиар нэмэгдүүлсэн. Уг нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байхад баримтгүй гэж нэмэгдэл цалин хөлс 3.701.529 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Д............. нь сарын дундаж цалин хөлс 2.467.687 төгрөг үүнийг 10 хувиар сар бүрээр тооцвол 246.768 төгрөг нийт 15 сараар тооцож 3.701.529 төгрөг нэхэмжилсэн билээ. Гэтэл уг сар бүрийн нэмэгдсэн цалинг нотлох баримтгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Д............. нь жил бүр 13 дахь сарын цалинг авдаг байсан бөгөөд 2020 оны 3.000.000 төгрөг олгохоос олгоогүй бөгөөд үүнээс 1.500.000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохдоо яаж тооцоолсон нь яагаад ийм хэмжээтэй гарсан зэрэг нотлогдохгүй байна гэж шийдвэрлэсэн. Хэрэгт Ерөнхий захирлын 2019.12.13-ны өдрийн ............ ТӨҮГ -ийн цалин хөлсний тухай журам болон Ерөнхий захирлын 2019.12.26-ны өдрийн ............ ТӨҮГ -ийн ажлын үр дүнг үнэлэх урамшуулах аргачлал, 2019.12.25-ны өдрийн 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ зэрэг нотлох баримтуудыг анхаарч үзсэнгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2022/00224 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын 9.501.529 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтын хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяа давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Нэмэгдүүлсэн цалин хөлс 3.701.529 төгрөг гаргуулах гомдлын тухайд:...Д.............ын 2020 оны 04, 05, 06 дугаар саруудын цалингийн хуудаснаас үзвэл, түүний үндсэн цалин 1.760.000 төгрөг байсныг 15 хувиар нэмэгдүүлж 2.024.000 төгрөг болсноор нэхэмжлэгч 15 хувиар нэмэгдүүлсэн цалин авч байсан нь тогтоогдсон бөгөөд шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу нэхэмжлэгчийн үндсэн цалинг 15 хувиар нэмэгдүүлсэн цалингаас дундаж цалин хөлсийг тодорхойлж, ажилгүй байсан хугацаагаар тооцон нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Ерөнхий захирлын 2020 оны А/243 дугаар тушаалаар дундаж цалин хөлсийг нэмэгдүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл, “............” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны А/243 дугаар тушаалаар ажилтны дундаж цалин хөлсийг бус үндсэн цалинг нэмэгдүүлсэн бөгөөд шүүх нэмэгдүүлсэн цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тодорхойлсон байхад дундаж цалин хөлсийг дахин 10 хувиар нэмэгдүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Биечлэн ажил үүрэг гүйцэтгээгүй бусад хугацаанд урамшуулал авахаар, ямар ч нотлох баримтгүйгээр 1.500.000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Давж заалдах гомдолд дурдсан Цалин хөлсний тухай журам, Ажлын үр дүнг үнэлэх. урамшуулах аргачлал болон үйлдвэрийн газрын Хамтын гэрээнд Д.............т 1.500.000 төгрөгийн урамшуулал олгохоор заагаагүй тул 13 дахь сарын цалин гэх үндэслэлээр нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч 2019 оны ээлжийн амралтын олговорт 2.500.000 төгрөг авсан байх боловч 2020 оны ээлжийн амралтын олговрыг ямар үндэслэл, шалтгаанаар 4.300.000 төгрөг болгон нэхэмжилж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127,1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно”, Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3, 2.3,5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтанд дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасан. Дээрх зохицуулалтууд нь ажил олгогчийн шийдвэрийн улмаас ажилгүй байсан ажилтанд ажилгүй болохоос өмнөх 3 сарын хугацаанд авч байсан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллын дунджийг /дундаж цалин хөлс/ ажилгүй байсан хугацаагаар тооцоолон нөхөн олгох зорилготой байх тул дундаж цалин хөлсийг дахин нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээс хамаарч олгодог шагнал, урамшуулал зэргийг хийсвэрээр тооцож, нэмж олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч 2020 оны 07 сард 1.500.000 төгрөг, 2021 оны 07 сард 1.000.000 төгрөгийн урамшуулал олгосон гэж маргадаг. Тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2020 оны 07 сарын 08-ны өдрийн А/330 дугаар тушаалаар нийт ажилтнуудад олгосон 500.000 төгрөгийг нэхэмжлэгч авсан болох нь түүний 2020 оны 07 дугаар сарын цалин хуудсаар нотлогддог. Харин дээр дурдсан 2.500.000 төгрөгийн урамшуулал олгосон гэх нэхэмжлэл баримтуудаар нотлогдоогүй тул анхан шатны шүүх энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо энэ талаар дурдаагүй, үйлдвэрийн газрын ажилтнуудад 2.500.000 төгрөгийн урамшуулал олгосон гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

         1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Д.............ын гаргасан    “...9.501.529 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтыг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэв.

         2. Нэхэмжлэгч Д............. “Ажилгүй байсан хугацааны цалин 41.033.177 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Золзаяагийн “...Д.............ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан урамшуулал 2.500.000 төгрөг, нэмэгдэл 3.701.529 төгрөг, 13 дахь сарын цалин 1.500.000 төгрөг, 2020 оны ээлжийн амралтын олговор 4.300.000 төгрөгийн хууль зүйн үндэслэл болон санхүүгийн тооцоо тодорхойгүй байх тул эдгээр шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

        3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас  ажилгүй байсан хугацааны цалин –29.031.648 төгрөг, ээлжийн амралт –2.500.000 төгрөг, бүгд 31.531.648 төгрөгийг хариуцагч ............ ТӨҮГ-аас гаргуулж, үлдэх 9.501.529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийсэн байна.

         4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д............. нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ажил олгогчийн  Б/918 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах тухай иргэний хэргийг Давж заалдах шатны шүүхийн  2020.10.26-ны өдрийн № ............ дугаар магадлалаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 18 хоногийн цалин олговор 9.511.639 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

          5. Дээрх шүүхийн шийдвэрийн үндсэн дээр нэхэмжлэгч Д.............ыг ажил олгогч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/............ дугаар тушаалаар урьд эрхэлж  байсан ажилд нь эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар зохигч маргаагүй, энэ үйл баримт тогтоогдсон тул ажил олгогч нэхэмжлэгчид ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  олговрыг олгох үүрэгтэй.

         6. Ажилтанд олгох  олговрыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 2020.7.02-ны өдрөөс эхлэн 2020.10.26-ны өдөр хүртэлх  хугацаагаар  тооцож,  ажил олгогчоос 9.511.639 төгрөг гаргуулсан тул  анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 2.493.892 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т нийцсэн байна.

         7. Хэргийн оролцогчид нь өөрийн шаардлага ба татгалзлын  үндэс болж байгаа байдлын  талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэр гаргана.

         8. Хэдийгээр нэхэмжлэгч цалин хөлс 2 удаа нэмэгдсэн гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж байгаа ч “...урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээ”-г  Давж заалдах шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн № ............ дугаар  магадлалд зааснаас өөрөөр тодорхойлох нөхцөл бий болоогүй гэж шүүх үзэж нэхэмжлэлийн шаардлагаас  цалингийн нэмэгдэл 3.701.529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

          9. Нэхэмжлэгч ээлжийн амралтын хоног болон амралын цалингийн хэмжээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, ажил олгогчоос тухайн жилд бүтэн ажилласан ажилтнуудад үйлдвэрийн болон санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр ажилтнуудад урамшуулал, 13 дах сарын цалинг  олгох эсэх асуудлыг жилийн эцэст шийдвэрлэдэг тул шүүхээс урамшуулал 2.500.000 төгрөг, амралтын цалингийн зөрүү 1.800.000 төгрөг /4.300.000-2.500.000/, 13 дахь сарын цалин 1.500.000 төгрөгийг тус тус ажил олгогчоос гаргуулах боломжгүй юм.

         10. Шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэж нэхэмжлэлийн шаардлагаас нийт 9.501.529 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

        11. Нэхэмжлэгч Д.............ын шүүхэд гаргасан “...9.501.529 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалтын хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2022/00224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д............., түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Д............., түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ