| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0940/Э |
| Дугаар | 0995 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 0995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Батням
улсын яллагч :М.Эрдэнэзаяа
Е.О өмгөөлөгч: Ж.Баасанжав
Х.Ө, Х.Ө нарын өмгөөлөгч: Б.Адельбек
шүүгдэгч: Е.О, Ө.Ө, Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б овогт Е О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт Ж баян ургийн Х Ө, Ж баян ургийн Х Ө нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806040671110 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Е О, Баян-Өлгий аймгийн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж баян ургийн Х Ө, Баян-Өлгий аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, Тод каннам эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 8, эцэг эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 22б-151 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай,
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж баян ургийн Х Ө, Баян-Өлгий аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эцэг эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 22б-151 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Х.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүргийн 6 дугаар хороо 22б дугаар байрны 151 тоотод өөрийн төрсөн дүү Х.Өтэй бүлэглэж Е.О гар утас хулгайлсан байна гэж сэжиглэн гар утсаа нэхэж улмаар маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан
Х.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүргийн 6 дугаар хороо 22б дугаар байрны 151 тоотод өөрийн төрсөн дүү Х. .Өтэй бүлэглэж Е.О гар утас хулгайлсан байна гэж сэжиглэн гар утсаа нэхэж улмаар маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан
Е.О нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүргийн 6 дугаар хороо 22б дугаар байрны 151 тоотод Х. .Ө гар утас хулгайлаагүй гэж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Е.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яагаад намайг өөрийх нь гар утсыг авсан гээд байгааг мэдэхгүй байна. Би гар утсыг нь авааагүй. Миний биед Ө, Ө нар гэмтэл учруулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 74-75/
Шүүгдэгч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “........өмгөөлөгч гэх хүн орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Барагдуулна. Би ч бас О цохиулаад хохирсон. Тийм болохоор миний ч бас хохиролыг барагдуулах хэрэгтэй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” Гэжээ. /хх-ийн 76-77/
Шүүгдэгч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ө, О 2 зодолдсон Өийн хамарнаас цус гарсан, О амнаас бага зэргийн цус гарсан заамдалцаад хэрэлдээд зогсож байхаар нь би тэднийг салгасан тэгсэн намайг ирэхээс өмнө тэд цагдаа дуудсан байсан учир удалгүй цагдаа нар орж ирээд тэднийг аваад явсан. Би түүнийг цохиж зодоогүй, би ороод тэднийг л салгасан, тэгсэн удалгүй цагдаа нар орж ирсэн. Ийм л зүйл болсон.”гэжээ. /хх-ийн 78/
Шүүгдэгч Е.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “....Тэгсэн 2018.05.03-ны өглөө Ө сэрээд би унтахдаа цэнэглээд үлдээсэн гар утас алга болсон байна чи авсан чамаас өөр хүн байхгүй миний утёыг гаргаад ир гэхээр нь би аваагүй гэж хэлтэл 09:00 цагийн орчим Өийн дүү нь Ө ирээд миний гарнаас бариад Ө надаас гар утсаа нэхээд наайг цохиж зодсон.......Өийн дүү Ө нь миний гарнаас бариад Ө миний нүүрэн тус газар 2,3 удаа цохиод дээд талын үүдэн шүд хөдөлсөн хэвлийн газар дүү нь гэх хүн 3 удаа гараараа цохисон дээд талын шүд үүнээс болоод миний уруулнаас бага зэрэг цус гарсан, хэвлийн хэсэг өвдөөд байна.” гэжээ. /хх-ийн 74-75/
Шүүгдэгч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 03-ны орой ажлаа тараад 23:00 цагт гэртээ ирсэн. Гэртээ ирээд 01:00 цагт би унтахдаа өөрийн эзэмшлийн Samsung galaxy S6 загварын гар утсаа өөрийнхөө орны толгой хэсэгт цэнэглэж унтаад өглөө 06:00 цагийн орчим сэрээд утсаа харах гэсэн миний гар утас байхгүй алга болсон байхаар нь О, Р нарыг сэрээгээд миний утас алга болсон байна харсан уу гэж асуутиал налал хараагүй гэж хэлэхээр нь би гар утсаа өрөөргөөрөө хайгаад олдохгүй байхаар нь утасруугаа загсан чинь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь хажуу өрөөний эгч Н шөнө 04:00 цаг хүртэл унталгүй хичээлээ хийж байхад нь манай өрөөнөөс нэг хүн байнга орж, гараад байсан гэж хэлсэн. Би цагдаа дуудсан чинь цагдаа нар ирээд БЗДЦХ-2 дээр очиж өргөдөл өө өг гэж хэлээд явсан. Би ариун цэврийн өрөөнд ороод гар нүүрээ угаагаад шүдээ угааж байтал Р нь О “би гар утсыг нт авсан юмаа яаж гаргаж өгөх вэ” гэж ярилцаж байхыг нь сонсоод миний гар утсыг олсон юмуу миний найз авсан юмуу гэж асуутал Раяа нь надад мэдэхгүй гэж хэлээд хичээлдээ явсан. Би раяаг гараад явахаар нь О би сая та хоёрын яриж байсан зүйлийг сонссон миний гар утсыг гаргаж өг гэж хэлтэл О би чиний утсыг аваагүй гэж хэлээд хэвтэж байснаа босож ирээд миний хамарлуу цохиод миний хамарнаас цус гарахаар нь О-г заамдаад хамран тус газар нь 1,2 удаа цохисон. О-н хамраас нь цус гарсан байхад манай дүү Х.Ө с, Н 2 гаднаас орж ирсэн. Ө орж ирээд шууд О гарнаас барьж аваад надаас салгаад холдсон. Н намайг салгаад 00-н өрөөрүү аваад орсон. Би 00-н өрөөнд гараа угаагаад байж байхад Н О хамт ороод ирсэн. Н орж ирээд танай найз охин Р чинь утсыг нь авсан гэх эрэгтэй хүнийг дуудаад манай өрөөний залуу намайг дүүтэйгээ нийлээд зодоод байна би цагдаад өгөх гэсэн юм чи намайг чи өмгөөлөөд өг гэж хэлтэл удалгүй 10 орчим минутын дараа өмгөөлөгч гэх хүн орж ирээд цагдаад дуудлага өгсөн” гэжээ. /хх-ийн 76-77/
Шүүгдэгч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 05дугаар сарын 03-ны өглөө БГД гэртээ унтаж байхад ах Ө нь 07:00 цагийн орчим надруу залгаа “би өчигдөр ажлаас ирээд гар утсаа цэнэглээд унтсан. Өглөө сэрэхэд миний гар утас олдохгүй байна. манай гэрт хүрээд ир” гэж утсаар ярихаар нь би орноосоо босоод 08:00м цаг өнгөрч байхад БЗД 6хороо 22б байрны 151 тоодот очсон чинь Ө, О 2 зодолдсон Өийн хамарнаас цус гарсан, О-ийн амнаас бага зэргийн цус гарсан заамдалцаад хэрэлдээд зогсож байхаар нь би тэднийг салгасан тэгсэн намайг ирэхээс өмнө тэд цагдаа дуудсан байсан учир удалгүй цагдаа нар орж ирээд тэднийг аваад явсан. Ийм л зүйл болсон” гэжээ. /хх-ийн 78/
Хохирогч Е.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би БЗД 6 хороо 22в байрны 151 тоодод найз охин Р, танил Ө сэрээд намайг унтаж байсан миний цэнэглээд орхисон гар утас алга болсон байна “чи авсан чамаас өөр хүн байхгүй, миний утсыг гаргаад ир” гэхээр нь би аваагүй гэж гэтэл 09 цагийн орчим Өийн дүү нь гэх хүн мирээд миний гарнаас бариад Ө надаас гар утсаа нэхээд намайг цохиж зодсон. Тухайн миний найз охин Р хичээлдээ явсан байсан учир утсаа цэнэглээд газар тавиад унтсан, өглөө 06 цагт сэрэхэд миний гар утас алга болсон байна гээд байсан. бид 3 нэг өрөөнд амьдардаг, өчигдөр орой унтахдаа бид нар өрөөний хаалга түгжээгүй унтсан. Ө дүү нь миний ардаас гарнаас байриад Ө миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон дэээд талын үүдэн шүд хөдөлсөн, хэвлий тус газар дүү нь гэх хүн 3 удаа гараараа цохисон үүнээс болоод миний уруулнаас бага зэрэг цус гарсан, хэвлий хэсэг өвдөөд байна” гэжээ./ хх-н 7-10/
Хохирогч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 05 сарын 03-ны 01 цагт би унтахдаа өөрийн эзэмшлийн Samsung galaxy S-6 загварын гар утсаа өөрийнхөө орны толгой хэсэгт цэнэглэж унтаад өглөө 06 цагийн орчим сэрээд утсаа хайсан олдохгүй байхаар нь би О, Р нарыг сэрээгээд миний утас алга болсон байна харсан уу гэж асуутал хараагүй гэж хэлэхээр нь би гар утсаа өрөөнд хайгаад олоогүй, утасруугаа залгасан холбогдох боломжгүй байсан. тэгэхээр нь хажуу өрөөний хүмүүсийн өрөөнд орж асуусан чинь аваагүй гэсэн. Гэтэл манай хажуу өрөөний эгч Н шөнө 04 цаг хүртэл унталгүй хичээлээ хийж байхад нь манай өрөөнөөс нэг хүн байнга орж гараад байсан гэж хэлсэн тэгээр нь би цагдаа дуудсан чинь цагдаа нар ирээд БЗДЦХ-2 дээр очиж өргөдөл өө өг гэж хэлээд явсан. Тэгээд би ариун цэврийн өрөөнд ороод гар нүүрээ угаагаад шүдээ угааж байтал Р нь О “би гар утасыг нь авсан юмаа яаж гаргаж өгөх вэ” гэж ярилцаж байхыг нь сонсоод “миний утас олдох юмуу миний найз авсан юм бишүү” гэж асуутал мэдэхгүй ээ гэж хэлээд хичээлдээ явсан. Тэгээд би О-д би сая та 2-ын яриж байсан зүйлсийг сонссон миний гар утсыг гаргаж өг гэж хэлтэл О би чиний гар утсыг аваагүй гэж хэлэхээр нь бид маргалдаад би О заамдаад нэг хоёр удаа алгадсан. Тэгсэн уруулнаас нь цус гарсан, тэгсэн манай дүү Х.Ө гаднаас орж ирээд биднийг салгасан. Тэгсэн хажуу өрөөний Н орж ирээд танай найз охин Р чинь утсыг нь авсан юм шиг байна гаргаад өг гэж хэлтэл аваагүй гэж хэлээд гаргаж өгөөгүй тэгтэл Оразай найз гэх эрэгтэй хүнийг дуудаад манай өрөөний залуу намайг дүүтэйгээ нийлээд зодоод байна би цагдаад өгөх гэсэн юм чи намайг өмгөөлөөд өг гэж хэлтэл удалгүй 10 орчим минутын дараа өмгөөлөгч гэх хүн орж ирээд цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон” гэжээ. / хх-н 11-13/
Гэрч С.Р мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би гар утсыг нь аваагүй 2018.05.02-ны орой урьд өмнө манай байранд амьдарч байсан Т.Д гэдэг эгч бид нарыг унтаж байхад орж ирээд шөнө орж ирээд хулгайлсан гэх гэж Ө, О хэлсэн гэж манай найз залуу О хэлсэн. Уёир ньь Т.Д нь Ө мөнгө авах ёстой учир мөнгөө өгөхгүй байхар нь утсыг нь авсан байх гэж бодож байна, тэр шөнө бид нар өрөний хаалгаа түгжээгүй байсан. дидарт өөрт нь түлхүүр байсан гэсэн, Д нь манай байранд нэвтрэн орох эрхгүй. Ө намайг гар утсыг нь хулгайлаад Д эгчид өгсөн гээд байсан би гар утсыг нь огт хулгайлаагүй.” Гэжээ./ хх-н 17-18/
Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2018 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө БЗД 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 21 дүгээр дунд сургууль дэр найз залуугийн амьдардаг БЗД-н 6 хороо 22 байрны 151 тоотод очиход хаалга нь цоожтой байхаар нь өөрт байсан түлхүүрээр хаалгыг онгойлгоод ороход Ө болон өрөөний хүмүүстэйгээ гэрэл нь асаалттай орондоо орсон хэвтэж байсан. ........Тэгээд би 2018 оны 05 сарын 02-ноос 03нд шилжих шөнө 02 цагийн орчим гэрт нь ортол гэрэл нь асаалттай бүгд орондоо орсон Ө гар утсаа хажуудаа цэнэглээд унтаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байхаар нь гар утсыг нь авлааа шүү гэж хэлээд утсыг нь аваад гарсан гэтэл миний ардаас ямар нэг зүйл хэлээгүй тэгээд би гадаа гараад утсыг нь унтраагаад өөийнхаа сим картыг уг утсанд хийгээд маргааш буюу 2018.05.03-ны 23 цагийн орчим Б ломбарданд 120,000 төгрөгөөр байрьцаанд тавьсан. Тэгээд би гар утсыг нь барьцаанд тавьмагцаа Ө ажил дээр очсон чинь надад “би харин асуудалтай байна гар утсаа алга болгосон гэхээр нь чи мэдээгүй юмуу би гар утсыг чинь аваад ломбардсан гэж хэлсэн тэгээд надаас хэдэд тавьсан юмбээ баьцаандтавьсан бичгээ өгчих гэхээр нь би тэр өдөртөө өгөөгүй маргааш нь буюу 2018.05.04-ний орой 18 цагийн орчим ломбардан дээр уулзаад надаас ломбардны бичиг өгөөд барьцаанд авсан хүнд дараа энэ хү ирж ломбарднаас авна гэж хэлээд явсан.тэгээд би тэндээс гараад багшийн дээдийн тэнд байдаг цайны газар орж хоол идсэн тэр үед Ө надаас чи манай байрны охинтой уулзаад миний гар утсыг авчаад гаргаж өгсөн гээд хэлчих гэж 2 удаа гүйсан би үгүй гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. ” гэжээ. / хх-н 19-21/
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 05 сарын 03 нд би өрөөндөө байхад манай хажуу талын өрөөний Ө манай өрөөнд орж ирээд миний гар утас алга болсон байна гэж хэлсэн. Миний утсыг харсан уу гэж асуухаар нь би өнгөрсөн шөнө 00 цаг өнгөрч байха ажлаа тарж ирээд Огийн найз охин Р уулзах гэж орсон тухайн үед чи унтаж байсан гар утсыг чинь хараагүй гэж хэлсэн” гэжээ. / хх-н 22-24/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 26/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 27/ 5753 тоот ДҮГНЭЛТ:
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 28,31/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол / хх-н 29/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний/ хх-н 30/ 6071оот ДҮГНЭЛТ:
Х.Өийн толгойн компьютер томографийн шинжилгээний баримт /хх-н 32/
Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээнд: Самсунг S6 маркийн гар утсыг 264.000 төгрөг гэж үнэлсэн байна/ хх-н 33-35/
Самсунг маркийн гар тусыг ломбарданд тавьсан баримт /хх-н 39/
Е.О-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 72-75/
Е.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 83-84/
Е.О иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 40 /
, Х.Ө эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 67,76-77/
Х.Ө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 80/
Х.Ө иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 86/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 88 /, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 85/
Х.Ө эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 70-71,78-79/
Х.Ө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 81-82/
Х.Өкийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-н 89/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 90 /,зэрэг болно.
Х.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүргийн 6 дугаар хороо 22б дугаар байрны 151 тоотод өөрийн төрсөн дүү Х.Өтэй бүлэглэж Е.О гар утас хулгайлсан байна гэж сэжиглэн гар утсаа нэхэж улмаар маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан
Е.О нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүргийн 6 дугаар хороо 22б дугаар байрны 151 тоотод Х. .Ө гар утас хулгайлаагүй гэж маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан
гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Х.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүргийн 6 дугаар хороо 22б дугаар байрны 151 тоотод өөрийн төрсөн дүү Х. .Ө бүлэглэж Е.О гар утас хулгайлсан байна гэж сэжиглэн гар утсаа нэхэж улмаар маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Е.О, Х.Ө, Х.Ө нар нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд торгох ялын доод хэмжээгээр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж баян ургийн Х Ө прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Ж баян ургийн Х Ө прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
3. Ж баян ургийн Х Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Б овогт Е О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Е.О 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Ө 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Е.О, Х.Ө нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Е.О, Х.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
7. Е.О, Х.Ө Х.Ө нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Е.О, Х. Х.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9 .Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Е.О 80.000 төгрөгийг гаргуулж Х.Ө олгох, Е.О нь эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах, Х.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
11.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Е.О, Х.Ө Х.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН