Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 11

 

 

   2022          04           19                                    206/МА2022/00011

 

С.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2022/00088 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* ******* овгийн *******ын ******* РД:,

Хариуцагч: ******* аймгийн Эрүүл ******* газарт  холбогдох,

******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай С.*******ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, мөн өдрийн А/02 дугаартай С.*******ын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ******* ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, ******* аймгийн Эрүүл ******* газраас 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.******* түүний өмгөөлөгч Б.Батсүх /цахимаар/,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайбаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэлийн агуулга: Урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ******* ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, ******* аймгийн Эрүүл ******* газраас 2,200,000 төгрөг гаргуулах тухай

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай “С.*******ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, мөн өдрийн А/02 дугаартай “С.*******ын ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ******* ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, ******* аймгийн Эрүүл ******* газраас 2,200,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие С.******* нь ******* аймгийн Эрүүл ******* газарт нягтлан бодогчоор 2013 онд орсон. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байсан. 2019 онд аудитын байгууллага шалгалт хийж зөрчил дутагдал илэрсэн. Тэгээд 2019 онд намайг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр цалингийн хувиар арга хэмжээ авагдсан. Мөн эрүүгийн журмаар шийтгүүлсэн. Би тухайн зөрчлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Ингээд би ажлаасаа өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хамт олны зөвлөгөөн хийгээд гэнэт миний ажлыг хүлээж аваад өөр хүнд өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл надад ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй. Би тушаалаа авах гэж удаа дараа очсон боловч таны ажлыг өөр хүнд хүлээлцсэн тул өгөх боломжгүй гэдэг байдлаар хандсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд тушаалыг заавал гардуулж өгсөн байхыг шаарддаг. Би улсад нийтдээ 30 орчим жил ажиллаж байна. Би өөрийн гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн. Би цаашид ажиллахгүй, өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдье гэхэд хүсэлтийг санаатайгаар дарагдуулж, миний хөдөлмөрийн хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчсөн. Би өөрийн гаргасан зөрчил дээрээ арга хэмжээ үндэслэлгүйгээр авахуулж, мөн эрүүгийн журмаар шалгуулж холбогдох шийтгэлээ хүлээсэн. Эрүүл ******* даргын хувьд өөрөө байгууллагын хөрөнгийг шамшигдуулдаг, бэлэн мөнгийг дур мэдэн бэлнээр гаргуулж зарцуулдаг. Энэ асуудлыг шат шатанд нь хэрэг хянан шийдвэрлэх явцад холбогдох байгууллагуудад гомдол гаргаж шийдвэрлүүлэх болно. Миний гаргасан зөрчил дээр үндсэндээ 3 удаа арга хэмжээ авсан. Иймд миний хүсэлтийг хүлээн авч намайг ******* аймгийн Эрүүл ******* газрын нягтлан бологчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,982,562 төгрөг, мөн ажиллаж байх хугацаандаа би хувиасаа гаргасан мөнгө болох 2,200,000 төгрөг, нийт 8,182,564 төгрөгийг ******* аймгийн Эрүүл ******* газраас гаргуулж өгнө үү гэжээ.

1.3.Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: ...******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай “С.*******ын ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаал гаргахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2 дахь заалтыг үндэслэж тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хавтаст хэргийн материалтай танилцаж байхдаа ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаал байгааг мэдсэн. Уг тушаалыг надад танилцуулаагүй, гардуулаагүй, намайг ажил хүлээлцэх үед гараагүй байсан бөгөөд нөхөж, хуурамч тушаал гаргасан байна. Намайг ажил хүлээлцэх үед ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай тушаалыг уншиж сонсгосон. Тухайн өдрийн хурлын протокол дээр тодорхой байгаа.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлаагүй.

Миний хувьд ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай “С.*******ын ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг гардаж авахаар удаа дараа Эрүүл ******* газарт очсон боловч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авснаар гарын үсэг зурвал өгнө эс тэгвээс шүүхээр гаргуулж ав гэж өнөөдрийг хүртэл өгөхгүй чирэгдүүлсээр ирсэн тул хэргийн материалаас хуулбарлаж аваад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. ******* аймгийн Эрүүл ******* газар нь миний Монгол улсын Үндсэн хуулинд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчиж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Хариуцагчийн татгалзлал: ******* аймгийн Эрүүл ******* газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан С.*******ын удаа дараалан сахилгын зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон нийцлийн аудитын дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

2.2.Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: ******* аймгийн Эрүүл ******* газар нь С.*******ын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан аваад бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасны дагуу дараах тайлбарыг гаргалаа. Үүнд: Нэг.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэжээ. С.******* нь ******* аймгийн Эрүүл ******* газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нь хуулийн дээрх заалтад дурдсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ. ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар С.*******ыг нягтлан бодогчийн ажлаас халж, мөн өдрийн А/02 дугаар тушаалаар ажил хүлээлцүүлэх комиссыг томилсон. Ажил хүлээлцүүлэх комисс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нягтлан бодогчийн ажил хүлээлцүүлж, ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хамт мөн өдөрт нь С.*******т гардуулан өгсөн. Иймдээ ч С.******* нь 2020 оны 1 дүгээр улиралд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 3-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмж тогтоохдоо ажлаас халсан шийдвэрийг үндэслэж олгодог.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг “энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж албан ёсоор тайлбарлажээ. С.*******ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг удаа дараагийн үйлдлээр хувьдаа завшсан гэмт хэрэгтээ гэм буруутайд тооцуулж, ялаар шийтгүүлсэн үйл баримт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдал буюу хүндэтгэн үзэх шалтгаан биш. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/Ш32020/00479 дүгээр захирамжаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас хойш С.******* нь хуулийн дээрх заалтад дурдсан хугацааны дотор дахин шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар заажээ. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.

******* аймгийн Эрүүл ******* газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан С.*******ын удаа дараалан сахилгын зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон нийцлийн аудитын дүгнэлтээр тус тус тогтоогдсон. Тодруулбал:

1.С.******* нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу ******* ******* салбарын ажилтнуудад олгох тэтгэмжээс албан тушаалын байдлаа ашиглаж 6,295,200 төгрөгийг өөрийн болон эхнэр Ц.Юмжавын данс руу шилжүүлэн хувьдаа завшсан гэмт үйлдэлдээ ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

2.С.******* нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр Хаан банк руу 69 хүнд 128,000,000 төгрөгийн тэтгэмж шилжүүлсэн бөгөөд жагсаалтын мөнгөн дүнгээс 1,853,200 төгрөгийг эхнэр Ц.Юмжавын Хаан банк дахь 5845403876 тоот харилцах данс руу шилжүүлж, итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан.

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр лаборант Л.Энхжаргалын Хаан банк дахь дансанд 3,464,000 төгрөгийг шилжүүлж, батлагдсан дүнгээс 966,000 төгрөгийг илүү олгож, тухайн мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5862028611 тоот данснаас өөрийн 5850008925 тоот данс руу шилжүүлж, итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 80 хүнд 282,900,000 төгрөгийн тэтгэмжийг олгохдоо байгууллагын санхүүгийн баримтад ПЮ71102098 дугаартай Б.Алтангэрэлийн 5845417483 тоот дансанд 1,818,800 төгрөг олгохоор бичсэн, банканд хүргүүлсэн жагсаалтад регистрийн дугаартай С.*******ын 5845417483 тоот дансанд 1,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөнгөн тэтгэмж олгох жагсаалтад ПМ84050302 регистрийн дугаартай Б.Уранцэцэгт 2,872,400 төгрөгийг 5845242910 тоот дансанд Хаан банканд хүргүүлсэн жагсаалтаар ПВ77010302 регистрийн дугаартай Б.Оюунтуулын Хаан банкны 5845242910 тоот дансанд 2,872,400 төгрөгийг 2 удаа шилжүүлж, 5845242910 тоот данснаас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 5850008925 тоот өөрийн данс руу шилжүүлэн авч, итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 13 хүнд 40,000,000 төгрөгийн тэтгэмж олгох жагсаалтыг Хаан банк руу шилжүүлсэн боловч тэтгэмжээс Л.Баярцэцэгийн 5845417483 тоот дансанд 3,100,000 төгрөгийг нягтлан бодогчийн регистрийн дугаартай өөрийн дансанд 5845403878 тоот данстай Л.Баярцэцэг гэж бичиж, ПП69012007 регистрийн дугаартай Ц.Юмжавын дансруу шилжүүлж, нийт 13,733,200 төгрөгийг хохирол учруулсан гэмт үйлдэлдээ ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 16,250,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Уг шийтгэх тогтоолоор С.*******оос 13,733,200 төгрөг гаргуулж, ******* аймгийн Эрүүл ******* газарт олгохоор шийдвэрлэсэн.

3. ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаар “Төсвийн орлого болгох тухай” актаар С.*******ын эмнэлгийн мэргэжилтэнд олгогдох тэтгэмжээс өөрийн болон гэр бүлийн хүний Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлсэн, зарим мэргэжилтэнд тэтгэмжийн мөнгийг илүү олгож, зөрүүг тухайн хүнээр өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлэн авсантай холбоотой 13,733,200 төгрөгийн алдааг илрүүлсэн. Улмаар уг 13,733,200 төгрөгийг С.*******оор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг тэрээр хүлээн зөвшөөрч аудиторын актад гарын үсэг зурсан байдаг.

Гурав. ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар С.*******т эмнэлгийн мэргэжилтэнд олгогдох тэтгэмжийг илүү олгосон, тушаалгүйгээр гүйлгээ хийсэн зөрчилд нь үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг сахилгын зөрчил, түүнд ногдуулсан шийтгэлийг С.******* хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд цалингаасаа суутгал хийлгэсэн.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т ‘Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор С.*******оос 13,733,200 төгрөгийн хохирол гаргуулж, ******* аймгийн Эрүүл ******* газарт олгохоор шийдвэрлэсэн. ******* аймгийн Эрүүл ******* газар нь С.*******т төлөх ямар нэг төлбөр байхгүй. Харин С.******* нь ******* аймгийн Эрүүл ******* газарт учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. С.******* нь 2014-2019 онуудад 14,090,000 төгрөгийн цалингийн урьдчилгааг өөртөө авснаас 4,145,704 төгрөгийг одоог хүртэл буцааж төлөөгүй, ******* аймгийн Эрүүл ******* газарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан удаагийн гэмт үйлдлээ С.******* хүлээн зөвшөөрч, ял шийтгүүлсэн талаараа нэхэмжлэлдээ дурдсан. Иймд ******* аймгийн Эрүүл ******* газрын санаачилгаар С.*******той байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалж, түүнийг нягтлан бодогчийн ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасантай нийцсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу С.*******ын ******* аймгийн Эрүүл ******* газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2022/00088 дугаар шийдвэрээр:

 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай “С.*******ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, мөн өдрийн А/02 дугаартай “С.*******ын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 19,879,977 /гурван сая есөн зуун хорин есөн мянга зургаан зуун наян гурван/ төгрөгийг ******* аймгийн Эрүүл ******* газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 5,090,739 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  

 Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон ******* ******* даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн Эрүүл ******* газарт даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар С.*******ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангаж,

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* аймгийн Эрүүл ******* газраас 2,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Пунцагнорорвт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,871 төгрөгөөс 95,721 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч талаас 50,150 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн тогтоосон 2 удаагийн актаар зөрчил илэрсэнийг, ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн болохыг ажил олгогч ******* аймгийн Эрүүл ******* газрын дарга тухай бүрт нь зөрчлийг ил*******снээс хойш 1 сарын хугацаанд мэдсэн боловч дээрх зөрчлийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулах хуульд зааса хугацааг хэт*******сэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг эргэлзээтэй байдлаар үнэлж шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан анхны нэхэмжлэл хэрэгт байхгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж байдаг. Шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д зааснаар 6 сарын дотор шинэ нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч шинэ нэхэмжлэл гаргалгүй нэхэмжлэл гаргах эрхээ алдсан. Энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Хуулийн ямар үндэслэл тогтоогдсон талаар тайлбарлаагүй атлаа нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсэн нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч талуудын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж,  анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Б.Далайбаяр  болон түүний өмгөөлөгч  Д.Эрдэнэчимэг нар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь ******* аймгийн Эрүүл ******* газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.982.562 төгрөг гаргуулах, Эрүүл ******* газарт хувиасаа гаргасан мөнгө болох 2.200.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг ******* аймгийн Эрүүл ******* газарт холбогдуулан гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай “С.*******ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, мөн өдрийн А/02 дугаартай “С.*******ын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ******* ******* болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, ******* мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

 Нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн  шаардлагаа дэмжиж буй  үндэслэлээ 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэл буруу, ажлаас халсан тушаалыг уншиж танилцуулаагүй, албан ёсоор гардуулж өгөөгүй тул би өөрийгөө ажлаас чөлөөлөгдөөгүй гэж ойлгож байгаа, нөгөөтэйгүүр ажлаас халсан тушаалыг гардуулаагүй атал ажил хүлээлцүүлсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбоотой хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаал буюу захиргааны актыг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор гаргах ёстой байсан. Мөн ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тулгуурлан гаргах ёстой. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу баримталж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж  тайлбарлажээ.

Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор нэхэмжлэгч нь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Эрүүл ******* тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.5 дахь хэсэгт заасны дагуу олгосон тэтгэмжийн орлого зарлагын тооцооны баримт зэргийг  ирүүлсэн байх ба  шүүхэд хүсэлт гарган  ******* аймгийн Эрүүл ******* газрын явуулсан бичгийн бүртгэлээс С.*******ыг ажлаас чөлөөлүүлэхээр мэдэгдсэн мэдэгдэх хуудас, ажлаас чөлөөлсөн тушаал, уг тушаалыг албан ёсоор гардуулан өгсөн  эсэх баримтуудыг шүүхээр бүрдүүлгэж авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтад нийцсэн байна

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нэхэмжлэгч С.*******ын гаргасан зөрчил нь бүрэн нотлогдсон, уг үйлдэлдээ ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн, ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 тоот тушаалаар халж, мөн өдрийн А/02 тоот тушаалаар ажил хүлээлцүүлэх комиссыг томилж, уг комисс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хамт С.*******т гардуулан өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмж тогтоохдоо ажлаас халсан шийдвэрийг үндэслэж олгодог. С.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэж тайлбарлан шүүхэд тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой баримтуудыг гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч  хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ  биелүүлсэн, түүний шүүхэд гаргаж өгсөн болон шүүхээр бүрдүүлсэн дээрх нотлох баримт, хариуцагчийн  шүүхээр бүрдүүлсэн дээрх нотлох баримтууд нь  тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

4.Хэрэгт авагдсан баримтаар ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн санхүүгийн сахилга бат удаа дараа зөрчиж холбогдох хууль, хяналтын байгууллагаас зөрчлийн дүгнэлт, шийтгэх тогтоол, албан бичиг ирсэн гэх үндэслэлээр Эрүүл ******* газрын нягтлан бодогч С.*******ыг ажлаас халж түүнтэй  байгуулсан  хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 Анхан шатны шүүх нь ******* аймгийн Эрүүл ******* газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн н/732 дугаартай С.*******ыг ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл, уг мэдэгдлийг нэхэмжлэгч С.******* 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан тухай тус газрын “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-т бичсэн түүний тайлбар, “Тогтоол, захирамж, тушаалын бүртгэлийн дэвтэр”, 2020 оны 01 дүгээр сарын цагийн бүртгэлийн дэвтэр, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж буй С.*******ын “Ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэрэг”-т үзлэг хийсэн анхан шатны  шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, мөн   шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар С.*******т ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01, мөн өдрийн А/02 дугаартай тушаалуудын эх хувийг албан ёсоор гардуулсан эсэх нь шууд байдлаар тогтоогдохгүй боловч нэхэмжлэгч С.******* 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн өөрийнхөө хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөнийг мэдсэн байна гэж дүгнэсэн нь  хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Учир нь нэхэмжлэгчийн шаардлагаа нотлохоор шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн удиртгал хэсэгт “...С.*******ын нэхэмжлэлтэй ******* аймгийн Эрүүл ******* газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад” гэж бичигдсэнээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнийг тухай үед мэдэж хуулийн хугацаанд буюу эрх зөрчигдсөнөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргажээ.

Нэхэмжлэгч С.******* нь ******* аймгийн Эрүүл ******* газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  Б/01 дугаартай тушаалаар ажлаас халагдсан байх ба  2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хугацааг   хэтрүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нь С.*******ын 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаартай шүүгчийн захирамжаар,мөн  2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан  нэхэмжлэлийг   2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 153/ШЗ2020/02184 дугаартай шүүгчийн захирамжаар, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 153/ШЗ2020/02279 дугаартай шүүгчийн захирамжуудаар тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас  татгалзаж шийдвэрлэж байжээ. Үүнээс үзвэл  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан  ажилтан ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацааг   хэтрүүлэхэд шүүхийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. Анхан шатны шүүх  нэхэмжлэгч С.*******ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх” үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдсөн байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

5.   Хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж авсан  ******* аймаг Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/104,2/105 дугааруудтай  “Төсвийн орлого болгох тухай.” актуудын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Тогтоосон төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч төлбөрийн актын биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны дотор ******* аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Эрүүл ******* газрын дарга Ц.Мягмарсүрэн, эдийн засагч Ц.Мөнхцэцэг, нягтлан бодогч С.******* нарт тус тус хариуцуулав” гэж, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/107 дугаартай албан шаардлагын Шаардах хэсгийн 3 дахь заалтад “Албан шаардлагын биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны дотор ******* аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Эрүүл ******* газрын дарга Ц.Мягмарсүрэн, эдийн засагч Ц.Мөнхцэцэг, нягтлан бодогч С.******* нарт тус тус даалгав.” Гэж  тус тус тусгажээ. /1-р хх-ийн 43-50х/ Уг актаар илрүүлсэн зөрчлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч ******* аймгийн Эрүүл ******* газрын дээрх албан тушаалтууд гарын үсгээ зурсан байна.

Харин хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Акт, албан шаардлагыг мэдээд Эрүүл ******* газрын дарга, нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, танилцахдаа мэдсэн...” гэж, нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...2019 оны 08 дугаар сард аудитын шалгалт сарын хугацаанд үргэлжилж, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гарч гарын үсэг зуруулсан...” гэж зөрчлийн үйл баримтыг баталгаажуулсан баримтыг мэдсэн  талаар тус бүр тодруулж тайлбарласан байх бөгөөд энэ талаар талууд  маргаагүй байна./2-р хх-ийн 64х/

Иймээс  ажил олгогч нь  дээрх актууд, албан шаардлагад тусгагдсан  нягтлан бодогч С.*******ын гаргасан зөрчил тус бүрийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  буюу уг актууд, шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар мэдсэн байна.

Мөн ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор С.*******ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоолд С.******* болон хэргийн бусад оролцогчид гомдол гаргаагүй прокурор эсэргүүцэл бичээгүй байх тул гомдол эсэргүүцэл бичих хугацаа өнгөрмөгц шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна гэж үзнэ.   

6. Анхан шатны шүүх нь ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тогтоосон дээрх 2 удаагийн актаар илэрсэн зөрчил, ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор С.*******т эрүүгийн хариуцлага хүлээсэн болохыг ажил олгогч буюу ******* аймгийн Эрүүл ******* газрын дарга   нь  зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд мэдсэн боловч дээрх зөрчлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажилтныг  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу С.*******т холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн  нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

            Шүүх Хөдөлмөрийн  тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг талуудын маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн  уг дүгнэлтийг няцаан үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

7.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж, ажил олгогч нь сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах  хуулийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр ******* аймгийн Эрүүл ******* газрын  даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай “С.*******ыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”, мөн өдрийн А/02 дугаартай “С.*******ын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, С.*******ыг тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрын зарим хэсгийг нэхэмжлэгчид  олгож зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, түүний хөдөлмөрлөх эрхийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтуудтай нийцжээ.

Түүнчлэн С.*******ын санхүүжилт дутуу ирсэн тул хувиасаа  гаргасан гэж нэхэмжилж байгаа  2.200.000 төгрөгийн шаардлагын үндэслэлийн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хариуцагч ******* аймгийн Эрүүл ******* газраас 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-дэх заалтад нийцсэн  байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

              8.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Далайбаяр болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан “...шүүх хэтэрхий нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

9.Хуульд зааснаар хариуцагч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 153/ШШ2022/00088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайбаяр түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                  Д.КӨБЕШ

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА