Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00783

 

Н.Б, Н.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/00234 дугаар шийдвэртэй

Н.Б, Н.Н нарын нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох

2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/22 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4-127/15130 дугаартай “Албадан дуудлага худалдааны мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-127/16484 дугаар “Мэдэгдэл” болон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19б байрны 3 тоот хаягт байрлах 50 м.кв байранд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/6 дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б, Н.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Н.Б, Н.Н нар нь гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бид 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүрэг, 6-р хороо, 196 байрны 3 тоот орон сууцыг худалдан авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бид хоёрын нэр дээр бүртгэгдсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1271 дүгээр захирамжаар Б.Мөнхболдоос 107,856,610 төгрөгийг гаргуулж “СА ББСБ” ХХК-д олгохоор, сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу бидний өмчлөлийн Баянгол дүүрэг, 6-р хороо, 196 байрны 3 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Бид барьцааны зүйлийг үнэлгээг 450,000,000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа өгсөн. Уг үнэлгээг төлбөр авагч байгууллага нь хүлээн зөвшөөрөөгүй тул “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар бидний орон сууцыг 103,806,500 төгрөг болохыг тодорхойлсон. Гэвч Н нь үнэлгээ тогтоосноос хойш 1 жил 10 сарын дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 9/22 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 4-127/15130 дугаар “Албадан дуудлага худалдааны мэдэгдэл” гарган дээрх шинжээчийн тогтоосон үнэ болох 103,806,500 төгрөгийн 70 хувиар тооцон 72,664,550 төгрөгөөр бидний орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Шинжээчийн үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 1 жил 10 сарын дараа үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гаргаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Орон сууцны дундаж үнэ өнгөрсөн жил метр квадрат нь 1.4-1.6 сая төгрөгийн хооронд байсан бол өнөөдрийн байдлаар метр квадрат нь 1.9-2.3 сая төгрөгт хүрсэн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/22 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4-127/15130 дугаар “Албадан дуудлага худалдааны мэдэгдэл”-ийг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, маргааны зүйл болж буй орон сууц 115,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-127/16484 дүгээр “Мэдэгдэл”-ээр мэдэгдснийг эс зөвшөөрч байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр, ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/22 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4-127/15130 дугаартай “Албадан дуудлага худалдааны мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-127/16484 дугаар “Мэдэгдэл”-ийг болон, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19б байрны 3 тоот хаягт байрлах 50 м.кв байранд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 4-127/16484 дүгээр “Мэдэгдэл” болон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19б байрны 3 тоот хаягт байрлах 50 м.кв байранд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1271 дүгээр захирамжаар Б.Мөнхболдоос 107,871,610 төгрөгийг гаргуулж “СА ББСБ” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Н.Б, Н.Н нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 196 байрны 3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 9 дүгээр арын 23-ны өдрийн 19300994 дүгээр тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Б.Мөнхболдод шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. Тэрээр үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 19б байрны 3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилж, хураасан. Хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул үнэлгээ тогтоолгохоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилсон. Үл хөдлөх эд хөрөнгийг 103,806,500 төгрөгөөр үнэлж, үнэлгээг талуудад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/29664, 4/26670, 4/29986 дугаар дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Б.Мөнхболдын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 631 дүгээр захирамжаар түдгэлзүүлж, мөн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 596 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1144 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 868 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/22 дугаар тогтоол, 4-127/16130, 4-127/15129, 4-127/15128 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт хүргүүлж, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлэхэд 115,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Төлбөр төлөгч болон өмчлөгчид 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-127/16484 дүгээр албан бичгээр үл хөдлөх худалдан борлогдсон болохыг мэдэгдсэн. Нэхэмжлэлд дурдсанаар эд хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 1 жил 10 сарын дараа үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага оруулахаар тогтоол гаргасан нь хууль зөрчсөн, орон сууцад үнийн өөрчлөлт орсон, дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсноор хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Үнэлгээтэй холбоотой иргэний хэргийг 3 шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад дахин үнэлгээнд өөрчлөлт орсон үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /63.4/ болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /65, 117/-д заасныг зөрчиж байна. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарч, тус газар 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-127/16484 дүгээр мэдэгдэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй байхад явуулсан ажиллагаа юм. Иймд нэхэмжлэгч Н.Б, Н.Н нарын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгзх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.1-т заасныг баримтлан Нт холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/22 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4- 127/15130 дугаартай “Албадан дуудлага худалдааны мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-127/16484 дугаар “Мэдэгдлийг” болон, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 196 байрны 3 тоот хаягт байрлах 50 м.кв байранд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэгч Н.Б, Н.Н нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/6 дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг” хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагаасаа нэхэмжлэлийн шаардлагаасаа Н.Б, Н.Н нар татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 10-ны өдрийн 182/Ш32021/08502 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дүгээр зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С..огийн давж заалдах гомдлын агуулга: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заавал үнэлгээ хүчингүй болсны дараа дахин үнэлгээ гаргуулах ёстой гэх зохицуулалт байхгүй бөгөөд тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэлгээ хүчингүй болоогүй байх үед буюу үнэлгээнд өөрчлөлт орсноос шалтгаалан дахин үнэлгээ тогтоох хууль зүйн зохицуулалттай байхад шүүх ийнхүү хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Хариуцагч нь үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор дуудлага худалдааг зохион байгуулах зохицуулалттай боловч 1 жил 10 сарын дараа дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гаргаж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш сарын хугацааг хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн 868 дугаар тогтоол нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд тус өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж хүчингүй болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахаар зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээн явуулснаас хойш 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр болон 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус тус дуудлага худалдаа зарлагдсан байх бөгөөд хариуцагч нь энэхүү хоёр дуудлага худалдаанд тус маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг оруулж 2 сарын дотор буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дотор багтаан худалдан борлуулах боломжтой байхад ийнхүү хуульд заасан хугацааг 10 хоногоор мөн хэтрүүлэн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоосон нь хуульд заасан хугацааг зөрчсөн. Гэтэл шүүхээс энэхүү хуульд заасан хугацааг анхаарч үзэлгүй, нотлох баримтаар нотлоогүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд Үндэсний статистикийн хорооны барилгын өртгийн ерөнхий индексийн нотлох баримт шаардлага хангасан хэлбэрээр, нийтэд илэрхий баримтууд болох Монгол банкны инфляцын тайлан, “Тэнхлэг зууч” ХХК-аас гаргасан орон сууцны үнийн индекс, цахим хуудас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зар зэргийг гаргаж өгсөн. Дээрх нотлох баримтаар анхны тогтоосон үнэлгээ болох 103,806,500 төгрөгөөс гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон болохыг нотолсон бөгөөд тус маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил байрлалд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 150,000,000 төгрөгөөр зарагдаж байгаа болохыг нотолсон. Гэтэл шүүх дээрх нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний орсон гэх үндэслэлд огт тайлбар хийлгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хзрзгсзхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Төлбөр төлөгчид холбогдох гүйцэтгэх баримт бичигт 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь үүргийн гүйцэтгэлд Н.Б, Н.Н нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 19-б байрны 03 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Дээрх үл хөдлөх хөрөнгөд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, 103,806,500 төгрөгөөр үнэлснийг мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээг танилцуулсан. Дээрх үнэлгээг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхэд гомдол гаргасныг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж тогтоол нь Нт 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Ингээд хариуцагч байгууллага мөн оны 08 дугаар сарын 17-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, 08 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдлийг хүргүүлж, мөн оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч Н.Б, Н.Н нар нь хариуцагч Нт холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/22 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4-127/15130 дугаартай “Албадан дуудлага худалдааны мэдэгдэл”-ийг хүчингүй болгуулах, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4-127/16484 дугаар “Мэдэгдэл” болон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19б байрны 3 тоот хаягт байрлах 50 м.кв байранд холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/6 дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ. /хх.40-41, 161/

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 9/6 дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182ШШЗ2019/01271 дугаар захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг баримтлан, өргөдөл гаргагч “СА ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, эвлэрэлд уригдсан тал Б.Мөнхболд нар 107,856,610 төгрөгийг хэмжээнд эвлэрч, уг мөнгийг эвлэрэлд уригдсан тал Б.Мөнхболд 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, хэрэв уригдсан тал хугацаандаа зээлийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрснийг баталгаажуулжээ. /хх.45-46/

 

6. Нэхэмжлэгч Б.Мөнхболдын нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/00596 дугаар шийдвэр, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1144 дугаар магадлал, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00868 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.85-103/

 

7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарт хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол, орон сууц худалдан борлогдсон тухай мэдэгдлийг хүргүүлж байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх.74-75, 101-102, 116/

 

8. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШЗ2020/00631 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00868 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор шийдвэр хүчин төгөлдөр болсон, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/22 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол гарсан байна.

 

9. Анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

10. Нэхэмжлэгч Н.Б, Н.Н нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гаргасан нь хуулиар тогтоосон журам зөрчиж хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх боловч энэ талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...дуудлага худалдаа явуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/00234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                               ШҮҮГЧИД                               Д.БЯМБАСҮРЭН

 

                                                     Ц.ИЧИНХОРЛОО