Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 17

 

 

   2022          05           17                                    206/МА2022/00017

 

А.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2022/00*******6 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* айлын орон сууц, ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ийн ******* /РД:/

Хариуцагч:Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* *******ны Ховд салбар /РД:  /-т холбогдох,

2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г дуусгавар болгох тухай иргэний хэргийг хариуцагчийн  төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагчийн төлөөлөгч А.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэлийн агуулга: 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г дуусгавар болгох тухай.

 

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г дуусгавар болгох тухай.

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие А.******* нь 4 сараас 14 насны 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бага хүүхэд маань 4 сартай тул хүүхэд харах чөлөөтэй гэртээ хүүхдээ асарч байгаа юм. Миний бие орон сууцны ипотекийн зээлтэй одоогоор зээлээ аав ээжийнхээ дэмжлэгээр төлж амьдарч байна. 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г байгуулан 5 жилийн хугацаатай цалингийн зээлийг миний хань Ч.*******ийн цалинг нь барьцаалан авсан юм. Гэнэтийн золгүй өвчний улмаас хань минь нас барсан. Миний бие ханийгаа өнгөрснөөс хойш нялх хүүхэдтэй тул уг зээлийг мөн л аав ээжийнхээ дэмжпэгээр төлж ирсэн боловч одоо цаашид ингэж байхад хүндрэлтэй нялх хүүхэдтэй, ханийн минь цалингийн орлого байхгүй болсон тул 2 зээл төлөх боломжгүй байна.  дугаартай Цалингийн зээлийн гэрээний биелэгдэх боломж миний ханийн цалинг байсан, энэхүү цалин нь одоо орж ирэхгүй тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж заасан үүрэг дуусгавар болох бусад үндэслэлд хамаарч байна. Иймд 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г дуусгавар болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Хариуцагчийн татгалзлал: ******* *******ны Ховд салбартай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-нд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх тул тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг хүлээнэ.

2.2.Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: ******* *******ны харилцагч ******* ******* овогт ийн ******* //-аас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ******* *******тай холбогдох нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч танилцаад, хариу тайлбар хүргүүлж байна. Иргэн А.******* нь Хар хөмсөгт овогт Чулуунжавын ******* /ОЙ83052414/-ийн ******* *******ны Ховд салбартай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-нд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх тул тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг хүлээнэ. Учир нь зээлийн гэрээний 3.3-д Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 20.7 дах хэсэгт Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ гэж, тус хуулийн 20.8 дах хэсэгт Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж тус тус заасны дагуу хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх тул хууль эрх зүйн хувьд чөлөөлөх, А.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2022/00*******6 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар Иргэн Ч.*******, А.******* нарын ******* *******ны Ховд салбартай байгуулсан 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г дуусгавар болгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******ны Ховд салбараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь төрийн ******* ХХК болон үндсэн зээлдэгч Ч.*******, хамтран зээлдэгч А.******* нарын хооронд байгуулсан бөгөөд үндсэн зээлдэгч Ч.******* нь нас барснаар түүнд ноогдох үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтад заасны дагуу үүрэг дуусгавар болох ёстой байтал хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч А.*******д ноогдох үүргийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг зөрчсөн шийдвэр болжээ.

4.2 Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч үндсэн зээлдэгчийн үүрэг бүхэлдээ шилжиж, дээрх хуулийн заалтуудын дагуу үүргийг бүхэлд нь гүйцэтгэж дуусах хүртэл үүргийг хариуцахаар заасан Иргэний хуулийн зохицуулалтыг илтэд зөрчсөн шийдвэр болсон байна.        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.

5.1 Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д зааснаар зээлдэгч Ч.******* нь нас барснаар зээлдэгч болон ******* *******ны Ховд салбар хоёрын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

5.2 Энэхүү цалингийн зээлийн гэрээн нь А.*******ын цалинг барьцаалсан гэрээ биш бөгөөд А.******* нь ипотекийн зээлээ цалингаараа төлдөг.

Анхан шатны шүүхээс хүүхдийн эрхийг хангах хамгаалах талаархи хуулийг тайлбарлан хэрэглэхдээ миний өрх толгойлон 7-14 насны 7 хүүхэдтэйгээ амьдарч байгаа байдал, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ипотекийн зээлтэй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж миний хүүхдүүдийн эрхийг хамгаалсан нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2022/00*******6 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* *******ны Ховд салбарт холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г дуусгавар болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “уг зээлийг миний хань Ч.*******ийн цалинг барьцаалан авсан юм.

Гэтэл Гэнэтийн золгүй өвчний улмаас хань минь нас барсан. Миний бие ханийгаа өнгөрснөөс хойш нялх хүүхэдтэй тул уг зээлийг аав ээжийнхээ дэмжлэгтэйгээр төлж ирсэн боловч цаашид төлөх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл нас барсан, нас барсан гэж зарлагдсан” гэх үүрэг дуусгавар болох бусад үндэслэлд хамаарч байх тул зээлийн гэрээг дуусгавар болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Ч.*******ийн нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлдэгч Ч.*******ийн ******* *******ны 110000281091 дугаартай зээлийн дансны хуулга, 6 сартай охин Э.Энхбилэг нь эрүүл өсөж бойжиж байгаа тухай Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, охин Э.Энхномин нь Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн /А/ бүлэгт суралцдаг тухай тодорхойлолт, Цаст Алтай сургуулийн 9а ангид охин Э.Энхсаруул, 6б ангид охин Э.Энхтуул нь тус тус суралцдаг тухай тодорхойлолт, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууцны ипотекийн гэрээ”-ний хуулбарыг шүүхэд гарган өгчээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууцны ипотекийн гэрээ”-ний хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна.

2. Хариуцагч ******* *******ны Ховд салбар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд  “нэхэмжлэгч А.******* нь Ч.*******ийн Барьцаат зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх тул хууль болон зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээдэг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хариуцагч ******* *******ны Ховд салбар нь өөрийн татгалзлаа нотлохоор шүүхэд ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

3. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан”-аар үүрэг дуусгавар болохоор заасан байх тул зээлдэгч Ч.******* нас барснаар зээлдэгч Ч.*******, ******* *******ны Ховд салбар хоёрын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй болжээ.

Тухайлбал хэрэгт авагдсан нотлох баримтаар талуудын маргаж буй “үйл баримт” тогтоогдоогүй, нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй байхад шүүх маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээлийн гэрээ/-г дуусгавар болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн” нөхцөл байдал бий болоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ.

Мөн хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууцны ипотекийн гэрээ”-ний хуулбар нь зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй хуулбар баримт байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч А.******* нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа “цалингийн зээл дуусгавар болгох, эсхүл цалингийн зээлийн хүүг зогсоож өгөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан” гэж тайлбарласан байхад шүүх түүний нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Хариуцагчийн давж заалдсан гомдлоос “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг нь агуулгын хувьд хүлээж авсан болно.

            4. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2022/00*******6 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж А.Батмөнхөд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                            ШҮҮГЧ                                               Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР