Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

            Шүүгдэгч: А.А, түүний өмгөөлөгч: С.Галцацрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгтА.Ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626021535 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,А.А, 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян богд плазад машин угаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайт 27-180 тоотод оршин суух хаягтай, урьд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 02 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч А.А нь 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/3 дугаар байрны урд байрлах авто машины ил зогсоолд байрлуулсан иргэн С.Тын эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай Ниссан санни маркийн авто машины багажнаас Никон ди-7000 маркийн гэрэл зургийн аппарат, дуран, спички, батерей цэнэглэгч, нэмэлт батерейг хулгайлж С.Тад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла баарны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн С.Эгийн эзэмшлийн 67-28 УНЦ улсын дугаартай приус 30 маркийн автомашины цонхыг хагалж иргэн Т.Нын гар цүнхнээс 15.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг хулгайлж 328.600 төгрөгийн хохирол, иргэн Л.Гийн ланд круйзер маркийн автомашины түлхүүр, ай фоне 3 маркийн гар утас 1 ширхэг, Эл жи маркийн гар утас 1 ширхэг, нокио маркийн гар утас 2 ширхэгийг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол, иргэн С.Эгийн автомашины цонхыг хагалж 120.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Гийн шанел брэндийн гар цүнхийг хулгайлж 130.000 төгрөгийн хохирол, Л.Гийн хүүхдийн хичээлийн цүнх, хүүхдийн бэлтгэлийн хослол, ерөнхий боловсролын сургуулийн математик, монгол хэлний ном, пенал, өнгийн харандааг хулгайлж 128.500 төгрөгийн хохирол нийт 2.957.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч С.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 25-ны шөнийн 00 цагийн үед 25-р байрны 3-р орцны голд машины зогсоол дээр өөрийн эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай Ниссан Санни маркийн машинаа байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 8 цагийн үед гэрээсээ гараад машин дээрээ очоод багажаа үзэхэд аппарат байхгүй байсан. Тэгээд хулгай орсоныг мэдээд цагдаа дуудсан....Багааж эвдрээгүй миний багаажинд түлхүүр тааруулж онгойлгож дотроос нь авсан байсан” гэсэн мэдүүлэг / хх 1-н 23/,

Хохирогч Т.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...10 дугаар хорооллын Стелла бааранд 00 цагийн орчим орсон. Тэгээд ороод үйлчлүүлж байгаад 00 цаг өнгөрч байхад Энх-Амгалан, Болороо эгч хоёр гарч машиндаа хувцасаа солиход машин зүгээр байсан. Тэгээд 01 цаг өнгөрч байхад Болороо эгч, Ганчимэг эгч, Энх-Амгалан 3 машин дээр очиж юм авах гэж л гарсан санагдаж байна, тэгээд гурвуулаа орж ирээд машины зүүн урд хаалганы цонхыг хагалаад хамаг юм хулгайлаад аваад явсан байна гэсэн тэгээд бид нар гараад иртэл машины цонх хагарсан байдалтай суудал дээр том чулуу байсан....Цүнхэн дотор 2 ширхэг ЗДТГ-аас дурсгав 2016 оны 10 дугаар сарын 02 гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга, түрүүвч дотор нь 15.000 төгрөг байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 116-117/,

Хохирогч Л.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд бид нар бөөнөөрөө гараад хартал зүүн талын урд хаалганы шилийг хагалж арын суудал дээр байсан. Наранцацралтын цүнхийг, арын багажнаас Гантөгс болон миний гар цүнхийг хулгайлж авсан байсан. Шанел брэндийн цүнхийг 2014 онд бөмбөгөр худалдааны төвөөс 130.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 118-119/,

Хохирогч С.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Машин дотор Наранцацралт, Ганцэцэг, Гантөгс нар гар цүнхээ үлдээгээд орсон. Тэгээд бааранд байж байгаад 30-40 минутын дараа гарч ирээд шалгахад машин зүв зүгээр зогсоол дээр байж байсан. Тэгээд эргэж орж байгаад удалгүй Ганчимэг, Болор-Эрдэнэ бид 3 гарч машин дээрээ очиж шалгасан чинь зүүн талын урд хаалганы шилийг чулуугаар цохиж хагалсан байсан. Би тэр машины шилийг приус центр дээр очиж 100.000 төгрөгөөр шиллүүлж, ажлын хөлсөнд 20.000 төгрөг өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх 1-н 120-121/,

Хохирогч Л.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Энх-Амгалан, Болор-Эрдэнэ нартай хамт гарч ирж машин дээрээ очтол машины зүүн урд талын цонхыг хагалж дотор нь байсан Ганцэцэг, Гантөгс, Наранцацралт нарын гар цүнх хулгайд адагдсан байсан....Надад нийт 128.500 төгрөгийн хохирол учирсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх 1-н 122-123/,

Хохирогч Л.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн машин дотор миний барьж байсан гар цүнх байсан юм. Миний цүнхэн дотор Ланд-80 маркийн автомашины түлхүүр байсан. Би түлхүүрийг 150.000 төгрөгөөр хувьлуулсан 2 ширхэг түлхүүр байсан, I phone 3, андройд Эл жи, нокио маркийн хоёр ширхэг гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 126/,

Гэрч Э.Болор-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд дахиад 30 орчим минутын дараа гарч ирэхэд машины цонх хагалж дотор нь үлдээсэн байсан гар цүнхнүүд хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 127/,

Гэрч С.Цэнд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...Алтанхуяг овогтой Анхзаяа гэдэг эрэгтэй жолооны үнэмлэхээ үзүүлсэн. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Никон Д-7000 маркийн 18х105 линзтэй камер, том спичиктэй 4 гигабайтын 2 ширхэг меморитай хуучирсан гар цүнхтэй зүйлийг 160.000 төгрөгийн барьцаанд 10 хоногийн хугацаатай тавьсан. Тэгээд 6 дугаар сарын 14-нд хүнд зарах гэсэн юм гээд ирэхээр нь би зарах гэж байгаа хүнд нь үзүүлсэн. Тэгээд тэр хүнтэйгээ үнэ тохиролцоогүй явсан. Маргааш ирж авна гэж хэлж байсан. Тухайн үед ломбардны хоног дуусчихсан байсан. Маргааш ирж чадахгүй бол би үүнийг зарна шүү гэж Анхзаяад хэлсэн. Тэгсэн за за гэж хэлээд явсан. Түүнээс хойш сураггүй байж байгаад 6 дугаар сарын 20-ны өдөр бид нар “үнэгүй.мн” зар тавьж 21-ний өдөр нэг залуу ирээд 350.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 24/,

Шинжээчийн 6478 тоот дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Гарваагийн илрүүлж бэхжүүлсэн “1, 2” дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцсэн. Шинжилгээнд тэнцсэн “2” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000720001372 дугаараар 1 удаа бүртгэгдсэн Анхзаяа овогтой Алтанхуягийн баруун гарын алганы дардастай тохирч байна. “1” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн дардсууд, эзэнгүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 132/,

Яллагдагч А.Агын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 3-р орцны урд байрлах 74-68 УБС дугаартай ниссан санни маркийн автомашинаас Д-7000 маркийн гэрэл зургийн аппарат түүний дуран зэрэг дагалдах эд зүйлсийг хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Түвшинбатад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Мөн 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг 5 дугаар хороо, Стелла баарны урд зогсоолд байсан 67-28 УНЦ дугаартай автомашинаас эд зүйл хулгайлсан. Энэ үйлдлийн улмаас иргэдэд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч байгаа ба гэмт хэрэг гарснаас хойш Баян Богд палас авто угаалгын газар 4 сар гаруй хугацаанд ажиллаж байна” гэсэн мэдүүлэг /хх 2-н 12-13/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 3, 107/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 4-5, 109/, эд зүйлийн үнэлгээ /1хх-н 12, 174-178/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-н 61-63, 65-68, 71-76, 89-92, 160-173/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-н 111/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “хулгайлах гэмт хэргийг ... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, ...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн”...бол “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар заасан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Шүүгдэгч А.А нь 2016 оны 5 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25/3 дугаар байрны урд байрлах авто машины ил зогсоолд байрлуулсан иргэн С.Тын эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай ниссан санни маркийн авто машины багажнаас Никон Д-7000 маркийн гэрэл зургийн аппарат, дуран, спички, батерей цэнэглэгч, нэмэлт батерейг хулгайлж С.Тад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла баарны гадна автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн С.Эгийн эзэмшлийн 67-28 УНЦ улсын дугаартай приус 30 маркийн автомашины цонхыг хагалж иргэн Т.Нын гар цүнхнээс 15.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг хулгайлж 328.600 төгрөгийн хохирол, иргэн Л.Гийн ланд круйзер маркийн автомашины түлхүүр, ай фоне 3 маркийн гар утас 1 ширхэг, Эл жи маркийн гар утас 1 ширхэг, нокио маркийн гар утас 2 ширхэгийг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол, иргэн С.Эгийн автомашины цонхыг хагалж 120.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Гийн шанел брэндийн гар цүнхийг хулгайлж 130.000 төгрөгийн хохирол, Л.Гийн хүүхдийн хичээлийн цүнх, хүүхдийн бэлтгэлийн хослол, ерөнхий боловсролын сургуулийн математик, монгол хэлний ном, пенал, өнгийн харандааг хулгайлж 128.500 төгрөгийн хохирол нийт 2.957.100 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:

   Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Тын: “... өглөө 8 цагийн үед гэрээсээ гараад машин дээрээ очоод багажаа үзэхэд аппарат байхгүй байсан. Тэгээд хулгай орсоныг мэдээд цагдаа дуудсан....Багааж эвдрээгүй миний багаажинд түлхүүр тааруулж онгойлгож дотроос нь авсан байсан” гэсэн мэдүүлэг / хх 1-н 23/, хохирогч Т.Нын: “...Тэгээд 01 цаг өнгөрч байхад Болороо эгч, Ганчимэг эгч, Энх-Амгалан 3 машин дээр очиж юм авах гэж л гарсан санагдаж байна, тэгээд гурвуулаа машин ороход машины зүүн урд хаалганы цонхыг хагалаад хамаг юм хулгайлаад аваад явсан байна гэсэн. Тэгээд бид нар гараад иртэл машины цонх хагарсан байдалтай суудал дээр том чулуу байсан. ...Цүнхэн дотор 2 ширхэг ЗДТГ-аас дурсгав 2016 оны 10 дугаар сарын 02 гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга, түрүүвч дотор нь 15.000 төгрөг байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 116-117/, хохирогч Л.Гийн: “...Тэгээд бид нар бөөнөөрөө гараад хартал зүүн талын урд хаалганы шилийг хагалж арын суудал дээр байсан Наранцацралтын цүнхийг, арын багажнаас Гантөгс болон миний гар цүнхийг хулгайлж авсан байсан. Шанел брэндийн цүнхийг 2014 онд бөмбөгөр худалдааны төвөөс 130.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 118-119/, хохирогч С.Эгийн: “... удалгүй Ганчимэг, Болор-Эрдэнэ бид 3 гарч машин дээрээ очиж шалгасан чинь зүүн талын урд хаалганы шилийг чулуугаар цохиж хагалсан байсан. Би тэр машины шилийг приус центр дээр очиж 100.000 төгрөгөөр шилжүүлж, ажлын хөлсөнд 20.000 төгрөг өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх 1-н 120-121/, хохирогч Л.Гийн: “...Би Энх-Амгалан, Болор-Эрдэнэ нартай хамт гарч ирж машин дээрээ очтол машины зүүн урд талын цонхыг хагалж дотор нь байсан Ганцэцэг, Гантөгс, Наранцацралт нарын гар цүнх хулгайд адагдсан байсан. ...Надад нийт 128.500 төгрөгийн хохирол учирсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх 1-н 122-123/, хохирогч Л.Гийн: “... Тухайн машин дотор миний барьж байсан гар цүнх байсан юм. Миний цүнхэн дотор Ланд-80 маркийн автомашины түлхүүр байсан. Би түлхүүрийг 150.000 төгрөгөөр хувьлуулсан 2 ширхэг түлхүүр байсан, I phone 3, андройд Эл жи, нокио маркийн хоёр ширхэг гар утас байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 126/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 3, 107/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 4-5, 109/, эд зүйлийн үнэлгээ /1хх-н 12, 174-178/, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Агийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А нь хохирогч С.Тын эзэмшлийн 74-67 УБС улсын дугаартай ниссан санни маркийн авто машины багажнаас Никон ди 7000 маркийн гэрэл зургийн аппарат, дуран, спички, батерей цэнэглэгч, нэмэлт батерейг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч С.Эгийн эзэмшлийн 67-28 УНЦ улсын дугаартай приус 30 маркийн автомашины цонхыг хагалж хохирогч Т.Нын гар цүнхнээс 15.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг хулгайлж 328.600 төгрөгийн хохирол, хохирогч Л.Гийн ланд круйзер маркийн автомашины түлхүүр, ай фоне 3 маркийн гар утас 1 ширхэг, Эл жи маркийн гар утас 1 ширхэг, нокио маркийн гар утас 2 ширхэгийг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Эгийн автомашины цонхыг хагалж 120.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Гийн шанел брэндийн гар цүнхийг хулгайлж 130.000 төгрөгийн хохирол, Л.Гийн хүүхдийн хичээлийн цүнх, хүүхдийн бэлтгэлийн хослол, ерөнхий боловсролын сургуулийн математик, монгол хэлний ном, пенал, өнгийн харандааг хулгайлж 128.500 төгрөгийн хохирол нийт 2.957.100 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан, идэвхтэй үйлдлээр үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын мөнгөө хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч А.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жилийн хорих ял оногдуулж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57, 58 дугаар зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзсан ялтай нэмж нэгтгэн ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдлүүд байгаа. Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялын заримыг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан ялыг нэмж нэгтгэх боломжгүй байх бөгөөд түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар ял шийтгэл оногдуулж нийт эдлэх ялыг тогтоох нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч А.Аг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “... ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тоолно” ... мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “... хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ... гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно...”, 61.2 дахь хэсэгт “... Энэ хуулийн 61.1-д заасан журмыг ялтай байгаа этгээдэд хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.4-т “хорих ялыг жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд эдлүүлнэ” гэж заасан байх ба 2015 оны Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Агийн сэжигтнээр цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. ШүүгдэгчА.Аг “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар шүүгдэгч А.Ад энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 01 сар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 02 жил 01 сар хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад шүүхээс оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Агийн урьд цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх  тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР