Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 359

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: З.Энхжаргал;

шүүгдэгч: Н.Дэнсмаа, Г.Үнэнбат, Б.Мөнхзул, тэдгээрийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг;

шүүгдэгч: С.Нурболат, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам;

шүүгдэгч: Б.Буяндалай, түүний өмгөөглөгч Ц.Амар;

шүүгдэгч: Ч.Өлзийбат, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин;

шүүгдэгч: Х.Лхагважаргал, Э.Энхбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Д.Батбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллаххаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Норжмаагийн Дэнсмаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ганбатын Үнэнбат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярдалайгийн Мөнхзул, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Семсерхааны Нурболат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимэдцэрэнгийн Өлзийбат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батсуурийн Буяндалай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрхэмбаатарын Энхбаатар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэлбаатарын Лхагважаргал нарт холбогдох 201725020584 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1960 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотын Гаалийн газарт гаалийн байцаагч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 17-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, МЮ60100505 регистерийн дугаартай, Москотин овогт Норжмаагийн Дэнсмаа,

 

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 17-42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЖЕ84040670 регистерийн дугаартай, Боржигон овогт Ганбатын Үнэнбат,

 

3. Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 17-42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РЭ82100961 регистерийн дугаартай, Даян дээрхи овогт Баярдалайгийн Мөнхзул,

 

4. Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 18-22 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, УЮ87122711 регистерийн дугаартай, Шеручи бахат овогт Семсерхааны Нурболат,

 

5. Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 13-408 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ИЭ84091511 регистерийн дугаартай, Савхжожоогийнхон овогт Чимэдцэрэнгийн Өлзийбат,

 

6. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, 21 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РЭ92110339 регистерийн дугаартай, Шарнууд овогт Батсуурийн Буяндалай,

 

7. Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Газрын урлан” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Давхар 1-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ч381040911 регистерийн дугаартай, Гүнээхэн овогт Эрхэмбаатарын Энхбаатар,

8. Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Дорно дахины уламжлалт анагаах ухаан” эмнэлэгт эмч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10-35 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ИН93021004 регистерийн дугаартай, Урьдынхан овогт Хүрэлбаатарын Лхагважаргал.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Норжмаагийн Дэнсмаа нь 2001 оноос 2017 оны 2 дугаар сарыг хүртэл хугацаанд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон химийн хорт, аюултай бодисыг /мөнгөн ус/ хууль бусаар хадгалсан,

яллагдагч Ганбатын Үнэнбат нь яллагдагч Б.Мөнхзултай бүлэглэн 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон химийн хорт, аюултай бодисыг /мөнгөн ус/ хууль бусаар хадгалсан, яллагдагч С.Нурболат, Ч.Өлзийбат нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул худалдааны төвийн хойд талд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон химийн хорт, аюултай бодисыг /мөнгөн ус/ хууль бусаар бусдад худалдахыг завдсан,

яллагдагч Баярдалайгийн Мөнхзул нь яллагдагч Г.Үнэнбаттай бүлэглэн 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон химийн хорт, аюултай бодисыг /мөнгөн ус/ хууль бусаар хадгалсан,

яллагдагч Семсерхааны Нурболат нь яллагдагч Г.Үнэнбат, Ч.Өлзийбат нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул худалдааны төвийн хойд талд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон химийн хорт, аюултай бодисыг /мөнгөн ус/ хууль бусаар бусдад худалдахыг завдсан,

яллагдагч Чимэдцэрэнгийн Өлзийбат нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Хьюндай Аксент маркийн 8322 УБЦ улсын дугаартай автомашинаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Мандал овоо 17-42 тоот хашаанаас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул худалдааны төвийн хойд талд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон химийн хорт, аюултай бодисыг /мөнгөн ус/ хууль бусаар тээвэрлэсэн, мөн яллагдагч Г.Үнэнбат, С.Нурболат нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул худалдааны төвийн хойд талд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон химийн хорт, аюултай бодисыг /мөнгөн ус/ хууль бусаар бусдад худалдахыг завдсан,

яллагдагч Батсуурийн Буяндалай нь яллагдагч Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул худалдааны төвийн хойд талд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон химийн хорт, аюултай бодисыг /мөнгөн ус/ хууль бусаар бусдад дамжуулсан,

яллагдагч Эрхэмбаатарын Энхбаатар нь яллагдагч Б.Буяндалай, Х.Лхагважаргал нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул худалдааны төвийн хойд талд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон химийн хорт, аюултай бодисыг /мөнгөн ус/ хууль бусаар бусдад дамжуулсан,

яллагдагч Хүрэлбаатарын Лхагважаргал нь яллагдагч Э.Энхбаатар, Б.Буяндалай. нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саруул худалдааны төвийн хойд талд Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон химийн хорт, аюултай бодисыг /мөнгөн ус/ хууль бусаар бусдад дамжуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дэнсмаа мэдүүлэхдээ: Энэ мөнгөн ус гэх зүйлийг манай нөхөрт Батсайхан гэж хүн өгсөн байдаг. Би энэ хугацаанд Монгол Улсыг тойрч ажиллаж явсан. Энэ бүх асуудалд оролцож байгаагүй. Намайг хөдөө ажиллаж байх хугацаанд манайх байраа түрээсэлдэг байсан. Жилдээ 1 удаа амардаг байсан. Тэр үедээ ирж амьдардаг байсан. Сүүлд 2017 онд Сэлэнгэ аймагт ажиллаж байхад манай нөхөр байраа түрээслэх болоод гэрийнхээ хэрэглэхгүй болсон эд зүйлийг хашаа байшинд аваачиж тавьсан байсан. Тэр дунд төмөр хайрцагтай зүйл явсан байсан. Энэ талаар тухайн үед нь би мэдээгүй учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Нөхөртэйгээ хамт амьдардаг мөн эдгээр хүмүүс нь манай хамаатан учраас давхар энэ хэрэгт холбогдож байгаад харамсалтай байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Үнэнбат мэдүүлэхдээ: Манай хадмын талын хүргэн ах манайд эд зүйлээ авч ирж тавьсан. Тэр дотор нь нэг баллонтой зүйл байсан. Манай 2 найз манайхаар орж гарч байхдаа уг зүйлийг харсан. Тэгээд нэг өдөр манайд ирээд “энийг чинь хүнд үзүүлье” гэсэн. Тэгэхээр нь би “хүний юмыг алдчих вий” гэж бодоод дагаад явсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхзул мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сард манай хүргэн ах байраа түрээслэх болоод манай хашаанд “хэдэн зүйл авч ирж тавья” гэсэн. Авч ирсэн зүйлүүд дунд нь нэг савтай зүйл байсан. Тухайн үед  юу гэдгийг нь мэдээгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Буяндалай мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сард Энхбаатар ахтай хороололд тааралдсан. Тухайн үед надаас “мөнгөн ус олдох уу” гэж асуусан. “Хэрэв олдвол 500.000 төгрөг өгнө шүү” гэж хэлсэн. Би хайж сурагласан. Нэг өдөр Өлзийбаттай уулзаж байгаад энэ талаараа хэлтэл “хайж сураглаж үзье” гэсэн. Удалгүй 03 дугаар сарын 07-ны өдөр над руу залгаж “миний танилд мөнгөн ус байна. Мөнгөн ус авах хүнтэйгээ холбож өгөөч” гэсэн. Бид нар “Арвай үндэс” дээр уулзахаар тохиролцсон. Гэвч хоорондоо тохиролцож чадалгүй салцгаасан. Маргааш нь Энхбаатар ах над руу залгаад “нөгөө хүмүүс чинь зарах юм уу, би мөнгөө олчихлоо” гэсэн. Тэгээд бид нар “Саруул” худалдааны төвийн хажууд уулзсан. Мөнгөн усаа гаргаж иртэл цагдаа нар ирсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбаатар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Лхагважаргал мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нурболат мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Буруугаа хүлээж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Өлзийбат мэдүүлэхдээ:  Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэг зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-4, 05-09/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12/, Нийслэлийн аврах 105 дугаар ангид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 10/, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн /1хх-ийн 16/, Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны тодорхойлолт /1хх-ийн 18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/075 дугаартай дүгнэлт /1хх-ийн 20-30/, шинжээч В.Мөнхжаргалын мэдүүлэг /1хх-ийн 31/, “Damno” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан (Ч.Өлзийбатын эзэмшлийн “Хьюндай Аксент” маркийн автомашины) /2хх-ийн 54/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 171/, Г.Үнэнбатын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 105-108, 174/, Э.Энхбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 113-116, 176/, Ч.Өлзийбатын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 118-120, 173/, С.Нурболатын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 123-126, 182, 2хх-ийн 28-29/, Б.Буяндалайн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 127-128, 178/, Х.Лхагважаргалын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 129-138, 179/,  Н.Дэнсмаагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 180/, Б.Мөнхзулын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 181/, гэрч Ж.Дамбадаржаагийн мэдүүлэг /1хх-ийн 157/, Б.Мөнхзулын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 159/, Л.Пүрэвбазарын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 164-165/, Н.Дэнсмаагийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 100/, Б.Мөнхзулын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 159/, Г.Үнэнбатын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 68/, С.Нурболатын яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 76/, Э.Энхбаатарын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 80/, Г.Бямбасүрэнгийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 83-84/, Б.Буяндалайгийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 88/, Ч.Өлзийбатын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 96/, Х.Лхагважаргалын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 92/, гэрч А.Батсайханы мэдүүлэг /1хх-ийн 241-242/, гэрч А.Ариунбатын мэдүүлэг /1хх-ийн 24/, Сэлэнгэ аймаг дахь Монгол банкны 2000 оны 09 дүгээр сарын 11-ний 44/123 дугаартай албан бичгийн хуулбар /1хх-ийн 140/, Сэлэнгэ аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт /1хх-ийн 141/, Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийн хуулбар /1хх-ийн 142-143/,  Автомашин техникийн үнэлгээний тайлан /2хх-ийн 55/, шүүгдэгч нарын оршин суух хаягийн лавлагаанууд /2хх-ийн 58-65/, Л.Пүрэвбазарын нас барсны бүртгэлийн гэрчилгээ /2хх-ийн 115/, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаартай “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 116-118/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

     

Шүүх хуралдаанаар хэргийн талаар дараах байдлыг тогтоов.

 

А.Батсайхан нь 1998 онд Л.Пүрэвбазар, Н.Дэнсмаа нарын үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавьж зээл авсан. А.Батсайхан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй учир Л.Пүрэвбазар, Н.Дэнсмаа нарын үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт хураасан байна. 2001 онд А.Батсайхан нь Л.Пүрэвбазартай уулзаж урьдны өр төлбөрийн нөхөн төлбөрт төмөр савтай (баллонтой) мөнгөн усыг түүнд өгсөн. Л.Пүрэвбазар уг мөнгөн усыг гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 17-4 тоотод авчирж хадгалсан. Л.Пүрэвбазар, Н.Дэнсмаа нар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 17-4 тоот орон сууцыг бусдад хөлслөх болсон тул байраа суллаж зарим эд зүйлээ, үүн дотор баллонтой мөнгөн усыг 2017 оны 02 дугаар сард өөрийн хамаатан Б.Мөнхзул, Г.Үнэнбат нарын гэрт аваачиж тавьсан байна. Мөнгөн ус нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис мөн болно.

 

Х.Лхагважаргал нь “Бямбаа” гэгчид мөнгөн ус олж өгөхөөр “мөнгөн ус худалдаж авах хүн байна, зарах хүн байна уу” гэж Э.Энхбаатарт хандсан. Э.Энхбаатар нь цааш “мөнгөн ус зарах хүн байна уу” гэж Б.Буяндалайд хандсан. Г.Үнэнбат нь найз С.Нурболатаар дамжуулан Ч.Өлзийбаттай холбогдон гэртээ хадгалж байсан мөнгөн усыг зарахаар болсон тул Б.Буяндалай Ч.Өлзийбаттай холбогдон “мөнгөн ус зарах хүн” олсон.

 

Ингээд Х.Лхагважаргал, Э.Энхбаатар, Б.Буяндалай нар “Бямбаа” гэгчид мөнгөн ус олж өгөн дундаас нь мөнгө авахаар, Г.Үнэнбат, С.Нурболат, Ч.Өлзийбат нар “мөнгөн ус” зарахаар харилцан тохиролцож, Г.Үнэнбат, С.Нурболат, Ч.Өлзийбат нар “мөнгөн усыг” Ч.Өлзийбатын автомашинаар тээвэрлэн зөөж 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Саруул” худалдааны төвийн орчим дээрх хүмүүс уулзсан. Энэ үедээ үйлдэл дээрээ цагдаагийн байгууллагад баригдсан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

гэрч А.Батсайханы /1хх-ийн 241-242/: “... 2000 оны эхээр байх Сэлэнгэ аймагт байхдаа Пүрэвбазарт байрны мөнгөний оронд өөрт байсан ширмэн баллонтой цагаан мөнгөн усыг “ахад нь чамд өгөх мөнгө байхгүй. Байрныхаа мөнгөний оронд энэ мөнгөн усыг аваад зараад мөнгө болгоод авчих” гэж хэлээд өгсөн. Пүрэвбазар “за тэгье” гэж зөвшөөрөөд авч явсан…” гэх мэдүүлгээр,

 

Л.Пүрэвбазарын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 164/: “… 1990 оны сүүлээр  эхнэр бид хоёр Сэлэнгэ аймаг дахь 2 өрөө байраа Батсайхан гэх хүнд итгэмжлэл хийж өгөөд алдчихсан. 2001 онд би гадуур явж байгаад Батсайхантай гудамжинд таараад мөнгөө нэхэхэд “одоогоор надад мөнгө байхгүй байгаа” гээд тухайн үед гартаа барьж явсан баллонтой зүйлийг надад өгөөд “чи энэ зүйлийг өөртөө авч бай, би удахгүй мөнгийг чинь төлөөд энэ зүйлээ буцааж авна” гээд надад үлдээгээд явсан. Харин би тэр баллонтой зүйлийг нь “хүний юм” гээд байрныхаа тагтан дээр тавиад мартчихсан байна. … 2017 оны 3 сард манай эхнэрийн хамаатан Мөнхзул уг зүйлийг нөхөртөө өгч явуулаад цагдаад баригдсан байна. Би уг зүйлийг мөнгөн ус гэж мэдээгүй бөгөөд анх Батсайханаас авахад лацтай байсан учир онгойлгож үзээгүй. Миний хувьд уг зүйлийг мартчихсан байна. Харин яагаад Мөнхзулд очсоныг мэдэхгүй байна. Сүүлд эхнэрээсээ асуухад байраа бусдад түрээслүүлэх гээд байранд байсан эд хогшлоо Мөнхзулын гэрт авч очиж үлдээсэн гэсэн…” гэх мэдүүлгээр,   

 

            Н.Дэнсмаагийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 100/: “... Батсайханаас манай нөхөр мөнгөө нэхэхэд тухайн үед гартаа барьж явсан баллонтой зүйлээ манай нөхөрт үлдээгээд “энэ үнэд хүрэх зүйл байгаа юм, та өөр дээрээ байлгаж бай, би мөнгийг чинь авч ирээд энэ зүйлээ буцаагаад авъя” гэж хэлээд одоо цагдаад хураагдсан байгаа зүйлийг үлдээсэн гэж нөхөр маань надад хэлсэн. Үүнээс хойш уг зүйлийг ор тас мартчихсан байсан бөгөөд манайх байраа түрээслэх гээд эд зүйлээ янзалж байхад нөгөө зүйл байсныг манай ахын охин Мөнхзул хараад юу болохыг нь асуусан гэсэн. Нөхөр маань ямар нэг зүйл бодолгүйгээр “мөнгөн ус байгаа юм” гээд хэлчихсэн байсан. Ахын охин Мөнхзул надад хэлэлгүйгээр тухайн эд зүйлийг хадгалах зорилгоор авч яваад нөхөр нь хүнд “юу байгааг нь үзүүлэх” гэж авч явж байгаад цагдаад баригдчихсан байсан…” гэх мэдүүлгээр,

 

Б.Мөнхзулын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 159/: “... Манай авга эгч Дэнсмаа 2017 оны 02 дугаар сард өөрийнхөө байрыг бусдад түрээслүүлээд эд хогшлоо манай хашаанд амбаарт авч ирж хийхдээ хамт хийсэн байсан. Би “юу юм бэ” гэж асуухад “ах, эгч хоёр нь нилээн хэдэн жилийн өмнө байр зарсан хүнээсээ мөнгөө авч чадахгүй араас нь хөөцөлдөж байтал тэр хүн үлдээчихээд явчихсан юм. Мөнгөн ус байж магадгүй, үгүй ч байж магадгүй, хүний юм учраас алга болгож болохгүй шүү” гэж захиад үлдээсэн. Манай нөхөр уг зүйл дотор мөнгөн ус байгаа үгүйг ч мэдээгүй. Намайг байхгүй байхад дотор нь юу байгааг үзэх гээд найз нартайгаа хамт авч явсан байсан... ” гэх мэдүүлгээр,

 

Г.Үнэнбатын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 68/: “... 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед намайг гэртээ байхад найз Нурболат, Өлзий нар манай гэрт ирсэн. Тэр хоёр урьд нь манайд ирэхдээ манай амбаарт байсан төмөр савтай лацтай зүйлийг харсан байсан. Тэр өдөр ирэхдээ “бид хоёр хүнд үзүүлчихээд ирье” гэж хэлсэн. Бид нар машинтай яваад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Саруул захын чанх урд нэг байрны гадна зогссон. Нурболат, Өлзий нар машинаасаа буугаад 3-4 танихгүй хүнтэй уулзсан. Нурболат савтай зүйлийг аваад буусан. Нурболат, Өлзий нар нөгөө хүмүүстэй очиж уулзаад тэд нарын машинд нь нөгөө төмөр савтай зүйлээ хийгээд удаагүй байж байтал цагдаа нар ирээд биднийг бариад авсан. Тухайн үед Өлзийгийн мөнгөлөг саарал өнгийн “Аксент” маркийн автомашинаар явж байсан. Машинд Өлзий, Нурболат бид 3 явж байсан…” гэх мэдүүлгээр,

 

С.Нурболатын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 76/: “... 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр намайг гэртээ байж байхад 17 цагийн орчим найз Өлзийбат манай гэрт ирээд “хоёулаа Үнэнбат дээр очьё, Үнэнбатад мөнгөн ус байгаа, тэрийг нь зарж борлуулна. Чи хамт явчих” гэхээр нь Өлзийбат бид хоёр Үнэнбатынд 17 цаг өнгөрч байхад очсон. Тортой эд зүйл байхаар нь Өлзийбатын машинд тавиад бид гурав явцгаасан. Манай найз Өлзийбат, Буяндалай гэх хүнтэй уулзах газраа утсаар ярьж асууж байгаад бид гурав “Саруул” захын хойно ирцгээсэн. Мөнгөн ус авах Буяндалай гэх хүнтэй Өлзийбат, Үнэнбат хоёр уулзаад зогсож байхад цагдаа нар гэнэт гарч иргээд цагдаа сэргийлэх болцгоосон...” гэх мэдүүлгээр,

 

Э.Энхбаатарын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 80/: “... 2017 оны 03 дугаар сарын эхээр Лхагважаргал над руу залгаад “таньд цагаан мөнгөн ус олдох уу? алтны уурхайтай компаний хүмүүс худалдаж авъя гэж байна” гэхээр нь би зуучилж мөнгө олох санаатай таньдаг хүмүүсээсээ цагаан мөнгөн ус асууж сураглаж байгаад бас л надтай адил хөөрөгний чулуу зарж борлуулдаг Буяндалай гэх залуугаас “цагаан мөнгөн ус олдохгүй юу, худалдаж авъя гэсэн хүн байна” гэхэд “хүнээс сураглаж үзье” гэсэн. 1 хоногийн дараа буюу 03 дугаар сарын 07-ны өдөр миний утас руу залгаад “34 кг мөнгөн усны сураг гарлаа” гэж хэлэхээр нь би “наад мөнгөн усаа найдвартай байгаа эсэхийг мэдчихээд надад хэлчих” гэсэн. Удалгүй над руу эргэж залгаад “үнэхээр байна, худалдаж авах хүмүүсийнх нь мөнгө бэлэн байгаа юм уу, та мөнгийг нь харсан юм уу” гэж асуухаар нь тухайн өдөртөө Лхагважаргалаар дамжуулаад түүний найз Төгсөө, Бямбаа, Болдоо гэх залуучуудтай 5 шарын “Сод Монгол” бензин колонк дээр уулзахад тэдгээр залуучууд надад цүнхтэй мөнгө нээж үзүүлээд “бид нарт 140.000.000 төгрөг байна. 1 кг мөнгөн усыг 1.500.000 төгрөгөөр тооцоод 91 кг мөнгөн ус авмаар байна. Чамд олдох уу” гэж асуухаар нь “надад одоохондоо 34 кг байна. Үлдсэнийг нь олж болох байх” гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг өнгөрч байхад бараа худалдаж авах гэж байсан Бямбаа гэх залуутай Лхагважаргал бид хоёр циркийн гадна уулзахаар болсон бөгөөд өөрийн танил Бямбааг гуйгаад түүний 3370 дугаартай хар өнгийн машинаар Бямбаа, Лхагважаргал бид гурав очоод “бараа авна” гэсэн Бямбаа гэх залуутай уулзаж Буяндалайгаар дамжуулаад цаад хүмүүсийг нь дуудуулж “Саруул” захын хашааны ар талд 18 цаг өнгөрч байхад уулзацгаасан. Лхагважаргалын хувьд ямар нэгэн ашиг авах талаар огт яригдаагүй зүгээр л намайг цагаан мөнгөн ус авах гэж байгаа Бямбаа гэх хүнтэй холбож өгсөн. Харин Буяндалай бид хоёрын хувьд цагаан мөнгөн ус зарах гэж байгаа хүмүүстэй ярилцаж тохироод зарсан килограмм тутмаас 500.000 төгрөг авахаар тохиролцсон байсан юм…” гэх мэдүүлгээр,

 

Г.Бямбасүрэнгийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 83-84/: “... 2017 оны 03 дугаар сарын 09-ний өглөө гэртээ байж байтал манай найз Ээгий 99783414 дугаараас залгаад “хөгшөөн мөнгөн ус авах, зарах хүмүүс байна, цагаан мөнгөн усны наймаа хийж байна, хамтдаа яваад ирье, хэдэн төгрөг олчих юм шиг байна /дундаас нь/ тиймээс чи Өлзийгийн ажлын газарт хүрээд ир” гэж хэлсэн. Өлзийгийн ажлын газарт очиход Ээгий хамт байсан. Ээгий надад хандан “мөнгөн ус авах хүн нь мөнгөө бэлдэж байна” гэж хэлсэн. Ээгий мөнгөн ус зарах гэж байгаа хүн рүүгээ яриад “циркийн хажууд уулзъя, мөнгө бэлэн” гэж хэлсэн. Тэгээд Өлзий, Ээгий бид 4 миний 3370 УБР улсын дугаартай хар өнгөтэй “Ниссан” маркийн автомашинд суугаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн ертөнцийн зүгээр хойд талд нь ирж зогссон. Ингээд машин дотороо сууж байтал Ээгий машинаас буугаад явчихсан. Хэсэг хугацааны дараа нэг үл таних эрэгтэй хүнтэй хамт хүрч ирээд Ээгий машинд суугаад нөгөө хүн нь хажуу талд зогсож байсан “Тоёота приус” маркийн машинд суусан. Тэгээд мөнгөн ус худалдаж авах гэж байгаа хүн буюу Бямбаа гэж хүнийг машиндаа суулгаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” захын хойд талын хашаанд очиж зогссон…” гэх мэдүүлгээр,

 

Б.Буяндалайгийн сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 88/: “... Тухайн үед Фэйсбүүк хуудсаар “улаан мөнгөн ус, дөш, гийр зэрэг зүйлс худалдаж авна” гэсэн зар харсан юм. Өлзийтэй уулзаж ярилцахад “надад мөнгөн усны сураг гарсан байгаа, чамд авах хүн байна уу” гэж хэлэхээр нь би фэйсбүүкт зар тавьсан байсан “мөнгөн ус худалдаж авна” гэсэн зарын дагуу 2017 оны 03 дугаар сарын 04-05-ны үед утсаар холбогдоход “саарал мөнгөн ус байна, худалдаж авах юм уу” гэж асуусан. Тэгтэл “чамд мөнгөн ус байгаа, эсвэл зарж байгаа хүнийг нь надтай холбогдуулах юм бол би чамд шан харамж өгнө шүү. Би 1.000.000 төгрөгөөр мөнгөн ус худалж аваад цааш нь 1.500.000 төгрөгөөр зарж байгаа юм” гэж надад хэлсэн. Тэгээд би Өлзийтэй 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр холбогдоод “мөнгөн ус авах хүн оллоо. Мөнгөн ус зарах хүн чинь хаана байгаа юм бэ” гэж хэлэхэд “мөнгөн ус зарах гэж байгаа хүн маань Их наранд байдаг. Арвай үндэс төв дээр хүрч ирээд аваарай” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө худалдаж авах гэж байгаа хүмүүсийг дагуулан “Арвай үндэс” төвийн урд очиж Өлзийгийн авчирсан мөнгөн устай хүнтэй нь уулзуулахад хоорондоо тохиролцож чадалгүй наймаа явагдаагүй бөгөөд мөнгөн ус зарж байсан хүн нь өөрийгөө Үнэнбат гэж танилцуулж байсан. Харин 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед “мөнгөн ус худалдаж авна” гэж надтай холбогдож байсан ах залгаад “би нөгөө саарал мөнгөн устай хүнтэй уулзмаар байна. Би мөнгөө зохицуулчихлаа. Одоо л яг нөгөө мөнгөн усыг нь худалдаж авмаар байна. Чи нөгөө хүнээ дагуулаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Саруул” захын ойролцоо хүрээд ир” гэж хэлэхээр нь би Өлзийтэй холбогдож “нөгөө хүн чинь мөнгөн усыг авъя гэж байна, мөнгө нь бэлэн гэнээ, мөнгөн усаа зарах юм уу” гэж асуухад Өлзий “за тэгвэл би Үнэнбаттай холбогдоод хариу хэлье” гэж надад хэлсэн. Тэгээд л хэсэг хугацааны дараа Өлзий залгаад “за мөнгөн ус зарахаар боллоо. Хаана уулзах уу” гэж асуухаар нь “ “Саруул” захын ойролцоо хүрээд ир” гэж хэлсэн. “Саруул” захын хойд хашааны ойролцоо таксигаар хүргүүлж ирэхэд Өлзий, Үнэнбат мөн өөр нэг залуу гурвуулаа мөнгөлөг өнгийн “Аксент” маркийн автомашинтай ирчихсэн байсан. Өлзий “энэ мөнгөн усыг Үнэнбат гэх хүний мөнгөн ус” гэж хэлсэн…” гэх мэдүүлгээр,

 

Ч.Өлзийбатын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 96/: “... Би Нурболат гэдэг найзруугаа залгаад “мөнгөн ус асуухад “манай найзад байгаа” гэж хэлэхээр нь би тухайн өдрийн 17 цагийн үед Нурболат, Үнэнбат хоёрыг гэрээс нь очиж аваад Их наранд байрлах Нурболатын найзынд очиход том баллонтой мөнгөн ус байхаар нь аваад Буяндалай руу залгахад “ “Саруул” худалдааны төв дээр хүрээд ир” гэсэн. Нурболат, Үнэнбат, Буяндалай нарын хамтаар ирсэн. Буяндалай надад “мөнгөн ус худалдаж авдаг” гэж хэлсний дагуу Нурболат, Үнэнбат бид гурав санаа нийлээд мөнгөн ус хайж зарахаар шийдсэн” гэх мэдүүлгээр,

 

Х.Лхагважаргалын сэжигтнээр мэдүүлсэн /1хх-ийн 92/: “... 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би Энхбаатар ахтай төмөр замд Өлзийбаатар ахын хөөрөг хийдэг ажлын өрөөнд уулзсан. Уулзаад ярьж байхад Энхбаатар ах “надад 34 кг мөнгөн ус байна. Үүнийг авах Хятад хүн олдох уу?” гэж асуухаар нь гэнэт Бямбаа санаанд ороод түүнийг авна гээд байдаг талаар хэлсэн юм. Энхбаатар ах надаас Бямбаагийн 99870333 дугаарыг аваад хоорондоо холбогдсон. Тэгээд тэр өдрийн орой Энхбаатар ах Бямбаа нар уулзсан.Тухайн  үед Энхбаатар ах өөртөө мөнгөн ус байгаа гэдгээ хэлсэн. Харин Бямбаа нь “наад цагаан мөнгөн усыг чинь авмаар байна. Би алтны уурхайтай юм. Ажил яг эхлэх гэж байна. Дахин их хэмжээгээр олдох уу” гэж ярилцаж байсан. Энхбаатар ах надад “Бямбаа чинь худлаа яриад байгаа юм биш үү? Мөнгө төгрөгөө ч харуулахгүй. Барааг чинь хармаар байна” гээд байх юм. Би мөнгөн ус олчихоод байхад тэр Бямбаа чинь намайг мөнгөн усаа бариад хүрээд ир, мөнгийг чинь өгье” гэсэн. Энхбаатар ах түүнтэй ярьж дуусаад “нөгөө мөнгөн усыг чинь Бямбаа өнөөдөр авъя” гэж байна. “Мөнгөө бэлэн болгочихоод эргээд яръя” гэж байна гэж хэлсэн. Бид нар Бямбааг хүлээгээд сууж байтал 1 цаг орчимын дараа над руу залгаад “нөгөө мөнгөн усаа аваад Цирк дээр хүрээд ир, миний мөнгө бэлэн болчихлоо” гэхээр нь би түүнийг Энхбаатар ахад хэлсэн чинь “чи тэгвэл надтай хамт явчих үүнийг зарчихвал чиний мөнгийг гаргаж өгөөд, дээр нь шагнана” гэсэн. Тэгэхээр нь хамт явсан. Бямбасүрэн ахын 3370 дугаартай хар өнгийн жижиг машинтай Энхбаатар, Өлзийбаатар, Бямбасүрэн бид 4 хамт цирк лүү явсан...” гэх мэдүүлгээр,

 

“ХФ2017/03/02 захиалгын дугаартай төмөр савтай, мөнгөлөг өнгийн зүйлд металл зэстэй амальгам үүсгэх чанарын урвалд үндэслэн мөнгөн усны чанарын шинжилгээ хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо” гэсэн Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр /1хх-ийн 16/ болон Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны тодорхойлолт /1хх-ийн 18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн /гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн/ 03/075 дугаартай дүгнэлт /1хх-ийн 20-21/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэг зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 03-04, 05-09/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12/, Нийслэлийн аврах 105 дугаар ангид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 10/, “Damno” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан (Ч.Өлзийбатын эзэмшлийн “Хьюндай Аксент” маркийн автомашины) /2хх-ийн 54/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 171/, Сэлэнгэ аймаг дахь Монгол банкны 2000 оны 09 дүгээр сарын 11-ний 44/123 дугаартай албан бичгийн хуулбар /1хх-ийн 140/, Сэлэнгэ аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт /1хх-ийн 141/, Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 02 дугаар 05-ны 17 дугаартай шийдвэрийн хуулбар /1хх-ийн 142-143/, Л.Пүрэвбазарын нас барсны бүртгэлийн гэрчилгээ /2хх-ийн 115/, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаартай “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /2хх-ийн 116-118/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь санаа зорилго нэгдэж эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр, мэдсээр байж мөнгөн усыг зарах, бусдад зуучлан олж өгөх гэж байсныг бие биенээ гэрчилж мэдүүлсэн, тэдний гэртээ хадгалж, тээвэрлэж, бусдад зарах гэж байсан, хэрэгт хураагдсан мөнгөн ус нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис мөн болохыг геологийн төв лабораторын шинжилгээний дүнгээр болон Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны тодорхойлолтоор тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. 

           

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Мөнхзул, Г.Үнэнбат нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд химийн хорт болон аюултай  бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 17-42 тоотод хадгалсан,

шүүгдэгч Г.Үнэнбат, С.Нурболат, Ч.Өлзийбат нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Саруул” худалдааны төвийн орчим химийн хорт болон аюултай  бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч Ч.Өлзийбат нь өөрийн эзэмшлийн 8322 УБЦ дугаартай “Хьюндай Аксент” маркийн тээврийн хэрэгслээр 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 17-42 тоотоос Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Саруул” худалдааны төв хүртэл химийн хорт болон аюултай  бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн,

шүүгдэгч Х.Лхагважаргал, Э.Энхбаатар, Б.Буяндалай нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар  сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Саруул” худалдааны төвийн орчим химийн хорт болон аюултай  бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг завдсан  гэж тус тус шүүх дүгнэв.

 

Химийн хорт болон аюултай бодисыг “…хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, бусдад дамжуулах…” зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгодог бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дээрх үйл ажиллагааг эрхэлдэг.

 

Гэтэл дээрх шүүгдэгч нар нь эрх бүхий байгууллагаас ямарч зөвшөөрөл авалгүйгээр химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зориулалтын бус газарт (гэртээ) хадгалж, техникийн болон аюулгүй байдлыг хангаагүй тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажиллагааны нөхцөл шаардлагыг хангаагүй, зориулалтын бус газарт худалдахыг завдаж, ашиг олох зорилгоор зуучлал хийн бусдад дамжуулахаар завдаж байгаа санаатай үйлдлүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан “Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалах, худалдах, тээвэрлэх, бусдад дамжуулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулж байна.

 

Ийм учраас шүүгдэгч Б.Мөнхзул, Г.Үнэнбат нарыг бүлэглэн  химийн хорт болон аюултай  бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Г.Үнэнбат, С.Нурболат, Ч.Өлзийбат нарыг бүлэглэн химийн хорт болон аюултай  бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч Ч.Өлзийбатыг химийн хорт болон аюултай  бодисыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Х.Лхагважаргал, Э.Энхбаатар, Б.Буяндалай нарыг бүлэглэн химийн хорт болон аюултай  бодисыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин прокурор шүүгдэгч Н.Дэнсмааг “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 17-4 тоотод 2001-2017 оны 02 дугаар сар хүртэл хадгалсан” хэмээн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Н.Дэнсмаагийн нөхөр Л.Пүрэвбазар (энэ хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан боловч нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон) анх 2001 онд А.Батсайханаас тухайн мөнгөн ус буюу химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авч гэртээ авчирж хадгалсан нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Л.Пүрэвбазар химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр 2001-2017 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд гэртээ хадгалснаар энэ гэмт хэрэг төгссөн байна.

Гэтэл  Н.Дэнсмаагийн энэ хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг мөрдөн байцаалтаар нотлоогүй атлаа зөвхөн Л.Пүрэвбазарын гэр бүлийн гишүүн, тэдний орон сууцанд дээр дурьдсан бодис хууль бусаар хадгалагдаж байсан, үүнийг Н.Дэнсмаа мэдэж байсан гэх нотолгоогоор түүнийг гэмт хэрэгт буруутган яллах хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр прокурор Н.Дэнсмааг “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаагүйг тэмдэглэж байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Н.Дэнсмаагийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болов.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Мөнхзул, Г.Үнэнбат, С.Нурболат, Ч.Өлзийбат, Х.Лхагважаргал, Э.Энхбаатар, Б.Буяндалай нарын “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон тул тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт “мөнгөн ус худалдаж авна” гэсэн гэх “Бямбаа” гэгчийг олж тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд, мөн анх мөнгөн усыг хууль бусаар Л.Пүрэвбазарт дамжуулсан А.Батсайханыг холбогдуулан шалгах нь цаг хугацааны хувьд ч (хэргийн хөөн хэлэлцэх хугацаа) онц ач холбогдолгүй байх тул “шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Прокуророос шүүгдэгч Г.Үнэнбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Мөнхзулыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч С.Нурболатыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ч.Өлзийбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Буяндалай, Э.Энхбаатар нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 шүүгдэгч Х.Лхагважаргалыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус заасан бөгөөд уг хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-д заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар …хадгалсан, худалдсан,…тээвэрлэсэн, бусдад дамжуулсан…” гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын дээд хэмжээ хүндэрсэн буюу нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан “Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалах, худалдах, тээвэрлэх, бусдад дамжуулах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хүндэрсэн байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Г.Үнэнбат, Б.Мөнхзул, С.Нурболат, Ч.Өлзийбат, Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал  нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймээс шүүгдэгч Г.Үнэнбат, Б.Мөнхзул, С.Нурболат, Ч.Өлзийбат, Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал  нарт холбогдох хэргийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн үе шат зэргийг нь харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих хэсгийг журамлан зүйлчлэн шийдвэрлэх нь шүүгдэгч нарт ашигтай байна.

 

Шүүгдэгч Ч.Өлзийбатын хувьд гэмт хэргийг үйлдэхэд гардан зохион байгуулсан, үйл ажиллагааг нь чиглүүлж удирдан зохион байгуулсан гэх, шүүгдэгч Б.Буяндалай, Э.Энхбаатар нарын хувьд гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан, ятгасан, заналхийлж хатгасан гэх, шүүгдэгч Х.Лхагважаргалын хувьд гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, зааж зөвлөсөн, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амлаж хамжсан гэх зэрэг нөхцөл байдлууд шүүх хуралдаанаар тогтоогдоогүй болно.

 

Харин шүүгдэгч Г.Үнэнбат, Б.Мөнхзул, С.Нурболат, Ч.Өлзийбат, Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад санаатайгаар нэгдэж хамтран оролцсон байна.

 

Мөн шүүгдэгч Г.Үнэнбат, С.Нурболат, Ч.Өлзийбат нар химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдах үйлдлээ бүрэн хийгээгүйг, Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нар химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах үйлдлээ бүрэн хийгээгүйг тус тус ойлгож байсан, тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг нь таслан зогсоогдсон нь завдалтын шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Г.Үнэнбат, Ч.Өлзийбат нарын гэм буруутай үйлдэл  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын хэд хэдэн шинжийг агуулсан байх тул тэдний үйлдлийг төгссөн үйлдлээр нь зүйлчлэх нь шүүгдэгч нарт ашигтай болохыг дурьдаж байна.

 

Шүүгдэгч Н.Дэнсмаа, Г.Үнэнбат, Б.Мөнхзул, С.Нурболат, Ч.Өлзийбат, Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нар бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өлзийбатын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэлгээтэй 8322 УБЦ дугаартай “Хьюндай Аксент” маркийн тээврийн хэрэгслийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Уг тээврийн хэрэгслийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор” битүүмжилж, эзэмшигч Ч.Өлзийбатад хариуцуулан өгсөн болохыг дурдаж байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Үнэнбат, Б.Мөнхзул, С.Нурболат, Ч.Өлзийбат, Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн үе шат зэргийг нь харгалзан ерөнхий ангийн зохих хэсгийг журамлан хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Нурболат урьд ял шийтгүүлж байсан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүй болсныг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Г.Үнэнбат, С.Нурболат, Ч.Өлзийбат, Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол үгүй байх тул хууль буцаан хэрэглэж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхзул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүүхэдтэй буюу гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хууль буцаан хэрэглэж буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар Б.Мөнхзулд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангид хадгалагдаж буй төмөр савтай (баллонтой) мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу хадгалж, устгахыг Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангид даалгахаар тогтов. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           

1. Прокуророос шүүгдэгч Норжмаагийн Дэнсмааг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Прокуророос шүүгдэгч Г.Үнэнбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            шүүгдэгч Б.Мөнхзулыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч С.Нурболатыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ч.Өлзийбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Буяндалай, Э.Энхбаатар нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            шүүгдэгч Х.Лхагважаргалыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Үнэнбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мөнхзулыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Нурболатыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Өлзийбатыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар гэж тус тус зөвтгөн зүйлчилсүгэй.

  

3.  Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Үнэнбатыг бусадтай бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Даян дээрхи овогт Баярдалайгийн Мөнхзулыг бусадтай бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Шеручи Бахат овогт Семсархааны Нурболатыг бусадтай бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Савх Жожоогийнхон овогт Чимэдцэрэнгийн Өлзийбатыг бусадтай бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Шарнууд овогт Батсуурийн Буяндалай, Гүнээхэн овогт Эрхэмбаатарын Энхбаатар, Урьдынхан овогт Хүрэлбаатарын Лхагважаргал нарыг бүлэглэн химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үнэнбатыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхзулыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нурболатыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Өлзийбатыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 36 дугаар зүйлийн 36.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үнэнбат, Б.Мөнхзул, С.Нурболат, Ч.Өлзийбат, Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхбаатар, Ч.Өлзийбат нар 2 хоног баривчлагдсан, шүүгдэгч Г.Үнэнбат, Б.Мөнхзул, С.Нурболат, Б.Буяндалай, Х.Лхагважаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангид хадгалагдаж буй төмөр савтай (баллонтой) мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу хадгалж, устгахыг Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангид даалгасугай.

 

9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Ч.Өлзийбатын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэлгээтэй, 8322 УБЦ дугаартай “Хьюндай Аксент” маркийн тээврийн хэрэгслийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 

10. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үнэнбат, Ч.Өлзийбат нарт тус бүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч С.Нурболат, Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

11. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхзулд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрахан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Дэнсмаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

13. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дэнсмаа, Г.Үнэнбат, Б.Мөнхзул, С.Нурболат, Ч.Өлзийбат, Б.Буяндалай, Э.Энхбаатар, Х.Лхагважаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ