| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/01471/И |
| Дугаар | 191/ШШ2025/08545 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/08545
| 2025 10 08 | 191/ШШ2025/08545 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч З.Баярмаа, шүүгч Х.Дашдэчмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
Амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., иргэдийн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын ******* миний бие амьдардаг. Манайх гэр хороололд, ердийн галлагааны зуухтай дан байранд амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан ******* худалдан авч түлсэн. Гэвч тэр шөнөдөө угаартсан. Үүний улмаас миний 3 настай охин маань угаартаж газар дээрээ нас барсан. Энэ талаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шинжээчийн Талийгаач нүүрс төрөгчийн дутуу ислийн хордлогоор нас барсан. гэсэн дүгнэлт гарсан.
Утаагүй *******ний уутны тайлбарт угаартах эрсдэлтэй, угаараас сэргийлэх мэдрэгч төхөөрөмж байлгах эсэх талаар ямар нэг аюулгүй ажиллагааны урьдчилсан сануулга байгаагүй бөгөөд зааврын дагуу гэртээ түлсэн байхад миний 3 настай хүүхэд угаартаж нас барсанд гомдолтой байна.
Түүнчлэн угаарын улмаас миний бие мөн угаартаж, үүний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан. Энэ таалаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүнийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дугаар "нүүрс төрөгчийн дутуу ислийн Цочмог хордлого нь амьсгалын замаар орж хордлого үүсгэнэ, Гэмтлийн зэрэг хүнд" гэсэн дүгнэлт гарч, улмаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон дугаар актаар хөдөлмөрийн чадварын алдалтыг 69 хувь алдсан гэж тогтоосон.
Миний бие ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан *******ийг уутан дээр бичигдсэн зааврын дагуу түлсэн хэдий ч бусад аюулгүй байдлын талаар тодорхой зааварчилгаа өгөөгүй буюу байгаагүйн улмаас 3 настай охин маань сайжруулсан *******нээс үүссэн угааранд хордож нас барсан, би өөрөө эрүүл мэндийн хувьд хохирсондоо гомдолтой байна. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* ХХК нь эс үйлдэхүйгээр миний охины амь насанд болон миний эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж үзэж байна. Түүнчлэн 3 настай охиноо цаг бусаар алдсан эх хүний хувьд ч, хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хүнийхээ хувьд ч маш их шаналж, сэтгэл санааны хохирол амсаад байна.
Төрийн зүгээс талийгаачийн оршуулгын зардалд 10 сая төгрөг, эмчилгээндээ хэрэглээрэй гээд 8 сая төгрөгийг өгсөн.
Гэм хорын нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл:
Иргэний хуулийн 8.1-д Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ: 8.1.5.гэм хор учруулах гэж заасан. Төрийн өмчийн ******* ******* ******* ХХК-нь өөрийн үйлдвэрлэсэн Сайжруулсан *******-ний уутанд аюулгүйн зааварчилгаа бичиж худалдаанд гаргаагүй эс үйлдэхүйн улмаас миний охины амь нас, миний эрүүл мэндэд гэм хор учирсан гэж үзэж байгаа тул өмчийн ******* ******* ******* ХХК ба гэм хор учирсан бидний хооронд Иргэний хуулийн 8.1.5-д иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж ойлгож байна.
Иргэний хуулийн 497.1-д зааснаар бусдын... амь нас, эрүүл мэнд... болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Харин Иргэний хуулийн 508.1-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах гэсэн эрхийн дагуу 3 настай охины амь насанд эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж үзэн төлбөрийг энэхүү нэхэмжлэлээр шаардаж байгаа болно.
Үүнээс гадна хүүхэд маань нас барсан, эрүүл мэндэд хохирол учирсны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр шаардаж байгаа болно.
Үүнээс гадна эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болон зайлшгүй бусад зардлыг тухай бүрт төлүүлж байхаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Миний бие сайжруулсан *******инд угаартаж хордохоосоо өмнө хувийн бизнес хийж байсан бөгөөд сарын орлого 1.5 саяаас 2.0 сая төгрөгийн орлоготой ажиллаж байсан ба хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажил хийж чадахгүй, нийгмийн даатгалаас хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж авч байна.
"******* ******* ******* ХХК-ний өмчлөгч төр учраас хамтран хариуцагчаар төр буюу Засгийн газрыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргав.
1. Эмчилгээний зардал:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ны үйлдвэрлэсэн утаагүй ******* хэрэглэсний улмаас угаартаж, хордон үүний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 69 хувь алдсан ба одоогийн байдлаар төлбөр санхүүгийн боломжгүй улмаас эмчилгээ хийж чадахгүй байсаар байна.
Иргэний хуулийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. гэж заасан.
Нэхэмжлэгч Монгол Улсад хийлгэх боломжгүй эмчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг гадаад улсын хоёр эмнэлгийн байгууллагаас авсан. Үүнд:
БНХАУ-ын Бээжин Пухуа Олон Улсын Эмнэлэгээс шинжилгээний зардал 30,000-40,000 юань, мэс заслын зардал 200,000-350,000 юань, нийлбэр дүн нь 230,000-390,000 юань гэсэн.
Үүнийг төгрөгт шилжүүлбэл 100,767,600-170,866,8001 болж байна.
БНСУ-ЫН СӨҮЛ эмнэлэгээс үзлэг 1000-2000$, шөрмөс тайрах, үе мөчний нийлэгжилт 35,000-40,000$, бүтэн болон хагас мэс засал 15,000-20,000$, арьс шилжүүлэн суулгах 50,000-55,000$ нийт 101,000-117,000$ гэсэн.
Үүнийг 287,792,430-333,383,310 болж байна.
Харин уг эмнэлгийн өрөөний төлбөр нь энгийн ор нь 1 хоногт 291,600-340,890 W, хоол 12,000W гэжээ. Үүнийг төгрөгт шилжүүлбэл энгийн ор нь хоногт 731,916-855,633, хоол нь 30,120 болж байна.
Дээр дурдсан эмнэлгийн төлбөр, эмчилгээний зардлаас үзэхэд БНХАУ-ын эмнэлгийн төлбөр хямд, БНСУ-ын эмнэлгийн төлбөр илүү үнэтэй байна. Нэхэмжлэгч санхүүгийн боломжгүй учир дээрх зардлыг нэхэмжлэгч өөрөө гаргаад эмчлүүлэх боломжгүй. Тиймээс Иргэний хуулийн 228.4-т заасны дагуу эмчилгээний зайлшгүй 170,866,800-ийн зардлыг урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
БНСУ-ын эмнэлгийн төлбөр илүү өндөр үнэтэй байгаа тул хямд үнэтэй БНХАУ-ын эмнэлгийн төлбөрийг урьдчилан гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.
2. Хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас арилгах гэм хорын төлбөр
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ны үйлдвэрлэсэн "утаагүй *******" хэрэглэсний улмаас угаартаж, хордон үүний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 69 хувь алдсан ба одоогийн байдлаар хөдөлмөр эрхэлж чадахгүй гэрт бусдын асаргаанд амьдарч байна.
Иргэний хуулийн 228.3-т "Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй."
505.1-д "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого...- ыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч угаартаж хордохоос өмнө олон улсын худалдааны төвийн салонд хөдөлмөр эрхэлж байсан. Дунджаар өдрийн орлого 60,000-70,000₮, сарын орлого 1,560,000, жилийн орлого 18,720,000 байсан.
2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 17-ны хооронд 17 сар ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй гэртээ байна. Цаашид хэзээ бүрэн эдгэрч ажил хөдөлмөр эрхлэх эсэхээ мэдэхгүй байна.
Тиймээс хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 17 сарын хугацаанд дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамгийн сүүлд ажил хөдөлмөр эрхэлж байсан газрын тодорхойлсноор нэхэмжилж байна.
Үүнд 1 сар 1,560,000 нийт 17 сарын 26,520,000₮,
Үүнээс гадна нэхэмжлэгч хэзээ эдгэх, хөдөлмөрийн чадвартай болох нь тодорхойгүй учраас хөдөлмөрийн чадвартай болох хүртэл хугацаанд хамгийн сүүлд ажил хөдөлмөр эрхэлж байсан газрын тодорхойлсноор буюу 1,560,000-ийг сар бүр төлүүлэхээр нэхэмжилж байна.
3. Амь насанд учирсан гэм хорын нөхөн төлбөр
Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т иргэн нь "бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасан.
Иргэний хуулийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй хэдий ч зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно заасан байдаг.
Амь насыг сэргээх боломжгүй учраас амь насанд учруулсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр 200,000,000-ийг нэхэмжилсэн.
Хэдийгээр Иргэний хуульд амь насанд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр хэрхэн нөхөн төлөх тухай Иргэний хуульд зохицуулаагүй хэдий ч уг асуудлыг Үндсэн хуулийн үзэл баримтлал нийцүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Энэ талаар Иргэний хуулийн 10.4-т "Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгуй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.". 10.6-д "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй." гэж тус тус заасан.
Хүний амь насанд учруулснаас үүссэн гэм хорыг арилгах нь зөвхөн оршуулгын зардлаар хязгаарлагдана гэж үзэхгүй байна. Учир нь Үндсэн хуульд зааснаар хүн амьд явах эрхтэй, түүнд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, учруулсан хохирлыг хохирол учрахаас өмнөх байдал оруулах боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж байна.
Энэ нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдлэх, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх, эх орондоо хүмүүнлэг нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэх юм.
4. Сэтгэл санаанд учирсан гэм хорыг арилгах
Нэхэмжлэгч сайжруулсан *******ний угаарын хийнээс хордож, охин нас барсаны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50 сая төгрөг, сайжруулсан *******ний угаарын хийнээс хордож, өөрийн эрүүл мэндэд учирсаны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50 сая төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Эдийн бус буюу сэтгэл санаанд учирах хохирлыг зөвхөн худал мэдээллээр хязгаарлахгүй гэж үзэж байна. Төрүүлсэн охиноо үйлдвэрлэгчийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан алдсан хүний хувьд сэтгэл санааны ихээхэн дарамтанд орсон. Түүнчлэн өөрөө ч гэсэн хордож, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, нийгмийн харилцаанд идэвхтэй орж чадахгүй байгаадаа ихээхэн гомдолтой байгаа болно.
Тиймээс сайжруулсан *******ний угаарын хийнээс төрсөн охин хордож, нас барсаны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50 сая төгрөг, сайжруулсан *******ний угаарын хийнээс хордож, миний эрүүл мэндэд учирсаны улмаас сэтгэл санаанд учирсан хохирлын төлбөр 50 сая төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүл мэндийн яамны дэргэдэх хор судлалын мэргэжлийн зөвлөлөөс Г.н биед үзлэг хийн өмгөөлөгч Н.ын хүсэлтэд хариулт өгсөн. Уг тодорхойлолтод Удаан дарагдлын хам шинж нь ухаангүй удаан хугацаанд нэг байрлалд хэвтсэнээс үүсдэг бөгөөд алсдаа дарагдсан мөчний Мононевральги G57.8 үлдэц өөрчлөл гарч энэ нь хөдөлмөрийн чадвар алдалт амьдралын чанарт нөлөөлдөг. Удаан дарагдлын хам шинжийн үлдэц мөчдийн невралги нь мэдрэлийн нарын мэргэжлийн эмч нарын харьялах эмгэг тул мэс засал, нөхөн сэргээх эмчилгээний боломж заалтын талаар мэдрэлийн эмчийн магадлагаа тодорхойлолт гаргуулах нь зүйтэй..." гэсэн.
Улмаар өмгөөлөгч Н. нь Г.*******д учирсан доод мөчдийн удаан дарагдлаас үүдэлтэй эмгэгийн талаар Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлд хандан тодорхойлолт гаргуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийн агуулга нь "Г.*******д учирсан доод мөчдийн удаан дарагдлаас үүдэлтэй эмгэгийг Монгол Улсад эмчлэх боломжтой эсэх" талаар тодруулах хүсэлт байсан. Тэндээс Г.н биед үзлэг хийн "... эмийн болон сэргээн засах эмчилгээнд сэргэх боломжгүй эргэшгүй эмгэг өөрчлөлт үүссэн байна. мэдрэл залгах мэс засал... олон булчин хатангиршсан тул булчинг шилжүүлэх мэс засал хийгдэх боломжгүй байна..." гэсэн хариуг өгсөн.
3.2. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны дэргэдэх хор судлалын мэргэжлийн зөвлөлийн тодорхойлолтын 3 дахь хэсэгт Нүүрс төрөгчийн дан ислийн цочмог хордлогоос үүссэн алслагдсан энцефалеопати нь мэдрэлийн архаг өөрчлөлт хүргэдэг... Энэ өвчний талаар хуримтлуулсан анагаах ухааны мэдээлэл, практикийн хувьд удаан хугацааны байнгын эмчилгээ хяналт хэрэгтэй тул эмчилгээг хор судлалын зүгээс... хавсран хийх тохиолдолд 10.000.000 орох баримжаа хэлж болох боловч..." гэсэн хариуг өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл угаарын хийнээс үүдэлтэй гэмтэл нь удаан дарагдлын хам шинжээс үүдэлтэй гэмтлээс гадна Г.н мэдрэлийн архаг өөрчлөлтөд нөлөөлсөн тэрхүү эмчилгээг хийхэд 10,000,000 орох баримжаатай гэсэн. Энэ нь 10 сая төгрөг гэж ойлгож байна.
Тиймээс эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардлын хэмжээнд мэдрэлийн архаг өөрчлөлтөд нөлөөлсөн эмчилгээг хийхэд шаардагдах 10,000,000 төгрөгийг эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардалд нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа болно.
Дөрөв. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2019-10-19-ний өдрөөс 2021-03-17-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй адилтгах орлого 47,190,000 төгрөгийг нэхэмжлээд байсан. Харин өнөөдөр 2025 он гараад байна. Энэ хугацаанд хариуцагч "************** ******* ХХК-наас хохирогч надтай нэг уулзаагүй болно. 2019-10-19-ний өдрөөс 2025-02-19 өдрийг хүртэлх хугацаанд 64 сар өнгөрөөд байна.
Иргэний хуулийн 505.1-д "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого... -ыг хохирогчид төлөх үүрэгтэй.", 505.2-т Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй." гэж заасан.
Г.******* нь осол болох үед хувиараа хөдөлмөр эрхэлж, дунджаар 1,560,000 төгрөгийн орлоготой байсныг тухайн үед ажлаа хийж байсан салоноос тодорхойлсон.
Түүнчлэн Үндэсний статисткийн хорооноос 2023-01-25-ны өдөр авсан мэдээллээр 2022 оны 03 дугаар улирлын дундаж цалин 1,573,145 төгрөг байсан. Иргэний хуулийн 505.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй" гэж заасан. Энэ нь хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнээс дээш гэсэн агуулгыг илэрхийлдэг. Осол болох үед Г.******* нь хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхэлж байсан.
Тиймээс хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2022 оны 03 дугаар улирлын байдлаарх дундаж цалин буюу 1,573,145 төгрөгөөр тооцож дараах байдлаар нэхэмжлэлийг нэмэгдүүлж байна.
1,573,145₮х64 cap=100,681,280₮
Тав. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2025-02-19-ний өдрөөс хойш 100% хөдөлмөрийн чадвартай болох хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг /цалин хөлс, түүнтэй адилтгах орлого/
Зургаа. Сайжруулсан *******ний угаарын хийнээс хордож, нас барсан талийгаач охины амь насны нөхөн төлбөр 200 сая төгрөг хэвээр байгаа.
Долоо. Сайжруулсан *******ний угаарын хийнээс хордож, нас барсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн тухайд:
Иргэний хуулийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.", 230.2-т "Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.", 511.5-д "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэж тус тус заасан.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.9-д "хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах" гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023-07-03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлагдсан нь хүчинтэй байна.
Монголын үндэсний статистикийн "www.1212.mn статистикийн мэдээллийн нэгдсэнд мэдээлэгдсэнээр 2023 оны байдлаар эмэгтэй дундаж наслалт 76.85 байна. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024-10-07-ны өдрийн 03 тогтоолоор цалингийн дундаж хэмжээг 792,000 төгрөг байхаар тогтоосон нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цахим хуудас "mlsp.gov.mn"-т мэдээлэгджээ. Эдгээр баримтыг нь нийтэд илэрхий баримт юм.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023-07-03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ын 3.3-т "Хохирогч нас барсан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно." гэсэн.
Талийгаач нас барах үед 3 настай байсан. Хүн амын дундаж наслалт болох 76.85-аас 3 насыг хасахад 73.65 нас болж байна. 73.65 насыг 3,960,000 (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний Мөнгөн дүн)-оор үржүүлэхэд 292,446,000 болж байна.
Иймд Сайжруулсан *******ний угаарын хийнээс хордож, нас барсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 292,446,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Найм. Сайжруулсан *******ний угаарын хийнээс хордож, миний эрүүл мэндэд учирсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн тухайд:
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023-07-03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд:
- Тавдугаар зэрэглэл
- Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу үлдэц уршиг бүхий гэмтлээс үүссэн сэтгэцийн эмгэг мэргэжлийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги их хэмжээгээр буюу 35%-100% алдагдсанаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг.
- 31-99%
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэжээ.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Г.н хөдөлмөрийн алдалтыг 69 хувиар тогтоосон ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024-02-05-ны өдрийн 144 шинжээчийн дүгнэлтээр Г.н хөдөлмөрийн чадварыг 40%-аар алдагдуулсан гэмтлийн хүнд зэрэг хамаарна гэсэн.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023-07-03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ын 3.4-т "...5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно." гэсэн. Г.*******д учирсан хөдөлмөрийн алдалтыг 69 ба 40%-аар тогтоогдсон нь Тавдугаар зэрэглэлд хамаарч байгаа ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлэн тооцоход 118,008,000 болж байна.
Иймд Сайжруулсан *******ний угаарын хийнээс хордож, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 118,008,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Ес. Тиймээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн нэгдсэн байдлаар тодруулж байна. Үүнд:
1. Эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардал 388,746,690 төгрөг;
2. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд ажилгүй байсан 64 сарыг дундаж цалин буюу 1,573,145 төгрөгөөр тооцож 100,681,280 төгрөг;
3. Хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хохирогчид нөхөн төлөх үүргийн хүрээнд 2025-02-19-ний өдрөөс хойш хөдөлмөрийн чадвар 100% болох хүртэлх хугацаанд сар бүр 1,573,145 төгрөг (цалин хөлс, түүнтэй адилтгах орлого);
4. Сайжруулсан *******ний угаарын хийнээс хордож, нас барсан талийгаач охины амь насны нөхөн төлбөр 200,000,000 төгрөг;
5. Сайжруулсан *******ний угаарын хийнээс хүүхэд хордож, нас барсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 292,446,000 төгрөг;
6. Сайжруулсан *******ний угаарын хийнээс хордож, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 118,008,000 төгрөг. гэжээ.
Нэхэмжлэгч Г.н өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Стандартын шаардлага хангасан эсхүл хангаагүй ******* бид нарт зарсан ч гэдэг зүйл дээр ярихгүй байгаа. Тэр бол мэдээж тусдаа эрх бүхий байгууллагууд шийдээд явсан гэж ойлгож байгаа. Мэдээж бүх юм шатвал тэнд угаардах эрсдэл хүн болгонд үүсэх зүйл. Эрсдэлийн үнэлгээ хийгээд дараа нь хохирлын гэрчилгээ гэдэг зүйлийг л яриад байгаа. Тэрийг шүүх бүрэлдэхүүн бас түрүүн ер нь тэр заавал шаардлагатай юм уу, шаардлагагүй юм уу гэж асуугаад байх шиг байсан. Жолооны үнэмлэхгүй хүн сайн жолоо барьдаг ч байсан машин барьж болдоггүй, хэрвээ машин барьж дүрмээрээ явж байгаад осол хийчихсэн, янз бүр болчихсон байгаа тохиолдолд буруутай л явдаг. Хуульчийн гэрчилгээгүй хүн өмгөөлөгч болоод эсхүл шүүгч болж явж бас болдоггүй. Үүнтэй адилхан эрх бүхий байгууллагуудаас нь хүний амь нас, эрүүл мэнд, аюултай нөхцөл байдал байгаа бол заавал хохирлын гэрчилгээ гаргуулаарай л гэсэн. Магадгүй эхний ээлжид аюулгүй гэж бодоод явж байсан байж болно. Угаарын дуудлага 9 сараас эхлээд гарч эхлэхэд хүний амь насны эрсдэлийн асуудал яригддаг. Үүнтэй холбогдуулаад ямар нэгэн арга хэмжээ хариуцагчийн зүгээс аваагүй. Тэр битгий хэл ганц Монгол Улсад биш Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.7-д хэрэглэгч барааны тээвэрлэх, хадгалах, ашиглах журмыг баримталсан боловч бараа нь хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан нь тогтоогдвол үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч түүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг нэн даруй зогсоож, гүйлгээнээс татаж авна гэдэг хуулийн зохицуулалтаа бас зөрчсөн гэж ойлгож байгаа. Тэр хүмүүс өөрийнхөө буруугаас болсон уу, өрөөлийн буруугаас болсон уу гэдэг болоод явсан үйл явдал дээр төдийлөн тогтоох боломжгүй, ялангуяа нас барчихсан хүний тухайд боломжгүй. 1 хүн дээр болж байна. 1 биш 100, 200, 300 бараг сүүлдээ 1,000 хүрсэн үү, ийм олон тохиолдлууд болоод байхад зөвхөн хэрэглэгч рүүгээ буруугаа чихээд явж байгаа нь хуульд заасан үүргээ зөрчсөн, магадгүй үйлдвэрээс татаж аваад хохирлын гэрчилгээ, эрсдэлийн үнэлгээгээ хийлгээд сигнал өгдөг төхөөрөмж нь юу байна гэдгээ үзээд явсан бол охин нь өнөөдөр амьд байх байжээ гэж ойлгож байна. Бид нарын ярьж байгаа болгон нотлох баримттай. Хариуцагч сүүлд хийсэн юмнуудаа л хийсэн, хийсэн гэж яриад байх шиг байна. Жишээ нь яндангаа хөөлнө гэдэг бол 2021 оноос эхэлсэн аян байгаа. Тухайн үед тийм зүйлүүд болсон ч үгүй. Түрүүн шүүх бүрэлдэхүүн бас аюулгүйн зааварчилгаа буюу энийг заавал байх ёстой гэдэг нь сүүлд нотлогдсон байгаа бол үйлдвэрлэгч тэр бараг хамаарах хүчин мөн үү гэх агуулгатай асуулт асуух шиг болсон. Би бол тэгж бодохгүй байгаа. Ямар нэгэн хүний үйлдвэрлэл, хэрэглээнд гаргаж байгаа бүхий л бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, худалдаач нар эрсдэлтэй бүтээгдэхүүн тохиолдвол мэргэжлийн байгууллагуудаа шалгуулж эрсдэлгүйгээр ялангуяа аюулгүй гэсэн логог аваад бүтээгдэхүүн дээрээ наагаад явдаг зохицуулалттай. Тэгэхээр хариуцагч эрсдэлийн үнэлгээ гэдэг бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалж байгаа зүйл. Бидний ойлгож байгаагаар аюулгүйн бүсгүй машин л үйлдвэрлэчхээд байгаа. Бүх машин нь стандартын шаардлага хангасан мундаг машин ч гэсэн бүс байхгүй, бүсгүй явж байгаад хүн овоорт орчихлоо гэдэг шиг, бүс бол тодорхой хэмжээний аюул осолд урьдчилан сэргийлдэг аюулгүйн заавал байх ёстой. Аюулгүйн зааварчилгаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол зөвхөн эрсдэлийн үнэлгээгээр тодорч гарч ирдэг гэж ойлгож байгаа. Стандарт дээр зөвхөн доторх найрлага нь ингээд болчихдог юм аа, бусад ямар зууханд тохиромжтой вэ, ямар зууханд хэрэглэх вэ гэдгийг стандартын байгууллагаас стандарт бид нарт хамаагүй шүү, энэ байгууллага нь өөрсдөө мэдэж хийдэг шүү гэдэг хариу тайлбараар өгчихсөн нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр бид нарын зүгээс дахиад хэлэхэд энэ бүтээгдэхүүн олон 100 мянган иргэд чадалтай чадалгүй, боловсролтой боловсролгүй, хөгшин залуу хүн хэрэглэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тохиолдолд буруу зөрүү тохиолдол гарч болно. Энийг эрсдэл гээд байгаа. Тэгээд ийм эрсдэл үүссэн тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь юу вэ гэдэг нь эрсдэлийн үнэлгээгээр гарч ирдэг гэж ойлгоод байгаа. Тэрийг нь албажуулж баталгаажуулаад байгууллагаас хохирлын гэрчилгээтэй олгоод байгаа нь эрсдэлийн үнэлгээгээр гарч ирсэн зүйл гэж ойлгоод байгаа. Тэгэхлээр бид нарын зүгээс ийм хуулиар заасан үүргээ биелүүлээгүй гэдгийг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэлтэй байдлаар холбогдох нотлох баримтыг үндэслэж төдийлөн няцааж чадахгүй байна. Бид нарын нэхэмжлээд байгаа зүйл бол шалтгаант холбоогүй ч юм уу, үндэслэлгүй зүйл гэж бодохгүй байна. Тийм учраас бид нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дахин дэмжиж хэлж байна. Тийм учраас ИХШХШТХ-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь юм уу, боломжтой хэмжээгээр хангаж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Энэ хэрэгт яригдаагүй зүйл бас байгаа. Энийг ******* ******* ******* ХХК биш, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэх байгууллагууд тарааж байгаа. Хуулиараа бол бүх л байгууллага энэ дээр л зааврыг нь бичдэг, төрөөс ингэж тараадаг ийм зүйл байхгүй. Энэ дээр угаарийн хий гэж юу вэ гээд үнэртэхгүй гэж байгаа. Мэдрэгчид танигдана гээд мэдчихсэн байгаад байгаа. ******* ******* ******* ХХК-ийг юм уу, төрийг юм уу, засаг даргын тамгын газрыг буруутгахыг ерөөсөө мэдэхгүй байгаад байна. Төр нь энийг тараачихдаг, ******* ******* ******* ХХК нь бид нар мөн ч юм шиг, биш ч юм шиг. Энэ ажлаа уг нь энийг хариуцаад *******гоороо хариуцаад явах ёстой юм уу, эсхүл Тамгын газар нь хариуцах ёстой юм уу гээд ойлгомжгүй. Ямартай ч энэ бүхий л заавар, гэрчийн мэдүүлэг янз янзын баримтуудыг судлаад үзэхэд ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэх гэж байгаа сайжруулсан ******* гэдэг нь эрсдэлтэй шүү. Энгийн зууханд таарахгүй шүү, ялангуяа ханан пийшинтэй жоохон таарвал хүний амь нас эрсэддэг юм шүү гэдэг зүйлийг мэргэжилтнүүд анхааруулаад л байсан. Ялангуяа н. мэргэжилтэн бол болохгүй гээд хэлээд байсан. Гэтэл ингэж хүчээр худалдаанд гаргасан. Эрсдэл гараад 100 хэдэн дуудлага цагдаа дээр дуудаад хүн үхээд эхлэхэд хүртэл худалдаанаасаа татахгүй үйл ажиллагаа явуулсны улмаас ээлжит хохирогч нь н. гэх охины амь нас эрсэдсэн зүйл болсон. Ажил хийж байгаа ******* ******* ******* ХХК-ийг бид нар буруутгахгүй байгаа. Гэхдээ нэг зүйлийг сайхан болгох гээд хүний эрүүл мэндийг, олон 100 мянган хүний амь насыг эрсдэлд өгч болохгүй байх гэж бодож байна. Утаа бол үнэртдэг, муухай үнэр үнэртдэг. Энэ угаарын хий гэдэг бол үнэртэхгүй, ороод гарахад хүртэл мэдэгдэхгүй, угаартай байна уу, үгүй юу гэдгийг нь мэдэхгүй, алчихдаг. Ийм зүйлийг аргачлал, зөвлөмж дээрээ эдний байгууллага биш, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ингэж хүмүүст заавар өгч байсан. Заавраар уламжлалт буюу энгийн пийшинд түлж болно гэдэг зүйлийг энэ заавар, зөвлөмжөөр ерөөсөө зааж өгөөгүй, зуух худалдан авахад анхаарах зүйл гээд ийм стандартын зуух худалдаж ав л гээд байгаа юм. Яг тухайн нөхцөл байдалд зуухаа худалдаад авчихсан хэрэглэгч нь яах вэ гэдэг талаар хэн ч, хэзээ ч, огт зөвлөгөө өгөөгүй гэдэг нь бол баримтаар нотлогдсон. Тийм учраас бид нарын зүгээс хэрэглэгчийг буруутгах буруутай хандлагатай хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэглэгч зөв түлсэн үү, буруу түлсэн үү гэдгийг бид нар хойноос нь нөхөж тогтоох ямар нэгэн нөөц бололцоо мэдээж байхгүй. Нэхэмжлэгч тал бол аль болох зөв түлсэн л гэж хэлнэ. Амиа хорлох гэж янз бүрийн буруу түлсэн гэх үйл ажиллагаа явагдаагүй, хүүхдээ алъя гэж бодоогүй л байлгүй. Хариуцагчийг бас зөвтгөх зүйл нь эд нар бас буруу түслэн байж болзошгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Энийг бас буруутгах хандлага байхгүй. Гэхдээ нэгэнт янз бүрийн хүмүүс түлдэг учраас тэгвэл буруу түлбэл яах вэ, тэндээс угаарын хий гээд байгаа үнэргүй зүйл нь гараад ирвэл яаж яаж сэргийлэх вэ гэдэг зүйлийг хэрэглэгчийн холбоо анхааруулаагүйн улмаас мөн ганцхан мэдрэгч байхгүйн улмаас нөгөө хүмүүс сонсож чадалгүй угаарын хий үүсчихсэн байхад нас барсан харамсалтай үйл явдал болсон гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл эхний ээлжид хариуцагч компани Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Стандартчиллын тухай хууль тогтоомжийн холбогдох иргэдийн хэрэглэгчийн эрхийг зөрчсөн болон үйлдвэрлэгчийнхээ үүргийг зөрчсний улмаас бүтээгдэхүүнээс илүүтэйгээр энэ хүмүүс дүрэм журамд заавар зөвлөгөөгөө урьдчилж өгөөгүйн улмаас энэ бүтээгдэхүүний эрсдэлийн улмаас хүмүүс нас барсан гэм буруутай, гэм хор учруулсан үйл явдал тогтоогдлоо гэж ойлгож байгаа. Нэгэнт буруутай юм уу, буруугүй юм уу гэдэг асуудал нь буруугүй бол нэхэмжлэлийн бусад шаардлага бол мөнгө цаасны асуудал байхгүй. Гэвч бид нар ингэж буруутай үйл ажиллагааны анхааруулга, сануулга өгсөн гэж ойлгож байгаа учраас бусад нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох хууль тогтоомжид зааснаар урган гарч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагдаж байгаа гэдгийг илэрхийлэх гэсэн юм. Иргэний хуулийн 512.1-т чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Бид нарын зүгээс яг одоо шууд бүтээгдэхүүнтэй маргаагүй гэдгээ дахиад хэлье. Урьдчилсан заавар, дүрэм журам хэрэглэгчийг хамгаалах үйлдвэрлэгчийн үүрэг зэргээ зөрчсөний улмаас шалтгаант холбоогоор ийм хохирол гарсан шүү гэдгийг илэрхийлээд байгаа. Түүнээс өөр зүйлийг буруутгаж ярихгүй. Энэ хугацаанд бид нар ямар нэгэн байдлаар ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлээд байгаа сайжруулсан ******* нь муу ******* байсан уу, стандартын шаардлага хангаагүй ******* байсан уу гэдгийг шинжилгээ хийж нотлох баримт, шинжлэн судлах үйл ажиллагаа, хүсэлт гаргаж яваагүй гэдгийг дахин дурдаж байна. Яагаад вэ гэхээр энэ алдаа байгаа ч холбогдох байгууллагууд стандартын дагуу байна уу, үгүй юу гэдгээ судлаад л шийдээд яваад байсан гэдэг нь хэдэн грамм тийм бодис, хэдэн грамм ийм бодис байна уу, үгүй юу, шахалт нь хэдэн юм байна уу гэдгийн шаардлагыг хангаад явж байлаа гэсэн нь стандартаар илэрхийлэгдэж байгаа. Түрүүний яриад байгаа хохирлын үнэлгээний гэрчилгээ гэдэг бол бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр энэ бүтээгдэхүүнээс үүсэх ямар нэгэн аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрхэх вэ гэдэг дээр л хариулт өгдөг зохицуулалт юм байна. Бид машин, автобус үйлдвэрлэж байгаа хүмүүсээс наад машинаа онхолдуулж үзсэн үү, мөргөлдүүлж үзсэн үү гэж асуусан тухай яриа байдаг. Тэр бичлэгүүд ч зөндөө байдаг. Тэр чинь л үйлдвэрлэчхээд машинаа ийм хэмжээний эрсдэл үүсвэл яаж хамгаалж байгаа вэ, рам нь болж байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг гаргаж ирж байгаатай л адилхан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадсангүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 497 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэм хорын асуудлыг зохицуулсан байдаг.
Иргэний хуулийн 497.1: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэж заасан. Гэтэл дүүргийн ын газрын 2020.04.28-ны тоот ын тогтоолоор бусдын амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэдэг нь тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 497.2: Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Гэж заасны дагуу гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй учраас нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэлгүй.
Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай үндсэн нэхэмжлэлийн шаардлага нийлээд 1,101, 455.115 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Өмнөх шүүх хуралдаанаар хэрэг бүхэлдээ хэлэлцэгдэж бүх асуудлууд яригдсан. Өмнөх хурлын шүүх хуралдааны тэмдэглэлийн 40-42-р тал дээр байгаа манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг бас бүгдээрээ анхаарч чиглэлтдээ тусгаж өгөөрэй гэж хүсэж байна. Энэ дээр нэмээд би өнөөдрийн байдлаар тайлбараа хэлье. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болоод байгаа гэм буруугийн асуудлын хүрээнд өнөөдөр шүүх хуралдаан явагдаж байгаа. ын тогтоол дээр энэ бол зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг шалгаагүй. Хууль болон түүнд нийцүүлэн авсан захиргааны хэм хэмжээ, акт хэлэлцээр, хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэм хор учирсан эсэхийг мөн шалгаж тогтоосон гэж үзэж байгаа. Энэ Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 13.2-ыг хэрвээ ******* ******* ******* ХХК зөрчсөн гэж үзэж байгаа бол мөн хуулийн 23.1-т заасны дагуу Зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх ёстой байсан гэж үзэж байгаа. Тэгвэл өнөөдөр хууль, түүнд дээдлэгдэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчөөгүй байна гэдгийг шалгаж тогтоогоод шийдвэрлэчихсэн байгаа. Хэрвээ Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 13.2-ыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан хариуцлагыг эхний ээлжид хүлээх ёстой байсан гэж үзэж байгаа. Гэтэл прокурор нь өмнө нь зөрчөөгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол, шийдвэр гарсан. Энэ дээр тухайн үеийн хохирогч буюу нэхэмжлэгч талаас ямар нэгэн гомдол санал гаргаж яваагүй. Нэхэмжлэгчийн зүгээс бүтээгдэхүүний уутан дээр заавар, зөвлөгөөг бичээгүйгээс хохирол учирсан гэж тайлбарладаг. Гэтэл өнөөдөр яг үндэслэл болоод байгаа мэргэжлийн хяналтын дүгнэлт дээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан мэдээ мэдээллүүдийг цуглуулан шинжлэн судалж үзэхэд холбогдох байгууллагуудаас иргэдэд зориулж сайжруулсан *******ийг ашиглах зуухыг давтах зөвлөмж зааварчилгааг бүх хэлбэрээр тарааж түгээсэн байна гэж дүгнэсэн дүгнэлт гарсан байдаг. Харин нэхэмжлэгч үүнийг *******нийхээ уутан дээр бичих ёстой гэдэг ийм асуудлыг тавиад байдаг. Бүтээгдэхүүний уутан дээр бичээгүйн улмаас гэм хор, хор уршиг учирсан гэдэг үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Өнөөдрийн бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр худалдаалахад зохих журмын дагуу худалдаалдаг зохицуулалттай. 2018 оноос хойш тодорхой бүлэг хүмүүс үүнийг шинжилж судалсны үндсэн дээр зах зээл дээр гаргасан байдаг. Түүнээс ганц хоногийн дотор гаргаад худалдчихсан асуудал биш. Сайжруулсан ******* нь түүхий нүүрсээс ялгаа байхгүй. Хамгийн гол нь манай компани гэм буруутай үйлдэлтэй гэдэг талаасаа оршуулгын заалтыг төлөөгүй. Ер нь 2018, 2019 онд *******нээс болж угаартгасан гэдэг асуудлаар маш их гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүсээд шалгуулж байсан. Засгийн газар болон ******* ******* ******* ХХК холбогдогчоор шалгагдаж явж байсан. Тэр хэргүүд хэрэгсэхгүй болсон. Хэрэгсэхгүй болж байгаагийн гол учир шалтгаан нь ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан *******ний орц найрлагаас болоод энэ хүмүүс угаартаад нас барчихжнэ гэдэг дүгнэлт гараагүй. Ерөөсөө хэрэглээний асуудлаас болж байгаа, хэрэглэгчдийн өөрсдийнх нь үйл баримттай холбоотой л дүгнэлтүүд гараад байсан. Ядаж тэр олон асуудал шалгагдаж байхад энэ сайжруулсан *******ний орц найрын хэмжээ ийм байснаас болоод өнөөдөр ийм асуудал гарсан гэх нэг ч дүгнэлт гараагүй болохоор хэрвээ өнөөдөр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй, тогтоогдохгүй байна гэж ингэж үзээд байгаа. Халаалтын үе буюу өвлийн гал тогооны улирал гэж манай компани ярьдаг. Энэ 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд айл өрхүүд ******* хэрэглэж, нүүрсийг түлж өөрсдийнхөө халуун дулаан, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж амьдардаг. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс халаалтын үе эхэлсэн, сайжруулгын ******* гаргаж эхэлсэнтэй холбоотойгоор 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс иргэдэд заавар, зөвлөмжийг тарааж хэрэглэж эхэлсэн. Энэ ******* нь ахуйн хэрэглээний бүх зууханд болно гэсэн зохицуулалт тухайн үед байсан. Олон улсын болон Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан, хэвийн гэж манайх дүгнэж байгаа. Хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд тухайн зуухны хэмжээ, ханан пийшингийн хэлбэр хэмжээг дурдахаас гадна ******* ******* ******* ХХК-иас өгсөн заавар зөвлөмж, анхааруулга дээр зөрчигдсөн нэг асуудал нь яндан нь малгайгүй байсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хэрэглээд байгаа 10 дугаар сард үйл явдал болсон. Тухайн үед агаарын байдал ямар байсныг бид мэдэх боломжгүй. Зөвлөмжид тэр зуух нь агаар сэлгэлт сайтай газар байрлах ёстой гэсэн байдаг. Түлшний шаардлага хангасан эсэх дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа асуудалтай угаасаа маргаад байх асуудал байхгүй. Тэртээ тэргүй ******* стандартын шаардлага хангасан холбогдох байгууллагуудын дүгнэлт гарсны дагуу энийг хэрэглэж болно гэсэн чанарын шаардлагад нийцсэн учраас худалдаанд гарсан. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа олон баримтуудын тухайд тайлбар хэлэх ёстой гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэм хорны асуудлыг зохицуулсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоол хууль бус гэдэг нь тогтоогдоогүй. Гэм буруу, хохирол хоёрын хооронд ямар нэгэн заавал шалтгаант холбоо байх ёстой. Гэтэл энэ шалтгаант холбоо өнөөдрийн байдлаар ******* ******* ******* ХХК дээр ийм шалтгаант холбооны улмаас ийм гэм хор учирчихлаа гэдэг асуудал өнөөдөр тогтоогдохгүй байгаад байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг нотлох ёстой. Үндсэн 6 шаардлага гаргасан гэж харж байгаа. Зайлшгүй урьдчилан төлөөлөх заалт гэдгээ яг яаж ямар баримтаар нотолж гаргаж ирээд байгаа талаар нотлох баримт байдаггүй. Ямар ч үндэслэлгүй. Зүгээр л тооцоо гаргаж ирээд мөнгөө нэхэмжилдэг. Сөүлийн эмнэлэг дээр очиж эмчлүүлэх юм бол ийм зардал гаргана гэсэн урьдчилсан баримт гаргаж ирдэг. Өнөөдрийн байдлаар 2019 оноос хойш гэж бодохоор нэхэмжлэгч өөрөө эмчилгээ хийлгэж ирчхээд эмчилгээний зардал ийм төгрөг боллоо, энэ зарлагыг гаргаж өгөөч ээ гэж хуульд нийцсэн байдлаар баримт гаргаж өгөөгүй байдаг. Урьдчилж мөнгө аваад тэр мөнгөө л авчих юм бол эмчилгээнд явна гэдэг. Нэхэмжлэгч тал өөрсдөө энэ дээр эрсдэлээ тооцоод эмчилгээ хийлгэж явах боломжтой, мөнгө хараад мөнгө гарч ирэхгүй бол эмчилгээ хийлгэхгүй гэсэн үндэслэл байж болмооргүй санагддаг. Хувиараа хөдөлмөр эрхэлсний орлого нэхэмжилдэг. гэдэг салонд аар ажиллаж байсан гэдэг тодорхойлолт гаргаж ирчихсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор хариуцагч талаас нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч энийг хангаж шийдвэрлээгүй. Ядаж энэ хүн салонд үнэхээр ажиллаж байсан бол энэ хүн өөрөө цалинждаг байсан юм уу, өөрөө орлогоо олдог байсан юм уу, түрээсэлдэг байсан юм уу, түрээсэлдэг байсан бол түрээсийн гэрээ нь юу байна, цалинждаг байсан бол цалингаа яаж авдаг байсан бэ, цалингийн цэсээ гаргаж ирүүлээч ээ, нийгмийн даатгал төлдөг байсан бол тэр баримтаа гаргаж ирүүлээч ээ, хөдөлмөрийн ямар нэгэн гэрээ байдаг бол тэр баримтаа гаргаж ирээч ээ гэдэг хүсэлтийг гаргасан боловч энийг хүлээж аваагүй. Тэгэхээр энэ хүнийг яг энэ салонд яг ямар байдлаар яаж ажилладаг байсан юм бэ гэдэг байдлыг тогтоох боломжгүй учраас энэ хүний цалингийн асуудлыг тооцож гаргах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Өмнө нь шүүх зүгээр өөрийнхөө үзэмжээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож тооцоо гаргасан байсан. Энэ бол ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа. Бусад гэм хорын хохирлууд нь яг гэм хор үүссэнтэй холбоотой ямар шалтгаант холбоо байгаа юм бэ, гэм буруу хохирол хоёрын хооронд үүсэх шалтгаант холбоо нь нотлогдон тогтоогдсоны улмаас энэ бүхэн яригдах ёстой хохирлын хэмжээнүүд харагддаг. Тэгэхээр энэ хохирлууд гэм буруу тогтоогдоогүй тохиолдолд гэм хорын асуудал яригдах үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хохирогчийн хохирсон асуудал хэдийгээр маш эмгэнэлтэй, хэцүү асуудал боловч үүний шалтгаант холбоогоор буруутан нь ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн *******нээс болоогүй гэдэг тогтоол, шийдвэр нь гарчихсан байгаа учраас энийг *******ний найрлага, орц бүх юмнаас шалтгаалаад ийм асуудал болсон гэдэг үүднээс хохирлыг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, Хөдөлмөр алдалтын хувь, хугацаа тогтоосон дугаартай актын хуулбар, дүүргийн хорооны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаартай тодорхойлолт, Т.ы дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т.ы дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.н иргэний үнэмлэхийн хуулбар, зураг/1-р ха хх 13-15/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хуулбар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын Хэмжилтийн дүнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуудас /1 хх 77-79/, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай албан бичиг, салоны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тодорхойлолт, Бээжин Пухуа олон улсын эмнэлгийн Эмчилгээний төлөвлөгөөний хуулбар, Сөүл Асан эмнэлгийн эмчилгээний хуулбар, төлбөрийн талаарх баримт/1 хх 141/, гэрч М.ын мэдүүлгийн хуулбар/1 хх 225-230/, гэрч Ж.ийн мэдүүлгийн хуулбар/1 хх 231-238/, гэрч Ж.гийн мэдүүлгийн хуулбар/1 хх 239-243/, гэрч Н.ын мэдүүлгийн хуулбар/1 хх 244-246/, гэрч М.ын мэдүүлгийн хуулбар/1 хх 247-250, 2 хх 1-3/, гэрч Б.ын мэдүүлгийн хуулбар/2 хх 4-8/, гэрч Б.ы мэдүүлгийн хуулбар/2 хх 9-11/, гэрч Д.гийн мэдүүлгийн хуулбар/2 хх 12-14/, гэрч А.ын мэдүүлгийн хуулбар/2 хх 15-17/, гэрч Х.ийн мэдүүлгийн хуулбар/2 хх 18-21/, Онцгой байдлын газрын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай албан бичиг, Мөрдөн байцаах албаны 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичиг, Монгол Улсын стандарт MNS /Ахуйн хэрэглээний зуух. Техникийн ерөнхий шаардлага/, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа/2 хх 66/, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Амьжиргааны түвшин тогтоосон өрхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №05 дугаартай тодорхойлолт, Г.н тэтгэврийн № дугаартай дэвтэр, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоол, Монгол Улсын стандарт MNS Сайжруулсан ******* техникийн шаардлага, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон дугаартай актын хуулбар/3 хх 82/, № дугаартай Комиссын шийдвэр/3 хх 83/, фото зураг/3 хх 145/, Монгол банкнаас зарласан ханшийн мэдээлэл, Гэрэл зургийн хуулбар/4 хх 28-30/, Хохирогч Г.н 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгийн хуулбар/4 хх 31-33/, Г.н өвчний түүхийн хуулбар/4 хх 34-39/, Үндэсний статистикийн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07/80 дугаартай албан бичиг, Монгол банкнаас зарласан ханшийн мэдээлэл, Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс томилогдон ажилласан шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт/4 хх 214/, Н. өмгөөлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлд хүргүүлсэн албан бичиг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай тогтоол, Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай тогтоол, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн № дугаартай тодорхойлолт/4 хх 238/, Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийн хуулбар/4 хх 239/, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хуулбар, Үндэсний статистикийн хорооны 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг, Монгол Улсын стандарт MNS Сайжруулсан ******* техникийн шаардлага, Стандарт хэмжил зүйн газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай албан бичиг, Стандарт, хэмжил зүйн газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай албан бичиг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 223 дугаартай албан бичиг, 2017-2025 оны НЭМҮТ-д мэдээлэгдсэн угаарын хийн цочмог хордлогын шалтгаант нас баралтад хийсэн дүн шинжилгээ, Стандарт, хэмжил зүйн газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай албан бичиг,
Хариуцагч талаас баримтаар гаргасан ******* ******* ******* ХХК-ийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зөвлөмжийн хуулбар/5 хх 33-34/,
Шүүхийн журмаар, Нийслэлийн дүүргийн ын газраас Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолын хуулбар, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар, Эрүүгийн хэрэг материалыг шилжүүлэхэд дагалдах баримтад тусгах мэдээлэл/1 хх-59/, Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай албан бичиг, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн саналын хуулбар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын шадар сайд Ө.д хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Дүгнэлт, санал хүргүүлэх тухай албан бичиг, танилцуулга, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас Сайжруулсан хатуу *******ийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн удирдамж, Сайжруулсан хатуу *******ний хэрэглээний зөвлөмж, боловсруулах ажлын туршилтын дүн, хэмжилтийн дүнгийн хуудас/1 хх 125-128/, ******* ******* ******* ХХК-иас ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан ******* анх худалдаанд гарсан талаарх баримт/1 хх 149-170/, Нийслэлийн гийн Удирдах газраас ******* ******* ******* ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан *******ийг ахуйн хэрэглээнд хэрэглэснээс шалтгаалж, амь нас, эрүүл мэнд хохирсон дуудлагын талаарх баримт/1 хх 173-224/, Нийслэлийн дүүргийн ын газраас хохирогч Н., Г.******* нарын мэдүүлгийн хуулбар/2 хх 75-78/, гэрч Ц., Э. нарын мэдүүлгийн хуулбар/2 хх 79, 80/, Н.агийн тоотод сайжруулсан ******* тараасан бүртгэлийн хуулбар/2 хх 81/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Н.гийн зуухнаас авсан сайжруулсан *******ний үнсэнд хийсэн шинжилгээний дүгнэлтийн хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн сайжруулсан *******инд хийсэн ОХУ, БНСУ, БНХАУ-д тус тус хийлгэсэн шинжилгээний хариуны хуулбар/2 хх 82-93/, Мэргэжлийн хяналтын газраас Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар/2 хх 96-100/, ******* ******* ******* ХХК-ийн сайжруулсан *******ний түүхий эд болон бүтээгдэхүүнд 2018-2019.10.18-ны өдөр хүртэлх хугацаанд хийсэн лабораторийн шинжилгээний дүн, дүгнэлтийн хуулбар/2 хх 102-176/, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл/2 хх 237-238/, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл/3 хх 17-20/, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг, Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолын хуулбар, дүүргийн ын газраас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар/3 хх 56-57/, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл/3 хх 64-67, 72-76/, гэрч Б.ийн мэдүүлэг/3 хх 109-112/, гэрч М.ын мэдүүлэг/3 хх 113-115/, гэрч Б.ын мэдүүлэг/3 хх 117-120/, гэрч М.ын мэдүүлэг/4 хх 68-69/, гэрч Р.ы мэдүүлэг/4 хх 70-71/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт/4 хх 150-180/, Эрүүл мэндийн яамны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл/5 хх 30-31/, Стандарт, хэмжил зүйн газраас MNS стандартын талаар тайлбар, Тохирлын дугаартай гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан эмчилгээний урьдчилан төлүүлэх зардал 388,746,690/гурван зуун наян найман сая долоон зуун дөчин зургаан мянга зургаан зуун ер/ төгрөг, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 100,681,280/нэг зуун сая зургаан зуун наян нэгэн мянга хоёр зуун ная/ төгрөг, хөдөлмөрийн чадвар 100% болох хүртэлх сар бүр 1,573,145/нэг сая таван зуун далан гурван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг, охины амь насны төлбөр 200,000,000/хоёр зуун сая/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр 292,446,000/хоёр зуун ерэн хоёр сая дөрвөн зуун дөчин зургаан мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр 118,008,000/нэг зуун арван найман сая найман мянга/ төгрөг, бүгд 1,101,455,115/нэг тэрбум нэг зуун нэг сая дөрвөн зуун тавин таван мянга нэг зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй учраас нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа төлбөрийгтөлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр нэхэмжлэгч Г.н биед нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогын хүнд хэлбэр, хордлогын шалтгаант тархины эмэгшил, доод мөчдийн удаан дарагдал, гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № дугаар Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтээр Т. агсан нь нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан, талийгаачид механик гэмтэл тогтоогдоогүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.******* нь Т. агсны эх бөгөөд Т. нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр / настайдаа нас барсан болох нь Төрсний гэрчилгээний хуулбар, № Нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
дүүрэг дэх гийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас 2019 оны 10 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө тоотод 3 настай, эмэгтэй овогтой нь биедээ ил харагдах гэмтэл шархгүй, угаартсан байдалтай нас барсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь Мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
дүүрэг дэх гийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутад тоотод үзлэг хийсэн болох нь 019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.
2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тусгаснаар ... Уг айлд ороход 4х6м хэмжээтэй өрөө байх ба цагийн зүүний дагуу үзлэгийг хийхээр тогтов ... Цонхны зүүн талд уг өрөөг ханан пийшингээр тусгайлсан гал тогооны хэсэг байх ба ... Уг өрөөнд байх ханан пийшингийн урт нь 175 см өндөр нь шалнаас дээш 172 см өргөн нь 35 см пийшингээс дээш яндангийн өндөр нь 40 см урт нь 56 см өргөн 48 см хэмжээтэй байх ба уг ханан пийшин нь сольт буюу хаалт төмөргүй байв. Зуух нь пийшингийн зүүн доод талд шалнаас дээш 19 см хэмжээтэй 4-н хөлтэй 25 см өндөртэй 47х47 см хэмжээтэй энгийн зуух байрлах ба ... Зуухны ширэмийг авч үзэхэд шатаж дууссан, нурангүй үнсэрхэг зүйлийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд зуухны хойд талын хэсэгт улбар шар өнгийн сайн сайжруулсан ******* гэх бичиглэлтэй, 25 кг гэсэн хэмжээтэй, огноо, дугааргүй шуудайтай ******* байх ба шуудайны амсарыг задалсан байв. Уг шуудайн дахь *******ийг үзэхэд 5 орчим кг-н хэмжээтэй байх ба ... уг *******ийг шинжилгээнд хүргүүлэхээр эд мөрийн баримтаар хураан авав ... гэжээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн үйлдвэрлэсэн сайжруулсан *******ийг худалдан авч хэрэглэсэн байх ба 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө охин Т. нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барж, нэхэмжлэгч Г.н биед нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогын хүнд хэлбэр, хордлогын шалтгаант тархины эмэгшил, доод мөчдийн удаан дарагдал, гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон болох нь Мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай дугаар тогтоолын хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № дугаар Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.
дүүрэг дэх гийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газраас хураан авсан сайжруулсан ******* болон үнсэнд шинжилгээ хийлгэсэн болох нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.
2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтээр үнсэнд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүй, нүүрс болон нүүрсний гаралтай ******* шатаах үед дээрх элементүүд үүсэх, түүнчлэн тухайн дээж нь Сайжруулсан хатуу ******* MNS стандартын техникийн шаардлага хангасан болох нь тогтоогджээ.
Нийслэлийн дүүргийн ын газрын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг хаасан болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн ын газрын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Зохигчид Нийслэлийн дүүргийн ын газрын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд гомдол гаргаагүй талаар маргахгүй байна.
Хариуцагч нь гэм буруу, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй гэж маргасан.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/хуучин нэрээр/ 2019 оны 10 дугаар сард хариуцагчийн үйлдвэрлэж байсан сайжруулсан ******* нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн болох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № Дүгнэлт, санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Танилцуулгын хуулбараар тогтоогдож байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй:, мөн хуулийн 16.1.3-т "хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах ... гэж заасан.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Танилцуулгын дүгнэлт хэсэгт 1. ... Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д Бараа, ажил, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, хадгалах, тээвэрлэх, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга, үйлдвэрлэсэн он, сарыг худалдааны баримт бичиг, хаяг, шошго дээр хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгана. гэж заасан. Гэвч ******* ******* ******* ХХК-ий худалдан борлуулж буй сайжруулсан *******ний уутан дээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг тусгаагүй худалдан борлуулж байна. гэжээ.
Шүүхээс хариуцагчийн худалдан борлуулсан Шахмал *******ний сав/шуудай/-д 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийсэн Үзлэгээр Шахмал *******ний сав/шуудай/-ы хэрэглэх заавар хэсэгт Сайжруулсан ******* нь бүх төрлийн зууханд таарах бөгөөд ассан мод болон үртсэн дээр нэмж хэрэглэнэ гэж бичиж, өөр заавар, зөвлөмж тэмдэглэгдээгүй болох нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Шүүхээс хариуцагчийн худалдан борлуулсан Шахмал *******ний сав/шуудай/-д 2025 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр хийсэн Үзлэгээр Шахмал *******ний сав/шуудай/-н Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье хэсэгт ... Угаар мэдрэгчгүй үед ******* хэрэглэх нь амь насанд эсрдэлтэй, Зөвлөмжийг дагая зөв хийе хэсэгт ... 7. Стандартын бүрэн шатлалттай зууханд тохирно гэсэн болох нь 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагчийн үйлдвэрлэн худалдан борлуулсан сайжруулсан *******ний сав/шуудай/ буюу Шахмал *******ний сав/шуудай/ дээрх заавар, зөвлөмж өөр өөр байгаа болох нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл болон 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан *******ийг ердийн зуух, ханан пийшин, уламжлалт зуух болон ердийн хэрэглээний пийшинд туршсаны үндсэн дээр гаргасан зөвлөмж, дүгнэлт, хэмжилтийн дүнг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сайжруулсан *******ийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын удирдамж, туршилтын тайлан, хэмжилтийн дүнг баримтаар ирүүлжээ.
Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сайжруулсан хатуу *******ийг хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын удирдамж баталжээ.
Сайжруулсан хатуу *******ний хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын туршилтын дүнд тусгаснаар 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд нийт / төрлийн зууханд хэрэглээний болон экологийн үзүүлэлтийг тодорхойлох, тэдгээрт үндэслэн зөвлөмж боловсруулах туршилтын арга хэмжээ хэрэгжүүлжээ.
Сайжруулсан хатуу *******ний хэрэглээний зөвлөмж боловсруулах ажилд оролцсон гэрч Б. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ ... Ханан пийшинтэй айлын хувьд асуудал гарна гэж зөвлөмжийн үед их яригдсан. Ханан пийшингийн шаталт зүгээр яндангийг шаталтын хувьд нөхцөл нь өөрчлөгддөг. Зарим нь татаж дийлэхгүй, чулуун нүүрс агаар шаардана тийм учраас зөвлөмжөө сайн өгнө шүү гэж их яригдаж байсан ..., гэрч М.ын гэрчийн мэдүүлэгтээ ... Албан ёсоор гарын авлага зөвлөмж гаргах албан ёсны ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн дүгнэлт дээр ТТТ ХХК-ийн өнөөдрийн ярьж байгаа зүйлээс өөр, бүх төрлийн зууханд таарна гээд шуудайн дээр байдаг, минийх болохоор болохгүй, зуухны стандарт хангахгүй гэж ярьж байсан ... гэжээ.
Хариуцагч нь худалдан борлуулсан *******ний сав/шуудай/ дээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулгыг тусгаагүй худалдан борлуулж байсан болох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № Дүгнэлт, санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Танилцуулгын хуулбараар тогтоогдож байна.
Сайжруулсан хатуу *******ний хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын туршилтын зарим нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийгдсэн болох нь Хэмжилтийн дүнгийн хуудасны хуулбаруудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь дээрх туршилтууд хийгдсэнээс хойш Шахмал *******ний сав/шуудай/ дээр Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье хэсэгт ... Угаар мэдрэгчгүй үед ******* хэрэглэх нь амь насанд эсрдэлтэй, Зөвлөмжийг дагая зөв хийе хэсэгт ... 7. Стандартын бүрэн шатлалттай зууханд тохирно гэсэн бүтээгдэхүүнийг ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулгыг тусгасан болох нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № Дүгнэлт, санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Танилцуулгын хуулбар, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч нь худалдан борлуулсан Шахмал *******ний сав/шуудай/ дээр Сайжруулсан ******* нь бүх төрлийн зууханд таарах бөгөөд ... гэсэн бичвэр бичиж, бүтээгдэхүүнийг ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга болох Угаар мэдрэгчгүй үед ******* хэрэглэх нь амь насанд эсрдэлтэй, Стандартын бүрэн шатлалттай зууханд тохирно гэсэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулгыг тусгаагүй хууль зөрчсөн үйлдлээс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө Т. нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барж, нэхэмжлэгч Г.н биед нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогын хүнд хэлбэр, хордлогын шалтгаант тархины эмэгшил, доод мөчдийн удаан дарагдал, гэмтлийн хүнд зэрэг учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчид *******ийг хэрэглэх зааварчилгаа, зөвлөгөө өгсөн гэж маргаж байх боловч Сайжруулсан хатуу *******ний хэрэглэх зөвлөмж боловсруулах ажлын туршилтын зарим нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийгдсэн байх тул нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө дагаж мөрдөх аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зөвлөмж өгсөн болох нь тогтоогдохгүй байна.
Шүүхээс хариуцагч нь талийгаач Т. болон нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэм буруутай үйлдлийн талаар дүгнэлт хийсэн болохыг дурдах нь зүйтэй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардалд 388,746,690/гурван зуун наян найман сая долоон зуун дөчин зургаан мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр ... үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ... сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заасан.
дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөл нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн өвчин нь өвчний жагсаалтын 4.12а гэсэн болох нь дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн а/441, а/192 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалтын 1.4.12-т Захын мэдрэлийн гэмтлийн үлдэц урхаг гэжээ.
Нэхэмжлэгчийн өвчний онош болох 4.12а нь Эрүүл мэндийн сайдын 2024 оны Журам шинэчлэн батлах тухай А/273 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад хамаарахгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэхэмжилж байгаа эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардлаа нотлохоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Пухуа Олон Улсын эмнэлгийн Эмчилгээ төлөвлөгөө гэх баримт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл Асан эмнэлгийн онош, төлбөрийн тооцооллын гэх баримтыг ирүүлсэн байх боловч нэхэмжлэгчийн өвчний онош нь Эрүүл мэндийн сайдын 2024 оны Журам шинэчлэн батлах тухай А/273 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад хамаарахгүй байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас эмчилгээний зайлшгүй урьдчилан төлүүлэх зардалд 388,746,690/гурван зуун наян найман сая долоон зуун дөчин зургаан мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хөдөлмөрийн чадвар 100% болох хүртэлх сар бүр 1,573,145/нэг сая таван зуун далан гурван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын ... эрүүл мэнд ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ... сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заасан.
Хариуцагчийн дээрх буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсан байх боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэм хортой холбоотой тухайлсан тодорхой зардлыг шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өвчний онош, хэзээ бүрэн эдгэрэх боломжтой зэрэг нь тусгай мэдлэг шаардагдах асуудалд хамаарч байна.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар хэзээ 100% болох талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хөдөлмөрийн чадвар 100% болох хүртэлх сар бүр 1,573,145/нэг сая таван зуун далан гурван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас охины амь насны төлбөр 200,000,000/хоёр зуун сая/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр 292,446,000/хоёр зуун ерэн хоёр сая дөрвөн зуун дөчин зургаан мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр 118,008,000/нэг зуун арван найман сая найман мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр ... бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана., мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ... үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэж заасан.
Т. нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан, нэхэмжлэгч Г.******* нь Т. агсны эх болох нь Төрсний гэрчилгээний хуулбар, № Нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгах болон сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмжээ.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн/Шинэчилсэн найруулга/ 80 дугаар зүйлийн 80.6-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэжээ.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй. гэж заасан.
2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах болон сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалтыг буцаан хэрэглэх тухай заагаагүй байна.
Т. агсан нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барж, нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдөр шилжих шөнө нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогод орж, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө уг үйл явдал болсон байх тул Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас охины амь насны төлбөрт 200,000,000/хоёр зуун сая/ төгрөг, хүүхэд хордож, нас барсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 292,446,000/хоёр зуун ерэн хоёр сая дөрвөн зуун дөчин зургаан мянга/ төгрөг, угаарын хийнээс хордож, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 118,008,000/нэг зуун арван найман сая найман мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 100,681,280/нэг зуун сая зургаан зуун наян нэгэн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заасан.
дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50/тавь/ хувиар тогтоосон болох нь дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлж өдөрт 60,000/жаран мянга/-70,000/далан мянга/ төгрөг, сард 1,560,000/нэг сая таван зуун жаран мянга/ төгрөг, жилд 18,720,000/арван найман сая долоон зуун хорин мянга/ төгрөгийн орлого олдог талаар салон-ы 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Тодорхойлолтыг нотлох баримтаар гарган өгчээ.
Нэхэмжлэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан талаар салон-ын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Тодорхойлолтыг нотлох баримтаар гарган өгсөн байх боловч Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар орлогод ногдох татварыг төлж байсан талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2022 оны 3 дугаар улирлын дундаж цалин 1,573,145/нэг сая таван зуун далан гурван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг байсан талаарх Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № Мэдээллийг нотлох баримтаар гарган өгчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... дотоод итгэлээр үнэлнэ. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... дотоод итгэлээр үнэлнэ. гэж заасны дагуу дээрх баримтуудыг үндэслэн шүүх нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлстэй тэнцэх орлого нь 1,573,145/нэг сая таван зуун далан гурван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан орлогыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогод орсон 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 64/жаран дөрөв/ сарын хугацааны орлогод хариуцагчаас нийт 100,681,280/нэг зуун сая зургаан зуун наян нэгэн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж, холбогдох тооцоог гаргаж, нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон бөгөөд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийт 100,681,280/нэг зуун сая зургаан зуун наян нэгэн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгон, үлдсэн 1,000,773,835/нэг тэрбум долоон зуун далан гурван мянга найман зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлтээ ирүүлсэн бөгөөд зохигч түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтүүдийг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 661,356 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийт 100,681,280/нэг зуун сая зургаан зуун наян нэгэн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгон, үлдсэн 1,000,773,835/нэг тэрбум долоон зуун далан гурван мянга найман зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Х.ДАШДЭЧМАА