Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 556

 

   Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зых овогт Оын Г-д холбогдох 1709000900409 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн ...тоотод сршин суух, урьд

            Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хзсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг бүгдийг нь хүнд ялд багтааж биечлэн эдлэх ялыг 8 жил 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял дээр 3 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон,

            Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 5 жил, 6 сар, 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүнийн биечлэн эдлэх ялыг нийт 6 жил 6 сар 27 хоногийн хорих ялаар тогтоосон,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн сонгууль тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 12 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Зых овогт Оын Г /РД: .../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн товч агуулга:

О.Г нь:

1.2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рго оnе оffice” барилгад харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа үйл ажиллагаа явуулах зориулалттай 1603 тоот өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Делл” маркийн 4 ширхэг зөөврийн компьютерийг авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

         2.2017 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Балданзасаг” худалдааны төвд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, болох Б.Уын А-1 лангуунаас 3,513,000 төгрөгийн эд зүйл, бэлэн 25,000 төгрөг,

         Т.Бын А-5 лангуунаас 35,000 төгрөгийн үнэлгээ бүхий хүүхдийн цүнхийг,

         Ц.Шын В-8 лангуунаас 770,000 төгрөгийн эд зүйл, бэлэн 60,000 төгрөг

         Б.Бгийн В-16 лангуунаас 170,000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцас,

3.2017 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 47 дугаар гудамж 18 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Элсэн цаг” нэртэй караоке бааранд иргэн Б.А виза картаа ширээн дээр орхиод дуулж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон" хорооллын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 2,450,000 т тус тус авч, бусдад нийт 10,023,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 07-р сарын 04-ний өглөө гадуур явж байтал манай ажлын хүмүүс араас утсаар залгаад чи компьютерээ аваад явсан юм уу гэж асуусан. Тэгээд ажил дээр иртэл манай өрөөнд хулгайч ороод 4 ширхэг компьютер аваад явсан байсан. Дараа нь камер хартал тэр өдөр гарсан харуул аваад гарсан байсан. ...гомдолтой байна, эд зүйлээ олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 43-44 х/,

            2.Хохирогч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би “Балданзасаг” зах дээр А-1 гэдэг павилон дотор гар утасны лангуу түрзэслэн суудаг юм. Өчигдөр ажлаа тараад 18 цагийн үед лангуугаа хаагаад цоожлоод гарсан. Тэгээд өглөө ирсэн чинь манай нөгөө лангуун дээр суудаг Өршөөлт эгч ирчихсэн байсан. Би ороод лангуугаа хартал хулгай орчихсон гар утаснууд байхгүй байхаар нь Өршөөлт эгчээс асуусан чинь юу болсныг мэдэхгүй хаалга зүгээр онгойж байсан гэсэн, цагдаа нар ирээд үзлэг хийж байхдаа хажуу талын хананы хавтанг татаж байгаад орчихсон байна гэсэн. ...нийт 16 ширхэг гар утас, чихэвч, цэнэглэгч, бэлэн 25 000 орчим төгрөг алдагдсан байсан. ...нийт 3,518,000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 6-7 х/

 

3.Хохирогч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би “Балданзасаг” худадалдааны төвийн 1 давхрын А-5 дугаартай лангууг түрээслэн гоо сайхан, цүнх, цаг худалдаалж байгаа. ...тэгээд лангууруу ороод үзэхэд урд хэсгээрээ хамгийн дээр өлгөөтэй байдаг эхний улаан өнгийн хүүхдийн цүнх газар уначихсан байсан. Түүний доор нь өлгөөгэй байсан эрэгтэй хүүхдийн оронжин судалтай хар өнгийн цүнх алга болсон байсан. Би уг цүнхийг 35,000 төгрөгөөр зардаг юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 10-11 х/

 

            4.Хохирогч Ц.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017 оны 06 сараас хойш одоог хүртэл Балданзасаг худалдааны төвийн 2 давхарын В-8 дугаартай 8.6 м2 талбайтай лангууг түрээслэн гар утас, гар утасны дагалдах хэрэгслийн худалдаа хийж байгаа. 2017 оны 08 сарын 08-ны орой 19 цагт лангууны хөшгин хаалтыг хааж түгжиж үлдээсэн. 2017 оны 08 сарын 09-ний өглөө 09 цаг 30 минутын орчим В-8 дугаартай лангуун дээрээ ирэхэд лангууны урд талын хөшгин хаалтын зүүн доод хэсгээр нь урагдсан байсан. Ороод үзэхэд зүүн талын лангуунд байсан LG Optimus хар өнгийн дэлгэц нь мэдрэгчтэй андройд үилдлийн системтэй гар утас 2 ширхэг тус бүрийн үнэ нь 120.000 төгрөг, нийт 240.000 төгрөг /хойноос авч байгаа үнэ 60.000 төгрөгөөр зардаг/ Самсунг эс-2 хар өнгийн дэлгэц нь мэдрэгчтэй андройд үйлдлийн системтэй гар утас 1 ширхэг хотоос авч байгаа үнэ нь 90.000 төгрөг, SKY WEGA 480 маркийн хар өнгийн дэлгэц нь мэдрэгчтэй андройд үйлдлийн системтэй гар утас 1 ширхэг нь 80,000 төгрөгийн үнэтэй. Нийт 410.000 төгрөгийн гар утас алдагдсан байсан. ...лангууны шилэн хаалтыг түгжсэн байсан бөгөөд түгжээг нь эвдэлж шилэн хаалт хагалсан байсан. Надад нийт 830,000 төгрөгийн хохирол учирсан энэ мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 14-15 х/

 

            5.Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Балданзасаг” зах дээр В-16 лангууг түрээслэн ажлуулдаг. Өнөөдөр буюу 2017 08 09-ний өдөр лангуугаа нээтэл дотор зардаг бэлэн хувцас алга болчихсон байсан. Би ажилдаа ирж байхад доор цагдаа нар ирчихсэн гар утасны лангуун дээр хулгай орсон гээд шалгалт хийж байсан. Тэгээд дээшээ гараад лангуугаа нээтэл 2 ширхэг /Moschino/ нэртэй хар, цагаан өнгийн подвалк, ногоон өнгийн урдаа цахилгаантай куртик 1 ширхэг, хар хөх өнгийн, саарал өнгийн /Undur armor/ нэртэй бэлтгэлийн өмд 2 ширхэг алдагдсан байсан. Манай лангууны цоож нь зүгээр байсан. Харин дээгүүрээс 50см орчим зайтай байдаг тэрүүгээр нь Дд орчихсон юм болов уу гэж бодсон. ...нийт 170,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2 хх 18 х/,

 

          6.Хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд тэр залууг ирснээс хойш уг караокены тооцоог хийх гэхэд тэр газар нь карт уншдаггүй гээд би барменд нь картаа өгч явуулаад өөр газарт уншуулахаар болсон. Би картнынхаа нууц дугаарыг нь 8585 гэж хэлээд бармен нь нууц дугаарыг цаасан дээр бичиж аваад гарч яваад ирсэн. Удалгүй тэр 2 эмэгтэй түрүүлээд явсан. Би нөгөө залуугийн хамт үлдсэн байсан, маргааш нь сэрээд картаа үзсэн чинь картнаас 2 450.000 төгрөг дутсан байсан, би уг караокений камерын бичлэгийг шалгаж үзэхэд нөгөө 2 хүүхэн яваад би нөгөө залуутай үлдсэн байсан. Тэр залуу 01 цаг 53 минутанд гарч явсан байх ба миний картнаас 02 цаг 05 минутад анх гүйлгээг СХД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын хаан банкны АТМ-с хийсэн байсан. Тийм учир би уг Г гэх залууг сэжиглэж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 111-112, 175-176 х/

 

            7.Шүүгдэгч О.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр миний зүс таних эмэгтэй утсаар дуудаад Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст байрлах "Элсэн цаг" гэх нэртэй караокед хүрээд ир гэсэн. Тэгээд уг караоке дотор яваад ороход намайг утсаар дуудсан эмэгтэй хоёр найзын хамт сууж байсан. Тэгээд суугаад тэр хүмүүстэй танилцсан. Намайг утсаар дуудсан эмэгтэй дахин пиво захиалж ууя гээд нөгөө хамт сууж байсан эрэгтэй түрүүвчнээсээ ногоон өнгийн хаан банкны карт гаргаж ирээд зөөгчид өгч тооцоо хийсэн, зөөгч картыг нь буцаагаад авч ирж өгсөн юм. Тэгээд тэр хүн нөгөө Хаан банкны картаа түрүүвчиндээ хийлгүй ширээн дээр тавьсан. Энэ үед нөгөө картны эзэн ширээн дээрээс босон явж бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн, тэр хүн нэлээн согтуу байсан учир хүн амьтан дургүйцээд байсан, би тэр хооронд ширээн дээр байсан нөгөө эрэгтэйн Хаан банкны картыг аваад халаасандаа хийгээд караокеноос гарсан. ...би тэндээсээ Содон хорооллын Хаан банкны АТМ дээр очоод нөгөө эрэгтэйн картыг уншуулж эхлээд 50,000 төгрөг, дараа нь 800,000 төгрөгөөр 3 удаа нийт 2,450,000 төгрөг аваад такси бариад явсан. Би энэ хүний картнаас авсан мөнгөө ганцаараа идэж уугаад, үрээд дуусгасан.

... Тэр өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 11 цаг өнгөрч байхад 16 дугаар давхарт байдаг 1603 дугаартай өрөөг онгойлгон ороод дотроос нь 4 ширхэг зөөврийн компьютер авсан, уг компьютерүүд нь бүгд цүнхгүй байсан, би өөрийнхөө хувцас хийдэг цүнхэнд хийж авч гараад такси бариад хорооллын Өргөөгийн хажууд байдаг лобарданд нэг ширхэг компьтерийг 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан, үлдсэн 3 нөүтбүкийг маргааш нь явуулын хүнд гурвууланг нийлүүлээд 450,000 төгрөгт өгсөн. Уг хүн өөрийгөө хөдөө байдаг хүн гэж ярьж байсан юм. Би одоо ингээд унаанд суугаад гараад явах гэж байна гэж надад хэлсэн.

... 2017 оны 08 дугаар сарын эхээр Говьсүмбэр аймагт “Балданзасаг” худалдааны төвд харуулаар ажиллаж байхдаа өөрийнхөө ээлжин дээр 1 давхарын нэг лангуунаас цүнх, гар утасны лангуунаас 20 орчим гар утас зэрэг эд зүйл авсан. Хоёр давхарын бэлэн хувцас, мөн 2-3 ширхэг гар утас авсан. Тэр шөнөө орой 01 цаг өнгөрөөгөөд вагонд суугаад хотруу орж ирээд, гар утаснуудаа “ТЭДИ” төвийн гадна явуулын хүмүүст зарсан. Намайг гар утас зарахаар очиход “ТЭДИ”  төв онгойгоогүй байсан, гадаа нь байсан хүмүүст өгчихөөд яваад өгсөн. Хулгай хийсэн хувцаснуудаа гадуур явж зарсан. Шинэ хувцаснууд байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 7-8, 46-48, 181-183, 2 хх 22-23, 173, 193-195 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            8.Гэрч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О.Г гэх залууг 2017 оны 08 сарын 05-ны өдөр “Балданзасаг” захад туршилтын журмаар манаачаар ажилд авсан. Тэгээд О.Г 2017.08.08-09-нд шилжих шөнө 2 дахь удаагийн гараан дээрээ манай захын лангуу түрээслэгчдийн бараа материал мөнгө төгрөгийг хулгай хийгээд явсан байсан. ... Г нь манай захаас хулгай хийхдээ хулсан хөшгийг рамнаас нь татаж урж орсон байсан. мөн хавтан 1 ширхэгийг хөшиж эвдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 141 х/

 

          9.Гэрч М.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр намайг ажиллаж байхад 21 цагийн орчим зүс таних Ээгий, Очки гэх хүмүүс нэг эрэгтэй хүний хамт орж ирсэн. Орж ирэхдээ халамцуу бололтой орж ирсэн. Удалгүй гаднаас нэг залуу орж ирээд тэр 3-тай хамт суусан. ... уг картаа алдсан залуу нь тооцоо хийгээд картаа өгөхөөр нь манайх карт уншихгүй гэхэд чи гараад карт уншуулаад тооцоогоо авчих гээд картын нууц дугаараа надад хэлсэн. Тухайн үед хажууд нь 2 эмэгтэй болон сүүлд орж ирсэн залуу нар сууж байсан. Картын дугаар нь их амархан байсан санагдаж байна. Тэгээд би гараад картыг нь уншуулаад буцаагаад авчирч өгсөн. ... Маргааш нь уг хүн ирээд картаа алдсан байна картыг маань уншуулаад мөнгө авсан байна гэж хэлсэн. ..." гэх мэдүүлэг /1 хх 120-122 х/,

 

 10.Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Дөлгөөн" нэртэй пабад Энхтүвшин, Нямханд, Отгонжаргал. Батаа нарын хамт сууж байхад Энхтүвшин манай найз гээд А гэх хүнийг дуудаж ирүүлсэн. ... Энхтүвшин, А, Нямханд бид 4 тэндээс гараад “Доллар” гэх газарт ороод ууж байхад Энхтүвшин нэлээн согтоод яваад өгсөн, харин А гэх залуу нь манай найз хүүхэнтэй уулзах гээд явахгүй байсан. Тэгээд бид 3 тэндээс гараад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Элсэн цаг" нэртэй караоке бааранд орж суусан. Тэгээд залгаад та хаана байна гээд хүрээд ирсэн. ...Тэр газраас Гын хамт гараад такси бариад явж байхад “надад мөнгө байхгүй, би Содон хороолол орж хүнээс мөнгө авна” гээд Содон хороолол орсон. Г буцаж гарч ирээд авчихлаа гэж байсан. ... Аделбек хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа над руу залгаад картнаас мөнгө авсан байна гэж хэлсэн. ...би Гыг уг хүний картыг хулгайлсныг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 123-124 х/,

 

          11.Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайд харуулаар ажиллаж байсан. Тухайн үед бид нар ял шийтгэл эдэлж байсан гэдгийг мэдсэн боловч залуу хүн засраад ажил хийе гэж байхад цааш нь түлхээд байлтай биш ажилуулсан, эхний хэдэн гараа зүгээр байсан. ...харин ажиллаад удаагүй хулгай хийсэн.  ..." гэх мэдүүлэг /1 хх 51-52 х/,

 

          12.Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед би байхгүй байсан. Удаахбаяр гэдэг хүн ажилладаг байсан, уг хүн одоо ажлаасаа гарсан. Баримтыг шүүгээд үзэхээр О овогтой Г нь Делл 3300 гэсэн зөөврийн компьютер цэнэглэгчийн хамт /цүнхгүй/ 200,000 төгрөгөөр  барьцаанд тавьсан байна. ...өөр эд зүйл тухайн үед тавиагүй 10 хоног тавиад 2017 оны 07 дугаар сарын 26-нд утас руу нь залгахад холбогдохгүй байсан тул манайх журмын дагуу борлуулсан байгаа. ..." гэх мэдүүлэг /2 хх 188-189 х/,

 

          13.Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 008/056 дугаар дүгнэлт.

            1.Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаартай мөрний папилляр шугамуудын хувийн онцлог шинж тэмдэгүүд нь бага шинжилгээний чанар хангахгүй байна. №1, №2, №3, №5, №6 гэсэн дугаартай мөрнүүдийн папилляр шугам болон хувийн онцлог шинж тэмдэгүүд нь тодорхой гарсан байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2.Папилон санд байгаа “ММ0000БГД01009, М1М0000ШШГ02204, ММ005210003144, М1М0000ӨРШ01581, ММ000510005052” кодтой дугаар мөрний зүүн гарын алганы мөрөөр, “М1\10000ШШГ02204, МЫ0000БГД01009, М1М0000ӨРШ01581, ММ000510005052, ММ005210003144” кодтой мөрний зүүн гарын чигчий хурууны мөрөөр, “ММ0000ӨРШ01581” кодтой мөрний зүүн гарын дунд хурууны мөрөөр тус тус дарагдсан байна.

            3.“№1 Лангууны дээд шилэн тавцан”, “№2 Лангууны шилэн тавцан”, “№6 Гар утасны хайрцаг" гэсэн бичиглэлтэй гарын мөрүүд нь О овогтой Гын /РД:.../ “МГМ0000БГД01009, ММ0000ШШГ02204, МЫ005210003144, ММ0000ӨРШ01581, МК1000510005052” кодтой дугаар мөрний зүүн гарын алганы мөрөөр, “М1М0000ШШГ02204, М[М0000БГД01009, МЫ0000ӨРШ01581, ММ000510005052, ММ005210003144” кодтой мөрний зүүн гарын чигчий хурууны мөрөөр, “М1М0000ӨРШ01581” кодтой мөрний зүүн гарын дунд хурууны мөрөөр тус тус дарагджээ. гэх дүгнэлт /2 хх 27-29 х/

 

          14.Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 008/057 дугаар дүгнэлт.

1.Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаартай мөрний папилляр шугамуудын хувийн онцлог шинж тэмдэгүүд нь бага шинжилгээний чанар хангахгүй байна. №1, №2, №3 гэсэн дугаартай мөрнүүдийн папилляр шугам болон хувийн онцлог шинж тэмдэгүүд нь тодорхой гарсан байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

            2.Папилон    санд   байгаа “ММ0000БГД01009, М1М0000ШШГ02204, МЫ005210003144, МЫ000510005052, 46403, ММ0000ӨРШ01581,” кодтой дугаар мөрний зүүн гарын алганы мөрөөр, “М1М000510005052, ММ0000БГД01009, МЫ0000ШШГ02204, 46403,   ММ0000ӨРШ01581,          М[\Ю05210003144” кодтой мөрний зүүн гарын чигчий хурууны мөрөөр, “ММ0000БГД01009, 1Ч0000ӨРШ01581, ММ0000ШШГ02204, ММ005210003144” кодтой мөрний зүүн гарын ядам хурууны мөрөөр тус тус дарагдсан байна.

            3.“№1 Лангууны дээд шилэн тавцан”, “№2”, “№3” гэсэн бичиглэлтэй гарын мөрүүд нь О овогтой Гын /РД:.../ “ММ0000БГД01009, МГ\Ю000ШШГ02204, ММ005210003144, ММ000510005052, 46403, ММ0000ӨРШ01581,” кодтой дугаар мөрний зүүн гарын алганы мөрөөр, “М1Ч000510005052, ММ0000БГД01009, ММ0000ШШГ02204, 46403, ММ0000ӨРШ01581, МЫ005210003144” кодтой мөрний зүүн гарын чигчий хурууны мөрөөр, “М1М0000БГД01009, ММ0000ӨРШ01581, ММ0000ШШГ02204, МЫ005210003144” кодтой мөрний зүүн гарын ядам хурууны мөрөөр тус тус дарагджээ. гэх дүгнэлт /2 хх 44-46 х/

          15.Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 008/058 дугаар дүгнэлт.

            1.Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3, №4, №5, №7 дугаартай мөрнүүдийн папилляр шугамуудын хувийн онцлог шинж тэмдэгүүд нь бага шинжилгээний чанар хангахгүй байна. №6 гэсэн дугаартай мөрний папилляр шугам болон хувийн онцлог шинж тэмдэгүүд нь тодорхой гарсан байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

 2.Папилон санд байгаа “ММ0000ШШГ02204, ММ005210003144, М1М0000ӨРШ0158Г кодтой дугаар мөрний баруун гарын долоовор хурууны мөрөөр, “МКЮ000БГД01009, ММ0000ШШГ02204, М1М005210003144, М1М0000ӨРШ01581, 46403” кодтой мөрний баруун гарын дунд хурууны мөрөөр, ‘М1М0000ШШГ02204, М1М0000БГД01009, М1М005210003144, 46403, М1М0000ӨРШ01581” кодтой мөрний баруун гарын ядам хурууны мөрөөр тус тус дарагдсан байна.

            3.“№6 Хаалтны дээд ирмэг” гэсэн бичиглэлтэй гарын мөрүүд нь О овогтой    Гын    /РД:.../          “МЫ0000ШШГ02204, МШ05210003144, ММ0000ӨРШ01581,” кодтой дугаар мөрний баруун гарын долоовор хурууны мөрөөр, “М1М0000БГД01009, М1М0000ШШГ02204, МЫ005210003144, ММ0000ӨРШ01581, 46403" кодтой мөрнии баруун гарын дунд хурууны мөрөөр, “М1М0000ШШГ02204,     ММ0000БГД01009, МN005210003144, 46403, ММ0000ӨРШ01581” кодтой мөрний баруун гарын ядам хурууны мөрөөр тус тус дарагджээ. гэх дүгнэлт /2 хх 66-68 х/

 

16.Барьцаат зээлийн баримт /2 хх 187 х/,

17.Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 хх 190-192 х/,

18.Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 1-3 х/,

19.Хохирогч Б.Аийн ХААН банкны дансны зарлагын гүйлгээ /1 хх 102 х/

          20.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 15, 231, 239-240 х/

            21.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 15-20, 103-108, 233-238, 241-245 х/

22.О.Гын оршин суух хаягын тодорхойлолт / 1 хх 88, 92, 154 х/

            23.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 89, 127, 186 х/

24.О.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 91, 126 х/

25.Эд зүйлийн үнэлгээ /1 хх-62 х, 2 хх-90, 94, 98, 102, 149, 199 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Шүүгдэгч О.Г нь:

1.2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рго оnе оffice” барилгад харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа үйл ажиллагаа явуулах зориулалттай 1603 тоот өрөөнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Делл” маркийн 4 ширхэг зөөврийн компьютерийг авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Нын: “... 2017 оны 07-р сарын 04-ний өглөө гадуур явж байтал манай ажлын хүмүүс араас утсаар залгаад чи компьютерээ аваад явсан юм уу гэж асуусан. Тэгээд ажил дээр иртэл манай өрөөнд хулгайч ороод 4 ширхэг компьютер аваад явсан байсан. Дараа нь камер хартал тэр өдөр гарсан харуул аваад гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 43-44 х/,

 

Шүүгдэгч О.Гын: “... 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнийн 11 цаг өнгөрч байхад 16 дугаар давхарт байдаг 1603 дугаартай өрөөг онгойлгон ороод дотроос нь 4 ширхэг зөөврийн компьютер авсан, уг компьютерүүд нь бүгд цүнхгүй байсан, би өөрийнхөө хувцас хийдэг цүнхэнд хийж авч гараад такси бариад хорооллын Өргөөгийн хажууд байдаг ломбарданд нэг ширхэг компьтерийг 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан, үлдсэн 3 нөүтбүкийг маргааш нь явуулын хүнд гурвууланг нийлүүлээд 450,000 төгрөгт өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 46-48 х/

          Гэрч Б.Бийн “... Баримтыг шүүгээд үзэхээр О овогтой Г нь “Делл 3300” гэсэн зөөврийн компьютер цэнэглэгчийн хамт /цүнхгүй/ 200,000 төгрөгөөр  барьцаанд тавьсан байна. ...өөр эд зүйл тухайн үед тавиагүй 10 хоног тавиад 2017 оны 07 дугаар сарын 26-нд утас руу нь залгахад холбогдохгүй байсан тул манайх журмын дагуу борлуулсан байгаа. ..." гэх мэдүүлэг /2 хх 188-189 х/,

 

“О.Г өөрийн нэрээр комьпютер тавьсан тухай” Барьцаат зээлийн баримт /2 хх 187 х/ зэрэг,

 

         2.2017 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Балданзасаг” худалдааны төвд харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, болох Б.Уын А-1 лангуунаас 3,513,000 төгрөгийн эд зүйл, бэлэн 25,000 төгрөг,

         Т.Бын А-5 лангуунаас 35,000 төгрөгийн үнэлгээ бүхий хүүхдийн цүнхийг,

        Ц.Шын В-8 лангуунаас 770,000 төгрөгийн эд зүйл, бэлэн 60,000 төгрөг

         Б.Бгийн В-16 лангуунаас 170,000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцас тус тус хулгайлсан болох нь:

 

Хохирогч Б.Уын: “... Би ороод лангуугаа хартал хулгай орчихсон гар утаснууд байхгүй байхаар нь Өршөөлт эгчээс асуусан чинь юу болсныг мэдэхгүй хаалга зүгээр онгойж байсан гэсэн, цагдаа нар ирээд үзлэг хийж байхдаа хажуу талын ханын хавтанг татаж байгаад орчихсон байна гэсэн. ...нийт 16 ширхэг гар утас, чихэвч, цэнэглэгч, бэлэн 25 000 орчим төгрөг алдагдсан байсан. ...нийт 3,518,000 төгрөгийн хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 6-7 х/,

 

Хохирогч Т.Бын: “...тэгээд лангууруу ороод үзэхэд урд хэсгээрээ хамгийн дээр өлгөөтэй байдаг эхний улаан өнгийн хүүхдийн цүнх газар уначихсан байсан. Түүний доор нь өлгөөгэй байсан эрэгтэй хүүхдийн шар судалтай хар өнгийн цүнх алга болсон байсан. Би уг цүнхийг 35,000 төгрөгөөр зардаг юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 10-11 х/,

 

            Хохирогч Ц.Шын: “... 2017 оны 08 сарын 09-ний өглөө 09 цаг 30 минутын орчим В-8 дугаартай лангуун дээрээ ирэхэд лангууны урд талын хөшгөн хаалтын зүүн доод хэсгээр нь урагдсан байсан. Ороод үзэхэд зүүн талын лангуунд байсан LG Optimus хар өнгийн дэлгэц нь мэдрэгчтэй андройд үйлдлийн системтэй гар утас 2 ширхэг тус бүрийн үнэ нь 120.000 төгрөг, нийт 240.000 төгрөг /хойноос авч байгаа үнэ 60.000 төгрөгөөр зардаг/ Самсунг эс-2 хар өнгийн дэлгэц нь мэдрэгчтэй андройд үйлдлийн системтэй гар утас 1 ширхэг хотоос авч байгаа үнэ нь 90.000 төгрөг, SKY WEGA 480 маркийн хар өнгийн дэлгэц нь мэдрэгчтэй андройд үйлдлийн системтэй гар утас 1 ширхэг нь 80,000 төгрөгийн үнэтэй. Нийт 410.000 төгрөгийн гар утас алдагдсан байсан. ...лангууны шилэн хаалтыг түгжсэн байсан бөгөөд түгжээг нь эвдэлж шилэн хаалт хагалсан байсан. Надад нийт 830,000 төгрөгийн хохирол учирсан энэ мөнгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 14-15 х/,

 

Хохирогч Б.Бгийн: “... 2017.08.09-ний өдөр лангуугаа нээтэл ... 2 ширхэг /Moschino/ нэртэй хар, цагаан өнгийн подвалк, ногоон өнгийн урдаа цахилгаантай куртик 1 ширхэг, хар хөх өнгийн, саарал өнгийн /Undur armor/ нэртэй бэлтгэлийн өмд 2 ширхэг алдагдсан байсан. Манай лангууны цоож нь зүгээр байсан. Харин дээгүүрээ 50см орчим зайтай байдаг тэрүүгээр нь Дд орчихсон юм болов уу гэж бодсон. ...нийт 170,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2 хх 18 х/,

 

Гэрч Ц.Цын “...О.Г гэх залууг 2017 оны 08 сарын 05-ны өдөр “Балданзасаг” захад туршилтын журмаар манаачаар ажилд авсан. Тэгээд О.Г 2017.08.08-09-нд шилжих шөнө 2 дахь удаагийн гараан дээрээ манай захын лангуу түрээслэгчдийн бараа материал мөнгө төгрөгийг хулгай хийгээд явсан байсан. ... Г нь манай захаас хулгай хийхдээ хулсан хөшгийг рамнаас нь татаж урж орсон байсан. мөн хавтан 1 ширхэгийг хөшиж эвдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 141 х/,

 

          Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 008/056 дугаар дүгнэлт.

 “...       3.“№1 Лангууны дээд шилэн тавцан”, “№2 Лангууны шилэн тавцан”, “№6 Гар утасны хайрцаг" гэсэн бичиглэлтэй гарын мөрүүд нь О овогтой Гын /РД:.../ “МГМ0000БГД01009, ММ0000ШШГ02204, МЫ005210003144, ММ0000ӨРШ01581, МК1000510005052” кодтой дугаар мөрний зүүн гарын алганы мөрөөр, “М1М0000ШШГ02204, М[М0000БГД01009, МЫ0000ӨРШ01581, ММ000510005052, ММ005210003144” кодтой мөрний зүүн гарын чигчий хурууны мөрөөр, “М1М0000ӨРШ01581” кодтой мөрний зүүн гарын дунд хурууны мөрөөр тус тус дарагджээ. гэх дүгнэлт /2 хх 27-29 х/,

 

          Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 008/057 дугаар дүгнэлт.

“... 3.“№1 Лангууны дээд шилэн тавцан”, “№2”, “№3” гэсэн бичиглэлтэй гарын мөрүүд нь О овогтой Гын /РД:.../ “ММ0000БГД01009, МГ\Ю000ШШГ02204, ММ005210003144, ММ000510005052, 46403, ММ0000ӨРШ01581,” кодтой дугаар мөрний зүүн гарын алганы мөрөөр, “М1Ч000510005052, ММ0000БГД01009, ММ0000ШШГ02204, 46403, ММ0000ӨРШ01581, МЫ005210003144” кодтой мөрний зүүн гарын чигчий хурууны мөрөөр, “М1М0000БГД01009, ММ0000ӨРШ01581, ММ0000ШШГ02204, МЫ005210003144” кодтой мөрний зүүн гарын ядам хурууны мөрөөр тус тус дарагджээ. гэх дүгнэлт /2 хх 44-46 х/,

          Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 008/058 дугаар дүгнэлт.

“... 3.“№6 Хаалтны дээд ирмэг” гэсэн бичиглэлтэй гарын мөрүүд нь О овогтой    Гын    /РД:.../ “МЫ0000ШШГ02204, МШ05210003144, ММ0000ӨРШ01581,” кодтой дугаар мөрний баруун гарын долоовор хурууны мөрөөр, “М1М0000БГД01009, М1М0000ШШГ02204, МЫ005210003144, ММ0000ӨРШ01581, 46403" кодтой мөрнии баруун гарын дунд хурууны мөрөөр, “М1М0000ШШГ02204,     ММ0000БГД01009, МN005210003144, 46403, ММ0000ӨРШ01581” кодтой мөрний баруун гарын ядам хурууны мөрөөр тус тус дарагджээ. гэх дүгнэлт /2 хх 66-68 х/ зэрэг,

 

3.2017 оны 08 дугаар сарын 20-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 47 дугаар гудамж 18 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Элсэн цаг” нэртэй караоке бааранд иргэн Б.А виза картаа ширээн дээр тавиад бүжиглэж байх хойгуур нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон" хорооллын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 2,450,000 төгрөгийг уншуулан авсан болох нь:

 

          Хохирогч Б.Аийн: “...Тэгээд тэр залууг ирснээс хойш уг караокены тооцоог хийх гэхэд тэр газар нь карт уншдаггүй гээд би барменд нь картаа өгч явуулаад өөр газарт уншуулахаар болсон. Би картнынхаа нууц дугаарыг нь 8585 гэж хэлээд бармен нь нууц дугаарыг цаасан дээр бичиж аваад гарч яваад ирсэн. Удалгүй тэр 2 эмэгтэй түрүүлээд явсан. Би нөгөө залуугийн хамт үлдсэн байсан, маргааш нь сэрээд картаа үзсэн чинь картнаас 2 450.000 төгрөг дутсан байсан, би уг караокений камерын бичлэгийг шалгаж үзэхэд нөгөө 2 хүүхэн яваад би нөгөө залуутай үлдсэн байсан. Тэр залуу 01 цаг 53 минутанд гарч явсан байх ба миний картнаас 02 цаг 05 минутад анх гүйлгээг СХД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын хаан банкны АТМ-с хийсэн байсан. Тийм учир би уг Г гэх залууг сэжиглэж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 111-112, 175-176 х/

 

         Шүүгдэгч О.Гын “... Энэ үед нөгөө картны эзэн ширээн дээрээс босож явж бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн, тэр хүн нэлээн согтуу байсан учир хүн амьтан дургүйцээд байсан, би тэр хооронд ширээн дээр байсан нөгөө эрэгтэйгийн Хаан банкны картыг аваад халаасандаа хийгээд караокеноос гарсан. ...би тэндээсээ “Содон” хорооллын Хаан банкны АТМ дээр очоод нөгөө эрэгтэйн картыг уншуулж эхлээд 50,000 төгрөг, дараа нь 800,000 төгрөгөөр 3 удаа нийт 2,450,000 төгрөг аваад такси бариад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 182-183 х/,

 

          Гэрч Б.Дгийн “...Тэр газраас Гын хамт гараад такси бариад явж байхад “надад мөнгө байхгүй, би “Содон” хороолол орж хүнээс мөнгө авна” гээд буугаад буцаж гарч ирээд авчихлаа гэж байсан. ...Аделбек хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа над руу залгаад картнаас мөнгө авсан байна гэж хэлсэн. ...би Гыг уг хүний картыг хулгайлсныг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 123-124 х/,

          Камерийн бичлэгт үзлэг хийсэн “... дэлгэцийн доод хэсгээс гарч ирж, хамгийн зүүн захын АТМ-ээс ногоон өнгийн картаар 3 удаа мөнгө авч байгаа, ...” гэх тэмдэглэл /1 хх 103-104 х/,

          О.Гын Хаан банкны АТМ-ээс  мөнгө авч байгаа зургууд /1 хх 105-108 х/,

          Хохирогч Б.Аийн картаа хулгайд алдагдсны шөнө түүний ХААН банкны дансаар хийгдсэн гүйлгээний баримт/1 хх 102 х/  зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Д.Нын ажлын байрнаас 4 ширхэг комьпютер алдагдаж  3,000,000 төгрөгийн, “Балданзасаг” худалдааны төвийн лангуунаас нийт 4 иргэний  4,553,000 төгрөгийн эд зүйл, иргэн Б.Аийн Хаан банкны картнаас 2,450,000 төгрөг алдагдсан зэрэг нь эхэлж О.Гын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар дээрх эд зүйлсийг авсан үйлдлээс болсон явдал юм. Өөрөөр хэлбэл О.Гын гэмт хэргийн шинжтэй үйлдэл, нэр бүхий хохирогч нарт учирсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 

О.Гын дээрх объектүүд рүү нэвтрэхдээ ажил тарсан хойгуур буюу шөнийн цагаар хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар орсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

            О.Гын нэвтэрч хулгай хийсэн объектүүд нь зах худалдааны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг, хохирогч нар уг объектүүдийг түрээслэн ажилладаг болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул О.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “... байнга ..., үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд ... нэвтэрч” үйлдсэн гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

  

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар О.Г нь урьдчилж дээрх байгууллагуудад харуул, манаачаар ажилд орсны дараа хулгай хийдэг байдал нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.О.Г нь насанд хүрсэн болно.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Прокуророос О.Гд холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан ирүүлсэн бөгөөд дээрх заалт нь О.Гын гэм буруутай үйлдлүүд нэг гэмт хэрэгт хамаарах асуудлыг зохицуулсан бөгөөд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх бусад гэмт хэргээс ялгамжтай ял шийтгэл оногдуулахад хамаарахгүй тул шүүхээс уг заалтыг журамлаж ял оногдуулах шаардлагагүй болно.

 

            О.Гын хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч нар болох Б.Ад 2,450,000 төгрөгийн, Д.Нод 3,000,000 төгрөгий, Б.Ут 3,538,000 төгрөгийн, Т.Бт 35,000 төгрөгийн, Б.Бд 170,000 төгрөгийн,  Ц.Шт 830,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Эд зүйлийн үнэлгээ /1 хх-62 х, 2 хх-90, 94, 98, 102, 149, 199 х/, хохирогч нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон тул дээрх хохирлуудыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч О.Гын үйлдсэн гэмт хэрэгт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь тухайн байгууллагад эхэлж ажилд орсон дүр үзүүлж бусдын итгэлийг олж байгаад хулгай хийдэг, хувийн байдлын хувьд урьд нь 3 удаа шүүхээр шийтгүүлэхдээ 2 удаад нь өмчийн эсрэг гэмт хэргээр ял шийтгүүлж, уг ялаа биечлэн эдлэж байсан зэргийг харгалзан түүнд 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

 

  Шүүгдэгч О.Г нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 97 хоног урьдчилан цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Зых овогт Оын Гыг Хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.Гыг 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар О.Гын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар О.Гын урьдчилан цагдан хоригдсон 97 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан О.Гас 2,450,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 21 дүгээр хороо 6-р бичил хороолол ...тоотод оршин суух ... регистрийн дугаартай Б.А-д, 3,000,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 11 дүгээр хороолол ...тоотод оршин суух ...регистрийн дугаартай Д.Н-д, 3,538,000 төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ...тоотод оршин суух ... регистрийн дугаартай Б.Ут, 35,000 төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ...тоотод оршин суух ... регистрийн дугаартай Т.Бт, 830,000 төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ...тоотод оршин ... регистрийн дугаартай Ц.Шт, 170,000 төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ...тоотод оршин суух ... регистрийн дугаартай Б.Бд тус тус олгосугай.

 

  6.О.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгадах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ