Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00014

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00014

 

 

 

Б.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/02061 дүгээр шийдвэртэй, Б.Угийн нэхэмжлэлтэй М.Н ХХК-д холбогдох, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гаргасан нийтлэлийнхээ хэлбэр хэмжээгээр нэхэмжлэгчээс албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулсан залруулга гаргахыг даалгуулах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болорчимэг, хариуцагчийн өмгөөлөгч У.Хандсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Өнөөдөр сонины 2 дугаарт зургийг нь тавьж 2 гарчиг бүхий нийтлэлийг гаргасан. УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ гэсэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нийтлэлд: Бишрэлт гэх нэрээрээ олны танил болсон УИХ-ын гишүүн Б.Утай холбоотой үйлдлийг цагдаа, АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Тэрбээр Нью даниста рөүд энд констракшн ХХК, Эрдэнэ зам ХХК гэх 2 компанийг ...одоогийн эзэмшигчид нь хууль бусаар залилан авсан гэж... өргөдөл гаргасан юм байна... Б.У тэргүүтэй Бишрэлт группийнхэн ОӨУБЕГ-аас шаардлага хангахгүй баримтаар гэрчилгээ гаргуулж авсан байж болзошгүй нөхцөл байдал тодорхой болж буй гэнэ. ...Нэхэмжилж буй Нью даниста рөүд энд констракшн, Эрдэнэ зам гэсэн компаниа УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй байдаг юм билээ... гэж, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв гэсэн нийтлэлдээ УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй хоёр ч компанийг бусдаас нэхэмжилж... Бишрэлт группийн 26 охин компанийнхаа тоог нэмэхээр зүтгэж буйн учир юунд байгааг тодорхой мэдэх хүн алга... УИХ-ын гишүүн Б.Угийн нөхөр тус банкны захирал А.Ариунболд нь энэ оны 08 дугаар 17-нд Эрдэнэ зам ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах баримт бүрдүүлэн ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандсан аж. Энэ үедээ дутуу, шаардлага хангахгүй баримт бүрдүүлж өгсөн байдаг юм билээ. Үүнд нь тус газрын дарга Р.Содхүү тусалсан...Тэд нийлэн эрх мэдлээ хэтрүүлж, авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ зам ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эздэд нь ч мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авахаар болоод байгаа бололтой. Ингэхдээ тус компанийн удирдлагын гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ хэлцэл хийж, хуулийн шаардлага хангахгүй баримт материал бүрдүүлсэн... 2016 оны 12 дугаар сараас эхлэн Эрдэнэ зам ХХК Капитал банк ХХК-д их хэмжээний зээлийн өртэй хэмээгээд тус компанийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнүүдийг зах зээлийн үнээс хямд үнээр үнэлэн өрийн оронд тооцон авахаар болж баримт бүрдүүлсэн гэх... Харин УИХ-ын гишүүн Б.У болон түүний нөхөр, Капитал банк ХХК-ийн захирал А.Ариунболд нар 2017 оны 8 дугаар сарын 17-нд хуурамч гэрчилгээ гаргуулан авсан байна... гэж гаргасан. Гэвч эдгээр дурдсан зүйлүүд нь огт үндэслэлгүй бөгөөд Б.Угийн нэр төрд халдсан.

Учир нь Эрдэнэ зам ХХК-ийг 2014 онд хувьчлалын замаар Бишрэлт групп ХХК нь өөртөө шилжүүлж аваад 2015 оны 10 дугаар сард Нью даниста рөүд ХХК гэдэг компанид шилжүүлээд дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр яригдаад байгаа Г.Өлзийдүүрэн гэдэг хүний хувьд шилжүүлсэн. Б.У нь 2016 оны 6 дугаа сард УИХ-ын гишүүнээр томилогдсон ба энэ хугацаанд Б.Угийн нэр дээр бүртгэлтэй байгаа компаниудын эзэмшилд байгаагүй бөгөөд Эрдэнэ зам ХХК нь Г.Өлзийдүүрэн гэдэг хүнд шилжсэн байсан. Үүнээс хойш Г.Өлзийдүүрэн нь маргаан үүсгээд, болзолт хэлцлийн хүрээнд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр буцааж шилжүүлсэнтэй холбоотой маргаан байдаг. Үүнд Б.Угийн зүгээс ямар нэгэн байдлаар хувийн болон албаны нэр нөлөө бүхий байдлыг ашиглаад Эрдэнэ зам ХХК-ийг хууль бусаар Бишрэлт групп ХХК болон өөрийн эзэмшилдээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан зүйл байдаггүй. Энэ агуулгатай, дүрс зураг бүхий нийтлэлийг хэвэл мэдээллийн хэрэгслүүд Өнөөдөр сониноос авч Паппараци, Масс, Нью аженси гэх мэт олон сайтууд хуулбарлан нийгэмд тараасан. Энэ нь тухайн үеийн гаргасан сонин болон сайт дахь хүмүүсийн сэтгэгдлээс харахад нөлөө бүхий хүн хуурамчаар баримт бүрдүүлээд ийм зүйлсийг авсан байна гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсэн. Б.У хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах 2016 оны 07 сарын үед болон 2017 оны 02 дугаар сарын 15-ны үед Эрдэнэ зам ХХК-ийн хувьцаа болон түүний хөрөнгө нь Б.У, түүний нөхөр н.Ариунболдын эзэмшил, мэдэлд байгаагүй нь нотлох баримтаар харагдаж байна. Бүх нийтлэл дээр Б.Угийн зургийг нийтэлсэн бөгөөд хүний дүрс ашиглах эрхийг ч Иргэний хуулиар хамгаалсан байдаг. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт хүний дүрсийн эрхийг зөвшөөрөлгүй ашиглах юм бол түүнээс учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээх талаар зааасан. Дээрх нийтлэлүүд нь иргэн Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрд хохирол учруулсан байна гэж үзээд гэм хорын хохиролд тооцон 100 000 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг Өнөөдөр сонины лавлагаа, Монгол шуудан ХК, Хэвлэлийн хүрээлэн ТББ-ын лавлагааг баримталж тооцсон. Б.У нь эрх зүйн туслалцаа авах шаардлагатай болж гэрээ байгуулагдсан, мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргасан бөгөөд өмгөөллийн хөлсөнд 8 000 000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч М.Н ХХК-д нэхэмжлэгч Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж тараасан арга хэрэгслээр залруулж уучлалт гуйхыг даалгах, гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болорчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Угийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр сонины 2017 оны 10 дугаар сарын 13, 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаарт гарсан нийтлэл, мэдээлэл нь ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй биш бөгөөд бодитой өрнөж байгаа маргаан, үйл явдалтай холбоотой мэдээлэл болно. Уг мэдээллийг нийтлэхдээ ор үндэсгүй, худал зүйл бичээгүй, аль нэг талын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах санаа зорилго огт агуулаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд нийгэмд болж өрнөж байгаа үйл явдлыг нь олон нийтэд хүргэсэн. Нэхэмжпэгч талын нэхэмжлэлдээ бичсэн, маргаж буй хэсэгт нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга байхгүй, ердийн мэдээлэл багтсан байна. Тухайлбал, ... Бишрэлт группийн 26 компанийнхаа тоог нэмэхээр зүтгэж буйн учир юунд байгааг ... үүнд нь тус газрын дарга Р.Содхүү тусалсан ... Бишрэлтийн гэх нэрээр олны танил болсон УИХ-ын гишүүн Б.Утай холбоотой үйлдлийг цагдаа, АТГ-ынхан шалгаж эхэлжээ ... гэсэн мэдээлэл нь хүний нэр төр, ажил хэргийг гутаасан шинжгүй, өнөөдөр өрнөж буй үйл явдлын мэдээлэл болно.

Авилгатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байрлуулсан УИХ-ын гишүүн Б.Угийн ХАСХОМ-ийг дээрх мэдээлэлтэй тулган Өнөөдөр сонин болон сэтгүүлчдийн хувьд нийгэмд бодитой өрнөж байгаа маргаан, үйл явдалтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэсэн. УИХ-ын гишүүн Б.Угийн 2016 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт Эрдэнэ зам ХХК болон Нью даниста рөүд энд констракшн ХХК-ийн нэр байхгүй байна. Өнөөдөр сонин нь нийтлэлдээ ХАСМХОМ-д бүртгүүлээгүй компани нэхэмжилж байна гэж бичсэн нь бодит байдалд үнэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга байхгүй юм. УИХ-ын гишүүн Б.Угийн ХАСМХОМ-т дурдсан ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хуулийн этгээд болох Бишрэлт холдинг ХХК нь Эрдэнэ зам ХХК-тай маргаан үүсгээд шүүх, цагдаагаар явж, хэрэг шалгагдаж байгаа нь бодит үнэн юм. Үүнийг нийтэлсэн Өнөөдөр" сонинг буруутгах үндэслэлгүй. Өнөөдөр сонины 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №237 /6230/-т нийтэлсэн УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ гэсэн нийтлэлийн тухайд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрдэнэ зам ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. дахь заалтад зааснаар зүйлчлэн, эрүүгийн 201725030848 дугаартай хэргийг шалгаж байгаа. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 126/ШШ2018/0235 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Г.Өлзийдүүрэнгийн эзэмшиж ашиглаж буй Эрдэнэ зам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг хариуцагч ОӨУБЕГ-т даалгасугай гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнгийн гомдлоор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 235 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Г.Өлзийдүүрэнгийн эзэмшиж ашиглаж буй Эрдэнэ зам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хүлээн авахыг хариуцагч ОӨУБЕГ-т даалгасугай гэснийг Захиргааны ерөнхий хуулийн 374 дүгээр зүйлийн 374.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн Г.Өлзийдүүрэнгийн эзэмшиж ашиглаж буй Эрдэнэ зам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг даалгуулах гэсэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон өөрчилж, нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Иймд дээр дурдсан нийтлэл нь үнэн болох нь хэрэгт байгаа дээрх шүүхийн шийдвэр, магадлал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Өнөөдөр сонины 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дугаарт УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв гэх мэдээлэлд: УИХ-ын гишүүн Б.У ХАМХОМ-тээ бүртгүүлээгүй хоёр ч компанийг бусдаас нэхэмжилж, хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг нь шалгаж буй тухай бид мэдэгдсэн байсан бөгөөд Нью даниста рөүд энд констракшн, Эрдэнэ зам ХХК хоёр компанийг ямар учраас өөрийн болгож, Бишрэлт групп-ийн 26 охин компанийнхаа тоог нэмэхээр зүтгэж буйн учир юунд байгааг тодорхой хэлэх хүн алга... гэх хэсэг нь Өнөөдөр сонины 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №237 /6230/-т нийтэлсэн УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ гэсэн нийтлэлийн тухай дурдсан байна. Капитал банк-ны барьцаанд Эрдэнэ зам ХХК-ийнхан их хэмжээний өр төлбөртэй, түүнийгээ төлөөгүй тул хураасан хэмээх нэгэн байна. УИХ-ын гишүүн Б.Угийн нөхөр тус банкны захирал А.Ариунболд энэ оны 8 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэ зам ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах баримт бүрдүүлэн ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандсан аж. Энэ үедээ дутуу шаардлага хангахгүй баримт бүрдүүлж өгсөн байдаг. Үүнд тус газрын дарга Р.Содхүү тусалсан, тиймдээ ч шинэ гэрчилгээг төвөггүйхэн гаргуулсан гэх хардлага бий. Тэд нийлэн эрх мэдлээ хэтрүүлж, авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ зам ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч эздэд нь ч мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авахаар болоод байгаа бололтой. Ингэхдээ тус компанийн удирдлагын гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ хэлцэл хийж хуулийн шаардлага хангахгүй баримт материал бүрдүүлсэн гэж Эрдэнэ зам-ынхан АТГ-т хандсан гэх хэсгийн тухайд ч дээрх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай магадлал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 235 дугаар шүүхийн шийдвэрт гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй тухай маргадаггүй, ОӨУБЕГ нь сонсох ажиллагаа хийгээгүй тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг нэхэмжилсэн, сэтгэл санааны хохиролд ийм хэмжээний хохирол учирсныг нотлох баримтгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511 511.1, 511.2 дахь хэсэгт М.Н ХХК-ийн Өнөөдөр сонины 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 237 /6230/ дугаар, 10 дугаар сарын 19-ний өдрийн 242 /6235/ дугаарууд, Өнөөдөр цахим сонины болон www.unuudur.mn вэб сайтын хуудсуудад УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ, УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв гэсэн гарчиг бүхий нийтлэлүүдээр Б.Угийн ажил хэргийн нэр хүндийг гутаасныг , М.Н ХХК-д нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан арга, хэрэгслээр уучлалт гуйхыг даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 100 000 000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхээс дүгнэхдээ: Б.У нь "М.Н ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 165/2018 тоот албан бичиг, "Монгол шуудан" ХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 04/269 тоот албан бичиг, Хэвлэлийн хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/83 тоот албан бичиг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт зэргийг үндэслэн Өнөөдөр сонин 1 өдөрт 7 000 ширхэг борлогддог, үнэ нь 1 500 төгрөг гэж тооцоход 2 дугаарын 14 000 ши сониныг 2 өдөрт тооцон 42 000 000 төгрөг, Өнөөдөр цахим сонины хувьд захиалгын 290 гэж лавлагаанд дурдсан 1 сарын дугаар 5 100 төгрөгөөр тооцож 1 500 000 төгрөг, үүнийг 10 дахин нэмж 15 000 000 төгрөг, вэб сайтад 2 дугаарыг 2 өдер нийтэлсэн, 1 өдөрт хандалтын тоо 150-300 гэснийг үндэслэн уг нийтлэлүүдийг 5 том сайтуудад буюу www.iiniiiidur.mn, vvvvw.medee.mn, wvvvv.Paparaisi.mn, www.updown.mn, vvvvvv.mass.mn. зэрэг сайтуудад авч тараан хэрэглэгчдэд цацсан учраас 1 сайтад 5 000 000 төгрөг гэж үзэн нийт 25 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 8 000 000 төгрөг, нийтдээ гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг нэхэмжилснийг хангах боломжгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Гагцхүү хуулинд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2 нийтлэлийн улмаас дээрх хэмжээгээр сэтгэл санааны хохирол учирсан буюу ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж орлогоо алдсан, эрүүл мэндээр хохирсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, дээрх баримтуудыг үндэслэн сэтгэл санааны хохиролд 92 000 000 төгрөгийг, мөн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн, эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлсэн хөлсөнд төлсөн 8 000 000 төгрөгийг тус тус хариуцагчаар төлүүлэх боломжгүй. Дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн нэхэмжлэгч Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсапыг сэргээж, хариуцагч М.Н ХХК-д түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, нэхэмжлэлээс гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэжээ. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд эдийн бус хохирол тооцох шалгуурыг (энэ заалт нь нэр төртэй холбоотой) мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар гэж тогтоосон. Бодит үнэнд нийцээгүй худал мэдээллийг тарааснаас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрийг гутаасан, доромжилсон тохиолдолд сэтгэл санааны гэм хор нөхөн төлөгдөх учиртай. Сэтгэл санааны гэм хор учруулсан нэг үйлдлээс хүн бүрийн сэтгэл зүй нь янз бүрийн түвшингээр хохирч болно. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзвэл эдийн бус гэм хорыг мөнгон болон бусад хэлбэрээр арилгаж болно. Мөнгөн хэлбэрээр арилгах тохиолдолд хэмжээг тогтооход мэдээ тараасан арга, хэрэгсэл, тархсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан тогтоохоор хуульд шийдвэрлэжээ. Иймд хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагаврыг сэтгэл санааны болон бие махбодийн шаналлаас үүссэн үр дагвар юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хариуцагчийн гаргасан үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй нийтлэлүүдийн улмаас иргэн Б.Уд учирсан эдийн болон эдийн бус хохиролд нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болорчимэг давж заалдах гомдолдоо: Өнөөдөр сонины нийтлэл, мэдээлэл нь иргэн буюу хувь хүн Б.Угийн талаар бичээгүй юм. Улс төрийн өндөр албан тушаал хашиж буй УИХ-ын гишүүн Б.У, түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн компанийн тухай мэдээлэл юм. Иймд шүүх шууд иргэн Б.У нь гомдол, нэхэмжлэл гаргасан баримт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Манай нийтлэл, мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.У гэж байнга тодотгож бичсэн бөгөөд иргэн Б.У гэж огт бичээгүй. Шүүх иргэн Б.У гэж дүгнэлт хийсэн нь буруу. Харин УИХ-ын гишүүн Б.У нь албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Бишрэлт групп ХХК-ийг хувьдаа эзэмшдэг гэдгээ илэрхийлсэн. Ашиг сонирхлын хувьд Бишрэлт групп болон түүний гол хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн Б.У, түүний нөхөр А.Ариунболд нар нь нэгдмэл нэг этгээд бөгөөд УИХ-ын гишүүн Б.Угийн талаар бичигдсэн нийтлэл, мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.У биш, хувь хүн буюу иргэн Б.У нэхэмжлэл гаргасанг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Энэ байдал нь эрх зүйн зөрчилтэй байдал үүсгэсэн бөгөөд бид УИХ-ын гишүүн Б.Угийн талаар ярьсан, нөгөө талаас УИХ-ын гишүүн бус хувь хүн, иргэн Б.У мэтгэлцсэн. Бид УИХ-ын гишүүн Б.У гэдэг эрх зүйн субъектын тухай бичсэн, энэ субъекттэйгээ л мэтгэлцэх учиртай. Эрх зүйн субъектын ялгаа чухал ач холбогдолтой бөгөөд иргэн Б.У ХАСХОМ мэдүүлэхгүй, харин УИХ-ын гишүүн Б.У бол хуулийн дагуу мэдүүлдэг. Эрх зүйн хувьд шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч, зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Шүүх өөрөө бодит байдлыг үгүйсгэж, мушгин гуйвуулан хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд харамсаж байна. Өнөөдөр сонины 2017 оны 10 дугаар сарын 13, 10 дугаар сарын 19-ны өдрийн дугаар гарсан нийтлэл, мэдээлэл нь ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй биш юм. Бодитой өрнөж байгаа маргаан, үйл явдалтай холбоотой бодитой мэдээлэл, одоо ч дуусаагүй, үргэлжилж байгаа үйл явдал болно. Хариуцагч тал уг мэдээллийг нийтлэхдээ ор үндэсгүй, худал зүйл бичээгүй, аль нэг талын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах санаа зорилго огт агуулаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд нийгэмд болж өрнөж байгаа үйл явдлыг нь олон нийтэд хүргэсэн.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ бичсэн, маргаж буй хэсэгт нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга байхгүй, ердийн мэдээлэл багтсан байна. Тухайлбал, ... Бишрэлт группийн 26 компанийнхаа тоог нэмэхээр зүтгэж буйн учир юунд байгааг ... үүнд нь тус газрын дарга Р.Содхүү тусалсан ... Бишрэлтийн гэх нэрээр олны танил болсон УИХ-ын гишүүн Б.Утай холбоотой үйлдлийг цагдаа, АТГ-ынхан шалгаж эхэлжээ ... гэсэн мэдээлэл нь хүний нэр төр, ажил хэргийг гутаасан шинжгүй, өнөөдөр өрнөж буй үйл явдлын мэдээлэл болно. Бодит байдал дээр Эрдэнэ зам ХХК-ийг Бишрэлт ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр эрх шилжүүлэх гэрээгээр Эрдэнэ зам ХХК-ийг шилжүүлж авсан байдаг. Бишрэлт ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрдэнэ зам ХХК-ийг Нью даниста рөүд энд констракшн ХХК-д шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Нью даниста рөүд энд констракшн ХХК нь Эрдэнэ зам ХХК-ийн 100 хувийн хувьцааг Бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр иргэн Г.Өлзийдүүрэн гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн. Эрдэнэ зам ХХК нь иргэн Г.Өлзийдүүрэн гэдэг хүний өмчлөлийн компани болсон. Гэтэл "Бишрэлт холдинг" ХХК-ийн захирал А.Ариунболд нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст манай охин компани болох Эрдэнэ зам ХХК-ийг иргэн Г.Өлзийдүүрэн залилж авсан гэх гомдол гаргаж, мөн Бишрэлт холдинг ХХК нь Эрдэнэ зам ХХК-ийг иргэн Г.Өлзийдүүрэнгийн өмчлөлөөс өөртөө шилжүүлэн авч, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ОӨУБЕГ-аас Эрдэнэ зам ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан гэрчилгээ авсан. Эндээс талуудын хооронд маргаан үүсэж, эрх бүхий багуулага, цагдаа, прокурор, шүүхийн байгууллага шийдвэрлэсэн шийдвэрүүд байгаа.

УИХ-ын гишүүн Б.Угийн 2016 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт Эрдэнэ зам ХХК болон Нью даниста рөүд энд констракшн ХХК-ийн нэр байхгүй. Өнөөдөр сонин нь нийтлэлдээ ХАСМХОМ-д бүртгүүлээгүй компани нэхэмжилж байна гэж бичсэн нь бодит байдалд үнэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга байхгүй. Харин ХАСМХОХМ-ээр УИХ-ын гишүүн Б.У нь иргэн А.Ариунболдтой эхнэр, нөхөр болох нь мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал хэсэгт нотлогдоно. УИХ-ын гишүүн Б.Угийн ХАСМХОМ-т дурдсан ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хуулийн этгээд болох Бишрэлт холдинг ХХК нь Эрдэнэ зам ХХК-тай маргаан үүсгээд шүүх, цагдаагаар явж, хэрэг шалгагдаж байгаа нь бодит үнэн юм. Үүнийг нийтэлсэн Өнөөдөр сонинг буруутгах үндэслэлгүй. ... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6438 дугаартай актын биелэлтийг түдгэлзүүлж, гуравдагч этгээд татан оролцуулах тухай захирамжаар ОӨУБЕГ-ын 2017 оны 08 дугаар сарын 17, 23-ны өдрийн Эрдэнэ зам ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг Эрдэнэ зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, мөн Бишрэлт холдинг ХХК болон Нью даниста рөүд энд костракшн ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 126/ШШ2018/0235 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт: Нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Г.Өлзийдүүрэнгийн эзэмшиж ашиглаж буй Эрдэнэ зам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг хариуцагч ОӨУБЕГ-т даалгасугай хэмээн дээрх хэргийг шийдвэрлэсэн.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнгийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0298 дугаартай магадлалын тогтоох хэсэгт: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 126/ШШ2018/0235 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Г.Өлзийдүүрэнгийн эзэмшиж ашиглаж буй Эрдэнэ зам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хүлээн авахыг хариуцагч ОӨУБЕГ-т даалгасугай гэснийг Захиргааны ерөнхий хуулийн 374 дүгээр зүйлийн 374.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн Т.Өлзийдүүрэнгийн эзэмшиж ашиглаж буй Эрдэнэ зам ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг даагуулах" бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болсугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал болох холбогдох бусад үйл баримтуудтай холбогдуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 353 дугаартай магадлал болон нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6438 дугаартай захирамж, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 235 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0298 дугаартай магадлал нь хэрэгт авагдсан. Иймд дээр дурдсан нийтлэл нь үнэн болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

Цагдаа, АТГ-ынхны шалгалтын явцад Б.У тэргүүтэй Бишрэлт группийнхэн ОӨУБЕГ-аас шаардлага хангахгүй баримтаар гэрчилгээ гаргуулж авсан байж болзошгүй нөхцөл байдал тодорхой болж буй гэнэ. Тухайлбал дээрх газарт нотариатаар батлуулаагүй бичиг баримтыг авах ёстой атал "Бишрэлт"-ийнхний өгсөн тийм баримтад тулгуурлан гэрчилгээ олгосон гэнэ. Тиймээс эрх мэдэл албан үүрэгтээ хайнга хандсан ОӨУБЕГ-ыхныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн байна ... гэх нийтлэлийн хэсгийн тухайд: -Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 353 дугаартай магадлалын 15 дахь хуудсанд "... Маргаан бүхий гомдлыг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэгдээгүй байхад "Бишрэлт Холдинг" ХХК болон Нью даниста рөүд энд констракшн ХХК-иудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн нөхцөлийн дагуу Эрдэнэ зам ХХК-ийн хувьцааг "Бишрэлт Холдинг" ХХК-д буцаан шилжүүлж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн МУЕПГ-ын Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5/573 дугаартай "Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай" тогтоолд "... Дээрх асуудалд АТГ-т хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Улсын бүртгэлийн ажилтан гэм буруутай эсэх, Захиргааны хэргийн шүүхэд Эрдэнэ зам ХХК Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсныг хүчингүй болгох талаар ГӨлзийдүүрэн нэхэмжлэл гаргасан байна" хэмээн заасан байгаагаас үзэхэд дээрх үйл баримтууд нотлогдож байна.

"Нэхэмжилж буй Нью даниста рөүд энд констракшн , Эрдэнэ зам гэсэн компаниа УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй байдаг юм билээ. Тэрээр 2016 онд гаргасан дээрх мэдүүлэгтээ нэг тэрбум 15 000 000 төгрөгийн орлоготой. Бишрэлт холдинг, Бишрэлт пропертиз, Капитал банк, Монгол эм импекс концери, Велмарт гэсэн 26 компанийн хөрөнгө оруулагч гэдгээ бүртгүүлсэн байдаг юм. Тэдний дунд нэхэмжилж буй хоёр компанийн нэр дурдагдаагүй юм. Энэ хэргийг хэрхэн шийдэхийг бид эргэн мэдээлэх болно... гэх нийтлэлийн хэсгийн тухайд: Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Улсын их хурлын гишүүн нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Угийн 2016 оны ХАСХОМ-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т Ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хувь хүн, хуулийн этгээд, 3 дугаар зүйлийн 3.2.9 дэх хэсэгт Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт гэх хэсэгт тус тус /давхардсан тоогоор/ 26 нэр бүхий хуулийн этгээд бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнд Эрдэнэ зам ХХК болон Нью даниста рөүд энд констракшн ХХК-ийн нэр байхгүй. Мөн 3 дугаар зүйлийн 3.2.7 дахь хэсэгт заасан "Хувь хүн, хуулийн этгээдээс авах авлага" гэх мэдүүлэгт Эрдэнэ зам ХХК болон Нью даниста рөүд энд констракшн ХХК-ийн нэр байхгүй бөгөөд хоосон байна.

Харин ХАСМХОХМ-ээр УИХ-ын гишүүн Б.У нь иргэн А.Ариунболдтой эхнэр, нөхөр болох нь мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал хэсэгт хэсэгт нотлогдож байгаа болно. Дээрх үйл баримтуудаас харахад Өнөөдөр сонин нь нийтлэлдээ ХАСМХОМ-д бүртгүүлээгүй компани нэхэмжилж байна гэж бичсэн нь бодит байдалд нийцэж байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан УИХ-ын гишүүн Б.Угийн 2016 оны ХАСХОМ-ээр тогтоогдож байна. ... Хариуцагч Өнөөдөр сонины 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дугаарт УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв" гэсэн мэдээлэл нь Өнөөдөр сонины 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №237 (6230)-т нийтэлсэн "УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ гэсэн нийтлэлийг нийтлэж байсан тухай дурдсан байх тул хууль зүй болон бодит байдлын тайлбар нь дээрх нийтлэлийн тайлбартай адилхан болно.

... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 126/ШШ2018/0235 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай магадлалд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс маргаан бүхий гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй тухай маргадаггүй, мөн ОӨУБЕГ-аас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа хийгээгүй тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдгаас дээрх үйл баримт нотлогдож байна.

2016 оны 12 дугаар сараас эхлэн Эрдэнэ зам ХХК Капитал банк ХХК-д их хэмжээний зээлийн өр төлбөртэй хэмээгээд тус компанийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хямд үнээр үнэлэн, өрийн оронд тооцон авахаар болж баримт бүрдүүлсэн гэх. Түүнчлэн тус банкны захиал А.Ариунболд ЧД-иин Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ оны 6 дугаар сарын 30-нд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нэрээр Эрдэнэ зам ХХК-аас 81 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Дээрх компанийхнаас энэ талаар тодруулахад 2013-2016 оны хооронд манай компани Капитал банк дахь дансыг ашиглан зээл авсан мэтээр хий бичилт хийлгэж уг 81 тэрбум төгрөгийн өр гэх асуудал гарч ирсэн. Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас энэ талаар лавлагаа авсан. Түүнд Эрдэнэ зам ХХК-ийн Капитал банк ХХК-аас авсан гэх 81 тэрбум төгрөгийг төлсөн байхад мөнгө нэхэмжлэн өргөдөл гаргасан нь тухайн маргааныг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон. Эрдэнэ зам ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хууль ёсны дагуу хувьцаа эзэмшиж байгаа. Харин УИХ-ын гишүүн Б.У болон түүний нөхөр Капитал банк ХХК-ийн захирал А.Ариунболд нар 2017 оны 9 дүгээр сард захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна гэх нийтлэлийн хэсгийн тухайд: Шүүх, цагдаа, прокурорын байгууллагад ийм асуудлаар шалгаж байсан, талуудын хооронд ийм маргаан үүсч байсан нь шүүхэд цугларсан нотлох баримтаас тодорхой харагдаж байгаа болно. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэгч Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд уг мэдээлэлд бодитой үйл явдал, факт бий бөгөөд баримтаар тогтоогдож байгаа, гэтэл бүхэлд нь худал, гутаасан агуулгатай мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай болно.

... Нийгэмд бодитой өрнөж байгаа үйл явдлуудыг олон нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлын баталгаа юм. Нотлох баримтаас дурдвал, Иргэн А.Ариунболдоос гаргасан гомдлын дагуу эрүүгийн 201725030848 дугаартай хэргийг хянасан Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5/573 дугаартай "Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай" тогтоол Эрдэнэ зам ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6438 дугаартай Актын биелэлтийг түдгэлзүүлж, гуравдагч этгээд татан оролцуулах тухай захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 235 дугаартай шийдвэр болон түүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Өлзийдүүрэнгийн гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай магадлал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 232 дугаар захирамж болон түүнийг эс зөвшөөрч прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Г.Өлзийдүүрэнд холбогдох эрүүгийн 201725030848 дугаартай хэргийг хянан хэлэлцсэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 353 дугаартай магадлал, Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульд зааснаар хэрэгжүүлсэн боловч талуудын маргаанд хамаарах Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч М.Н ХХК-д холбогдуулан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гаргасан нийтлэлийнхээ хэлбэр хэмжээгээр нэхэмжлэгчээс албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулсан залруулга гаргахыг даалгуулах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 100 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

М.Н ХХК-ийн Өнөөдөр сонины 2017 оны 10 дугаар сарын 13, 19-ний өдрийн дугааруудад болон Өнөөдөр цахим сонины болон www.unuudur.mn вэб сайтын хуудаснуудад Б.Угийн зургийг нь тавьж УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ, УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв гэсэн гарчиг бүхий 2 нийтлэлийг гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нийтлэлд: Бишрэлт гэх нэрээрээ олны танил болсон УИХ-ын гишүүн Б.Утай холбоотой үйлдлийг цагдаа, АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Тэрбээр Нью даниста рөүд энд констракшн ХХК, Эрдэнэ зам ХХК гэх 2 компанийг ...одоогийн эзэмшигчид нь хууль бусаар залилан авсан гэж... өргөдөл гаргасан юм байна... Б.У тэргүүтэй Бишрэлт группийнхэн ОӨУБЕГ-аас шаардлага хангахгүй баримтаар гэрчилгээ гаргуулж авсан байж болзошгүй нөхцөл байдал тодорхой болж буй гэнэ. Тухайлбал, дээрх газарт нотариатаар батлуулаагүй бичиг баримтыг авах ёсгүй атал Бишрэлт-ийнхний өгсөн тийм баримтад тулгуурлан гэрчилгээ олгосон гэнэ... Нэхэмжилж буй Нью даниста рөүд энд констракшн, Эрдэнэ зам гэсэн компаниа УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй байдаг юм билээ... гэж, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн нийтлэлдээ: УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй хоёр ч компанийг бусдаас нэхэмжилж... Бишрэлт группийн 26 охин компанийнхаа тоог нэмэхээр зүтгэж буйн учир юунд байгааг тодорхой мэдэх хүн алга... УИХ-ын гишүүн Б.Угийн нөхөр А.Ариунболд нь энэ оны 08 дугаар 17-нд Эрдэнэ зам ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах баримт бүрдүүлэн ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандсан аж. Энэ үедээ дутуу, шаардлага хангахгүй баримт бүрдүүлж өгсөн байдаг юм билээ. Үүнд нь тус газрын дарга Р.Содхүү тусалсан...Тэд нийлэн эрх мэдлээ хэтрүүлж, авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ зам ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эздэд нь ч мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авахаар болоод байгаа бололтой. Ингэхдээ тус компанийн удирдлагын гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ хэлцэл хийж, хуулийн шаардлага хангахгүй баримт материал бүрдүүлсэн... 2016 оны 12 дугаар сараас эхлэн Эрдэнэ зам ХХК Капитал банк ХХК-д их хэмжээний зээлийн өртэй хэмээгээд тус компанийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнүүдийг зах зээлийн үнээс хямд үнээр үнэлэн өрийн оронд тооцон авахаар болж баримт бүрдүүлсэн гэх... Харин УИХ-ын гишүүн Б.У болон түүний нөхөр, Капитал банк ХХК-ийн захирал А.Ариунболд нар 2017 оны 8 дугаар сарын 17-нд хуурамч гэрчилгээ гаргуулан авсан байна... гэж бичсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан дээрх нийтлэл бүхий 237/6230/, 242/6235/ тоот сонин, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 1-43,44, 218-219 дүгээр тал/ Энэ талаар зохигчид маргаагүй.

Дээрх нийтлэлүүдийн мэдээллийн хувьд хариуцагч байгууллага нь Бишрэлт холдинг ХХК, Бишрэлт групп ХХК, Капитал банк болон Нью даниста рөүд энд констракшн ХХК, Эрдэнэ зам ХХК гэх хуулийн этгээдүүдийн болон тэдгээрийн удирдлага болох А.Ариунболд, Г.Өлзийдүүрэн нарын хоорондын гэрээ хэлцэл, маргааны талаар бичсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Уг 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөх үед Нью даниста рөүд энд констракшн ХХК, Эрдэнэ зам ХХК нь С.Туул, Г.Өлзийдүүрэн нарын эзэмшил, өмчлөлд байсан болох нь Эрдэнэ зам ХХК-ийн 2680661 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Д.Энхжаргал,С.Туул нарын Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А.Ариунболд, Г.Өлзийдүүрэн нарын хоорондын Хувьцаа эзэмших эрхийг буцаан буцаан авах нөхцөлтэйгөөр шилжүүлэх тухай гэрээ зэргээр нотлогдож, /хх-ийн 106, 109-110, 119 дүгээр тал/ хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөсний дараах цаг хугацаанд 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээгээр Нью даниста рөүд энд констракшн ХХК-ийн 100 хувийн хувьцааг С.Туулаас А.Ариунболдод бэлэглэсэн, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх тухай гэрээгээр Нью даниста рөүд энд констракшн ХХК-ийг төлөөлж А.Ариунболдоос Бишрэлт холдинг ХХК-ийг төлөөлж А.Чинбишрэлтэд Эрдэнэ зам ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлж, Эрдэнэ зам ХХК-ийн үүсгэн байгуулагчаар 2017 оны 8 дугаар сарын 17-нд Нью даниста рөүд энд констракшн ХХК-ийг, мөн Бишрэлт холдинг ХХК-ийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бүртгэжээ. Дээрх үйл баримт Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 235 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаар магадлал зэрэгээр тогтоогдож байна.

Дээрхээс үзвэл, УИХ-ын гишүүн Б.Уг ХАСХОМ-тээ нэр бүхий компаниудыг бүртгүүлээгүй, хууль бусаар залилан авсан, хуулийн шаардлага хангахгүй баримт бүрдүүлж, хуурамч гэрчилгээг гаргуулсан, удирдлагын гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ хэлцэл хийж, үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, тэрээр Нью даниста рөүд энд констракшн ХХК, Эрдэнэ зам ХХК-иудийн хувьцааг авахаар нэхэмжилж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан баримтгүй байна. Иймээс УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ, хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэх мэдээлэлийн үнэн зөв болохыг хариуцагч М.Н ХХК нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэжээ.

Эдгээрээс дүгнэвэл, хариуцагч нь Бишрэлт холдинг ХХК, Бишрэлт групп ХХК-ийн талаарх нийгэмд өрнөж буй, нийтэд илэрхий болсон асуудлыг хөндсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчийн нэр төрийг нь гутаасан, бодит байдалд нийцэхгүй мэдээллийг тараасан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нийтлэлд дурдсан мэдээ нь бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй, үнэн зөв болохыг хариуцагч нотолсон гэх зүйл тогтоогдсонгүй. Хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэр төр гутаасныг сэргээх нэхэмжлэлийг хангасан байх бөгөөд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт нийцсэн болно.

Харин анхан шатны шүүх эдийн бус хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх боломжийг олгосон Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хохирол шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээдэг.

Монгол Улсад нэр төр, алдар хүндэд учруулсан гэм хорыг мөнгөн хөрөнгөөр арилгаж буй өмнө гарсан шийдвэрүүдийг харьцуулан үзэхэд 1-5 сая төгрөгийн хэмжээнд эдийн бус хохирлын хэмжээг гаргуулж буй нөхцөл байдал тогтоогдсон болно.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээг харгалзан тооцож тогтоох учиртай. Хэрэгт авагдсан Монгол шуудан ХК-ийн 2018 оны4 дүгээр сарын 13-ны өдрийн 04/269 тоот албан бичиг, Хэвлэлийн хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/83 тоот албан бичиг, түүний хавсралт зэрэг баримтаас үзэхэд уг мэдээ тараагдсан цар хүрээ бага биш байх тул 5 сая төгрөгийн хэмжээнд эдийн бус хохирлыг арилгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн шаардаж буй өмгөөлөгчийн зардал нь эрхийн зөрчилтэй шууд шалтгаант холбоотой учирсан гэж үзэхэд эргэлзээтэй, шууд зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагатай хэрэг, маргааны төрөл болгон хуулиар заагаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан өмгөөллийн хөлс шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2018/02061 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын даалгаж, гэсний дараа ... М.Н ХХК-иас эдийн бус хохиролд 5 000 000 төгрөгийг гаргуулж Б.Уд олгосугай гэж, 100 000 000 гэснийг 95 000 000 гэж, 2 дахь заалтын 70 200 гэснийг 165 150 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг улсын төсөвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ