Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 15

 

 

   2022          05           17                                    206/МА2022/00015

 

Л.*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00154 дугаар шийдвэртэй,

******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* ******* овогт гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* эмнэлгийн газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн ******* эмнэлгийн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн төлөөлөгч Д.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат хуралдааны нарийн бичгийн даргаар А.Раднаабазар нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* эмнэлгийн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай”

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: Л.******* миний бие 2009 онд Хөдөө аж ахуйн Их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Миний бие 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* эмнэлгийн газрын даргын Б/03 дугаартай тушаалаар ******* аймгийн ******* эмнэлгийн газарт нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа хангалттай биелүүлж хөдөлмөрийн *******ээний биелэлт албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгээ дүгнүүлэн нэмэгдэл цалин хөлс авч ажиллаж байсан. Би 2018 оны 10 дугаар сараас эхлэн хариуцагч байгууллагад Сангийн яамнаас зөвшөөрлөө авсны дагуу ажиллаж эхэлсэн.

Гэтэл ******* аймгийн ******* эмнэлгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Б/40 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтууд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.3, 20.2.5, 20.2.6, 20.2.10 дахь заалтууд, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь заалтууд, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай тушаалын 35 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалтуудыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан сахилгын шийтгэл давтан гаргаагүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн *******ээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй. Би өөрийн болон өөртэй хамаарал бүхий хэн нэгэнтэй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан харилцаа үүсгэж байгаагүй.

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тайлан мэдээг цаг тухай бүрт нь гүйцэтгэж тайлагнадаг. Мэдээлэх үүргээ биелүүлэлгүй зөрчсөн явдал байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 20.2.5, 20.2.6, 2.2.10 дахь хэсэгт заасны дагуу олон улсын стандарт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, болон холбогдох журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргаж үүргээ биелүүлж ажилласан.

Би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн *******ээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж ажилласан. Гэтэл намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, намайг хохироож байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч ******* аймгийн ******* эмнэлгийн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Л.******* намайг ******* аймгийн ******* эмнэлгийн газрын нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Хариуцагчийн татгалзлал: Л.******* нь хөдөлмөрийн *******ээ болон хуулиар хүлээсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж ажилласан.

2.2.Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Л.******* нь ажиллах хугацаандаа ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн. Санхүүгийн тайлан тооцоог хугацаанд нь гаргаж өгдөггүй, маш хэл ам болон байж гаргадаг байсан. Мөн албан үүргээ хангалтгүй биелүүлснийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Дээрх тушаал нь албан үүргээ хангалтгүй биелүүлснийг нотолж байна. Л.******* нь хөдөлмөрийн *******ээ болон хуулиар хүлээсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж ажилласан. 2019 оны эхний хагас жилийн ажлаа дүгнүүлээгүй, 2019 оны жилийн эцсийн ажлаар хангалтгүй үнэлгээ авсан. Нэхэмжлэгчийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тус тушаалын хуулийн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4, 40.1.5 дахь заалтууд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2019 онд эд хөрөнгө, машин, тээврийн хэрэгсэл, барилга байгууламжийг шилжүүлж авсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А-1/4247 дугаар тушаал шийдвэрүүд гарсан байхад хэдэн бараа материал, барилга байшинг бүртгэж аваад аймаг, сумдын автомашин тээврийн хэрэгслийг Авто тээврийн газарт шилжүүлэн ирээгүй, тээврийн хэрэгслийн *******чилгээг ******* эмнэлгийн газар дээр шилжүүлэг хийгдээгүй. Энэ бол нягтлан бодогчийн ажил үүрэг учраас албан үүргээ биелүүлээгүй. Мөн Л.******* нь ажиллах хугацаандаа аж ахуйн нэгж, иргэдтэй бараа материалын худалдан авалт хийж, хоорондын тооцоо нийлж, баталгаажуулаагүй, хөрөнгө орлого, мөнгөн хөрөнгийн зарлага зөрүүтэй, өглөг авлага буруу тооцсон, өглөгөө 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгаагүй, тооцоо нийлсэн акт баримт үйлдээгүй зэрэг ноцтой зөрчлүүд санхүүгийн Аудитын шалгалтаар илэрч тогтоогдсон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.1.1, 20.2.3, 20.2.5, 20.2.6, 20.2.10 дахь заалтууд буюу 20 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж байгаа учраас ажлаас чөлөөлөх Б/40 дүгээр тушаалын үндэслэл болж өгсөн. Мөн 2021 оны 06 дугаар сард Л.*******тай холбоотой давхар ******* эмнэлэг ажиллуулж байгаа асуудлаар Эрдэнэбүрэн сумын иргэдээс Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Уг гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Мөнхбаяр нь 2021 оны 06 дугаар сарын 30-нд тайлбар, мэдүүлэг авсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь манай байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа эд хөрөнгө, санхүү, бүртгэл хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан. Ямар учраас ийм зүйл гарсныг Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоосон. Мөн удаа дараа сахилгын арга хэмжээ авсан байсан боловч сахилгын шийтгэлийг үргэлжлүүлэн цалингийн 20 хувиар бууруулахад цалингаа суутгаж тооцоогүй байсан. Энэ нь сахилгын шийтгэлийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэхээр байна. Бусдын нэр дээр илүү цагийн болон нэмэгдэл гаргаж авсан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах ёстой байдгийг хэрэгжүүлж ажиллаагүй. Шилэн дансны тухай хуулиар тодорхой хэмжээний эрх, үүргийг заасан байхад бүрэн ажиллаж, тайлагнаагүй нь аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчил үүссэн. Нэхэмжлэгчийн төрсөн ээжийн мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг компанид ашиг сонирхлын зөрчил үүссэн. Үүнтэй холбоотой сум орон нутгаас, бусад байгууллагаас удаа дараа шаардлага тавьж байсан. Тухайлбал, нэхэмжлэгч нь тарилгын акт баримтуудыг ээжийнхээ нэрийн өмнөөс өөрөө гүйцэтгэж, энэ байдал газар авч, цаашлаад сум орон нутгаас Авлигатай тэмцэх газарт мэдээлэл очсоны дагуу шалгаж тогтоосон. Иймд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага гарч ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор дараагийн нягтлан бодогчийг томилж ажиллуулсан. Уг шийдвэр нь хууль, эрх зүйн үндэслэлтэй. Зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон. Миний гаргасан тушаал, шийдвэр нь үндэслэлтэй, нотлох баримтаар тогтоогдсон. Уг баримтууд нь хэрэгт авагдсан...” гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагад нягтлан бодогчоор томилогдож, өнөөдрийг хүртэл ажиллахдаа өөрийгөө Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг сайн мөрдөж ажиллаж байгаа гэж үзэж байна. 2021 оны аудитын дүгнэлтээр зөрчилгүй гэж гарсан. Иймд би өөрийгөө ажлаа сайн хийж байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байхад түүнийг цалингаас суутгаагүй нь аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн холбогдох хуулийг зөрчсөн, ажлаа сайн хийгээгүй, илүү цагийг өөр дээрээ давхардуулж бодуулж авсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийг удирдлагын шийдвэр, өөрийн албан тушаалаа буруу ашигласан гэж үзэж байна...” гэжээ.

3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00154 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 05 дугаар сарын 14-ний/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан ******* аймгийн ******* эмнэлгийн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай “Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 8,225,100 /найман сая хоёр зуун хорин таван мянга нэг зуу/ төгрөгийг ******* аймгийн ******* эмнэлгийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 387,971 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Л.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн ******* эмнэлгийн газарт даалгаж,

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,929 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 146,551 төгрөг гаргуулан гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Л.******* нь байгууллагын нягтлан бодогчийн албан үүрэгт ажлыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн нь ******* аймаг дахь Төрийн аудитын газрын актуудаар нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй.

Л.******* нь өөртөө илүү цагийн нэмэгдэл хөлс авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нэмэгдэл хөлс тооцож олгох хуудас баримтаар тогтоогдсон байтал шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Л.******* нь ажил үүргээ хангалтгүй биелүүлж байснаас гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн болох нь ******* аймаг дахь Төрийн аудитын газрын актуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.

Анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, төсөөтэй харилцаатай зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна.

Хариуцагч ******* эмнэлгийн газар нь нэхэмжлэгч Л.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан талаар удаа дараа тайлбар гаргасаар байтал анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Л.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сахилгын зөрчил гаргасан гэх нотлох баримт нь ******* аймгийн ******* эмнэлгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн мал эмнэлгийн газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байна. Дээр хуралд газрын дарга Д.*******, нягтлан бодогч Л.******* нарын бүрэлдэхүүнтэй нийт 9 хүн оролцсон байна. ******* аймгийн ******* эмнэлгийн газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалд 2019 оны байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зөрчил гаргаж, албан үүргээ биелүүлээгүй учир нэг сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Л.*******ийн давтан зөрчил гаргасан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг үндэслэх хэсэгтээ дурдсан байна.

Тэгсэн байтал анхан шатны шүүх нь 2 дахь удаад буюу сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж үзвэл уг зөрчилтэй холбогдуулж ажил олгогч буюу хариуцагч тухайн зөрчлийг ирүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага хүлээлгэх ёстой гэж Улсын дээд шүүхийн тайлбар болон Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан зөрчил тогтоогдсон.

Нэхэмжлэгч Л.*******ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан зөрчил гаргасан нь ******* аймаг дахь Төрийн аудитын газраас гаргасан албан шаардлага акт, хязгаарлалттай дүгнэлт зэргээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлгээгүйд гомдолтой байна. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00154 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Л.******* нь ажиллах хугацаандаа ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн тайлан тооцоог хугацаанд нь гаргаж өгдөггүй, албан үүргээ хангалтгүй биелүүлснийг үндэслэн цалингийн 20 хувь бууруулах шийтгэл оногдуулсан байхад өөрийнхөө цалинг бодохдоо суутгал хийгээгүй нь санхүүгийн аудитын шалгалтаар тогтоогдож акт тавигдсан. Мөн иргэн, аж ахуйн нэгжтэй бараа материалын худалдан авалт хийж, тооцоо нийлж баталгаажуулаагүй, орлого, зарлага зөрүүтэй, өглөгийг 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгаагүй, тооцоо нийлсэн акт баримт үйлдээгүй зэрэг ноцтой зөрчлүүд аудитын шалгалтаар тогтоогдсон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн тул ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон байдаг.

Л.*******ын ээж болох Ц.Буянхишиг нь мал эмнэлгийн үйлчилгээний нэгж буюу Ноён хүрэм хоршоог ажиллуулдаг бөгөөд Л.******* нь малд тарилга хийдэг акт баримтаа өөрөө бичдэг, сумын байцаагчид дарамт шахалт үзүүлдэг.Л.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг зөрчсөн болохыг харуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч тал болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн өмгөөлөгч Н.Очирбат нар давж заалдах журмаар тус бүр гомдол гаргажээ.

2. Нэхэмжлэгч нь ******* аймгийн мал эмнэлгийн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай “Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 8,613,071 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлагыг ******* аймгийн мал эмнэлгийн газарт холбогдуулан гаргажээ.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж буй үндэслэлээ “Би 2018 оны 10 дугаар сараас эхлэн хариуцагч байгууллагад Сангийн яамнаас зөвшөөрлөө авсны дагуу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ******* аймгийн ******* эмнэлгийн газарт нягтлан бодогчоор томилогдон ажиллаж эхэлсэн.

 Ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа хангалттай биелүүлж хөдөлмөрийн *******ээний биелэлт албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгээ дүгнүүлэн нэмэгдэл цалин хөлс авч ажиллаж байсан.

Би өөрийн болон өөртэй хамаарал бүхий хэн нэгэнтэй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан харилцаа үүсгэж байгаагүй.

Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тайлан мэдээг цаг тухай бүрт нь гүйцэтгэж тайлагнадаг. Мэдээлэх үүргээ биелүүлэлгүй зөрчсөн явдал байхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 20.2.5, 20.2.6, 2.2.10 дахь хэсэгт заасны дагуу олон улсын стандарт, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, болон холбогдох журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргаж үүргээ биелүүлж хөдөлмөрийн *******ээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж ажилласан.

 Гэтэл намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, намайг хохироож байгаад гомдолтой байна.”гэж тайлбарлажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Ажил авах тухай” Б/03 дугаар тушаал,

 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаар “Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал,албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх хуудасны заавар, 2019, 2020 оны хөдөлмөрийн *******ээнүүдийг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн байх ба шүүхэд хүсэлт гарган Монгол улсын Сангийн яамнаас ирүүлсэн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №12-1/187 дугаартай албан бичиг, ховд аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 131 дугаар тогтоол, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг  бримтуудыг шүүхээр  бүрдүүлүүлж авсан  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтад нийцсэн байна

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Ажиллах хугацаандаа ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, Санхүүгийн тайлан тооцоог хугацаанд нь гаргаж өгдөггүй, Албан үүргээ хангалтгүй биелүүлснийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан, 2019 оны эхний хагас жилийн ажлаа дүгнүүлээгүй, жилийн эцсээр хангалтгүй үнэлгээ авсан, мөн 2020 оны хагас, бүтэн жилийн ажлын дүгнэлтээр хангалтгүй үнэлгээ авсан, цалингийн 20% бууруулах шийтгэл оногдуулсан байхад өөрийнхөө цалинг бодохдоо суутгал хийгээгүй нь Санхүүгийн аудитын шалгалтаар тогтоогдож акт тавигдсан, ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр өөрийн цалин, хөлс, ур чадварын нэмэгдлийг 2021 оны 06 дугаар сар хүртэл 25%-иар бодож авсан, Аудитын шалгалтаар хязгаарлалттай дүгнэлт авсан байхад ур чадварын нэмэгдлийг дур мэдэн нэмж авсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар хүлээсэн үүрэг, Сангийн сайдын 294 дүгээр тушаалд заасан үүрэг, чиглэлийг баримталдаггүй, байгууллагын эд хөрөнгө бүртгэл, тооллогын ажлыг огт хийгээгүй, Хүнс, хөдөө, аж ахуйн газраас бараа материал, эд хөрөнгө хүлээн авах, тооллого хийх ажлыг удаа дараа шахуулж, албан ёсны акт баримт үйлдээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан, шилэн дансны цахим мэдээлэлд 2020 онд 150 мэдээлэл оруулахаас 126 мэдээлэл оруулж, 22 мэдээллийг огт оруулаагүй, 2 мэдээллийг дутуу оруулсан ба байгууллагын орлогын мэдээллийг байршуулаагүй, ээж нь ******* эмнэлгийн үйлчилгээний нэгж буюу “Ноёны хүрэм” хоршоог ажиллуулдаг бөгөөд Л.******* нь малд тарилга хийдэг, акт баримтаа  өөрөө бичдэг, сумын байцаагчийг дарамт шахалт үзүүлдэг. Цахим системд ээж Ц.Буянхишигийн оронд 2019, 2020 онуудад ******* эмнэлгийн *******чилгээ бичиж, төлбөр мөнгийг өөрөө авдаг хоршооны ******* эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүрэн хариуцаж ажилладаг байсныг ард иргэдийн мэдээлэл, тарилгын акт баримт, өөрийн гарын үсэгтэй акт баримтууд бичгээр нь тогтоосон тул   ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж  тайлбарлан  хэргийн 30-56 тал дахь  баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх ба анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны 153/ШЗ2021/ 02193 шүүгчийн захирамжид заасан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангуулан шүүхэд ирүүлсэн байна.    

5.Хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай “Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.3, 20.2.5, 20.2.6, 20.2.10 дахь заалт, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, 11.2 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 294 дүгээр тушаалын 3.5 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн байгууллагын нягтлан бодогчийн үүрэгт ажлыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн, Төрийн Аудитын санхүүгийн хяналт шалгалтаар хязгаарлалттай дүгнэлт авсан, “Ноёны хүрэм”мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй өөрийн хамаарал бүхий нэгдмэл сонирхол үүсч байгаа нь тогтоогдсон” гэх үндэслэлээр газрын нягтлан бодогч  Л.*******ыг үүрэгт  ажлаас чөлөөлж түүнтэй  байгуулсан  хөдөлмөрийн *******ээг цуцалжээ.

6. Ажил олгогч ажилтан  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай хөдөлмөрийн *******ээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын ямар зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн *******ээнд тухайлан заасан  ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлд  хамаарахыг тодорхой нэрлэн заагаагүй байна.Тодруулбал *******ээний талууд сахилгын ямар зөрчлийг давтан гаргасан гэх,ямар зөрчлийг ноцтой гэж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн *******ээгээр харилцан тохиролцоогүй, хөдөлмөрийн дотоод журманд сахилгын зөрчил болон ноцтой зөрчлийг нэрлэн зааж нэхэмжлэгч Л.*******д танилцуулж гарын үсэг зуруулаагүй.

7.Талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг  *******ээгээр тохиролцоогүй боловч ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан буюу иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын тооцоо хийх, баталгаажуулах, хөрөнгийн орлого, мөнгөн хөрөнгийн зарлага зөрүүтэй, E баримтгүй гүйлгээ хийсэн, анхан шатны баримтыг хуулбараар бүрдүүлсэн, өглөг авлага тооцоогүй зэрэг зөрчлүүд гаргасан нь ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Зөрчил арилгах тухай “ болон “төлбөр барагдуулах тухай”албан шаардлагуудаар тогтоогдсон.

8.Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлээ ажилтанг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж шүүхэд ******* аймгийн мал эмнэлгийн даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаартай тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

9. Ажил олгогч нь  дээрх тушаалаар ажилтанг 2019 онд байгууллагын санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.Харин ажил олгогч нь ажилтанг  2 дахь зөрчил буюу сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримтын талаарх нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх ба сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзвэл  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар  ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хуульд заасан хариуцлага ногдуулах  байжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэгт авагдсан акт, албан шаардлагад тусгагдсан ажилтны гаргасан гэх зөрчил тус бүрийг ажил олгогч хэдийд мэдсэн талаар тодруулж асуухад уг акт, албан шаардлагыг тухайн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу акт, албан шаардлага үйлдэгдэж, бичгээр гарсан өдөр мэдсэн...” гэж тайлбарлаж байна.

            11.Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв ач холбогдолтой талаас үнэлж ажил олгогч нь ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тогтоосон Төлбөр барагдуулах тухай акт, Зөрчил арилгах тухай албан шаардлагаар ажилтан ямар төрлийн зөрчил гаргасныг, мөн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасныг тухай бүрт нь буюу зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд мэдсэн байна.

Гэвч ажилтны гаргасан дээрх зөрчлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр буюу 4 сар 10 хоногийн хугацаа өнгөрсний дараа ажилтанд ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, ажилтанд холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

12.Ажил олгогч нь ажилтанг байгууллагын нягтлан бодогчийн албан үүрэгт ажлыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн гэх тайлбарын үндэслэлээ нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй  байх ба ажилтанг ажил албан тушаалын тодорхойлолтод заасан  ямар ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хэдий цаг хугацаанд болсон үйл явдал болохыг тодорхойлоогүй байна.

13.Мөн ажил олгогч нь шилэн дансны цахим мэдээлэлд 2020 онд 150 мэдээлэл оруулахаас 126 мэдээлэл оруулж, 22 мэдээллийг огт оруулаагүй, 2 мэдээллийг дутуу оруулсан ба байгууллагын орлогын мэдээллийг байршуулаагүй гэж тайлбарладаг боловч уг зөрчлийг хөдөлмөрийн *******ээнд тухайлан заасан ноцтой зөрчил  болохыг ажилтантай *******ээгээр тохиролцоогүй байна.

14.Хэрэгт авагдсан ажил олгогч ******* аймгийн ******* эмнэлгийн газрын  дарга нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/17 дугаартай Цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаалын хавсралтын 2 дахь хэсэг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/24 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын 2 дахь хэсэг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/43 дугаартай Цалингийн сүлжээний шатлал шинэчлэн тогтоох тухай тушаалын 2 дахь заалт, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/60 дугаартай Нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын 4 дэх хэсэг, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/79 дугаартай Үр дүнгийн нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтын 7 дахь хэсэг, ******* эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/146 дугаартай Урамшуулал олгох тухай тушаалын хавсралтын 17 дахь хэсэгт тус тус тусгагдсанаар ажилтан Л.*******ын цалингийн сүлжээг тухай бүр нэмж тогтоож, нэмэгдэл хөлс, үр дүнгийн нэмэгдэл, урамшуулал олгогдож байжээ. Үүнээс үзвэл ажилтан Л.******* нь өөртөө ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр нэмэгдэл хөлс, үр дүнгийн нэмэгдэл, урамшууллыг дур мэдэн авч байсан гэх үйл баримт тогтоогдохгүй, мөн тухайн нэмэгдэл олгох тухай шийдвэрт тодорхой хугацаа зааж үйлчлэлийн хүрээнд тодорхой хязгаарлалт тогтоогоогүй байх бөгөөд уг эрх зүйн акт хүчин төгөлдөр байх хугацаанд хэрэгжиж байсан  тул хариуцагчийн уг тайлбар нь үндэслэлгүй байна

15.Түүнчлэн ажилтан Л.******* нь “Ноёны хүрэм” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг давхар эрхэлдэг, “Тарилга хийсэн акт”-ыг өөрөө үйлдэж, цахим системээр бичигдсэн гарал үүслийн *******чилгээг баталгаажуулдаг гэх ажил олгогчийн  тайлбарын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх бөгөөд тухайн тарилга хийсэн акт бүхий баримтад бичигдсэн бичилт болон зурсан гарын үсэг ажилтан Л.*******ынх мөн эсэхийг тогтоосон ямар нэгэн шинжээчийн дүгнэлт гараагүй, хэрэв ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзвэл холбогдох хууль хяналтын байгууллагаас албан ёсоор шалгаж тогтоосон шийдвэр, дүгнэлт байхгүй байхаас гадна Д.Одончимэг, К.Сержан нарын  мэдүүлгээр нотлогдоогүй байна.

16. Анхан шатны шүүх нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай тушаалын 3.5 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.2 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгч  Л.******* зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тогтоосон Төлбөр барагдуулах тухай акт, Зөрчил арилгах тухай албан шаардлагаар тус тус тогтоогдсон хэдий ч ажил олгогч буюу хариуцагч ******* аймгийн ******* эмнэлийн газрын дарга хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага хүлээлгэх эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж шүүхээс дүгнэн, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хангаж, ******* аймгийн ******* эмнэлгийн газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 дугаартай Л.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөх олговор гаргуулж, нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

17.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* эмнэлгийн газар болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан “...Төрийн аудитын байгууллагын хяналт,шалгалтын дүн, албан шаардлагын дагуу ажил олгогчоос ажилтан сахилгын шийтгэл оногдуулах харилцаанд нарийвчилсан зохицуулалттай хууль нь Төрийн аудитын тухай хууль юм” гэх агуулга бүхий гомдол, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын “...Зөрчил арилгах тухай ”албан шаардлага,мөн өдрийн “Төлбөр барагдуулах тухай” актад тусгагдсан зөрчлүүд нь Л.*******аас болж үүссэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус   хангахгүй орхиж шийдвэрлэв.

18.Хуульд зааснаар хариуцагч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2022/00154 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагч ******* аймгийн ******* эмнэлгийн газар болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус  хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.-д зааснаар хариуцагч ******* аймгийн ******* эмнэлгийн газар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                                          ШҮҮГЧ                                       Д.КӨБЕШ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА