Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2022/00032

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00016/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 16-ны өдрийн 244 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “” ХХК-д холбогдох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээнээс татгалзсантай холбогдуулан 45,535,100 төгрөг гаргуулах” тухай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр , ******* нар нь *******-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, ******* байрыг захиалсан. Урьдчилгаа 30 хувь болох 34,191,000 төгрөгийг *******-ийн дансанд шилжүүлсэн байна.

2018 оны 11 сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 11,344,100 төгрөг төлсөн 

2021 оны 09 дүгээр сард , ******* нар гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд 2020 оны 12 дугаар сард гэр бүлийн маргаантай байгаа тул гэрээнээсээ татгалзах хүсэлтээ гарган өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан тоотоор хариу мэдэгдэлдээ гэрээнээс татгалзсантай холбогдуулан 29,798,249 төгрөг буцааж өгнө гэсэн. Ингээд ыг очиж уулзахад гэрээнээс татгалзсантай холбогдуулан 29,798,249 төгрөгийн алдангийг хасаад 16,524,127 төгрөгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзсантай холбогдуулан *******-аас 45,535,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ цуцлах тухай хүсэлтийг хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тооцоог тасалбар болгон 29,798,249 төгрөгийг эргүүлэн төлнө.

Байрыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, өгөөгүй тохиолдолд дээрх шийдвэр хүчингүй ба төлбөр тооцоо үргэлжлэн бодогдоно гэдгийг мэдэгдэж хариу  албан бичиг хүргүүлсэн боловч байрыг товлосон хугацаанд хүлээлгэн өгөөгүй.

Иймд урьдчилгаа болох 30 хувь болох 34,191,000 төгрөг, хуваарийн дагуу нэмж төлсөн 11,344,100 төгрөг, нийт 45,535,100 төгрөг төлснөөс 29,010,972 төгрөгийн алданги тооцон, 16,524,127 төгрөгийг буцаан олгохоор байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 220 дугаар зүйлийн 220.4 , 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 42,193,196 төгрөгийг хариуцагч “” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, 3,341,904 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар нэхэмжлэгч ын 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 385,630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамж 368,916 төгрөгийг хариуцагч “” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламсүрэн давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 244 дүгээртэй шийдвэрийг эс зөвшөөрч 
4.а. ******* нь Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг , ******* нартай байгуулж гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний 6.1, 6.2-т талуудын хүлээх хариуцлагад гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.

Гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дууссанаас хойш 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байрны түлхүүрийг буцааж хүлээлгэж өгөх хүртэл 719 хоногийн хугацаанд гэрээний харилцаа үргэлжилсэн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул *******, аас гэрээний 6.1-д заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 79,117,105 төгрөгийн 0,2 хувьтай тэнцэх алданги шаардах эрхтэй байна.

4.б. Анхан шатны шүүх гэрээний харилцаа үргэлжлээгүй, худалдагч өөрийн өмчлөлд байгаа орон сууцаа хүлээн авч өөр этгээдэд шилжүүлсэн нөхцөлд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.в.Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн 42,193,196 төгрөгөөс 29,010,972 төгрөгийн алдангийг хасаж, *******-аас 13,182,224 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин  шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан 45,535,100 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 29,010,972 төгрөгийн алданги тооцож,  16,524,128 төгрөгийг байр нь борлогдох үед буцаан олгоно  гэж  маргасан,  харин нэхэмжлэгчийн төлсөн үнийн дүнд маргаагүй байна.

3. Нэхэмжлэгч , хариуцагч *******-г төлөөлж  ерөнхий захирал нар нь “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”- нэртэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, захиалагч буюу худалдан авагч тал нь  урьдчилгаанд 34,191,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 28-нд төлөх, үлдэгдэл 79,779,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр, төлбөр бүрэн төлсний дараа орон сууц захиалагчийн өмчлөлд шилжиж , ...өмчлөх эрх үүсэхээр  тохиролцсон. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан  орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа  үүссэн байна.

5. Захиалагч тал буюу , ******* нар нь гэрлэлтээ цуцлуулснаас нэхэмжлэгч гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч, ******* орон сууцыг хүлээлгэн өгсөн нь талуудын байгуулсан гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, нь урьдчилгаа төлбөрт шилжүүлэн өгсөн төлбөрийг дангаар шаардах эрхтэй байна гэж үзсэн   анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр байраа буцааж, урьдчилгаа төлбөрт  төлсөн мөнгөө буцаан авах хүсэлт/хх-16,55/-ийг, мөн ******* нь байрыг хүлээлгэн өгч, гэрээг цуцлах хүсэл/хх-22/- ийг тус тус гаргасан, хариуцагч тал нь энэхүү хүсэлтийг хүлээн авч, албан бичгээр хариу өгсөн байх ба энэ талаар талууд маргаагүй . /хх-27/

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2.12, 7.2-д зааснаас үзвэл : захиалагч гэрээг цуцлах хүсэлтээ бичгээр гаргах, гүйцэтгэгчийн зөвшөөрлөөр гэрээг цуцалж болох,  гэрээ цуцлагдсан тохиолдолд захиалагч нь торгууль төлөхгүй, гэрээг цуцлах нөхцөл байдал бий болсон тохиолдолд гүйцэтгэгч хүлээж  авсан төлбөрийг хүү тооцохгүйгээр захиалагчид буцааж өгөх гэж тохиролцсон байх ба үүний дагуу гэрээний нэг тал болох захиалагч болон  хамтран захиалагч болох  ******* нар гэрээнээс татгалзах хүсэлтийг /талууд хүсэлтдээ гэрээг цуцлах гэх/ тус тус  гаргасан, гүйцэтгэгч буюу хариуцагч тал нь гэрээнээс татгалзсаныг зөвшөөрч, орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны дотор хүлээлгэн өгөх гэж хугацааг тогтоосон  хариуг өгсөн байна./хх-20, 27/

Энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан  ”Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”,

Хуулийн 204.2-д заасан “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. ...”,

Хуулийн 204.3-д заасан  “ гэрээний аль нэг буюу хоёр талд хэд хэдэн этгээд оролцож байгаа бол гэрээнээс хамтран татгалзана. ...” , гэсэн хуулийн зохицуулалттай  нийцэж байна.

 Хэдийгээр  нэхэмжлэгч болон ******* нар нь  гүйцэтгэгч *******-д гаргасан хүсэлтэд “гэрээг цуцлах” гэсэн байх боловч үүнийг “гэрээнээс татгалзах “ хүсэлт  гэж үзнэ.

8. Гэрээнээс татгалзсантай холбоотой үүсэх үр дагавар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар үүсэх бөгөөд хуулийн 205.1-д  зааснаар  гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, ...  харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

9. Нэхэмжлэгч нь  урьдчилгаа төлбөрт 34,191,000 төгрөг,  хуваарийн дагуу нэмж  11,344,100төгрөг, нийт 45,535,100 төгрөг  төлсөн  болох нь хэрэгт авагдсан ын дансны хуулга/хх-6-15/, гэрээний төлбөрийн хуваарь/хх-18/, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. 

10. Харин хариуцагч тал нь ... 29,010,972 төгрөгийн алданги тооцно гэх боловч  энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул  шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алдангийг тооцох эсэх талаар шийдвэрлэх боломжгүй.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “хүү”-нд төлсөн нийт 3,341,904 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, нийт 42,193,196 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар злхигчоос гомдол гаргаагүй  байх тул хариуцагч талын ... “анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн  42,193,196 төгрөгөөс алданги гэх 29,010,972 төгрөгийг хасаж, 13,182,224 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах “ гэх  агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж,  харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 16-ний өдрийн 244 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-с 42,193,196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,341,904 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,005 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                    

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                                             

                                                  ШҮҮГЧИД                                       Г.ДАВААРЕНЧИН                                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ