Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 920

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Т.Н******* нарын 19 иргэний нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Т******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Х.Т*******ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн ажиллагааны явцад талууд дараах нөхцлөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав. 

1. Нэхэмжлэгч өөрийнх нь гаргасан саналын дагуу 2016 оны 8 дугаар сард харилцан тохиролцсоны дагуу тус яамны харьяа Туул голын сав газрын захиргааны удирдах албан тушаал болох Усны менежмент, төлөвлөлтийн албаны даргын албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулахаар, 

2. Нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар, 

3. Мөн өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, эдгээр даатгалын дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хариуцагч нөхөн хийж өгөхөөр тус тус хүлээн зөвшөөрсөн болно. Эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно. Хариуцагч та дээр дурдсан нөхцлөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж Туул голын сав газрын усны менежмент, төлөвлөлтийн албаны даргаар ажиллах болсон тул өөрийн нэхэмжлэлийн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнөх албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан байна. 

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно. 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Н******* нарын 19 иргэний нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Б******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан Т.Н******* нарын 19 иргэнд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ