Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 13

 

 

 

   2022          04           19                                    206/МА2022/00013

Д.*******, Н.*******, Б.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2022/000044 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын ******* баг, 2 дугаар 60 айлын ******* тоотод оршин суух, ******* овогт гийн *******, /РД:/,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын баг, айлын 23 тоотод оршин суух, овогт гийн *******, /РД:/,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын баг, тоотод оршин суух, овогт гийн *******, /РД:/

Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын баг, ын тоотод оршин суух, овогт ын /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг багт байрлах ******* ******* *******" ХХК, РД-/РД:/   холбогдох,

******* бүс төв ******* дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус *******ын 48, 64, 34, 249, 41, 74 тоот контейнерийг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн  төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, Н.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн төлөөлөгч С.Эрдэнэчимэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэлийн агуулга: ******* бүс төв ******* дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус *******ын 48, 64,34, 249, 41, 74 тоот контейнерийг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай.

 

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: ******* бүс төв ******* дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус *******ын 48, 64,34, 249, 41, 74 тоот контейнерийг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай.

 

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч бид нарын ихэнх нь Ховд аймгийн ******* бүс төв *******ад 1995 оноос хойш буюу 10-27 жилийн хугацаанд тасралтгүй талбай түрээсэлж худалдаа эрхэлж олсон орлогоороо гэр бүл үр хүүхдүүдээ тэжээж, ажил амьдралаа залгуулсаар өдийг хүрсэн билээ. Энэ хугацаанд тус *******ад контейнер худалдан авч, талбай түрээслэн бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг бөгөөд түрээсийн гэрээний дагуу цаг тухай бүрд нь харилцан тохиролцож төлбөрөө төлдөг байсан.

2020 оны 11 дүгээр сард КОВИД-19 өвчний улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хөл хорио тогтоосноос *******ын үйл ажиллагааг бүхэлд нь 20 гаруй хоног нээгээгүй, мөн хил, гааль хаагдаж бараагаа татан авах боломжгүй нөхцөл байдал үүссэн зэрэг шалтгааны улмаас бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. 2021 оны 3 дугаар сараас эхлэн бараагаа татан авалтыг хийж, хөл хорионы дэглэм суларч, цаг агаар дулаарснаар задгай *******ын үйл ажиллагаа сэргэж эхлэх гэж байгаа энэ чухал үед бид нарын хэнд ч албан ёсоор урьдчилж бичгээр болон утсаар мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгч бидний эзэмшлийн 48, 64, 34, 249, 41, 74 тоот контейнерыг 10-27 жилийн хугацаанд байсан байрнаас нь өөрчилж ямар ч хүн явдаггүй, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй газарт 2021 оны 3 дугаар сарын 09-10-ны өдөр зөөж тавьсан байна. Зах дээр талбай түрээслэх худалдаа эрхлэгчдийн хувьд тухайн талбайн байршил маш чухал байдаг бөгөөд бид 4 нэхэмжлэгчийн дээрх 6 тооны контейнер нь тус *******ын баруун урд *******ад зэрэгцэн байрладаг тул хүний хөл хөдөлгөөн, орлого арай ихтэй, үүнээсээ шалтгаалан бусад байршилд байх контейнерээсээ илүү өндөр үнэлгээтэй байдаг.

Нэхэмжлэгч нарын хувьд өвлийн ид хүйтэнтэй зэрэгцэн хил хаагдаж бараагаа татаж чадахгүй, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд байсан боловч өөрсдийн боломж нөхцөлөө ашиглан түрээсийн төлбөрөө хийхээр ******* бүсийн төв *******ын түрээсийн төлбөр хураадаг байцаагч Б.Болормаагийн 99433666 утсаар, мөн түүний фейсбүүк хаягаар холбогдоход би эмнэлэгт хэвтэж байна, мөнгө хурааж авсан баримт гаргах боломжгүй байна, эсхүл утсаа авахгүй байх, мөн дансаа явуулчих гэж мессеж бичихэд хариу огт ирүүлдэггүй байсан зэргээр түрээсийн төлбөрөө авахгүй арга саам хийж байсаар байгаад бидэнд мэдэгдэлгүй бидний контейнерыг зөөсөнд маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч нарын хувьд 11 сараас эхэлсэн улс орон даяар хөл хорионы улмаас *******ын үйл ажиллагаа зогссоноос түрээсийн үнэд өөрчлөлт оруулсан гэж бусад түрээслэгч нараас сонссон тул яг хэдэн төгрөг төлөх ёстой болохыг бидэнд түрээслүүлэгч тодорхой мэдэгдээгүй учраас түүнээс хойших төлбөрийг төлөхийн тулд байцаагч Б.Болормаатай холбогдож лавлахад мэдээлэл өгдөггүй, ойлгомжгүй байдлыг бий болгодог байсан.

Түрээслэгч иргэн Д.******* нь тус *******ын 48, 64 дүгээр контейнерыг тасралтгүй 11 жил, түрээслэгч Н.******* 34, 249 номерийн контейнерыг тасралтгүй 13 жил, түрээслэгч Б.******* 41 номерийн контейнерыг тасралтгүй 18 жил тус тус түрээсэлсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сараас эхэлж түрээсийн төлбөрөө төлөх гэсэн боловч түрээсийн төлбөрийг янз бүрийн шалтаг тоочиж аваагүй байдаг. Харин түрээслэгч Б. нь 2021 тус *******ад 22 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2021 оны 3 дугаар сар хүртэлх бүх төлбөрийг удаа дараа дахин дахин Б.Болормаа байцаагч руу утастаж байж 85,000 төгрөгөөр тооцож, ямар ч хөнгөлөлт эдлэлгүйгээр бүрэн төлсөн байхад түүний 74 номерийн контейнерыг зөөсөн байгаа. Бид бүхэн ийм олон жилийн хугацаанд тасралтгүй тус *******ад талбай түрээслэн бизнесийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд түрээсийн төлбөрөө харилцан тохиролцоод ихэнхдээ сар бүр *******ын байцаагч бид нартай өөрөө холбогдон ирж бэлнээр мөнгө авдаг байсан бөгөөд харилцан итгэлцэл дээр үндэслэн хамтран ажилласаар ирсэн. Захын зүгээс 2021 оны 11 дүгээр сараас хойш бидэнд нэг ч удаа түрээсийн төлбөрөө төл, контейнерыг чинь зөөнө гэж сануулж мэдэгдэж байсан зүйл огт байгаагүй бөгөөд харин бид өөрсдөө түрээсийн төлбөрөө төлөхөөр удаа дараа утастаж, мессеж бичиж, фейсбүүк хаягаар нь холбогдоход огт хариу өгдөггүй байсан нь анхнаасаа нэхэмжлэгч нарын газрыг өөр хүнд өгч, илүү өндөр үнээр зарах далд зорилготой байсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 318.5, 289.7-д ...хөлслөгч этгээд гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй бөгөөд үүнийг зөрчиж өөр этгээдтэй гэрээ байгуулсан байвал шинэ хөлслөгчийн эрх, үүргийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж , мөн түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ...гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн нөхцөлд гэрээг сунгах талаар давуу эрх эдэлнэ... гэж зааснаар бид 5 нэр бүхий түрээслэгчийн гэрээг сунгах, түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулах үүрэгтэй байсан. Хэрвээ гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, эсхүл гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох бол талуудад Иргэний хуулийн 294.3, 294.6 дахь дэх хэсэгт зааснаар бичгээр мэдэгдэл өгснөөс хойш 3 сар болох ёстой билээ.Гэтэл түрээслүүлэгч нь хуулийн дээрх журмыг ноцтой зөрчиж, 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бидний контейнерыг өөр газар зөвшөөрөлгүй зөөж байрлуулсан байх тул тус түрээслэгч нартай байгуулсан гэрээний дагуу бидний эзэмшлийн 48, 64, 34, 249, 41, 74 тоот контейнерыг хуучин байранд нь байрлуулж түрээсийн гэрээнд заасан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Хариуцагчийн татгалзлал: Эдгээр хүмүүс нь өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл тус ******* дээр бизнесийн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд нэг ч удаа контейнероо онгойлгож ажиллаагүй болно.

2.2.Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: ******* бүсийн төв ******* ХХК нь 1997 оны төрийн өмчийн хорооны дуудлага худалдаагаар тус *******ыг худалдан авснаас хойш одоог хүртэл хүнс, барааны бөөний худалдаа үйлчилгээг Ховд аймгийнхаа ард иргэдэд хүргэсээр ирлээ.

1.Тус нэхэмжлэл гаргасан Д.******* 48, 64 номерийн эзэмшигч гэх, Б.******* 41 номерийн контейнер эзэмшигч гэх, Н.******* 34 номерийн контейнер эзэмшигч гэх хүмүүс нь тус ******* дээр эдгээр контейнерүүдийг эзэмшдэг нь нотлогдохгүй байгаа бөгөөд манай компанийн санхүүгийн бүртгэл баримтад байхгүй байна.

2.Манай санхүүгийн бүртгэл баримтад 48 номерийн эзэмшигч нь Ганчимэг, 64 номерын контейнерын эзэмшигч нь чимэг, 34 номерийн контейнер эзэмшигч нь Болдоо, 41 номерийн контейнер эзэмшигч нь Хүрэлмөнх гэгч хүмүүс бүртгэлтэй байна. \сүүлийн 10 гаруй жил\. Иймд дээрх хүмүүс нь нэхэмжлэл гаргах субъект биш гэж үзэж байна.

3. Эдгээр хүмүүс нь худалдан авсан бол манайд өргөдөл гарган нэрээ өөрчлүүлэх бүрэн боломжтой юм.

4. Манай компани нь түрээслэгчтэйгээ жил бүр гэрээ хийх \сунгах\ ажиллагаа хийдэг бөгөөд тухайн ондоо хүчинтэй үйлчилдэг ба зөрчилгүй үед үргэлжлүүлэн сунгагддаг уламжлалтай.

5. Бизнес эрхлэгч нь сар бүрийн 25-30-ны хооронд түрээсээ өөрийн биеэр тушаах үүрэгтэй. Эдгээр контейнерүүд нь 2020 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03 дугаар сарын төлбөр тооцоо хийгээгүйн зэрэгцээ ирж уулзаагүй, өргөдөл тайлбар байхгүй, хүндэтгэх шалтгаангүй олон сар алга болчхоод биднийг эрж хайсангүй, олж уулзсангүй, утсаар ярьж гэрээс ирж авсангүй хэмээн гомдоллож байгаад бас харамсаж байна. Төлбөр тооцоогоо цаг хугацаандаа төлсөн бол, үйл ажиллагаагаа явуулж байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан.

6. Эдгээр хүмүүс нь өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл тус ******* дээр бизнесийн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд нэг ч удаа контейнероо онгойлгож ажиллаагүй болно. \хамт нэг эгнээнд бизнес эрхлэгчид 10-20 хүн, манай ажилчид, харуулууд гэрчлэх бизээ\.

7. Байцаагч Болормаа нь өдөр бүр тус ******* дээр өдөр бүр 5-8 цаг ажлаа хийж байсан бөгөөд ирж уулзаж төлбөр тооцоо хийх цаг хугацаа хангалттай байсан юм. Сар бүр, өдөр бүр Болормаад төлбөрөө тушаах гээд аваагүй мэтээр худал гомдол гаргасанд харамсаж байна.

8. Эдгээр хүмүүс нь ЭВИЙН ХҮЧ" ******* уруу нүүж явсан бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байсан контейнерээ одоог хүртэл цоожтой байлгаж байна.

9. Эдгээр контейнерүүд нь үйл ажиллагаа огт явуулаагүй мөн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас компани нь санхүүгийн болон үйл ажиллагааны доголдолд орж муугаар нөлөөлсөн тул тогтмол хэвийн ажиллагаанд оруулах шаардлага гарч ирж эдгээр контейнерүүдийн газрыг чөлөөлсөн бөгөөд шинэ зохион байгуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

10. Эдгээр контейнерүүдийн газар чөлөөлөхийн өмнө мэдэгдэх хуудас, шаардлага хүргүүлж ажилласан боловч хэн ч ирж уулзаагүй болно. Контейнерүүд дээр удаа дараа албан бичиг нааж анхааруулж байсан юм. \Тэр хавийн бизнес эрхлэгчид, үндсэн ажилчид, шаардах бичиг хамт наалцсан харуулууд\ гэрчлэх бизээ.

11. Эдгээр хүмүүс нь тус байгууллагатай 2020 онд гэрээ хийсэн бол 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон бөгөөд 2021 оны гэрээ байгуулаагүй байгаа болно. Өөрсдийгөө тус ******* дээр бизнес эрхлэх эрхтэй гэж ойлгож байгааг манай компани зөвшөөрөхгүйн дээр цаашид хамтран ажиллахгүй гэжээ.

 

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2022/00044 дугаар шийдвэрээр:

 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******, Н.******* нарын ******* бүс төв ******* дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус *******ын 48, 64, 34, 249 тоот контейнерийг хуучин байрлалд буцааж байрлуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.*******ын 41 тоот контейнерийг хуучин байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай шаардлага болон нэхэмжлэгч нарын ******* бүс төв ******* дээрх талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол арилгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Б.ы нэхэмжлэлтэй, ******* бүс төв ******* ХХК-д холбогдох ******* бүс төв ******* дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус *******ын 74 тоот контейнерийг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай нэхэжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57.1, 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******, Н.******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:             Нэхэмжлэгчид болох Д.*******, Н.******* нар нь ******* бүсийн төв ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ нь 2021 оны 01 дүгээр сарын 01-нд дуусгавар болсон байсан юм. Д.*******, Н.******* нар нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй түрээсээ төлөлгүй олон сар болсон бөгөөд өөрсдийн бараагаа аваад Эвийн хүч ******* уруу нүүж тэндээ худалдаа хийдэг. Манай компани нь түрээсийн төлбөрийг олон сарын тооцоотой контейнерүүдийн газар чөлөөлж компанийн олон арван сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тус компани өөрийн эзэмшил бүхий газар дээр барилга байгууламж, павилон барьсан тул шүүхийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Д.*******, Н.*******, Б.*******, Б. нар нь хариуцагч “******* бүс төв *******” ХХК-нд  холбогдуулан талбай түрээслэх гэрээний дагуу тус *******ын 48, 64, 34, 249, 41, 74 тоот контейнерыг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Б. нь 74 тоот контейнерыг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол нэхэмжлэгч Д.*******, Н.*******, Б.******* нар нь талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч Б., Н.*******,  Д.******* нарын ******* бүс төв ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, нэхэмжлэгч Д.******* нь түрээсийн төлбөрөө төлөхөөр ******* бүс төв *******ын байцаагч Б.Болормаагийн 99433666 дугаарын утас руу бичсэн мессеж, Ковид-19 халдварт өвчин Ховд аймагт гарсантай холбогдуулан эрх бүхий байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосон болон хугацаа сунгасан *******ирамжууд,  талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой Д.*******, Б.******* нарын тооцооны дэвтэр зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

2. Хариуцагч ******* бүс төв ******* ХХК-ийн төлөөлөгч С.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд “манай компани жил бүр түрээслэгчтэйгээ гэрээ хийдэг, энэ гэрээ нь тухайн ондоо хүчинтэй үйлчилдэг ба зөрчилгүй үед гэрээ үргэлжлүүлэн сунгадаг, эдгээр хүмүүс нь 2021 онд гэрээ байгуулаагүй байж өөрсдийгөө тус ******* дээр бизнес эрхлэх эрхтэй гэж ойлгож байгааг зөвшөөрөхгүй, мөн эдгээр хүмүүс нь 2020 оны 11, 12 сар, 2021 оны 1, 2, 3 дугаар сарын төлбөр тооцоо хийгээгүй, ирж уулзаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй олон сар алга болчхоод биднийг эрж хайсангүй, олж уулзсангүй, утсаар ярьж гэрээс ирж авсангүй гэж гомдоллож байгаад харамсаж байна” гэжээ.

Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлохоор ******* бүс төв *******ын ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, тус *******ад худалдаа үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчдээс сар бүрийн түрээсийн төлбөр авдаг санхүүгийн баримт зэрэг нотлох баримтуудыг хуулбарлан нотариатчаар гэрчлүүлэн өгсөн ба хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ховд эвийн хүч” хоршооноос тус худалдааны төвийн 2 давхарт нэхэмжлэгч Д.******* нь 29 тоот, Н.******* нь 7, 8 тоот, Б.******* нь 245, 246 тоот павилонд  2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь үнэн болохыг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуульд заасан үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн  нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т “гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж зааснаар түрээслэгч нарт албан ёсоор мэдэгдэл хүргүүлж, 3 сарын дараа гэрээ цуцлах гэснийг зөрчсөн тул хариуцагч ******* бүс төв ******* ХХК нэхэмжлэгч нарын контейнерыг шаардах хуудас өгснөөс хойш 7 хоногийн дараа зөөсөн нь хуульд заасан дээрх журмыг зөрчсөн гэж дүгнээд Д.*******, Н.******* нарын 48, 64, 34, 249 тоот контейнерыг хуучин байрлалд буцаан байрлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.*******ын хувьд 41 тоот контейнерыг эзэмшдэг боловч “...түрээсийн гэрээний дагуу эрх үүрэг хүлээхгүй байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч  Б.*******ын 41 тоот контейнерыг хуучин байрлалд нь буцаан байрлуулах тухай шаардлага болон нэхэмжлэгч нарын ******* бүс төв ******* дээр талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол арилгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд түрээслүүлэгч ******* бүс төв ******* ХХК нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж газар шилжүүлэх, түрээслэгч буюу нэхэмжлэгч нар нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар түрээслэгч нар нь сар бүрийн 25-30-ны өдрийн хооронд түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч нар нь 2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 1, 2, 3 дугаар сарын төлбөрөө төлөөгүй тул хариуцагч ******* бүс төв ******* ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр түрээслэгч нартай хамтран ажиллахгүй тухайгаа мэдэгдсэн “мэдэгдэл”  контейнер дээр нь нааж, үүнээс хойш 7 хоногийн дараа нэхэмжлэгч нарын контейнеруудыг зөөж газар чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх дээр дурдсан маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэсэн, мөн талуудын маргааныг шийдвэрлэхдээ “эд хөрөнгө хөлслөх” гэрээний журмыг хэрэглэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин шүүх нэхэмжлэгч Д.*******, Н.******* нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тухайлбал хууль тогтоогч Иргэний хуулийн 25 дугаар бүлэгт “эд хөрөнгө хөлслөх” гэрээтэй холбоотой харилцааг зохицуулахдаа “гэрээ дуусгавар болох”, “гэрээ цуцлах” гэсэн хоёр өөр хууль зүйн ойлголтыг хуульд тусгажээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт гэрээ дуусгавар болох үндэслэлийг, 294.1.1 дэх хэсэгт “гэрээний хугацаа дууссан” бол гэрээ дуусгавар болохоор хуульд заажээ.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т “гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд гэрээг хүчингүйд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч  Д.*******, Н.******* нарын түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон, хариуцагч тал энэ үндэслэлээр татгалзлаа тайлбарлаж байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй болжээ.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан ”гэрээ цуцлах хугацаа, журам” нь гэрээний хугацаа дууссан тохиолдолд хэрэглэгдэхгүй бөгөөд харин гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг аль нэг талын санаачилгаар цуцалсан тохиолдолд уг журмыг баримтлах  нь хуульд нийцэх тул “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзнэ.

Нэхэмжлэгч нарын “******* бүс төв ******* ХХК-ийн байцаагч Б.Болормаа нь бидэнтэй холбогдож түрээсийн төлбөрийг аваагүй, хариуцагч нь цаашид хамтран ажиллахгүй болсон, контейнеруудыг өргөж газар чөлөөлөх гэж байгаа талаар бидэнд утсаар холбогдож эсхүл биечлэн мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Харин хариуцагчийн төлөөлөгчийн эдгээр хүмүүс нь 2021 онд гэрээ байгуулаагүй байж өөрсдийгөө тус ******* дээр бизнес эрхлэх эрхтэй гэж ойлгож байгааг зөвшөөрөхгүй, мөн эдгээр хүмүүс нь 2020 оны 11, 12 сар, 2021 оны 1, 2, 3 дугаар сарын төлбөр тооцоо хийгээгүй гэх тайлбар нь үндэслэлтэй байна.

Иймд “дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн *******ирамжаар буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 153/ШШ2022/00044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.*******, Н.*******, Б.******* нарын хариуцагч “******* бүс төв *******” ХХК-нд  холбогдуулан гаргасан “******* бүс төв ******* дээрх талбай түрээслэх гэрээний дагуу тус *******ын 48, 64, 34, 249, 41 тоот контейнерийг түрээсийн гэрээнд заагдсан байрлалд буцааж байрлуулахыг даалгах тухай шаардлага болон нэхэмжлэгч нарын ******* бүс төв ******* дээрх талбай түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэн хохирол арилгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч С.Эрдэнэчимэгийн  давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн *******ирамжаар зохих данснаас гаргуулж, С.Эрдэнэчимэгт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                            ШҮҮГЧ                                               Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР