Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2022/00051

Ш...........ийн нэхэмжлэлтэй,

И...........т холбогдох иргэний

 хэргийн тухай

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00260 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш...........ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И...........т холбогдох,

Орхон аймгийн ..........-Өндөр сум, .......... баг, .......... .......... хотхоны .......... байрны 20 тоотод оршин суух, Гал овогт Ивановын ..........т холбогдох байрнаас албадан нүүлгэх, түрээсийн төлбөрт тооцож 32.550.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Орхон аймгийн ..........-Өндөр сум, .......... баг, .......... .......... хотхоны .......... байрны 20 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч И...........ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч И..........., түүний өмгөөлөгч Х.Оюунбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Соёлчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

Нутгийн танил .........., Эрдэнэбат нар 2012 оны 07 сарын үед барилгын зураг, газар эзэмшлийн гэрчилгээ барьсаар ажил дээр ирж биднийг дэмжээд нэг удаа хөрөнгө оруулалт хийж өгөөч байраа бариад таны хөрөнгө оруулсан хэмжээнд чинь байрнаас өгөх буюу бариа зараад мөнгийг чинь буцаан өгнө гээд мөнгө авсан юм. Байраа барьж дуусаад мөнгөө өгч чадахгүй байсан тул миний нэр дээр Орхон аймаг ..........-Өндөр сум .......... /7/ баг .......... .......... хотхон .......... байрны 4,7, 12, 13, 20 зэрэг орон сууцуудыг Орон сууц захиалгын гэрээг 2013 оны 10 дугаар сарын 23-нд байгуулж Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн билээ. .......... 20 тоотод 2014 оноос хүн оруулсан байсан бөгөөд .......... эхнэртэйгээ хамт 2021 оны 9 сарын 30-нд итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзахдаа бид байрыг худалдан авсан гарах боломжгүй гэж тайлбарласан болно. ..........тай хуйвалдан хууран мэхэлж 2014 оноос 20 тоотод амьдарчээ. Орон сууц өмчлөгчийн хувд эдгээр хүмүүсийн хувийн тооцоо бидэнд хамааралгүй болно. Иймд ..........ынхыг Орхон аймаг ..........-Өндөр сум .......... /7/ баг .......... –.......... хотхон .......... байрны 20 тоот сууцнаас албадан нүүлгэж, 8 жил буюу 93 сарын амьдарч байсан хугацааг орон нутгийн ханшаар нэг өрөө байрны түрээсийн сарын төлбөрийг 350.000 тооцож 32.550.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Соёлчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие И........... нь эхнэр 3 хүүхдийн хамт .......... багийн .......... хотхон .......... байрны 20 тоотод оршин суудаг. Уг байрыг 2014 оны 04 сарын 28-ны өдөр ..........т .......... ХХК-ий захирал Д...........тай М...........ын авахаар урьдчилгаагаа өгсөн. 50.000.000 төгрөгийн үнэ бүхий 40,6 м.кв байранд орон сууцны захиалгын гэрээг И...........ын нэр лүү шилжүүлэн байгуулсан. Байрны төлбөрийг дараах байдлаар хийсэн. Үүнд: М...........ын байрны урьдчилгаа гэж өгсөн 15,000,000 (арван таван сая) төгрөгийг би төлөхөөр тохиролцон эхнэр Ц.Соёлчимэгийн нэр дээрх Прадо-95 маркийн авто машиныг 15.000.000 (арван таван сая) төгрөгөөр тооцон Д...........ын өрөнд М...........ын нэр дээр шилжүүлсэн. Үүнийг иргэн М........... гэрчилнэ. Өөрийн амьдарч байсан Уртын гол багийн ..........талын 3-32 тоотод байрлах хашаа байшингаа иргэн Б. ..........эд ..........т-.......... ХХК-ний үйл ажиллагааны /суурь ухах, газар шорооны ажлын/ зардлын өрөнд Дорнын чимэг ХХК-ний Б...........эд 14.000.000 төгрөгөөр үнэлэн өгч түүний ах Б.Гантулгын нэр дээр шилжүүлж тооцоо хийсэн. Үүнийг Д........... хүлээн зөвшөөрөн өөрийн үйл ажиллагааны зардлын өрнөөс хасуулан мөн манай байрны өрнөөс 14.000.000 төгрөг хассан. Гэрчилгээг шилжүүлэхдээ Ачит төвийн байранд байрлах Нотариатын байгууллагаар үйлчлүүлсэн Б..........., Б........... нар гэрчилнэ. 2018.11.05 өдөр Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд 10.000.000 төгрөгийн өртэй тул тогийг тасдсаныг эхнэр өөрийн биеэр очиж инженер Цогттой уулзан 10.000.000 төгрөгийг Д...........ад өгч хамт очиж шилжүүлэн байрыг гэрэлтэй болгож байсан. Бэлэн 10.000.000 /тогонд төлсөн/ 5.000.000, 1.200.000, 1.000.000, 500.000 төгрөгүүдийг дансаар (нийт 17.700.000 төгрөг) шилжүүлж байрны үнийг төлсөн. Ингээд машин, хашаа байшин дансаар төлсөн гээд нийт 46.700.000 төгрөгийг төлсний дараа байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авах хүсэлт тавьсан гэрчилгээгээ гаргаж өгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Тухайн үед байрны гэрчилгээг гаргуулахаар ..........т .......... ХХК захирал Д...........ад удаа дараа амаар хэлсэн боловч гаргаж өгөхгүй байсаар бид итгэж хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Тус байрыг бид түрээслээгүй бөгөөд бид өөрийн мөнгө хөрөнгөөр орон сууцны захиалга өгч худалдаж авсан. Бид тус байрыг өөр хүний өмчлөлд байгааг мэдэхгүй бөгөөд гэнэт 2021 оны 09 сарын 30 өдөр Ш........... гэх иргэний нэр дээр гэрчилгээ авсан болохыг түүний өмгөөлөгч Жаргалсайхан гэх хүн ирж бидэнд мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би барилга барьж захиалга авсан ..........т-.......... ХХК-аас худалдан авсан. Энэ хүмүүсийн өр ширний асуудал дундаас би амьдралаараа хохирох болж байна. Би ..........ад итгээд бүх хөрөнгөө өгөөд худалдаж авсан. Д...........тай уулзаж Ш........... гэх хүн миний байрны гэрчилгээг гаргасан байна юу болоод байгаан гэхэд санаа зоволтгүй ээ энэ байрыг барихад Ш........... гэх хүн хөрөнгө оруулсан юм. Хөрөнгөө буюу мөнгөө хүүгийн хамт нэхээд байдаг бидний хооронд маргаан байгаад байдаг юм. Энэ маргаанаас болоод танай байр 12 тоотын эрх ашиг хөндөгдөөд байна. Би Ш...........той тухай бүр би тооцоогоо хийгээд явж байсан. .......... надтай л тооцоо бодох ёстой түүний хүссэнээр би байруудыг зарахын төлөө зүтгэж зарсныг .......... анхнаасаа өөрөө мэдэж байгаа учир гэрчилгээг гаргаагүй өдий болтол явсан. Бидний хооронд хөрөнгө мөнгөний хүү тооцооны маргаанаас гадна байрны ашиглалтын зардалд мөнгө зарцуулаад байгааг .......... ойлгохгүй сүүлдээ байр худалдан авсан иргэдийг хохироох гээд байна. Бид 2 тооцоон дээр маргалаа гээд танайхыг хохироож болохгүй гэдгийг би мэдэж байгаа надаас мөнгөө авахын тулд л танайхыг хохироох гээд байгаа хүн нь ........... Бүх асуудлыг буюу танайхыг энэ орон сууцыг худалдан авсныг анхнаасаа мэдэж байгаа гэтэл зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодоод байна. .......... 12, 20 тоот 2-ын гэрчилгээг өгөх гэж байсан боловч бидний хооронд намайг илүү ашиг олоод байна гээд надтай маргалдсанаас болоод гэрчилгээг өгөхгүй байгаа юм. Ингэж болохгүй гэдгийг би гэрчилнэ. Би .......... ахтай тохиролцоод болно л гэж бодож байна. Бид шүүх, цагдаагаар явах бидний харилцаа холбооны хувьд жаахан муухай зүйл санагдаад байгаа гэж хэлсэн. Эдний харилцаа холбоог бид мэдэхгүй. Тухайн орон сууцыг барихдаа хамтран үйл ажиллагаа явуулсан .........., .......... нарын хоорондын маргаанаас би хохирох ёсгүй гэж үзэж байна" гэж хэлдэг гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Соёлчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие И........... нь Орхон аймаг .......... өндөр сум .......... баг .......... .......... хотхон .......... байрны 20 тоот орон сууцыг худалдан авахаар болж , 2014.04.28-ны өдрийн огноотой .......... .......... ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан гэх М........... болон .......... .......... ХХК-тай хэлцэл хийж, гэрээг шилжүүлэн байгуулж, уг гэрээний дагуу орон сууцыг худалдан авах үнэ болох 50.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож ,орон сууцны төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхөөр талууд тохиролцсон ба гэрээний дагуу 46.700.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3.300.000 төгрөгийг орон сууцны гэрчилгээг бэлэн болгоод авъя гэсний дагуу байлгаж байгаа. Орон сууцны гэрчилгээг шаардахад өнөөдөр, маргааш шийднэ гэх зэрэг хариу өгсөөр өнөөдрийг хүрсэн. Ш...........ийн нэхэмжлэлийн шаардлагыг уншихад .......... .......... ХХК- ийн захирал гэх ..........тай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ болон зээлийн гэрээ гэх баримтуудыг үндэслэн маргаантай байсан гэх ба уг маргаантай гэх асуудлын дор бусдын хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан буюу захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөрийг шилжүүлэн авсан орон сууцуудыг ..........тай хуйвалдан үл хөдлөх хөрөнгийн газар Улсын бүртгэл хийлгүүлснийг олж мэдлээ.Тухайн хөрөнгө оруулалтын маргаан болон зээлийн маргаан нь орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж, төлбөрийг гүйцэтгэсэн надад огт хамааралгүй атал намайг хохироож, хөрөнгийн өмчлөгч мэт авирлаж байгаа үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Ш........... анхнаасаа орон сууц худалдан авах зорилгогүй , зээлсэн гэх мөнгөө авч чадахгүй болсон гэх үндэслэлээр орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан үйлдэл нь хууль бус, бусдын эрх ашгийг хохироосон гэж үзэж байх тул 2014.04.28-ны өдрийн огноотой .......... .......... ХХК- тай Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу нэхэмжлэгч намайг өмчлөгч болохыг тогтоох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

2021 оны 10 дугаар сар 06-ны өдөр Орхон аймаг ..........-Өндөр сум ........../7/ баг .......... – .......... хотхон .......... байрны 20 тоот орон сууцнаас ..........ынхыг албадан нүүлгэх шийдвэр гаргахаар шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулж хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1...........т-.......... ХХК-ий захирал ..........тай 2012 оны 07 сарын 05-нд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан тухайн компани дансанд мөнгө шилжүүлсэн нь хэрэгт авагдсан байгаа. 2...........т-.......... ХХК-ий захирал ..........тай 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ болгон гэрээгээ шинэчлэн байгуулсан бөгөөд төлбөр тооцоо аль 2012 онд хийгдсэн байгаа гэдгийг олж харсан гэж найдаж байна. Сөрөг нэхэмжлэл гаргагч 2014 оны 04 сарын 28-нд гэрээ байгуулж төлбөрөө янз бүрийн хэлбэрээр хийжээ. 3.2013 оны 10 дугаар сарын 23 -ны өдөр Орон сууц захиалгын гэрээний дагуу ..........ын гаргаж өгсөн байрны жагсаалтаар Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн газар бүртгэл тэмдэглэгээ хийлгэсэн болно. 4........... нь жагсаалтад заасан зарим байранд айл оруулсан байсан учир эрсдэлээс сэргийлж 2020 оны 08 сарын 31 -нд Улсын бүртгэлийн 000810515 дугаартай Өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101023967 дугаартай гэрчилгээг гаргуулан өөрийн өмчлөлийг баталгаажуулсан. 5.Монгол улсын иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх олж авах дуусгавар болгох талаар онцолсон зохицуулалтын дагуу бид өмчлөх эрхээ олж авсан юм. Сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэл, ямар шалтгаан нөхцөл, хууль, эрх аль зохицуулалтаар өөрөө өмчлөгч болох гэж нэхэмжлэл гаргасныг олж харсангүй. Иймд Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00260 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш...........ийн хариуцагч И...........т холбогдуулан гаргасан байрнаас албадан нүүлгэх, түрээсийн төлбөрт тооцож 32.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан хариуцагч И...........ын нэхэмжлэгч Ш...........ид холбогдуулан гаргасан Орхон аймаг ..........-Өндөр сум .......... /7/ баг ..........-.......... хотхон .......... байрны 20 тоот сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391.000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэх. хуулийг тайлбарлаж алдаа гаргасан гэж үзнэ. Шүүхийн шийдвэрээс харахад орон нутагт нөлөөнд хуульд захирагдан шударга шийдвэр гаргах хүндрэлтэй байдаг юм байна гэж Учир нь: 2012 оны 07 сарын 05-нд “..........т-..........” ХХК-ий захирал ..........тай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж мөнгө шилжүүлсэн гэх ямар нэгэн маргаан байдаггүй. Харин оруулсан хөрөнгө хамгаалах зорилгоор дээрх гэрээг 2013 онь 10 сарын 23-нд  Орон сууц захиалгаар бариулах гэрээ бол он өөрчлөн байгуулсан юм. Гэрээний 1.3-д заасан 20’3 оны 11 дүгээр сарын 22-нд ашиглалтад орох төлөвлөгөөт хугацааг заахдаа орсон гэж техникийн алдаа гаргасныг ашиглах гэж хичээсэн. ..........-..........” ХХК-ий захирал .......... Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст 2014 онь 05 сарын 01 өдөр 001/31 дугаартай хүсэлтдээ 4.6,7,12,13.19.20.26 зэрэг орон сууцыг И...........ийг зөвшөөрөлгүй худалдан борлуулах, зээлийн барьцаанд тавих бусдад шилжүүлэхийг хориглож урьдчилан тэмдэглэгээ хийж өгнө гэжээ. Тэгэхээр энэ өдрөөс өмчлөгч  захирал .......... уг байрнуудыг шууд захиран зарцуулах эрхээ алдсан байгааг дүгнэлт хийсэнгүй. Шүүх Ш........... ..........-.......... хотхоны .......... дугаартай байрны 20 тоотын өмчлөгчөөр гэрчилгээ авсан боловч тэрээр анхнаасаа энэ хөрөнгийг худалдан авах зорилгогүй байсан нь тогтоогдож байна гэсний тухайд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар ч хуульд иргэн нэг л орон сууцтай байх ёстой гэсэн хязгаарлал тогтоосон зүйл байхгүй бөгөөд энэ дүгнэлт үндэслэлгүй шүүх Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүх хурал дээр хариуцагч тайлбарлахдаа манай нөхөр .......... 2015 онд байр худалдан авахаар боллоо гэж хэлээд бид ..........тай уулзаж .......... гэдэг хүний байр захиалах гэрээ байгуулснаа олж байгаа тул уг байрыг зарах боломжтой гэснийг  боломжтой анх удаа  ..........ын гэрээний он сар өдрөөр гэрээ байгуулж худалдан авахаар болсон. ... Иймд анхан шатны шүүхийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулан ..........-.......... хотхоны .......... дугаартай 20 тоот байрнаас хууль бус эзэмшигчийг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч И..........., түүний өмгөөлөгч Х.Оюунбат нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Гэрч .......... .......... ХХК -ийн захирал Д. ..........ын гэрчээр өгсөн мэдүүлэг И...........тай тооцоо байхгүй, өмчлөл мөн болох талаар мэдүүлэг өгсөн баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийсэнгүй . Өөрөөр хэлбэл ..........-.......... ХХК нь орон тухайн орон сууцны өмчлөөгч И........... болохыг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг хэрэгт авагдсан. ..........-.......... ХХК -ийн нь Өмчлөх эрхийг олгох эрх бүхий барилгыг барьсан бөгөөд И........... өмчлөгч болохыг гэрчийн мэдүүлэг өгөхдөө тайлбарласан нотлох баримтаас хэрэгт авагдсан . Тухайн компанид төлбөл зохих 3500000 төгрөг нь гэрчилгээ гаргуулахтай холбоотой үлдсэн тооцоо болох талаар хариуцагч тайлбарладаг ба үүнийг гэрч үгүйсгээгүй. Мөн нэхэмжлэгч И...........ын орон сууц худалдан авахаар хийгдсэн орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөрийг гүйцэтгэсэн баримтыг үгүйсгэж няцаагаагүй байхад анхан шатны шүүх төлбөрийг бүрэн гүйцэтгээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хариуцагч И...........ын орон сууц захиалан бариулах гэрээ болон төлбөрийн гүйцэтгэсэн баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтын дагуу Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 248-р зүйлийн 248.2 -т зааснаар үл хөдлөх хөрөнгийг ..........-.......... ХХК нь бүрэн хүлээлгэн өгсөн, талаарх талуудын тооцоо маргаангүй, хариуцагч  худалдан авсан үнийг хүлээн зөвшөөрч байгаа.  Уг  үнээс 46700000 төлсөн зэргийг үндэслэн өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй. Харин худалдан борлуулсан орон сууцыг худалдан борлуулж,  төлбөрийг төлөх мэт хийгдсэн нэхэмжлэлийн төлбөр тооцооны борлуулж хариуцагчийн эрх ашгийг хөндсөн гэрээ болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон буюу өмчлөх эрх хууль бус болох нь тогтоогдсон байдалд шүүх дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т зааснаар хариуцагчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хууль бусаар өмчлөх эрхийг тогтоолгосон нь нэхэмжлэгч эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа тул шаардах эрхтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэг буюу сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ш........... нь хариуцагч И...........т холбогдуулан Орхон аймаг ..........-Өндөр сум .......... баг .......... .......... хотхоны .......... дүгээр байрны 20 тоот байрнаас албадан нүүлгэж, 8 жил буюу 93 сар амьдарсан хугацааны түрээсийн төлбөрийг 1 өрөө байрны ханшаар 350.000 төгрөгөөр тооцож 32.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч И........... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцны үнийг төлж байрыг худалдаж авсан гэж маргаж тухайн байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Ш........... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ..........-.......... ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 00810515 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэгт үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч И........... сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ..........-.......... ХХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц захиалгын гэрээнд үндэслэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд ..........-.......... ХХК /захирал Д.........../-ыг төлөөлж менежер Д.Бат-Эрдэнэ, Ш........... нар 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж Орхон аймаг ..........-Өндөр сум .......... багийн Зүүн ..........ийн 1 дүгээр гудамжны 30 тоотод баригдах ..........-.......... хотхоны 1 дүгээр ээлжийн 30 айлын орон сууцнаас үйлчилгээний барилгын 3-р давхрын 20 тоот 40.6 м1 өрөө орон сууцыг захиалж захиалагч орон сууцны төлбөрийг 100 хувь төлж, компани өмчлөх эрхийн гэрчилгээ гардуулах хүртэл хугацаанд гэрээ хүчин төгөлдөр байхаар заажээ.

..........-.......... ХХК захирал Д........... нь 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ш...........той 830 сая төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаатай сарын 2,2 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан.

Ш..........., Д........... нар нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж зээлийн 830 сая төгрөгөөс 100 сая төгрөгийг хасч 730 сая төгрөгийг төлөх энэ мөнгийг төлөгдөж дуусах хүртэл үл хөдлөх зуучлалын Remax One салбараас ..........-Өндөр сумын 7 дугаар багийн нутагт байрлах .......... .......... дүгээр орон сууцны 4 тоот 40.6 м2, 7 тоот 41.6 м2, 13 тоот 40.6 м2, 16 тоот 34.6 м2, 22 тоот 41.6 м2, 26 тоот 40.6м2, 27 тоот 40.6м2 бүхий байруудыг худалдан борлуулахаар тохиролцон акт үйлджээ.

Хариуцагч И........... нь ..........-.......... ХХК-ийг /захирал Д.........../ төлөөлж хуулийн зөвлөх ажилтай Батмөрөнтэй ..........-Өндөр сумын .......... багийн зүүн ..........ийн 1 дүгээр гудамжны 30 тоотод баригдах ..........-.......... хотхоны 1 дүгээр ээлжийн 30 айлын орон сууц үйлчилгээний барилгын 3 давхрын 20 тоот 40.6 м2 1 өрөө орон сууцыг захиалан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 10 сая төгрөг төлөхөөр тохиролцсон. ..........-.......... ХХК захирал Д........... Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 4, 6, 7, 12, 13, 19, 20, 26 тоот орон сууцуудыг Ш...........ийн зөвшөөрөлгүй худалдан борлуулах, зээлийн барьцаанд тавих, бусдад шилжүүлэхийг хориглосон урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх талаар хүсэлт явуулж байсан зэрэг үйл баримт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

..........-.......... ХХК-ийн захирал Д........... нь маргаан болж буй 20 тоот байрыг 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр И...........тай орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт 10 сая төгрөг төлүүлсэн боловч дараа нь 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт тухайн байрны хэд хэдэн тоотуудад И...........ийн зөвшөөрөлгүй худалдан борлуулах, зээлийн барьцаанд тавих бусдад шилжүүлэхийг хориглож урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх талаар хүсэлтийг Улсын бүртгэлийн газарт явуулсан байх ба Улсын бүртгэлийн газарт урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн эсэх нь тодорхойгүй,  хэрэгт нотлох баримт авагдаагүй. ..........-.......... ХХК-ийн захирал Д........... нь 20 тоот байрыг худалдахаар орон сууц захиалгын гэрээ хийж урьдчилгаа төлбөр болон орон сууцны үнийг төлүүлсэн атлаа нэхэмжлэгч Ш...........ид зээлийн өрөндөө өгөхөөр шийдвэр гаргасан нь буруу байх ба хариуцагчаар татагдаад байгаа И........... нь нэхэмжлэгч Ш...........оос өмнө уг байрны хууль ёсны эзэмшигч болсон байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. И........... нь уг байраа 50 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон  байрны үнэнд 46.700.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3.300.000 төгрөгийг байрны гэрчилгээ гарсны дараа өгөхөөр хүлээж байсан гэсэн тайлбар гаргасан.

..........-.......... ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг түүний өмнөөс төлбөрт нь шилжүүлж байрны мөнгөө төлж байсан нь Прадо 95 маркийн машинаа 15 сая төгрөгт тооцон ..........ын урьдчилгаанд төлсөн байсан мөнгийг хаасан, хашаа байшин зарсан 14 сая төгрөгөөр ..........эд төлөх байсан өрийг дарсан, тус компанийн Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд цахилгааны үнэнд төлөх байсан 10 сая төгрөгийн өрийг төлсөн зэрэг үйл баримтаар нотлогдож тогтоогджээ.

Хариуцагч И........... нь 2014 оноос хойш тухайн байранд 8 жил амьдран сууж байгаа нь тогтоогдож байх тул хууль ёсны эзэмшигч байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д хүсэл зоригийн дагуу эрх эд юмсыг мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. 89.3.-т өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна.90 дүгээр зүйлийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. 93 дугаар зүйлийн 93.1.-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж хуульчилснаар И........... нь шударга эзэмшигч тул тухайн маргааны хувьд хариуцагч биш этгээд гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан.

И........... нь нэхэмжлэгч Ш...........ийн хувьд эрх ашгийг нь зөрчөөгүй ашиг сонирхолд нь хохирол учруулаагүй энэ хоёрын хооронд ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй үүрэг үүсээгүй. Хуулийн дагуу буюу гэрээний үндсэн дээр тухайн байрны хууль ёсны эзэмшигч болсон.

Ш. .......... нь тухайн байрыг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон байгаа хэдий ч И........... нь 2014 оноос эзэмшилдээ авч хууль ёсны эзэмшигч болон 8 жил амьдарсан байна. Маргааны үйл баримт болж байгаа 20 тоот байрны  хууль ёсны эзэмшигч болон өмчлөгч нарын хоорондын маргаанд ..........-.......... ХХК-ийн захирал Д........... гол буруутай этгээд бөгөөд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх боломжтой.

Анхан шатны шүүх хууль ёсны эзэмшигчээс эд хөрөнгийг шаардаж болохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч давж заалдах шатны шүүх И...........ыг хариуцагч биш гэсэн үндэслэлээр дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ш........... нь И...........аас түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхгүй, И........... нь тухайн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн түрээсийн төлбөр гаргуулах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй Иргэний хуульд нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00260 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “...Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1., гэсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т зааснаар...” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч И..........., түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ