Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2023/00117

 

 

 

 

                                                       

    2023         02           15                                         153/ШШ2023/00117                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг ******* айл ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав багт байрлах “******* *******” ХХК-ийн Ховд салбарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу 2023 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл бодогдсон зээлийн үндсэн хүүгийн төлбөр 3,394,792.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.26 төгрөг, нийт 3,551,579.34 төгрөгөөс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 03ы өдөр 153/2021/00712/И индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.*******, түүний өмгөөлөгч ,

Хариуцагчийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.******* нь 4 сараас 14 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие орон сууцны ипотекийн зээлтэй одоогоор зээлээ аав ээжийнхээ дэмжлэгээр төлж амьдарч байна. 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г байгуулан 5 жилийн хугацаатай цалингийн зээлийг миний хань ийн цалинг нь барьцаалан авсан юм. Гэнэтийн золгүй өвчний улмаас хань минь нас барсан. Миний бие ханийгаа өнгөрснөөс хойш нялх хүүхэдтэй тул уг зээлийг мөн л аав ээжийнхээ дэмжлэгээр төлж ирсэн боловч одоо цаашид ингэж байхад хүндрэлтэй нялх хүүхэдтэй, ханийн минь цалингийн орлого байхгүй болсон тул 2 зээл төлөх боломжгүй байна. дугаартай Цалингийн зээлийн гэрээний биелэгдэх боломж миний ханийн цалин байсан, энэхүү цалин нь одоо орж ирэхгүй тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" гэж заасан үүрэг дуусгавар болох бусад үндэслэлд хамаарч байна. 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ Цалингийн зээл/-г дуусгавар болгох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч ******* *******ны Ховд салбарын төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... Иргэн А.******* нь Чрдэнэбилэгийн ******* *******ны Ховд салбартай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан дугаартай Барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/-нд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх тул тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах үүргийг хүлээнэ. Учир нь зээлийн гэрээний 3.3-д Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.7 дах хэсэгт “Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ гэж, тус хуулийн 20.8 дах хэсэгт Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж тус тус заасны дагуу хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээх тул хууль эрх зүйн хувьд чөлөөлөх, А.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

                 Нэхэмжлэгч А.******* нэхэмжлэлийн ихэсгэж тодруулсан шаардлагадаа: ******* *******ны 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/ биелэгдэх боломжгүй, цалингийн зээлийн гэрээний биелэгдэх боломж миний хань ийн цалин байсан бөгөөд энэхүү цалин нь одоо орж ирэхгүй. Тус гэрээний үндсэн зээлдэгч нь 2021 оны 06 сарын 23-ны өдөр нас барсан болох нь дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдоно. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" гэж заасан үүрэг дуусгавар болох бусад үндэслэлд хамаарч байна. Миний бие 2021 онд 8-12 сарын хооронд ******* *******ны Ховд аймаг дахь салбарт ******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хүүгийн төлбөрийг зогсоолгох хүсэлтийг өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад хариу өгөөгүй. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1.Банкны баталгааны гэрээгээр ******* нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч *******анд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ", 457.3.Баталгаа гаргагч *******ны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг тохиолдолд дуусгавар болно", 457.*******.1.баталгаа гаргагч ******* үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн", 457.*******.2.гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон", 457.*******.3.үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд заасан шаардах эрхээсээ татгалзсан гэж хуульчилжээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.8 дахь хэсэгт "Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ" гэж тус тус заасан. Миний хувьд ******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үндсэн зээлийн төлбөрийг төлнө. Харин зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй. Мөн ******* *******тай 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/ гэрээг үндсэн зээлдэгч үүрэг гүйцэтгэгч нас барснаар үүргийг бүхэлд нь гүйцэтгэх боломжгүй байна. Иймд ******* *******ны 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г дуусгавар болгох тухай, ******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хүүгийн төлбөрийг Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 сарын 02-ны өдрөөр зогсоолгох тухай, ******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөр 3.434.454.56. төгрөгөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

                 Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн ихэсгэж тодруулсан шаардлагын хариу тайлбартаа: Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгчид үндсэн зээлдэгчийн үүрэг бүхэлдээ шилжиж, дээрх хуулийн заалтуудын дагуу үүргийг бүхэлд нь гүйцэтгэж дуусах хүртэл үүргийг хариуцахаар заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-д Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож, хүүгийн төлбөрөөс 3,434,454.56 төгрөг чөлөөлөх боломжгүй гэж үзэж байна гэв.

                 Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/-г дуусгавар болгох шаардлагаасаа татгалзаж байна. Харин 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөрийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 сарын 02-ны өдрөөр зогсоолгох шаардлага, ******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөр 3,434,454.56 төгрөгөөс чөлөөлүүлэх шаардлагыг нэгтгэн, ******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу 2023 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл бодогдсон зээлийн үндсэн хүүгийн төлбөр 3,394,792.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.26 төгрөг, нийт 3,551,579.34 төгрөгөөс чөлөөлүүлэхээр өөрчилж тодруулж байна. Гэрээний дагуу үндсэн зээл 16,765,758.29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие сард 1,100,000 төгрөгийн цалин авдаг бөгөөд ипотекийн болон цалингийн зээлд сард 1,320,781 төгрөг төлөхөд цалин хүрэлцэхгүй байгаа тул шүүх хуралдаан хүртэл бодогдсон хүүгээс чөлөөлж өгөхийг хүсье. Цалингийн зээл төлөгдөөгүйгээс болж муу зээлийн ангилалд орсон байгаа гэв.

                 Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.*******ын нэхэмжлэлтэй хэрэгт бүх холбогдох материалыг өгсөн, нэмж тайлбарлах зүйл байхгүй. Зээл төлөхийг өөрт нь анхааруулж хэлж байсан. Банканд гаргасан хүсэлтэд албан бичгээр хариуг өгөөгүй болно. ******* *******наас салбарын эрхлэгч нарт эвлэрэх эрх олгодоггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

                 Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, ******* сангийн 100160000941 тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, ийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нас барсан тухай дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ийн ******* *******ин дахь цалингийн цээлийн дансны харилцагчийн хуулга, А.*******аас д олгосон 0829 дугаартай итгэмжлэл, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/18 дугаартай албан бичгээр ирүүлсэн цалингийн тодорхойлолт, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт, Ховд аймгийн Жаргалант сумын, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаар орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

                 Хариуцагч “******* *******” ХХК-ийн Ховд салбараас: Хариу тайлбар, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БГ-110000281091 тоот барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаар газрын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар, ийн хүү тооцооллын хүснэгт зэргийг нотлох баримтаар өгсөн.

                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: А.*******ын хүү зогсоолгох хүсэлтийн “******* *******” ХХК-ийн Ховд салбараас шүүхийн журмаар гаргуулж нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч А.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

            2.1. Цалингийн зээлийн үндсэн зээлдэгч болох нөхөр нас барсан тул зээл төлөх боломжгүй болсон тухайгаа ******* *******анд тайлбарлан, хүүгээс чөлөөлж өгөхийг хүсэж хүсэлт гаргаж байсан. Ипотекийн болон цалингийн зээлийг төлөхөд сард авдаг цалин хүрэлцэхгүй байх тул ******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу шүүх хуралдаан хүртэл бодогдсон зээлийн хүүгийн төлбөр 3,394,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787 төгрөг, нийт 3,551,579 төгрөг төлөхөөс чөлөөлж өгнө үү,

            2.2. Шүүхэд гаргасан 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгох шаардлагаасаа татгалзаж байна. Уг гэрээ болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 16,765,758 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэв.

            3. Хариуцагч “******* *******” ХХК-ийн Ховд салбар нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

            3.1. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлдэгч нас барсан ч хамтран үүрэг гүйцэтгэгч үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            4. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. ******* *******ны Ховд салбараас 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээгээр , А.******* нар 39,577,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан бөгөөд үндсэн зээлдэгчээр , хамтран зээлдэгчээр А.******* нар гарын үсэг зурсан байна. 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № дугаартай гэрээгээр зээлдэгч , А.******* нар нэмж зээл аваагүй байх ба ипотекийн зээлд хамрагдахын тулд цалингийн зээлийн төлөлтийн хэмжээнд өөрчлөлт оруулжээ.

            4.2. Зээлдэгч 2021 оны 06 сарын 28-ны өдөр нас барснаар хамтран зээлдэгч А.******* 2021 оны 09 сарын 20-ны өдөр ******* *******анд зээлийн хүүг зогсоож өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг ******* ******* шийдвэрлэж, хариу өгөөгүй бөгөөд 2021 оны 10 сараас хойш цалингийн зээл төлөгдөөгүй байна. Нэхэмжлэгч А.******* нь зээлийн гэрээг дуусгавар болгохыг шаардаж 2021 оны 12 сарын 02-ны өдөр шүүхэд ханджээ.

            4.3. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалсан, дуусгавар болгосон тохиолдолд хамтран зээлдэгч нь үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ******* ******* зөвшөөрөхгүй татгалзаж байна.

            5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. “******* *******” ХХК-ийн Ховд салбараас т цалингийн зээл олгож, хамтран зээлдэгчийн үүргийг А.******* хүлээснээр талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

            5.1. Нэхэмжлэгч шүүхэд 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгохоор нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөрийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 сарын 02-ны өдрөөр зогсоолгох, 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөр 3,434,454.56 төгрөгөөс чөлөөлүүлэхээр нэмэгдүүлсэн.

Шүүх хуралдаанд 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгох шаардлагаасаа татгалзаж, 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөрийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 сарын 02-ны өдрөөр зогсоолгох шаардлага, ******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хүүгийн төлбөр 3,434,454.56 төгрөгөөс чөлөөлүүлэх шаардлагыг нэгтгэж, дээрх гэрээний дагуу 2023 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл бодогдсон хүүгийн төлбөр 3,394,792.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.26 төгрөг, нийт 3,551,579.34 төгрөгөөс чөлөөлүүлэхээр өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно. Шүүх маргааныг өөрчилж тодруулсан шаардлага болох ******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу 2023 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл бодогдсон зээлийн хүүгийн төлбөр 3,394,792.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.26 төгрөг, нийт 3,551,579.34 төгрөг төлөхөөс чөлөөлүүлэх шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

5.2. Хариуцагч “******* *******” ХХК-ийн Ховд салбараас ирүүлсэн ийн хүү тооцооллын хүснэгтээр тооцогдсон үндсэн зээлийн үлдэгдэл 16,765,758.29 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч, үүнд маргахгүй байна. Харин сарын орлого нь хүрэлцэхгүй байх тул шүүх хуралдаан хүртэл бодогдсон зээлийн үндсэн хүү 3,394,792.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.26 төгрөг, нийт 3,551,579.34 төгрөгөөс чөлөөлүүлэхийг хүссэн байна. /Хавтаст хэргийн 148-149 дэх тал/

5.3. 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 03 сарын 11-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № дугаартай гэрээ /цаашид зээлийн гэрээ гэх/-ний 3.3-т зааснаар хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр талууд тохиролцжээ. Зээлийн гэрээний 6.6.2-т зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон /шалтгаан хамаарахгүй/, 6.2.5-т зээлдэгчийн төлбөрийн чадвар доройтсон, чадваргүй болсон гэж ******* үзсэн тохиолдолд ******* зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй байхаар тусгаснаар үндсэн зээлдэгч нас барсан, ипотекийн болон цалингийн зээлийг төлөхөд сард олдог орлого нь хүрэлцэхгүй байгаагаа хамтран зээлдэгч А.******* тайлбарлан, зээлийн хүүг зогсоож өгөхийг хүсэж ******* *******анд хүсэлт гаргажээ. ******* ******* нь зээлдэгч нас барсан, хамтран зээлдэгчийн төлбөрийн чадвар доройтсон гэдгийг нэхэмжлэгч А.*******ын гаргасан хүсэлтээр мэдсэн боловч зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, дуусгавар болгох эрхийг хэрэгжүүлээгүй, хамтран зээлдэгчийн хүсэлтэд хариу өгөөгүй болох нь “******* *******” ХХК-ийн Ховд салбарын 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 27/61 дугаартай албан бичгээр нотлогдов. /ХХ-ийн *******3 дахь тал/

5.4. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1.7-д Зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд энэхүү гэрээний 2.1.5-д заасан “зээл буцаан төлөх хуваарь”-т хугацаа болохоос өмнө зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл болон хүүний дүнтэй тэнцэх хэмжээгээр барилт хийж, зээл төлөх хуваарьт өдөр болоход зээлийн төлбөрт суутгаж авахаар зээл олгохдоо зээлдэгч асан ийн ирээдүйд олох орлого буюу цалинг барьцаалсан ба зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу сар бүр олох орлого болох цалингаас төлөхөөр тохиролцжээ. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол түүний үүрэг дуусгавар болдог, цалингийн зээл нь талийгаачийн хувийн байдалтай салшгүй холбоотой байна.

5.5. Хамтран зээлдэгч А.******* нь ******* *******наас цалингийн зээл авсан гэдэгт маргахгүй байна. Тэрээр 2022 онд сард 981,742 төгрөгийн, 2023 оноос 1,100,000 төгрөгийн орлого /цалин/ олдог бөгөөд ******* *******наас авсан ипотекийн зээлд сард 467,022 төгрөг, цалингийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд 853,759 төгрөг, нийт 1,320,781 төгрөгийн зээл төлөхөд цалингаас өөр орлогогүй төрийн албан хаагчийн хувьд сарын орлого нь хүрэлцэхгүй байгаа үндэслэлээр зээлийн хүүгийн төлбөр 3,551,579.34 төгрөгөөс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэлээ. Мөн зээлдэгч нас барснаар цалингийн зээл төлөгдөөгүй, зээлийн муу ангилалд орсон болох нь 2023 оны 02 сарын 15-ны өдрийн ******* мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаар тогтоогдов. /Хавтаст хэргийн 27, 146 дахь тал/

5.6. Шүүхээс цалингийн зээлийг төлөх үндсэн зээлдэгч нь үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон буюу үүргийн гүйцэтгэл нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой, хамтран үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн чадвар доройтсон буюу сард олох орлого нь цалингийн, ипотекийн зээл төлөхөд хүрэлцэхгүй болсон, цалингийн зээл зээлийн муу ангилалд орсон нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүүгийн төлбөр 3,551,579.34 төгрөгөөс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

5.7. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлагыг нэгтгэн, өөрчилж тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан болон нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байх тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.*******ын урьдчилж төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******ны Ховд салбараас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1-д зааснаар ******* *******ны 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу 2023 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл бодогдсон зээлийн үндсэн хүүгийн төлбөр 3,394,792.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,787.26 төгрөг, нийт 3,551,579.34 (Гурван сая таван зуун тавин нэгэн мянга таван зуун далан есөн төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг төлөх үүргээс хамтран зээлдэгч А.*******ыг чөлөөлсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* *******ны Ховд салбар, зээлдэгч , А.******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 сарын 10-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (Нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******ны Ховд салбараас 35,100 (Гучин таван мянга нэг зуу) төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.РАУШАН