| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/07675/И |
| Дугаар | 191/ШШ2025/08365 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/08365
| 2025 10 06 | 191/ШШ2025/08365 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* ******* *******од оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , , , хаягт оршин суух овогт ын /рд:/-д холбогдох
Худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн зарим хэсгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэрээр болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014.07.31-ний өдөр , 14-р хороолол /13336/ , тоот хаягт байршилтай 5,59м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай Ү- дугаар бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон.
Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө буюу талбайн баруун талын хэсэгт дугаар лангуу өмчлөгч Ш. лангууныхаа зарим хэсгийг байрлуулсан байсан. Ш. өргөтгөл хийж нарийн лангуу нэмж байгуулахдаа миний өмчлөлийн талбайд лангууныхаа зарим хэсгээ байрлуулсан нь тогтоогдсон. Энэ нь лангууны схем зурагт тодорхой тусгагдсан байгаагаас гадна албан ёсны тусгай зөвшөөрөлтэй компанийн хэмжилтээр 4.81 м.кв гэсэн хэмжилтийн дүгнэлтээр тогтоогдсон.
Ш.аас миний өмчлөлийн талбайг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хэл амаар доромжилж чөлөөлж өгөхгүй хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Би тус барилгын ашиглалт хариуцсан “Сандэй плаза бизнес эрхлэгчид Цэлмэг төв байр ашиглалтын захиргаа” гэх төрийн бус байгууллагад энэ талаар хандсан боловч энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэдэг хариу өгдөг. Одоо би өөрийн өмчлөлийн 5,56м.кв талбайгаас 4.81м.кв талбайг ашиглаж байна.
Иймд миний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай талбайг Ш.ын хууль бус эзэмшлээс 0.77 м.кв чөлөөлж өгнө үү.
1.1. Палан зураг нь өөр өөр гаргахгүй. гэж гардаг. Талуудын эзэмших талбай нь палан зураг дээр тодорхой байгаа юм. Улмаар үл хөдлөх дээр гэрчилгээ гарсан. Улмаар уг зургаар талбайгаа хуваасан байдаг. Хариуцагч нь талбайгаа хэтрүүлж хийсэн. Хариуцагчийнхыг 69 гэсэн байдаг. Улсын бүртгэлд байгаа баримт дээр мм-р хананаас хэдэн метрт байрлах эсэх нь байгаа юм. Үүнийг үндэслэж бичиг баримт нь гардаг юм. Палан зураг дээр энэ нь тодорхой байгаа юм. Би өөрийн талбайн өмчлөгч болсон. Талбайн баруун хэсэгт хариуцагчийн талбай байдаг. Хариуцагч нь талбайг гагнаж лангууг хийхэд өөрөө хийлгэсэн байдаг. Тэр үед нь би байгаагүй юм. Хэргийн 69-д байгаа зургаар энэ нь нотлогддог юм. Хэмжилтээр гарсан 0.45 м.кв талбайг албадан чөлөөлүүлнэ. Давж заалдах шатны шүүх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн зургийг авч үз гэсэн байдаг. Хэргийн 3, 69-д байгаа зургийг анхаарч судлаагүй байна гэдэг. Барилга миний ойлгосноор 2008 онд ашиглалтад орсон. Би 2014 оны хавар худалдаж авсан. Даваажаргал гэж хадам эхээсээ авсан. Худалдаж авахдаа хэмжээгүй. талбай гэрчилгээгээр 5.56 м.кв, хариуцагчийн тоот талбай нь манай талбай уруу орсон байгаа юм. Худалдаж авснаас хойш хана хөдлөөгүй. нь гэрчилгээгээр 5.24 м.кв юм.
1.2. Хэмжсэн талбайгаар гэрчилгээнд бичигдсэнээс дутаж байгаа юм. 0.45 м.кв дутуугаа албадан чөлөөлүүлнэ. Хэргийн 3, 69-д байгаа зургийг зэрэгцүүлээд харах юм бол нэхэмжлэгчийн талбайгаас хариуцагчийн талбай үргэлжилж байгаа юм. Хариуцагчийн талбай нь илүү байгаа юм тогтоогдож байгаа юм. Мөн нэхэмжлэгчийн талбай дутуу байгаа юм. Дутуу талбай нь дүгнэлтээр гарч ирээд байгаа юм. Иргэний хуулийн 183.1-д заасан байдаг. Улсын бүртгэл үнэн зөв гэсэн байдаг. Гэтэл эзэмшиж байгаа талбай нь дутаад байгаа юм гэв.
2. Хариуцагч Ш. нь шүүхэд, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Т.*******ын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Ш. миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Ш. би 2011.05.06-ны өдөр “” ХХК-аас 300 м2 талбайта үйлчилгээний зориулалттай “” худалдааны төвийн 6 давхарт байрлах 60од байрлах 29,65 м2 талбайтай үйлчилгээний 5 хэсэг талбайг худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээг гаргуулж өмчилж авсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй бизнесийн үйл ажиллагаа явуулахад банкнаас зээл авах шаардлагатай байсан тул өөрийн өмчлөлийн тус талбайн нэг гэрчилгээгээ 5 үйлчилгээний талбайн гэрчилгээ болгож салгасан.
Гэтэл миний хууль ёсны дагуу өмчилж авсан талбай нь иргэн Т.*******ын , , хаягт байршилтай 5,59 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай талбайн хэсэгт огт ороогүй, манай талбайн эгнээнээс хойд талд нь байрладаг тул хамааралгүй юм.
Манай лангуу нь анхнаасаа 5 лангуу байсныг огт өөрчлөөгүй, хэлбэр хэмжээг нь ч өөрчлөөгүй байсан чигээрээ л байгаа, 5 хуваасан м2 хэмжээг нь нэмсэн нь 29,65 м2 хэвээрээ байгаа.
Нэхэмжлэгч Т.*******ын лангууны талбайн дунд багана байдаг, үүнийг компани түүнд худалдахдаа баганын хэмжээгээ оруулсан байдаг. Харин баганын хэмжээг хасахад талбайн хэмжээ нь багасна. Анх компани болон Т.Балжиням нар талбайгаа худалдаж, худалдан авахдаа маш нарийн сайн хэмжиж зарсан байх ёстой. Тэгвэл компанитайгаа өөрсдөө учраа олох ёстой надад огт хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Нэхэмжлэгч нь гэсэн талбайг өмчилж авсан гэж байна. Улмаар анх нэхэмжлэл гаргахдаа 0.77 давхацсан тул чөлөөлүүлнэ гэсэн байдаг. Давах дээр шаардлага багасгаж байна гэдэг. Өнөөдөр анхны гаргасан нэхэмжлэлээ дэмжиж ярьж байна. Анх түрээсэлж байсан хүмүүс нь хэмжиж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь бусдаас худалдаж авсан байдаг. Иймд хэрэв зөрүү байгаа бол тэр хүнтэйгээ ярих ёстой. Гэтэл хажууд нь байгаа хариуцагчаас талбай авна гээд байна. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл хүлээцтэй байсан. Шинжээчийн дүгнэлтээр давхцал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн анх худалдаж авсан талбай байдгаараа л байгаа. Нэхэмжлэгч нь анх худалдаж авахдаа хэмжиж л авсан байдаг. 10 гаруй жилийн өмнө худалдаж авчхаад анхнаасаа мэдэхгүй байж бусдыг хохироогоод байна. Нэхэмжлэгч нь өөрийн хадам эхээсээ авахдаа бэлэглэлийн гэрээгээр авсан байдаг. Талбай нь дутуу байгаа бол худалдсан хүн хариуцах ёстой. Анх авах үеийнхээрээ хэвээрээ байгаа гэж нэхэмжлэгч хэлж байна. Нэхэмжлэгчийн талбай дүгнэлтээр дутуу гэсэн байна гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:
3а. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх3/, палан зургийн хуулбар /1хх4/, гэрэл зураг 4 ширхэг /1хх5/, хэмжилтийн зураг /1хх7-9/, шалгалт тохирлын гэрчилгээний хуулбар /1хх244/, “Скайлайн дизайн” ХХК-ийн албан тоот /1хх245/, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт /1хх246/, палан зургийн хуулбар /1хх247/
3б. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх21/, хэмжилтийн зураг /1хх22-25/, Сонгинохайрхан дүүргийн ны тодорхойлолт 2 ширхэг /1хх31, 2хх29/, гэрэл зураг 26 ширхэг /1хх33-38, 139-145/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлаа 5 ширхэг /1хх39-43/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1хх44/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөний бүртгэлийн талаарх баримтуудын хуулбар /1хх51-123/
3.1. Шүүхийн журмаар гаргуулсан баримт: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгөний бүртгэлтэй холбоотой баримтууд /1хх154-184/, Стандарт, хэмжил зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн албан тоот /1хх185/, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх189-212/, шинжээчийн дүгнэлт /2хх57-64/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т.******* нь , , 14 дүгээр хороолол /13336/, , , тоот хаягт байрлах 5.56 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хариуцагч нь 0.77 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа тул албан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Ш. нь үйлчилгээний талбай нь анх худалдан авах үеийн хэлбэр, хэмжээгээр байгаа, хэрэв нэхэмжлэгчийн талбай дутуу байгаа бол худалдсан хүн хариуцах ёстой гэж маргасан.
4. Нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн дээрх хаягт байрлах тоот 5.56 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбайн өмчлөгч болсон нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1хх3/
Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн тоот талбай нь түүний талбайн хилийг нэвтэрч эзэмшиж байгаа гэж тайлбарласан. Хариуцагч нь энэ 2 үйлчилгээний талбай нь хил залгаа байрлаж байгаа талаар маргаагүй.
Хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дээр дурдсанаар хил залгаа байрлах тоот 5.24 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбайн өмчлөгч болсон нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /1хх21/
Эдгээр үйл баримтын талаар зохигч маргахгүй байна.
4.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимтай.
5. Шүүхээс томилсон “” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь 4.81 м.кв, харин хариуцагч нь 5.38 м.кв талбай эзэмшиж байгаа нь тогтоогдсон. /2хх57-64/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 0.75 м.кв талбай дутуу эзэмшиж байгаа бол хариуцагч нь 0.14 м.кв талбай илүү эзэмшиж байна.
Иймд зохигчийн өмчлөлийн талбай нь хил залгаа оршин байрлаж байх тул хариуцагчийн илүү эзэмшиж байгаа 0.14 талбайг албадан чөлөөлөх нь зүйтэй.
5.1. Харин нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайн үлдэх дутуу хэсэг болох 0.61 м.кв хэмжээтэй талбай нь хариуцагчид хамааралгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн талбайг хадам эх аас худалдаж авсан гэж тайлбарласан боловч тэрээр уг талбайг 2014 оны 07 дугаар сарын 31-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авчээ. /1хх180/
Үүнээс үзэхэд хэрэв нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн талбайг бусдаас худалдаж авсан бол худалдагчаас дутуу хэсгийг шаардах эрх нээлттэй. Гэхдээ энэхүү дүгнэлт нь хэрэв нэхэмжлэгч энэ талаар жич нэхэмжлэл гаргавал түүний үндэслэлийг нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.
Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шаардлагад тухайн эд хөрөнгөний зах зээлийн үнэлгээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлөх учиртай. Гэвч нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Улмаар хэдийгээр бүрэн биш боловч хариуцагчийн хууль бус эзэмшлээс тодорхой хэмжээний талбайг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн хураамжийг хариуцагчаас гаргуулна. Учир нь хураамжийг албадан чөлөөлсөн талбайд хувь тэнцүүлэн тооцох боломжгүй юм.
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар шинжээчийн зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардал юм. Нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр захирамжаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. /2хх49-51/
Улмаар нэхэмжлэгч нь шинжээчийн ажлын хөлсийг төлөөгүй, шинжээч нь төлбөрийн нэхэмжлэх шүүхэд ирүүлсэн байх тул энэхүү ажлын хөлсийг хүсэлт гаргасан нэхэмжлэгчээс гаргуулж, шинжээчид олгох нь зүйтэй. /2хх64-65/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар , , 14 дүгээр хороолол /13336/, , д байрлах хариуцагч Ш.ын өмчлөлийн тоот талбайн нэхэмжлэгч Т.*******ын өмчлөлийн тоот талбайтай хил залгаа хэсгээс 0.14 м.кв талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 0.63 м.кв талбайд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******аас 400,000 төгрөг гаргуулж, шинжээч “” ХХК /рд:/-т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД